| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/0125/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/151 |
| Огноо | 2025-06-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/151
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр
Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа
Шүүгдэгч Ж.Т******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж******* Т*******д холбогдох эрүүгийн 2531000000140 дугаартай 316/2025/0125/Э индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа барилгын бригадад ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Д******* аймгийн Д******* сумын Үндэсний эрх чөлөө 1-08 тоотод оршин суух,
урьд- С******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №436 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сар хорих ялаар,
- С******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/873 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгийн торгох ялаар,
Д******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн хэрэг хариуцах чадвартай, Б******* овогт Ж******* Т*******, регистрийн дугаар: М*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Т******* нь 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 22 цагийн үед Шаамар сумын 02 дугаар баг Дарь эхт гэх газарт байрлах хөдөө хохирогч Н.Т******* гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "миний ээжээр зээл авхууллаа" гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний дээд уруулыг хазаж, таслан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
3.1. Хохирогч Н. Т******* "...2025 оны 04 дүгээр сарын 20-ны 22 цагийн үед хадам ах Т******* над руу залгаад хонох газаргүй ажлын хэдэн залуучуудын хамт явж байна танай төвийн гэрт чинь очиж хономоор байна чи эхнэрээсээ асуучих гэхээр нь эхнэр рүү залгаж асуухад би олон охидуудтайгаа хонож байна гэртээ хүн хонуулахгүй гэж хэлсэн. Энэ талаар хадам ахад хэлтэл тэрээр за за чи хөдөө гэртээ байгаа бол чамтай очоод хоноё гэж хэлсэн. Тухайн үед би 4 настай хүүтэйгээ байсан учир түүнийг гэрт унтуулж үлдээгээд би өөрөө завиар гарж Т******* ах дээр очоод машинд нь суусан. Т******* ах тухайн ажлын гэх 3 залуугийн хамт байсан. Тэгсэн Т******* ах 0.5 литрийн архи гаргаж ирээд надад аягалж өгөхөөр нь амсаад уухгүй гээд буцаагаад өгтөл тэрээр уу уу гээд дахиад хийгээд өгөхөөр нь уусан. Т******* ах намайг ажлын газрын хүмүүстээ танилцуулаад үргэлжлүүлэн надад хандан чиний спортын амжилт надад хамаагүй чамайг нисээд яваад өгдөггүй л юм бол ямар ч байсан би чамайг барьж аваад ална гэж хэлсэн. Тэгэхээр би Т******* ахад хандан "ах та битгий дэмий юм яриад бай" гэж хэлээд түүнийг ажлын хүмүүсийнх нь хамт завиар гаргаад гэртээ авч очсон. Т******* ах манай гэрт орж ирээд 2 шил архи гаргаж өгөхөөр нь задлаад ахад хийж өгөөд хамт байсан хүмүүст нь хийж өгөхөд тэд нар уухгүй байсан. Тэгээд би ахад хандан би ганц, хоёр л архи ууя одоо удахгүй тулааны тэмцээнд явах гэж байгаа гэж хэлсэн. Т******* ах архи ууж сууж байгаад надад хандан чи манай ээжийн гэрийг буулгаж байшин барьсан, ээжээр минь цалингийн зээл авхуулж зовоосон, сандлыг нь хүртэл гэртээ авч ирсэн байна, дандаа архи ууж явдаг гэхээр нь би түүнд хандан би архи ууж явдаггүй, хадам ээжээр зээл авхуулсан нь үнэн одоо чи ээжийнхээ сандлыг аваад яв гэж хэлтэл тэрээр уурлаад байсан. Мөн ээжээр зээл авхуулсан гэхээр нь би ээжийн чинь өвлийн идшийг нь даасан гэхэд чиний тэр хэдэн бяруу үсрээд 800,000-900,000 төгрөг хүрнэ ээжээр минь юм авхуулж явдаг гуйлгачин гэхээр нь уур хүрээд салаавч өгсөн. Тэгсэн Төгс- Эрдэнэ согтуурхаад нөгөө хамт байгаа хүмүүстээ хандан хутга аваад ир би энэ писдаг хутгалж ална гэхээр нь миний уур хүрээд түүнд хандан чи муу алах гээд байгаа юм бол алаарай гээд хутга аваад өгтөл тэрээр намайг хутгалж ална гээд хутгаа бариад зогсоод байсан бөгөөд хамт явж байсан хүмүүс нь хутгыг нь авсан. Үүний дараа Т******* бид 2 хэсэг зууралдаж байгаад сүүлдээ хэрэлдэхээ больсон. Тэгээд Т******* явна гэхээр нь гаргаж өгөх гээд яаг гарах гэж байхдаа за тэгээд ээжийнхээ сандлыг аваад явах юм уу? гэсэн чинь Т******* надад хандан чи юу гээд томроод байгаа юм бэ? тэжээж чадахгүй байж 4 хүүхэд гаргаж миний ээжийг зовоосон гэхээр нь чи тэгүүл дүүгээ анхнаасаа баян хүнтэй суулгахгүй яасан юм одоо чамтай юм ярих зүйл байхгүй гэрээс минь зайл гэхэд Т******* за за хөгшөөн хүрээд гээд байхаар нь сайндах гэж байгаа юм болов уу? гээд дөхөөд очтол миний нүүрийг өөр рүүгээ татаж аваад дээд уруулыг минь хазаад тавихгүй байсан бөгөөд хамт явж байсан хүмүүс нь түүнийг надаас салгах гэхэд тэр хажуу тийшээ толгойгоо хөдөлгөөд миний уруулын урд хэсгийг нь тас татаад авсан. Тэгээд газар руу хартал миний уруулын урд хэсэг газар тасраад унасан байхаар нь аваад халаасандаа хийгээд гэрээс зугтаж гараад эхнэр рүү залгаж авхуулаад С******* сумын эмнэлэгт ирсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-10-р хуудас/
Гэрч Ц. Т "... Өчигдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би өөрийн ажлын хамтрагч ах болох Хайрат, Т*******, хадам дүү болох М нарын хамтаар Сэлэнгэ аймаг С******* сумаар гаднаас ирсэн Хайрат ахдаа газар үзүүлэх зорилгоор явж байх үедээ Т ахын найз болох М гэх ахтай уулзсан, ингээд Т ах нөгөө М гэх найзтайгаа уулзалдсаны баяр гээд 2 шил архи аваад гадуур уусан, тэр 2 архиа ууж дуусгаад М ах гэртээ үлдээд бид тэндээсээ хорооллын Шонхор нэртэй хүнсний дэлгүүр орж дахин 2 шил архи аваад голын урагшаа Т ахын хүргэн болох Тогтохбаяр гэх залуугийн гэрт очсон тэдний гэрт нь очоод Т ах хүргэн болох Тогтохбаяртай гаднаас авч ирсэн архиа хувааж уунгаа юм яриад сууж байх үедээ тэр 2 хоорондоо үе үе бага зэрэг маргалдаад байсан, хэсэг маргалдаж байгаад Т ах тэр хүргэн гэх залуудаа хандаж за за хоёулаа болъё оо одоо маргалдаад дэмий шүү дээ гэж хэлээд хүргэнтэйгээ хальт тэврэлдээд салах үедээ буцааж хүргэнийхээ толгойн хэсгээс нь татаад уруулаас нь хазчихсан чинь нөгөө хүргэнийх нь амнаас цус гараад тэр залуу нь Т ахад хандаж "өө Т чи намайг хазчихлаа шүү дээ" гэж хэлээд тасарсан уруулынхаа хэсгийг бариад сандал дээр сууж байснаа тэр залуу эхнэр бололтой хүн рүү гээ залгаад "хайраа Т бид 2 маргалдаж байх үед Т миний уруулыг хазаад тасалчихлаа, чи хүрээд ир" гээд утсаар ярьж сууж байснаа гадагшаа гараад явчихсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/
Гэрч Б.Х "... би өөрийн найз Т*******, дүү М, дүү Тодоо нарын хамтаар Сэлэнгэ аймагт газар үзээд явж байх үедээ Тгийн найз М гэх залуутай танилцсаны дараа Т нөгөө М гэх найзтайгаа архи хувааж уусан, тэр 2 архиа ууж дуусгаад М гэх залууг гэрт нь үлдээгээд бид дахиад дэлгүүр орж 2 шил архи аваад завин дээр суугаад гол гараад Тгийн хүргэний гэрт очсон, тэдний гэрт нь очоод Т найз маань хүргэн болох Тогтохбаяр гэх залуутай гаднаас авч ирсэн архиа хувааж уунгаа юм яриад сууж байх үедээ тэр 2 хоорондоо маргалдаж байснаа Төсөө хүргэнтэйгээ эвлэрээд тэврэлдэж байгаад салах үедээ толгойноос нь татаад дээд уруулаас нь хазчихаар нь Тодоо бид 2 очиж салгасан чинь нөгөө залуугийн уруулаас нь нэлээн их цус гараад тэр залуу нь Т чи намайг хазчихлаа" гэж хэлээд тасарсан уруулынхаа хэсгийг бариад сандал дээр сууж хүнтэй гар утсаар яриад гадагшаа гүйгээд гараад явсан, дараа нь бид нар тэр хавьдаа, тэр айлын байшинд унтаад өглөө сэрсэн. Харин өглөө босоод гэрээс гарч голын эрэг рүү завинд суух гээд алхаж явах үед Тгийн хүргэн нь 2 цагдаатай ирээд бид бөөндөө машинд суугаад цагдаагийн газар дээр ирцгээсэн..." гэсэн мэдүүлэг /хх- ийн 26-27-р хуудас/
Гэрч Б.Мгийн"... Өчигдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 20- ны өдөр би Т, Хайрат, Тодоо гээд ах нарын хамтаар Сэлэнгэ аймагт гаднаас ирсэн Хайрат гээд ахдаа газар үзүүлээд явж байх үедээ Т ахын найзтай уулзсан, би тэр найзынх нь нэрийг сайн санахгүй байна, ингээд Т ах нөгөө найзтайгаа уулзаж архи хувааж уугаад тэндээсээ нөгөө ахыг гэрт нь үлдээгээд бид дэлгүүр орж дахин 2 шил архи аваад голын урагшаа Т ахын хүргэн Тоогоо гэх айлын гэрт очсон тэдний гэрт нь очоод Т ах хүргэнтэйгээ авч ирсэн архиа хувааж уунгаа юм яриад сууж байх үедээ түр тар гээд маргалдаад байсан, би тэр 2-ын маргааныг сонсож байхаар гадаа гарч тамхи татъя гэж бодоод гадаа гарч зогсонгоо тамхи татчихаад ороод иртэл Т ах хүргэнтэйгээ зодоон хийсэн бололтой газраар цус болчихсон, бас нөгөө хүргэн гээд байсан залуугийн амнаас нь цус гарчихсан Т чи миний уруулыг хазчихлаа гэж хэлээд доошоо хараад сууж байснаа намайг тэр хавиар яав ийв гээд явж байх үеэр нөгөө залуу нь хүүхдээ тэврээд байшингаас гараад гүйчихсэн, тэгээд иргэж ирээгүй тул бид нар тэр байшинд нь унтаад өглөө одоо явцгаая гэж ярилцаад гол руу завинд суух санаатай алхаад явж байх үед нөгөө уруулаа хазуулчихсан залуу чинь 2 цагдаа дагуулаад урдаас ирж байсан, ингээд бид нар бөөндөө цагдаагийн газар руу машинд суугаад ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний №5997 дугаартай "Н. Т******* биед уруулд эдийн дутагдал бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо." гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №2144 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 36-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.Д "... Би дээрх хэргийн улмаас хохирогч Н. Т******* биед гэмтэл учирсантай холбоотойгоор 1 удаагийн үйлчилгээгээр нийт 379,462 төгрөгийн эмчилгээний төлбөрийг нэхэмжилмээр байна." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18-р хуудас/
Хохирогч Н.Т 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргасан Миний бие Н.Тогтохбаяр нь 2531000000140 дугаартай хэрэгт холбогдуулан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шаардлага байхгүй." гэсэн хүсэлт /хх-ийн 77-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 хуудас/,
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 51 хуудас/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52 хуудас/
Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 53 хуудас/
Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 54 хуудас/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 55 хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59, 64-71 хуудас/
Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 хуудас/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ж.Т******* нь 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 22 цагийн үед Шаамар сумын 02 дугаар баг Дарь эхт гэх газарт байрлах хөдөө хохирогч Н.Т******* гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "миний ээжээр зээл авхууллаа" гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний дээд уруулыг хазаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
3.1. Хохирогч Н.Т******* мэдүүлэг /хх-ийн 09-10-р хуудас/
Гэрч Ц.Т мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/
Гэрч Б.Х мэдүүлэг /хх- ийн 26-27-р хуудас/
Гэрч Б.Мн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний №5997 дугаартай "Н. Т******* биед уруулд эдийн дутагдал бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо." гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №2144 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 36-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.Д мэдүүлэг, /хх-ийн 18-р хуудас/
Хохирогч Н.Т 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргасан Миний бие Н.Тогтохбаяр нь 2531000000140 дугаартай хэрэгт холбогдуулан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шаардлага байхгүй." гэсэн хүсэлт /хх-ийн 77-р хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Ж.Т үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ж.Т үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ж.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.Т******* нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг хуулиар шүүгдэгч Ж.Т******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Н.Тогтохбаяр нь баримтаар 741,700 төгрөг нэхэмжилсэн баримт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 4,700,000 төгрөг төлсөн. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд 379,462 төгрөгийг төлсөн байна.
Хохирогч нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдвэл зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Ж.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Ж.Т******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ж.Т үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй гэж үзэв.
Улсын яллагчаас ... шүүгдэгч Ж.Т 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах санал дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь: Шүүгдэгч Ж.Т******* нь хохирогч Н.Т******* биед хүндэвтэр гэмтэл учруулахдаа уруулыг хазаж тасдан газар хаясан ба гэмт хэргийн нийгмийн аюулын шинжийг харгалзан, мөн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Д******* уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлснээс 9 хоногийн дараа буюу 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дахин архидан согтуурч гэмт хэрэг үйлдсэн байдлыг шүүх харгалзан торгох ялыг дахин оногдуулах шаардлагагүй гэж дүгнэлт хийлээ.
Иймд шүүгдэгч Ж.Т*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Т*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Т*******д оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, Ж.Т*******д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас битүүмжлэн ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Ж.Т*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б******* овогт Ж******* Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ж******* Т*******д 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Т*******д оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг харьяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Т******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь хохирогчид 4,700,000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 379,462 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
6.Хохирогч Н.Тогтохбаяр нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардал нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Шүүгдэгч Ж.Т хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ