Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч О.Одончимэг

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******   

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2522000180063 дугаартай хэргийг ******* оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,,,,, 3 хүүхдийн хамт аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг 13-44 тоотод оршин суух хаягтай, урьд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,,, Регистрийн дугаар:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн орчимд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг тоот хашаанд барьсан байсан хохирогч *******ын эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг, гэр дотор байсан хохирогч тавилга зэргийг шатааж бусдад нийт 3,820,000 /гурван сая найман зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                 Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Хохирогч *******ын “2023 оны 08 дугаар сарын сүүлээр манай та гэрээ түрээслүүлээч гэж гуйсан байсан. Тэгэхээр нь битэйгээ зөвшилцөж байгаад д монгол гэрээ нэг сарын 60,000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Тэгээд би аймгийн сумын төвд амбаарт хураасан байсан гэрээ авч ирээд Сайнцагаан сумын 9 дүгээр баг хороололд д барьж өгсөн. Тэгтэл оны 12 дугаар сарын 26-ны өдөр би ажил дээрээ байж байтал манай залгаад “ залгаад гэрийг чинь шатаачихлаа гээд уйлаад байна” гэж хэлсэн. Удалгүй ажил дээр хүрээд ирэхээр нь битэй хамт гаар заалгаад гэр шатсан гэх газарт очиход гэр юу ч үгүй шатсан байсан. Тухайн гэр нь хаалга, унь, тооно, багана, ханатай, 4 ширхэг эсгий дээвэр, 8 ширхэг эсгий туурга, дотуур, гадуур цагаан бүрээс, хөшиг, брезентэн бүрээс, өрх, гадуур 3 (мяндас), дотуур 1 (хялгас), бүслүүртэй байсан. ... т хэлэхдээ “танай гэрийг манай нөхөр шатаачихлаа” гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24-р хуудас/

2. Иргэний нэхэмжлэгч “ оны 12 дугаар сарын 26-ны өдөр нөхрийн хамт аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг хаалга гэх газарт гэртээ байх үед манай охин “та хоёр хүрээд ирээч Э.Баттөр ахын гэрийг шатаачихсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид хөдөөнөөс гарч шөнөдөө аймагт ирсэн. Аймагт ирээд гэр шатсан гэх хашаанд очиход байшингийн урд байх гэр бүрэн шатсан байсан. Тэгэхэд хашааны эзэд нь “хашаа цэвэрлэ” гэхээр нь , нөхөр бид хэд шатсан гэрийг ачиж цэвэрлэсэн. Тэгээд гаас яасан юу болсон талаар асуухад “******* өөрөө шатаасан гэдгээ хүлээсэн” гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл би мэдээгүй. *******д бид нарын зүгээс хийсэн гэм уг нь байхгүй л юм. ... Хөлдөөгчийг манай ээж 1990 оны үед Улаанбаатар хотоос 150,000 төгрөгөөр авч өгч байсан, Орос хөлдөөгч байсан юм. Уг хөлдөөгч муудчихсан, хөлдөөхгүй, сэрүүхэн л байлгадаг байсан, хөлдөөгчийг ч одоо үнэлэх хэцүү байна, бараг л ажиллахгүй байсан. Угаалгын машиныг 2016 онд би аймгийн төвөөс 260,000 төгрөгөөр авч байсан. Чанар байдлын хувьд угаагч нь ажилладаг, сэгсрэгч нь ажилладаггүй байсан, угаалгын машины одоогийн үнэ 50,000 төгрөг болох байх. Гэрийн модон мөлхөө тавилгыг 2009 онд би аймгийн төвөөс 350,000 төгрөгөөр авч байсан. Чанар байдлын муудсан, зарим хэсэг нь эвдэрч хэмхэрсэн байсан. Гэрийн модон мөлхөө тавилгын одоогийн үнэ 20,000-30,000 төгрөг л болох байх. Ер нь би дээрх эд зүйлсийг гэртээ хэрэглэхээ больсон байсан ба нөхрөөсөө салаад тусдаа гэр барихаар нь л ашиглаж байг гэж бодоод гийн гэрт тавьж өгсөн байсан юм. ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28-р хуудас/

3. Гэрч “Би өөрөө бие муутай хүн бөгөөд гэртээ ач, зээ нараа хараад байж байдаг юм. Манайх хашаандаа байшинд амьдардаг бөгөөд манай байшингийн зүүн урд талд монгол гэр байдаг юм. оны 12 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед цонхоороо хартал манай байшингийн зүүн урд талд байдаг гэрийн үүд хэсгээс хар өнгийн хувцастай хүн хашааны хаалга руу алхаж байгаа харагдсан. Манай байшингийн зүүн урд талд байдаг гэрт хүн байдаггүй тул тухайн үед цоожтой байсан юм. Би тэр хүнийг урд гэрийг цоожтой байгааг харчихаад буцаад явж байна гэж бодоод тоогоогүй, араас нь гараагүй. Тухайн үйл явдал болсноос хойш 30-40 минутын дараа би цонхныхоо хажуугаар алхаж байтал байшингийн зүүн урд талд байдаг гэрийн зүүн тал хэсгээс утаа, манан гарч байгаа харагдаж байсан. Тэгэхээр нь би байшингийнхаа цонхыг нээж хартал гэрийн зүүн тал хэсэг, тоононоос утаа гарч байсан. Тухайн үед би сандарч яах аа мэдэхгүй болоод хамт байсан зээ (9 настай,*******) хандан “аав, ээж рүүгээ залгаарай гал гарч байна гэж хэл” гэж залгуулсан. Удалгүй манай охин, хүргэн 2 ирээд онцгойд дуудлага өгсөн. ... Тухайн хүн дундын нуруутай, хар бараан өнгийн куртиктэй,******* хүн байсан. ... Тэр гэрт манай охины найз гэх эмэгтэй 2 хүүхдийнхээ хамт амьдарч байсан бөгөөд миний мэдэхээр 12 сард бүтэн эзэнгүй байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31-р хуудас/

4. Гэрч “Би өнөөдөр гэртээ байж байгаад 14 цагийн үед гэрээс гарч айлд очсон. Тэгээд айлд байж байтал манай хүү өөрийнхөө дугаарын утаснаас ээжийнхээ дугаар руу залгасан. Тэгэхээр нь би автал “урд гэр шатаад байна” гэж хэлсэн, тухайн үед 16 цаг 10 минут болж байсан. Тэгэхээр нь яваад очтол манай байшингийн зүүн урд талд байх монгол гэрийн зүүн урд тал шатаж байсан. Тухайн үед би хүрз авч очоод гэр рүү шороо цацтал гэрийн унь, тооно доошоо нурж унаад гал улам асаж эхэлсэн ба бид нар дахиж шатаж байгаа гэр рүү ойртоогүй. Тэгж байтал байдлын алба хаагчид ирж гэр рүү даралттай ус цацаад галыг унтраасан. Тухайн үед манай гэрт хадам аав Б.Батчулуун, манай 3 хүү болох О. (9 настай), (5 настай), (2 настай) нар үлдсэн юм. Харин урд гэр эзэнгүй байсан. ... Энэ гэрийг манай хашаанд оны 09 сардийн найз барьсан юм. Энэ гэр гийнх бөгөөд тухайн гэрт 9, 10 сард ирэн очин амьдарч байгаад сүүлдээ ирэхээ больсон юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36-р хуудас/

5. Гэрч “ оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед ажил дээрээ байж байтал манай төрсөн дүү Долгор ирсэн. Тэгээд “ архи уучихсан согтуу байна, тантай уулзана гээд байна, гадаа машинд байгаа” гэж хэлэхээр нь би дүүдээ хандан “би уулзахгүй, наадхаа аваад яв” гээд явуулсан. Тэгээд манай ажил 15 цаг 30 минутад тараад би эмээгийндээ 15 цаг 40 минутад очоод байж байтал миний “.Д” гэх фейсбүүк хаяг руу манай дунд хүүгийн “Уугнаа Түмээ” гэх хаягаас видео коллоор залгасан. Дуудлагыг нь автал ******* байсан бөгөөд намайг “хаана байгаа юм” гэж асуухаар нь би “эмээгийнд байна” гэж хариулсан. Тэгээд намайг “хүрээд ир” гэж хэлэхээр нь “би очихгүй” гэж хэлтэл “юу болохыг хараарай” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд удаагүй байж байтал миний дугаарын утас руу манай найз дугаарын утаснаас залгаад “гэр чинь шатаж байна найз хурдан ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн төрсөн дүү Долгорт “гэр шатаад байна гэнэ, очиж бай” гэж хэлсэн. Тэгээд би эмээгийнхээс гарч такси бариад нд яваад очтол манай гэр шатаад дууссан байсан бөгөөд байдлын ажилчид гэр рүү ус шүршээд галыг унтрааж байсан. Урд шөнө манай нөхөр миний болон хүүхдүүдийн биед халдаж зодоогүй. Тухайн үед намайг хүнтэй явалддаг гэж уурлаад байсан. Миний биед халдаж зодож байгаагүй. ... намайг хашаанд гэр бариад амьдарч байгааг мэдсэн. Гэр барьснаас хойш 7 хоногийн дараа л мэдсэн байх. Хүүгээсээ асуугаад мэдсэн байсан. ... архи уухаараа л агсам согтуу тавиад зодох гээд байхаар нь би салахаар шийдээд оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс тусдаа амьдарсан. Тухайн үед би найзындаа, хамаатныдаа гэх зэргээр амьдарч байгаад оны 08 дугаар сарын 28-нд хамаатныхаа ******* ахын 5 ханатай гэрийг гуйж аваад найз н хашаанд гэрээ барьсан юм. Тэгээд тэр гэрт амьдарч байтал манай том хүү зурагтгүй гээд тэр гэрт ирэхгүй, өөрийнхөө гэрт байна гээд байсан. Тухайн үед Өмнөговь аймаг руу ажил хийхээр явсан байсан тул би өөрийнхөө гэрт очиж амьдарсан юм. Тэрнээс хойш хашаанд барьсан гэртээ хоноогүй, өдрийн цагаар хааяа очдог байсан юм. Тэгтэл тэр гэрийг ******* надад уурласан уурандаа өнөөдөр шатаачихлаа. Тэр гэр манай хамаатны ах *******ынх байгаа юм. ... Ер нь тэр гэрт бараг амьдраагүй тул шинээр авсан эд зүйл байгаагүй. Аав, ээжийн гэрээс болон өөрийн гэрээсээ хэрэглэдэггүй, илүү, хуучин зүйлсээ аваачиж тохижуулсан байсан. Тухайн эд зүйлс хуучирч муудсан хэрэглэхээ больсон байсан тул дээрх эд зүйлсийн г гаргуулахгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39-р хуудас/

6. “ ” ******* оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ДГ-1/02 дугаартай “... 5 ханатай иж бүрэн монгол гэр ний дүн 3,500,000 төгрөг гэх...” хохирлын , /хх-ийн 46-48/-р тал/

7. “ ” ******* оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ-925-11839 дугаартай “... гэрийн зах зээлийн үнэ цэнийг оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 3,500,000 төгрөгөөр тогтоов” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 71-75-р хуудас/

8. “ ” ******* оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ДГ-1/06 дугаартай “... эд зүйл (хөлдөөгч, угаалгын машин, тавилга) ний дүн 320,000 төгрөг...” гэх хөрөнгийн , /хх-ийн 62-64-р хуудас/

9. байдлын ерөнхий газрын судлалын үндэсний хүрээлэнгийн Аюулгүй байдлын ний нэгдсэн төвийн ******* оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14/19 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулах утаснуудад бөмбөлөг үүссэн байна. Бөмбөлөг нь цахилгааны хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холбоо үүсэх, эсвэл гал түймрийн улмаас цахилгаан дамжуулагчийн гадна тусгаарлагч дөлний нөлөөгөөр шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холбоо үүсэж бөмбөлөг үүсдэг. ... Шинжилгээнд дугаарлан ирүүлсэн дээжүүдэд шатах тослох материал, шатамхай бодис материал илрүүлэх сорилт шинжилгээг чанарын болон багажит анализын аргаар тодорхойлоход илрээгүй. ...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 55-57-р хуудас/

10. аймгийн байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн ******* оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04/01 дугаартай “... гал түймэр гэрийн зүүн урд хатавчнаас эхлэн хойш тархсан. ... гал түймэр гаднын нөлөөнөөс болж гарсан. Гэрийн гадна хатавчинд цаас хийж шатааснаас үүдэж гал түймэр гарсан. ... Гэрийн гадна хатавчинд цаас шатаагаад орхисны улмаас гал түймэр гарах шалтгаан болсон. ...” гэх дүгнэлт, /хх-ийн 67-68-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.

 

Дээрх баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч ******* нь таарамжгүй харилцааны улмаас оны 07 дугаар сараас хойш тусдаа амьдарч байсан ба Д. нь өөрийн төрлийн ах болох *******аас түүний эзэмшлийн монгол гэрийг түрээслэн аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг тоот хашаанд барьж ийнхүү амьдарч байжээ.

Гэтэл шүүгдэгч ******* нь Д.г ийнхүү утсаар ярьсангүй гэх үл ялих шалтгаан болон хардалтын улмаас оны 12 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн орчимд түүний бусдын эзэмшлийн хашаанд барьсан байсан 5 ханатай монгол гэрийг шатааж *******ад 3.500.000 /5 ханатай гэр/, 320.000 /гэрийн эд зүйл тавилга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгчийн ийнхүүтэй маргалдсан шалтгаанаар бусдын өмч, хөрөнгийг шатаасан үйлдэл нь бусдын амьд явах, өмчтэй байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж хүрээлэн буй орчин, бусад барилга байгууламжийг хамарсан гал түймэр гарах аюулыг дагуулдгаараа нийгэмд аюултай хууль бус үйлдэл юм.

Ийнхүү бусдын эд хөрөнгийг санаатайгаар шатааж, уг эд хөрөнгийг дахин ашиглах боломжгүй болгон, бага хэмжээнээс дээш хохирол буюу 3.820.000 /гурван сая найман зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд устгах, гэмт хэрэг”-н шинжтэй байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд устгах, гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч *******ад 3,500,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч 320,000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч ******* хохиролд 5.500.000 төгрөгийг төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******г Монгол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1 Шүүгдэгч овогтой г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжилсэн орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *******ад 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Хэрэгд эд мөрийн баримтаар хураагдсан асаагуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгуулахаар аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ТӨРБОЛД