Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/80

 

 

 

 

 

 2025            09          09                                                       2025/ШЦТ/80

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Н.Бадам,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч * /цахим/,

Шүүгдэгч *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, *овгийн *т холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19* оны * сарын *-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, э*эгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, *ажилтай, ам бүл * хамт * аймгийн * сумын *дугаар багийн * тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, * овгийн * /РД:*/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч * нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч * нь “*” ХХК-ийн *хангамжийн салбарын харьяа *ад * хангамжийн операторчноор ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 07 дугаар сараас 12 cap хүртэлх хугацаанд шатахууны мөнгийг бэлнээр авч хувьдаа ашиглан завшиж нийт 8,915,407 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:  

Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

 

1. 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Намайг * ХХК-ний зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон. Би *ийг анх ажилд орж байхаас нь эхлээд хяналт шалгалтаар явдаг байсан. * нь 2023 оны 07 дугаар сараас эхлэн ажиллах хугацаандаа 2023 оны 07 дугаар сараас эхлэн өр авлага үүсгээд 2023 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл 12.842.607 төгрөгийн хохирол үүсгэсэн. Тэгээд 2024 онд 954,437 төгрөг нэмж дутаасан ингээд хийлгээд явж байх хугацаанд сар бүр цалинг нь суутгаж явсан. 2024 оны 10 дугаap нийтдээ 13,797.044 төгрөгийн өр авлагатай болсон. Түүнээс хойш ажлыг нь сарын 31-ны байдлаар 8,915,407 төгрөг үлдсэн. * нь 2023 оны 07 дугаар сараас 12 сарыг дуустал сар бүрийн орлогоос бэлэн мөнгийг хувьдаа ашиглаж дутааж байсан. Тухайн мөнгийг өөртөө ашигласан гэж ярьж байсан. Санчир гэх хүнд зээл өгч 2 сая билуу 1.5 сая төгрөгийг шатахуун хувьдаа дур мэдэн олгосон талаар ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14-р хуудас)

 

2. Гэрч *ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 20-ны хавцаа ажилд орсон. 2024 оны 02 дугаар сарын 1-ний өдөр ажлаасаа гарсан. Би *тэй зүгээр цуг ажиллаж байсан тэрнээс өөр таних зүйл байхгүй. Ажлын холбоотой хүмүүс байгаа юм. 2023 оны 09 дүгээр сард байхаа Намар ирсэн санагдаж байна. Аудит ороод мөнгө дутаасан талаар сонссон тэгж л мэдсэн. Тухайн үед * бид 2 ээлжлэн гардаг байсан. Зундаа Орхон сумын * *н хүүхэн хэдэн удаа гарсан. Ер бид 2 ээлжилж гардаг байсан. Миний хувьд шатахуун зээлээр өгч байгаагүй. *ийг мэдэхгүй байна. Гэрээ хийсэн ганц нэг байгууллага шатахуун аваад сарын сүүлээр тооцоо хийдэг байсан. Би ээлжээс буухдаа тооцоогоо *т хүлээлгэн өгөөд буудаг байсан. Буухдаа ямар нэгэн гарын үсэг зурдаггүй шатахуунаа нийлээд тооцоогоо хийгээд буудаг байсан. * цаашаа яаж тооцоо хийдэг байсныг мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17-р хуудас),

 

3. Гэрч *ын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2023 оны 11 сарын эхний 7 хоногт * гэх танил залуу ирээд хадлан зогсох гээд байна түлшний хэрэг байна эхний элжинд 60л түлш зээлэх арга байна уу төлбөр мөнгийг нь эхний ачилтаараа өгнө гэж хэлсэн. Тэгээд би * шатахуун түгээх станцын түгээгч рүү * гэх манай * үйлдвэрт жолооч хийж байсан залуугаар яриулж гуйлгаж байгаад өөрөө очиж 60л дизель түлш саванд хийж авсан. Тэгээд тэр өдрөө түлшээ *д өгөөд хадлан руу нь явуулсан. Тэрнээс хойш *говь руу ажилд ороод өвснийхөө ажил төрлийг дуусгаагүй алга болсон утас нь бас холбогдохгүй болсон. Тэрнээс хойш 2024 оны 06 сард * ХХК-наас залгаж байна гээд нэг залуу ярьсан тэр үед нь би түлш хүнд дамжуулаад аваад өгсөн талаараа хэлсэн болохгүй бол би өөрөө төлбөрийг нь төлөхөө илэрхийлсэн тэрнээс хойш дахин надтай холбогдоогүй. * өөрөө ерөөсөө түлшний мөнгө нэхэж яриагүй *оос ярьж байна гэж нэг эрэгтэй хүн ярьсан. Тэр үед нь хүнд зээл аваад өгсөн хэлсэн болохгүй бол өөрөө төлөхөө илэрхийлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20-р хуудас)

 

4. Гэрч С.Санчирын мөрдөн байцаалтад өгсөн: “...*тэй анх 2023 оны 07 дугаар сар хавцаа танилцаж байсан манай хуурай ах *ын гэр бүлийн найз гээд нэг хүүхэн байсан. Тэрнээс хойш танина ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Би 2023 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр хадланд гарч байхдаа *тэй өөртэй нь уулзаад 250 л дизель түлш, 120 литр шатахуун, масло тос аваад нийлээд нийт 1.900.000 төгрөг болсон. Тэр мөнгөнөөсөө 1.500.000 төгрөгийг * *-н дарга *д өгсөн одоо 400,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 400.000 мянган төгрөгөө ирэх 7 хоногт өгнө. Тухайн мөнгийг өгөх боломж гарахгүй, өвс тэжээл зарагдахгүй байсан учраас удаачихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23-р хуудас)

5. Гэрч *ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2023 онд * ХХК-д хүний нөөц бичиг хэргийн ажилтан албан тушаалд 2024 оны 01 дүгээр сараас хойш борлуулалтын менежрээр ажиллаж байна. * бол *-ийн түгээгч ажилтай байсан. Хүний нөөцийн ажилтан бол ажилд авч байгаа бүх хүнээ мэднэ. Тэрнээс биш ямар нэгэн өөр харилцаа хамаарал байхгүй*-д эрхлэгч гэж орон тоо байхгүй нефт хангамжийн ахлах операторчин гэж орон тоо байгаа тухайн үед Дулмаа гэж ахлах оператораap тушаалтай хүн байж байгаад Солонгос улс руу яваад чатаар би очно гээд байсан болохоор ажлаа хийнэ гээд байсан учир сар бүр тайлан мэдээ гаргаж явуулдаг болохоор *г иртэл *ийг Хөтөл * *-ийг хариуцан ажиллаж байгаарай гэж хэлсэн. Ерөнхийдөө * нь өр төлбөр гаргаад * нь ирэхгүй гэхээр нь * эгчийг дуудаж санал тавьж ажилд оруулсан. Яг мөнгөн дүнг нь сайн мэдэхгүй борлуулалтын орлогоос мөнгө дутаадаг байсан тэрнээс биш саванд байсан түлш бензинээс дутдаггүй байсан. * түлш дутаасан талаараа нээх юм ярьдаггүй дуугай л байгаад байдаг байсан. Хүнд зээлүүлсэн талаараа ярьж байсан. Юм дугардаггүй дуугай л суугаад байдаг байсан цагдаад өгөхөөсөө өмнө *ийг дуудаад уулзаж энэ талаар нь ярилцах гэтэл юу ч дугардаггүй байсан. * нь одоогийн байдлаар ямар нэгэн төлбөр нэмж төлсөн зүйл байхгүй байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27-р хуудас)

 

6. 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Дархан-Уул аймаг дахь * ханамжийн салбараас Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (хавтаст хэргийн 3-р хуудас)

7. *ийн Хаан банкны *  дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 73-135-р хуудас)

8. *ийн Төрийн банкны *  дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 136-143-р хуудас)

9. Дархан *-аас гаргаж өгсөн *ийн өр төлбөрийн тооцоо (хавтаст хэргийн 155-р хуудас),

10. Дархан-Уул аймаг дахь * хангамжийн салбарын даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 236 дугаартай *ийг ажилд томилсон тушаал (хавтаст хэргийн 160-р хуудас),

11. 12. 2025 оны 05 дугаар сарын 16-ны Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” * дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 38-42-р хуудас/,

12. 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай санал” (хавтаст хэргийн 160-р хуудас)

13. 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр яллагдагч *ээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 55-56-р хуудас/,

14. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-54-р хуудас/,

15. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 66-69-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт хамааралтай гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Прокурорын газраас шүүгдэгч * нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол” гэж уг гэмт хэргийн үйлдлийн шинжүүдийг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч нь “*” ХХК-ийн *хангамжийн салбарын харьяа *ад * хангамжийн операторчноор ажиллаж байх хугацаандаа хүмүүст зээлээр шатахуун түлш, масло өгч, бэлэн мөнгөний орлогоос хувьдаа хэрэглэн дутааж хохирол учруулсан гэх үйл баримт нь тогтоогдож байгаа бөгөөд дээрх үйлдлийн улмаас хохирогч байгууллагад 8,915,407 төгрөгийн хохирол учирсан нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэх үйлдлийн шинжийг хангаж байна.

 

Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийн үндсэн шинж нь байгууллагын өмчлөх эд хөрөнгөд халдаж, хохирол учруулсныг ойлгох тул шүүгдэгч *ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшсан гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч * нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэгслээр хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч * нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч *т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн болох нь 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай санал” саналаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 188-189-р хуудас/,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

 

 Энэ хэргийн улмаас хохирогч байгууллагад учирсан 8,915,407 төгрөгийн хохирлоос шүүгдэгч нь цалин орлогоосоо суутгуулсан 1,111,037 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 7,804,370 төгрөгийг  өөрийн цалингийн орлогоос сар бүр 1,000,000 төгрөгийг төлж барагдуулахаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *ээс хохирол төлбөрт 7,804,370 төгрөг гаргуулж, “*” ХХК-ийн *хангамжийн газарт олгох нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *т прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь хуульд нийцэж байна.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3-1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч * овгийн *ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *т 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Шүүгдэгч нь уг оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч оногдуулсан ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэнийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *ээс 7,804,370 төгрөг гаргуулж, “*” ХХК-ийн *хангамжийн газарт олгосугай.

5. Энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН