Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/215

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Өсвөр насны шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн бус байдал алдагдсаны улмаас хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, өсвөр насны шүүгдэгч А.М-д 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын албадлагын арга хэмжээ авсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч А.М-ыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.

4.Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Хэнтий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газарт даалгасугай.

5.Өсвөр насны шүүгдэгч нь өөр аймагт шилжин суралцсан тохиолдолд харьяа газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг шилжүүлэн хэрэгжүүлж ажиллахыг даалгасугай.

6.Өсвөр насны шүүгдэгч А.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН