Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Оюунцэцэг,

Улсын яллагч: А.Амгалан,

Хохирогч: У.Оюунболд,

Хохирогчийн өмгөөлөгч: У.Мөнхтуяа

Хохирогчийн асран хамгаалагч: Г.Урангэрэл

Шүүгдэгч: Э.Баярцэнгэл,

Шүүгдэгчийн асран хамгаалагч: Р.Хумбаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Баярцэнгэлд холбогдох 201716010117 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Монгол улсын баатар Т.Борын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангид суралцдаг, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2-р баг, Зүүн суугийн 2-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Хөх раднаа овогт Энхтайваны Баярцэнгэл /РД: КН99082216/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Баярцэнгэл нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд хувийн таарамжгүй харьцаанаас У.Оюунболдтой маргалдаж, улмаар У.Оюунболдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

D:\Ajil\Shiitgeh togtool\2017 on\№65.docx

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Баярцэнгэл мэдүүлэхдээ: ” Сургуулийн хоёр давхарт 206 тоот өрөөнд манай анги монгол хэл орох гэж байсан. Намайг коридорт зогсож байтал нөгөө ангийн Оюунболд 205 тоот өрөөнөөс шалгалтаа өгчихөөд гарч ирсэн. Би найзуудтайгаа нэгнийгээ ташиж тоглодог байсан. Түүнтэйгээ адилхан санаад Оюунболдыг миний хажуугаар явж өнгөрөхөөр нь би хөлөөрөө ташчихсан юм. Түүний дараа би анги руугаа ороод байж байхад манай ангийн Батмандах намайг дуудсан. Би яах гэж байгаа юм бол гэж бодоод гараад иртэл коридорт Оюунболд, Гантогтох хоёр зогсож байснаа намайг Оюунболд шууд цохиод авсан. Тэгээд би зөрүүлээд цохих гэсэн чинь Гантогтох намайг тэвэрчихсэн учир цохиж чадаагүй зогсоцгоож байтал жижүүр багш бид нарыг “та нар гарч зодолд” гэсэн. Бид нар сургуулиас гарахаар явж байх үед Оюунболд “гараад үзчихье” гэсэн. Би тэгье гээд сургуулийн баруун хойно агуулахын ард талд гарахад Оюунболд над руу дайрахаар нь би Оюунболдын ар талд нь гараад тэвэрч байгаад зөөлөн өргөөд газар тавьсан боловч байшингийн хажуугийн цементний ирмэг дээр унагаасан. Би санаатай гэмтэл учруулаагүй. Тэгээд би сандраад Оюунболдын гарыг бариачид бариулъя гээд хашаандаа байдаг бариач ах дээрээ авч очсон. Бариач ах “энэ хүүхдийн тохой нь мултарсан байна. Эмчид хурдан үзүүл” гэсэн. Тэгээд бид 2 эмнэлэг дээр очиход нэг эрэгтэй эмч Оюунболдын гарыг үзээд “аймаг явж гарынхаа зургийг авахуулах шаардлагатай” гэж хэлсэн. Тэгээд Оюунболд аймаг явахаар болсон“ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Оюунболд мэдүүлэхдээ: ” Би сургуулийн 2 давхарт математикийн ангид дүнгээ гаргачихаад гарч ирэхэд 11в ангийнхан сургуулийн хана дагаад эгнээд зогссон байсан. Би урдуур нь гарах гэтэл Баярцэнгэл намайг хөлөөрөө ташиж унагах гэсэн. Би арай унаагүй тэнцвэр алдаад босч ирээд “чи яаж байна аа” гэхэд Баярцэнгэл “юу гэнээ” гэсэн. Би ч дахиж үг дуугараагүй цаашаа явж шатаар доошоо бууж байхад Баярцэнгэл намайг “хөөе байж бай” гэж хэлээд араас ирээд намайг алгадсан. Би физикийн хичээлийн дүн гаргах гээд яарч байсан болохоор шууд буугаад физикийн анги руу орсон. Ангид ороод суусан чинь хичээлээ хийж чадахгүй зүрх өвдөөд байхаар нь дүнгээ гаргуулчхаад ер Баярцэнгэлтэй уулзаж яагаад ийм байдал гаргаад байгаа талаар нь асууж учир зүйгээ олъё гэж бодоод тэдний ангийн нь гадна очоод Баярцэнгэлийг дуудсан. Баярцэнгэл ангиасаа гарч ирэхэд нь би асууя гэж бодсон боловч уураа барьж дийлэхгүй нэг удаа цохисон. Баярцэнгэл ч зөрөөд намайг бас цохисон энэ үед жижүүр багш хэн байсныг мэдээгүй бид хоёрыг явцгаа гэсэн. Баярцэнгэл сургуулиас гарч байгаад үзэх үү гэж асуусан. Би толгой дохиод сургуулиас манай ангийн нэг хүүхэдтэй хамт гурвуулаа гарч явсан. Нэг хуучин байшингийн тэнд зодолдох болж Баярцэнгэл цүнхээ газар тавиад шууд над руу дайрч ирээд намайг нэг удаа цохисон. Би зөрүүлээд Баярцэнгэлийг цохисон. Тэгээд би хоёр гарыг нь бариад авсан чинь Баярцэнгэл дугтраад, гарыг тавиулан, миний ар талд гараад, намайг бүтэн тэвэрч аваад өргөж байгаад шидсэн. Би газар унаад босч ирэхэд миний зүүн гар тохой хэсгээрээ бүтэн эргээд эсрэг буюу гадагшаа харчихсан байсан. Би гараа эвлүүлж бариад их өвдөж байгаагаа хэлэхэд Баярцэнгэл “манай ах бариач хийдэг юм, тэнд очоод бариулчихъя” гээд тэндээс дагуулж яваад сургуулийн зүүн талд Далай гэж дэлгүүрийн хажуу талын хашаанд байдаг айлд очсон. Тэр хүн миний гэмтсэн гарыг барьж өгөөд, “би анхны тусламж үзүүллээ, яаралтай эмнэлэгт очиж үзүүл” гээд барьж байгаад боож өгсөн. Тэгээд Баярцэнгэл бид хоёр явж сумын эмнэлэгт үзүүлэхэд гэмтлийн эмч нь үзээд “гар чинь мултарсан байна. Хугарсан байж магадгүй, аймаг руу явж үзүүл” гэж хэлсэн. Тэгээд эмч нь тодорхойлолт бичээд, миний гарт гипс хийж өгсөн. Тэр өдрөө аймгийн төв рүү очиж эмчид үзүүлэхэд асран хамгаалагч авч ир гэсэн. Би ээж рүүгээ яриад болсон явдлыг ярьсан. Ээж 6 дугаар сарын 2-ны өдөр аймаг дээр ирсэн. Маргааш нь бид хоёр Улаанбаатар хот руу явсан. 6 сарын 8-ны өдөр байхаа би хагалгаанд орсон. Хагалгаанд орохоос өмнө хавдар бууруулах буюу гарын хэмжээг багасгах эмчилгээ хийлгэж эмнэлэгт 4-5 хоног хэвтсэн. Хагалгаанд ороод 3-4 хоногийн дараа эмнэлгээс гарсан. Өрхийн эмчийн хяналтад байж шарлага, лаа тавиулах ёстой гэсэн болохоор өрхийн эмчид боолтоо хийлгэж, хагалгааны явцаа үзүүлдэг байсан. түүнээс хойш 26 хоногийн дараа эмчлэгч эмчдээ үзүүлэхэд гар хатангиршсан, тэнийлтгүй болсон, шөрмөс нь татсан гэсэн дүгнэлт гаргаад, дахин лаа тавиулж шөрмөс сунгах хэрэгтэй гэж 2 хоног шинжилгээ хийлгэсэн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа дахин эмнэлэгт хэвтэж гар тэнийлгэх бүтэн биеийн нойрсуулах тариа хийж гарыг маань дарсан. Одоо миний гар хагас тэнийлттэй, буцаад нугарахгүй байгаа үүнийг эмчлүүлэх ёстой гэсэн эмнэлгийн бичгийг хавтаст хэрэгт өгсөн байгаа үүнд заасан мөнгийг, мөн урьд нь гарсан эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй байна. Баярцэнгэлд гомдолтой байна“ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг мэдүүлэхдээ:  ”Миний үйлчлүүлэгч Баярцэнгэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн талаар улсын яллагч сургуульд нь мэдэгдэх хуудас явуулж холбогдох арга хэмжээ авахыг зөвлөсөн байдаг. Мөн энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн тодорхой үйлдэл нөлөөлсөн болох нь хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлгээс харагддаг. Өөрөөр хэлбэл тухайн хэргийн нөхцөлд Баярцэнгэл, Оюунболдыг ташсаны дараа хохирогч нь Баярцэнгэлийн ангид очоод, түүнийг дуудаж гаргаад, гарч ирэхэд нь үгийн зөрүүгүй цохиж, гарч зодолдъё гэсэн байдал нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байдаг. Гэхдээ Оюунболдод хохирол учруулсан нь Баярцэнгэлийн буруу. Баярцэнгэл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “хохирогчийн гарыг хугалах санаа, зорилго байгаагүй. Өргөөд тавихад эвгүй газар таараад, ийм зүйл болсон” гэдэг. Тэгэхээр гэм буруугийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4.1 дэх хэсэгт санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэж заасан байдаг тул шүүгдэгч нь Оюунболдод гэм буруугийн холимог хэлбэрээр хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэж байна. Хохирогч нь 3,557,233 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирол төлбөрийн баримтыг шинжлэн судалж үзэхэд зарим баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Өөрөөр хэлбэл хэзээ, хэн, ямар хэрэгцээнд юу авсан нь тодорхойгүй бүдгэрсэн арилсан байна. Үүнд эмчилгээтэй холбоотой баримт, шатахууны баримт, хоол, унааны баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Шатахуун авч ямар тээврийн хэрэгсэлд хийсэн, хаашаа очиход зарцуулсан нь тодорхойгүй байгаа тул шатахууны төлбөрийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Мөн түрээсийн төлбөр 650,000 төгрөг, зээл гэж 1,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 1,000,000 төгрөгөө давхардсан гэж үзэн хассан тул үүнтэй холбоотой тайлбар хэлэхгүй. Цайны газрын түрээс 650,000 төгрөг нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэх боломжгүй учраас үүнийг бас төлөх боломжгүй, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг нь хохирогч нь өөрөө хүсэж, өөртөө хууль зүйн туслалцаа авч байгаа зардал учраас үүнийг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэх боломжгүй учраас өмгөөллийн 1,000,000 төгрөгийг төлөх боломжгүй байна. Нийт нотлох баримтын шаардлага хангаж байгаа баримтууд нь 505,616 төгрөг буюу нэмэлт бүтээгдэхүүн авсан баримт, 2,100 төгрөгийн эмийн баримт, 81,942 хагалгаанд орсон баримт, 80,000 төгрөг зураг авахуулсан баримт, “Ихэр баян говь” ХХК-нд зочид буудал авсан баримтууд байна. Эдгээр нийт 744,658 төгрөг болж байгаа тул энэ мөнгийг төлөх боломжтой. Үүнээс урьд нь хохирогчид өгсөн 550,000 төгрөгийг хасахаар 190,000 төгрөг гарч байгаа үүнийг төлөх боломжтой. Мөн Жан наран гэсэн сувилалын газрын магадлал нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Өөрөөр хэлбэл үнэхээр тэр эмнэлэг байдаг эсэх. Байдаг бол эмч нарын зөвлөгөөнөөр эмчилгээний тарифыг баталсан баримт байхгүй. Нэг эмч гараар бичсэн байгаа учраас энэ төлбөрийг бас төлөх боломжгүй юм. Ял оногдуулахын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан. Мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл Баярцэнгэл нь гэмт хэрэг үйлдэх үйлдэх үедээ 17 настай байсан болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Мөн уг гэмт хэрэг нь 5 дугаар сарын 31-ны өдөр гарсан. Тухайн үед төрсний гэрчилгээнээс үзэхэд 17 настай буюу өсвөр насны хүүхэд байсан гэдэг нь тогтоогдож байгаа учраас энэ зүйл хэсгийг журамлан ял халдаах нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүхээс арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэж заасан тул тус зүйл хэсгийн 8.7 дугаар зүйлд зааснаар Баярцэнгэлд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү гэсэн саналтай байна“ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Мөнхтуяа мэдүүлэхдээ: ” Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч Оюунболдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцож байна. Миний үйлчлүүлэгч нь Цогтцэций сумын Монгол улсын баатар Т.Борын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн баруун талд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тус сургуулийн сурагч Баярцэнгэлтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж шүүгдэгч Баярцэнгэл нь хохирогч Оюунболдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №130 дугаар дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна. Энэ гэмт хэргийн улмаас Оюунболдод зүүн гарын тохой гэмтсэн, тохойн хэлбэр алдагдсан, яс хавчуулагдсан, тохойгоороо бүрэн тэнийхгүй, зүүн гар нь хатангиршсан байна. Үүнийг цаашид эмчлүүлэх шаардлагатай гэсэн эмнэлгийн тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Энэ хугацаанд 1 удаа хагалгаанд орж, физик эмчилгээг нэг удаа хийлгэсэн. Бүтэн нойрсуулах тариа хийлгэж 2 удаа шөрмөс тэнийлгэх эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардлын хувьд прокурорын саналтай санал нэг байна. 1,000,000 төгрөгийн баримтыг давхардсан байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд, одоо нийт 3,557,233 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид хохирогч маань зүүн гартаа нөхөн сэргээх эмчилгээ, физик эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн эмчийн тодорхойлолт гарсан. Магадгүй цаашид Солонгос улсад очиж эмчилгээ хийлгэж болзошгүй тул эмчилгээний зардлыг тухай бүрд нь иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй үлдээж өгнө үү? гэсэн саналтай байна“ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: ” Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх А.Амгалан би Прокурорын байгууллагын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 35.24.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Хөх раднаа овогт Энхтайваны Баярцэнгэд холбогдох 201716010117 дугаартай эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дараах ялын шүүмжийг гаргаж байна.  Шүүгдэгч Э.Баярцэнгэл нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд хувийн таарамжгүй харьцаанаас У.Оюунболдтой маргалдаж, улмаар У.Оюунболдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч гэм буруутай болох нь тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалсан тул нотлох баримтыг дахин дурдах шаардлагагүй байна гэж үзлээ. Гэмт хэргийн улмаас бусдад хохирсон хор хохирол, шүүгдэгч гэмт хэргийг үйлдэх болсон сэдэлт зэргийг харахад энэ хэргийн зүйлчлэл зөв болсон байна гэж үзэх үндэстэй байна. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувийн байдал нөлөөлсөн. Шүүгдэгч нь хууль, эрх зүйн мэдлэггүй мөн хэргийн нөхцөлд хохирогч, шүүгдэгч хоорондоо үг, хэлээ ололцоогүй, хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан нь гэмт хэрэг гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна. Шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг үүсгэж шалгасан. Гэвч хэрэг шалгах хугацаанд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн тул шүүгдэгчийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд оруулж байна. Шүүх гэм буруутайд тооцсон тохиолдолд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, хохирлын хувьд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирол төлбөрийн баримттай танилцлаа, хохирогч 5,107,233 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч, өмнө шүүгдэгчийн асран хамгаалагчийн төлсөн 550,000 төгрөгийг нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасна гэсэн тул одоо шүүгдэгчийн төлөх хохирлын хувьд 4,557,233 төгрөгийг нэхэмжилж байгаа юм байна гэж ойлгож дүгнэлт хийлээ. Үүнээс 1,000,000 төгрөгийн баримт нь давхардаж байгаа учраас шүүгдэгчээс 3,557,233 төгрөгийг гаргуулан хохирогчид олгуулах. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй. Хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа нь өнөөдрийн шүүх хуралдаад гэмтсэн байдлыг нь хархад мэдэгдэж байна. Тиймээс цаашид гарсан эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн саналыг шүүхэд оруулж байна“ гэв.

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4-р хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-7-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч У.Оюунболдын өгсөн:”...Би Цогтцэций сумын төвд байх Монгол улсын баатар Т.Борын нэрэмжит ЕБС-ийн 11б бүлэгт сурч байгаа юм. Манай сургуулийн 11в ангид сурдаг Баярцэнгэл гэж хүүхэд байдаг юм. Энэ хүүхэд ер нь энд тэнд таарах болгондоо дандаа намайг мөрөлчихөөд яваад өгдөг. Би тухай бүрт нь юу ч хэлэлгүй өнгөрөөдөг байсан. Ингээд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өглөө сургуулийн 2 давхрын коридороор явж байгаад Баянцэнгэлтэй тааралдсан. Тухайн үед Баярцэнгэл ангийнхаа хүүхдүүдтэй хамт хана дагаад зогсож байснаа намайг яг өмнүүр нь явж өнгөрөх үед хөлөөрөө ташиж унагах гэсэн. Би арай унаагүй тэнцвэр алдаад босч ирээд чи яаж байна аа гэхэд Баярцэнгэл юу гэнээ гэсэн би ч дахиж үг дуугараагүй цаашаа явж шатаар доошоо бууж физикийн хичээлийн дүнгээ гаргуулчихаад ер Баярцэнгэлтэй уулзаж яагаад ийм байдал гаргаад байгаа талаар нь асууж учир зүйгээ олъё гэж бодоод тэдний ангийн нь гадна очоод Баярцэнгэлийг дуудсан. Удалгүй Баярцэнгэл ангиасаа гараад ирэхээр нь би нэг зүүн шанаа руу нь гараараа нэг удаа цохисон. Баярцэнгэл ч зөрөөд намайг бас цохисон энэ үед жижүүр багш хүрч ирээд бид хоёрыг салгаж явцгаа гэсэн. Баярцэнгэл сургуулиас гарч байгаад үзье гэсэн. Би ч мөн дагаад сургуулиас гарч явсаар сургуулийн баруун хойт талын хашааны гадна гудамжинд хүрээд тэнд зодолдох болж Баярцэнгэл цүнхээ газар тавиад шууд над руу дайрч ирээд намайг нэг удаа цохисон. Би хоёр гарыг нь бариад авсан чинь Баярцэнгэл дугтраад гарыг таиулан миний ар талд гараад намайг бүтэн тэвэрч аваад өргөж байгаад зүүн талаар шидсэн. Би газар унаад босч ирэхэд миний зүүн гар тохой хэсгээрээ бүтэн эргээд эсрэг буюу гадагшаа харчихсан байсан ба маш их өвдөж байсан тэгээд би гар эвгүй болчихоло гэсэн чинь Баярцэнгэл манай ах бариач хийдэг юм, тэнд очоод бариулчихъя гээд тэндээс дагуулж явсаар нэг айлд очиж настай эрэгтэй хүнд зодолдож байгаад ингэчихлээ гэхэд тэр хүн миний гэмтсэн гарыг барьж өгөөд эн бол тогтохгүй ээ яаралтай эмнэлэгт очиж үзүүл гээд барьж байгаад боож өгсөн. Тэгээд Баярцэнгэл бид хоёр явж сумын эмнэлэгт үзүүлэхэд гэмтлийн эмч нь үзээд хугарсан байж магадгүй, аймаг руу явж үзүүл гэсэн. Тэндээсээ гэртээ ирээд эгчид болсон үйл явдлын талаар яриад тэр өдрөө аймгийн тө рүү очиж гэмтлийн эмчид үзүүлэн рентген зураг авахуулсан. Эмч зургийг хараад зүүн гарны тохойны яс хугарсан үений завсар орсон мөн хагас мултралттай байна гэж оношилсон. Тэгээд тэндээсээ Улаанбаатар хот руу аав ээждээ хэлээд ГССҮТ-д хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад өчигдөр ирсэн. Энэ хугацаандаа тохойндоо нэг удаа мэс ажилбар хийлгэсэн. Би эрүүл байж байгаад уг үйлдлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон. Эмчилгээний зардалд 5 000 000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс 1 сая төгрөгний баримт нь байгаа цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч О.Гантогтохын өгсөн:”...2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 11 цагийн үед би сургуулийн 1 давхарт манай ангийн хүүхдүүд бөөнөөр ном хураалгах гээд байж байсан тэгээд номоо хураалгачихаад манай ангийн хэдэн хүүхдүүд сургуулийн дотор коридорт байж байсан чинь Баярцэнгэлийн ангийн нэг хүүхэд явж байсан чинь Оюунболд тэр хүүхдийг дуудаад ангисаа бБАярцнэглийг дуудаад өг гэж хэлсэн. Тэгсэн удалгүй Баярцэнгэл агиасаа гараад ирсэн чинь Оюунболд баруун гараараа Баярцэнгэлийн зүүн шанаа хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би Баярцэнгэлийг араас тэвэрч аваад салгах гэтэл Оюунболд дахиад нэг удаа цохиод авсан. Тэгээд Баярцэнгэлийн ангийн хүүхдүүд гарч ирээд хорё талаас салгасан. Тэр хоёр хоорондоо маргалдаад гадаа гарч зодолдъё гээд сургуулиас гараад ертөнцийн зүгээр баруун талын гэр хорооллын гудамжинд очоод тэр хоёр маргалдаад зууралдсан. Тэгтэл Баярцэнгэл, Оюунболдыг өргөөд газар унагаасан. Тэгсэн Оюунболд босч ирээд миний гар эвгүй болчихлоо гэсэн чинь Баярцэнгэл манай өвөө барьдаг юм, очиж бариулъя гээд хаягийг нь мэдэхгүй нэг хашаанд очсон. Тэгээд тэр хашаанд байх гэр лүү Оюунболд Баярцэнгэл хоёр орсон. Тэгээд тэр хоёрыг гарч ирээд Баярцэнгэл Оюунболдыг гэр лүү нь хүргэж өгнө гэхэд бид хэд сургууль руугаа буцаад яваад өгсөн тэгээд тэр хоёрыг хаашаа явсныг мэдээгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дугаар хуудас/,

Гэрч Ц.Баатарын өгсөн: “Намайг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэртээ ойр зуурын ажил хийгээд байж байтал манай талийгаач эхнэрийн дүү Энхтайваны хүү Баярцэнгэл нь ноцолдож байгаад энэ хүүхдийн тохойг гэмтээчихлээ гээд өөрийн үеийн болов уу гэмээр нэг хүүг дагуулж ирсэн. Би тэр хүүхдийн зүүн гарын тохойг нь барьж үзэхэд мултарсан байсныг барьж эвэнд нь оруулж өгөөд эмнэлэгт үзүүл хугарсан байж магадгүй гэж хэлээд явуулсан юм. Түүнээс өөр зүйлийн талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22-р хуудас/,

Гэрч Х.Энхсарангийн өгсөн: “...Сургууль дээр 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хичээлтэй байж байтал гаднаас Оюунболд орж ирсэн ба их ууртай байсан учир би Оюунболдоос юу болсон талаар асуухад сая коридорт явж байтал нөгөө ангийн Баярцэнгэл намайг ташиж унагах шахлаа, бас алгадсан гэж байсан. Түүнээс хойш мэдээлэл зүйн дүн гаргах гэтэл оюунболд байхгүй байхаар нь би яасан юм бол гээд ангиас гараад иртэл Оюунболдын ангийн гадна коридорт зогсож байсан. Би яасан бэ гэхэд би Баянцэнгэлтэй уулзана, яагаад намайг ташиж байгаа, бас алгадсан талаар асууна дээрээс хойш мөрлөөд сонин зан гаргаад байгаа юм гэж байсан. Би ч тэгээд анг руугаа орж дүнгээ гаргачихаад ангиас гараад иртэл Баярцэнэгл, Оюунболд хоёр коридорт муудалцаад Гантогтох салгаж байсан. Би тэр гурав луу очоод салгасан. Тэгээд бүгдээрээ сургуулиас гарч явсаар явсаар сургуулийн баруун хойт талд очиж Оюунболд, Баярцэнгэл хоёр зодолдохоорөрж байгаад зууралдаад авцгаасан. Тэгээд Баянцэнгэл, Оюунболдын ар талд нь гарч байгаад тэвэрч өргөж байгаад газар шидчихсэн. Тэгсэн Оюунболд миний гар эвгүй болчихлоо гээд орилсон. Хартал Оюунболдын зүүн гарын тохой нь эргэчихсэн харагдсан. Тэгээд Баярцэнгэл Оюунболдыг бариачид гарыг нь бариулна гээд аваад явсан. Түүнээс хйш юу болсныг мэдэхгүй. Оюунболдын гар нь хугарсан гээд акт авсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

Гэрч Э.Анхбаярын өгсөн: “...Би 2017 оны 05 дугаар сарын 31-ний өглөө 07:00 цагаас  13.15 цаг минутын хооронд тус сургуулийн жижүүр багшийн үүргийг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд багш нар дүнгээ гаргаад хүүхдүүд нь сургуулийн коридорт бужигнаж байсан. Жижүүрийн үүрэг гүйцэтгэх хугацаанд ямар нэгэн зөрчил гараагүй. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Иргэний хариуцагч Р.Хумбаагийн өгсөн: “...Энэ оны 05 дугаар сарын 31-ний өдөр сургуулийн хүүхэдтэй маргалдаж байгаад хүүхийн гар хугалчихсан гэж утсаар ярихад нь би хөдөөнөөс сумын төв рүү иртэл гар нь хугарсан хүүхдийн эгч нь гээд нэг эмэгтэй манай гэрийн гадна ирчихсэн надтай уулзаад “манай дүүгийн гарыг танай хүүхэд хугалсан байсан одоо аймаг явж эмчилгээ хийлгэнэ” гэхээр нь 50000 төгрөг өгч явуулсан. Миний бага хүү Баярцэнгэл нь аав болон ах бид нарын хамт амьдардаг, манайх хөдөө малчин айл бөгөөд сумын төвд манай нөхөр хүүгээ харж суудаг юм. Миний хүү бол үг сайн авдаг, тэмцээн, уралдаанд дандаа явж амжилт үзүүлдэг, даруухан, муу зуршилгүй, санй хүүхэд байгаа юм. Хохирлыг бүрэн барагдуулна гэж хэлмээр байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №130 дугаартай шинжээчийн

  1. У.Оюунболдын биед зүүн атгаалын дээд булууны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/,

Э.Баярцэнгэлийн яллагдагчаар өгсөн:”...2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би сургуулийн хоёр давхарын коридорт зогсож байтал нөгөө ангийн Оюунболд миний хажуугаар явж өнгөрөхөөр нь би хөлөөрөө ташчихсан юм. Оюунболд миний хөлд бүдрээд газар унаагүй тэнцвэр алдаад цаашаа явахдаа “хөл мөлөө татаж байгаач” гэж хэлчихээд явсан. Би ангидаа ороод байж байтал гаднаас нөгөө ангийн нэг хүүхэд намайг дуудсан. Би яах гэж байгаа юм бол гэж бодоод гараад иртэл коридорт Оюунболд, Гантогтох хоёр зогсож байснаа намайг Оюунболд шууд цохиод авсан. Миний зүүн шанаа руу цохисон шиг санагдаж байна. Тэгээд би зөрүүлээд цохих гэсэн чинь Гантогтох намайг тэвэрчихсэн учир цохиж чадаагүй зогсоцгоож байтал жижүүр тэндээс “та нар гараач” гэсэн үү нэг юм хэлсэн. Бид нар сургуулиас гарахаар явж байх үед Оюунболд “гараад үзчихье” гэсэн. Би тэгье гээд сургуулийн баруун хойд талд гараад Оюунболдтой бие биенээсээ заамдалцаж аваад би Оюунболдын ар талд нь гараад тэвэрч байгаад өргөөд газар унагачихсан. Оюунболд газар унаад хэвтэж байхдаа “ёо ёо гар эвгүй болчихлоо” гэсэн тэгээд хартал Оюунболдын зүүн гар нь тохойгоороо эргэчихсэн юм шиг харагдсан. Би “хоёулаа бариач дээр очьё” гээд Оюунболдыг дагуулан авч яваад Баатар гэдэг бариач дээр очиж үзүүлсэн. Баатар ах Оюунболдын гарыг барьж үзээд “тохой нь мултарсан байна. Эмнэлэгт очиж үзүүл, би мэдэхгүй юм байна” гээд юмаар тохйог ньбоож өгсөн. Тэгээд би Оюунболдыг эмнэлэг рүү аавын мотоциклоор хамт хүргэж эмчид үзүүлэхэд эмч нь “аймаг явж зураг авахуул, яс нь цуурсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ би гэрлүүгээ явсан. Оюунболд гэрлүүгээ харина гээд явсан. Түүнээс хойш удалгүй Оюунболдын эгч нь ирээд “хүүхдийн гар хугарсан байна. Аймаг явж үзүүлнэ” гээд ээжээс зардлын мөнгө аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-р хуудас/,

Шүүгдэгч Э.Баярцэнгэлийн хувийн байдлыг нотлох Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2 багийн Засаг даргын 2017 оны 06 сарын 27-ны өдрийн №793 дугаартай тодорхойлолт /хх-ийн 33-р хуудас/

Шүүгдэгч Э.Баярцэнгэлийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/,

Шүүгдэгч Э.Баярцэнгэлийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 53-р хуудас/,

Шүүгдэгч Э.Баярцэнгэлийн иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 54, 59-р хуудас/,

Шүүгдэгч Э.Баярцэнгэлийн сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 55-57-р хуудас/,

Шүүгдэгч Э.Баярцэнгэлийн ангийн багш Х.Цэцэнбаярын тодорхойлолт, өргөмжлөлүүдийн хуулбар /хх-ийн 58-64-р хуудас/,

Шүүгдэгч Э.Баярцэнгэлийн арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 67-71-р хуудас/,

Шүүгдэгч Э.Баярцэнгэлийн гарын хурууны дардас /хх-ийн 72-р хуудас/,

Хохирогч У.Оюунболдын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 73-р хуудас/,

Иргэний хариуцагчаас хохирогч У.Оюунболдод эмчилгээний зардал 500 000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 74-р хуудас/,

Шүүх хуралдаанд хохирогч талаас гаргаж өгсөн хохирлын талаарх нотлох баримтууд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Э.Баярцэнгэл нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд хувийн таарамжгүй харьцаанаас У.Оюунболдтой маргалдаж, улмаар У.Оюунболдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Э.Баярцэнгэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч У.Оюунболд нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээс эмчилгээний зардал 5,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан 1370733 төгрөгийг шүүгдэгч Э.Баярцэнгэлээс гаргуулж хохирогчид олгуулж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Баярцэнгэл нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан нь түүний иргэний үнэмлэхний лавлагаа болон Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2-р багийн засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Иймд түүнийг насанд хүрээгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх үндэслэл болгож, түүний хувийг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, түүнийг хүмүүжүүлэх үүргийг ээж Р.Хумбаад даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Баярцэнгэлд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хөх Раднаа овогт Энхтайваны Баярцэнгэлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баярцэнгэлийг хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баярцэнгэлийг хүмүүжүүлэх үүргийг ээж Р.Хумбаад даалгасугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баярцэнгэлээс 1 370 733 төгрөг гаргуулж хохирогч У.Оюунболдод олгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч У.Оюунболд нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй ба түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Баярцэнгэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА