| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0147/Э |
| Дугаар | 2025/IWM/169 |
| Огноо | 2025-09-02 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2025/IWM/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2522003040161 дугаартай хэргийг ******* оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,,,,, улсаас авсан гавьяа шагналгүй,, овогт гийн , регистрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь ******* оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаа дуусаагүй байхдаа буюу ******* оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 05 цагийн орчимд аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 1,60%) үедээ улсын дугаартай “Toyota prius-30” /Тоёота Приус-30/ маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... ******* оны 06 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед манай ах болох Намсрайжав манай гэрт буюу сумын 6 дугаар багийн нутаг 4-6 тоотод өөрийнхөө эзэмшлийн дуэ улсын дугаартай Приус-30 маркийн автомашинтай ирсэн юм. Тэгээд Намсрайжав ах бид хоёр пиво уухаар болоод дэлгүүр орж 2,5 литрийн 2 ширхэг "Сэнгүр" пиво аваад манай гэрт тухайн пивоо уучихаад шөнийн 12 цагийн үед унтсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу ******* оны 06 дугаар сарны 22-ны өглөө 05 цагийн орчимд Намсрайжав ах ажил руугаа явахаар болохоор нь би "таны машиныг унаад гудамжны үзүүрт гаргаад өгье" гэж хэлээд машиныг нь унаад гудамжны үзүүрт очсон чинь өөдөөс цагдаа ирж таараад зогсоогоод намайг шалгасан, тэгээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гээд цагдаагийн газарт авч очин драйгераар шалгахад надаас 1,60 хувийн согтолт илэрсэн. Би өмнө нь В ангилалтай байсан. ******* оны 04 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн сумын төвд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь манай ах Намсрайжавын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р хуудас/
Гэрч “... ******* оны 06 сарын 21-ний өдөр аймгийн Цагдаагийн газарт эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан. ... Өглөө 05 цагийн орчимд жижүүрийн 7059102 дугаарт “ сумын 6 дугаар багийн нутаг 4-6 тоотод хүмүүс хашхиралдаад байна” гэх дуудлага ирсний дагуу жолооч цагдаа Н.Уугандоржийн хамт тухайн дуудлагад оччихоод эргээд хөдөлж байтал улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байхаар нь нийтлэг үүргийнхээ дагуу зогсоон шалгатал жолооч нь гээд 20 гаран насны залуу байсан. Тухайн залуу харагдах байдлаасаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Мөн өөрөө "би пиво уучихсан юм аа” гэж хэлж байсан. Тэгэхээр нь цагдаагийн газарт авч ирж шалгахад 1,60 хувийн согтолттой байсан. ******* гэх хүн байсан бөгөөд жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-р хуудас/
Гэрч “... ******* оны 06 дугаар сарын 21-ний өдөр би хуурай дүү болох гэрт цүнх өгөх санаатай очсон юм аа. Тэгээд ойрд уулзалдаагүй гээд дэлгүүрээс 2,5 литрийн савлагаатай пиво хоёрыг аваад 21 цагийн үед гэрт орж уусан. Тэгээд шөнө 00 цаг өнгөрч байхад унтаж амраад маргааш өглөө нь буюу 22-ны өглөө 05 цагийн үед сэрээд ажилдаа явах санаатай босох үед сэрж таараад “би машиныг чинь бариад гудамжны үзүүр хүрье, тэгээд тэндээ буугаад үлдье” гэж хэл”хээр нь машинаа бариулаад явсан. Учир нь миний машиныг худалдаж авмаар байна гээд сонирхоод байсан юм, тэгээд унаж үзээд байсан юм аа. Гэрээс нь гараад 50 орчим метр явтал гудамжны үзүүрт цагдаа таарч бид хоёрыг шалгахад архи нь гараагүй байж таараад цагдаагийн газар дээр ирсэн хойноо түүнийг өмнө нь эрхээ хасуулж байсан гэдгийг мэдсэн. Миний өөрийн эзэмшлийн улсын дугаартай, “Toyota prius-30” маркийн тээврийн хэрэгсэл байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 8-р хуудас/
- ******* оны 06 дугаар сарын 22-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “... овогтой г драгерь багаж ашиглан шалгахад 1,60% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-05-р тал/
- аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ******* оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн *******/ЗШ/225 дугаартай “... Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар холбогдогчгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжээр буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан талаархи лавлагаа, шийтгэврийн хуулбар, /хх-ийн 31-33-р тал/ зэрэг болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад яллагдагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ******* оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн *******/ЗШ/225 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжээр буюу 400,000 төгрөгөөр торгуулсан ба уг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаа дуусаагүй байхад ******* оны 06 дугаар сарын 22-ны шөнийн 05 цагийн үед аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 1,60%) үедээ тээврийн хэрэгсэл жолооджээ.
Шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан цаг хугацаа дуусаагүй байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл болно.
Дээрх хуулийн тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг”, мөн “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг”, “Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно” гэсэнтэй тус тус нийцэж байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.
Улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогч нар энэхүү саналаа дэмжив.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгчг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялыг нийтэд тустай ажилд хийлгэх ял оногдуулсан үеэслэн тоолсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД