| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 196/2025/0175/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/188 |
| Огноо | 2025-09-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч М.Сэлэнгэ,
хохирогч Ш.*******, П.*******, В.*******,
хохирогч нарын өмгөөлөгч М.Мягмартуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сэлэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ийн *******д холбогдох эрүүгийн 2407003800070 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, ажилтай, , хамт ******* сум , оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
овогт ийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр ийн урд талын зам дээр улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 11.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас Хино Рейнжер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж улмаар тус автомашинд зорчиж явсан хохирогч Ш.*******гийн биед зүүн атгаал ясны толгой болон дээд хэсгийн хугарал, зүүн дал ясны зөрүүтэй хугарал, мөр эргүүлэгч шөрмөсний урагдал (supraspinatus, infraspinatus, subscapularis болон teres minor) зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Б.Билэгтийн биед духанд шарх, хамарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч П.*******ын биед зүүн өвдөг гадна дотор жийргэвч мөгөөрсний бүрэн хүнд хэлбэрийн урагдал, шаант ясны гадна булууны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, хохирогч В.*******ийн биед бүсэлхий нурууны 1, 2, 3, дугаар нугалмын мөгөөрсөн цагираг урд хэсэгт, 4, 5 дугаар нугалмын мөгөөрсөн цагираг ар хэсэгт, бүсэлхийн 5 дугаар нугалмаас ууцны 1 дүгээр нугалмын мөгөөрсөн цагираг ар хэсэгт урагдал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох,
хохирогчийн өмгөөлөгч М.Мягмартуяа “үйлчлүүлэгч нарынхаа эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хохирлыг нөхөн барагдуулах, улсын яллагчийн гаргасан ялын саналыг дэмжинэ”,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал “үйлчлүүлэгч нарынхаа эрх, хууль ёсны эрх сонирхлыг хамгаалах” гэсэн байр сууринаас тус тус оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүхэд хандаж хэлэх зүйл байна. Би өөрийнхөө болгоомжгүй үйлдлээс болж, согтуугаар тээврийн хэрэгсэл барьж эдгээр хүмүүст хохирол учруулсандаа би маш их харамсаж байна. Элдгээр хүмүүст учирсан хохирлыг би 100% барагдуулна” гэв.
Хохирогч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний энэ зүүн хөл бэртсэн, өвдөгнийх нь доогуур мах нь тасарсан. Одоо арай гайгүй байгаа. Доголон явж байна. Мөн толгой хааяа өвддөг. Одоогоос босоод явж байгаа. Хэвтэрт 6 сар байсан. Таягтаа хэсэг явсан. Дан таяганд ороод 7 сар гаргаад алхдаг болсон. Нийлүүлээд хохирлын баримтаа өгч байгаа” гэв.
Хохирогч В.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн үед машинаа бариад явж байсан. Эхнэр болон хүүхэд маань эрүүл мэндийн байдал нь цаашдаа яахыг мэдэхгүй байна. Үнэндээ гомдолтой байна. Өглөө босоход нуруу өвддөг. Өглөөдөө гимнастик дасгал хийж байж гайгүй болдог. Тэгээд хазгай явж байна. Надтай эхнэр маань машинд хамт явж чадахгүй болсон. Хажууд хамт явахаар айгаад цочоод байдаг. Хажуугаар машин зөрөхөөр машин орж ирлээ гээд далдичаад байдаг. Мөн хүүхэд маань уйлдаг болчихсон байгаад байгаа. Хүчтэй чимээ гарах, мотоцикл дугарах, машин асах төдийд уйлаад ааваа гээд ирдэг болсон. Осол аваараас болоод ийм болсон байх гэж бодож байна. Ослоор баахан уйлаад цус нөж нь гоожоод эвгүй байдалтай байсан. Тэрэнд айж ичсэн байх. Багаас нь энэ хүүхдэд сэтгэл санаанд нь сэв суучихлаа. Сэтгэл санааны хувьд их хохиролтой байна” гэв.
Хохирогч Ш.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өмнө нэг хүүхэдтэй байсан. Миний хүү саажилттай байж байгаад өнгөрчихсөн юм. Би хүүхдийн тархи толгойны асуудлаас их айдаг. Сэтгэл зүйн шаналгаатай байдаг байсан. Би 42 настайдаа нэг хүүхэдтэй. 12 жилийн дараа хүүхэд гаргаж авсан. Хүүхэдгүй нэлээн удаж байгаад хүүхэдтэй болсон. Тэгээд ганц хүүхэдтэй болоод бөөн баяр болоод явж байсан чинь гэнэт хүү маань тархиндаа гэмтэл аваад, бүр цус нь асгараад эмнэлэг дээр ирээд тархиа оёулсан. Тухайн үед тэр тархийг нь оёулсан нь миний сэтгэл зүй үнэхээр хэцүү байсан. Хүний сэтгэл зүй гэдэг хамгийн аюултай байдаг юм байна. Би тэр цагаас өнөөдрийг хүртэл сэтгэл зүй тогтворгүй, галзуу ч юм шиг болчхоод байгаа юм. Энэ хавар би эмнэлгээр явсан. Тэгэхэд зүрх дэлсээд унах гээд байгаа юм шиг болсон. Сандрахаараа ийм болчхоод байгаа. Шар хадны эмнэлгээр хүртэл би явсан. Тэгсэн чинь зүрхний хэм алдагдал тогтчихсон байна гэж хэлсэн. Хүүгийн маань хувьд байнга цочдог болчихсон байсан. Тархины гэмтэл хэдэн жилийн дараа гэнэт унадаг болдог ч юм уу? тийм байдалтай болчихвол яах юм. Одоо би 42 настай. Дахиад хүүхэд гаргах боломжгүй. Үнэндээ би хүүгээ ирээдүйд яах бол гэж бодохоос айж байна. Би энэ дүүд гомдож байна. Тэр өдөр эхнэр нь ирсэн. Эхнэр нь ирчхээд бид хэдийг хараад салгалаад байсан. Н.******* хүртэл өөрөө эгчээ би юу хийчхэв гээд савж унаад тухайн үедээ аймаар юм болж байсан. Тэгээд эхнэр нь ирчхээд даанч яав даа хүний нялх хүүхдийг ийм болгоод энэ аав ээж нь ингэчихсэн гээд хэлээд зогсож байсан. Тэр асгарсан аарц, тэр машин тэргүүд авах юм байхгүй, чиргүүл дээр нэг ширхэг шуудай аарц үлдээгүй бүгд асгарчихсан байсан. Тухайн үед Н.******* хараад гэмшээд байсан. Эхнэр нь хүртэл хөөрхий ярьж чадахгүй унах гээд байсан. Тийм хэмжээнд болтол осол хийсэн байсан. Тэгэхэд өнөөдөр энэ хүүхэд 1 удаа над руу утасдаагүй, тэр үед нь ээж нь ирсэн. Тухайн үед би миний дүү гэж гайгүй харьцсан. Н.*******ий ээжтэй хүртэл би гоё харьцсан. Таны хувьд санамсаргүйгээр үйлдэл хийсэн юм чинь хэдүүлээ цаашид болохоос нь болохгүйг хүртэл хэдүүлээ явъя гээд хэлсэн. Тэгсэн надад гар, хөлийн боолт авч өгөөд тухайн үедээ бид нарыг нэг өдөр халамжилсан юм. Тэгэхээр нь би хөөрхий энэ хүүхэд нь санамсаргүй ийм үйлдэл гаргачихсан. Ээж нь хүртэл сэтгэл гаргаад гүйгээд байхад нь болж байна даа гээд бодсон. Эхнэр нь их мундаг охин байгаад байх шиг байсан. Энэ хоёрыг чинь 1-5 насны хүүхэдтэй гэхээр нь би өөрөө хүүхэдгүй мах идэж байж хүүхэдтэй болсон учраас 3 хүүхдийн өрөвдсөн. Эхнэр нь хөөрхий чи юу хийчих вэ гээд Н.******* рүү чарлаад яаж амьдрах юм гээд байсан. Би өрөвдөөд амьдрах гээд ядаж байгаа дүү нарыг зовоогоод яах вэ дээ гэж харьцсан чинь сураг тасарсан алга болсон. Энэ
эгч надтай гоё харьцаж байгаа юм чинь ерөнхийдөө би ер нь гайгүй хэрэг хийсэн байна гэж бодсон байх гэж одоо надад тийм бодол төрөөд байгаа юм. Н.*******ий ээж нь нэг өдөр гүйсэн, маргааш нь юу болж байна гэж гүйгээд алга болсон. Өнөөдөр шүүх хурал дээр ээжийн харж байна. Намайг 7 сартай хүүхдээ тэврээд гүйж байхыг энэ эгч харж байсан. Н.******* рүү би 2025 оны 7 дугаар сар хүртэл аргадаж ярьсан. Миний дүү төлбөр хохирлын мөнгө төгрөг барагдуулаад өгнө үү. Өнөөдөр бид хоёр хоёулаа ажилгүй байна. Аарцаараа амьдралаа залгуулдаг байсан. Амьдралын эх үүсвэрээ залгуулдаг. Манай тэр шар машин өнөөдөр байхгүй болчихсон. Машин байхгүй болсноос хойш манайх дахиад Бонго гэдэг машин 20,000,000 төгрөгөөр авсан. Тэр авсан машин нь өвөл аарцаа зөөж байгаад эвдэрчихсэн. Шар машинаас 2, 3 дахин бага ачаа ачдаг. Сүүлд авсан тэр машин зунжингаа эвдрээд бид 2 ямар ч ашиг олоогүй. Тэгээд хувийн машинуудад мөнгө зардлыг нь төлөөд өлсөж үхэхгүй, амьдралаа залгуулахын тулд бид 2 явж байгаа байхгүй юу. Энэ Н.*******д хэлсэн миний дүү эгчдээ мөнгө төгрөг өгөөч ээ. Эгч нь шүүх хурал гэж хэрвээ болбол 3 нялх хүүхдийг чинь бодоод шоронд суулгаад яах вэ дээ. Миний дүү зүгээр эгчдээ хохирлын хэдэн төгрөгийг чи өгчих юм бол шүүх хурал дээр нь очоод гомдолгүй гээд хэлээд өгчихье гэж хэлсэн. Тэгтэл надад мөнгө олдохгүй байна гэсэн. Чи ажил хийгээд явж байгаа юм байна шүү дээ. Сард хэдэн төгрөг эгчдээ өгөөд байж болно. Эгч нь нэг дор их мөнгө нэхэхгүй гэж гуйсан. Тэгээд гуйгаад байсан чинь ерөөсөө хөдлөхгүй байсан. Өмгөөлөгчийн хэлдэг шиг өнөөдөр яагаад гэнэт ямар их гэмшээ бэ? яасан их гэмшсэн царай гаргаж байна. Энэ дүү ирээдүйд дахиад осол гаргахгүй гэх баталгаа байхгүй. Н.******* над руу 7 сард утсаар ярихдаа би ерөнхийдөө юу ч болсон юм алга. Цагдаагийн газраас чинь над руу яриагүй. Би бараг хэрэг хийсэн юм уу? би ер нь бараг хэрэг хийсэн юм уу гэж надтай ярьсан. Намайг буруутай гэж хэлэхгүй байна гэсэн. Үнэндээ өнөөдрийг хүртэл ерөөсөө хийсэн хэрэгтээ гэмшихгүй байгаад байгаад байна. Мөн үнэхээр их гомдолтой байна. 7 сард ярихдаа би шүүх хурал болох гэж байгаа талаар хэлсэн. Миний дүү шүүх хурлаас өмнө эгчдээ хэдэн төгрөг өгчих гэж хэлсэн. Юм хэлэхгүй байхаар нь ордог юмандаа ороорой гээд би хэлсэн. Тэгтэл эхнэр нь залгаад танд гомдож байна. Ордог юмандаа ор гэж та манай нөхрийг дарамталсан байна гэж манай өмгөөлөгчид хэлсэн байсан. Гэр бүлийн асуудлынхаа амьжиргааны эх үүсвэрээ залгуулдаг машин, мөнгө төгрөг юу ч үгүй болчихсон дээрээс нь би унадаг татдаг юм шиг болох гээд зүрх салгалаад унах гээд байдаг ийм болчихсон. Хэзээ ч юу болохыг мэдэхгүй. Ирээдүйд яахаа мэдэхгүй сэтгэл санааны хохиролд орчихсон. Өнөөдөр гэхэд би хүүхдээ тэврээд бөөн юм болж шөнө нойртой, нойргүй явж чадахгүй замдаа хэд унтаж явсаар байгаад Улаанбаатар хотод орж ирж байна. Бид нарт Улаанбаатар хотод орж ирэх ажилгүй байхад шүүх хуралд дуудагдаж орж ирж байна. Бид нараас унаа зардлын мөнгө гараад байдаг. Н.******* сая шүүх хуралдаанд хэлж байна. 100 хувь энэ хүмүүсийн хохирлыг барагдуулна. Тэгээд унаж явсан машинаа өгчихмөөр байна гэдэг зүйл өнөөдөр шүүх хуралдаанд ярьж байна. Энэ хурал болохоос 2 хоногийн өмнө би чамтай ярьсан. Шүүх хурал болох гэж байгаа юм гэнээ миний дүү шүүх хурлын өмнө эгчдээ хэдэн төгрөг өгчих. Эгч нь шүүх хуралд ороод нээх их зүйл ярихгүй хүний амьдралд баян ингээд хэлээд өгье гэхэд надад өгөх юм байхгүй. Авах ялаа авна биз дээ гэж хэлсэн. Тэгчхээд өнөөдөр ярьсан юмнаасаа шал өөр юм яриад байна. Өөрийнхөө тэр унаж явсан машинаа эгч ээ миний машин миний нэр дээр байгаа тохирсон үнэ дээр нь хэдүүлээ тохиролцох уу? гээд яагаад бид 2-т хэлээгүй юм. Өмгөөлөгч нь машинаа чи энэ хүмүүст өгөх үү? гэхээр авна гэвэл тухайн үед нь ярилцаад өгчихье гэж хэлж байгаа юм. Юу болоод байгаа юм мэдэхгүй унах гээд салгалаад байхаар нь эмнэлэгт очоод хандсан чинь харин зүрхний нөгөө бичлэгт орсон. Мөн тухайн үед юм өргөж болохгүй сойлттой 2 сар гаран явсан. Тэгээд гэмтлийн эмнэлгээр явсан чинь өөрөөр нь эдгээчих хагалгаанд орвол маш хүнд хагалгаа болно гам барь гэхээр нь гам барьсаар байгаад гар маань гайгүй эдгээд жоохон өвддөг болчхоод байгаа юм. Мөрний мөр өргөгч шөрмөс нь тасарсан гээд байгаа. Эрүүл мэндийн байдлын хувьд насаараа юм өргөж чадахгүй байдалтай болчхоод байна. Сэтгэл санаа болон бие бялдрын асар их хэмжээний хохиролтой байна” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Н.******* нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр ын урд талын зам дээр улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 11.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас Хино Рейнжер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж улмаар тус автомашинд зорчиж явсан хохирогч Ш.*******гийн биед зүүн атгаал ясны толгой болон дээд хэсгийн хугарал, зүүн дал ясны зөрүүтэй хугарал, мөр эргүүлэгч шөрмөсний урагдал (supraspinatus, infraspinatus, subscapularis болон teres minor) зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Б.Билэгтийн биед духанд шарх, хамарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч П.*******ын биед зүүн өвдөг гадна дотор жийргэвч мөгөөрсний бүрэн хүнд хэлбэрийн урагдал, шаант ясны гадна булууны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, хохирогч В.*******ийн биед бүсэлхий нурууны 1, 2, 3, дугаар нугалмын мөгөөрсөн цагираг урд хэсэгт, 4, 5 дугаар нугалмын мөгөөрсөн цагираг ар хэсэгт, бүсэлхийн 5 дугаар нугалмаас ууцны 1 дүгээр нугалмын мөгөөрсөн цагираг ар хэсэгт урагдал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- ““Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №1748 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний “...ослоос үүссэн хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн 21,970,000...” гэх тайлан ” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 58-67 дахь тал),
Шүүх шинжилгээний 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 46-29/70 дугаартай “...1.Хэргийн материалд тухайн осол гарсан зам болон түүний ойр орчимд замын тэмдэг гэх зүйл тусгагдаагүй байна. 2.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл 1.2.17.“зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” гэж заасан байх тул уг үйл явдлыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна. 3. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Hino Ranger маркийн улсын дугаартай автомашины жолооч В.*******ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Toyota Prius маркийн улсын дугаартай автомашины жолооч Н.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 4.Toyota Prius маркийн улсын дугаартай автомашины жолооч Н.******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. 5. Hino Ranger маркийн улсын дугаартай автомашины жолооч В.*******, Toyota Prius маркийн улсын дугаартай автомашины жолооч Н.******* нар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг шинжээчийн зүгээс шалгах боломжгүй. б.Энэ дүгнэлтийн 3 дугаар хариултаар хариултаар хариулсан. 7.Уг зам тээврийн осол гарахад тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Нэмж тусгах саналгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 98-107 дахь тал),
Шүүх шинжилгээний 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1254 дугаартай “1.гийн ******* /РД:/-ийн сэтгэцэд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч бана. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 196-197 дахь тал),
Шүүх шинжилгээний 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1252 дугаартай “1.ийн ******* /РД:/-ын сэтгэцэд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 204-205 дахь тал),
Шүүх шинжилгээний 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1253 дугаартай ...1.*******ын ******* /РД: /-ийн сэтгэцэд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. 2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 213-215 дахь тал),
Шүүгдэгч Н.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр би өглөө 05 цагийн орчим Улаанбаатар хотоос ******* руу гэр рүү явсан юм. Тэгээд өмнөх өдөр нь найзуудын хамт гэртээ хоносон. Тэгээд явах замдаа хоол ундаа идчихээд явж байсан чинь Налайх дүүргийн 5-р хороо элстэйн тэнд гэж санаж байна тэнд би Хэнтий аймгийн чиглэлд явж байсан урдаас Налайх дүүрэг рүү явж байгаа чиглэлтэй ачааны машин байсан тэгээд яг тухайн үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн учир нэг мэдэхэд би тэр ачааны машинтай мөргөлдсөн байсан. Тэгээд цагдаа нар ирээд намайг драгер багаж үлээлгэж цагдаагийн газар ирсэн. Би өмнөх өдрөө бол найзуудтайгаа нийлээд жоохон уусан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 182-183 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг бөгөөд автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийснээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг. Гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэнд, амь насанд учирсан хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “энэ гэмт хэргийг согтуурсан хүн үйлдсэн” бол хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэхээр хуульчилсан.
Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолооч дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэж, мөн дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тус тус заасан.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэдэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Н.******* нь драгер багажаар үлээлгэхэд 0,479 хувь согтолттой буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эсрэг урсгалд зорчин явсан улсын дугаартай Hino Ranger маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, Hino Ranger маркийн тээврийн хэрэгсэл дотор явсан Ш.*******гийн биед зүүн атгаал ясны толгой болон дээд хэсгийн хугарал, зүүн дал ясны зөрүүтэй хугарал, мөр эргүүлэгч шөрмөсний урагдал (supraspinatus, infraspinatus, subscapularis болон teres minor) зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч Б.Билэгтийн биед духанд шарх, хамарт зулгаралт гэмтэл хөнгөн хохирол, хохирогч П.*******ын биед зүүн өвдөг гадна дотор жийргэвч мөгөөрсний бүрэн хүнд хэлбэрийн урагдал, шаант ясны гадна булууны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, В.*******ийн биед бүсэлхий нурууны 1,2,3 дугаар нугалмын мөгөөрсөн цагираг урд хэсэгт, 4,5 дугаар нугалмын мөгөөрсөн цагираг ар хэсэгт, бүсэлхийн 5 дугаар нугалмаас ууцны 1 дүгээр нугалмын мөгөөрсөн цагираг ар хэсэгт урагдал гэмтэл бүхийн хүндэвтэр хохирол тус тус учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.*******гийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ, эсрэг урсгал руу орж эсрэг урсгалаар явж байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн үйлдэл, 3 хохирогчийн биед хүндэвтэр хохирол, 1 хохирогчийн биед хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Б.Чадраабал архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтсон байсан бөгөөд бие засахаар яваад орон зайн баримжаа алдаж, айлын майханд андуурч орсон, өмд, шортоо шувтлаагүй, доогуураа гурван давхар хувцастай байсан, бусад гэрч нар өмд нь тайлагдсан байсан талаар мэдүүлээгүй, гуя болон нурууг илсэн үйлдлийг хүчиндэхийг завдсан гэж байгаа нь үндэслэлгүй, гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэж маргасныг шүүх бүрэлдэхүүн хянаж үзлээ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.*******г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1. Гэмт хэргийн улмаас хохирогч В.*******, Ш.*******, П.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч Б.Билэгтийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нар шүүгдэгч Н.*******гээс нийт 30,837,160 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн.
Шүүхийн шатанд гаргаж өгсөн баримтуудыг судалж үзээд хохирогч нарын 30,837,160 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 22,650,000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан (автомашинд учирсан 21,970,000 төгрөгийн хохирол, и-баримттай эмчилгээний 80,000 төгрөг, кран, машин ачилттай холбоотой 600,000 төгрөгийн баримтыг шаардлага хангасан) гэж үзэж, уг төлбөрөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн 3,000,000 төгрөгийг хасаж, шүүгдэгч Н.*******гээс 19,650,000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Хохирогч нарын нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлсөд нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоогүй, хохирогчийн хууль зүйн туслалцаа авах эрхтэй холбогдон гарсан сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж гарсан зардал гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хохирогч нарын нийт нэхэмжилсэн 30,837,160 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан гэх 22,650,000 төгрөгийг, хэрэгсэхгүй болгосон өмгөөллийн хөлс болох 3,000,000 төгрөгийг тус тус хасаад үлдсэн бусад эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой, ачиж явсан аарц, ачаа тээвэрлэлттэй холбоотой гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох 5,187,160 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1254 дугаар дүгнэлтээр хохирогч В.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1252 дугаар дүгнэлтээр хохирогч П.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1253 дугаар дүгнэлтээр хохирогч Ш.*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлийн хор уршиг тус тус учирсан
Эдгээр Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар “Хоёрдугаар зэрэглэл ...Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний нөхөн төлбөрийг олгоно... Гурадугаар зэрэглэл ...Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний нөхөн төлбөрийг олгоно...” гэж тогтоосон.
Иймд хохирогч П.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийг удаан хугацаанд явж алхаж чадахгүй, хэвтэрийн дэглэм сахисан байдал, өндөр буюу 72 настай, байнгын асаргаатай байсан зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр (660,000*7=4,620,000 төг) буюу 4,620,000 төгрөгөөр тогтоож, хохирогч В.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр (660,000*5=3,300,000 төг) буюу 3,300,000 төгрөгөөр тогтоож, хохирогч Ш.*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг бага насны хүүхдэд нь хөнгөн гэмтэл учирсан, амьжиргааны байдалд нөлөө үзүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр (660,000*15=9,900,000 төг) буюу 9,900,000 төгрөгөөр тогтоож, нийт 3 хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 17,820,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Н.*******гээс гаргуулж нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 19,650,000 төгрөг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар 17,820,000 төгрөг, нийт 37,470,000 төгрөгийг Н.*******гээс гаргуулж, хохирогч нарт олгох нь зүйтэй байна.
3. Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Ш.*******д 223,299 төгрөг, хохирогч П.*******т 359,179 төгрөг, хохирогч В.*******д 124,762 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан байх бөгөөд шүүгдэгч Н.******* нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан тул түүнийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Н.*******г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлах авах” хүсэлт гаргаагүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Н.*******гийн гэм буруу болон эрүүгийн хариуцлага дээрээ маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 27 настай, болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, 1-5 бага насны 3 хүүхэдтэй, хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргээр өргөжүүлсэн нутаг дэвсгэрээр тогтоох” гэсэн дүгнэлт,
Хохирогч нарын өмгөөлөгч “хохирогч нарын хохирол төлбөрийг ойрын хугацаанд нөхөж барагдуулж, хохиролгүй болгоно хэлж байгаа бол шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлт, тайлбар тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Н.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ, эсрэг урсгал сөрөн явж осол гаргасан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлсөн, баримтаар нэхэмжилсэн хохирлоос 3,000,000 төгрөгийг төлж, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлсэн), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 27 настай, ажил хөдөлмөр хийж эхэлж байгаа байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******г 2 (хоёр) жилийн сарын хугацаанд Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч нараас нэхэмжилсэн 30,837,160 (гучин сая найман зуун гучин долоон мянга нэг зуун жар) төгрөгөөс өмгөөлөгчийн хөлс 3,000,000 (гурван сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 22,650,000 (хорин хоёр сая зургаан зуун тавин мянга) төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үүнээс хохирол төлбөрт төлсөн 3,000,000 (гурван сая) төгрөгийг хасаж, 19,650,000 (арван есөн сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг шүүгдэгч Н.*******гээс гаргуулж хохирогч Ш.*******, В.*******, П.******* нарт тус тус олгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******гээс сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 4,620,000 (дөрвөн сая зургаан зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч П.*******т, 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч В.*******д, 9,900,000 (есөн сая есөн зуун мянга) гаргуулж хохирогч Ш.*******д тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 5,187,160 (таван сая нэг зуун наян долоон мянга нэг зуун жар) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.*******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ