| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 196/2025/0156/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/174 |
| Огноо | 2025-09-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Манлайбаатар |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч Б.Манлайбаатар,
Насанд хүрээгүй хохирогч Б.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Д.*******,
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Манлайбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 128 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******н *******ид холбогдох эрүүгийн 2507000000145 дугаартай нэг хавтаст хэргийг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, тай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, “*******” ХХК-д ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт дүүргийн тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******н ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч П.******* нь өсвөр насны хүүхдийн эсрэг өөрийн давуу байдлыг ашиглан 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн оройн 22 цагийн орчимд дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах , 7 дугаар байрны гадна “Миний хүүхдийг зодсон байна, чамайг яг адилхан зодно” гэж насанд хүрээгүй буюу 16 настай Б.******* рүү дайрч толгой болон дагз, зүүн талын чих рүү нь удаа дараа цохиж зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал, цоорол” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “2025 оны 02 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед ажлаасаа тарж ирээд гэртээ хэвтэж байсан. Тэгсэн манай хүү нойлд орж ирээд уйлаад байхаар нь юу болсон талаар асуухад Б.******* ах намайг зодчихлоо гэсэн. Тэгэхээр нь би яагаад зодсон талаар асуухад тамхиа алга болгосон гээд халаас нэгжээд байхаар нь халаасанд байгаа мөнгө авчхав гэж хэлсэн чинь учиргүй хоёр гараараа балбасан гэж хэлсэн. Яахаараа тэгдэг юм бэ? гэж хэлээд гэр лүү нь ороод эмээд нь хэлсэн. Тэгсэн эмээ нь энэ одоо дандаа яах гэж хүүхэд дээрэлхдэг юм бэ? Алаад өгөхгүй юу гэж хэлээд бид хоёр гадаа хамт гарсан. Тэгээд Б.******* ирж байхаар нь би нэг удаа цохисон. Тухайн үед чихэндээ чихэвч зүүсэн байсан. Тэр үед би чих рүү нь цохиогүй. Шилэн хүзүү рүү нь хоёр удаа цохисон. Өөр зүйл болоогүй.” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэмцээнээс тараад хоёр найзтайгаа хамт гэр лүүгээ явж байсан. Байрын голд ирж байхад над руу ирээд шууд чих, толгой руу хоёр удаа цохисон. Тэр үед би чихэвч зүүгээгүй байсан. Тэгээд шууд гэр лүүгээ орсон.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс: насанд хүрээгүй хохирогч Б.*******ий мэдүүлэг /хх-12-13/, нас тоолсон тэмдэглэл /хх-/, шинжээчийн дүгнэлт /хх-34-35/, гэрч н.ын мэдүүлэг /хх-24-25/, гэрч н.ийн мэдүүлэг /хх-20-21/, насанд хүрээгүй гэрч н.ий мэдүүлэг /хх-20-21/, насанд хүрээгүй хохирогчийн чих, хамар, хоолойн эмнэлэгт үзүүлсэн баримт /хх-36-41/, өвчтөний түүх болон холбогдох баримтууд /хх-64-84/,
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч: Хавтаст хэргээс хохирогчийн мэдүүлэг /хх-15/, гэрч н.ийн мэдүүлэг /хх-20-21/, шинжээчийн дүгнэлт /хх-34/, эрүүл мэндтэй холбоотой эмнэлгийн байгууллагаас гаргасан баримтууд /хх-36-44/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх саналыг гаргаж байна. Хохирогчийн зүгээс нэхэмжилсэн зүйлгүй тул П.******* нь бусдад төлөх төлбөргүй болно.” гэх,
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгч П.*******ийн зүгээс 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн үед хүүхдийг минь зодлоо гэх шалтгаанаар хохирогч Б.*******ий толгой хэсэг рүү олон удаа цохиж тархи доргилт болон дунд чихний урагдал бүхий гэмтлийг санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү. Хохирогчийн зүгээс хөнгөн хохиролтой холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйлгүй” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч П.******* нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн орчимд дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах , 7 дугаар байрны гадна насанд хүрээгүй хохирогч 16 настай Б.*******ийг “Миний хүүхдийг зодсон байна, чамайг яг адилхан зодно” гэх шалтгаанаар толгой болон дагз, зүүн талын чих рүү нь удаа дараа цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал, цоорол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр буюу хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.******* нь насанд хүрээгүй хохирогч Б.*******ий биед халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн чихний хэнгэргэний хальсны урагдтал, цоорол” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээч эмчийн 147 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч П.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.*******ий биед хөнгөн хохирол учирсан ба насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч П.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч П.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, хорих байгууллагын нөхцөл, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх болон бусад асуудлын талаарх дүгнэлтээ шүүхэд гаргана” гэж заасан байтал улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид ямар хариуцлага хүлээлгэх, ямар төрлийн ял оногдуулах талаар байр сууриа илэрхийлж санал, дүгнэлтээ шүүхэд гаргаагүй,
Мөн дээрх гэмт хэрэг нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэнээс хойш буюу шүүгдэгчийн холбогдсон “хөнгөн” гэмт хэргийг 4 сарын хугацаанд шалгаж 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн байх ба яллагдагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан, эрэн сурвалжлагдсан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад яллах дүгнэлт үйлдэгдсэнээс хойш 2 сарын дараа буюу шүүгдэгчид 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт гардуулан өгч шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ирүүлж байгаа зэргээс үзэхэд тухайн хөнгөн хэргийг шалгаж шүүхэд шилжүүлэх хүртэл нийт 6 сарын хугацаа зарцуулсан байгаа нь улсын яллагч хянах үүргээ биелүүлээгүйгээс оролцогчдын эрхийг зөрчсөн нөхцөл байдал байх тул цаашид анхаарах нь зүйтэй.
Бусад асуудлаар
Шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******н *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ид 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ