| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/0098/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/101 |
| Огноо | 2025-10-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга ....., улсын яллагч ........, шүүгдэгч ........... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ холбогдох .......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .........оны 03 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн ......... суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .......... сурдаг, оюутан, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Завхан аймгийн ........ сумын ..........тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
........... овогт ............
Шүүгдэгч ..... нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн үед Завхан аймгийн . багт байх өөрийн.......... гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч .тэй үйл я........лих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний зүүн талын шанаа руу гараа атгаж байгаад цохиж унагаасан, өндийх үед нь баруун талын хянга руу нь 2 удаа өшиглөн зодож, хохирогч ....... эрүүл мэндэд хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун шуу, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн хохирол учруулсан үйлдэлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч ........, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн.
Хохирогч “шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, хохирол төлбөр байхгүй” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ........ нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед Завхан аймгийн ...........багт гэртээ хамтран амьдрагч ..... үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний зүүн талын шанаа руу гараараа цохиж унагаасан, баруун талын хөлийн хянга руу нь 2 удаа өшиглөсөн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
........зодуулснаа талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч ....... “...оройн 20 цагийн үед Завхан аймгийн .......сумын ... багт байдаг гэртээ очсон чинь .......уурлаад байхаар нь чи яагаад над руу уурлаад байгаа юм бэ гэж асуусан чинь .......... шууд хүрч ирээд миний зүүн талын шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохиод авахаар нь би зөрүүлээд түлхсэн чинь миний зүүн талын шанаа pyy цохиод газар унагаачихаар нь би босох гээд өндийсөн чинь баруун талын хөлийн хянга руу хоёр удаа өшиглөөд авахаар нь би орилсон чинь бэр эгч ......гэрээсээ гарч ирээд .........ийг надаас түлхээд холдуулахаар нь би машинтай зугтчихсан. ........... зодуулсны улмаас хамрын зөөлөн эд бяцарсан, баруун бугалга, баруун шуу, баруун гуя болон шилбэнд цус хурсан байсан. .......... согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. ...... намайг цохиж зодож хэл амаар доромжилдгийг ах ......., эгч ......, манай хуурай эгч ......., дүү .......... зэрэг хүмүүс мэднэ. ...Надад уг асуудалтай холбоотой ямар нэг санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлгээр,
Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч ....... “...Би гэр рүүгээ явж ороод удалгүй байж байсан чинь гадаа ... алгадаад авахаар нь би гүйгээд гарсан чинь тэр хоёр барьцалдаад авчихсан бие биеэ цохиод байсан. Тэгээд би салгах гээд яваад очсон чинь хүч хүрэхгүй байхаар нь би холдоод зогссон чинь ..... газарт унагаачихсан тэгээд босож ирээд тэр хоёр бие биеэ дахин хэд хэд цохиж аваад хоёр тийшээ салаад явсан. ...Эхлээд ......... нүүр хэсэг рүү нэг хоёр удаа алгадсан, тэгээд би гэрээс гараад ирсэн чинь тэр хоёр барьцалдаад авчихсан бие биеэ харилцан өшиглөөд байсан яг бие биеийнхээ биеийн аль хэсэг рүү хэн нь хэдэн удаа цохиж авсныг бол би сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед тэнд бид гурваас өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлгээр,
Иргэний нэхэмжлэгч ......... “ ... Мөрөн нь 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 05-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас 154,000 төгрөгийн төлбөр гаргуулсан. ...Энэ хэрэгт гэм буруутай этгээдээс 154,000 төгрөгийн төлбөрийг буцааж гаргуулмаар байна...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч .........үйлдлийн улмаас хохирогч ..........ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн ............ шинжээчийн ......... дугаартай “...1.Хохирогч ........ биед гэмтэл учирсан байна. Хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун шуу, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн. 3. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан 2025 оны 07 дугаар сарын 21-ний 22 цагийн орой үүссэн байх боломжтой байна. 4.Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Хохирогч ....... биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд түүний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч ......, хохирогч ......нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тайлбарт “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэдгийг гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тодорхойлсон.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед халдах нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний... ...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нэг хэлбэр болно.
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн нэг шинжийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч ....... нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд . зодсо...н дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.
Шүүгдэгч ....... нь хохирогч ........ Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй дархан байх эрх”, “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж, түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж, зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжтэй байна.
Иймд шүүгдэгч .......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч ........... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй, хохирогч .........Эрүүл мэндийн даатгалын сангаас 154,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын санд 154,000 төгрөгийг бүрэн төлсөн ба хохирогч шүүгдэгчээс гэм хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч ......... холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч ...........нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч ..........прокурорын санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байна.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч .......... нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1........... овогт ...........йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .......... 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ........ оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч ........өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч ........ нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА