Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/79

 

 

 

 

 

 

   2025             09           08                                                 2025/ШЦТ/79

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Т.Солонго,

Шүүгдэгч *,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *овогт *ийн *ад холбогдох эрүүгийн 2533000000064 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19* оны  * дүгээр сарын *-ний өдөр* аймгийн * суманд төрсөн, * настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл * хамт * аймгийн * сумын * дугаар баг *дүгээр гудамж * тоотод оршин суух хаягтай, нэг удаагийн ял шийтгэлтэй Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарны 19-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, 2020 оны 06 сарын 04 өдрийн 191 дугаартай тогтоолоор дуусгавар болсон, улсаас авсан гавьяа шагналгүй, * овгийн *ийн * /РД: */

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч * нь Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар баг Халиуны өвөр гэх газраас 2025 оны 05 дугаар сарын 23-ны орой *ын эзэмшлийн * загварын *СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Мөн *СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийн унаж явах үедээ Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг дэвсгэрт замын хажуугийн шон мөргөж бусдын эд хөрөнгөд 2,471,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.

 

Нэг. Хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч * нь Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар баг Халиуны өвөр гэх газраас 2025 оны 05 дугаар сарын 23-ны орой *ын эзэмшлийн * загварын *СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Мөн *СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийн унаж явах үедээ Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг дэвсгэрт замын хажуугийн шон мөргөж бусдын эд хөрөнгөд 2,471,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэх үйл баримт нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч *: ...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Мөрдөн байцаалтад:

           1.Хохирогч *ын өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 02 дугаар багийн нутагт "Халиуны өвөр" гэх газар мал маллан амьдардаг юм. 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 16-18 цагийн хооронд гэртээ унтаж байгаад сэрсэн чинь гэрийн гадна талд байсан *СЭН улсын дугаартай "*" маркийн тээврийн хэрэгсэл байхгүй болчихсон байсан. Мөн хонинд явсан малчин * хониноос ирээд морио уяж орхиод гэр дотор орны доод талд хийчихсэн байсан цүнхтэй хувцсаа аваад, машины арын суудал дээр байсан 2 эмээлийг гаргаж тавиад явчихсан байсан. Тухайн үедээ *ыг машин унаад малд явсан юм болов уу гэж бодож байсан боловч ирэхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Уг тээврийн хэрэгсэл нь 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд монголд орж ирсэн, мөнгөлөг саарал өнгөтэй тээврийн хэрэгсэл байгаа юм. Гантулгын Очирхүү буюу манай том хүүгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Гэрийн гадаа болохоор түлхүүр зоолттой, онгорхой байсан юм..." гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14-р хуудас/,

2. Иргэний нэхэмжлэгч *гийн "... Би * гэдэг хүнийг танина манай төрсөн аав байгаа юм. Харин * нь манайд туслах малчнаар түр ажиллаж байсан тэрнээс ямар нэг төрөл садны харилцаа хамаарал байхгүй... энэ машиныг манай аав * авахдаа миний нэр дээр авчихсан юм. Миний нэр дээр байдаг болохоос биш аавын эзэмшлийн машин байгаа юм...манай аав мэдүүлэгтээ энэ хүний амьдрал ахуйг бодоод гомдол саналгүй гэсэн үнэхээр хэцүү амьдралтай учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Харин хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлмээр байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

 

3. Шүүх сэтгэц эмгэг судлалын эмгэгийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 98/25 дугаартай

-  *г овогтой * нь одоогоор сэтгэцийн Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна.

- * овогтой * нь одоогоор сэтгэцийн Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй учир өөрийн агч байгаа мэдүүлгийнхээ мөн чанарыг ухамсарлан ойлгож, үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.

- * овогтой * нь одоогоор сэтгэцийн Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй боловч одоогоор өвөрмөц эмчилгээ шаардлагагүй, бүрэн эмчлэгдэхгүй болно.

- * овогтой * нь одоогоор сэтгэцийн Оюутан ханган хомсдог, эмгэгтэй боловч хэрэг, зөрчил хариуцах чадвартай байна.... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-р хуудас/,

 

4. 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ийн “Авто машин техикийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан” хөрөнгийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 26-27-р хуудас/,

5. 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “*” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36-р хуудас/,

6. 2025 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-6-р хуудас/,

7. 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6-р хуудас/,

8. Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6-р хуудас/,

9. 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” *дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 50-53-р хуудас/,

10. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн шийтгэх тогтоол /хх-ийн 50-53-р хуудас/,

11. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч * нь Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар баг Халиуны өвөр гэх газраас 2025 оны 05 дугаар сарын 23-ны орой *ын эзэмшлийн * 20 загварын *СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан бөгөөд дээрх машиныг унаж явах үедээ замын хажуугийн шон мөргөж бусдын эд хөрөнгөд 2,471,000 төгрөгийн хохирол учруулан нь “*” ХХК-ийн “Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-аар тогтоогдож байгаа ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 буюу автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан буюу бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч нь нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

 

* СЭН улсын дугаартай * маркийн тээврийн хэрэгсэл нь *гийн нэр дээр байх боловч эцэг *а нь ахуйн хэрэгцээндээ эзэмшиж ашигладаг болох нь иргэний нэхэмжлэгч *гийн мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-ийн 19-р хуудас/

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,  бусдын эд хөрөнгийг хууль бусаар  гэмтээх  гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч * нь гэмт хэргийн улмаас бусдад буюу иргэний нэхэмжлэгч *д 2,471,000 төгрөгийн хохирол учруулсан боловч иргэний нэхэмжлэгч * нь уг хохирлыг *аас нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч *ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч *ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдол өвчтэй боловч хэрэг хариуцах чадвартай байдал, насанд хүрсэн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч Т.Солонго: “...Шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *ын үйлдсэн гэмт хэргийн шинж,  хувийн байдал, үйлдлийн арга, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,  мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 2 сар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах саналтай ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт  3 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна... гэв,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч * өмгөөлөлийн үгэндээ: “.... Шүүгдэгч * үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа мөн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогч * нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг мөн  шүүгдэгч * нь оюуны хөнгөн хомсдолтой зэргийг тус тус харгалзан үзсэн.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж,  уг ялыг нэмж нэгтгэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байна...” гэв.

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээж байна...” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч *ад гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, уг ялыг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалтыг тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлүгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч * овогт *ийн *ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус  оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, уг ялыг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалтыг тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлүгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

    

 

                          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   Г.ДЭЛГЭРСАЙХАН