Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 119/ШШ2023/0007

 

                                    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                  

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг би нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн “Э” ТӨҮГазрын ТҮХ-д холбогдуулан гаргасан ““Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ТБ-139-12/94 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн үндсэн шаардлага,

“Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ЭҮТӨҮГ/202201... дугаартай, “Үйлдвэрлэл технологийн паркийн авто зам барьж байгуулах ажил”-ын Багц-1 тендерийг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч-ын гаргасан “Нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Ш” ХХК нь “Э” ТӨҮГазрын ТҮХ-д холбогдуулан ““Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ТБ-139-12/94 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн үндсэн шаардлага, “Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ЭҮТӨҮГ/202201... дугаартай, “Үйлдвэрлэл технологийн паркийн авто зам барьж байгуулах ажил”-ын Багц-1 тендерийг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж маргасан.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэхүү хүсэлтдээ: ““Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э” ТӨҮГазрын ТҮХ-д холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тус шүүхэд гаргасан “Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ТБ-139-12/94 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ЭҮТӨҮГ/202201... дугаартай, “Үйлдвэрлэл технологийн паркийн авто зам барьж байгуулах ажил”-ын Багц-1 тендерийг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2-д заасан үр дагаврыг бүрэн ойлгосны үндсэн дээр энэхүү хүсэлтийг гаргасан болно.” гэжээ.

                                                                            

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ШХХК нь “Э” ТӨҮГазрын ТҮХ-д холбогдуулан ““Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ТБ-139-12/94 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн үндсэн шаардлага,

“Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ЭҮТӨҮГ/202201... дугаартай, “Үйлдвэрлэл технологийн паркийн авто зам барьж байгуулах ажил”-ын Багц-1 тендерийг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэмэгдүүлсэн шаардлагыг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компанийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 23/31 тоот итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгож, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа О.Ч нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлж, шүүхэд хүсэлтээ ирүүлжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч нь сайн дурын үндсэн дээр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2-д заасан үр дагаврыг бүрэн ойлгож шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн “Э” ТӨҮГазрын ТҮХ-д холбогдуулан гаргасан ““Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ТБ-139-12/94 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ЭҮТӨҮГ/202201... дугаартай, “Үйлдвэрлэл технологийн паркийн авто зам барьж байгуулах ажил”-ын Багц-1 тендерийг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

      ШҮҮГЧ                 П.УУГАНЦЭЦЭГ