Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/158

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

 

 

   2025          09            08                                         2025/ШЦТ/158

      

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******нуур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******нуур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.*******эд, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.******* нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2504000000160 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                      Б.Наранжаргал

Улсын яллагч                                    Б.Халиунгоо

Шүүгдэгч                                            Б.*******, Б.******* нар оролцов.

Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, ******* аймгийн ******* ******* сумын “*******” ХХК-нд дампын операторчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... дүүргийн 5 дугаар хороо, ******* Гүн хэсгийн 2 дугаар гудамжны 05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй

******* овгийн ийн ******* (РД:),

Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 11-ний өдөр н аймгийн суманд төрсөн, халх, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биотехнологич  мэргэжилтэй, “” эмийн үйлдвэрт нярав ажилтай, ам бүл ганцаараа ... дүүргийн 3 дугаар хороо, 31 дүгээр байрны 31 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй

овгийн ******* (РД:)

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь согтуугаар 2 хүний буюу хохирогч Ш., Б.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Б.*******эд холбогдох эрүүгийн хэрэгт холбогдуулан:

Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2025 оны 5 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед ******* Гүнд байрлах найзындаа очиж архи уугаад тасарчихсан байсан учраас болсон асуудлыг санахгүй байгаа. Би хүн зодсоноо өглөө нь цагдаа дээр сэрээд мэдсэн, гэхдээ хүн зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг (хх-ийн 74, 133),

2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ажлаасаа буугаад шөнө 00 цагийн үед *******нуур дүүрэгт ирээд гэртээ очиход үүдэнд танихгүй машин байсан, тэгээд ортол эхнэр танихгүй залуутай нэг оронд унтаж байсан, охин газар унтаж байсан, тэгээд “хүүе нөхөр ороод ирлээ” гээд боссон, тэр залуу нь нүцгэн байсан, би уурандаа шууд нүүр, цээж хэсэгт нь цохиод байсан, тэр залуу босоод хувцсаа өмсөж байхдаа надтай зууралдаад намайг бас цохьсон. Тэгээд намайг гал тогооны шүүгээний урд хэсэгт унагаагаад дээр гараад цохиод байхаар нь би тэр залууг дийлэхгүй байсан болохоор уурандаа гараа шүүгээ рүү явуулаад маслоны хутга аваад баруун гартаа дамжуулж бариад тэр залуу руу далайгаад наашаа гэрээс гаръя гэхэд гарахгүй байсан, гэр гэрэл асаагаагүй байсан, би айлгах гээд гараараа зангах үйлдэл хийх үед тэр залуугийн гэдэс рүү хатгачихсан. Миний хувьд 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 66-67, 74, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Хохирогч Б.*******ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би тухайн өдөр Улаанбаатар хотоос *******нуур дүүрэгт ирэх гэж байтал чатаар харилцдаг эмэгтэй болох *******нуурт ирэх гэж байгаа бол манайд ирээд хоол ид гээд дуудсан, тэгээд шөнө 22 цагийн үед тэндийн очиход охин нь унтаж байсан, хоол ундаа идчихээд юм яриад сууж байхад гаднаас гэнэт нэг танихгүй залуу орж ирээд рүү хашгираад дайраад мөн над руу дайраад барьцалдаад байхаар нь би түлхээд 3-4 удаа цохисон, тэгтэл “одоо та 2-ыг ална” гээд гал тогооны шүүгээний эндээс хутга аваад над руу дайраад би хутгыг нь аваад барилаа гэтэл гэдэс рүү хутгаараа дүрчихсэн, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 47, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Тухайн өдөр би гэртээ охины хамт байхдаа танил *******ыг хоол ид гэж гэртээ дуудсан, тэгээд манайд ирээд хоол идээд сууж байтал гаднаас манай хамтран амьдрагч ******* ороод ирээд “юугаа хийж байгаа гичий вэ” гээд хашгирч миний зүүн гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн, мөн ******* бид 2-ыг алаад өгье гээд түүнтэй барьцалдаж авсан, тэгээд муудаж байхдаа гэрийн урд талд байдаг цагаан өнгийн шүүгээнээс шар эрээн бариултай хутга аваад *******ы хэвлий хэсэгт нэг удаа хутгалсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 27),

Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.ын  “...2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ЕГО0425/7821 дугаартай дүгнэлтэд: “Б.*******ы хэвлийд хүйсний нүхний доод талд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн чамархайд цус хуралт, хүзүүний баруун урд хэсэг, зүүн эгмийн доод хэсэгт цус хуралт, шилэн хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс хэвлийд хүйсний нүхний доод тал дахь хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр  нэг удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 30-31),

Согтуурал шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “Б.******* нь 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 1.11 хувийн согтолттой, хохирогч Б.******* нь 0.00 алкоголь илрээгүй” гэжээ. (хх-ийн 87, 99),

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “Бүртгэлийн 1202 дугаартай хэрэгт хэргийн газрын үзлэгээр хураан авсан шар өнгийн бариултай “” гэсэн бичиглэлтэй ажлын хэсэг нь 12 см, бариул 10 см, нийт 22 см урт бариулын гол хэсэгт 2 ширхэг хадаастай хутга 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ  (хх-ийн 13)

Хохирогч Б.*******ы амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар болон гэрэл зургийн үзүүлэлтэд “Хэвлийн хананы ил шарх” гэжээ (хх-ийн 32-34),

Хохирогч Ш.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тухайн өдөр “” караокед ороод текэн дээр эгчтэйгээ утсаар яриад байж байхад нэг залуу ирээд над руу агсраад байсан, би өрөөд ороход эхнэрийн найз ирээд бид 3 хамт сууж байхад дахиад нөгөө залуу орж ирээд агсраад хэрүүл болсон, гадаа гарахад араас гарч ирээд гэнэт миний нүүр хэсэгт цохиод нүүрнээс цус гарч баруун талын хөмсөгний дээд хэсэгт язарсан. Гомдол санал байхгүй, эмчилгээ болон сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 115),

Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Тухайн өдөр би нөхрийн хамт караоке ороод дуулж байхад гаднаас танихгүй залуу орж ирээд “ямар чанга дуулдаг юм бэ” гээд манай нөхөр той маргалдсан. ******* нь манай нөхрийн хоолойг гараараар заамдаж, толгой хэсэгт нь 5-6 удаа цохиход  нүүрнээс цус гарч байсан” (хх-ийн 118-119),

Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би шөнө 01 цагийн үед найз утсаар яриад караокед хүрээд ир гээд дуудахаар нь очсон. Гараад тамхи татах гээд байж байхад манай найзыг зоддог залуу гарч ирээд надаас тамхи асуугаад хэрүүл өдөөд байсан, тэр залуу ын нүүр хэсэгт 5-6 удаа цохьсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 121-122),

Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмч Х.Анударийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн БНД/0725/196 “...Ш.ын биед духанд сорви гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 125-126)

Хохирогч Ш.ын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар болон гэрэл зургийн үзүүлэлтэд “Зовхи ба нүд орчмын бусад өнгөц гэмтэл, хуйхны ил шарх” гэжээ (хх-ийн 127-128),

Согтуурал шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “шүүгдэгч Б.******* нь 4.09 хувийн согтолттой, хохирогч Ш. нь 3.82 хувийн согтолттой” гэжээ. (хх-ийн 162, 173),

*******нуур дүүргийн прокурорын газрын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай “Эрүүгийн хэргийг нэгтгэх” тухай прокурорын тогтоолоор “яллагдагч Б.*******эд холбогдох 25024001960161 дугаартай эрүүгийн хэргийг яллагдагч Б.*******эд холбогдох 2504000000160 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсүгэй” гэжээ. (хх-ийн 191)

Иргэний үнэмлэхний “... регистрийн дугаартай ******* овгийн ийн *******” гэх лавлагаа болон бусад хувийн байдалтай холбоотой гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд (хх-ийн 150-152, 154-157),

Шүүгдэгч Б.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 153) болон бусад бичгийн нотлох баримтуудыг,

Б.*******д холбогдох эрүүгийн хэрэгт холбогдуулан:

Шүүгдэгч Б.*******ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “..Би тухайн өдөр Улаанбаатар хотоос *******нуур дүүрэгт ирээд чатаар харилцдаг эмэгтэй болох ийн гэрт очоод хоол унд идчихээд юм яриад сууж байхад гаднаас нэг залуу орж ирээд хашгирч дайраад байхаар нь би түүнийг түлхээд  3-4 удаа цохьсон. Миний хувьд *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 47, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Хохирогч  Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Шөнө гэртээ ирэхэд үүдэнд нэг машин байсан. Гэртээ ороход манай эхнэр нэг залуутай хамт байсан. Би уурандаа шууд тэр залуугийн нүүр, цээж хэсэгт нь цохиод байсан шиг санагдаж байна. Тэр залуу бас намайг цохьсон миний хаана хэдэн удаа цохьсон талаар мэдэхгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Тухайн өдөр би гэртээ танил *******ыг хоол ид гэж дуудсан, гэтэл гаднаас манай хамтран амьдрагч ******* орж ирээд “юугаа хийж байгаа гичий вэ” гээд хашгирч миний зүүн гуя хэсэг рүү нэг удаа өшиглөж, мөн ******* бид 2-ыг алаад өгье гээд түүнтэй барьцалдаж авсан” гэх мэдүүлэг (хх-ийн 27),

Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн “...2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ЕГО0725/7850 дугаартай дүгнэлтэд: “Б.*******ийн биед баруун 4-р хурууны алганы ясны хугарал, хүзүү, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн чихний дэлбэн, хүзүү, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Баруун алганы 4-р ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь дан дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 39-40),

Согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлтэд “Б.******* нь 0.00 алкоголь илрээгүй, хохирогч Б.******* нь 1.11 хувийн согтолттой” гэжээ (хх-ийн 87, 99),

Шүүгдэгч Б.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 100) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.*******, Б.******* нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.******* нь согтуугаар 2025 оны 5 дугаар сарын 17-ны орой *******нуур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “” караокений гадна хохирогч Ш.той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт 5-6 удаа цохиж түүний биед духанд сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн шүүгдэгч Б.******* нь согтуугаар 2025 оны 6 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө *******нуур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* хэсгийн 2 дугаар гудамжны 05 тоотод хардалтын улмаас шүүгээнээс шар эрээн бариултай хутга авч хохирогч Б.*******ы хэвлий тус газар хатгасны улмаас түүний биед хүйсний нүхний доод талд хатгагдаж зүсэгдсэн ил шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Ш.ын “гэнэт миний нүүр хэсэгт цохиод байсан, хэдэн удаа цохисонг санахгүй байна. Миний нүүрнээс цус гараад байсан, эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун талын хөмсөгний дээд хэсэгт язарсан” гэх мэдүүлэг,

-гэрч Д.ийн “ уурлаад маргалдаж эхэлсэн, ******* нь манай нөхрийн хоолойг гараараар заамдаж, толгой хэсэгт нь 5-6 удаа цохисон” гэх мэдүүлэг,

-гэрч Б.ын “гараад тамхи татах гээд байж байхад манай найзыг зоддог залуу гарч ирээд надаас тамхи асуугаад хэрүүл өдөөд байсан, тэр залуу ын нүүр хэсэгт 5-6 удаа цохьсон” гэх мэдүүлэг,

-хохирогч Б.*******ы “******* нь “одоо та 2-ыг ална” гээд гал тогооны шүүгээний эндээс хутга аваад над руу дайраад би хутгыг нь аваад барилаа гэтэл гэдэс рүү хутгаараа дүрчихсэн” гэх мэдүүлэг,

-гэрч Б.ийн “******* бид 2-ыг алаад өгье гээд түүнтэй барьцалдаж авсан, тэгээд муудаж байхдаа шүүгээнээс хутга аваад *******ы хэвлий хэсэгт нэг удаа хутгалсан” гэх мэдүүлэг,

-хохирогч Б.*******, Ш. нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн БНД/0725/196, ЕГО0425/7821 дугаартай дүгнэлтүүд, хохирогч нарын биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тухай тэмдэглэл зэрэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.******* нь 2025 оны 6 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө *******нуур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* хэсгийн 2 дугаар гудамжны 05 тоотод Б.*******тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас барьцалдан зодолдох явцдаа түүний биед баруун 4 дүгээр хурууны алганы шивнүүр ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Б.*******ийн “би *******г цохьсон, хаана хэдэн удаа цохисныг санахгүй байна” гэх мэдүүлэг,

-гэрч Б.ийн “*******, ******* хоёр барьцалдаж авсан” гэх мэдүүлэг,

-хохирогч Б.*******ийн биед хүндэвтэр хохирол  учирсан болохыг тогтоосон шинжээчийн ЕГО0725/7850 дугаартай дүгнэлт, хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал шалгасан тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 буюу 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан “ хоёр, түүнээс олон хүнийг” гэх шинж нь уг гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ буюу хэдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж байгаа тооны шинжээр тодорхойлогдох тул уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болж хуульчлагдсан бөгөөд уг шинж нь нэг цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байхаас гадна өөр цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр, эсхүл тус тусдаа үүссэн өөр сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг алсан үйлдлийн аль алиныг хамруулан ойлгодог.

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Ш., Б.******* нарын эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол санаатай учруулсан нэг төрлийн үйлдлээ өөр өөр цаг хугацаа, орон зайд харилцан адилгүй хувийн сэдэлтээр үйлдсэн байх бөгөөд энэ тохиолдлыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тусгайлан, нарийвчлан зохицуулжээ.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл шүүгдэгч Б.******* нь 2025 оны 5 болон 6 дугаар саруудад хохирогч Ш., Б.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй дээрх үйлдлүүдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Б.*******ы “хохирогч Б.*******ийг цохиж байгаа дээрх идэвхтэй үйлдэлүүд”-ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус тунхаглан заасан.

Шүүгдэгч нарын дээрх үйлдлүүд нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Төмөрхуяг нь хохирогч Б.*******, Ш. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн”, шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******ийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэрэгт, шүүгдэгч Б.*******ыг 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба шүүгдэгч нар нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан төлбөрийг нөхөн төлсөн (хх-ийн 105, 107, 170), мөн хохирогч нар нь “гомдол саналгүй, эмчилгээний болон сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн (хх-ийн 115) тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “Энэ гэмт хэргийг хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,

Шүүгдэгч  Б.*******ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилсан.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Улсын яллагчаас “Шүүхээс Б.*******, Б.******* нарыг гэм буруутайд тооцсон тул Б.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох, Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нарын зүгээс маргаагүй болно.

Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, иргэний нэхэмжлэлийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлга хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.*******эд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох,

Шүүгдэгч Б.*******д  Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, тэдгээрийн орлого, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

      1. ******* овгийн ийн *******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,

     -Шүүгдэгч овгийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.*******ийг 1500 (нэг мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******г 1300 (нэг мянга гурван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 (нэг сая гурван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Б.*******, Б.******* нарт тус тус мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.*******, Б.******* нарт тус тус мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Б.*******, Б.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн шар өнгийн бариултай “” гэсэн бичиглэлтэй ажлын хэсэг нь 12 см, бариул хэсэг нь 10 см, нийт 22 см урт бариулын гол хэсэгт 2 ширхэг хадаастай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Б.*******, Б.******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА