| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2022/00438/И |
| Дугаар | 143/ШШ2022/00564 |
| Огноо | 2022-12-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 143/ШШ2022/00564
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Д
Хариуцагч: ******* банк
Хариуцагч: Б.Ц
******* банк ХХК-ийн Өмнөговь салбараас 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Ж.*******, Б.******* нарт олгосон ******* дугаартай зээлийн гэрээний төлбөрийн үүргийг Б*******ны ******* /РД:*******/ зөрчсөн гэх агуулга бүхий мэдээллийг ******* банкны зээлийн мэдээллийн сангаас арилгахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* /Б.*******оос олгосон 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай Өмнөговь аймгийн тойргийн нотариатчийн итгэмжлэл/
Хариуцагч ******* банк-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р., Р. /******* банкны ерөнхийлөгчөөс олгосон 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай итгэмжлэл/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдүүлэгч ******* банк ХХК болон зээлдэгч Ж.*******, хамтран зээлдэгч Б.******* нарын хооронд 2017 оны 07 сарын 25-ны өдрийн ******* дугаартай гэрээгээр Ж.*******од 7 000 000 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч Ж.******* 2018 оны 01 сард нас барсан. 2018 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний төлбөрийн үүрэг зөрчигдөж эхэлсэн. ******* банк ХХК-ийн Өмнөговь салбараас Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан хамтран зээлдэгч Б.******* надаас зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 6 032 243 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу явагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч ******* банк ХХК-г төлөөлөн Өмнөговь салбарын эдийн засагч Б., хариуцагч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.******* оролцсон.
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 27-ны өдрийн дугаартай шийдвэрээр ******* банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж шийдвэр хүчин төгөлдөр болсон. Шийдвэрийн агуулга бол ******* дугаартай гэрээнд Ж.*******ийг хамтран зээлдэгчээр оруулж бичсэн нь Иргэний хуулийн 451.1 дэх хэсгийн зорилго, зохицуулалтын агуулгад нийцэхгүй. Цалингийн зээлийн гэрээний үүрэг нь Ж.Гэрэлт- Одод хамааралтай ба гэрээнд хамтран зээлдэгч гэж заасан боловч өөрийн цалинг барьцаалаагүй, хөдөлмөрлөх эрхийн талаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй Б.*******оос төлбөр шаардах эрхгүй гэх.
Гэтэл ******* дугаартай зээлийн гэрээний төлбөрийн үүрэг зөрчсөн гэх мэдээллийг ******* банканд ******* банк ХХК-с хүргүүлж одоо Ж.******* ******* банкны зээлийн мэдээллийн санд муу ангилалд багтаж байгаа. Үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан, үндэслэлгүйгээр ******* банкны зээлийн мэдээллийн санд Ж.******* зээлийн гэрээний төлбөрийн үүрэг зөрчсөн гэх агуулгатай мэдээлэл илгээснээс үүдэн Ж.******* би арилжааны бусад банкнаас зээл авах боломжгүй болж хохирч байна. Энэ талаар ******* банк ХХК-н Өмнөговь салбараар дамжуулан хүсэлт, тайлбар өгөн зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн үндэслэлгүй мэдээллээ залруулахыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******аар дамжуулан өгч байсан. Гэвч ******* банк ХХК-с зээлийн мэдээллийн санд оруулсан мэдээллээ залруулахгүй гэсэн. Надад тулгараад байгаа асуудалтай хууль эрх зүйн хувьд ижил тохиолдлын талаар Б.******* ******* банкны төвд хандан хүсэлт гаргасан боловч татгалзсан хариу авсан. Энэ талаарх баримтын хуулбарыг хавсаргав.
Мөн би өөрөө ******* банкны Улаанбаатар хот дахь төв байранд очиж хүсэлт өгсөн боловч шийдвэрлэлгүй 2 сарын хугацаа өнгөрлөө. Учир нь шүүхийн шийдвэрт зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн мэдээлэлд засвар оруулах талаар дурдаагүй гэх. Өнгөрсөн хугацаанд ******* банк, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газарт хандсан боловч тухайн асуудлыг шийдвэрлэхгүй, шүүхэд хандах нь зүйтэй гэх хариу өгсөн. ******* банкны зүгээс тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрх хэмжээ байдаггүй бөгөөд мэдээлэл нийлүүлэгч ******* банк ХХК мэдээллийг залруулах тухай хүсэлт илгээсэн эсвэл шүүхийн шийдвэрт ******* банканд үүрэг болгосон байвал мэдээллийг өөрчлөх боломжтой гэсэн.
2011 онд батлагдсан Зээлийн мэдээллийн тухай хуульд зааснаар зээлийн мэдээллийн сан болох ******* банк, Зээлийн мэдээлэл нийлүүлэгч болох ******* банк ХХК-н ажилтан Б. нар нь үндэслэлгүй ******* банкны зээлийн мэдээллийн санд Ж.******* ******* дугаартай зээлийн гэрээний төлбөрийн үүрэг зөрчсөн гэж тэмдэглэн миний эрхийг зөрчиж байна. Алдаагаа залруулах талаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байна.
Иймд Зээлийн мэдээллийн тухай хуульд ...22.1.2.зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд бус тохиолдолд мэдээллийг шинэчлэхийг мэдээлэл нийлүүлэгч болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс шаардах. гэж заасан эрхийн дагуу уг нэхэмжлэлийг гаргаж байна. ******* банк ХХК-н Өмнөговь салбараас 2017 оны 07 сарын 25-ны өдөр Ж.*******, Б.******* нарт олгосон ******* дугаартай зээлийн гэрээний төлбөрийн үүргийг Б*******ны ******* /РД:*******/ зөрчсөн гэх агуулга бүхий мэдээллийг ******* банкны зээлийн мэдээллийн сангаас арилгахыг ******* банк, Өмнөговь аймгийн ******* банкны зээлийн эдийн засагч Б. нарт даалгана уу. Хариуцагчаар ******* банк, ******* банкны зээлийн эдийн засаг Б.ыг татсан. Хоёр хариуцагчийн нэг нь Өмнөговь аймгийн Даланзадгад суманд оршин суудаг тул нэхэмжлэлийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах боломжтой гэж үзлээ гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр талийгаач Саранхүү гэж хүн болон нэхэмжлэгч Д.******* нар ******* банкнаас цалингийн зээлээ авсан. Д.******* нь энэ зээлийн гэрээнд хамтран зээлдэгч гэсэн байдлаар гарын үсэг зурж оролцсон. Улмаар Саранхүү нас барсан. Тэгээд зээлийн төлбөрийн үлдэгдэл хугацаандаа төлөгдөөгүй, хувиар зөрчсөн гэсэн үндэслэлээр төлбөрийн нийт үлдэгдэл буюу 6 032 243 төгрөгийг Д.*******оос гаргуулахаар ******* банкнаас нэхэмжлэл гаргаж анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Ингээд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай шийдвэрээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн бөгөөд гурван шатны шүүхээс энэ шийдвэрийг хэвээр үлдээчихсэн. Хэрэгт эцсийн байдлаар хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хавсаргаж өгсөн. Энэ дугаартай шийдвэр гарсан үндэслэл нь тоймлоод хэлэх юм бол Б*******ны ******* гэж хүн энэ зээлийн гэрээний үүргийг хариуцах этгээд биш юм байна гэсэн агуулгатай буюу хамтран зээлдэгчээр зурсан нь ямар нэгэн шаардлагагүйгээр хөндлөнгийн хүн гарын үсэг зуруулж байгаа нь буруу байна, хууль зөрчсөн байна. Д.******* гэдэг хүн энэ зээлийн гэрээний үлдэгдлийг хариуцах үүрэггүй байна гэсэн байдлаар гарсан. Бусдаар бол ямар нэгэн хөөн хэлэлцэх хугацаа ч гэдэг юм уу, төлөгдсөн гэдэг үндэслэлээр шийдвэрлээгүй гэдгийг та бүхэн шийдвэрийн үндэслэлийг маш сайн анхаарч үзэх ёстой байх.
Улмаар үүний дараа Д.*******ид хүнд асуудал үүссэн нь зээлийн мэдээллийн санд шүүхийн шийдвэр хүчингүй болчихсон, төлбөрийн үлдэгдэл ба дээрээс нь нэмэгдүүлээд хүү, алданги нэмэгдээд хуримтлагдаад муу зээлдэгч гэсэн ангилалд орчихсон. Дахиж ипотекийн зээл, цалингийн зээл авах боломжгүй байдлаар энэ хүний эдийн засгийн эрх, эрх чөлөө нь хязгаарлагдмал байдалтай байгаад байсан. Энэ асуудлыг шийдвэрлэхээр бид хоёр анхнаасаа шууд шүүхэд хандаагүй. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар, ******* банк руу утсаар мэдэгдэж байсан. ******* банканд болон аймгийн салбар болоод төв салбарт бичгээр хүсэлт илгээж байсан. Тэгэхэд ******* банкны зүгээс нэгэнт манай зээлийн гэрээ шийдвэр ямар гарсан нь хамаагүй, шүүхийн шийдвэр дээр хэрэглэгчийн мэдээллийг засан оруулах ямар нэгэн даалгавар өгөөгүй учраас манайх үүнийгээ засахгүй гэсэн байр суурь илэрхийлээд хариу ч өгдөггүй. Дээрээс нь ******* банк руу утсаар лавлахад үүнийг дан ганц танай хүсэлт манайд ирээд шийдэгдэхгүй. Үндэслэлийг нь харж байгаад дээрээс нь үнэхээр шүүхийн ямар нэгэн даалгасан шийдвэр ирсэн тохиолдолд бид нар мэдээлэлд засвар оруулах боломжтой гэсэн хариу өгсөн. 2, 3 удаа залгасан. Гэхдээ би нэр тушаалыг нь одоо санахгүй байна.
******* банкны мэдээллийн албан ёсны сайт руу нь ороод харсан. Зээлдэгчийн мэдээллийн санд хэрхэн мэдээлэл өөрчлүүлэх, залруулах талаар мэдээлэл байдаг уу, үгүй уу гээд мэдээлэл авах гээд харахаар хавтаст хэргийн 4-5-р хуудсанд байгаа. ******* банканд даалгасан шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд зээлдэгчийн мэдээллийн сан дахь мэдээлэлд өөрчлөлт оруулах боломжтой гэсэн мэдээлэл ******* банкны албан ёсны сайтад нь байсан. Тийм учраас би энэ нэхэмжлэлийг гаргасан. Яагаад ******* банкны ажилтныг хариуцагчаар татаад ******* банкийг давхар татаад байна гэхээр Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд зааснаар ******* банк болон түүний ажилчид зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах хүсэлтээ илгээх эрхтэй. Дангаараа шууд тэр зээлийн мэдээллийн санд ямар нэгэн өөрчлөлт оруулах эрхгүй байдаг юм байна гэж харсан. Тийм учраас ******* банкны ажилтныг хүсэлт илгээх тал дээр нь оролцуулах үүднээс татаж оролцуулсан. ******* банк заавал хүсэлт болон гарсан эсэхээс үл хамаараад нэхэмжлэлийн шаардлагыг хангаад шийдчих боломжтой гэж харсан. Учир нь Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зээлийн мэдээлэл нь үнэн зөв, тэгш цензуртэй байх гэсэн зохицуулалт байгаа. Дээрээс нь 18 дугаар зүйлд нь зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах зохицуулалт дээр бүх зүйлийг нь заачихсан. Тэр дээр нь ажлын 3 өдрийн дотор зээлийн мэдээллийн санд ******* банкны зүгээс мэдээлэл илгээх, түүнд үндэслээд ******* банкны зүгээс зээлийн мэдээлэлд нь өөрчлөлт оруулах шийдвэр гаргах гэсэн иймэрхүү зохицуулалт 18 дугаар зүйл дээр байгаа.
Ерөөсөө шүүхээс шийдвэр даалгах юм бол бид нар өөрчлөлт оруулж болох юм. Тэгээгүй тохиолдолд бид нар хөдлөхгүй ээ, ямар нэгэн шийдвэр гаргахгүй л гэдэг болохоос биш яг яагаад, хэнд хандаж гомдол гаргах ёстой юм, яг ямар зарчмаар хүсэлтээ гаргаж, хэд хоногийн дотор шийдвэрлэх талаар ерөөсөө ямар мэдээлэл өгдөггүй. Тэгэхээр шүүхийн шийдвэр болоод, зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл хоорондоо зөрөлдөөд хүний эрх ашиг зөрчигдөөд байгаа асуудал байгаа. ******* банкны зүгээс шүүхийн шийдвэрээр даалгачих юм бол бид нар өөрчлөлт оруулчих боломжтой гэсэн. Хавтаст хэргийн 5-р хуудсан дээр байгаа. Тийм учраас Б. гэж хүн эндээс албан эрхийнхээ дагуу хүсэлтээ явуулдаг ч юм уу, явуулахгүй байсан ч ******* банкны зүгээс энэ зээлийн мэдээллийн санд Д.******* гэж хүн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр авсан зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй буюу энэ зээлийн гэрээний үүрэг зөрчсөн гэж зээлийн мэдээллийн санд тэмдэглэгдээд байгаа мэдээллийг хасалт хийж өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэжээ.
2. Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...
1. овогт Бгийн миний бие *******банкны зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл арилгах эрх бүхий ажилтан биш бөгөөд иргэн овогт Бгийн надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан байгаа нь үндэслэлгүй байна.
2. *******банкны зээлийн мэдээллийн салд мэдээлэл нийлүүлэгч нь овогт Бгийн биш ******* банк ХХК юм.
3. *******банкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл дамжуулах ******* банкны эрх бүхий газар, хэлтэс пь ******* банк ХХК-ийн төв салбарт ажилладаг болно.
4. Тухайн хэлтэсээс ирүүлсэн тайлбарын дагуу харилцагч нарт хариуг ******* банкны зүгээс албан бичгээр өгч ажиллаж байна. Тус хэлтэсээс Шүүхийн шийдвэрт харилцагчийг зээл төлөх үүргээс чөлөөлсөн, харин зээлийн мэдээллийн сангийн мэдээлэлд ямар нэг оөрчлөлт оруулах тухай заагаагүй учир харилцагчийн мэдээллийг өөрчлөх боломжгүй гэх тайлбарыг ******* банкны Өмнөговь салбарт өгсөн.
Иймээс нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийг овогт Бгийн миний бие хүлээн авах боломжгүй тул холбогдох байгууллага буюу ******* банк ХХК-д нэхэмжлэлийн шаардлага гаргах нь зүйтэй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р., Р. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...
Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.8-т зааснаар "мэдээлэл нийлүүлэгч" нь зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч буюу ******* банк бөгөөд 7.1-т заасны дагуу мэдээлэл нийлүүлэгч этгээд нь мэдээллийн үнэн зөв эсэхийг нягтлах үүргийг хуулиар хүлээдэг. Мөн мэдээлэл нийлүүлэгч нь ЗМтХ-ийн 17.1.2-т заасны дагуу хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх ёстой бөгөөд хэрэв зээлийн мэдээлэлд өөрчлөлт орсон бол тухай бүр нь тогтмол шинэчилж байх шаардлагатай. Мөн хуулийн 20.2.3-т заасны дагуу зээлийн мэдээллийг дутуу, алдаатай нийлүүлсэн тохиолдолд түүнийг засах, гүйцээх, нэмэлт оруулах арга хэмжээг нэн даруй авах үүргийг мэдээлэл нийлүүлэгч хүлээдэг. Өөрөөр хэлбэл Зээлийн мэдээллийн тухай хуулиар зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах эрхийг мэдээлэл нийлүүлэгч, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд олгосон. Харин тус эрх *******банканд олгогдоогүй бөгөөд *******банк нь зээлийн мэдээллийн сантай байх, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байна.
*******банк нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх харилцаанд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд тусгай зөвшөөрөл олгох түтгэлзүүлэх, хүчингүй болгох, тус хуульд заасан журам батлах, зээлийн мэдээллийн сантай байх тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлэхээр Зээлийн мэдээллийн тухай хуульд заажээ. *******банк нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллага, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн санхүүгийн бусад байгууллага, төрийн байгууллага болон бусад аж ахуйн нэгжээс бүрдүүлсэн зээлийн мэдээллийн сантай байна. *******банкны зээлийн мэдээллийн санд банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, санхүүгийн түрээс /лизинг/-ийн компани, төрийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран зээлийн мэдээллийг тогтмол өгдөг. Өөрөөр хэлбэл, эдгээр этгээд *******банкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл зээлийн мэдээлэл нийлүүлдэг болно.
Мэдээлэл нийлүүлэгч буюу *******банкны зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээлэл өгдөг этгээдүүд ЗМтХ-ийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу мэдээллийг *******банктай байгуулсан гэрээний дагуу өгч байна. Зээлийн мэдээллийн тухай хуулиар зээлийн мэдээллийн үнэн зөв байдлыг мэдээлэл нийлүүлэгч хариуцах үүрэгтэй бөгөөд мэдээлэл нийлүүлэгч *******банкны мэдээллийн санд шууд мэдээлэл өгдөг, өөрчлөлт орсон тухай бүр тус өөрчлөлтийг шууд зээлийн мэдээллийн санд оруулж байна. *******банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-57 дугаар тушаалаар батлагдсан *******банкны зээлийн мэдээллийн сангийн журам-ын 7 дугаар зүйлд зааснаар мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийг залруулах боломжгүй тохиолдолд *******банк (Зээлийн мэдээллийн алба) мэдээлэл нийлүүлэгчийн албан хүсэлт, холбогдох баримтыг үндэслэн тухайн мэдээллийг залруулах ажиллагааг хийдэг бөгөөд энэ нь зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах эрхийг хэрэгжүүлж байгаа бус харин *******банкны зээлийн мэдээллийн санг эрхлэх хүрээнд хийгдэж байгаа техник ажиллагаа болно.
Дүгнэвэл, иргэн Б.*******ийн зээлийн мэдээллийг өөрчлөх, шинэчлэх бүрэн эрх *******банкинд олгогдоогүй, харин *******банкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл өгдөг, мэдээлэл нийлүүлэгч ******* банканд тус эрх, үүрэг Зээлийн мэдээллийн тухай хуулиар олгогдсон. Мөн эрх олгогдоогүй үйлдэл хийх буюу зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах үйлдэл хийхийг *******банкинд даалгаж шийдвэрлэх нь зээлийн түүхээ өөрчлүүлэхийг хүссэн зээлдэгчид хяналт, зохицуулалтын тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг *******банкийг хариуцагчаар нэрлэж буй нь буруу жишиг тогтоох, ингэснээр Зээлийн мэдээллийн тухай хуулиар ялгаатай зохицуулсан мэдээлэл нийлүүлэх, хяналт тавих чиг үүрэг зөрчигдөх эрсдэлтэй болно.
Иймд иргэн Б.*******ийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.8 дахь хэсэгт зааснаар мэдээлэл нийлүүлэгчид арилжааны банк буюу өнөөдрийн хэрэгт бол ******* банк тухайн иргэний мэдээллийг зээлийн мэдээлэлд нийлүүлсэн. Нийлүүлж байгаа мэдээллийг зээлийн мэдээллийн сан дээр бүртгэж авна, авахгүй гэсэн асуудал огт яригддаггүй. ******* банк Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28.1 дэх хэсэгт зааснаар зээлийн мэдээллийн сантай байна. Гэхдээ тэр санд нь мэдээлэл нийлүүлэгч банк бус санхүүгийн байгууллага, банкнууд мэдээллээ өдөр тутам нийлүүлээд, өдөр тутам өөрсдийнхөө мэдээллийг засварлаад Зээлийн мэдээллийн тухай хуулийн тэр 17.1.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар өөрсдийнхөө нийлүүлсэн мэдээллийн үнэн зөвийг өөрсдөө батлаад, өөрсдөө үнэн зөвийг нь батлан даагаад явдаг зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, өдөр болгон ******* банканд тухайн иргэн зээл авсан уу, аваагүй юу, зээлээ төлсөн үү, төлөөгүй юу гэдэг хяналтыг бичиг баримтыг ч юм уу, ямар нэгэн зөвшөөрсөн тушаал шийдвэр гарах, гаргах зохицуулалт байдаггүй.
Шүүхийн шийдвэрээр өөрчлөлт оруулах боломжтой гэдэг дээр тайлбар хэлэхэд энэ нь банк татан буугдсан эсхүл, банк бус санхүүгийн байгууллага зээлийн мэдээллийн зөвшөөрлийг нь цуцалсан, өөрөөр хэлбэл оруулсан мэдээллээ өөрсдөө өөрчлөлт орох боломжгүй нөхцөлд байх юм бол шүүхийн шийдвэр гараад ******* банк техник засвар хийж байсан тохиолдол байдаг. Тэрийг шүүхийн шийдвэрээр өөрчлөлт оруулна гэж заасан. Өөрөөр хэлбэл, банк иргэн хоёрын хоорондын зээл авсан, аваагүйтэй холбоотой маргаан дээр ******* банканд даалгасан шийдвэр гаргах нь өөрөө бид ******* банкны өмнөөс тодорхой хэмжээний шийдвэрийг гаргаад засварыг оруулах нь зохимжгүй байх. Шүүхийн шийдвэр гэдэгт нь тухайн банк буюу мэдээлэл нийлүүлэгч нь өөрөө мэдээлэлдээ засвар оруулах боломжгүй нөхцөлд ******* банк техник засварыг оруулах тухай ойлголт байгаа юм. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд нэмэлт тайлбар хэлэхэд зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд гарсан дээр ******* банканд ерөнхийдөө зээлдүүлэгчийн тэр зээлийн мэдээллийг засах эрх нь байхгүй байгаа. ******* банкны зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх харилцаа нь ямар эрхтэй вэ гэхээр зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тус хуульд заасан журам батлах, зээлийн мэдээллийн сантай байх, тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульд заасан. Тэгэхээр ******* банкны зээлийн мэдээллээс сангаас мэдээллийг арилгах гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбартай байна гэв.
3. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* банкны албан ёсны мэдээллийн сайтад байршуулсан мэдээллийн хуулбар, ******* банк ХХК-ийн Өмнөговь салбарын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 38/592 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, ******* банкны зээлийн мэдээллийн сангийн зээлийн мэдээллийн лавлагаа, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 143/ШШ2021/00 дугаартай шийдвэр, хариуцагчаас: улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* банк, Б. нарт холбогдуулан ******* банк ХХК-ийн Өмнөговь салбараас 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Ж.*******, Б.******* нарт олгосон ******* дугаартай зээлийн гэрээний төлбөрийн үүргийг Б.******* зөрчсөн гэх агуулга бүхий мэдээллийг ******* банкны зээлийн мэдээллийн сангаас арилгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
3. Хариуцагч ******* банк нь нэхэмжлэлийн шаардлагыг ...зээлийн мэдээллийг өөрчлөх, шинэчлэх бүрэн эрх хуулиар ******* банканд олгогдоогүй тул уг нэхэмжлэлийн хариуцагч нь биш гэж маргаж байна.
Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг ...иргэн Б. миний бие ******* банкны зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл арилгах эрх бүхий ажилтан биш тул иргэн надад холбогдуулж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж маргадаг.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ******* банкны Өмнөговь салбарын хариу хүргүүлэх албан бичиг, ******* банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, шүүхийн шийдвэр зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 27-ны өдрийн дугаартай шийдвэрээр ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******ид холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 032 243.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг нотлохгүй гэж заасан.
Энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, улмаар ******* банкнаас ******* банканд Б.******* ******* дугаартай зээлийн гэрээний төлбөрийн үүргийг зөрчсөн гэх агуулга мэдээллийг хүргүүлсний улмаас ******* банкны зээлийн мэдээллийн санд муу ангилалд багтсан нэхэмжлэгч Б.*******ийн эрх, ашиг зөрчигдөж буй талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.
Талууд дээрх шийдвэрийн хүчин төгөлдөр байдлын талаар болон зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл үнэн зөв эсэх талаар маргахгүй байна.
5. Харин хариуцагч ******* банк, иргэн Б. нар нь уг нэхэмжлэлийг хариуцах, мэдээллийг ******* банкны зээлийн мэдээллийн сангаас арилгах эрх бүхий этгээд мөн эсэх талаар маргаж байна.
6. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт зээлдэгч нь зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд бус тохиолдолд мэдээллийг шинэчлэхийг мэдээлэл нийлүүлэгч болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс шаардах эрхтэй гэж заасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээлдэгчийн хувьд зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд бус тохиолдолд мэдээллийг шинэчлэхийг мэдээлэл нийлүүлэгч болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд-ээс шаардах эрхтэй байна.
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д "мэдээлэл нийлүүлэгч" гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч, төрийн байгууллагыг; 4.1.7-д "зээлдүүлэгч" гэж банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, түүнчлэн зээлдэгчээс гэрээ, эсхүл хуульд заасны дагуу зээл, төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийг; 4.1.5-д "зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд" гэж *******банкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээдийг; ойлгоно гэж нэр томьёог тодорхойлжээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...мэдээллийг ******* банканд ******* банк ХХК-иас хүргүүлсэн гэж үндэслэлээ гаргах боловч хариуцагчийн эрх зүйн байдлыг иргэн Б.ыг хувь хүнийх нь хувьд хариуцагчаар татахаар нэхэмжлэлд дурдсан гэж тайлбарладаг.
Хариуцагч Б.ын мэдээлэл нийлүүлэгч нь иргэн Б. биш, хуулийн этгээд буюу ******* банк ХХК юм гэх тайлбар дээр хуульд заасантай нийцэж байна.
Иймд хариуцагч Б. нь ******* банкны зээлийн мэдээллийн сан-ийн үйл ажиллагааг бие даан эрхлэх, мэдээлэл нийлүүлэх, өөрчлөлт оруулах эрх бүхий этгээд биш байхаас гадна хариуцагч ******* банк нь зээлийн мэдээллийн сантай байх, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэхээр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* банк, Б. нарт холбогдох ******* банк ХХК-ийн Өмнөговь салбараас 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Ж.*******, Б.******* нарт олгосон ******* дугаартай зээлийн гэрээний төлбөрийн үүргийг Б.******* зөрчсөн гэх агуулга бүхий мэдээллийг ******* банкны зээлийн мэдээллийн сангаас арилгахыг даалгах тухай нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН