Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2023/0136

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д*******ын Б*******,

Нэхэмжлэгч: Ц*******ийн *******э,

Нэхэмжлэгч: Бгийн Ч,

Нэхэмжлэгч: Агийн Т,

Нэхэмжлэгч: Лгийн Э,

Нэхэмжлэгч: Гы Б,

Нэхэмжлэгч: Д*******ын Б,

Нэхэмжлэгч: *******ийн М,

Нэхэмжлэгч: Тын С,

Нэхэмжлэгч: Нгийн Б,

Нэхэмжлэгч Л.Э, Д.Б, Б.Ч, Н.Б, Т.С, А.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* 

Нэхэмжлэгч С.М, Г.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******э

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

                   Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Хариуцагч Баянзүрх дүүргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ж

Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б

Гуравдагч этгээд: Цийн Д, Хгийн Б*******, Дгийн Т, Сын З, Замбагын З, Пийн М, Дийн Д, Нн Э*******лд, Шын О, Бын Б, Бн С, Бийн С, Бын Ө, Бын Б, Чийн Д, Дгийн С

Гуравдагч этгээд Д.Т, Ш.О, З.З, П.М, Д.Д, С.З, Х.Б*******, Н.Э*******лд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д

Гуравдагч этгээд Ч.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Маргааны төрөл: Баянзүрх дүүргийн Засаг дарга Ц.Д, Х.Б*******, Д.Т, С.З, З.З, П.М, Д.Д, Н.Э*******лд, Ш.О, Б.Б, Б.С, Б.С, Б.Ө, Б.Б, Ч.Д, Н.Б, Г.Б, Т.С нарт газар эзэмших эрх олгосон болон Д.Б*******, Б.Ч, А.Т, Л.Э, Д.Б, Ц.*******э, С.М нарын газар эзэмших эрхийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, Ц.*******э, нэхэмжлэгч Д.Б*******гийн өмгөөлөгч О.Б, нэхэмжлэгч Ц.*******ийн өмгөөлөгч Г.Б, М.*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж,  хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээд Ч.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Л.Н, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ц.Дгийн өмгөөлөгч Б.Бт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч нараас Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн Ц.Д, Х.Б*******, Д.Т, С.З, З.З, П.М, Д.Д, Н.Э*******лд, Ш.О, Б.Б, Б.С, Б.С, Б.Ө, Б.Б нарт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газарт Чимидийн Д, Дгийн С нарын нэр дээр хууль бусаар бүртгэгдсэн кадастрын мэдээллийн сангийн мэдээллийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Газрын алба бу одоогийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмших эрх олгохыг хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус өргөдлийн дагуу газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилж, нэмэгдүүлсэн бөгөөд эцсийн байдлаар 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр болон 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 

Нэхэмжлэгч Д.Б*******гаас: 

1/. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн Н.Э*******лд, Б.С, Х.Б******* нарт холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах;

2/. Д.Б******* миний 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн газрын алба бу одоогийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмших эрх олгохыг хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох; 

3/.  Д.Б******* миний 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн өргөдлийн дагуу Д.Б*******д газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах

4/. Н.Э*******лд, Б.С, Х.Б******* нарын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ суурин судалгаа хийх, хээрийн судалгаа хийх, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулах, өөр иргэний эзэмшиж, ашиглаж буй газартай давхардсан эсэхийг шалгах зэрэг үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь зохих хууль тогтоомж, журмын дагуу хэрэгжүүлээгүй болохыг тогтоолгох;

Нэхэмжлэгч Б.Чаас: 

1/. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн Б.Сд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах;

2/. Б.Ч миний 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн газрын алба бу одоогийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмших эрх олгохыг хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох; 

3/. Б.Ч миний 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн өргөдлийн дагуу Б.Чд газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах

4/. Б.Сгийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ суурин судалгаа хийх, хээрийн судалгаа хийх, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулах, өөр иргэний эзэмшиж, ашиглаж буй газартай давхардсан эсэхийг шалгах зэрэг үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь зохих хууль тогтоомж, журмын дагуу хэрэгжүүлээгүй болохыг тогтоолгох;

Нэхэмжлэгч А.Таас:

1/. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн Д.Дд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах;

2/. А.Т миний 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн газрын алба бу одоогийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмших эрх олгохыг хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох; 

3/. А.Т миний 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн өргөдлийн дагуу А.Тт газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах

4/. Д.Дгийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ суурин судалгаа хийх, хээрийн судалгаа хийх, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулах, өөр иргэний эзэмшиж, ашиглаж буй газартай давхардсан эсэхийг шалгах зэрэг үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь зохих хууль тогтоомж, журмын дагуу хэрэгжүүлээгүй болохыг тогтоолгох;

Нэхэмжлэгч Л.Эаас:

1/. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн Б.М, Д.Д нарт холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах;

2/. Л.Э миний 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн газрын алба бу одоогийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмших эрх олгохыг хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох; 

3/. Л.Э миний 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн өргөдлийн дагуу Л.Эт газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах

4/. Б.М, Д.Д нарын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ суурин судалгаа хийх, хээрийн судалгаа хийх, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулах, өөр иргэний эзэмшиж, ашиглаж буй газартай давхардсан эсэхийг шалгах зэрэг үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь зохих хууль тогтоомж, журмын дагуу хэрэгжүүлээгүй болохыг тогтоолгох;

Нэхэмжлэгч Д.Боос:

1/. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн Н.Э*******лдод холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах;

2/. Д.Б миний 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн газрын алба бу одоогийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмших эрх олгохыг хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох; 

3/. Д.Б миний 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн өргөдлийн дагуу Д.Бод газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах

4/. Н.Э*******лдын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ суурин судалгаа хийх, хээрийн судалгаа хийх, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулах, өөр иргэний эзэмшиж, ашиглаж буй газартай давхардсан эсэхийг шалгах зэрэг үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь зохих хууль тогтоомж, журмын дагуу хэрэгжүүлээгүй болохыг тогтоолгох;

Нэхэмжлэгч Ц.*******ээс:

1/. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн Ц.Д, З.З нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;

2/. Ц.*******э миний 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх олгохыг хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийн дагуу Ц.*******эд газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах; 

3/. Ц.Д, З.З нарын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ суурин судалгаа хийх, хээрийн судалгаа хийх, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулах, өөр иргэний эзэмшиж, ашиглаж буй газартай давхардсан эсэхийг шалгах зэрэг үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь зохих хууль тогтоомж, журмын дагуу хэрэгжүүлээгүй болохыг тогтоолгох;

4/. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/406 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсэг, 2018 оны 01 сарын 30-ны ѳдрийн А/22 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус байсан болохыг тогтоолгох;

5/. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох

Нэхэмжлэгч С.Мгээс:

1/. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн С.З, Д.Т, З.З, Б.Ө нарт холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах;

2/. С.М миний 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх олгохыг хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийн дагуу С.Мд газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах; 

3/. С.З, Д.Т, З.З, Б.Ө нарын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ суурин судалгаа хийх, хээрийн судалгаа хийх, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулах, өөр иргэний эзэмшиж, ашиглаж буй газартай давхардсан эсэхийг шалгах зэрэг үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь зохих хууль тогтоомж, журмын дагуу хэрэгжүүлээгүй болохыг тогтоолгох;

4/. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/406 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсэг, 2018 оны 01 сарын 30-ны ѳдрийн А/22 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох;” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

2. Гуравдагч этгээд Ч.Дгээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээ захирамжийн Д.Т, С.З, З.З, Ц.Д, Ш.О, Б.С, Б.Ө нарт холбогдох хэсэг, тус дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өрийн А/186 дугаар захирамжийн Н.Б, Г.Б нарт холбогдох хэсэг, дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/364 дүгээр, захирамжийн Т.Сд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлага гаргажээ.

3. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаар захирамжаар Ула хотын төвлөрсөн ус хангамжийн газрын доорх усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүсийг 1 дэх заалтаар, хилийн цэсийг 3 дахь заалтаар тус тус тогтоожээ.

Харин Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар захирамжаар Ула хотын төвлөрсөн ус хангамжийн газрын доорх усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон байна. 

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Ула хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоожээ. 

4. Иргэн Д.С, Ж.Б нарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 221 дүгээр захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой орчимд тус бүрд 4638 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгожээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар  Д.С, Ж.Б нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

5. Иргэн Ж.Баас 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гэх газарт 4638 м.кв газрыг эзэмших эрхийг Ч.Дд шилжүүлэхээр гэрээ байгуулсныг үндэслэн гуравдагч этгээд Ч.Дд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/406 дугаар захирамжаар мөн дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гэх газарт 4638 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгож, газар эзэмших эрхийн 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 000435173 дугаар гэрчилгээг олгож, 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулжээ.

Тус дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжаар Ч.Дгийн дээрх газрыг эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан байна.

Мөн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжаар дээрх газрыг эзэмших эрхийн зориулалтыг жимс жимсгэнэ тариалах болгон өөрчлөн газар эзэмших эрхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 000058571 дүгээр гэрчилгээг олгож, гэрээ байгуулсан бөгөөд уг захирамж гарсантай холбогдуулан тус дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцжээ. 

6. Гуравдагч этгээд З.З, С.З нар 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, Д.Т, П.М, Б.С, Б.Б, Ш.О, Д.Д, Б.С, Н.Э*******лд, Х.Б*******, Б.Ө, Ц.Д, Б.Б нар 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн газрын албанд газар эзэмших хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжаар тус дүүргийн 8 дугаар хороо, Хар усан тохой орчимд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүр 700 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

Харин Б.Б, Г.Б, Б.Ө, Ц.Б нараас 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт, гэрээг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/186 дугаар захирамжаар Б.Бын газар эзэмших эрхийн гэрчилгээг Г.Б /эзэмших эрхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 000007167 дугаар гэрчилгээ/-д, Б.Өгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Н.Бд шилжүүлж, уг захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2016 оны А/149 дүгээр захирамжийн Б.Ө, Б.Б нарт холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсон байна. 

Мөн Т.С, Б.С нараас 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт, гэрээг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/364 дүгээр захирамжаар Б.Сгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Т.Сд шилжүүлж, уг захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2016 оны А/149 дүгээр захирамжийн Б.Сд холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцжээ. 

7. Нэхэмжлэгч Л.Эаас 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, Д.Б*******гаас 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр, Ц.*******э, А.Т, Д.Б, С.М, Б.Ч нараас 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших хүсэлт гаргажээ. 

8. Нэхэмжлэгч Д.Б*******, Ц.*******э нараас гуравдагч этгээд нарт олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 03 дугаар сарын 29-ний өдөр, 06 дугаар сарын 04-ний өдөр, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тус тус Баянзүрх дүүргийн Засаг даргад хандахад уг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тул шүүхэд хандах талаар тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13/943 дугаар албан бичгээр хариуг хүргүүлжээ.

Улмаар нэхэмжлэгч нараас 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШЗ2020/2494 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, дахин 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлээ ирүүлснийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэжээ.

9. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

Ц.*******э, Д.Б******* болон бусад нэхэмжлэгч бид 2003 оноос хойш Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгонд, Хар усан тохой орчимд зуслангийн зориулалтаар нийт 12,000 м.кв орчим газрыг эзэмшиж ирсэн ба тус газар нь ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын зурваст хамаарагдаж байсан тул байшин барилга барилгүй мод, бут тарьж эрүүл хэлбэрээр нь байлгаж, албан ёсны бичиг баримт гүй байсан болно. Нэхэмжлэгч нар нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө тус газрыг эзэмшиж, ашиглах өргөдөл гаргаж байгаагүй болно. 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолоор Ула хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоож бидний эзэмшиж байсан газар хамгаалалтын бүсээс гарсан тул хуулийн дагуу албан ёсоор эзэмшиж, ашиглах эрх авах нөхцөл бүрдсэн юм.

Бид гэр бүлийн гишүүдийн хамтаар /Ц.*******э, Г.Б, С.М, А.Т, Б.Ч, Т.С, Д.Б*******, Н.Б, П.Б, Л.Э, С.Г/ хуульд заасан хэмжээг баримтлан эрх бүхий байгууллагаар газрын кадастрын зураг хийлгэж Баянзүрх дүүргийн газрын албанд 2016 оны 05 дугаар сарын 16-нд хандахад "та бүхний эзэмшихээр хүсэлт гаргасан газарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжаар Цийн Д, С*******ын З, Нн Э*******лд, Шын О, Бн С, Бын Б, Хгийн Б*******, Бийн С, Замбагын З, Дгийн Т, Пийн М, Дийн Д, Бын Б нарт газар эзэмшүүлсэн байна” гэх хариуг газрын албаны мэргэжилтэн амаар өгсөн болно. Бид Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсанаас хойш сар хүрэхгүй хугацааны дотор бидний эзэмшиж буй газар хэн, хэрхэн газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, яагаад тухайн газарт ямар ч хамааралгүй хүмүүст газар эзэмшүүлэв гэж Засаг даргын захирамжид гомдол гаргаж шат шатны байгууллага, албан тушаалтанд хандаж байсан ба 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Ула хотын захирагч Э.Бд хандан гомдол гаргахад бидний гомдлыг хүлээн авч шийдвэрлэн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн газар зохион байгуулагч О.Б "Тус дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохойд газар эзэмших хүсэлтийг дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан олгох боломжтой болно. Иймд 2016 оны хагас жилийн нэмэлт тодотгол эсвэл 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан эзэмшүүлнэ” гэж хариу өгсөн. Бид хариуг хүлээн авсаны дараа кадастрын зургийг хийлгүүлэн холбогдох материалыг бүрдүүлэн иргэн тус бүрээр 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр газрын албаны мэргэжилтэн О.Бт газар эзэмшүүлэх хүсэлтийг хүлээлгэн өгсөн. Гэвч газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй бөгөөд төр засгийн шийдвэр, сонгууль зэргээс шалтгаалан тухайн үеийн удирдлагууд солигдон бидний газар эзэмших хүсэлт шийдвэрлэгдэхгүй байсаар байна. Өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүргийн газрын албыг бидний газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг хүлээж, хуулийн дагуу хүсэлтээ гаргаж байсан боловч газрын албаны үе үеийн мэргэжилтэн, газар зохион байгуулагч нарын ажил ихтэй байна, удахгүй шийдвэрлэнэ, танилцаж байгаа гэх шалтгаануудаар шийдвэр гарахгүй байсаар ганцхан Гы Бд 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 7167 дугаар Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нэгж талбарын 1332904916 тоот 699,0 м.кв газар эзэмшүүлсэн.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжаар нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлсэн захирамж нь Газрын тухай хууль, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ыг тус тус зөрчсөн ба газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, газрын нэгж талбарын дугаар өгөгдөөгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээнд нэгж талбарын дугаар бичигдээгүйн зэрэгцээ дээр нэр дурьдсан иргэд нь газар эзэмшиж байгаагаа ч мэддэггүй. Энэ бүгдээс дүгнэхэд бусдын газрыг дээрэмдэн авч байгаа хэн нэгний зохион байгуулалттай үйлдэл гэж үзэж байна.

Мөн нэгдсэн жр хууль бус газар эзэмших шийдвэр гаргуулсан иргэдийн нэг болох Б.Бтой Баянзүрх дүүргийн газрын албаны даргын өрөөнд уулзаж асуудлыг ярилцаж байсан ба газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн тус бүрээр эрх шилжүүлэх гэрээ байгуулж шилжүүлж болно гэж тохиролцож байсан. Дүүргийн газрын албаны мэргэжилтэн, газрын албаны дарга нар манай газартай холбоотой маргааныг сайн мэдэж байгаа бөгөөд Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтэс ч Засаг даргын 2016 оны А/149 дүгээр захирамжийн холбогдох иргэдэд хүчингүй болгоно, захирамжийн төсөл бэлдсэн, сонсох ажиллагаа хийх шаардлагатай, хийгдэж байгаа гэх мэтээр тайлбарласаар бүтэн 4 жилийн хугацааг өнгөрөөсөн.

Биднийг дээрх байдлаар захирамжийн тухай гомдол санал гаргаж байх хугацаанд бидний эзэмшиж буй газарт кадастрын мэдээллийн сангийн бүртгэл хийгдсэн ба мөн л хамааралгүй этгээдүүд болох Чийн Д, Дгийн С байсан. Дээрх иргэд газар эзэмших шийдвэр гараагүй байхад хэрхэн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн болох нь тодорхойгүй байгаа юм. Бид энэ тухай Нийслэлийн газрын алба, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тус тус гомдол гаргасан боловч холбогдох арга хэмжээг авалгүй өнөөдрийг хүрсэн. Газар эзэмших эрх олгох тухай захирамж гараагүй, газэр эзэмших эрхийн гэрчилгээгүй байхад Ч.Д, Д.С нарын нэрээр кадастрын мэдээллийн сангийн мэдээлэл бүртгэгдсэн нь Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 2.1, 12.3, 13.1, 13.2-т заасныг тус тус зөрчсөн байна. 

Баянзүрх дүүргийн Газрын албанаас сонсох ажиллагааг дуусгаж тамгын газарт шилжүүлсэн гэх боловч Засаг даргын захирамж гарахгүй байсан тул 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан гомдол гаргахад 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 28-ны 13/943 дугаар албан бичгээр асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлэх хариу өгсөн болно.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дугаар захирамжийн Ц.Д, Х.Б*******, Д.Т, С.З, З.З, П.М, Д.Д, Н.Э*******лд, Ш.О, Б.Б, Б.С, Б.С, Б.Ө, Б.Б нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/406 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны ѳдрийн А/22 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус байсан болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулж, Н.Э*******лд, Б.С, Х.Б*******, Д.Д, П.М Ц.Д, З.З, Ш.О Д.Т, С.З, Б.Ө нарын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ суурин судалгаа хийх, хээрийн судалгаа хийх, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулах, өөр иргэний эзэмшиж, ашиглаж буй газартай давхардсан эсэхийг шалгах зэрэг үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь зохих хууль тогтоомж, журмын дагуу хэрэгжүүлээгүй болохыг тогтоолгох, Д.Б*******, Б.Ч, А.Т, Л.Э, Д.Б, Ц.*******э, С.М нарын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн газрын алба бу одоогийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмших эрх олгохыг хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль болохыг тогтоолгох, Д.Б*******, Б.Ч, А.Т, Л.Э, Д.Б, Ц.*******э, С.М нарын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн өргөдлийн дагуу Д.Б*******, Б.Ч, А.Т, Л.Э, Д.Б, Ц.*******э, С.М нарт газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү.” гэжээ.

10. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******гийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл нь тус акт гарахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь хэсэгт заасан журмыг баримтлаагүй, 33 дугаар зүйлийн 33.2, 33.3 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй, журмын дагуу олгогдоогүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нарын эрх ашиг хохироод байгаа тухайд тухайн газрыг бодитойгоор эзэмшиж ашиглаж байсан. Энэ газраа баталгаажуулж хууль ёсны дагуу баталгаажуулах ашиг сонирхлын боломжит нөхцөлийг хязгаарласан. Иймд нэхэмжлэгч нарын ашиг сонирхол хөндөгдөж байна. Газрын алба болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болрхыг тогтоолгох гэж байгаа. Тухайн өдөр талуудын хооронд маргаан эхэлсэн байсан. Энэ газрыг олгох нь зөв юм байна гэдгийг Газар зохион байгуулалтын албаны дэд зөвлөлийн хурлаар оруулаад өргөдлийг хүлээж авсан. Энэ өргөдөл ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй өнөөдрийг хүртэл явж байгаа. Өргөдлийг хүлээн авсан боловч шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь өөрөө хууль бус гэж үзэж байна. Тухайн өдөр өгсөн өргөдлийн дагуу өргөдөлд заасан газруудыг нэхэмжлэгч нарт олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах гэж байгаа. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжийг Газрын тухай хуульд заасан зарчим болон журмыг хангаагүй учраас хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Энэ нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг хөндөж байна. Тухайн А/149 дүгээр захирамж мэдээллийн санд ороогүй, нэгж талбарын дугаар өгөгдөөгүй. Тийм болохоор аль кадастрын цэг дээр давхцаад байгаа вэ гэдгийг өнөөдөр тодорхойлоод ярих боломж байхгүй байна. Газар зохион байгуулалтын алба шүүхэд гаргаж өгсөн баримтаар нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан кадастрын зураг, захирамжийн дагуу эзэмших эрхийн гэрчилгээ авсан хүмүүсийн кадастрын зураг, одоо байгаа мэдээллийн санд орсон зураг дээр үндэслээд давхцуулсан. 

Захирамж гараад бусдад олгогдсон тухай мэддэг. Ингээд 2 хүний газрыг л гэрээний дагуу шилжүүлж д үлдсэн хүмүүсийг шилжүүлж авч чадаагүй. Ингээд хариуцагч нарт гомдол гаргадаг. Тухайн гомдлоор шийдэгдээгүй учраас 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж байгаа. Гэтэл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаад олгоё гэж шийдэж байгаа юм. Ингэж хариу өгсөн учраас шүүхэд хандах ямар ч үндэслэл байхгүй. Ингэж явсаар байгаад 2019 он болчихсон. 2019 онд дахиад ханддаг. Төлөвлөгөөнд оруулах тухай газрын албаны дэд зөвлөлөөр хэлэлцэж шийднэ гэж мэдэгддэг. Баянзүрх дүүргийн Засаг даргад дахиад хандаад нэр бүхий А/149 дүгээр захирамжаар эрх өгсөн хүмүүсийнхээ газрыг хүчингүй болгож өгөөч гэхээр захирамжийн төсөл гарсан гэж мэдэгддэг. 2019 оны 06 дугаар сард дахиад л Нийслэлийн Засаг даргад хандахад сонсох ажиллагаа хийгдэж байна гэж хариу өгдөг. Хамгийн сүүлд газрыг өгөхгүй гэдэг шийдвэрийг 2020 оны 02 д сарын 20-ны өдөр гаргадаг. Энэ хариунаас хойш шүүхэд хандсан. Үүн дээр хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, 2016 оны захирамжийг мэдсэн журмын дагуу хүчингүй болгох хүсэлт гаргасан. Бодит биелэх боломж байсан уу, байгаа гэдгийг тогтоогоогүй. 

Хүсэлт гаргасан байршил нь төлөвлөгөөнд орсон байх ёстой. Төлөвлөгөөнд тусгагдсан байна гэдэг. Хэрэгт авагдсан төлөвлөгөөнүүдээр энэ тусгагдаагүй. 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/29 дүгээр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол байгаа. Үүнд 20-р хороо Хар усан тохой гэж орж ирсэн. Гэхдээ үүнийг байршил бүхий газар мөн гэж үзэх боломжгүй. Усны хамгаалалтын бүсэд маргаан бүхий газар хамааралтай хэвээр байсан. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.2.5 дахь заалтад заасныг зөрчсөн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны тогтоолоор 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан төлөвлөгөө байгаа. Байршил бүхий газар нь тухайн төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдгийг нотолж харуулдаг. Гэтэл дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчөөд төлөвлөгөөнд тусгагдаагүй газар дээр газар эзэмшүүлэх эрх олгосон захирамж гаргачихсан. Хэрэгт авагдсан баримтуудаар хууль ёсны байх зарчмыг хангаагүй, журмыг зөрчөөд гаргасан захирамж нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөөд байна.” гэв.

11. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын игэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******ийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч нар маргаан бүхий газар 2003 оноос хойш амьдраад, тухай бүрт нь хүсэлтээ өгөөд явж байсан. Ингээд төрөөс хаачхаад байхад захирамж гаргаад өөр хүмүүст олгоод байдаг. Тэр зөрчлийг дээд шатны Засаг дарга мэдээд зөрчлийг арилгах гэж хүчингүй болгодог. Гэтэл 2012 онд дахиад олгодог. Нэр бүхий 14 иргэнд газар олгохдоо хавтаст хэрэгт авагдсан өргөдлүүдийг дандаа ярьдаг. Энэ нь газар эзэмшихийг хүссэн өргөдлүүд нь байдаг.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад би энэ газар байгаагүй, мэдэхгүй гэж ярьсан гэрчүүд ч байдаг.” гэв.

12. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын игэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******ийн өмгөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ц.*******ийн гаргасан 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлтэд гаргасан газартай Ц.Д болон З.З нарт олгосон газрууд нь байдаг. Тийм учраас тухайн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/149 дүгээр захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан байдаг. Гэтэл бодит байдал дээрээ нэхэмжлэгч нар 2006 оноос хойш маргаан бүхий газар амьдарч байсан гэдэг нь тайлбар зэргээс харагддаг. Мөн 50 дугаар тогто 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гарсан Энэхүү тогтоол гарахаас өмнө маргаан бүхий газар дээр газар эзэмших эрхийг олгох, захирамж гаргах эрх Засаг даргад байгаагүй. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор Баянзүрх дүүргийн газрын албанд бичгээр хүсэлтээ гаргаж, өргөдлийг хүлээж авсан баримт хэрэгт авагдсан байдаг. Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн гомдлыг хянаж үзээд 2017 оны төлөвлөгөөнд тусгаж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж хариу өгсөн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд Ц.*******э нарт ямар нэгэн байдлаар газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байдаг. Тухайн маргаан бүхий газар 2003 онд усны хамгаалалтын бүсэд байсан. Анхнаасаа 2007 онд олгох ёсгүй газар байсан. 2010 оны Нийслэлийн Засаг даргын 703 дугаар тогтоолоор Д.С болон Ж.Б нарт эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэтэл хүчингүй болсон газрын гэрчилгээг үндэслээд гуравдагч этгээдэд газрыг эзэмшүүлчихсэн байсан. Иргэнд үнэгүй эзэмшүүлэх газраас давсан хэмжээгээр газрыг эзэмшүүлсэн.

2016 оны 10 дугаар сард нэхэмжлэгч нар бичгээр өргөдлөө гаргаад хууль ёсны дагуу өргөдлийг хүлээж авсан баримт байдаг. Өргөдлийн он сарын дарааллын хувьд шударга ёсны зарчмаар 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн өргөдлийн дагуу иргэн Д.Б*******, Ц.*******э нарын газар эзэмших эрх шударгаар олж авах эрх нь хангагдах юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3-д “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан. Үүнийг гаар дамжуулж авах вэ гэхээр Газрын тухай хуульд заасны дагуу өргөдлөө гаргаж авна. Нэгэнт хүчингүй захирамж гарсан байхад он цаг дарааллын хувьд нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл хүчин төгөлдөр юм. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ч.Дд газрыг олгосон байдаг. Тухайн газрыг гуравдагч этгээд шилжүүлж авахдаа 2012 онд Ж.Баас Эрх шилжүүлэх гэрээг үндэслэсэн байдаг. Гэтэл анх 2003 онд усны хамгаалалтын бүсэд байсан газар учраас эзэмшүүлэх эрх олгох боломжгүй байсан тул 2010 оны Нийслэлийн Засаг даргын 703 дугаар захирамжаар тус тус хүчингүй болгоод нийтэд мэдээлэлчихсэн байдаг. Хууль бус захирамж гаргасныг дээд шатны захиргаанаас хүчингүй болгосон байдаг. Ж.Б нь газар эзэмших эрх шилжүүлэх эрх байгаагүй байхад Баянгол дүүргийн нотариат гэрчилсэн байдаг. 2012 онд олгосон захирамж, 2018 сунгасан захирамж, 2018 оны 06 дугаар сард зориулалтыг жимс, жимсгэнэ болгож өөрчилсөн А/213 дугаар захирамж тус тус илт хууль бус байна.” гэв.

13. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Анх 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Ц.Д, Х.Б*******, Д.Т, С.З, З.З, П.М, Д.Д, Н.Э*******лд, Ш.О, Б.Б, Б.Смаа, Б.С, Б.Ө, Б.Б нар тус дүүргийн Газрын албанд хандан газар эзэмших тухай хүсэлт гаргасан ба иргэдийн гаргасан хүсэлт нь холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл болзол, шаардлагыг хангасан тул дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай" А/149 дүгээр захирамжаар дээрх иргэдэд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд тус бүр 700 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэсэн. Ийнхүү дүүргийн Засаг даргаас дээрх нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь хэсгийг тус тус баримталсан.

Дээрх иргэдэд эзэмшүүлсэн газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэсэн шаардлагыг хангасан бу тус газарт өмнө ямар нэг байдлаар газар ашиглуулах, эзэмшүүлэх шийдвэр гарч байгаагүй байна.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ “...Ц.*******э, Д.Б******* болон бусад нэхэмжлэгч бид 2003 оноос хойш Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон, Хар усан тохой орчимд зуслангийн зориулалтаар нийт 12,000 м.кв орчим газрыг эзэмшиж ирсэн ба тус газар нь ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын зурваст хамаарагдаж байсан тул барилга барилгүй, мод бут тарьж эрүүл хэлбэрээр байлгаж, албан ёсны бичиг баримт гүй байсан болно" гэж дурджээ. Үүнээс үзвэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн "Ула хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай" 50 дугаар тогтоол гарахаас өмнө тус газарт газар эзэмшүүлэх эрх олгох боломжгүй байсан талаар нэхэмжлэгч нар мэдэж байсан гэж үзэхээр байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Ула хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай" 50 дугаар тогтоол гарч маргаан бүхий газар нь усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсээс гарсны дараа 2016 оны 04 дүгээр сарын 20-нд гуравдагч этгээдүүд тус газарт газар эзэмших хүсэлт гаргасан бол нэхэмжлэгч нар нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүсэлтээ гаргасан бу гуравдагч этгээдүүдээс цаг хугацааны хувьд сүүлд гаргасан тул нэхэмжлэгч нарт маргаан бүхий газарт газар эзэмшүүлэх боломжгүй байсан байна. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх нэхэмжлэгчээс түрүүлж гуравдагч этгээдүүдэд үүссэн байх тул маргаан бүхий дүүргийн Засаг даргын захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, ашиг хөндөгдөөгүй байна.

Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаас үзвэл тухайн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр нь хууль бус, бусдын ашиг сонирхлыг зөрчсөн байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч Д.Б*******, Ц.*******э нарын нэр бүхий 11 иргэний хуулиар хамгаалагдсан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс үзэхэд тодорхойгүй байна. 

Улмаар гуравдагч этгээд Б.Ө өөрийн газар эзэмших эрхийг Н.Бд шилжүүлэх, Б.Б өөрийн газар эзэмших эрхийг Г.Бд шилжүүлэх хүсэлт тус тус гаргасан тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" A/186 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлж, гуравдагч этгээд Б.С өөрийн газар эзэмших эрхийг Т.Сд шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/364 дүгээр захирамжаар Б.Сгийн газар эзэмших эрхийг Т.Сд шилжүүлж тус тус шийдвэрлэсэн байна.

Иргэн Д.Дд дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/406 дугаар шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд 4638 м.кв газрыг амины орон сууцны зорилуулалтаар эзэмшүүлэн, 000435173 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож улмаар 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг нь 15 жилийн хугацаатайгаар сунгаж 000734490 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Мөн иргэн П.Ст дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 221 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгосон байх тул газрын кадастр хийн мэдээллийн санд бүртгэсэн нь үндэслэлтэй юм.

Маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд нэхэмжлэгч нар нь 2003 оноос хойш амьдарч ирсэн гэх боловч 2014 онд гуравдагч этгээдүүдэд газар олгох үед нэхэмжлэгч нар нь амьдарч байгаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

14. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: 

“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлд аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд 30.1.9-д “сум, дүүргийн Засаг даргын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавих” эрхтэй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд захиргааны актад гомдол гаргах журмыг зохицуулжээ.

Гуравдагч этгээдийн зүгээс дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн Х.Б*******, Д.Т, С.З, З.З, Ш.О, Б.Б, Б.С нарт, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/364 дүгээр захирамжийн Т.Сд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад хандаагүй бөгөөд захиргааны актад гомдол гаргах жр урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

15. Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: 

“Тус дүүргийн 20 дугаар хорооны Хар усан тохой хэсэгт дүүргийн Засаг даргын 2016 оны А/149 дүгээр захирамжаар Ц.Д, Х.Б*******, Д.Т, С.З, 3.З, П.М, Д.Д, Н.Э*******лд, Ш.О, Б.Б, Б.С, Б.С, Б.Ө, Б.Б нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүр 700 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн байна. Дээрх иргэдэд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгохоор сонсох ажиллагааг 2020 оны 09 дүгээр сараас явуулсан бөгөөд тодорхой шалтгаануудын улмаас удааширч, 2020 оны дугаар сард хучингуй болгох захирамжийн төсөл бэлтгэн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн боловч захирамжийн төслийг шийдвэрлээгүй болно.

Чимидийн Дд тус дүүргийн Засаг даргын 2012 оны А/406 дугаар "Газар эзэмших эрх олгох тухай" захирамжаар 20 дугаар хороонд амины орон сууцны зориулалтаар 4638 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлжээ. 2018 оны А/22 дугаар "Газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай" захирамжаар дээрх газрын хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна. Тус албаны архивын бүртгэлд тухайн нэгж талбарын хувийн хэрэг байхгүй байна. Дүүргийн Засаг даргын 2018 оны А/406 дугаар захирамжаар жимс, жимсгэнэ зориулалттай болгож өөрчилсөн байна. Газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 13******* дугаартай 3894 м2 талбай бүхий кадастрын зураг бүртгэлтэй байна.

Дгийн Ст тус дүүргийн Засаг даргын 2007 оны 221 дүгээр захирамжаар 20 дугаар хороо Хар усан тохой хэсэгт зуслангийн зориулалтаар 4638 м2 талбайг эзэмшүүлсэн байх боловч манай албаны архивын бүртгэлд тухайн нэгж талбарын хувийн хэрэг байхгүй байна. Газрын кадастрын мэдээллийн санд тус иргэний нэрээр кадастрын зураглал, бүртгэл байхгүй байна.

Нэхэмжлэгч нар нь тус албанд газар эзэмших тухай хүсэлт гаргаж байсан боловч Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байгаа болно.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар "Ула хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай" тогтоолын хүрээнд дээрх маргаан бүхий газар нь “Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс"-д хамааралгүй болсон байна.” гэжээ.

16. Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардпагыг эс зөвшөөрч гаргасан татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Ч.Дд тус дүүргийн Засаг даргын 2012 оны А/406 дугаар "Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжаар 20 дугаар хороонд амины орон сууцны зориулалтаар 4638 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлжээ. 2018 оны А/22 дугаар "Газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай” захирамжаар дээрх газрын хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна. Тус албаны архивын бүртгэлд тухайн нэгж талбарын хувийн хэрэг байхгүй байна. Дүүргийн Засаг даргын 2018 оны А/406 дугаар захирамжаар жимс, жимсгэнэ зориулалттай болгож өөрчилсөн байна. Дээрх захирамжуудаар шийдвэрлэгдсэн иргэн Ч.Дгийн газрын кадастрын зураглал нь нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд огт бүртгэлгүй явж ирсэн байх бөгөөд анх 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэгж талбарын 13******* дугаартай 3894 м.кв талбай бүхий кадастрын зургийг бүртгэлд оруулсан байна.

Дээрх байршилтай давхцалтай гэх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгосон 7 газар эзэмшигч нарын кадастрын зураглал нь мөн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байгаа болно. Тус газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд нэгж талбарын дугааргүй байна.

Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/364 дүгээр захирамжаар иргэн Т.Сд шилжүүлсэн талбарын 13******* дугаартай 700 м.кв талбай бүхий газрын кадастрын зураг нь Ч.Дгийн газартай давхцалгүй байгаа болно.” гэжээ.

17. Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Дүүргийн засаг дарга, Нийслэлийн Засаг дарга харилцан хамааралгүйгээр газар ашиглах шийдвэр гаргаж байгаа. Үйл ажиллагаа бол тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсанаар төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа. Нийслэлийн тухайн жилийн төлөвлөгөөнд дүүргийн газар зохион байгуулалтын газар тусгагдах шаардлагагүй. Энэ хоёр нь тусдаа ойлголтууд юм. Тус хэргийн явцад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсанаар 2016 онд газар эзэмших эрх олгогдсон. Тухайн бүсээс багасаад бүсээс гарсан хойно нь газар эзэмших эрх ологдсон.” гэв.

18. Гуравдагч этгээд Ч.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О бие даасан шаардлагын үндэслэлээ:

Гуравдагч этгээд Ч.Д нь анх 2012 онд Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой нэртэй газар байрлах нэгж талбарын 13******* дугаартай 4638 м.кв газар эзэмших эрхийг Ж.Б гэж хүнээс Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасныг үндэслэн газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу шилжүүлэн авч байсан. Ингээд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/406 дугаар захирамжийг үндэслэн 5 жилийн хугацаатайгаар тус газрыг эзэмшсэн. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр "Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ" байгуулан, газар эзэмших эрхийг баталгаажуулсан 435173 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. 

Газар эзэмших хугацаа дуусах уед Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн газрын албанд холбогдох хүсэлтээ гаргасан. Гэвч зарим этгээдийн газартай давхцал үүссэн гэх тодорхойгүй шалтгаанаар анх эзэмшиж байсан газрын хэмжээ болох 4638 м.кв газрыг багасгаж, 3894 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. 

Ийнхүү тус захирамжийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 0110-2019/02947 дугаар "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ" байгуулж,  58571 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу нэгж талбарын 13******* дугаар бухий 3894 м.кв газрыг жимс, жимсгэний зориулалтаар эзэмшиж байна. Гэвч тус хэрэгт гуравдагч этгээдээр татагдаж, хэргийн материалтай танилцаж, судлах үеэр нэр бүхий 7 иргэнд Ч.Дгийн эзэмшиж буй газартай давхцуулан газар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг олж мэдсэн.

Тодруулбал, Ч.Дгийн эзэмшиж буй газарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр шийдвэрээр Х.Б*******, Д.Т, С.З, З.З, Ш.О, Б.Б, Б.С нарын 7 иргэнд тус тус 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг шууд зөрчсөн атал эрх бүхий албан тушаалтан нь энэ нөхцөлийг огт харгалзалгүйгээр бусдын эзэмшлийн газартай давхцуулан газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Нэмж дурдахад, эдгээр хууль бус шийдвэрийн дагуу олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээнд нэгж талбарын дугаар тусгагдаагүй байх бөгөөд шүүхээс шаардсан боловч хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэл эдгээр этгээдтэй байгуулсан "Газар эзэмшүүлэх гэрээ”, түүний хавсралт кадастрын зургийг гаргаж өгөөгүй байгаа нь хууль бус шинжтэй байгааг давхар илэрхийлж байна гэж үзэж байна.

Иймээс гуравдагч этгээдийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн нэр бүхий 7 этгээдэд хандсан хэсгүүд нь илт хууль бус гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна. Ийнхүү гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны едрийн А/149 дүгээр захирамжийн дагуу олгогдсон газар эзэмших эрхийн дагуу иргэн Б.С нь уг газар эзэмших эрхээ иргэн Тын Сд шилжүүлсэн байх бөгөөд тус дүүргийн Засаг даргаас 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/364 дүгээр "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна. Иймээс энэхүү захиргааны акт нь мөн адил илт хууль бус гэж үзэж байна.

Дээрх илт хууль бус захиргааны акт нь гуравдагч этгээд Ч.Дгийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан газар эзэмшигчийн хувиар эдлэх эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Гуравдагч этгээдийн зүгээс уг захиргааны актыг илт хууль бус болохыг хянуулахаар захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлд үндэслэн тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага болох Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан. Гэвч тус гомд заасан акттай холбоотой хэрэг тус шүүхэд ийнхүү хянагдаж байгаагаас дээд шатны байгууллагад ийнхүү гомдол гаргасан ч тодорхой шийдэлд хүрэх боломжгүй гэж үзсэн. Мөн нэхэмжлэгч нарт Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 13/943 дугаар албан бичгээр тус маргааныг шийдвэрлэх боломжгуй бөгөөд Газрын тухай хуулийн 60, 61 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлэх талаар мэдэгдсэн байна. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргасан боловч ийнхүү гомдол гарган шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжгүй гэж үзсэнийг харгалзан үзнэ үү.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсгийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр, мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/364 дүгээр захирамжийн холбогдох хэсгүүд нь илт хууль бус тогтоож өгнө үү.” гэжээ.

19. Гуравдагч этгээд Ч.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Огаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“1/ Ч.Д нь газрын хууль ёсны эзэмшигч байх тухайд,

Маргаан бүхий газар болох Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой нэртэй газар байрлах нэгж талбарын 13******* дугаартай 4638 м.кв газрыг гуравдагч этгээд Ч.Д нь амины орон сууцны зориулалтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/406 дугаар шийдвэрийг үндэслэн 5 жилийн хугацаатайгаар эзэмшиж ирсэн.

Ингээд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн ... дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулан, газар эзэмших эрхийг баталгаажуулсан 435173 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. 

Анх тус газрыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалтад “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй” гэснийг үндэслэн Ж.Б гэж газар эзэмшигчээс Газар эзэмших эрх илжүүлэх тухай гэрээ байгуулан шилжүүлэн авч байсан.

Үүний дараа газар эзэмших хугацаа дуусах үед Баянзүрх дүүргийн газрын албанд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д “газар эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй" гэж заасныг үндэслэн холбогдох хүсэлтээ гаргасан. Гэвч зарим этгээдийн газартай давхцал үүссэн гэх тодорхойгуй шалтгаанаар анх эзэмшиж байсан газрын хэмжээ болох 4638 м.кв газрыг багасгаж, 3894 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан. Тус захирамжийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 0110-2019/02947 дугаар "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, 58571 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу нэгж талбарын 13******* дугаар бухий 3894 м.кв газрыг жимс, жимсгэний зориулалтаар эзэмшиж байна. 

2/ Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газрыг хуульд заасан зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж байгаа тухайд,

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлдээ 2003 оноос хойш Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон, Хар усан тохой орчимд зуслангийн зориулалтаар нийт 12,000 м.кв орчим газрыг эзэмшиж ирсэн гэжээ. Гэвч гуравдагч этгээд анх газар эзэмших эрх шилжүүлэн авах үед бу 2012 онд маргаан бүхий газар хоосон байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үзлэгийн явцад тогтоогдсон шиг аливаа хашаа, байшин, байгууламж байгаагүй. Иймээс ч 2012 онд Ч.Д нь газар эзэмшигчээс газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрэнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгох бөгөөд хуульд заасан журмын дагуу бу Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан.

Харин нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуульд заасан эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр өнөөдрийг хүртэл хууль бусаар газрыг эзэмшиж, ашиглаж байгаагаар зогсохгүй газрын хууль ёсны эзэмшигчийн эрхийг ноцтойгоор зөрчиж, дур мэдэн хашаа, байшин барьсан байна. Гуравдагч этгээд Ч.Д газраа хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглах гэхээр тойруулан хашаа барьж, орц, гарцыг хааснаар өөрийн эзэмшил газартаа нэвтрэх ямар ч боломжгүй болоод байгаа. Энэ талаар гуравдагч этгээд Ч.Дгийн зүгээс зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, холбогдох нөхөн төлбөр, хохирлыг гаргуулахаар Иргэний шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх болно.

Мөн Ч.Д нь газар эзэмших эрхийг шилжүүлэн авснаас хойш өмнөх газар эзэмшигчийн газрын төлбөрийг нөхөн барагдуулахаас гадна өнөөдрийг хүртэл газрын төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлсөөр ирсэн.

Харин хууль бусаар бу хуульд заасан шийдвэр гараагүй байхад газар эзэмшиж буй нэхэмжлэгч нар нь газрын төлбөрийг төлөөгүй гэж ойлгож байгаагаас хуульд заасан аливаа үүрэг хүлээлгүйгээр дур мэдэн газрыг ашиглаж байна.

3/ Нэхэмжлэгч нар нь газар эзэмших тухай хүсэлтээ гаргахдаа бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх хуульд заасан шаардлагыг хангаагүй тухайд,

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг тогтоосон байх бөгөөд 31.3 дахь хэсэгт “Газар эзэмшүүлэх хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасан. 

Гэтэл нэхэмжлэгч нар нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн газрын албанд хүсэлтээ гаргах үедээ Ч.Дгийн 2012 оноос хойш хуульд заасны дагуу эзэмшиж буй нэгж талбарын 13******* дугаартай давхцалтай газар хүсэлтээ гаргасан байна.

Давхцал бүхий газар газар эзэмших хүсэлт гаргасан тул газар эзэмшүүлэх шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд бодит байдлын хувьд ч боломжгүй.

Иймд газрын хууль ёсны эзэмшигч болох иргэн Ч.Дгийн нэр дээр бүртгэгдсэн кадастрын мэдээллийн сангийн мэдээллийг хүчингүй болгуулах үндэслэл байхгүй.

4/ Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийг зөрчсөн байх тухайд,

Газрын тухай хуульд 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг заасны дагуу газар эзэмшүүлэх хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.

Гэвч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн 1 дэх шаардлагад нэр дурдагдсан иргэд Д.Т, Б.Ө, З.З, Ц.Д, С.З, Ш.О нарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Мөн иргэн Б.С, нэхэмжлэгч Г.Б, Ц.*******э, С.М, Т.С нарын газар эзэмших хүсэлт гаргасан газартай давхцалтай байгаа нь хуульд заасан дээрх шаардлагыг зөрчиж байгааг анхааралдаа авна уу.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13-д заасны дагуу нэхэмжлэлийн Ч.Дд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

20. Гуравдагч этгээд Ч.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Гуравдагч этгээд Ч.Д нь хуулийн дагуу газар эзэмших эрхийг шилжүүлж авсан. Газар эзэмших эрхийн хугацаа дуусах үед гэрчилгээг сунгуулах хүсэлтээ гаргуулаад 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжийн дагуу бид нарын эзэмшиж байсан газрыг үл мэдэгдэх шалтгаанаар бууруулаад шийдвэрлээд хугацаагаа сунгуулсан. Өнөөдрийн байдлаар уг газрыг жимсний зориулалтаар эзэмшиж байгаа. Гэтэл тус хэрэгт холбогдох баримтуудыг гаргаад явж байтал нэр бүхий 7 иргэн Ч.Дгийн эзэмшиж байсан газартай давхцуулан газар эзэмшүүлүүлхээр шийдвэрлэсэн байсан. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг шууд зөрчсөн байтал эрх бүхий албан тушаалтан харгалзахгүйгээр, газрыг эзэмшиж байгаа Ч.Дтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа явуулахгүйгээр бусдын эзэмшлийн газартай давхцуулан газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн байгаа.

Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирх сөргөөр нөлөөлсөн тул хүчингүй болгуулах үндэслэлтэй юм. Дээрх хууль бус захирамжийг үндэслээд нэхэмжлэгч нар 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нэмэгдүүлж байгаа талаар тэдгээр захирамжийн дагуу олгогдсон газрыг өөрсдийн нэр дээр шилжүүлж авсан байгаа. 

Маргаж байгаа талуудаас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоод, хугацаа сунгуулаад, газрын төлбөрөө төлөөд явж байгаа хүн нь энд байна. 2012 оны 12 дугаар сарын 06-ний өдөр А/406 дугаар Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу Ж.Б гэдэг хүнээс газар эзэмших эрхийг шилжүүлээд эзэмшиж байгаа. 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулаад гэрчилгээ гардуулагдсан. 2012 онд газар эзэмших эрхийг шилжүүлж авах болсон үндэслэл нь 2007 онд Ж.Б гэдэг хүн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 221 дүгээр захирамжаар эрх олгогдсон энэ газрыг шилжүүлж авсан асуудал юм. Энэ нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” гэж заасны дагуу 2018 онд хугацаа дууссаны дараа сунгуулсан. Газрын тухай хуульд зааснаар явагдаж ирсэн. Нэхэмжлэгч нар 2003, 2006 оноос амьдарч эхэлсэн гэдэг зүйл нь Иргэний хуульд зааснаар эзэнгүй эд зүйлсийг эзэмшээд явдаг шиг ярьж болохгүй. Газрын тухай хуульд заасны дагуу өргөдлөө гаргаад шийдүүлэх ёстой. Өнөөдрийг хүртэл эдгээр хүмүүс нь зохих ёсоор газар эзэмших өргөдлөө гаргаж байгаагүй. Н.Боос газар авах ёстой байсан гээд А/149 дүгээр захирамжийг хууль бус гээд байдаг. ” гэв.

21. Гуравдагч этгээд Ч.Дгийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газар эзэмших эрх олгох даалгах шаардлагын хувьд шүүхээс Газрын тухай хуулиар олгогдсон эрх хэмжээнд хандаад шийдэх боломжгүй. Харин хүсэлтийг хүлээж д хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг шийдэх боломжтой. Усны тухай хуулиараа хориглосон үйл ажиллагааг явуулж болохгүй. Газар эзэмшүүлэх эрх олгогдохгүй байх гэдэг нь 2019 онд орж ирсэн үйлчлэлээр явж байгаа. Тухайн хамгаалалтын бүсэд газар эзэмших эрх олгох эрх хэмжээ газрын албанд байсан. Газар эзэмшүүлэх эрх олж д байгаа иргэн Усны тухай хуульд заасан хориглосон үйл ажиллагааг явуулахгүй байх үүрэгтэй. 2010 онд 703 дугаар захирамжаар Ж.Б гэх этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа. Ч.Д тухайн этгээдээс газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлж авч байгаа бу дараа нь шударгаар олж авч байгаа этгээд юм. Захиргааны ерөнхий хууль үйлчилж эхэлснээс хойш эрх ашиг нь хамгаалагдах зарчим үйлчилсэн. Ч.Дгийн хувьд 2018 оны захирамжууд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт болж таарна. Тухайн шаардах эрх хуульд зааснаар тодорхой байх ёстой. Гэтэл эрх зүйн акт байтугай эрхийн акт нь тодорхойгүй шаардлага гаргаж байна. 2012 оны акттай холбоотой маргаж байгаа тохи Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ярих ёстой байтал ярьсангүй.” гэв.

22. Гуравдагч этгээд Б.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний нэр дээр гарсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын гэрчилгээ нь хууль ёсны дагуу гарсан тул хэвээр нь үлдээх хүсэлтэй байна.” гэжээ.

23. Гуравдагч этгээд Б.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний нэр дээр гарсан газар эзэмших гэрчилгээг өөрийн нэр дээр хэвээр үлдээхээр шийдвэрлэж өгнө үү. Учир нь тухайн газрыг худалдан авах болон зарим нэг хашаа барих, зам янзлах зэрэг хөрөнгө оруулалтанд миний бие оролцсон болно. Тухайн үед “Малуна” ХХК-ийн данснаас уг зардлыг гаргаж байсан нь үнэн болно.” гэжээ.

24. Гуравдагч этгээд Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний нэр дээр гарсан 000631291 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд 700 м.кв газрыг эзэмших эрхийг нэхэмжлэгч С.Гын нэр дээр шилжүүлэх болно. Учир нь С.Г уг газар дээрх үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч бөгөөд уг газар эзэмших гэрчилгээ нь миний нэр дээр андуурч гарсныг эзэмшигч С.Гт шилжүүлэхэд татгалзах зүйлгүй.” гэжээ.

25. Гуравдагч этгээд Б.Ө шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие одоогоос 2 жилийн өмнө нэрээ хасуулсан билээ. Одоо энэ хэрэгт ямар ч хамааралгүй тул энэ хэргээс нэрээ татаж авах хүсэлтэй байна.” гэжээ.

26. Гуравдагч этгээд Д.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд ямар нэгэн газар эзэмшиж, өмчилж байгаагүй. Энэ тухай хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд 2018 онд газрын албанд хандан өргөдөл өгөөгүй. Би энэхүү хэрэгт ямар нэгэн хамааралтай биш, миний эрх, ашиг зөрчигдөхөөр нөхцөл байдал үүсээгүй.

Иймд намайг оролцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад татгалзах зүйлгүй болно.” гэжээ.

27. Гуравдагч этгээд Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон, Хар усан тохойд байрлах газрыг Баянзүрх дүүргийн нотариатаар орж хасуулсан болно. Иймд энэ газартай миний бие ямар ч холбоогүй болно. Миний бие Ц.*******эд энэ газрыг Баянзүрх дүүргийн нотариатаар орж шилжүүлсэн болно.” гэжээ.

28. Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дгийн өмгөөлөгч Б.Бт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Зарим нэхэмжлэлийн шаардлага нь илт хууль бусад тооцуулахаар байна, хуульд заасан үндэслэлүүдийн аль нь юм бэ гэдгийг дурдахгүй байна. 2003 оноос хойш худалдаж д бид нар амьдарсан Б.Б гэх хүнтэй маргаан үүссэн учраас 2016 оноос хойш энэ асуудлаар явсан гэдэг агуулгыг ярьдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Гэтэл бид 2003 оноос хойш амьдарсан, хүсэлт гаргасан гэдэг боловч хэрэгт тэр хүсэлт, гэрчийн мэдүүлэг байдаггүй. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн учраас хүчингүй болгож өгөөч гээд байна. Гэтэл энэ хууль хэрэглээний хувьд хууль ёсны эрх ашгийг хамгаалах гэж л энэ заалт байгаа. Хууль ёсны хүссэн гэрчилгээтэй албан ёсоор бүртгүүлсэн газар дээр эрх ашиг яригдах болохоос 2003 оноос хойш газын төлбөр төлөхгүй дур зоргоор байсныгаа хууль ёсны гэж ярихгүй. 

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа дууссан гэж харж байна. 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр энэ захирамж гарснаас хойш мэдсэн гэж хэлдэг. Нэхэмжлэлдээ 2019 оны 05 дугаар сард Баянзүрх дүүргийн Засаг даргад гомдол гаргасан гэдэг агуулгаар ярьдаг. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2 дахь хэсэгт хэрвээ хууль бус захирамж гэж үзэж байгаа бол 30 хоногийн дотор гаргана гэж заасан. Мэдчихээд дээд шатны захиргааны байгууллагад хандаагүй. Хамгийн сүүлд гаргасан нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжлэлийн 3 дахь шаардлага Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн аль хэсэгт хамаарч байгаа вэ гэдэг нь ойлгомжгүй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны акт гаргахыг даалгах шаардлага нь захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон байх нөхцөлтэй ба нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагадаа “...тогтоолгох…” гэж тусад нь дугаарлаж тодорхойлсон шаардлагууд нь захиргааны акт гаргахыг даалгах шаардлагын урьдчилсан нөхцөл болохоор байх тул тусгайлсан нэхэмжлэлийн шаардлага бус захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр  хуульд нийцсэн  эсэхийг дүгнэн хэргийг шийдвэрлэлээ. 

  1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.13.”газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг батлах;”, 31 дүгээр зүйлийн 31.3.”Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 32 дугаар зүйлийн 32.1.”Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.”, 33 дугаар зүйлийн 33.6.”Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.”, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 6.1.”Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохи өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ.”, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 7.1.”Эрх бүхий байгууллага энэхүү журмын 5.1.2.2, 5.1.3.1.-5.1.3.4-т заасан хүсэлтийг суурин судалгаагаар шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хээрийн судалгааг хийж гүйцэтгэнэ.”, гэж тус тус заажээ.

Шийдвэрийн тодорхойлох хэсгийн 6, 7-д дурдсанаар гуравдагч этгээдүүд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших хүсэлт, нэхэмжлэгч Л.Эаас 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, Д.Б*******гаас 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр, Ц.*******э, А.Т, Д.Б, С.М, Б.Ч нараас 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус тус газар эзэмших хүсэлт гаргасан ба нэхэмжлэгч Д.Б*******гийн хүсэлт гаргасан газар гуравдагч этгээд Н.Э*******лд, Б.С, Х.Б******* нарын хүсэлт гаргасан газартай, эхэмжлэгч Б.Чгийн хүсэлт гаргасан газар гуравдагч этгээд Б.Сгийн хүсэлт гаргасан газартай, эхэмжлэгч А.Тын хүсэлт гаргасан газар Д.Дгийн хүсэлт гаргасан газартай, нэхэмжлэгч Л.Эын хүсэлт гаргасан газар гуравдагч этгээд Б.М, Д.Д нарын хүсэлт гаргасан газартай, нэхэмжлэгч Д.Бын Н.Э*******лдын хүсэлт гаргасан газартай нэхэмжлэгч Ц.*******ийн хүсэлт гаргасан газар гуравдагч этгээд  Ц.Д, З.З, Т.О нарын хүсэлт гаргасан газартай, Ч.Дд эзэмшүүлсэн газартай эхэмжлэгч С.Мгийн  хүсэлт гаргасан газар гуравдагч этгээд С.З, Д.Т, З.З нарын хүсэлт гаргасан газартай, Ч.Дд эзэмшүүлсэн газартай;

гуравдагч этгээд Ч.Дгийн иргэн Ж.Баас шилжүүлэн авсан газар Д.Т, С.З, З.З, Ц.Д, Ш.О, Б.С, Б.Ө Н.Б, Г.Б нарт эзэмшүүлсэн газартай тус тус давхцалтай болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч гуравдагч этгээд нарын өргөдөл, кадастрын зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

  1. Мөн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хүсэлт гаргасан болон эзэмших эрх бүхий газар нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаар захирамжаар болон 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар захирамжаар тогтоосон Ула хотын төвлөрсөн ус хангамжийн газрын доорх усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай байсан бөгөөд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д зааснаар эзэмшүүлж болохгүй газарт хамаарч байжээ.

Улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Ула хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосноор маргаан бүхий газар Ула хотын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүстэй давхцалгүй болсон байна. 

Ийнхүү хязгаарлалтын бүсээс гарснаар иргэн, хуулийн этгээд тухайн газарт газар эзэмших эрхтэй болсон ба хүсэлт гаргасан газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар бусдын эзэмшилж байгаа газартай давхцаагүй байх шаардлагатай. 

Нэхэмжлэгч нар маргаан бүхий газрыг бодитоор 2003 оноос эзэмшиж байсан, хязгааралтын бүсэд орсон үндэслэлээр өргөдөл авдаггүй байсан гэж тайлбарлаж байх бөгөөд дээр дурдсанаар маргаан бүхий газар Нийслэлийн Засаг даргын 2003 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаар захирамжаар болон 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар захирамжаар тогтоосон Ула хотын төвлөрсөн ус хангамжийн газрын доорх усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай байхад иргэн Ж.Бд 2007 онд эзэмшүүлсэн газрыг Нийслэлийн Засаг даргын  2010 оны 703 дугаар захирамжаар 2003 оны 95, 2009 оны 95 дугаар захирамжаар батлагдсан ундны усны тэжээлийн дотоод мужид газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын  холбогдуулан иргэн Ж.Бы газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байхалд гуравдагч этгээд иргэн Ч.Д 2012 онд шилжүүлэн авсан, гуравдагч этгээд Ц.Д нарт 2016 онд газар эзэмшүүлсэн байна.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан маргааны үйл баримт болон дээр дурдсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хариуцагч нар  2007 онд бусдад эзэмшүүлсэн газрыг давхцуулан эзэмшүүлсэн, 2003 оноос маргаан бүхий газрыг бодитоор эзэмшин хүсэлт гаргаж байсан гэх нэхэмжлэгч нарын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй атлаа 2007 онд иргэн Ж.Бд эзэмшүүлсэн газар эзэмших эрх 2010 онд хүчингүй болсныг анхааралгүй захирамж гаргаж иргэн Ч.Дд газар эзэмших эрхийг шилжүүлж, гуравдагч этгээд Ц.Д нарын иргэдийн маргаан бүхий газрыг хязгааралтын бүсээс гарахаас өмнө гаргасан хүсэлтийг хүлээн авч газар эзэмшүүлсэн байна. 

Мөн дээр дурдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 болон 2021 оны А/187 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д зааснаар өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохи өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийх боломжтой байхад газар эзэмших хүсэлт гаргах эрхийн хувьд маргаантай эсэх, иргэн Ж.Баас Ч.Дд шилжүүлсэн  газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэл арилснаар өмнөх газар эзэмшигч дахин газар эзэмших эрхтэй эсэх, тухайн газрыг хэн бодитоор эзэмшиж байгааг хээрийн судалгаа хийж тогтоогоогүй байна. 

Хуульд зааснаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, газар эзэмшүүлэх өргөдөл хүлээн авч шийдвэрлэх, газрын кадастрын мэдээллийн санг эрхлэх зэрэг нь хариуцагч нарын үүрэг бөгөөд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд ийнхүү нэмж тодруулах зүйл нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11.”шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэж зааснаар  дээрх нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр хэнд газар эзэмшүүлэхийг шийдвэрлэхээр байх тул аянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн Ц.Д, Х.Б*******, Д.Т, С.З, З.З, П.М, Д.Д, Н.Э*******лд, Ш.О, Б.Б, Б.С, Б.С, Б.Ө, Б.Б нарт холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/406 дугаар, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны ѳдрийн А/22 дугаар, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжийн Ч.Дд тус тус холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өрийн А/186 дугаар захирамжийн Н.Б, Г.Б нарт холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/364 дүгээр захирамжийн Т.Сд холбогдох хэсгийн биелэлтийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.13, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн Ц.Д, Х.Б*******, Д.Т, С.З, З.З, П.М, Д.Д, Н.Э*******лд, Ш.О, Б.Б, Б.С, Б.С, Б.Ө, Б.Б нарт холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/406 дугаар, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны ѳдрийн А/22 дугаар, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжийн Ч.Дд тус тус холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өрийн А/186 дугаар захирамжийн Н.Б, Г.Б нарт холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/364 дүгээр захирамжийн Т.Сд холбогдох хэсгийн биелэлтийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохи Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн Ц.Д, Х.Б*******, Д.Т, С.З, З.З, П.М, Д.Д, Н.Э*******лд, Ш.О, Б.Б, Б.С, Б.С, Б.Ө, Б.Б нарт холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/406 дугаар, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны ѳдрийн А/22 дугаар, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжийн Ч.Дд тус тус холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өрийн А/186 дугаар захирамжийн Н.Б, Г.Б нарт холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/364 дүгээр захирамжийн Т.Сд холбогдох хэсгийг тус тус хүчингүйд тооцсугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг, гуравдагч этгээд Ч.Дгээс төлсөн 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах жр гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН