| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0145/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/165 |
| Огноо | 2025-09-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2422001210145 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,, аймгийн сумын 8 дугаар баг Айраг 02-34 тоотод оршин суух хаягтай,, овогт ын , Регистрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагийн орчимд согтуурсан үедээ аймгийн сумын 8 дугаар багт байрлах “ ” дэлгүүрийн дэргэдэх усны худгийн орчимд хохирогч нуруун тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******д хутгалуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч “... 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 09 цагийн орчимд аймгийн сумын 8 дугаар баг Айргийн 2 дугаар гудамжинд байх “ ” дэлгүүр дээр найз , нартай уулзаад гийн хашаанд очиж эмээлийн мод аваад буцаж аваад “ ” дэлгүүр дээрээс такси барих гээд ирж явтал дэлгүүрийн баруун талын худаг дээр танихгүй 3******* хүн архи уугаад сууж байсан. Тэр гурван хүний нэгийг таньдаг юм байна лээ. Тэгсэн чинь тэр хэдэд дэлгүүр орж нэг шил 0,75 литрийн "Хараа" архи авч өгсөн. Тэгээд худгийн сүүдэрт хойд талд архи ууцгаагаад сууж байх үед гэдэг танил залуу ирсэн. Тэгээд бүгдээрээ юм яриад архиа хувааж уугаад сууж байх үед гэр рүүгээ яваад өгсөн. Би тэгээд , бас нөгөө танихгүй 3*******тэй зургуулаа үлдсэн. Тэгтэл дэлгүүрийн урд талаас нэг танихгүй******* хүн алхаад хүрээд ирээд долуулаа болчихоод сууж байгаад би ийг дэлгүүр ороод 1 шил архи аваад ир гээд картаа өгөөд явуулсан. Тэгтэл сүүлд ирсэн гэх залуу надад хандаж “хоёулаа нэг уулзаадахъя" гэхээр нь “за тэгье” гээд өөдөөс нь босоод очтол намайг хүзүүн дээгүүр гараа оруулснаа бөөр рүү цохих шиг л болохоор нь би арагшаа алхтал намайг хутгалсан байсан. Тэгээд арагшаа ухартал дахиад дээрээс хутгатай гараараа дахиад шаах гэж далайгаад “гүйцээнэ ээ” гэсэн. Тэр үед хамт байсан босож ирээд нөгөө танихгүй залууг хорьсон. Тэгээд би дэлгүүрийн үүдээр зүүн тийш яваад эмнэлэг явсан. Би танихгүй, хэн гэдгийг нь ч мэдэхгүй, надаас арай өндөрдүү биетэй 50 гаран насны******* хүн байсан. тухайн үед тэр залууг таньж байсан, алагдуу цамцтай хүн байсан. Би бага зэрэг согтолттой байсан, үйл явдлыг тодорхой санаж байна. Миний зүүн бөөр рүү нэг удаа хутгалж гэмтэл учруулсан. Судас шөрмөс залгах хагалгаанд орсон, эмнэлэгт 3 хоноод гарсан. ... Тухайн асуудал болсон өдрөөс хойш нэлээд удсаны ар дээр буюу 2024 оны 09 дүгээр сард Ховд аймагт явж байгаад аймагт ирсэн. Тэгээд ирсний дараа би гэх хүнтэй уулзсан. Тэгсэн гэх хүн өөрөө надад дээр “ах нь чамайг хутгалчихсан юм байна, хохирол барагдуулж өгье” гэж хэлсэн. Би тэгэхээр нь тухайн хүнд “та тэгвэл миний хохирол болох эмчлүүлсэн 5,000,000 төгрөг тэрийг өгчих” гэж хэлсэн. Тэгсэн чинь гэх хүн өөрөө “за тэгье гэхдээ ойрын хугацаанд надад мөнгө төгрөг олдохгүй дараа ажил хийж байгаад ч хамаагүй өгье” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-17-р хуудас/
Гэрч Н.гийн “... намайг дэлгүүр ороод 1 шил архи аваад ир гээд виза картаа өгсөн. Би баруун дэлгүүр ороод архи авах гэтэл кодыг нь мэддэггүй болохоор эргээд аас асуух гээд худаг дээр очтол байхгүй байсан, нөгөө хэд босоод зогсчихсон байсан. Тэгэхээр нь "зөрчихсөн юм болов уу" гээд эргээд дэлгүүрийн зүг явтал дэлгүүрийн зүүн талд гар дээрээ хүнээр ус хийлгээд сууж байсан. Тэгээд очоод уулзтал "намайг хүн хутгалчихлаа" гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг рүү ярьж дуудлага өгсөн, удалгүй эмнэлэг ирээд ыг авч явсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-28-р хуудас/
Гэрч Д.ын “... Намайг сууж байхад гэнэт , ах 2 муудалцаад барилцаад авсан байхаар нь би очоод салгасан. Тэгтэл “би чамайг ална, хутгална, гүйцээнэ” гээд орилж хашхичаад байсан. Энэ үед гарт нь хутга байгаа харагдсан. Тэгтэл зүүн тийш гүйгээд зугтсан. Тэгтэл цагдаа нар ирсэн чинь ах “би хүн хутгалсан” энэ тэр гээд орилж хашхираад байхад нь цагдаа нар ирээд аваад явсан. Би худаг руу очиж авсан усаа түрээд харьсан. Би , нарыг юунаас болж муудсаныг нь хэлж мэдэхгүй байна. миний хажууд сууж байхад ыг дуудаад “уулзъя” гэж хэлээд босгоод аваад явсан. Удалгүй муудалцаад зууралдахаар нь очиж салгасан. Тэгтэл “би чамайг гүйцээнэ” энэ тэр гээд орилж хашхираад байсан ба би ыг хорьж байхад зүүн зүгт зугтаасан. Яг хутгалж байхыг нь би хараагүй, ы гарт хутга байсан, би хутгаа цааш нь яасныг хэлж мэдэхгүй байна. Удалгүй цагдаа нар ирэхэд “би наадахыг чинь хутгалсан” гээд орилж хашхираад байсан. бол их согтуу байсан. , хоёроос өөр хэрэлдэж муудалцсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32, 34-р хуудас/
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 241 дугаартай “... биед нуруунд хутгалагдсан шарх, мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 40-42-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч биед халдан нуруун тус газарт 1 удаа хутгалахад түүний биед гэмтэл учирч эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж үйлдэн уг хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч биед халдаж байгаа үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх ба дээрх үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч *******ы хохирогч биед шууд санаатай халдсан үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалан хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тул эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой зардал гарсан тохиолдолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Б. нь уг хэргийн улмаас гэмтэл авч эмнэлгийн байгууллагаас эмчилгээ, үйлчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 сарын 08-ны өдрийн 16/68 дугаартай албан бичгээр тогтоогдож байх бөгөөд нийт 1.613.688 /нэг сая зургаан зуун арван гурван мянга зургаан зуун наян найм/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах оногдуулахаар санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарласан 2 сарын хугацаанд аймгийн сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ын ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчд 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы зорчих эрхийг хязгаарласан 2 сарын хугацаанд аймгийн сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 1.613.688 /нэг сая зургаан зуун арван гурван мянга зургаан зуун наян найм/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн /Төрийн сангийн 100900020080 дугаартай/ дансанд олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД