| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2022/03670/И |
| Дугаар | 184/ШШ2022/04042 |
| Огноо | 2022-12-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2022/04042
2022 12 13 184/ШШ2022/04042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ******* гудамж, 2/4 байр, 2 тоот хаягт бүртгэлтэй, ******* дүүргийн, 03 дугаар хороо, 12 дугаар байр, 06 тоот хаягт түр оршин суух, ******* ******* овогт *******ийн *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 18 дугаар хороо, гудамж, 22 дугаар байрны 40 тоот хаягт оршин суух овогт /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний алдангид 2.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* би 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Б.д 5.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл зээлж гэрээ байгуулсан. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөгийг сүүлийн сарын хүүгийн хамт төлөх байсан боловч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Одоо цагт бид нар тог, усны мөнгийг хугацаа хэтрүүлж төлсөн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцдог. Итгэлцлийн үндсэн дээр ямар ч алданги, барьцаагүйгээр 1268 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б. надтай утсаар холбогдож зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг сунгаж, хүүг багасгамаар байна гэж хүсэлт тавьсан. Б.гийн хүсэлтийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нотариатаар орж, 3161 бүртгэлийн дугаартай гэрээ хийсэн. Уг гэрээнд зээлийн хугацааг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаагаар сунгаж, зээлийн хүүг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 10 хувь, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 5 хувийн хүү тооцох мөн гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэрээнд заасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үндсэн зээл болох 5.000.000 төгрөгийг сүүлийн сарын хүүгийн хамт төлөх байсан боловч хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Нэлээн хэдэн удаа утсаар холбогдож, шаардлага тавьж байж 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр миний эгч болох ын ийн данс руу 5.000.000 төгрөг хийсэн. Анх Б.д 5.000.000 төгрөг зээлэхдээ ын гэх эгчээсээ зээлж Б.д өгч байсан юм. Энэ хугацаанд зээлийн хүү болох 500.000 төгрөгийг миний өөрийн данс руу болон ын эгчийн данс руу хийж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 84 хоногийн алдангийг өдрийн 25.000 төгрөг гэж тооцон, 2.100.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөгийг Б.гийн данс руу хийсэн. Хүүгийн төлбөр хугацаа хожимдсон байдлаар төлөгдсөн. Хүүгээс алданги тооцоогүй, үндсэн зээлээс алданги тооцсон. Хөл хорионы үед бүх нийтээрээ зээлийг хойшлуулсан нь үнэн. Гэхдээ Б. нь хууль зүйн яамны харьяа хууль зүйн туслалцааны төв гэх газар 7 жил ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би Б.гийн ажил амьдралыг гадарлана. Хөл хорионы үеийн орлого, цалин мөнгөний асуудал Б.д огт нөлөөгүй. Хууль зүйн туслалцааны төв нь хөл хорионы үеэр ямар ч саад бэрхшээлгүйгээр ажилчдынхаа цалин хөлсийг бүтэн олгож байсан. Б. цалин хөлсөө бүтэн авч байсан учир хөл хорионы үеийн нөхцөл байдал яаж, ямар байдлаар нөлөөлсөн талаар сайн ойлгохгүй байна. Би Б.гийн хэлснээр хугацаагаа сунгаж, хүүгээ багасгасан. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа барьцаа шаардаж болох байсан ч өрх толгойлсон ганц бие эмэгтэй гээд барьцаа нэхээгүй гэв.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б. нь иргэн Г.*******гаас 5.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Коронагийн нөхцөл байдлын улмаас давхар эрхэлж байсан ажил байхгүй болж үндсэн зээлээ хугацаандаа өгч чадахгүй буюу 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өгөх байсан ч 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төлж барагдуулсан. Мөнгө зээлснээс хойш 5.000.000 төгрөгийн хүүг бүрэн хийж байсан болно. Г.******* энэ мөнгийг эгчээсээ авч өгсөн учир эгчийнх нь болон өөрийнх нь дансны хуулгаар нотлогдоно. Би үндсэн зээл болон хүүг бүрэн төлсөн тул алданги төлөх боломжгүй. Нэхэмжлэлд дурдсан шиг судалж үзсэн гэсэн үг хэлээгүй. Бүх газар нь хүүгээ хүртэл зогсоож байна. Энэ нөхцөл байдлаас шалтгаалж гэсэн үг бол хэлсэн. Мөнгө хүүллээ хүүллээ гэхэд бас амьдралтай байх нь хүний ёс чанар. Уучлаарай гэдэг үг хэлээгүй бишээ, би өөртэй нь болон эгчтэй нь ярьж байгаа байдлаа хэлж байсан. Эгч нь бол ойлгоод хүлээцтэй хандах байсан нь үнэн. Г.******* ажил дээр ирж хашгирч ажлын газрынхан хүртэл орж ирж байсан. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Шүүх хуралд өмгөөлөгч оролцуулна гэжээ. Алдангиас 900.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байсан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ч гэсэн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд тодорхой бус зүйлийг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл болон 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1268 дугаартай Зээлийн гэрээ/ХХ-ийн 4 дүгээр тал/, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3161 дугаартай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ/хавтаст хэргийн 2 дугаар тал/ зэргийг,
Хариуцагч талаас хариу тайлбар болон итгэмжлэл, Б.гийн Хаан банкны тоот дансны хуулга, гийн тоот дансны хуулга зэргийг шүүх хуралдаанд гарган өгсөн.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдлийг хугацаа хожимдуулан төлсөн гэх үндэслэлээр 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны 84 хоногийн алдангийг хоногийн 0,5 хувиар 5.000.000 төгрөгөөс тооцон 2.100.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж,
Хариуцагч Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 900.000 төгрөгийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрөх боломжтой гэж маргадаг.
Хариуцагч Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн төлөлт болон нийт 5.000.000 төгрөгийг нэхэмжлэгч болон түүний эгчийн дансаар дамжуулан хүлээн авсан, хүүг мөн уг данснуудаар төлсөн талаар маргаагүй.
Шүүх талуудын тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б. нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1268 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдсан байх ба зээлийн гэрээгээр 5.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдсэн байх бөгөөд зээлдэгч Б.гийн хаан банкны тоот дансанд шилжүүлэх, зээлдүүлэгч Г.*******гийн хаан банкны тоот дансанд хүү болон үндсэн төлбөрийг төлөхөөр тохиролцон зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар баталгаажуулжээ./ХХ-ийн 4 дүгээр тал/
Мөн түүнчлэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дээрх гэрээг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаагаар сунгахаар тохиролцон 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 10 хувийн хүү, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 хувийн хүү төлөхөөр, гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцон Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулан нотариатаар баталгаажуулжээ./ХХ-ийн 2 дугаар тал/
Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсантай ижил хэмжээний мөнгийг хүүгийн хамт тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр заасан.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон хэлцлийг бичгээр хийх, уг шаардлагыг хангаагүй тохиолдолд хүү авах эрхээ алдахаар заажээ. Талууд зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр хийсэн учир нэхэмжлэгч тал хариуцагч нараас зээлийн хүү шаардах эрхтэй.
Зохигч талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, үндсэн зээлийг авсан болон төлсөн байдал, хариуцагч зээлийг хүүтэй авснаа хүлээн зөвшөөрч зээлийн хүүнд төлсөн хүүгийн төлбөрийн үлдэгдэлгүй талаар маргаагүй.
Гагцхүү алданги шаардах эрхийн талаар маргаж байна.
Нэхэмжлэгч Г.******* зээлийн үндсэн төлбөр үндсэн зээл, түүний хүүгийн талаар шаардлага гаргаагүй боловч зохигч талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д заасан үндэслэлээр зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс үүргийг биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлөхөөр тохиролцоонд үндэслэн алдангид 2.100.000 төгрөг нэхэмжилснийг талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар алданги төлөхөөр бичгээр тохиролцсон байх тул шаардах эрхтэй.
2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч Б. гийн тоот дансаар дамжуулан нэхэмжлэгч талд 5029346587 тоот дансаар харилцан үндсэн зээлийн 5.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******д төлсөн, нэхэмжлэгч хүлээн авсан талаар маргахгүй байна.
Шүүх алдангийг тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5.000.000 төгрөгөөс хоног тутамд 0,5 хувиар тооцоход 1 хоногийн алданги 25.000 төгрөгийн тооцооллыг нэхэмжилсэн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны 84 хоногийн хугацаагаар тооцсон тооцоолол 1 хоногоор алдаатай илүү нэхэмжилсэн байх тул 83 хоногоор тооцон 2.075.000/25.000*83/ төгрөгийг гаргуулан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдлээс алданги тооцсон, хугацаа хожимдуулсан хүүгийн төлбөрөөс алданги тооцоогүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Энэ нь нэхэмжлэгчийн эрх тул алдангийг шаардсан хэмжээгээр тооцсон.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл алдангид 2.075.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас 48.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл алдангид 2.075.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас 48.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРМАА