Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/172

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг   

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын  газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2522000000163  дугаартай хэргийг ******* оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,,, 3 хүүхдийн хамт аймгийн Эрдэнэдалай сумын 5 дугаар баг “Талын ус” гэх газар нутаглах,,, Регистрийн дугаар:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь ******* оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн орчимд аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “ ” гэх газарт байрлах иргэн гэрт согтуурсан үедээ хохирогч үл ялих зүйлээр шалтаглан маргаж улмаар түүний нүүрэн тус газарт архины шилээр 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:  

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Хохирогч “******* оны 07 дугаар сарын 10-ны өдөр суман дээр хүү , хүргэн нартай явж байтал саахалтын залуу таарч хөдөө гэр өөд хамт явсан. Замаараа гэрээр ортол гаднаас танихгүй 2 хүн байсан. Тэгтэл хадам ах гэх хүн хүүхэдтэйгээ, тэйгээ ирсэн. Тэгээд , нар нь намайг хэл амаар өдөөд байхаар нь би явж хүргэн ийг өөрийнхөө гэртээ хүргэж өгөөд буцаад д очтол сууж байсан. Тэгээд би гэрийн зүүн талд суух гэтэл гэрийн баруун талд сууж байгаад намайг дуудаж хажуудаа суулган “arkhi” гэсэн бичигтэй дотроо архитай шилээр тус газар 3 удаа цохихоор нь цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өргөдөл өгсөн. Би 2024 оны зун 16 хонь алдсан юм. Тэрийг “чи намайг хулгайд хардсан” гэхээр нь би “тийм зүйл яриагүй байхад чи намайг согтуу айлд байхад зодчихоод явсан байна лээ” гээд тиймэрхүү зүйл ярьж байгаад учраа олсон юм, тэрнээс л болсон байх” гэх мэдүүлэг, /хх-ийн 08-09-р хуудас/

2. Гэрч “... Би ******* оны 07 дугаар сарын 10-ны өдөр сумын төв ороод хөдөө гэрээдээ буцаж байтал замд таараад хамт манай гэрт ирээд , нартай маргалдаад байж байтал ы хүү нь ыг аваад гэрээдээ явсан. Тэгээд гэртээ , нартай сууж байтал гаднаас орж ирээд тай маргалдаад эхэлтэл ы толгой хэсэгт ууж байсан 0,5 литрийн савлагаатай “ARKHI” гэсэн бичиглэлтэй талаараа архитай байсан шилээр цохихоор нь бид 2 хориод гэрээс гаргаад зогсож байтал дахиад архины шилээрээ ы толгой хэсэгт дахиад цохихоор нь гутлын түрүүнээсээ хүрэн иштэй хутга гаргаж ирээд руу дайрахаар нь бид хэд дахиж хориод би , нарыг “одоо харьцгаа гэр оронд цус нөж гоожуулаад хүүхэд багачуул айчихлаа” гэтэл , нар нь гэр гэрээдээ явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13-р хуудас/

3. Н.ын “******* оны 07 дугаар сарын 10-ны өдөр ... буцаж ирээд хаалгаар ыг “гараад ир” гэтэл “нааш ир энд суу” гээд ыг дэргэдээ суулгаж хоорондоо муудаад нь гийн толгой хэсэгт архины шилээр 1 удаа цохиод гэрээс гартал араас нь цус гоожуулаад гэрээс гараад явсан. Тэгэхээр нь араас нь гартал баруун гартаа модон иштэй хүрэн хутга бариад зүүн гараараа ыг заамдсан байхад гийн гарт байсан хутгыг авч хаяхаар нь бид хэд нарыг салгаад гэр гэрээдээ явцгаасан. ... архины шилээр гийн зүүн хөмсөг хэсэгт цохисон өөрөөр халдаагүй” гэх мэдүүлэг, /24-25-р хуудас/

4. Шүүгдэгч *******ын талаархи лавлагаа, /хх-ийн 58-р хуудас/

4. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “ аймгийн сумын 5 дугаар багийн д оршин суух нь гэх айлд ******* гэдэг хүнд хэсэгт архины шилээр цохиулж баруун хөмсөгний дээд хэсэгт 4 оёо тавиулсан”, /хх-ийн 2-р хуудас/

5. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн ******* оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 0725/340 дугаартай “ биед зүүн нүдний дээд зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 28-29-р хуудас/ нотлогдсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт архины шилээр цохиход биед нь гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа боловч уг зүйлийг хүсэж хийн үйлдлээрээ уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч ******* нь хохирогч С.ы нүүрэн тус газарт архины шилээр 2 удаа цохиж зодож байгаа үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч биед шууд санаатай халдсан үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч С. нь “Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Прокуророос шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй, цаашид хохирогч хохирол нэхэмжилсэн тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, прокурорын сонсгосон 500 нэгжээр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлсэн болно.

            Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримаар хураан авсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ТӨРБОЛД