| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2022/00380/И |
| Дугаар | 143/ШШ2022/00490 |
| Огноо | 2022-10-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 143/ШШ2022/00490
2022 оны 10 сарын 26 өдөр Дугаар 143/ШШ2022/00490 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.С
Хариуцагч: Ө аймгийн БШУГ
Нэхэмжлэлийн шаардлага: Мөнгөн тэтгэмж 6 030 780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.******* /Б.*******ээс олгосон 2022 оны 08 сарын 09-ний өдрийн 0883 дугаартай ******* аймгийн тойргийн нотариатчийн итгэмжлэл/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. /******* аймгийн *******,******* газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.*******оос олгосон 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 603 дугаартай итгэмжлэл/
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд биеийн тамирын багшаар 1998 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 23 жил тасралтгүй ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн учир ажлаасаа чөлөөлөгдсөн. Ийнхүү ажлаасаа чөлөөлөгдсөний дараа үргэлжлүүлэн ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс ажилд орж, одоог хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байгаа билээ. Б.******* нь *******ын тухай хуулийн 43.1.7 заалтын дагуу хөдөө орон нутгийн багш нарт олгодог 5 жилийн тэтгэмжийг хамгийн сүүлд ******* сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд ажиллаж байхдаа буюу 2017 оны 01 дүгээр сард авсан. Үүнээс хойш тасралтгүй 5 жил буюу 2017 оноос 2022 оныг хүртэл биеийн тамирын багшаар ажилласан байна. Ийнхүү хөдөө орон нутгийн багш нарт олгодог 5 жилийн тэтгэмжээ авахаар 2022.06.13-ны өдөр ******* аймгийн *******,******* газарт хүсэлт гаргасан боловч тэтгэвэрт гарсан багшид олгохгүй гэсэн хариу өгч, тэтгэмж олгохоос татгалзсан. Б.*******ийн хувьд өндөр насны тэтгэвэрт гарах нас нь болж тэтгэврээ тогтоолгосон ч багшийн ажлаа тасралтгүй үргэлжлүүлэн хийсээр *******ын тухай хуулийн 43.1.7 заалтын дагуу хөдөө орон нутгийн багш нарт олгодог 5 жилийн тэтгэмж авах болзол шаардлагыг хангасан байхад дээрх тэтгэмж нь тэтгэвэрт гарсан багшид хамаарахгүй гэж хуульд байхгүй шаардлага тавьж олгохоос татгалзаж буй нь үндэслэлгүй юм.
Иймд ******* аймгийн *******,******* газраас Б.*******т *******ын тухай хуулийн 43.1.7 заалтын дагуу хөдөө орон нутгийн багш нарт олгодог 5 жилийн тэтгэмж болох 6 030 780 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.******* ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байгаад 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн учраас ажлаа хүлээлгэж өгч ажлаасаа гарсан байдаг. Гарснаасаа дараа 8 хоногийн дараа үргэлжлүүлээд ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар тухайн сараасаа үргэлжлүүлээд ажилласан. *******ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт багш нь хөдөлмөрийн шинж чанар, мэргэжлийн онцлогт тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, нөхөх олговор, шагнал урамшуулал авах, хуульд заасан бусад хөнгөлөлт эдлэх тухай хуульчилсан байдаг. Мөн *******ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 дахь хэсэгт дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулж олгохоор хуульчилсан. 43.1.7.а, 43.1.7.б дэх заалтаар ямар ямар багш нарт тэтгэмжийг олгох талаар нарийвчлан зохицуулсан. 43.1.7.б дэх заалтад сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багшид хөдөө орон нутгийн 5 жилийн тэтгэмжийг олгоно гэж хуульчилсан байгаа. Б.*******ийн хувьд 1 дүгээр сургуульд ажиллаж байх хугацаандаа нийт 23 жил багшилсан. Ажиллаж байх хугацаандаа сүүлийн 5 жилийн тэтгэмжийг 2017 онд авсан байдаг. 2017 оноос хойш үргэлжлүүлэн тасралтгүй мөн багшийн ажлаа хийсэн. 1 дүгээр сургууль болон ******* сумын сургуульд биеийн тамирын багшаар ажилласан. Үргэлжлүүлэн ажилласан энэ хугацаанд мөн 2022 оны 05 дугаар сард хөдөө орон нутгийн багш нарт олгох тэтгэмжийн болзлыг хангасан. Тасралтгүй 5 жил багшийн ажлаа хийсэн байдаг. Энэ шаардлага нөхцөлөө хангасны үндсэн дээр 2022 оны 05 дугаар сард ******* аймгийн *******,******* газарт хуульд заасан тэтгэмжээ авъя гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. Гэтэл аймгийн *******,******* газраас тэтгэвэрт гарсан багшид үргэлжлүүлэн ажилласан байсан ч энэ тэтгэмж хамааралгүй гэж олгохоос татгалзсан. Татгалзаж байгаа үндэслэл тайлбар нь үндэслэлгүй гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна.
*******ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 дахь заалтыг тайлбарласан тайлбар байдаг. Улсын дээд шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай тайлбарт мөнгөн тэтгэмжийг тухайн сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт ажилласан эсэхээс үл хамаарах сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт тасралтгүй 5 жил ажилласан нөхцөлд олгоно гэсэн байгаа. Б.*******ийн хувьд тасалдсан хугацаа байдаггүй. Тасралтгүй багшийн ажил үүргээ үргэлжлүүлээд хийсэн байгаа учраас энэ тэтгэмжийг авах эрх нь үүссэн. Энэ хуулийн заалт дээр тэтгэвэрт гарсан багшид энэ тэтгэмжийг олгохгүй гэсэн зохицуулалт огт байхгүй байхад *******ын тухай хуулийн 43.1.7 дахь хэсэг болон гурван сайдын хамтарсан тушаалыг барьж олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Харин ч тэтгэвэрт гарсан хүн үргэлжлүүлээд багшийн ажлаа эрхэлж болно гэдгийг гурван сайдын хамтарсан тушаалаар зөвшөөрсөн байна. Үүний дагуу тэтгэвэрт гарсан ч гэсэн багшийн ажлаа үргэлжлүүлэн 5 жил хийсэн байгаа учраас хуульд заасан тэтгэмжийг авах эрх нь үүссэн байна. Тэтгэмжийг 6 030 780 төгрөгөөр нэхэмжилсэн. Яагаад ингэж нэхэмжлэх болсон бэ гэхээр ******* сумын сургуульд ажиллаж байх хугацаанд Б.*******ийн сарын үндсэн цалин нь 2022 оны 04 дүгээр сард нэмэгдэж 1 005 130 төгрөг болсон байдаг. Энэ үндсэн цалингаар нь тооцоод 6 сарын үндсэн цалингийн дундажтай тэнцэх гэхээр 6 030 780 төгрөг болж байгаа учраас хуульд заасан 5 жилийн тэтгэмжээ ингэж бодож нэхэмжилж байгаа юм.
Төрийн албаны тухай зөвлөмж мөн гурван сайдын хамтарсан тушаалыг үндэслээд тэтгэмжийг олгохоос татгалзаж байгаа гэж байна. Мөн өндөр насны тэтгэвэрт гарсан үедээ өндөр насны тэтгэмжээ авсан гэж байна. Энэ бол тухайн байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа бол өндөр насны тэтгэмжийг авах эрхтэй. Олон жил хөдөө орон нутагт ажилласан 5 жилийн тэтгэмж бол энэ өндөр настны тэтгэмжээс тусдаа асуудал. Өндөр насны тэтгэврээ тогтоолгож тухайн 1 дүгээр сургуулиас чөлөөлөгдсөн ч үргэлжлүүлээд ******* сумын сургуульд 5 жил багшийн ажлаа хийсэн. Өөр ажил, албан тушаал ч эрхлээгүй багшийн ажлаа хийсэн байгаа. Энэ гурван сайдын хамтарсан тушаал дээр тэтгэвэрт гарсан хүнийг багшаар ажиллуулж болно, зөвхөн хөлсөөр ажиллах гэрээгээр гэсэн байгаа. ******* сумын сургуульд энэ хүн хөдөлмөрийн гэрээ байгуулаад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл гэрээ хүчинтэй ажиллаж байсан. Мөн багш гэж хэнийг хэлэх вэ гэхээр Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 3.1.1 дэх хэсэгт *******ын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг багш гэж ойлгоно гэж хуульчилсан байгаа. Энэ хүн тэтгэвэрт гарснаасаа хойш ******* сумын сургуульд багшаас өөр ажил эрхэлсэн бол энэ 5 жилийн тэтгэмжийг авахгүй байсан байж болно. Гэтэл үргэлжлүүлээд багшийн ажлаа хийсэн шүү дээ. Тэгэхээр 5 жилийн тэтгэмжийг авах хугацаа нь болсон. Таны гаргаж өгсөн нотлох баримтаар ч гэсэн энэ хүн 2022 онд тэтгэмжийг авах эрх бүхий хүмүүсийн нэрсэнд орсон. Тэтгэмж олгогдох хэмжээг нь хүртэл бодоод гаргачихсан нотлох баримтыг гаргаж өгсөн байгаа. Яагаад Монгол улсын *******ын яам, ******* аймгийн *******,******* газар иргэдийг ингэж ялгаварлаж үзээд байгаа юм бэ. Тэтгэвэрт гарсан ч гэсэн ажил үүргээ гүйцэтгээд тэтгэмж авах эрх нь үүсээд явж байхад ингэж ялгаварлан гадуурхаж байгаа нь үндэслэлгүй байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүн бүрийг ямар ч алагчлалгүйгээр адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний шан хөлс авах эрхтэй, мөн 3 дахь хэсэгт ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч хувийн болон ам бүлийнхээ ахуй амьжиргааг хүрэлцэхүйц бөгөөд зайлшгүй тохиолдолд нийгмийн хангамжийн эх үүсвэрээр нэмэн арвижуулсан, хийсэндээ таарсан хүртээмжтэй шан хөлс авах эрхтэй гэж тусгасан байдаг. Мөн Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, бусад зүйлээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж хуульчилсан байна. Гэтэл *******ын яам болон аймгийн ************** газар хүмүүсээ, ард иргэдээ, багш нараа тэтгэвэрт гарсан гараагүйгээр нь хуулиа дээдлэх ёстой байгууллага байтал хуулиа зөрчиж хүмүүсээ ялгаварлан гадуурхаж олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Мөн хариуцагч талаас Төрийн албаны зөвлөлөөс гаргасан зөвлөмж, гурван сайдын хамтарсан тушаалыг бариад олгохоос татгалзаж байна гэж байгаа боловч яг ямар үндэслэлээр олгохоос татгалзаад байгаа татгалзлаа нотолж чадахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2 дахь хэсэг болон 38.1 дэх хэсэгт татгалзлаа нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх ёстой. Энэ татгалзсан үндэслэлээ нотлох баримтаар нотолж үзүүлж чадахгүй байна, үүргээ биелүүлж чадахгүй байна гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна.
Нэхэмжлэгч Б.*******ийн хувьд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1 дүгээр сургуулийн захирлын тушаалаар хамгийн сүүлд тэтгэмжээ авсан байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш тасралтгүй 5 жилийг нь бодохоор 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 5 жилийн тэтгэмжээ авах эрх нь үүсэж байгаа. 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 1 дүгээр сургуулиас чөлөөлөгдсөн. 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажлаа хүлээлцсэн байдаг. Ажлаас гарсан хоногийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил хүлээлцсэн сүүлийн өдрөөр ажлаас гарснаар тооцдог. Тэгэхээр Б.******* багшийн хувьд лаборатори 1 дүгээр сургуулиас 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажлаа хүлээлгэж өгдөг. Мөн үргэлжлүүлээд 8 хоногийн дараа 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар үргэлжлүүлэн ажилласан. Энэ ажилласан жил нь 2017 оны 01 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарыг хүртэл тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлж ажилласан нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаа давхар нотлогдож байгаа. Хэрвээ энэ багш 2021 оны 08 дугаар сард тэтгэвэрт гараад үргэлжлүүлэн ажиллаагүй бол энэ хүнд тэтгэмж олгох хууль зүйн үндэслэл байхгүй. Гэтэл энэ хүн тэтгэвэрт гарангуутаа үргэлжлүүлээд өөр сургуульд мэргэжлийн багшийн ажлаа хийгээд тасралтгүй 5 жил ажилласан байгаа. Нэг сургуульд ажиллаж байгаад өөр бусад сургуульд дамжиж ажиллаж 5 жилээ гүйцээсэн багшид олгохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Хаана ажилласныг үл харгалзан тасралтгүй 5 жил багшаар ажилласан бол энэ тэтгэмжийг олгоно гэж хуулийн заалтыг ойлгож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******,******* яамнаас Мөнгөн тэтгэмжийн талаар тайлбар хүргүүлэх тухай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2/3162 тоот албан бичгээр *******ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 дахь заалт нь 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Монгол Улсын Дээд шүүх 2007 оны *******ын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 25 дугаар тогтоолын 11 дүгээр хэсэгт Мөн зүйлийн 43.1.7-д заасан мөнгөн тэтгэмжийн тухайн сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт ажилласан эсэхээс үл хамааран сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэг багшаар тасралтгүй 5 жил ажилласан нөхцөлд олгоно гэж заасан байдаг.
*******, соёл******* сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 тоот тушаалын 23 дахь хэсэгт Мэргэжлийн багшийг үндсэн ажилтнаар ажиллуулах бололцоогүй нөхцөлд тэтгэвэрт гарсан, сургуулийн бус байгууллагад ажиллаж байгаа болон ажилгүй байгаа мэргэжлийн багшийг ур чадварын харгалзан хөлсөөр ажиллуулах гэрээгээр ажиллуулж, цагийн хөлсийг нь үндсэн багшийн цалин хөлсний хэмжээнээс хэтрэхгүй байхаар тооцож олгож болно гэж заасан байдаг. Дээрх хуулийн заалтуудыг хүрээнд өндөр насны тэтгэвэрт гарсны дараа ажиллаж байгаа багшид, хөдөө орон нутагт тасралтгүй ажилласны 5 жил тутамд олгодог тэтгэмжийг олгох эрх зүйн боломжгүй байна гэсэн хариуг ирүүлсний үндсэн дээр ******* аймгийн ************** газар мөнгө тэтгэмж олгох боломжгүй байна.
Нэхэмжлэгч Б.******* нь: ******* аймгийн ******* сумын Лаборатори 1 дүгээр сургууль 23 жил ажиллаж өндөр насны тэтгэвэрт гаран 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэмж болох 24 989 650 сая төгрөг авсан Жич: *******,******* яамны 2022.06.28 өдрийн 2/3162 "Мөнгөн тэтгэмжийн талаар тайлбар хүргүүлэх тухай албан бичгийг хавсаргав гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* багш нь 1998 оноос 2021 оны хооронд ажиллаад тэтгэвэртээ гарсан нь үнэн. 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэртээ гараад манайхаас 24 989 650 төгрөгийн тэтгэмжээ аваад тэтгэвэртээ гарсан. Энэ багш хөдөлмөрийн гэрээ дуусаад ******* суманд гэрээ байгуулан ажиллаж байгаад 2022 онд тасралтгүй 5 жил нь гүйцээд хамгийн сүүлд 2017 онд энэ багш 5 жилийн тэтгэмжээ авсан нь үнэн. Тэгээд тасралтгүй 5 жил ажиллаад 2022 онд 5 жил нь гүйцээд 2022 оны 09 дүгээр сард авах эрх нь нээгдсэн байгаа. Тэгэхээр энэ багшийн хөдөлмөрийн гэрээ нь 2021 онд дуусаж байгаа учраас 2022 онд 5 жилийн тэтгэмж авах эрх нь болсон боловч хөдөлмөрийн гэрээ дуусаад гэрээ байгуулсан тохиолдолд нэгт нийгмийн асуудлыг нь шийдэхгүй. Шийднэ гэсэн ямар нэгэн хуулийн заалт байхгүй учраас олгохгүй гэж байгаа. Дээрээс нь манай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ************** яамнаас мөнгөн тэтгэмжийн талаар тайлбар хүргүүлсэн байгаа. Энэ тайлбар дээр *******ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалт нь 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Монгол улсын Дээд шүүхийн 2007 оны *******ын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай. 25 дугаар тогтоолын 11 дүгээр хэсэгт мөн зүйлийн 43.1.7 дахь хэсэгт заасан мөнгөн тэтгэмж тухайн сум, багийн сургууль, цэцэрлэгт ажилласан эсэхээс үл хамааран сум, багийн сургууль, цэцэрлэгт багшаар тасралтгүй 5 жил ажилласан тохиолдолд олгож болно гэж заасан байдаг. Мөн ************** сайд, Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 30791237 гэсэн тоот тушаалыг 23 дахь хэсэгт мэргэжлийн багшийг үндсэн ажилтнаар ажиллуулах бололцоогүй нөхцөлд тэтгэвэрт гарсан сургуулийн бус байгууллагад ажиллаж байгаа болон ажилгүй байгаа мэргэжлийн багш ур чадварыг харгалзан хөлсөөр ажиллуулах, гэрээгээр ажиллуулах цагийн хөлийг нь үндсэн багшийн цалин хөлснөөс хэтрэхгүй байхаар тооцож олгож болно гэж заасан.
Дээрх заалтын хүрээнд өндөр насны тэтгэвэрт гарсны дараа ажиллаж байгаа багшид хөдөө орон нутагт тасралтгүй ажилласны 5 жилийн тэтгэмжийн мөнгийг олгох эрх зүйн боломжгүй байна гэж яамнаас бичиг ирсэн тул манай байгууллага энэ багшид 5 жилийн тэтгэмжийн мөнгийг өгөхгүй байгаа. Мөн Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн зөвлөмж дээр 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 тоот дээр өндөр насны тэтгэвэрт холбогдох зарим асуултын тухай гэсэн байгаа. Үүний 8-д гэж байгаад Төрийн албанаас чөлөөлсний дараа тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эсхүл төрийн алба хаах өндөр насны тэтгэвэрт хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн хүнийг төрийн албанд сонгогдохоос бусад үндэслэлээр тушаал томилон ажиллуулж болохгүй. Өндөр насны тэтгэвэрт тогтоолгох иргэдийг төрийн албаны зарим гэрээний үндсэн дээр төрийн албан хаагчийн эрх зүйн байр байдлын хүрээнд тухайн хугацаанд үндсэн ажил үүргээ гүйцэтгүүлж болно гэж заасан байдаг. Энэ хоёр зүйл заалтын үндсэн дээр манай байгууллага Б.******* багшид 5 жилийн мөнгөн тэтгэмжийг олгохгүй байгаа.
Манайд яамнаас өгч болохгүй гэсэн бичиг ирсэн тул энэ бичгийн дагуу манай байгууллага өгөхгүй байгаа. Бусдаар бол ямар нэгэн тэтгэвэрт гарсан багшаа ялгаварлан гадуурхсан зүйл ерөөсөө байхгүй. Тэр багш чинь тэтгэврийнхээ мөнгийг авч байгаа. Дээрээс нь гэрээ байгуулаад цалингаа авч байгаа. Тэгээд тэтгэвэртээ гарахдаа нэг удаагийн тэтгэмжийн мөнгөө авсан. Тэгээд тэтгэвэртээ гарсны дараа удаан жилийн нэмэгдэл буюу 5 жилийн мөнгийг яамнаас бичиг ирээд авч болохгүй гэсний үндсэн дээрээс манай байгууллага өгөхгүй байгаа. Дээрээс нь Б.******* багш нь 05 дугаар сарын 25-ны өдөр тэтгэмжийнхээ 24 000 000 төгрөгөө авчихсан. Энэ хүн тэтгэвэртээ гарч байгаа болохоор хөдөлмөрийн гэрээ 05 дугаар сарын 25-ны өдрөөр хүчингүй болж байгаа. Хүчингүй болоод гэрээ байгуулаад ажиллаж байгаа тохиолдолд гэрээгээр ажиллаж байгаа ажилчдын нийгмийн асуудлыг нь хангана гэсэн ямар нэгэн хуулийн зүйл заалт байхгүй учраас үүнийг боломжгүй гэж үзэж байгаа. Б.******* багш нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ нь дуусаад ажлаа хүлээлгэж өгсөн байгаа. *******ын тухай хуулийн 43 дугаар зүйл дээр нийгмийн баталгаагаар хангах гэсэн дээр 43.1.7 дээр 5 жилийн мөнгө олгож болно гээд заачихсан байгаа. Хөлсөөр болон гэрээгээр ажиллуулж байгаа тохиолдолд хангана гэсэн ямар нэгэн хуулийн зүйл заалт байхгүй учраас энэ багшийг нийгмийн баталгаагаар хангаад 5 жилийн тэтгэмж өгөх боломжгүй гэж үзэж байна гэв.
3. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн хуулбар, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, итгэмжлэл, 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/26 дугаартай Б.*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 дугаартай Б.*******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, биеийн тамирын багшаар ажиллуулах тухай тушаалын хуулбар, ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал, менежерийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ******* аймгийн *******,******* газарт гаргасан өргөдөл, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн а/07 дугаартай тэтгэмж олгох тухай 1 дүгээр сургуулийн захирлын тушаал, ******* аймгийн *******,******* газрын албан бичиг, ************** яамны албан бичиг, Хариуцагчаас: итгэмжлэл, хөдөө орон нутгийн багш нарт олгодог 5 жилийн тэтгэмж авах багш нарын судалгаа, олгохоор батлагдсан төсвийн талаарх материал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлээс 5 104 300 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 926 480 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* аймгийн *******,******* газарт холбогдуулан мөнгөн тэтгэмж болох 6 030 780 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...нэхэмжлэгч Б.******* нь өндөр насны тэтгэвэрт гарах нас нь болж тэтгэврээ тогтоолгосон ч багшийн ажлаа тасралтгүй үргэлжлүүлэн хийсээр *******ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 заалтын дагуу хөдөө орон нутгийн багш нарт олгодог 5 жилийн тэтгэмж авах болзол шаардлагыг хангасан байхад дээрх тэтгэмж нь тэтгэвэрт гарсан багшид хамаарахгүй гэж хуульд байхгүй шаардлага тавьж олгохоос татгалзаж буй нь үндэслэлгүй гэж тайлбарладаг.
3. Хариуцагч ******* аймгийн *******,******* газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...*******,******* яамнаас өндөр насны тэтгэвэрт гарсны дараа ажиллаж байгаа багшид хөдөө орон нутагт тасралтгүй ажилласны 5 жил тутамд олгодог тэтгэмжийг олгох эрх зүйн боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн тул тус газар нь мөнгөн тэтгэмж олгох боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь үгүйсгэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын тушаал, ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын тушаал, тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.******* нь ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байгаад 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдсөн, ажлаас чөлөөлөгдсөний дараа 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар түр ажилд томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байна.
Нэхэмжлэгчид ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 01 сарын 24-ний өдрийн 9/07 дугаар тушаал, уг тушаалын хавсралтаар *******ын тухай хуульд заасны дагуу хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгосон болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна. Хэрэгт дээрх захирлын тушаал, хавсралтын хуулбар нь авагдсан хэдий ч талууд энэ талаар маргаагүй.
Мөн Б.******* нь 2022 оны 06 сарын 13-ны өдөр ******* аймгийн *******,******* газарт дээрх тэтгэмжийг олгох талаар хандаж гомдол гаргасан, уг газраас тэтгэмж олгох боломжгүй хариу өгсөн зэрэг нөхцөл байдлууд хэрэгт авагдсан өргөдөл, хүсэлт, хариу албан бичиг зэргээр тогтоогдож байна.
5. Талуудын маргааны зүйл нь өндөр насны тэтгэвэрт гарсны дараа ажиллаж байгаа багшид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгох эсэх тухайд байна. Харин нэхэмжлэгч нь дээрх мөнгөн тэтгэмжийг сүүлд 2017 онд авсан ба үүнээс хойш 2022 онд дахин 5 жилийн хугацаа нь болсон, түүнчлэн 2022 онд уг тэтгэмжийг олгох нийт 263 багш нарын нэрс болон төсөв нь хариуцагч байгууллагад батлагдаж ирсэн, уг нэрсийн 32 дугаарт нэхэмжлэгч Б.******* тусгагдсан талаар маргаагүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...*******, ы яамнаас 2022 онд ******* аймгаас хөдөө орон нутагт тасралтгүй ажилласны 5 жил тутамд олгодог тэтгэмжийг авах багш нарт Б.******* нь багтсан, мөн төсөв мөнгө нь батлагдаад манай газарт ирсэн боловч, яамнаас өндөр насны тэтгэвэрт гарсны дараа ажиллаж байгаа багшид дээрх тэтгэмжийг олгохгүй гэсэн 2 өөр чиглэл ирсэн, нэхэмжлэгч нь 2021 онд өндөр насны тэтгэврээ тогтоолгосон учир хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж буй багшид уг тэтгэмж олгогдохгүй, тэрээр 36 сарын тэтгэмжээ авсан мөн өндөр насны тэтгэврээ ч авч буй... гэж тайлбарлаж байна.
Мөн тэрээр *******, соёл,******* сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 тоот тушаалын хавсралтын 23-т Мэргэжлийн багшийг үндсэн ажилтнаар ажиллуулах бололцоогүй нөхцөлд тэтгэвэрт гарсан, сургуулийн бус байгууллагад ажиллаж байгаа болон ажилгүй байгаа мэргэжлийн багшийг ур чадварын харгалзан хөлсөөр ажиллуулах гэрээгээр ажиллуулж, цагийн хөлсийг нь үндсэн багшийн цалин хөлсний хэмжээнээс хэтрэхгүй байхаар тооцож олгож болно гэж заасныг дурдаж энэ төрлийн хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж буй тэтгэвэрт гарсан багш нь *******ын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан нийгмийн баталгаагаар хангагдах үндэслэлгүй гэж мэтгэлцдэг.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, ... зэргээр нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байхад *******ын яам болон аймгийн *******,******* газар багш нараа тэтгэвэрт гарсан, гараагүйгээр нь ялгаварлан гадуурхаж тэтгэмжийг олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт тогтоож байна гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж мэтгэлцдэг.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д Ахмад настан, тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж болно., 145.2-т Ажилтан өндөр насны тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Б.******* нь 2021 онд 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарсны дараа үргэлжлүүлэн ******* сумын ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар ажилд томилогдож, ажил олгогч нь түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан нь дээрх хуульд нийцэж байна.
Нэхэмжлэгч Б.*******ийн хөдөлмөрлөх харилцааны явцад үүссэн багшийн нийгмийн баталгааг хангахад чиглэсэн улсын төсвөөс олгох тэтгэмжийг тэтгэвэрт гарсан багшид үл хамаарах байдлаар үгүйсгэж буй хариуцагч байгууллагатай холбоотой гомдлыг дараах хуульд зааснаар шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т "хөдөлмөрийн харилцаа" гэж хөдөлмөрийн хамтын болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нийтэд нь; 5 дугаар зүйлийн 5.1-д Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч дараах суурь зарчмыг баримталж, холбогдох үндсэн эрхийг эдэлнэ: 5.1.1.үл ялгаварлан гадуурхах; гэжээ.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно, 6.6-д Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхагдсан гэж үзсэн хүн, ажилтан, ажилтны төлөөлөгч гомдлоо тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, дээд шатных нь албан тушаалтан, холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын байгууллага, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, шүүхэд тус тус гаргаж болно гэж заасан.
7. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "багш" гэж *******ын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хэлнэ; 9 дүгээр зүйлийн 9.1-д Багш нь Төрийн албаны тухай хуулийн 61.1-д заасан төрийн албан хаагчийн болон *******ын тухай хуулийн 43.1-д заасан нийгмийн баталгаагаар хангагдана гэжээ.
*******ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Багш нийгмийн дараах баталгаагаар хангагдана: 43.1.7. Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох:
43.1.7.а.сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч;
43.1.7.б.сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багш гэж заасан байна.
*******ын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолын 11-т Мөн зүйлийн 43.1.7-д заасан мөнгөн тэтгэмжийг тухайн сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт ажилласан эсэхээс үл хамааран сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт багшаар тасралтгүй 5 жил ажилласан нөхцөлд олгоно гэжээ.
Өөрөөр хэлбэл гагцхүү нэг сумын сургуульд буюу зөвхөн ******* сумын аль нэг сургуульд тасралтгүй 5 жил ажиллах тухай ойлголт бус харин аливаа сумын сургуульд л тасралтгүй 5 жил ажилласан нөхцөлд тэтгэмж олгохоор зохицуулсан байх ба энэ нь хөдөө орон нутагт тогтвортой ажиллах багшийн нийгмийн баталгааг хангах зорилготой байна.
Нэхэмжлэгч Б.******* нь сумын сургуульд багшаар 2017 оны 01 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сарыг дуустал тасралтгүй 5 жил ажилласан болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, *******, ******* сумын сургуулийн захирлын тушаал, тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.******* нь дээр дурдсан үндэслэлүүдээр мөнгөн тэтгэмж шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.
Харин хариуцагч талаас ирүүлсэн 2022 оны 5 жил ажилласны тэтгэмж олгох багш нарын нэрс болон төсөвт нэхэмжлэгч Б.*******т 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж 5 104 300 төгрөг гэж тусгагдсан, талууд энэ талаар маргаагүй тул хариуцагч ******* аймгийн *******,******* газраас 5 104 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, үлдэх 926 480 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэсэн нь хэргийн оролцогч төрийн байгууллагад хамаарахгүй ба тэтгэмж олгохоор тусгасан нийт 263 багш нарын нэрс гэх баримт нь хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан учир бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй байна.
Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 442-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж заасан боловч зохигч талууд дээрх баримтын талаар маргаагүй, баримтад үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 156, 160 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7, 43.1.7.б. дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* аймгийн *******,******* газраас мөнгөн тэтгэмж 5 104 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлээс 926 480 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж 111 442 төгрөг төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН