Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/173

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг   

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн прокурорын  газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******өд холбогдох эрүүгийн 2522001720129 дугаартай хэргийг ******* оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ******* аймгийн Сайнцагаан суманд төрсөн,*******,*******,,,,, ******* аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг 9-917 тоотод оршин суух,,,,, Регистрийн дугаар:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь ******* оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ******* аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт иргэн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөх, газарт унагаж цээж болон хэвлий тус газарт хөлөөрөө дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэг. Шүүгдэгчийн гэм буруутайд тооцох талаар:  

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Хохирогч “Би ******* оны 04 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн сумаас мал худалдаж авахаар жолооч түүний машинтай мөн мал нядлах 2 хүний хамтаар гарсан. Тэгээд нэлээд орой болж байхад ******* аймгийн суманд танил гэх айлд очсон. Тухайн үед бид нарыг хоол идээд яв гэхээр нь хоол хүлээх зуур 1 шил 0.5 литрийн архи гаргаж ирээд задалсан ба тэр архинаас машин барьж явсан уугаагүй харин , мал нядлагч бид 3 хувааж уусан. Тэгээд хоол унд идээд сууж байтал жолооч болох идэж байсан хоолноосоо жаахан асгахаар нь би түүнд хандаж "хоол асгалаа” гэх мэт үг хэлсэн чинь уурлаад гэрээс гарсан. Тэгээд би хоолоо түрүүлж идэж дуусаад араас нь ганцаараа гарсан чинь гэрийн гадаа миний нүүр рүү нэг удаа толгойгоороо мөргөж унагаад дараа нь намайг унасан байхад миний цээж болон хэвлийн орчим 4-5 удаа хөлөөрөө дэвссэн. Тухайн үед би босож чадахгүй байхад араас надтай хамт явсан мал нядлах 2 хүн гарч ирсэн. Энэ үед нөгөө 2 хүнийг явъя гээд машиндаа суулгаад буцаад явсан, харин би тэр айлдаа үлдсэн. Тэгээд болсон асуудлын талаар охиндоо утсаар хэлсэн чинь манай охин сумын цагдаа руу дуудлага өгсөн байна лээ удалгүй сумын цагдаа намайг ирж аваад ******* аймгийн Сайнцагаан сумын төвд хүргэж ирсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-р хуудас/

2. Гэрч “... Би ******* оны 04 дүгээр сарын 19-ний үдээс хойш 15 цагийн үед байх , Д., ******* нарын хамтаар аймгийн сум руу тэмээ нядалж ирэх гээд явцгаасан. … ортол авсан “Агар” нэртэй архиа , хоёр ууж явсан. сумын 2 давхар улаан дэлгүүрээс 0,5 литрийн байх “Хараа” архи, уут боов авсан. Бид цааш давхиад сумаас урагш байх гэх айлд очиход айлын хүмүүс хоол цай ууж идээд яв гэсэн. … Бид хоёрыг ороход тэр хоёр 0,5 литрийн “Хараа” нэртэй архийг гэрийн эзэн , , нар уугаад сууж байсан. гаднаас оруулж ирсэн пиво гэрт байсан хүмүүст аягалаад өөрөө бас уусан. … Хоолоо идэж байтал ах хоёр дахин муудаад ах нөгөө сэрээгээ дайлаагаад байхаар нь ийг би гар, гар чамайг байхаар хэрүүл болоод байна гээд гаргасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р хуудас/

3. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “******* аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар багийн 1 гудамж 2 тоотод оршин суух ******* нь г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биед нь халдаж зодсон”, /хх-ийн 5-р хуудас/

4. Эрүүл мэндийн даатгалын сангаас ******* оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдрийн хооронд нь эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ авахад 4.258.128 /дөрвөн сая хоёр зуун тавин найман мянга нэг зуун хорин найм/ төгрөг зарцуулагдсан талаар ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ******* оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай албан бичиг, /шүүх хуралдаанд прокурор гаргаж өгсөн 3 хуудас баримтад/

5. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн ******* оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0725/215 дугаартай “... биед цээжний хөндийд хий хурах 550 гр, 5, 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 28-30-р хуудас/ нотлогдсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөх, цээж болон хэвлийн хэсэгт хөлөөрөө дэвсэх зэргээр зодоход биед нь гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа боловч уг зүйлийг хүсэж хийн үйлдлээрээ уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч ******* нь хохирогч нүүрэн тус газар толгойгоороо мөргөх, цээж болон хэвлийн хэсэгт хөлөөрөө дэвсэх зэргээр зодож байгаа үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч биед шууд санаатай халдсан үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул *******ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч д хохирол төлбөрт 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч “Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин д учирсан гэмтлийн эмчилгээ, үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас ******* оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 4.258.128 /дөрвөн сая хоёр зуун тавин найман мянга нэг зуун хорин найм/ төгрөг зарцуулагдсан болох нь ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ******* оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гээд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” төлүүлнэ гэжээ.

Иймд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 4.258.128 /дөрвөн сая хоёр зуун тавин найман мянга нэг зуун хорин найм/ төгрөгийг *******өөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд /Төрийн сангийн 100900020080 дугаартай данс/ олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Прокуророос шүүгдэгч *******өд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, цаашид хохирогч хохирол нэхэмжилсэн тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлөх талаар маргаагүй, прокурорын сонсгосон 10.000 нэгжээр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгож, ул торгуулийг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.  

            Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой өд 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулсугай.

            5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримаар хураан авсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс 4.258.128 /дөрвөн сая хоёр зуун тавин найман мянга нэг зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгосугай.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ТӨРБОЛД