Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг    

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын  газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2522003050157 дугаартай хэргийг ******* оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******, эхийн хамт Дундговь аймаг сум 1 дүгээр баг “Хар-Овоо” гэх газар нутаглах,,,  овогт ын Буяндэлгэр, Регистрийн дугаар:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь ******* оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаа дуусаагүй байхдаа буюу ******* оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн үед Дундговь аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 3,37%) үедээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “” маркийн тээврийн хэрэгсэл /мотоцикл/ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                    Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар: 

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... ******* оны 06 сарын 25-ны өдөр Дундговь аймгийн сумаас аймгийн төв рүү ажлаар орж ирсэн. Тэгээд аймгийн төв 9 дүгээр багт / хороолол/ найз очоод 0.5 литрийн “Хараа” 2 ширхэг, 2.5 литрийн “Сэнгүр” пиво уучихаад 21 цаг өнгөрч байхад өөрийхөө “” маркийн мотоцикл жолоодоод явж байхад “Наран” дэлгүүрийн орчимд цагдаа зогсоож шалгахад 3.37 хувийн согтолт илэрсэн. ... ******* оны 01 сард эрхээ хасуулсан байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р хуудас/

Гэрч “... Тус өдөр би эргүүл шалгалтаар ажиллаж байхад Дундговь аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг Тосгон хорооллын авто замд мотоциклтой хүн хөдөлгөөнд оролцоод явж байхаар нь зогсоож шалгасан ба тухайн жолоочийн регистрийн дугаарыг авч багажаар шалгахад ******* оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хүн байсан. Тэгээд жолоочийг цагдаагийн газарт авч ирж драгер багаж үлээлгэн шалгахад 3,37 хувийн согтолттой байсан учир мотоциклийг саатуулж өөрийг нь явуулсан. Тухайн жолооч өөрийгөө найзындаа очиж архи дарс уучихаад гэртээ харих гэж явсан гэж хэлдэг. Улсын дугааргүй “Dayun” маркийн мотоцикл байсан ганцаараа мотоциклоо унаад явж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 08-р хуудас/

- ******* оны 06 дугаар сарын 25-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “... овогтой драгер багаж ашиглан шалгахад 3,37% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-05-р хуудас/

 - Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ******* оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *******/ЗШ/59 дугаартай “... Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь хэсэгт зааснаар холбогдогч овогт ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжээр буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан талаархи лавлагаа, шийтгэврийн хуулбар, /хх-ийн 35-37-р тал/

- Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн мэдээлэл” лавлагаанд “В” ангиллын дугаартай жолооны үнэмлэхийн эрх ******* оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1 жил хасагдсан, /хх-ийн 33-р хуудас/ зэрэг болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад яллагдагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ******* оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *******/ЗШ/59 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжээр буюу 400,000 төгрөгөөр торгуулсан ба уг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаа дуусаагүй байхад буюу ******* оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн үед Дундговь аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 3,37%) үедээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Dayun” // маркийн мотоциклийг жолооджээ.

Шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан цаг хугацаа дуусаагүй байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл болно.

Дээрх хуулийн тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг”, мөн “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг”, “Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно” гэсэнтэй тус тус нийцэж байна.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

                        Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Прокуророос шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.

            Улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогч нар энэхүү саналаа дэмжив.

            Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоон шийтгэх тогтоол биелүүлэхийг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч овогт ын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоон шийтгэх тогтоол биелүүлэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь уг ялаас зайлсхийсэн тохиолдолд ажлын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ТӨРБОЛД