Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2023/00485

 

 

202 оны өдөр

     01 сар       27  р                                            184/ШШ202/0048

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, шүүгч Б.Баярмаа, Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* ******* *******. Хаяг: Сүхбаатар дүүрэг,  дүгээр хороо, Сөүлийн гудамж,

Хариуцагч: ******* ******* овогт ******* ******* /РД: ИЕ94021819/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, Амины орон сууц -р гудамж, тоот

Гэм хорын хохиролд 14,64,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг төлөөлөн Сонгинохайрхан дүүргийн Прокуорын газрын ахлах прокурор Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гэрч А., иргэдийн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.                           

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “ төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж зохицуулсан. ******* ******* ******* газраас 2022 оны 2 дугаар сарын *******-ний өдөр 12 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн прокурорын *******т хандаж, тус байгууллагыг төлөөлж Г.*******ийн учруулсан хохирлыг арилгуулах талаар нэхэмжлэл гарган, шийдвэрлүүлж өгөх тухай” хүсэлт ирүүлснийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Г.******* нь 2021 оны 12 дугаар сарын 1-ны өдөр 0 цаг 00 цагийн үед Баянзүрх дүүргийн дугаар хороо, Кино үйлдвэрийн урд замд Тоёота приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-д заасан Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ гэсэн заалтыг зөрчиж, иргэн Г.ы жолоодож явсан Тоёота чейзер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас уг тээврийн хэрэгсэл нь ******* ******* ******* газрын эзэмшлийн телекамерын шонг мөргөж, эвдэн 14,64,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Г.*******ийн гаргасан дээрх зөрчлийг Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зөрчлийн 220600008 дугаартай хэрэг нээн шалгаад, 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 000124 дугаартай “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар, Зөрчлийн тухай хуулийн ******* ангийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох зөрчлийн хариуцлага хүлээлгэсэн байна. Иргэн Г.*******ийн гаргасан дээрх зөрчилд хариуцлага хүлээлгэсэн боловч тэрээр ******* ******* ******* газрын өмчлөлд бүртгэлтэй эд д учруулсан хохирлыг сайн дураараа барагдуулаагүй, барагдуулахаас татгалзсан. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ... эд д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Бусдын эд д гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу төрийн байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохирлыг Г.*******ээр нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас ******* ******* ******* газрын өмчлөлийн хөрөнгийг эвдэж, учруулсан хөрөнгийн хохирол болох 14,64,000 төгрөгийг Г.*******ээс гаргуулахаар нэхэмжилсэн. Шаардлагаа 80,960 төгрөгөөр багасгаж, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон  1,71,040 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 12: дугаар сарын 1-ны өдөр Баянзүрх дүүргийн -р хороо, Кино үйлдвэрийн урд замд Тоёота маркийн үпсын дүгаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас уг тээврийн хэрэгсэл нь ******* түсгай ******* газрын эзэмшлийн телекамерын шонг мөргөж зогссон. Уг зөрчилтэй холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зөрчлийн 000124 дугаартай шийтгэлийн хуудсаар 100,000 төгрөгөөр торгуулах зөрчлийн хариуцлага хүлээсэн. 2021 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн ******* ******* ******* газрын хийлгүүлсэн “Виннэр ” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар Q60-E 0HZ камер- 6,060,40 төгрөг, 9 метр цайртай шон - 2,800,747 төгрөг, камерийн суурь- 1 ширхэг 488,8 төгрөг, 12 core шилэн кабель- 100м - 18,400 төгрөг, СП 16-тай цахилгааны кабель 400м -2,661,120 төгрөг, бусад туслах материал багц 717,640 төгрөг, өргөгч машин, тээвэрлэлт, каран, суурилуулалт, тохиргооны ажил- 826,100 төгрөг нийт 1,71,040 төгрөг гэж хохирлын үнэлгээний тайлан гаргажээ. 2021 оны 12 сарын 17-ны өдөр Шинжээч оролцуулах тухай Эрх бүхий албан тушаалтны тогтоол камерийн шон, камерыг сэргээн засварлахад хэдэн төгрөгийн зардал шаардагдахыг тодруулахаар шинжээч томилсон. Дээрх эрх бүхий албан тушаалтны тогтоолд “... Хяналтын камерын шонг шилжүүлсүгэй...” гэжээ. Зам тээврийн осол гарах үед камерын шонд хяналтын камер байхгүй байсан. Мөн ******* ******* ******* газрын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хохирол барагдуулах тухай” мэдэгдэлд Q604-E телекамер гэжээ. Гэтэл “ ” ХХК-ийн үнэлгээний тайлангаар Q60-E 0HZ камерын үнийг тодорхойлоод байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл байхгүй байсан камерт үнэлгээ тогтоож байгаа нь үндэслэлгүй Хяналтын камерын шонд телекамер байсан гэдэг нь тогтоогддоггүй. Хэрэв телекамер байсан бол зам тээврийн осол гарах үед хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэх, тэмдэглэлд хөтөлсөн байх ёстой. хариуцагч ******* нь шон мөргөсөн хохирлын хэмжээ болох үнэлгээгээр тогтоосон 2,800,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн ын газрын хариу мэдэгдэх хуудас, итгэмжлэл, ******* ******* ******* газрын хүсэлт, 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай Баянзүрх дүүргийн ын тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол, тэмдэглэл, Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгслийн үзлэгийн тэмдэглэл, холбогдогч жолоочийн биеийн байцаалт, фото зураг, улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн шинжээч оролцуулах тухай тогтоол, 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, “ ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, хавсралт баримтууд, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, “Виннэр вэй” ХХК-ийн , даатгалын хохирлын үнэлгээ, “Ашид билгүүн” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан тухай 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдэх хуудас, ******* ******* ******* газраас Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст хүргүүлсэн хохирол барагдуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 914 дугаартай албан бичиг, “Дэлгэр тэс” ХХК-ийн орлогын ордерын баримт, хариуцагчаас гаргасан баримт: 2022 оны 4 дүгээр сарын 8-ы өдрийн итгэмжлэл, фото зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан эд д учирсан гэм хорын хохиролд 14,64,000 /арван дөрвөн сая таван зуун жаран дөрвөн мянга/ төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 80,960 төгрөгөөр багасгаж, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 1,71,040 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Г.******* нь  2021 оны 12 дугаар сарын 1-ны 0 цагийн  орчим  Баянзүрх дүүргийн дугаар хороо, Кино үйлдвэрийн урд замд Тоёота приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4 дэх заалтыг зөрчиж, иргэн Г.ы жолоодож явсан Тоёота чейзер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн байна.

Энэхүү ослын улмаас мөргүүлсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ******* ******* ******* газрын эзэмшлийн телекамерын шонг мөргөж, хохирол учруулсан болох нь зохигчдын тайлбар, зөрчлийн 220600008 дугаартай хэрэгт авагдсан /эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, магадлагаа, хариу мэдэгдэх хуудас, зам тээврийн осол, хэргийн *******т үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан ******* дээр хийсэн бүдүүвч зураг,  шийтгэлийн хуудас/  зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 108-19/

Хариуцагч нь өөрийн жолоодож явсан улсын дугаартай автомашины эзэмшлийн талаар маргаагүй бөгөөд тухайн үед “ ” ББСБ-иас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалж,  зээлдүүлэгчийн нэр дээр гэрчилгээг шилжүүлсэн байсан гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч байгууллагын хүсэлтээр хохирлын үнэлгээг хийсэн “ вэй” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12/22 тоот үнэлгээгээр уг ослын улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн Q60-E 0HZ камер 1 ширхэг, үнэ 6,060,40 төгрөгийн үнэтэй, 9 метр цайртай шон, үнэ 2,800,747 төгрөгийн үнэтэй, камерийн суурь 1 ширхэг, 488,8 төгрөгийн үнэтэй, 12 core шилэн кабель, 100м нь 18,400 төгрөг, СП 16-тай цахилгааны кабель 400м нь 2,661,120 төгрөг, бусад туслах материал 717,640 төгрөг, өргөгч машин, тээвэрлэлт, каран, суурилуулалт, тохиргооны ажил 826,100 төгрөг, нийт 1,71,040 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэжээ. /хх-ийн 1/

Мөн нэхэмжлэгч ******* ******* ******* газрын  “Арш технологи” ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Хяналтын камерын тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”, түүний 1 дүгээр хавсралт буюу барааны тодорхойлолтоос үзэхэд  Q60-E 0HZ камерыг 7,90,660 төгрөгөөр худалдан авсан нь нотлогдоно.

Цагдаагийн байгууллагаас Г.*******ийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.1 дэх хэсэгт заасныг баримтлан 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан, тэрээр энэхүү шийдвэрт Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу гомдол гаргаагүй,  зам тээврийн осол гаргасан тухайд болон  гэм буруугийн тухайд маргаагүй, мөн шинжээчийн дүгнэлттэй танилцсан баримтад гарын үсгээ зурсан  байна.  /хх-ийн 16,191/

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шон дээр камер байсан эсэх нь тодорхойгүй, *******т унасан бол түүнийг авсан хүнээс гаргуулах шаардлагатай, баримтаар нотлоогүй гэж маргасан.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн CD-г шүүх хуралдааны явцад үзлэг хийж, нотлох баримтаар шинжлэн судалсан бөгөөд түүнд агуулагдаж буй 8 секунд орчим үргэлжлэх бичлэгээр тухайн шон дээр телекамер байсан, зам тээврийн ослыг бичиж авсан, осол гарсан цаг хугацаанд /шон мөргөх үед/ бичлэг тасалдсан үйл баримт тогтоогдсон.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгүүдэд  бусдын эд д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бйах,  бусдын эд д гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.  

Хариуцагчийн буруутай үйлдлээс осол гарсан, ослоор нэхэмжлэгчийн эд д хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримт, эрх бүхий байгууллагын шийдвэр, хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон байх тул хариуцагч хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэгч ******* ******* ******* газрын нэхэмжлэл үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Хөрөнгийн үнэлгээний “ вэй” ХХК-ийн хохирлын үнэлгээг баримтлан нэхэмжилсэн 1,71,040 төгрөгийн шаардлагаас цахилгааны 400 м кабелийн үнэ 2,661,120 төгрөг, бусад туслах материалын үнэ 717,640 төгрөгийг хасаж тооцон, 10,4,280 төгрөгийг уг ослоос шалтгаалан нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзлээ.

Хэрэгсэхгүй болгосон шаардлагын тухайд бусад туслах материал гэж юу болох нь тодорхойгүй, 400 м цахилгааны кабелийг дахин ашиглах боломжтой эсэх талаар дүгнээгүй, нотолсон баримтгүй байгаа болно.

Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд 10,4,280 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс ,78,760 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх  хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******ээс 10,4,280  /арван сая гурван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун ная/  төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******т олгож, нэхэмжлэлээс ,78,760 /гурван сая гурван зуун далан найман мянга долоон зуун жар/ төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1, 40 дүгээр зүйлийн 41.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 180,298  төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.  

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.БАТСҮХ

ШҮҮГЧИД                                                            Б.БАЯРМАА

                                                                               Ч.НЯМСҮРЭН