Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ174

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг    

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын  газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2522002810155 дугаартай хэргийг ******* оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,,,,,,, Регистрийн дугаар:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь ******* оны 03 дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаа дуусаагүй байхдаа буюу ******* оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагийн үед аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 1,75%) үедээ өөрийн эзэмшлийн улсын дугаартай “” /Хьюндай Соната-6/ загварын тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                    Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар: 

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би ******* оны 06 дугаар сарын 18-ны орой ажлын хүмүүстэйгээ 23 цаг өнгөрч байхад сумын 7 дугаар баг 3 дугаар цэцэрлэгийн баруун талд байх нийтийн байранд ажлын хүн болох гэрт 6-уулаа хоёр ширхэг 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво, 0.5 литрийн “Хараа” архи хувааж уусан. Тэгээд шөнийн 02 цагийн үед тэр айлаас гараад өөрийн эзэмшлийн улсын дугаартай Хьюндай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ажлын хүн болох хамт хүргэж өгөх гээд явсан. Тэгээд би сумын 7 дугаар баг Жаст-Ойл шатахуун түгээх станцын урагш явж байтал цагдаа зогс гэхээр нь би зогсохгүй чигээрээ сумын 9 дүгээр баг Мандал гэр хорооллуудын баруун талд очоод зогссон чинь араас цагдаа хүрээд ирсэн. Цагдаа ирээд миний бичиг баримтыг шалгаад та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд цагдаагийн газар авч ирж согтуурал шалгах драгерь багаж үлээлгэж шалгасан. Би унаж явсан улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэдэг хүнээс 2024 оны 11 дүгээр сард хотоос 4,500,000 төгрөгөөр худалдаж аваад нэрээ шилжүүлээгүй байсан. Би хоёр том пиво, нэг 0,5 литрийн архи 6-уулаа хувааж уусан. Намайг цагдаагийн газарт авч ирж драгерь багаж үлээлгэж шалгахад 1.75%-ийн согтолттой байсан. Би өмнө нь Төв аймагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж байсан өөр ял шийтгэл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 47-р хуудас/

Гэрч “... Би ******* оны 06 дугаар сарын 18-ны 19 цагаас 06 дугаар сарын 19-ний өдрийн өдөр 02 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ******* оны 06 дугаар сарын 19-ний шөнийн 02 цагийн үед цагдаагийн газрын зүүн талаар Соната-6 маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл өндөр хурдтай ертөнцийн зүгээр урагш явсан. Тэгээд би эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Энхбаярын хамт тухайн тээврийн хэрэгслийн араас явсан. Тухайн тээврийн хэрэгсэл аймгийн төв засмалаар аймгийн чиглэлийн асфальтан замаар яваад аймгийн баруун талд шороо руу гараад зогссон. Бид 2 араас нь очоод жолоочийг нь бичиг баримтаа гээд шалгахад жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн өөрийгөө хянах чадваргүй байсан тул цагдаагийн газарт авч ирж согтуурал шалгах драгерь багаж үлээлгэж шалгахад 1,75%-ийн согтолттой байсан тул тээврийн хэрэгсэл болон өөрийг ньт нь хүлээлгэж өгсөн. ******* согтуурал шалгах драгерь багаж үлээлгэж шалгахад 1.75%-ийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12-р хуудас/

- ******* оны 06 дугаар сарын 19-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “... овогтой драгерь багаж ашиглан шалгахад 1,75% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-05-р тал/

 - аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ******* оны 03 дугаар сарын 14-ний өдрийн *******/ЗШ/135 дугаартай “... Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар холбогдогчын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжээр буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан талаархи лавлагаа, шийтгэврийн хуулбар, /хх-ийн 23-24, 34-37-р тал/

- Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн мэдээлэл” лавлагаанд “В” ангиллын дугаартай жолооны үнэмлэхний эрх ******* оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 1 жил хасагдсан, /хх-ийн 20-р хуудас/ зэрэг болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад яллагдагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ******* оны 03 дугаар сарын 14-ний өдрийн *******/ЗШ/135 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжээр буюу 400,000 төгрөгөөр торгуулсан ба уг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаа дуусаагүй байхад буюу ******* оны 06 дугаар сарын 19-ний шөнийн 02 цагийн үед аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 1,75%) үедээ өөрийн эзэмшлийн улсын дугаартай Хьюндай Соната-6 загварын тээврийн хэрэгсэл жолооджээ.

Шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан цаг хугацаа дуусаагүй байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл болно.

Дээрх хуулийн тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг”, мөн “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг”, “Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно” гэсэнтэй тус тус нийцэж байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

                        Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Прокуророос шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.

            Улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан, уг торгуулийг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогч нар энэхүү саналаа дэмжив.

            Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгчыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулсугай.

            5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ТӨРБОЛД