Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 143/ШШ2022/00241

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний эргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: З.О

Хариуцагч:

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн б/05 Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү, нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 3.Оюунцэцэг миний бие хүний их эмч мэргэжилтэй. Эрүүл мэндийн салбарт 26 дахь жил, Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвд сувилагч, их эмч, эрүүл мэндийн төвийн даргаар 24 жил үр бүтээлтэй ажилласан. Ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж, арга хэмжээ авхуулж байсангүй. Харин 2020 оны орон нутгийн ИТХурлын сонгуулийн дараа буюу ******* сумын Засаг дарга болсноос хойш би ажлаа хийхэд маш хүндрэлтэй болсон. Тодруулбал: ******* дарга манай эрүүл мэндийн төвийн дотоод ажилд хэтэрхий оролцож, энэ эмчийг дуудлагад битгий явуул, энэ эх баригчийг амбулатори үзвэл, цэргийн ангийн цэргүүдэд эрүүл мэндийн багц олго гэх мэтээр миний ажилд оролцож, ажлын байрны дарамт үзүүлэх болсон. Түүний энэ байдлыг тэвчилгүй би 2021 оны 11 сарын 03-ны өдөр би ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн. Харин үүнээс 77 хоногийн дараа буюу 2022 оны 01 сарын 19-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. 3.Оюунцэцэг би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөс хойш чөлөөлөгдөх хүртэл 77 хоногийн хугацаанд ******* даргатай 4 удаа уулзсан. Уулзахдаа би ажил үүргээ гүйцэтгэх боломжтой. Ядаж намайг дарга биш юмаа гэхэд эмчээр ажиллуулаач. Би тангараг өргөсөн эмч болохоос дарга болъё гэж тангараг өргөөгүй гэж хүртэл хэлсэн. Гэтэл ******* дарга энэ асуудлыг судалж үзээгүй, миний хүсэлтийг хүлээж авалгүй намайг өвчтэй байх хугацаанд Гурвантэс сумын эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эрх зүйн үндэслэлийн тухайд: 1. Ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан гэж үзэх үндэслэлгүй. Намайг ажлаас чөлөөлсөн Гурвантэс сумын Засаг даргын 2022 оны 01 сарын 19-ний өдрийн 6/05 тоот захирамжийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх заалт, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтыг дурдсан. Өөрөөр хэлбэл: Хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу миний санаачилгаар цуцалсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно. 79.3.Энэ хуулийн 79.2-т заасан хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцож болно гэж хуульчилсан. Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөс 30 хоног өнгөрмөгц ажлаа орхиж яваагүй, энэ тохиолдолд хөдөлмөрийн харилцаа хэвээр үргэлжилж байгаа гэж ойлгоно. Мөн өргөдөл өгснөөс хойш 30 хоногийн хугацаа дуусахаас өмнө ажилтан ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцож болно. Ингэж тохиролцсоноос бусад тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн харилцааг 79.1-д заасан үндэслэлээр цуцалж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн тайлбарт: Хөдөлмөрийн гэрээ цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэж заасан. Гэтэл Гангамаа дарга миний ажлаас чөлөөлөгдөх өргөдөлтэй танилцаад яагаад ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөх болов, өөрийн хүсэл зориг уу, өөр хөндлөнгийн болон ажил олгогчийн зүй бус нөлөөлөл байгаа эсэхийг тодруулаагүй. 2. Эрүүл мэндийн магадалгаатай байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. 3.Оюунцэцэг миний ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа Covid-19 өвчний халдвар авч 2022 оны 01 сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд эмнэлгийн магадалгаатай ажлаас чөлөөлөгдсөн байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-д зааснаар миний ажлын байр хэвээр хадгалагдах ёстой буюу намайг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй юм. Гэтэл намайг халдвар аваад өвчтэй, бие зовуурьтай хүнд байхад хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2022 оны 01 сарын 20-ны өдөр ажлаа хүлээлгэн өгөхийг даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд надад ажлын байрны дарамт үзүүлдгийн нэг хэлбэр гэж ойлгож байна. Иймд 3.Оюунцэцэг миний бие Гурвантэс сумын Засаг даргын 2022 оны 01 сарын19 - ний өдрийн Б / 05 " хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай" захирамжийг хүчингүй болгуулж, Гурвантэс сумын эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажилд эргүүлэн томилуулах хүсэлтэй байна. Өмнөговь аймгийн бүх сумдад хөдөлмөрийн маргаан таслах хороо байгуулагдаагүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааны шийдвэрлүүлнэ: 158.2.1.ажил үүргээ гүйцэтгэх явцад ажилтны амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан; 158.2.2 хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасныг үндэслэн шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие сумын эрүүл мэндийн төвд 1998 оноос хойш тасралтгүй 26 дахь жилдээ ажиллаж байна. Энэ ажиллах хугацаандаа сувилагч, их эмч, эрүүл мэндийн төвийн дарга гэх мэт албан тушаалд тасралтгүй ажиллаж байсан. Энэ байгууллагын хамгийн олон түүхийг мэдэх хүн гэж өөрийгөө үзэж байгаа. Энэ явцдаа би мэргэжлээ тогтмол дээшлүүлж байсан. Байгууллагынхаа зардлаар, байгууллагынхаа хүсэлтээр их эмч, дотрын мэргэжил, удирдлагын академи, дээрээс нь магистрын зэрэг хамгаалах шалгалт хамгийн сүүлд өгөх жишээний ахлах зэргээ хамгаалж, өөрийгөө хөгжүүлж байсан. Манай гэр бүлийн хүн үндсэн Гурвантэс сумын иргэн байгаа. Сургуулиа төгсөөд зөвхөн Гурвантэс суманд хаашаа ч яваагүй 26 жилийн турш ажиллаж байна. Миний гэр бүл тэнд амьдарч тогтвор суурьтай байдаг. Мөн энэ байдлаас шалтгаалаад нутгийн иргэдүүдийн дунд, тэгээд дээрээс нь эмч хүн маань өөрөө ард иргэдийнхээ өвчний түүх маш олон мэдээллийг өөртөө мэдээж маш тодорхой хэмжээгээр ач холбогдолтой гэж би өөрөө боддог. Гэхдээ 2020 оноос эхлээд Гангамаа дарга маань сонгуулийн дүнгээр Засаг дарга болсон. Тэрнээс хойш мэдээж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Энэ хугацаанд ажлаас халагдах тав дахь дарга нь би болсон. Энэ нь тодорхой хэмжээгээр дандаа улс төрийн нөлөө орсон гэж би өөрөө хувьдаа дүгнэж байгаа. Тэгээд дээрээс нь энэ байдал үргэлжлэн явагдах хандлагатай байгаа учраас би бусдыгаа түүчээлж, энэ байдлыг эсэргүүцэж ажлаас гарах өргөдлөө хамтарч ажиллах боломжгүй гэсэн өргөдлөө өгсөн байгаа. Би 26 дахь жилдээ ажиллах хугацаандаа маш олон даргатай хамтран ажиллаж байсан. Намайг ажиллах хугацаанд бараг 6, 7 дарга солигдож байсан. Дарга болсноос хойш дөрөв дэх даргын нүүр үзэж хамтран ажиллаж байхад ямар нэгэн байдлаар би ажлаа хийх боломжгүй, өргөдлөө өгөх хүртэл тохиолдол гарч байгаагүй. Дээрээс нь өргөдлөө өгөх болсон нэг шалтгаан нь мэдээж цар тахлын үед маш их ачаалалтай байсан нь тодорхой. Гэхдээ эрүүл мэндийн байгууллага гол үүрэг гүйцэтгэх нөхцөл байдал, цаг үе байсан. Би ажлаа үргэлжлүүлээд хийхэд Гангамаа дарга мэдээж арга зүйн зөвлөгөө өгч байсан. Гэхдээ байгууллага дээр ирээд чи эмч. Чи дуудлагад яв. Чи битгий яв. Эх баригч эмч лицензгүй байхгүй юу. Амбулаторид суугаад хүн үзэх, эмчлэх, оношлох, эмнэл зүйн шинж тэмдгээр оношлох, жор бичих эрхгүй хүнийг амбулаторид суу гэдэг чиг үүрэг тодорхой хэмжээнд өгч байгаа юм. Байгууллага хоёр даргатай болчихсон юм шиг. Тэгээд эргүүлээд байгууллагын уур амьсгал эвдэрч эхэлж байгаа юм. Гангамаа дарга ингэ гэж хэлээгүй шүү дээ, Гангамаа дарга намайг ингэ гэсэн шүү дээ гээд би ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж байгаа юм. Дараагийн дугаарт, манай сум цэргийн ангитай. Цэргийн анги дотроо 100 гаруй цэрэг байдаг. Зааланд нь 100 гаруй цэрэг нэг дор байж байдаг. Тэгэхээр нэг цэрэг халдвар авах юм бол бүгдээрээ өвдөх боломжтой болчхож байгаа юм. Гэхдээ манай байгууллагын тэнд тусгай эмчтэй. Дээшээ босоо тогтолцоотой байгууллага. Энэ байгууллагын цэргүүд маань өвдөж эхлэхээр эмийн багцыг өгч байгаа юм. Эмийн багц өгөөд бид нар эмчлэн эрүүлжүүлэх үүрэгтэй. Цэргийн ангийн хувьд тусгай эмчтэй. Ингээд багц өгөх гэж байгаа юм. Тэгэхэд Эрүүл мэндийн даатгалаас манайд санхүүжилт ерөөсөө олгогдохгүй хойшлогдоод санхүүгийн хувьд оны сүүлээр маш хүндрэлтэй болж эхэлсэн. Тэгээд санхүүгийн байгууллагаас өргүй гар. Өртэй гарах юм бол байгууллагын дарга, нягтлан хоёрт хариуцлага тооцно гэдэг албан тоот ирж байгаа юм. Тэгэхээр би аль болохоор байгууллагаа санхүүгийн эрсдэлгүй байлгах нөхцөл боломжоор ажиллаж байгаа юм. Тэгэхэд цэргүүдийг нь өвдлөө гээд багц өгч байгаа юм. Багц өгч байгаа эмч чинь заавал тэр хүнийг хянах ёстой. Эмч үзнэ, хянана, өглөө оройдоо хянана. Энэ хүмүүст ямар ч утас байхгүй. Тэгээд ирэхээр өөрөөр хэлбэл, сумын Засаг даргын хувьд хууль бус, би хүнээ үзээгүй байж би цэргүүдийг хянасан болж даатгалаас мөнгө авах боломж гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэр цэргийн ангийн эмч цэргээ л хянана. Цэргийн эмч манай программд ороод өдөр болгон өглөө оройдоо хяналт хийдэг. Хяналтаа бичиж шивж бэлтгэдэг. Тэгэхээр цэргийн ангийн эмч манай программ дээр код байхгүй, бүртгэл байхгүй учраас тэрийг хянах аргагүй. Тэр цэргийн эмчийн хяналтаар манай эмч хянана гээд ойлгомжгүй байдал надаас шаардсан. Энэ болохоор хууль бус. Хэрвээ би ямар нэгэн байдлаар тэр эмчийн хяналтыг манай эмч давхар хийгээд үзээгүй хүнийг чи үзээд биччих гэдэг байдлыг надад даалгасан. Тэгээд би тэр байдлыг үгүйсгээд ерөөсөө огт болохгүй юм байна, ажил хийх ямар ч нөхцөл болохгүй байна. Би ажлаа хийх аргагүй байдал үүсгээд энэ хүнтэй хамтарч ажиллаж болохгүй юм байна. Байгууллагадаа ирсэн ч хүмүүс нь санхүүгийн асуудал, эдийн засгийн асуудал үүсгээд надад ажиллах боломж байгаагүй. Тэгээд би эмчлэгч эмчээ хийчихье. Даргаа болчихъё гэдэг байдлаар биеийн биш сэтгэлийн таагүй байдалд ажиллах ийм нөхцөл ерөөсөө болж өгөөгүй. Тэгээд би энэ өргөдлийг аргагүй эрхэнд өгсөн байгаа. Дараагийн дугаарт, энэ хугацаанд 2020 оны сонгуулиар Засаг даргын албан тушаалыг авчхаад би цар тахлын үеэр 2 жил хагас, бүтэн сайн, ажлын бус цагаар, амралтын өдрүүд эсхүл, ээлжийн амралттай байхад би 3-4 удаа дуудагдаж ирж байсан. Өөрөө болохоор би амрахгүй байхад чи бас амрахгүй байх ёстой. Энэ ажлын байрын дарамтад үзүүлж байна гэж би ойлгож байна. Дараагийн дугаарт, би сэтгэл гаргаж ажиллаагүй биш ажилласан. Түрүү даргын үед яаж ажиллаж байснаа хэлэх гэсэн юм. Би Солонгос улс руу тодорхой хэмжээний сургалтад, тэгээд хүүхэд харах чөлөөндөө гадагшаа явсан. Тэр хооронд эмнэлэг хэцүүдлээ, чи ирж ажиллаач ээ гэж Засаг дарга хэлж байсан. Хоёрдугаарт, 2015 онд би төрчихсөн байсан. Тэгээд хүүхдийн харах чөлөөтэй, дөнгөж сар гарсан нялх биетэй байхад Ганбаа дарга намайг ажилдаа орохгүй бол ерөөсөө болохгүй юм байна. Хүнгүй болчихлоо, чи ажилдаа орооч ээ гэж намайг дуудаж ажилд оруулж байсан. Тэгээд хоорондоо зөвшилцөөд үнэхээр болохгүй би ажлаа хийе гэдэг байдлаар ажиллаж байсан. Хэрвээ би муу ажилтан байсан бол намайг хаа байгаа газраас дуудахгүй, нялх хүүхэдтэй хүнийг дуудахгүй байхгүй юу даа гэж би дотроо дүгнэж байгаа. Ер нь энэ өргөдлөө өгөх болсон шалтгаан нь улс төрийн, дээрээс нь сэтгэлийн ажлын байрны дарамт үзүүлсэн учраас би өргөдлөө өгөх шалтгаан болсон. Уг нь миний захирамжид эрүүл мэндийн төвийн дарга, дээрээс эмчлэгч эмч гээд давхар тушаалтай. Манай хүний нөөцийн асуудал байхгүй учраас би хоёр албан тушаал эрхэлж байсан. Энэ хүмүүс улс төрийн хүмүүс учраас мэдээж дарга нь тэр намын, эсхүл ул төрийн хүн байна. Намайг гаргачихъя гэсэн бодол яагаад төрсөн бэ гэхээр би намайг юу болов, яав, юунаас болоод гэж ярилцаагүй. Үнэхээр л дургүй байсан болохоор араас утасдах ч үгүй, ярих ч үгүй, ямар ч харилцаа байхгүй, зөвхөн үр хүүхдээ, нөхрөө загнаж байгаа юм шиг чи болохгүй байна, ийм болохгүй байна гэдэг. Нэг юм хийлээ дандаа харлуулдаг, дандаа буруу өнцгөөс нь хардаг ч юм уу ийм байдал үүсэж байгаа учраас үргэлжлээд тийм стресстэй, замбараагүй, эмх цэгцгүй ажил надад үнэхээр хэцүү байлаа. Зүгээр би эмчээ хийхэд суманд надаас өөр нарийн мэргэжлийн эмч байхгүй. Гэхдээ энэ байгууллагынхаа захиалгаар, би өөрөө давхар хүсэж сонирхож мэргэшсэн. Тэгэхээр тэр хүмүүсийн маань эрх хохирч байгаа юм. Яагаад гэвэл надад 103 зүрх судасны өвчтэй хүн байна. Зөвхөн миний хяналтад байдаг. Нэгдүгээрт, тэр хүмүүсийн үзлэг хохирч байгаа. Хоёрдугаарт, би эдийн засгаараа өөрөө хохирч байгаа. Ажилгүй байна. Гуравдугаарт, сэтгэл зүйн хувьд таагүй байгаа гэх мэтчилэн маш их хохирол амсаж байгаа учраас энэ гаргасан тушаал гэдэг юм уу хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэл гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Юуны өмнө нэг зүйлийг хэлье гэж бодсон юм. *******, Гангамаа хоёр аль аль нь төрийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байгаа мундаг эмэгтэйчүүд. Тэгээд хоорондоо үл ойлголцол, хэн хэндээ сэтгэл дутсан ийм зүйл гаргасанд их харамсаж байгаа. Тэгээд агуулгын хувьд Оюунцэцэгийн өргөдлөөс харахад бүх зүйл тодорхой байгаа. Тийм болохоор өмгөөлөгч хүний хувьд хүний хувийн бодол гэхээсээ илүүтэйгээр хууль зүйн үндэслэлийг баримт жишээн дээр тулгуурлаж хэлье гэж бодож байна. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Оюунцэцэг бичгээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан байдаг. Тэгэхээр 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөж эхэлсэн. Түүнээс өмнөх хугацаанд 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж байсан. Энэ Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоол гэж байгаа. Энэ тогтоолын 14 дэх заалтад ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гэж яг юу юм бэ гэдэг агуулгыг тусгаж өгсөн байна. Хөдөлмөрийн гэрээ цуцлах ажилтны өргөдөл гэдэгт зүй бус нөлөөлөл, хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас гаргасан өргөдөл гэж тайлбарласан байгаа юм. Би Улсын дээд шүүхийн тайлбар болон нэхэмжлэгчийн өөрийнх гаргаж байгаа тайлбартай холбогдуулж үзэхэд Оюунцэцэгийн энэ өргөдөл яг өөрийнх нь хүсэл сонирхол, санаачилга байгаагүй юм байна гэж нэгдүгээрт харж байгаа. Хоёрдугаарт, энэ хүний өргөдлөө өөрөө өгч байна уу, эсхүл хөндлөнгийн нөлөөлөл юм уу, ямар нэгэн дарамт шахалт, зүй бус нөлөөлөл байж уу гэж судалж үзэх үүрэг нь ажил олгогчид байгаа юм. Оюунцэцэг хэлээд байна л даа. Би 24 жил энэ эмнэлэгт ажилласан. Энэ эмнэлгийн хамаг түүхийг нь би мэднэ. Зөвхөн миний хяналтад байдаг 103 үйлчлүүлэгч байна. Ядаж намайг биш юм гэхэд энэ хүмүүсийг бодоод энэ хүн намайг чи яагаад өргөдлөө өгч байгаа юм? гээд асууж болно. Эрүүл мэндийн ямар ч хавсаргасан зүйл байхгүй. Ядаж юу нь өвдсөн юм. Бид нар чинь тэжээвэр амьтан өвдөхөд энэ яачхав гээд санаа зовдог шүү дээ. Тэгэхээр бүхэл бүтэн байгууллагад, нэг л зорилгын төлөө зүтгэж яваа хүмүүс байхгүй юу. Тэгэхээр энэ хүнд цаг хугацаанд гол ачаа үүрч яваа хүн эрүүл мэндийн асуудал гарлаа, би өргөдлөө өгье гээд хэлэхэд юу нь өвдсөн юм, яасан юм, түр өвдөж байгаа юм уу, ямар баримт байгаа юм, эдгэж яваад ирэх юм уу, эсхүл ирэхгүй юм уу. Хөдөлмөрийн тухай хуульд нь 3 сар хүртэлх хугацаагаар өвдөөд явж байгаа тохиолдолд ажлаас нь чөлөөлөхгүй түр чөлөөлөх үндэслэл байгаа шүү дээ. Тийм болохоор бүр чөлөөлөгдөх юм уу, түр чөлөөлөгдөх юм уу гээд ийм ярилцлага болох ёстой байсан байх. Хэрвээ тийм сэтгэл гаргаад тухайн үедээ тэр үйл ажиллагаанууд нь явагдсан байсан бол өнөөдрийн шүүх хуралдаан болохгүй байсан байх гэж би хувьдаа бодож байгаа юм. Ингээд тушаал гарчээ. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тушаал гарч байгаа. Энэ тушаалаа үндсэндээ нэхэмжлэл дээрээ дурдсан байгаа. 77 бараг 80 шахуу хоногийн дараа тушаал гаргаж байгаа юм. Тэгээд тушаал нь Оюунцэцэгийн өргөдлийг үндэслээд буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл ажилтны санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцалж байна гэж бичсэн байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд ажилтан хөдөлмөрийн харилцааг цуцлах эрхтэй. Энэ өргөдлөө өгснөөс хойш 30 хоногийн дараа өөрөө хүсэх юм ажлын байраа орхиж явах эрхтэй. Ингэсэн тохиолдолд ажлын байрыг цуцлагдсан тооцно. Энэ хүний хөдөлмөрийн харилцаа цуцлагдсанд тооцно. Харин өмнө нь гээд хуульд заасан учраас энэнээс дараа энэ 30 хоногийн хугацаа өнгөрсөн бол чи яг тухайн хүнийг энэ үндэслэлээр чөлөөлж болохгүй гэсэн хуулийн ойлголт бий. Өмнөх 1999 оны хуульд өмнөх гэдэг үг байгаагүй. 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа шинэчилсэн найруулгын 79 дүгээр зүйл ингэж нарийвчилж оруулж ирснийг энэ харилцааг зохицуулж орж ирсэн юм болов уу. Ялангуяа, амьдрал дээр ийм асуудлууд маш их байдаг учраас энэ харилцааг нөхөж зохицуулж өгсөн юм болов уу гэж харж байгаа. 79.3 дахь хэсэгт ажил олгогч, ажилтан хоёр хөдөлмөрийн харилцааг ажлаас чөлөөлөх буюу тушаал гарахаас өмнө хугацааг тохирч болохоос биш хойно хугацаанд тохирох тухай асуудал байхгүй. Тэгэхээр энэ дээрээс юу харагдаж байна вэ? гэхээр Оюунцэцэгийн хөдөлмөрийн харилцааг цуцлаагүй байгаа учраас Оюунцэцэгийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны чиг үүрэг, хөдөлмөрлөх харилцаа хэвээр үргэлжилж байсан байх нь. Үндсэндээ ажлаа хийж байсан байх нь гэсэн үг. Тэгээд энэ хүн ажил төрлөө хийж явж байгаад 2022 оны 01 дүгээр сарын арван 13, 14, 15-ны өдрүүдэд амралтаар суугаад хүмүүс үзсэн. Тэрэнд нь ковид-19-ийн халдвартай хүн байсан. Энэ хүмүүсийг үзээд арван 16-ны өдөр шинж тэмдэг илрээд 17ны өдөр тухайн өдөртөө эмч рүүгээ мэдэгдэж зовуурь илэрлээ гээд 17-ны хойш шинж тэмдэг тод болоод ирж байсан учраас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс өвдсөн байгаа. Энэ тамга бол тамга тэмдэг бүхий хүчин төгөлдөр магадалгаа хэргийн материалд авагдсан байгаа. Хавтаст хэргийн материал шинжлэн судлаад ирэхээр бүр тодорхой болно. Энэ нь өөрөө Оюунцэцэгийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс өвдсөн байхад ажил олгогчийн ажлаас чөлөөлөх тухай тушаал нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гарч байгаа юм. Тэгэхээр энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийг зөрчиж байна гэж үзээд байгаа юм. Яагаад вэ гэхээр 61.2 дахь хэсэгт донорын үүрэг гүйцэтгэх, эсхүл энэ хуулийн 81.4, 81.5, 81.6 дугаар хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн баталгаатай байгаа ажилтны ажлын байр хэвээр хадгалагдана гэсэн хуулийн заалт байгаа. Эш татсан 81.4,81.5, 81.6 дахь хэсэгт ямар агуулга байгаа вэ гэхээр ажилтныг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан 81.4, 81.5 дахь хэсэг нь ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдлийг гарсан нь тогтоогдсон, ажилтан ажилд орох үедээ боловсрол мэргэжил, мэргэжлийн түвшнийг нотлох баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон гэх 3 үндэслэлүүд байгаа тохиолдолд энэ хүнийг ажлын байр нь хадгалагдахгүй харин эмнэлгийн магадалгаатай өвдөөд явсан байхад энэ хүнийг ажлаас нь чөлөөлөх боломж байхгүй. Тэгэхээр энэ тушаал ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч яриад байсан. Эмнэлгийн магадалгаатай хугацааг тодотгоод байдаг нь ажил олгогч тушаал гаргахдаа өвчтэй хүнийг ажлаас чөлөөлсөн байна гэдэг асуудлыг тодотгож өгч байгаа юм. Энэ хүний өвдсөн цаг хугацаа бол 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс өвдсөн юм . Тушаал 19-ний өдөр гарч байгаа. Тэгэхээр өвчтэй буюу ажлын байр нь хэвээр хадгалагдаж байх ёстой. Өөрөөр хэлбэл, өвчтэй хүнийг ямар ч тохиолдолд ажлаас чөлөөлж болохгүй. Энэ бол хуучин хуулийн үед ч, шинэ хуулийн үед ч, үеийн үед хэвээр байсан. Тийм болохоор өвчтэй хүнийг ажлаас нь чөлөөлсөн байна гэж хэлээд байгаа юм. Хариуцагчийн зүгээс ийм тайлбар тавиад байгаа юм. Энэ юу вэ гэхээр энэ хүн өргөдлөө өгснөөсөө хойш ажил хийгээгүй юм, ажлын байран дээрээ байгаагүй юм гээд цагийн бүртгэлүүд дээр гаргаж өгөөд байдаг. Миний үйлчлүүлэгч сая ярих гэж байгаад орхичих шиг боллоо. Энэ нь юу вэ гэхээр эмч хүн учраас улаан шугамд байгаа. 14, 14-өөр амбулаторид сууж хүмүүсээ үздэг. Тэгэхээр улаан бүсэд орж ажиллаж байгаа учраас нэгт хурууны хээ дарагдах боломжгүй. Хоёрт, улаан бүс нь Соёлын төвд нүүгээд оччихсон учраас тэр хүмүүс улаан бүсээсээ гараад эмнэлэг дээрээ очоод хурууныхаа хээг дарах боломж байхгүй. Тийм болохоор хариуцагчийн энэ хүн ажил үүргээ гүйцэтгээгүй буюу энэ хүн өргөдлөө өгөөд ажилдаа ирээгүй гэдэг тайлбар үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Өвдөлтөө ажил үүргээ хэвийн гүйцэтгэсэн. Ажлаа хийж байсан. Хөдөлмөрлөх харилцаа нь үргэлжилж байсан гэж тайлбарлаж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн *******ээс Гурвантэс сумын Засаг даргад холбогдуулан Тус сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгуүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдлын улмаас сумын Онцгой комисс, түүний дотор Төлөвлөлтийн баг олон удаа хуралдан ажлаа сайжруулах талаар ярилцаж шийдвэр гаргаж ажиллаж ирсэн. Төлөвлөлтийн багийн бүрэлдэхүүнд Сумын онцгой комиссын дарга буюу миний бие, Цагдаагийн тасгийн дарга, Хилийн 0166 дугаар ангийн захирагч, сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, эрүүл мэндийн төвийн дарга нар багтдаг. Ингэж ажиллах хугацаандаа удирдлагын хувьд бусдыгаа манлайлж бүгдээрээ цар тахлын ард гарна, замдаа шантарч болохгүй гэдгийг удаа дараа сануулж албан хаагчдад урам өгч ажилладаг байсан бөгөөд нэхэмжпэгч Оюунцэцэг бидний хооронд нэхэмжпэлд дурдагдсаны адил ямар нэгэн тааламжгүй харилцаа үүсч, миний зүгээс түүнд дарамт шахалт үзүүлж байсан зүйл байхгүй юм. Харин сумын Онцгой комиссын даргын хувьд гол ачаалал авч ажиллаж байгаа Эрүүл мэндийн төвд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэж, хөрөнгө мөнгө дутагдалтай үед асуудлыг аймагт уламжлан шийдвэрлүүлж ирсэн. Мөн боловсон хүчин дутагдалтай цагт суралцаж байгаа мэргэжилтнүүдтэй, эмч эмнэлгийн мэргэжлийн ажилтан нартай өөрийн биеэр уулзаж сумандаа тодорхой хугацаанд ажиллуулж Эрүүл мэндийн төвдөө дэмжлэг үзүүлж ирсэн. Миний бие эмнэлгийн ажилчдын цалин урамшууллыг ачаалалтай ажиллаж байгааг нь харгалзан нэмэгдүүлэн олгох бодлого барьж байсан нь 'нэхэмжлэгчийн ажлыг өөрөөр нь үнэлүүлж урамшууллыг улирал бүрт нь олгож байсан баримт-аар тодорхойлогдох юм. Дээрх байдлаар Эрүүл мэндийн төвийн даргын ажлыг бүх талаар дэмжиж ажиллаж байсан. ******* нь 2021 онд ажлаас чөлөөлөгдөхөө удаа дараа амаар илэрхийлж, тэр болгонд нь миний бие ажлаас чөлөөлөх боломжгүй, боловсон дутмаг байхад аль болох ажиллаж бай гэсэн хариуг өгч байсан ч 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичгээр гарган ирүүлж, ажлын байраа эзэнгүйдүүлсэн. /Ихэнх хугацаанд ажлын байран дээрээ байгаагүй/ Түүнийг ажлын байран дээрээ тогтвортой ажиллахгүй байх хугацаанд Эрүүл мэндийн төв дээр ковидын нөхцөл байдал хүндэрч байгууллага дээр нь хүндрэл гарч эмнэлгийн ажилчид сумын Онцгой комиссын дарга буюу надад хандсаны улмаас миний бие газар дээр нь очиж ажиллаж байсан. ******* нь ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргаснаас хойш 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд миний бие 4 удаа түүнтэй уулзсан. 1 удаа уулзахдаа илүү цагийн баримтад гарын үсэг зуруулсан. 2 удаа уулзахдаа урамшуулал авна гэж орж ирсэн. /урамшууллаа авсан./ 2 удаад нь ажлаас чөлөөлөгдсөн захирамжаа хурдан гаргаж өгөхийг шаардаж байсан тул арга буюу 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б/05 дугаар захирамж гарган ажлаас чөлөөлсөн. Бид энгийн харилцаатай байсан талаар дээр дурдсан, мөн чөлөөлөх боломжгүй, оронд нь ажиллах хүн олдохгүй байгааг удаа дараа хэлж байхад ажлаас чөлөөлсөн захирамж гаргаж өгөхийг шаардаж, улмаар ажлаас чөлөөлөгдсөний дараа нэхэмжлэл гарган, сумын Засаг даргын дарамт шахалтын улмаас, ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн мэтээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон нь бодит үнэнд үл нийцэж байна. Түүнчлэн ******* нь нэхэмжлэлдээ 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрүүдэд эмнэлгийн магадлагаатай байсан, эмнэлгийн магадлагаатай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэжээ. Маргаан бүхий захирамж нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гарсан энэхүү цаг хугацаанд *******ийн эрүүл мэндийн байдал хэвийн, эмнэлгийн магадалгаа аваагүй байсан бөгөөд тэрээр ажлаас чөлөөлөгдсөний дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрүүдэд эмчлэгдсэн талаар баримтыг тус сумын Эрүүл мэндийн төвд гаргаж өгсөн байдаг тул эмнэлгийн магадалгаатай хугацаанд ажлаас чөлөөлсөн" гэсэн нь мөн үндэслэлгүй юм. Иймд *******ээс Гурвантэс сумын Засаг дарга надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгөх болно гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оюунцэцэгтэй би өмнө нь хамтарч ажиллаж байсан. Ерөнхийдөө өмнө нь хамтарч ажиллаад 4 жил болсон. Энэ удаагийн ажил авснаас хойш сая хэлж байгаа тайлбарыг улс төртэй холбоод, намын харьяаллаар шахлаа, хавчлаа гэдэг ийм тайлбар хийж байгаад би харамсаж байна. Яагаад гэвэл, төрийн албан хаагч өөрөө намын харьяалалгүй байх ёстой. Өөрөө ямар намын харьяалалтай хүн юм байгаа юм. Өнөөдөр энэ ажлаас чөлөөлөгдсөн, өөрөө өргөдлөө өгөөд ажлаас чөлөөлөгдсөнтэй холбож хэлж байгаад би маш их харамсаж байна. Тэгээд 5 дахь ажлаас халагдсан хүн нь байна гэлээ. Би анх ажлаа авчхаад албаны дарга нартай уулзахдаа ажлаа сайн хийгээд явах нь чухал. Хамтраад ажилла гээд бид нарыг сонгочихсон учраас бид нар улс төр, янз бүрийн юм ярихгүй. Нам эсхүл, янз бүрийн харьяа гэх ийм байдлаар ажиллахгүй. Би ажлаа хийж чадаж байгаа хүнийг 100 хувь дэмжээд ажиллана гэдэг. Би өөрийг нь дуудаж, тэгээд тэр дарга нар нь ирчихсэн байсан. Тэгээд ингэж хэлж байсан юм. Би тэр зарчмаар нь ажилласан. Түрүүнд нь нялх нойтон хүүхдээ бодуулж ажилд оруулсан. Тэгээд түрүү түрүүчийн юмнууд хэлээд байна л даа. Гэхдээ үүнийг хэлэхдээ өнөөдрийн гаргаж байгаа ажилтайгаа холбож хэлэхдээ дарамт шахалт байсан учраас би өргөдлөө өөрөө сонирхолгүй өгсөн гэдэг дээр ийм тайлбар хэлээд байна гэж ойлгосон. Тийм учраас би энэ хүнийг яаж дэмжиж ажиллаж байсан гэдэг талаар тайлбар хэлэх ёстой юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр анх ажил авчхаад уулзсанаас хойш ажлаа л зөвхөн ярьж явсан. Би өөр янз бүрийн зүйл ярьж яваагүй. Ажлаас гарсан хүмүүс өөрсдөө өргөдлөө өгөөд тухайн үед ажлаасаа гарч байсан. Түрүүчийн үеийн даргын хувьд намайг дэмжээд ажиллаж байсан. Би тийм мундаг байсан гэж ярьж байна. Гэхдээ түрүүчийн даргын ажиллаж байсан үе одоо үетэй харьцуулахад шал өөр байгаа. Ялангуяа, би Оюунаатай байнга зөвлөлдөж шийдвэрээ гаргадаг байсан. Жишээ нь, ковидтой холбоотой янз бүрийн шийдвэр гаргахдаа байгууллагуудын дарга нарыг оролцуулсан төлөвлөлтийн баг гээд багтай байсан. Тэр багт энэ хүн өөрөө байдаг байсан. Тэгээд эмч, эмнэлэгтэй холбоотой өвчин учраас шийдвэр гаргахдаа Оюунаа яах вэ гэдэг байдлаар би тулж зөвлөлдөж шийдвэр гаргаж ирсэн. Өргөдлөө өгснөөс хойш энэ хүн тэр ажилд оролцохоо больсон. Өөрөө дуудаад ч ирэхээ больсон. Тэр ажилд оролцохоо больсон гэсэн үг. Тэрнээс өмнө байгууллагуудын дарга нарыг яг төлөвлөлтийн багаар ажиллах үедээ намайг яагаад гуйгаагүй юм бэ гээд хэлж байна л даа. Яагаад учир шалтгааныг нь асуугаагүй юм бэ гэж хэлж байна. Би байнга хэлдэг байсан. Тэр хурал дээр бүгдээрээ ковидийн ард гарна шүү, үүнээс шантарч болохгүй шүү, бүгдээрээ хамт явж байгаад ард гарна шүү гэж би байнга хэлдэг байсан. Би ганц Оюунааг ялгаж орхичхоод хэлээгүй биш. Бүгдэд нь байнга хэлдэг байсан. Тэр битгий хэл бид хоёрын гэр ойролцоо байдаг. Нэг удаа хурал тараад миний машинд суугаад гэртээ дөхөж очихдоо замдаа ч хүртэл хэлж байсан. Ковидийн дараагаар хэдүүлээ гадаад явж чаддаггүй юм гэхэд хонгилд гарч хэдүүлээ амарна гэдэг байдлаар би байнга дэмжиж явдаг байснаа үнээр илэрхийлэх гээд байгаа юм. Ийм байдлаар хүртэл ярьж байсан. Хавчиж шахаж байсан зүйл байхгүй. Бүрдүүлж өгч байгаа материал ч гэсэн нэлээн зузаан материал бүрдүүлж өгснийг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Би тэрийг яах гэж бүрдүүлж өгсөн бэ гэхээр би дэмжиж ажиллаж байсан гэдгээ нотлох гэсэн юм. Би 2020 оны сүүлээр ажил авсан. Он гараад энэ хүн өөрөө би зэргийн сургуульд сурах гэсэн юм гээд дэмжсэн бичгийг нь хийгээд өгч байсан. Дараа нь цалинг нь нэмсэн байгаа. 03 дугаар сард цалин нэмсэн тушаал нь энд байгаа. Тэгээд улирал болгон урамшууллыг нь өөрийнх нь хүсэлтээр би өөрөө бичээд ороод ир. Урамшуулал авах гэсэн юм гээд орж ирэхэд нь би цалин мөнгө чинь хүрэлцээтэй байгаа юм уу, ямар байгаа вэ?. Чи байгууллагын дарга хүн учраас чи өөрөө урамшууллаа миний нарийн бичиг дээр очоод хэдэн хувийн урамшуулал авах гээд байгаа тэрийгээ өөрөө төлөвлөөд ороод ир гэдэг. Би урамшууллыг нь өгөх гэж бараг дээгүүр хараад гарын үсгээ зурдаг байсан. Хавчиж боогоод гарахаас өөр аргагүй болсон гэдэг байдлыг нь ярьсан учраас би дэмжиж ажиллаж байснаа ярьж байгаа юм. Дээр нь сумын онцгой комисс гээд асуудал маш их. Мэдээж эмнэлэг дээр эмч нь хүрэлцэхгүй. Одоо ч гэсэн хүрэлцэхгүй байдал байгаа. Эмнэлгийн байдал хүнд байсан. Ковидийн үед илүү хүнд байсан. Ийм цаг үед эмнэлэг дээр дутагдалтай байгаа бүх юмыг нааш нь санал хэлдэг. Би өөрөө шийдэж чадахаа захирамж гаргаад нөөцөд байгаа юмнуудаа өгөөд өөрөө шийдэх юмаа шийддэг. Чадахгүйгээ дээш нь уламжлаад шийдүүлж байсан. Энд өгчихсөн байгаа бичгүүдийг та бүхэн харсан байх. Энэ байдлаас харахад би энэ хүнийг дэмжээгүй биш дэмжиж явж байсан юм гэдгээ нотлох гэж хэлж байгаа нь энэ. Эмнэлэг дээр дотоод ажилд оролцсон. Тэр нь хэцүү байсан гэж байна. Би энэ хүнийг өргөдөл өгөхөөс өмнө хэзээ ч дотоод ажилд нь оролцож байгаагүй. Нэг ч удаа эмнэлэг дээр нь очиж дотоод ажилд оролцоогүй. Би анх ажлаа авчхаад бүх байгууллагаараа явж өөрөө ийм зарчмаар ажиллана гэдгээ бүх байгууллагад адилхан танилцуулж байсан болохоос хэзээ ч би дотоод ажилд оролцож байгаагүй. Өргөдлөө өгсний маргаашаас нь эхлээд байгууллагынхан нь одоо яана, бид нар ажиллахад хэцүү байна, яг яах ёстой вэ гээд над руу хандсан. Энэ хүн ажилдаа ирэхээ больсон. Намайг сумын онцгой комиссын дарга учраас над руу хандахаас өөр арга байхгүй. Би ч гэсэн тэр ажил дээр очиж оролцохоос өөр арга байхгүйгээр 2 удаа эмнэлэг дээр очсон. Нэг удаа амралтын өдөр дуудахад нь очсон. Нөхцөл байдалтай нь танилцсан. Тэгээд маргааш нь 1 дэх өдөр. Би аймаг руу ажилдаа явах гэж байтал овоот дээр очиж ажиллачхаад хил орчимд ажиллаж явж байгаад сум руу орж ирсэн чинь эмнэлгээс цуглачихсан байж байна, та хүрээд ирээч гэж намайг дуудсан. Тэгээд би тэр ажил дээр очсон. Намайг очиж уулзахад хүмүүс нь ямар нөхцөл байдалтай байсан бэ гэхээр энэ хүн ажлаа хийхгүй алга болоод бид нар яг яахаа мэдэхгүй байна. Бид нар яг яах вэ гэдэг байдлаар хандсан. Тэгээд шүдний эмч, лабораторид ажиллаж байгаа эмч нар энэ дуудлагад явахад маш хэцүү байна. Бид нар онош тогтоож мэдэхгүй учраас ёстой хэцүү байна гээд тэр саналыг тавиад байсан. Би очоод тэг ингэ гэж үүрэгдээгүй. Би хувиар гаргадаг хүн огт биш. Би хуваарийг нь гаргаад гар хөлийн үсэг зураад баталдаг хүн огт биш. Очоод зүгээр санал солилцсон. Тэр хүмүүсийг дуудахаар нөхцөл байдал хүндэрч байгаа учраас ковидтой холбоотой сумын онцгой комиссын даргын хувиар очиж санал солилцсон. Санал солилцохдоо юу гэсэн бэ гэхээр бага эмч нар нь лабораторид сууж болдоггүй юм болов уу, яадаг юм бол доо. Ямар ч байсан миний бодоход шүдний эмч болон лабораторийн эмч нар мэргэжлийн биш хүний бодлоор бодоход болохгүй юм шиг санагдаж байдаг. Өөрсдөө ч гэсэн санал гаргаад байгаа учраас бага эмч нар нь сууж болдоггүй юм болов уу гэж санал солилцсон болохоос биш суу гээд хуваарь гаргасан зүйл байхгүй. Гэрчээр дуудаж мэдүүлэг авсан байгаа шүү дээ. Тэр дээр зарим нь бараг баталсан. Тэгээд тэрний дагуу тэгж ажилласан гэдэг мэдүүлэг өгсөн байгаад би харамсаж байна. Тийм байдал огт байхгүй. Би баталдаг ч хүн биш. Би хувиар гаргаад явдаг гэдгийг чинь мэдэхгүй. Зүгээр би саналаа байгууллагынхан нь ингэж оролцдог гэхээр ийм байдлаар очиж оролцож байсан. Цэргийн ангийн багц гэж ярьж байна. Тэр бол үүрэгтэй. Эмнэлгийн өөрийнх нь хийх ёстой үүрэг нь. Онцгой комиссын үед өөрөө ажиллах ёстой. Сумын газар нутаг дээр ажиллаж, амьдарч байгаа харьяатай, харьяагүй хамаагүй бүх хүмүүст үйлчлэх ёстой. Хил гааль дээр ч гэсэн өчнөөн олон хүн байгаа. Манайд хамааралгүй зөндөө хүмүүс ажиллаж амьдарч байгаа шүү дээ. Тэгээд бид нар дандаа л хамт явж байсан. Тэнд ажиллаж байсан хүмүүстэй очиж уулзаж байсан. Тэнд үйлчилгээ үзүүлж байсан, шинжилгээ хийж байсан. Янз бүрийн үйлчилгээ үзүүлж байнга хамт явж байсан. Харин ч би эсрэгээрээ нэг орой тэр ангийн захирагч над руу утсаар залгаж яриад өчнөөн өвчтэй хүн постон доор байлгаад оруулахгүй байна. Танай эмнэлгийн эрхлэгчийг чинь холбогдох газарт нь уламжилж ажлаас нь халуулна гэж над руу ярьсан. Тэгэхэд би өөрөө загнаж байсан. Дараа нь тэр дорно Оюунаа руу залгаад ангийн захирагч ингэж ярихаар нь би ингээд хэлчихлээ гэж өөрт нь хэлж байсан. Чи  мэддэг, томилдог хүн нь юм уу?. Яахаараа  чөлөөлүүлэх юм ярьж байдаг юм гэж тэр ангийн захирагчид нь тэгж хэлж байсан. Гэх мэтээр би энэ хүнийг чадлаараа бүх талаар дэмжиж ажиллаж байсан. Цалин мөнгө дээр ч гэсэн хойш нь тавьж байсан юм огт байхгүй. Ийм байдлаар ажиллаж байсан. Тэгээд би амраагүй байхад чи амрахгүй байх ёстой гэсэн ийм байдлаар 2, 3 удаа дуудсан гэж байна. Би амралтынх нь дундуур нэг л удаа дуудсан. Яагаад дуудсан бэ гэхээр ер нь бол төрийн алба тасрахгүй явах ёстой. Ямар ч төрийн албыг хийж байгаа хүн өөрөө амраад явах эрхтэй. Тэгээд би ардаа ажлаа маш сайн хүмүүст захиж орхиорой, хэнд ажлаа захиж орхих гэж байна вэ?, яг наадмын өмнө амарч байгаа учраас наадмын дараа ковид ихсэх магадлалтай шүү. Тийм учраас яг чиний мистийг хариуцаад хэн үлдэх гэж байна. Дээр нь манайх лаборатори байгуулагдаж ажилласан. Тэгээд хэнд ажлаа даатгаж орхисноо сайн хэлж орхиорой гэж хэлээд амрахад нь би хэлээд явсан. Тэгэхэд хэлж орхиогүй яасан. Хэнд ч ажлаа хариуцуулаагүй, ямар ч хүнд тэрийгээ хэлээгүй явснаар хүндрэл үүссэн учраас би амралтынх нь дундуур дуудаж 2, 3 хоног ажиллуулсан. Тэр бол үнэн. Гэхдээ өөрөө амралтаа нөхөөд тухайн цаг үед бүрэн амарчихсан байдалтай байгаа. 3, 4 удаа орж очсон, ядаж тэр эрхлэгчээр үгүй юм гэхэд намайг эмчээр ажиллуул гэж байна. Эрхлэгчээр эргэж ажиллая гэж энэ хүн нэг ч үг дуугараагүй. Ямар ч тохиолдолд нэг ч үг дугараагүй. Нэг хүн нас барсан чинь маргааш нь өргөдлөө барьж орж ирсэн. Би өөрөө ажлаасаа няцахдаа юм уу, ажлаа хийж чадахгүй болохоор өргөдөл өглөө гэж харж байгаа. Тэр хүн нас барсан, тэгээд удахгүй нэг хүнд өвчтэй байсан хүн нас барсан. Тэгээд өөрөө өргөдлөө барьж ирснийх нь дараа ийм зүйл гарсан. Тэгээд Бодьцэцэг гэдэг их эмчтэй хоёулаа орж ирээд өргөдлөө биччихсэн байсан. Нас барсан хүнийх нь ар гэрийнхэн над руу ярьж байсан асуудал байсан. Би энэ хүнийг зөндөө хамгаалж байсан. Чи намайг хамгаалсангүй гэдэг зүйлийг надад уулзахдаа хэлж байсан. Би өөрийгөө хүн доромжлоод тавьж байсан ч сошиал дээр хэрүүл хийдэггүй хүн. Харин өөрөө бол сошиал дээр их зүйл бичдэг л дээ. Тэр шигээ намайг сошиал дээр бич гэсэн юм болов уу, яасан юм бол хамгаалаагүй гэж хэлж байгаа юм. Тэгээд хүмүүс над дээр гомдол гаргаж байсан, эмнэлгийн талаар асуудал байсан. Би дандаа эерэг тайлбар өгч болох бүтэх талаар тайлбарлаж явж байсан болохоос биш ******* ингэдэг юм гэдэг байдлаар хэзээ ч хандаж байгаагүй. Тэгэхэд намайг яагаад хавчсан, шахсан, боосон байдлаар хэлж байгаа юм. Ер нь намайг ажил аваад удаагүй байхад ажил авсны дараахан бид нар ажилдаа явж байхад би дандаа л *******ийг авч явдаг байсан. Би ажлаасаа ерөнхийдөө гарна гэсэн бодолтой байгаа гэж намайг ажлаа авсны дараахан тэгж хэлж байсан. Хэд хэдэн удаа надад тэгж хэлж байсан. Өөрөө надаас өмнө шийдчихсэн байсан юм байна гэж би бодсон. Тэгээд би энэ цаг үед эмнэлгийг яах вэ гэдэг талаар өөртэй нь зөндөө ярилцдаг байсан. Ер нь бол ажлаасаа гарна гэдгээ төлөвлөсөн байгаа гэдгээ удаа дараа хэлж байсан. Тэгээд өргөдлөө өгснөөс хойш 3, 4 удаа орж ирэхдээ ямар байдалтай, юу ярилцсан бэ? гэхээр нэг удаа орж ирэхдээ илүү цагийн бүртгэл дээр надаар гарын үсэг зуруулсан. Энэ бол би ажлаасаа гарах гээд юмаа цэгцлээд байгаа юм. Тэгээд нөхөж гарын үсэг зуруулж байгаа юм гээд гарын үсэг зуруулаад гарсан. Тэгээд сүүлд ийм асуудал үүсэхэд би юун дээр гарын үсэг зурсан юм болдоо гэж бодож байсан. Түрүүчийнхийг нь нөхөн байгаа юм гэхээр нь би харахгүй зураад тухайн үед нь өгчхөж байсан. Дахиад хамгийн сүүлд оны сүүлд 28-ны өдөр гэж санаж байна. Би хот явлаа. Амралтынхаа дутууг нөхөж амрах гэж байгаа. 12 хоног дутуу байгаа гэсэн. Тэгээд манайхаар ганц эмнэлэг өртэй гарчих гээд байгаа. Өөрөө ч гэсэн мэдэж байсан. Нэг өртэй гарчихлаа. Тийм байхад оны сүүл болохоор даргын гарын үсэг зөндөө хэрэгтэй байдаг. Тэгэхээр чи энэ удаад явмааргүй байна. Ийм байдалтай байгаа учраас явмааргүй байна гэхэд би ямар ч зөвшөөрөл өгөөгүй байхад өөрөө яваад өгчихсөн байсан. Тэгээд 01 дүгээр сарын 13-ны өдөр орж ирээд миний захирамж гарсан уу?. Ер нь захирамж гарсан уу?, захирамжаа авъя гэж орж ирдэг. Тэрнээс биш би ажилдаа эргэж ормоор байна, эрхлэгчийнхээ ажилд эргэж ормоор байна гэж ерөөсөө хэлдэггүй. Нэг удаа орж ирээд ярьж байхдаа би эмчлэгч эмчээ хийнэ гэж байсныг нь санаад байна л даа. Тэгээд би өөрт нь юу гэж тайлбарлаж байсан бэ гэхээр эмчийг би томилдог хүн биш. Эрхлэгчээр ажиллах хүн одоохондоо олдохгүй байна. Эрхлэгчээр хүн томилоод ирэхээр тэр хүн нь эмчээр ажиллах хүнийг томилоод ажиллуулах байлгүй гээд өөрт нь тайлбар хэлсэн байгаа. Тэрнээс биш эрхлэгчээрээ би буцаж ажиллах гэсэн юм, ажиллах сонирхолтой байгаа. Жишээ нь би ийм нөхцөл байдлаас болоод ажлаасаа гарах гээд байна гэж нэг ч удаа ярьж байгаагүй. Харин ингэж байхыг нь хараад гайхаж байна л даа. Иймэрхүү байдалтайгаар ажиллаж байсан. 13-ны өдөр орж ирэхдээ би захирамжаа авъя гээд байсан. Тэгээд би бүр уурлаж байсан. Тэгж ир яараад байгаа юм бол гаргаад өгье л дөө гэж байсан. Оронд нь би асар олон эмч нарыг гуйсан. Сураагүй эмч нарыг авчрахаар сурна гээд явчихдаг учраас ажлаа бодохдоо аль болох сурсан эмч авчрахыг боосон. Нэг эмч хүүхэд асрах чөлөөтэй байсан болохоор зөвшөөрсөн. Тэгээд тэр эмч ажиллаад явж байгаа. Гэхдээ яг хүрч ирээд ажлаа хүлээж авах хугацаа нь хойшлогдоод байсан болохоор энэ хооронд нь ажиллах хүнийг томилчих боломжгүй байсан. Зарим гэрчийн мэдүүлэг дээр дотоод ажилд оролцдог, цагийн хуваарийн дагуу ажлын хуваариа баталдаггүй гээд мэдүүлэг өгчихсөн байгаа юм. Тэгэхээр энэ мэдүүлэг авсан хүмүүс нь ч гэсэн өөрсдөө нотолж байна гэж харж байна. Би дотоод ажлыг нь мэдэхгүй шүү дээ. Харин би өөрөө эмч мэргэжилтэй байсан улаан бүсэд орж ажиллах юмсан гэж тухайн үед дотроо бодож явдаг байсан. Үнэхээр эмчийн мэргэжлийг хэн ч орлож хийж болохгүй ажил шүү дээ. Тийм болохоор хэзээ ч би тэр дотоод ажилд мэдэмхийрч оролцоогүй. Тийм байдлаар санал солилцож ажилласан байгаа. Тэгээд удалгүй 13-ны өдөр тэгж ярьсан учраас эмчийн эрхтэйгээр захирамжийг гаргасан. Гэхдээ энэ хүний цагийн бүртгэлийг нь харахад ажилдаа ирдэггүй. Нэг удаа би ажил гараад залгаад ярьсан чинь Улаанбаатарт явж байна гэж өөрөө надад хэлсэн. Тэгэхээр хэлдэггүй, ярьдаггүй, ийшээ тийшээ маш их явдаг. Энэ хүний чөлөө зөвшөөрлийг би өгөх ёстой. Би томилсон учраас эмнэлгээс авах биш, эрүүл мэндийн газраас авах биш, надаас зөвшөөрлөө аваад явах ёстой хүн. Тэгэхэд энэ хүн ковидоор өвдсөн бол өвдсөн бичгээ, өвчтэй байгаа гэдгээ мэдэгдсэн байх ёстой гэж бодож байгаа. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Дураараа ийшээ тийшээ явдаг. Тэгээд нэг мэдүүлгийг саяхан харсан. Орлон гүйцэтгэж байсан ******* тийм шийдвэр гарга гээд орлон гүйцэтгэхийг би томилох болохоос биш өөр хэн ч томилохгүй шүү дээ. Даргын ажлыг олон гүйцэтгэж байсан хүн ийм шийдвэр гаргаад тэр хүнийг ирж ажиллуулсан гээд огт журам байхгүй, хэн ч хийж байгаагүй, хэнд ч хэн ч яриагүй ийм юмнуудыг их ярьсан байна гэж харж байна. биелүүлэхдээ. Батаа ч гэсэн мэдээллээр хувирсан байна гэж ингэж харж байна. Тийм учраас би бүх талаар дэмжиж ажиллаж байсан. Энэ хүн ажлаа хийхгүй яваад Онцгой комиссын хуралд ч гэсэн ирэхгүй байсан нь хурлын протокол дээр Бодьцэцэг дээр ирж байсан гэдэг нь батлагдаж байгаа. Тэгээд ажлаа орхиод явсан байна гэж харж байгаа. Яагаад энэ хүнд цалинг нь өгөөд яваад байсан бэ гэхээр эмнэлэгт боловсон хүчин сувилагч нь хүрэлцэхгүй маш их хэцүү байсан. Тэгэхэд би реститентэд сурч байгаа эмч нарыг адилхан л ковидтой үед ажиллаж байгаа юм чинь суман дээр ажиллуулж өгөөч гэдэг саналыг байгууллагад нь тавьсан ч зөвшөөрөөгүй. Өөрийн биеэр Улаанбаатарт очиж хөөцөлдөж байж реститентэд сурч байгаа эмчийг ирж ажиллуулж байсан. Сувилагчаар сурч байгаа хоёр хүүхдийг сургууль дээр нь очиж байгаад хөөцөлдөж байж ирүүлж ажиллуулж байсан. Тэгээд дээр нь төгсөх гэж байгаа хоёр сувилагчийг ч гэсэн сургууль дээр нь гэрээ хийгээд, өөрсдөө өөр тийшээ ажиллана гэсэн байсныг сумандаа ажиллуулахаар өөрийн биеэр чадлаараа дэмжиж ажиллаж байсан болохоос биш чадаж байгаа нэгийг нь гараач гэдэг байдлаар явуулж байгаагүй. Үнэхээр тийм боломж ч байгаагүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хоёр үндэслэлээ тайлбарладаг. Нэгдүгээрт, ажилтны санаачилгатай хөдөлмөрийн гэрээ цуцалсан гэж үзэх үндэслэлгүй. Хоёрдугаарт, эрүүл мэндийн шалтгаантай байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэхгүй гэж маргадаг. Эрүүл мэндийн шалтгаантай байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж маргаж байгаа дээр эхлээд тайлбараа хэлчихье гэж бодож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална гэсэн байгаа. Сая миний үйлчлүүлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэлж байна. ******* нь өөрөө 16-ны өдөр шинж тэмдэг илрээд 17-ны өгдөг өвдөөд 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл чөлөөтэй байсан гээд хэлээд байна. Тийм мөртлөө өөрийг нь томилж байгаа субъект болох Засаг дарга миний үйлчлүүлэгч Гангамаад ямар нэгэн байдлаар би өвчтэй байгаа шүү, чөлөө авъя гэсэн байдлаар хандаагүй. Энэ байдлыг нотлохын тулд хариуцагч талаас Засаг даргын Тамгын газарт ирсэн бичгийн бүртгэлийн 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ирсэн бичгийн бүртгэлийг хуулбарлаж нотлох баримтаар өгсөн байгаа. Үүгээр нотлогдоно. Хэрвээ 61.2 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай байгаа тохиолдолд ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгална гэж үзэх юм бол ажил олгогч буюу Засаг даргад заавал мэдэгдсэн байх ёстой.Нэхэмжлэгч өөрөө Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг гүйцэтгэдэг хүн байгаа. Засаг дарга бол Засаг даргын Тамгын газрын байранд суудаг. Энэ хоёр хүн нэг ажлын байр, оффист суудаггүй. Шууд удирдаж чиг үүргийг нь, үйл ажиллагааных нь чиглэлийг нь хөтөлж явуулдаг, удирдлагаар шууд хангадаг субъект Засаг дарга биш. Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар Эрүүл мэндийн төвийн дарга эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө гэсэн хуулийн заалтаа хэрэгжүүлж ажилладаг. Үүгээр юуг хэлэх гээд байна гэхээр *******ийг яг тухайн ажлын байран дээр ажиллаад байна уу, өвчтэй байна уу, чөлөөтэй байна уу гэдгийг Засаг дарга мэдэх боломж байхгүй. Дараа нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа 11 дүгээр сарын цагийн бүртгэлээс харахад энэ ******* нийтдээ 11 дүгээр сард 4, 5 өдөр ажилласан байна лээ. Тэгээд хэрэгт авагдсан байгаа сумын Онцгой комиссын хуралд суудаггүй. Бодьцэцэг гэдэг их эмч гэх ажил үүргээ гүйцэтгээд яваад байдаг. Сая миний үйлчлүүлэгч хэлж байна. Үйл ажиллагааны төлөв гэдэг зүйл баталсан. Тэр нь гэрч нар болон нэхэмжлэгчийн зүгээс хэлээд байгаагаар Гангамаа гэдэг хүн тэрийг хэлж байгаад батлуулчихсан гээд байгаа. Тэрийг нь баталсан эмч нь Бодьцэцэг гэж байгаа юм. Гэтэл нэхэмжлэгч тал болон хариуцагч талын дуудсан гэрч нар Засаг дарга энэ үйл ажиллагаанд оролцдоггүй юм. Энэ хуваарийг Эрүүл мэндийн төвийн дарга нь баталдаг шүү гэж хэлээд байдаг. Тэгээд энэ дээр тухайн үед ******* нь өөрөө ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж хэлээд байгаа боловч Бодьцэцэг гэдэг хүн албан бусаар Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгээд байгаа юм шиг харагдаад байгаа юм. Тийм учраас манай зүгээс хэлж байгаа юм. Ажил үүргээ гүйцэтгээгүй хаяж явсан гэдгийг үүгээр нотолж байгаа гэж үзэж байгаа юм. Ийм учраас 61.2 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн магадалгаатай байсныг манай тал мэдээгүй. Мэдээгүй учраас 01 дүгээр сарын 19-ний өдөр маргаан бүхий захирамжаа гаргаж ажлаас нь чөлөөлсөн. 77 дахь хоног дээр нь ажлаас нь чөлөөлөгдөж байгаа чинь хууль бус шүү дээ. 30 хоногийн дотор шийдэх ёстой байсан. 30 хоногийн дотор шийдэхээр наана нь хугацаагаа тохиролцож ажилтан, ажил олгогч нар тохиролцож болохоос биш хугацаа хэтэрсэн бол өргөдөл гаргаад тооцно гэж хэлээд байна гэж байгаа юм. Үүнийг дараах тайлбараар үгүйсгэнэ. Нэхэмжлэгч удаа дараа өнөөдөр шүүх хуралдааны өмнө нотлох баримтаар гаргаж өгсөн. 01 дүгээр сарын 11-ний өдөр хэлсэн байна шүү дээ. Ажил үүргээ хүлээлгэж өгч байгаа учраас дараах тайлбарыг дарга нартаа хэлье гээд. Мөн гэрч Алдарбаяр 05 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ ******* над руу утсаар ярьсан. Энэ хүн ажлаасаа гарах гэж байгаа. Ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөх гэж байгаа учраас лист гаргуулах гэж байна гээд. Сая миний үйлчлүүлэгч хэлж байна. Нийт 4 удаа орж ирж байсан. Ер нь удаа дараа ажлаас чөлөөлүүлэх захирамжаа шаарддаг гэж байна. Үүгээр яг юу нотлогдож байна вэ гэхээр ******* нь өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан хүсэл зориг нь 30 хоногоос хойш хэтэрсэн ч гэсэн хүсэл зориг нь хэвээрээ л байсан. Энэ хүсэл зоригоо байнга, удаа дараа миний үйлчлүүлэгч хүсэл хүсэл зоригийн илэрхийллээ илэрхийлж байсан гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэгч талын зүгээс энэ өргөдөл дээр ямар нэгэн байдлаар миний зүй бус нөлөөлөл байсан гэж яриад байх юм. Сая хариуцагчийн төлөөлөгч Гангамаа зүй бус нөлөөлөл байгаагүй талаар дэлгэрэнгүй ярьчих шиг боллоо. Гэрч нарын мэдүүлэг болон нотлох баримт шинжилсэн судалсны дараа холбогдуулаад зүй бус нөлөөлөл байгаагүй талаар тайлбараа гаргая гэж бодож байна. *******ийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан өргөдөл дээр нь миний бие тус сумын эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаа 10 дахь жилдээ гүйцэтгэж байна. Одоогоор биеийн байдал, эрүүл мэндийн байдал хүнд. Хариуцлагатай холбоотойгоор үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон тул өөрийнхөө хүсэлтийг харгалзан гүйцэж чөлөөлж өгнө үү гэж байгаа юм. Энэ дээр *******ийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэх маш тодорхой. Намайг эрүүл мэндийн төвд үлдээгээд эмчээр томилоод өгөөч гэсэн юм байхгүй. Сая Засаг дарга хэлж байна. Би эмчийг томилдог хүн биш. Би Эрүүл мэндийн төвийн даргыг томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй болохоос биш эмчээр чамайг үлдээе гэж шийдвэр гаргах боломжгүй. Тэгэхээр эндээс *******ийн хүсэл зоригийн илэрхийллийг харахад ажлаасаа чөлөөлөгдье гэсэн хүсэл зориг байсан. Үүнийгээ 10 дугаар сарын 27-ны өдөр өнгөрсөн ч гэсэн тууштай удаа дараа илэрхийлсээр байсан байна гэж үзэж байгаа юм. Хөдөлмөр эрхлэхтэй холбоотой харилцаа нь Иргэний хуулийн гуравдугаар дэд бүлэгт заасан ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон үүрэгт хамаарч байгаа. Тэгэхээр хуульд нарийвчлан заагаагүй зүйлүүдийг Иргэний хуулийн Ерөнхий хуулийн заалтууд руу орж тайлбарлах, үүргийн гэрээнээс татгалзах журмаар тайлбарлах боломжтой гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж байгаа. Тэгэхээр миний үйлчлүүлэгч сая хэлчихлээ. 10 дугаар сарын 27-ны өдөр ямар ч байсан өргөдлөө өгсөн юм байна. Үүнээс хойш энэ өргөдлийн хугацаанд нь 30 хоногийн дотор шийдэж чадаагүй талаар сая хэллээ. Оронд нь ажлыг нь авах ёстой хүмүүсийг өөрөө хөөцөлдөж нэлээн явж хайж явсан юм байна. Гэхдээ олдоогүй. Өөрөө 01 дүгээр сарын 13-ны өдөр би захирамжаа авъя гэхэд нь өөрөө уурлаад захирамжийг чинь гаргаж өгсөн гэж байна. Өмгөөлөгчийн зүгээс харахдаа ******* гэдэг хүн 10 дугаар сарын 27-ны өдөр өргөдлөө өгчхөөд ажлын байраа орхиод явчихсан. Ажил үүргээ гүйцэтгээгүй. Алдаг оног нэг сар явсан юм байна лээ. Энэ хүн үйлдлээрээ хүсэл зоригоо бататгаад байсан. Би ер нь энэ ажлыг хийхгүй шүү гэдгээ. Сүүлд гаргаж өгч байгаа нотлох баримт дээр харагдаж байна. Ажил үүргээ өгч байгаа юм чинь гээд өгч байгаа учраас дарга нартаа хандаж үгээ хэлье. Хэлээд байгаа үгс нь цаашдаа Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг гүйцэтгэхгүй шүү гэдэг хүсэлтээ тууштай илэрхийлж байсан байна гэж бодож байгаа. Бас *******ийн ажлаас чөлөөлөгдсөн өргөдөл гарсан үед нэхэмжлэгч, хариуцагч талууд хэлж байна. Гурвантэс суманд ид өвчлөл тохиолдож байсан, өвчлөл гарч байсан үе мөн хоёр иргэн нас барсан байна. Тэгэхээр энэ хүнд хэцүү үед миний үйлчлэгчийн зүгээс Эрүүл мэндийнхээ төвийн дарга руу шууд за чи яв гээд хэлчхэж байгаа болохоос боломж байгаагүй. Ер нь бол шийдэх боломжтой байсан. Гэхдээ нөхцөл байдлыг бид нар харгалзаж үзэх хэрэгтэй. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгаас үзүүлэлт, засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль гэж Улсын их хурлаас цар тахалтай холбогдуулж гарсан хууль байгаа. Энэ хуулийн 5 дугаар зүйлд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоох, хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах гэж заасан. Тэгэхээр энэ кэйс дээр яг энгийн үед байгаа шиг хууль хэрэглээд шийдэхэд хүндрэлтэй нөхцөл байдал байгаа юм болов уу гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ер нь бол 77 дахь хоног дээр нь шийдээд байгаа яг хариуцагчийн буруутай үйлдэл байсан уу гэж буруутгах аргагүй. Нөхцөл байдлаа бид нар үнэлэх хэрэгтэй. Ямар ч байсан түрүүн хэллээ. Хүсэл зоригоо тууштай илэрхийлж байсан. Ажлаасаа чөлөөлөгдөөд явчихсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслээд байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно гэж байгаа. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс ******* ажил үүргээ албан ёсоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа тухайн үед тэгээд дуусгавар болчихсон. Захирамжаа албажуулах гэж удаж байгаа. Нэг ёсондоо 01 дүгээр сарын 19-ний өдөр албажуулаад гаргачихсан юм байна. Тийм болохоор Б/05 дугаартай захирамж үндэслэлтэй захирамж гарсан байна гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан болох нэхэмжлэл, *******ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-4, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хх-5, эмнэлгийн магадлагаа хх-6, 2022 оны 01 сарын 19-ний Б/05 Гурвантэс сумын Засаг даргын хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-7, 2022 оны 02 сарын 14-ний *******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар хх-8-9, 2018 оны 07 сарын 20-ны Б/12 Гурвантэс сумын Засаг даргын *******ийг ажилд томилох тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-10, 2022 оны 03 сарын 31-ний 1/127 Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын хариу тайлбар хх-17-19, 2022 оны 04 сарын 25-ны Н.Нарангарав, ******* нарын хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хх-20-22, Н.Гарьдхүү, ******* нарын хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ хх-23-24, 2021 оны 10 сарын 27-ны *******ийн өргөдөл хх-35, 2022 оны 01 сарын 19-ний Б/05 Гурвантэс сумын Засаг даргын хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамжийн хуулбар хх-36, 2021 оны 12 сарын 21-ний А/245 Гурвантэс сумын Засаг даргын урамшуулал олгох тухай захирамжийн хуулбар хх-37, 2021 оны 10 сарын 25-ны А/181 Гурвантэс сумын Засаг даргын урамшуулал олгох тухай захирамжийн хуулбар хх-38, 2021 оны 07 сарын 22-ны А/116 Гурвантэс сумын Засаг даргын урамшуулал олгох тухай захирамжийн хуулбар хх-39, 2021 оны 07 сарын 22-ны А/115 Гурвантэс сумын Засаг даргын урамшуулал олгох тухай захирамжийн хуулбар хх-40, 2021 оны 03 сарын 04-ний Б/06 Гурвантэс сумын Засаг даргын цалин шинэчлэн тогтоох тухай захирамжийн хуулбар хх-41, 2020 оны 11 сарын 23-ны Б/50 Өмнөговь аймгийн Засаг даргын *******г сумын Засаг даргаар томилох тухай захирамжийн хуулбар хх-42, 2021 оны 01 сарын 22-ны 1/210 албан тоотын хуулбар хх-43, Сумын онцгой комиссын хурлын тэмдэглэлийн хуулбар 46 дугаар хх-44, 2021 оны 11 сарын 01-ний А/193 ажил сайжруулах тухай хх-45, 2021 оны 11 сарын 03-ны Сайжруулах ажлын төлөвлөгөө хх-46-48, 2021 оны 10 сарын 12-ны А/164 Гурвантэс сумын Засаг даргын хөрөнгө зарцуулах тухай захирамжийн хуулбар хх-49, 2021 оны 05 сарын 10-ны А/167 Гурвантэс сумын Засаг даргын хөрөнгө гаргах тухай захирамжийн хуулбар хх-50, 2021 оны 04 сарын 13-ны А/41 Гурвантэс сумын Засаг даргын хөрөнгө гаргах тухай захирамжийн хуулбар хх-51, 2022 оны 11 сарын 04-ний 1/704 албан тоотын хуулбар хх-52, 2021 оны 11 сарын 04-ний 1/703 албан тоотын хуулбар хх-53, 2021 оны 11 сарын 02-ны 1/694 албан тоотын хуулбар хх-53, 2021 оны 10 сарын 29-ний 1/690 албан тоотын хуулбар хх-54, 2021 оны 10 сарын 25-ны 115 албан тоотын хуулбар хх-55, 2021 оны 10 сарын 25-ны 1/681 албан тоотын хуулбар хх-55, 2021 оны 10 сарын 11-ний 1/649 албан тоотын хуулбар хх-56, 2021 оны 09 сарын 14-ний 1/592 албан тоотын хуулбар хх-57, 2021 оны 09 сарын 96 албан тоотын хуулбар хх-57, 2021 оны 07 сарын 20-ны 1/540 албан тоотын хуулбар хх-58, 2021 оны 07 сарын 31-ний 1/550 албан тоотын хуулбар хх-59, 2021 оны 06 сарын 15-ны 1/494 албан тоотын хуулбар хх-60, 2021 оны 06 сарын 15-ны 1/493 албан тоотын хуулбар хх-61, 2021 оны 06 сарын 15-ны 1/498 албан тоотын хуулбар хх-62, 2021 оны 03 сарын 31-ний 1/201 албан тоотын хуулбар хх-63, 2021 оны 02 сарын 11-ний 1/111 албан тоотын хуулбар хх-64, 2021 оны 01 сарын 27-ны 1/66 албан тоотын хуулбар хх-65, 2021 оны 06 сарын 30-ны А/96 Гурвантэс сумын Засаг даргын ээлжийн амралт олгох тухай захирамжийн хуулбар хх-66, ээлжийн амралтын хуваарийн хуулбар хх-67, цагийн бүртгэлийн хуулбар хх-69-70, эмнэлгийн магадлагаа хх-71, эмнэлгийн хуудас хх-72, 2022 оны 05 сарын 16-ны нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангаравын хүсэлт хх-74-75, гэрч З.Шинэгэрэлийг гэрчээр асуусан тэмдэглэл хх-85-86, гэрч Э.Алдарбаярыг гэрчээр асуусан тэмдэглэл хх-92, 2021 оны 10 дугаар сарын ажлын цаг ашиглалтын бүртгэлийн хуулбар, шинэ коронавирусын халдварын үед эмнэлэг дэлгэх, нүүлгэн шилжүүлэлт хийх зураглал, ашиглалтын байр 155 ор халдвартын эмнэлгүүд, мессежний зураг, 2021 оны 11 сарын 22-н А/715 тоот тушаалын хуулбар, 2021 оны 04 сарын 21-ний 04 тоот тушаалын хавсралтын хуулбар, 2021 оны 07 сарын 22-ны А/14 тоот тушаалын хавсралтын хуулбар, 2021 оны 10 сарын 25-ны А/18 тоот тушаалын хавсралтын хуулбар, 2021 оны 12 сарын 22-ны А/25 тоот тушаалын хавсралтын хуулбар, эмчилгээ хяналт системийн зураг, 2021 оны 06 сарын 30-ны 2/3436 албан тоотын хуулбар, үзлэг хийсэн хүснэгтээр, М.Цэцэгдэлгэрийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, М.Цэцэгдэлгэрийн диплом болон дипломын хавсралтын хуулбар, *******ийн диплом болон дипломын хавсралтын хуулбар, Э.Бямбадэлгэрийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Гурвантэс сумын Засаг даргын тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлийн хуулбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангаравын хүсэлт, *******ийн гар утаснаас хуулбарласан баримт зэргийг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн б/05 Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ ... ******* дарга манай эрүүл мэндийн төвийн дотоод ажилд хэтэрхий оролцож, энэ эмчийг дуудлагад битгий явуул, энэ эх баригчийг амбулатори үзвэл, цэргийн ангийн цэргүүдэд эрүүл мэндийн багц олго гэх мэтээр миний ажилд оролцож, ажлын байрны дарамт үзүүлэх болсон... гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ны Б/12 дугаартай захирамж /хх-10/-аар Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилогджээ.

Улмаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн б/05 Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамжаар Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамж гарсан байна /хх-7/.

Ажил олгогчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн б/05 дугаартай захирамжаар нэхэмжлэгч *******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг.

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа ажлаас чөлөөлөгдөх хүсэлт /хх-35/-ийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргажээ.

Нэхэмжлэгч *******ийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргад гаргасан ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр сумын Засаг дарга б/05 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ажилтны санаачилснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ... биеийн эрүүл мэндийн байдал хүнд хариуцлага албан үүргийг гүйцэтгэж чадахгүй, боломжгүй болсон тул өөрийн хүсэлтийг минь харгалзан үзэж ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан, түүнчлэн удаа дараа ажлаас чөлөөлөгдөх шийдвэрээ авъя гэж уулзаж байсан гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй ба ажил олгогч хүсэлтийг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ