| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0198/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/226 |
| Огноо | 2025-08-08 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/226
2025/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Б.Тулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Ц
Шүүгдэгч: М.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ын М т холбогдох ............ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 оны ... сарын ...-ний өдөр Архангай аймгийн Э суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл .., ... хүүхдүүдийн хамт амьдардаг, Архангай аймгийн Э сумын А багийн “Х” гэх газар оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ... дугаар сарын 18-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, хорих оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, Б овогт М-ын М /РД:А......./
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч М.М нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны .... дүгээр сарын 10-ны өдөр 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2025 оны ... дугаар сарын 19- ний өдөр А аймгийн Э сумын Ө багийн нутаг дэвсгэрт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтайгаар улсын дугааргүй “М-5” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон хэм хэмжээг санаатайгаар зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд ............ дугаартай эрүүгийн хэргээс:
гэрч Ч.А-ын “...цагдаагийн тасаг дээр авч ирээд согтуурал шалгах драгер багаж үлээлгэж шалгах гэтэл би үлээхгүй биологийн дээж буюу цусны дээж
өгнө гэхээр нь Э сумын эмнэлэг дээр авч очоод биологийн дээж буюу
цусны дээж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуу/,
гэрч Н.М “...М манай гэрт унтаад өглөө босоод мотоциклоор жолоодоод явсан. Удалгүй мотоциклоо цагдаад хураалгачихлаа, миний өчигдрийн уусан архи гараагүй байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр
сарын .....-ны өдрийн .... дугаартай, М.М-ийн тээврийн хэрэгсэл
жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан тухай шийтгэвэр /хх-ийн 23-24 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Отгонжаргалын 2025 оны ..... сарын 02-ны өдрийн ............ дугаартай “...1 .М.Мийн гэх цусанд 1.4 промилли спиртийн зүйл илрэв. 2.Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 хуу/,
Жолоочийн согтуурлыг шалгасан тухай тэмдэглэл /цусан дахь спиртийн
агууламж 1.4 промиль /хх-ийнн 5 хуу/,
Хэрэгт авагдсан жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “...М.М нь согтуурлаа шалгуулахаас татгалзаж, өөрийн хүсэлтээр биологийн дээж /цус/ өгөхөөр болсон болохыг тэмдэглэл болгон оруулав...” гэх /хх-ийн 5 хуу/,
Хүний биеэс хэв, загвар авсан тэмдэглэл “”Биологийн дээж авах ажиллагааг Ч.Д-ийн сувилагчийн тусламжтайгаар явуулав...” гэх /хх-ийн 38 хуу/,
Яллагдагч М.М-ийн “...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 49-50 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгч М.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...”,
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу баримтыг бүрлүүлээгүй, нэмэлт ажиллагаа хийлгэх...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан болно.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.М-ийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны .. дүгээр сарын ...-ны өдөр 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2025 оны ... дугаар сарын ....-ний өдөр Архангай аймгийн Э сумын Ө багийн нутаг дэвсгэрт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтайгаар улсын дугааргүй “М” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон хэм хэмжээг санаатайгаар зөрчсөн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч М.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдээгүй, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаагүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй, дахин мөрдөн шалгах ажиллагаа шаардлагагүй гэж үзсэн тул шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан нь уг гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүний шинжээр хуульчилжээ.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тодорхойлсон.
Шүүгдэгч М.М-т тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ......... дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байна.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар:
Үүнд: гэрч Ч.А-ын “...цагдаагийн тасаг дээр авч ирээд согтуурал шалгах драгер багаж үлээлгэж шалгах гэтэл би үлээхгүй биологийн дээж буюу цусны дээж

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “...М.М нь согтуурлаа шалгуулахаас татгалзаж, өөрийн хүсэлтээр биологийн дээж /цус/ өгөхөөр болсон болохыг тэмдэглэл болгон оруулав...” гэх /хх-ийн 5 хуу/,
Хүний биеэс хэв, загвар авсан тэмдэглэл “”Биологийн дээж авах ажиллагааг Ч.Д сувилагчийн тусламжтайгаар явуулав...” гэх /хх-ийн 38 хуу/,

Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын “...тогтоох хэсгийн 1 дэх заалтад Бүртгэлийн №..... дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд гарын мөрний шинжилгээ хийхийг Шүүхийн шинжилгээний байгууллагад даалгасугай...4. цус 4 мл...” гэх /хх-ийн 33-34 хуу/,
Мөрдөгчийн 2025 оны .... дугаар сарын 19-ний өдрийн Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай тогтоолоор “...1. М.Мийн биеэс 5 мл цусны дээж авах ажиллагааг явуулах, 3. Биологийн дээж авах ажиллагаанд хувийн сонирхолгүй тусгай мэдлэг, туршлага эзэмшсэн эмч /сувилагч/ Б.Больхүүг оролцуулахаар...” гэх /хх-ийн 37 хуу/,
Хүний биеэс хэв, загвар авсан тэмдэглэл “”Биологийн дээж авах ажиллагааг Ч.Дүүрэнжаргал сувилагчийн тусламжтайгаар явуулав...” гэх /хх-ийн 38 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны ..... сарын 02-ны өдрийн ........... дугаартай шинжээчийн дүгнэлтэд”...2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 002971399 кодтой улаан тагтай хуруу шилэнд 4 мл орчим цус хийж М 40/эр гэж бичиж ирүүлсэн цусыг хүлээн авав. ...1. М.М-ийн гэх цусанд 1.4 промилли спиртийн зүйл илрэв. 2.Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 39-40 хуу/,
Шинжилгээний объект хүлээлцсэн тэмдэглэл “...цус хуруу шил 4 мл...” /хх-ийн 32 хуу/ зэрэг баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдээгүй, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаагүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэх журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан гэрч Ч.А-ын мэдүүлэг, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр шүүгдэгч М.М өөрийн хүсэлтээр биологийн дээж /цус/ өгөхөөр болсон болохыг тэмдэглэл болгон оруулсан байна.
Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах ажиллагаа явуулахыг тухайн хүн сайн дураар зөвшөөрсөн тул прокурорын зөвшөөрөлгүйгээр М.Мийн биеэс 5 мл цусны дээж авах ажиллагааг явуулах, биологийн дээж авах ажиллагаанд хувийн сонирхолгүй тусгай мэдлэг, туршлага эзэмшсэн эмч /сувилагч/ Б.Больхүүг оролцуулахаар тогтоол үйлдсэн боловч биологийн дээж авах ажиллагааг Ч.Дүүрэнжаргал сувилагчийн тусламжтайгаар явуулсан.
Мөрдөгч тогтоолоор 5 мл цусны дээж авах ажиллагааг явуулах талаар дурдаж хүний биеэс хэв загвар авсан тэмдэглэлээр 5 мл цус авсан талаар бэхжүүлсэн.
Мөн мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор бүртгэлийн №......... дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд гарын мөрний шинжилгээ хийхийг Шүүхийн шинжилгээний байгууллагад даалгаж, цус 4 мл шилжүүлж, шинжилгээний обьектийг хүлээлцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ гэж хуульчилсан.
Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 он ................. дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-д “...Цагдаагийн алба хаагч болон эмнэлгийн мэргэжилтэн нь согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах ажиллагааг гүйцэтгэхийн өмнө шалгуулагч этгээдэд холбогдох хууль тогтоомжийг тайлбарлаж, дуу, дүрс бичлэгээр баталгаажуулна. Цусны сорьцыг зориулалтын хуруу шилэнд авч, 5-10 миллилитр цусыг цэвэр тариур болон вакум шилэнд хийнэ...” гэж заасан.
Хэрэгт авагдсан жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хүний биеэс хэв, загвар авсан тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, мөрдөгчийн 2025 оны ..... дугаар сарын 27-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай, 2025 оны ..... дугаар сарын 19-ний өдрийн Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай тогтоолууд, хүний биеэс хэв, загвар авсан тэмдэглэл зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдээгүй, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаагүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэх журмыг зөрчсөн байх тул Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны ..... сарын 02-ны өдрийн .............. дугаартай шинжээчийн дүгнэлтийг шалгаж, тогтоох ажиллагааны үр дүн, нотолгооны ач холбогдлоор үнэлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжийг тогтоохдоо согтуурсан гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгох бөгөөд хэрэгт авагдсан баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцох боломжгүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдээгүй нотлох баримтыг нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийн бодит байдал тогтоогдохгүй тул хэргийг хавтас хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж үзэв.
Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.
М.М нь хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй бөгөөд шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ын М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
2. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар М.М нь хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч нар цагаатгах тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР