Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 129/ШШ2023/00126

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 129/ШШ2023/00126

Архангай аймаг

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: НДХ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох

1,980,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл нар оролцов. Хариуцагч Г. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 1,980,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

 - Тус хэлтсийн Нийгмийн даатгалын тасгийн 18 м2 талбайг эргэлтийн эмийн сангийн зориулалтаар Б ХХК-ийн захирал Г.О нь Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн НДЕГ/2021/.. тоот гэрээний дагуу түрээсэлж байна. Тус түрээслэгч Б ХХК-ний захирал Г.О нь түрээсийн гэрээний 3.5 дахь заалтыг удаа дараа зөрчиж 2022 оны 2-12 сарын түрээсийн төлбөрийг огт төлөөгүй болно. Иймд 2022 оны 2-12 сарын түрээсийн төлбөр болох 1,980,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг Б ХХК-ийн захирал Г.О-гаар төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь манайд 18 м2 талбайг сарын 180,000 төгрөгөөр түрээслэдэг. Түрээсийн сунгалтаар 2021 онд НДЕГ/2021/.. гэрээний хавсралтаар 2022 онд нэг жилийн хугацааны сунгалтыг хийлгэсэн. Б ХХК нь 2021 онд 2,177,100 төгрөг төлсөн. Энэ нь болохоор 2020 оны түрээсийн төлбөр юм. 2021 оны түрээсийн төлбөрөө төлөхгүй шүүхэд 1,997,100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж нэхэмжилсэн. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1,140,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 857,100 төгрөг төлсөн. 2022 оны түрээсийг 1 сарын төлбөрийг 02 дугаар сарын 10-ны өдөр 180,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш түрээсийн төлбөрөө огт төлөөгүй. Түрээсийн төлбөрөө төлөх талаар утсаар мэдэгдсэн, мессеж бичдэг, ер нь энэ хүн утсаа ерөөсөө авдаггүй. Нийгмийн даатгалын сангийг түрээсэлж, эмийн сангийн үйл ажиллагаа эрхэлдэг компани байгаа. Түрээсийн төлбөрөө 2 жил дараалаад төлөхгүй манайхаас нэхэмжлэл гаргаад явж байгаа гэв.

 

3. Нэхэмжлэгчээс

- НДХ-н 162 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ,

- НДХ-н 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/974 тоот тодорхойлолт,

- Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн НДЕГ/2021/04 дугаартай түрээсийн гэрээний хуулбар,

- Түрээсэлсэн эд хөрөнгө хүлээлцсэн акт, түрээсийн төлбөр төлөх хуваарь,

- Түрээсийн гэрээний сунгалтын хуудас,

- 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрүүдийн шилжүүлгийн баримтууд,

-НДХ-н Х суман дахь НДТасгийн барилгын 2 давхрын 18 м2 талбайг Б ХХК-д түрээслүүлсэн түрээсийн тооцоо нийлсэн акт,

- Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 71 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн.

 

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

          1. Нэхэмжлэгч НДХ-н хариуцагч Б ХХК-иас 1,980,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Тус хэлтсийн Нийгмийн даатгалын тасгийн 18 м2 талбайг эргэлтийн эмийн сангийн зориулалтаар Б ХХК-ийн захирал Г.О нь Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн НДЕГ/2021/.. тоот гэрээний дагуу түрээсэлж байна. Тус түрээслэгч Б ХХК-ний захирал Г.О нь түрээсийн гэрээний 3.5 дахь заалтыг удаа дараа зөрчиж 2022 оны 2-12 сарын түрээсийн төлбөрийг огт төлөөгүй болно. Иймд 2022 оны 2-12 сарын түрээсийн төлбөр болох 1,980,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг Б ХХК-ийн захирал Г.О-гаар төлүүлж өгнө үү. Түрээсийн төлбөрөө төлөх талаар утсаар мэдэгдсэн, мессеж бичдэг, ер нь энэ хүн утсаа ерөөсөө авдаггүй гэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

НДХ, Б ХХК-ийн захирал Г.О нар 2021 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн НДЕГ/2021/.. дугаартай төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулсан болох нь төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн НДЕГ/2021/.. дугаартай түрээсийн гэрээгээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч А аймгийн Нийгмийн даатгалын болон хариуцагч Б ХХК-ийн захирал Г.О нарын бичгээр байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 287 зүйлийн 287.1-т нийцсэн, гэрээний зүйл,  үнэ, худалдагч худалдан авагч талуудын эрх үүргийг тохиролцож талууд гарын үсэг зурсан,  хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч Б ХХК-ийн захирал Г.О-г гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөр барагдуулах талаар удаа дараа шаардсан гэсэн  тайлбар гаргаж байх бөгөөд шүүхээс хариуцагч Г.О-д шүүх нэхэмжлэлийн хувийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гардуулж 2023 оны 01 сарын 27-ны өдрийн дотор хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа ирүүлэхийг мэдэгдэж баримт үйлджээ. Хариуцагч Б ХХК-ийн захирал Г.О шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан эсэх талаар хариу тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг няцаагаагүй, хаягаа өөрчилсөн эсэх талаар шүүхэд мэдэгдээгүй.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаж байх тул шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2, 77.6-д заасан журмаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хариуцагч Б ХХК-ийн захирал Г.О хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасныг баримтлан хариуцагч Б ХХК-ийн Г.О-г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч НДХ-н хариуцагч Б ХХК-иас 1,980,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасныг баримтлан хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

4.Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Б ХХК-иас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,630 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

                                                                   ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас түрээсийн төлбөр 1,980,000 /нэг сая есөн зуун наян мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч НДХ-т олгосугай.

         

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 46,630  /дөчин зургаан мянга зургаан зуун гуч/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЭЛБЭГЗАЯА