| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0148/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/170 |
| Огноо | 2025-09-02 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2522002770154 дугаартай хэргийг ******* оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,,, ах дүү нарын хамт аймгийн Адаацаг 4 дүгээр баг “Түймэрт” гэх газар нутаглах,,,, Регистрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаа дуусаагүй байхдаа буюу ******* оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн үед аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 1,62%) үедээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Dayun” /Даюун/ маркийн тээврийн хэрэгсэл /мотоцикл/ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... ******* оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн орчимд аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт жолоодох эрхээ хасуулсан үедээ улсын дугааргүй "Даюун" маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би ******* оны 06 дугаар сарын 16-ны өдөр аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг гудамжинд найз машинд , нарын хамт 2 ширхэг 2,5 литрийн пиво хувааж уусан юм. Тэгээд байж байгаад 16 цагийн орчимд найз охин төрөөд удаагүй байсан болохоор эмнэлэгт үзүүлэх гээд очсон. ийн гэр болох сумын 9 дүгээр баг 633 тоотод очиход дүү нь надад хандан "архи ууж байхын оронд эгчид боорцог аваад ирэхгүй дээ" гэхээр нь би "чамд ямар хамаатай юм" гээд уурласан чинь намайг “зайл” гэхээр нь гэрээс нь гарч яваад өөрийн хуучин мотоциклоо унаад наадмын талбайн баруун хойд талын овоон дээр очоод зогстол араас цагдаа ирсэн. Тэгээд намайг аймгийн цагдаагийн газарт авч очиж драгерь үлээлгэхэд 1,62 хувийн согтолт илэрсэн. Би жолоодох эрхийн В ангиллын үнэмлэхтэй байсан. 2024 оны 07 дугаар сард аймгийн сумын төвд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жолоодох эрхээ хасуулсан байсан. Би шүүхээр орж ял шийтгэгдэж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р хуудас/
Гэрч “... ******* оны 06 дугаар сарын 16-ны өдөр 16 цаг өнгөрч байхад “ тоотод согтуу хүн агсам тавиад байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу ахлах ахлагч Дэлгэрзаяагийн хамт уг дуудлагад очсон юм. Тэгсэн тухайн газарт очиход агсам тавьсан гэх гэдэг хүн нь гараад явчихсан байсан ба дөнгөж сая хойшоо гараад явсан гэсэн юм. Тэгэхээр нь тэр айлаас дуудлага өгсөн гэх эмэгтэй хүнийг машиндаа суулгаад хамт яваад Айргийн баруун талын засмал замаар хойшоо гартал нэг мотоцикл хойшоо давхиад овоон дээр гарч байгаа харагдахаар нь араас нь очтол мотоцикл дээр 1******* хүн сууж байсан түүнийг мөн байна гэж хамт явсан эмэгтэй хэлсэн. Тэгээд би г цагдаагийн газар дээр авч ирж согтуурал шалгах драгерь багаж үлээлгэн шалгахад 1.62%-ийн согтолтой гарсан. улаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклтой ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-р хуудас/
Гэрч С.гийн “... ******* оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 13-14 цагийн үед сумын гудамд , хоёртой уулзсан. Тэгээд бид гурав 2 том пиво хувааж ууцгаасан. ...Тэгэхэд улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклоо унаад ганцаараа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/
- ******* оны 06 дугаар сарын 16-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “... овогтой г драгерь багаж ашиглан шалгахад 1,62% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-05-р тал/
- аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн *******/ЗШ/324 дугаартай “... Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар холбогдогч овог гийн гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан талаархи лавлагаа, шийтгэврийн хуулбар, /хх-ийн 34-36-р тал/
- Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн мэдээлэл” лавлагаанд “В” ангиллын дугаартай жолооны үнэмлэхийн эрх 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1 жил хасагдсан, /хх-ийн 32-р хуудас/ зэрэг болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад яллагдагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн *******/ЗШ/324 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлсэн ба уг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаа дуусаагүй байхдаа ******* оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн үед аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 1,62%) үедээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолооджээ.
Шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан цаг хугацаа дуусаагүй байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл болно.
Дээрх хуулийн тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг”, мөн “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг”, “Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно” гэсэнтэй тус тус нийцэж байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.
Улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогч нар энэхүү саналаа дэмжив.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /Хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгчг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэслэн тоолсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД