Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 156/шш2023/00003

 

2022 12 28 156/ШШ2023/00003

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2021/00143/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Хэнтий аймгийн ...................... оршин суух, Тавнагт овогт Б.Э.,

Хариуцагч: Хэнтий аймгийн ..........тоотод оршин суух, Арууд овогт П.А.,

Нэхэмжлэлийн шаардлага: 11,130,000 төгрөг гаргуулах, гэрээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б /онлайнаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.Э. нь хариуцагч П.А.д холбогдуулан 11,130,000 төгрөг гаргуулах, гэрээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Би 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр П.А.аас Хэнтий аймгийн .... байрны доор машины 01 тоот зогсоолыг худалдаж авахаар харилцан тохиролцож 11,100,000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн юм. Гэтэл уг зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ нь Г.А. гэдэг хүний нэр дээр давхардсан байдлаар гарсан байх тул 11,100,000 төгрөгийг П.А.аас буцаан гаргуулах хүсэлтэй байна. Уг 01 тоот авто зогсоол нь Б.Э.ын өмчлөлд ирээгүй, ирэх боломжгүй байна. Мөн Эвлэрүүлэн зуучлах хэсэгт өргөдөл гаргасан улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийг нэмж нийт 11,130,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2102 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч П.А. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Улсын дээд шүүхээс надад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор Тэгшжаргалын өмчлөлийн Хэнтий аймгийн ............. байрны доор машины 01 тоот зогсоолыг битүүмжилж, Т.ын өөрийнх нь хүсэлтээр тус зогсоолыг миний өмчлөлд шилжүүлж хохирлыг маань барагдуулж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх албанаас тус зогсоолын өмчлөлийн асуудлыг Хэнтий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс шалгуулсан бөгөөд Т.ын өмчлөлийнх мөн болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа, мөн Ү-.......... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэргээр баталгаажуулж өгсөн. Миний бие хууль ёсны дагуу улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж Хэнтий аймгийн Хэрлэн сумын ............... тоот зогсоолыг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Ингээд өөрийн өмчлөлийн тус зогсоолыг 2021 оны 11 дүгээр сарын эхээр Б.Э. гэдэг хүнд 11,100,000 төгрөгөөр зарсан. Б.Э. нь худалдаж авахаасаа өмнө биечлэн ирж зогсоолын хэмжээ, байрлал, Ү-...... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг харж үзээд худалдан авахаар зөвшөөрсөн. Б.Э. гэрээнд заагдсан мөнгөн дүнгээр нь татвар надаар төлүүлж, би өөрөө гэрчилгээг улсын бүртгэлийн хэлтэс дээр шилжүүлж авна, худалдах худалдан авах гэрээ байгаа болохоор асуудалгүй шилжүүлнэ гэж хэлээд надаас Ү-.. дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авч үлдсэн. Гэрчилгээг авснаас хойш 12 хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буцааж өгсөн, өгөхдөө улсын бүртгэлийн хэлтэс наад зогсоол чинь А.ынх гэж хэллээ, та учрыг нь олоод надад хэлээрэй гэсэн. Хэнтий аймгийн ............... байрны доор машины 01 тоот зогсоол нь П.А.ны өмчлөл биш гэсэн шийдвэр гараагүй байгаа. Иймд миний зүгээс биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө Б.Э.д худалдсан тул Б.Э.ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас шүүхэд Б.Э.ын нэр дээрх ............. тоот дансны 2021.11.01-ний өдрөөс 2021.11.30-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 4 тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 5 тал), Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 44 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл (хх-ийн 6 тал), 2022.04.20-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэл (хх-ийн 46 тал), 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2102 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 47-48 тал), Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 49 тал), Төрийн банкны татвар төлсөн баримт (хх-ийн 50 тал), 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаартай Эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-ийн 63-64 тал) зэргийг баримтаар гаргаж өгсөн.

5. Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар (хх-ийн 12-13 тал), Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 175 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 19 тал), Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих анги 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 3/1077 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 20 тал), 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 21-22 тал), ...........84 дугаартай П.А...ны өмчлөл ...Хэнтий аймгийн Хэрлэн сумын ................байрны 00 давхрын 01 тоот хаягт байршилтай, ...Авто зогсоолын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-..........22 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 23 тал), Төрийн банкны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Татвар төлсөн баримт (хх-ийн 24 тал), 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2102 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 25-26 тал), Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 47/1189 дугаартай албан бичиг (хх-ийн 30 тал), Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 7/737 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 31 тал), 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-ийн 91-92 тал), 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн .............16 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар (хх-ийн 147 тал), Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэл, хяналт шалгалтын газарт гаргасан П.А.ны гомдлын хуулбар (хх-ийн 148 тал) Хэнтий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн даргад гаргасан П.А.ны хүсэлтийн хуулбар (хх-ийн 149 тал), 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар (хх-ийн 156-165 тал) зэргийг баримтаар гаргаж өгсөн.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 195-199 тал)-уудыг шүүх бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Б.Э.ын шүүхэд гаргасан нэхэмжлэлээс 11,100,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, гэрээг хүчин төгөлдөр бус болгуулах болон эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч Б.Э. нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын ...........байрны 00 давхарын 01 тоот машины зогсоолыг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр П.А.аас гэрээ байгуулан 11,100,000 төгрөгөөр худалдан авсан боловч тус машины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь П.А.аас өөр хүний нэр дээр давхардан гарсан гэдгийг мэдсэн тул гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 11,100,000 төгрөгийг гаргуулна, мөн эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлэх ёстой тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус болгуулна, энэ маргааны улмаас шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан тул улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийг гаргуулна гэж,

 

3. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Хэнтий аймгийн Хэрлэн сумын .......... байрны 00 давхарын 01 тоот машины зогсоолыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолын дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор миний өмчлөлд шилжүүлж хохирлыг барагдуулсан. Ингээд хууль ёсны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг Б.Э.д 11,100,000 төгрөгөөр зарсан. Би эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдсан, би өөрөө ч хохироод байна гэж тайлбарлажээ.

4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Б.Э. нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч П.А.наас Хэнтий аймгийн Хэрлэн сумын ............ байрны 00 давхарын 01 тоот машины зогсоолыг бичгээр гэрээ байгуулан 11,100,000 төгрөгөөр худалдан авсан байх бөгөөд талуудын тайлбараар аль аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, худалдагч нь эд хөрөнгийг шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг бүрэн төлсөн байна. Харин уг худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө дээр өөр өмчлөгч давхардан гарч ирсний улмаас худалдан авагч тус машины зогсоолыг ашиглах боломжгүй нөхцөл үүссэн байна.

Хариуцагч П.А. нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 175 дугаартай /хх-ийн 14-19/ тогтоолын дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор Хэрлэн сумын ................ байрны 00 давхарын 01 тоот машины зогсоолыг өөрийн өмчлөлд шилжүүлж хохирлоо барагдуулан /хх-ийн 20/, уг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг /хх-ийн 23/ өөрийн нэр дээр гаргуулан авсан байна. Эдгээр үйл явдалд талууд маргадаггүй.

Харин Хэнтий аймгийн .......... байрны 00 давхарын 01 тоот машины зогсоол нь Г.А., П.А. нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан, өөрөөр хэлбэл нэг үл хөдлөх эд хөрөнгө дээр хоёр иргэнд хоёр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдож, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Энэ нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэл, хяналт шалгалтын газарт гаргасан гомдлын хуулбар /хх-ийн 148/, Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/1051 дугаартай албан бичиг /хх-ийн 195/, Г.А.ын нэр дээрх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 196/, П.А.ны нэр дээрх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 197/, Г.А.ын нэр дээр 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 199/, П.А.ны нэр дээр 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 198/-уудаар нотлогдож байна.

5. Дээрх харилцаанаас үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах харилцаа үүссэн байх бөгөөд худалдагч нь эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байдаг. Мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д зааснаар худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй эд хөрөнгийг эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэж заажээ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй байдаг.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...хариуцагч П.А. нь өөрийн өмчлөлийн машины зогсоолыг зарсан, эрхийн доголдолгүй эд хөрөнгө байсан, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ хоёр иргэн дээр давхардан гарсныг П.А. мэдээгүй байсан, тэрээр өөрөө бас хохирч байна... гэж тайлбарлах боловч худалдах, худалдан авах гэрээний зүйл болох машины зогсоолд хожим эрхийн доголдол илэрсэн байна.

Иймд хариуцагч П.А.наас машины зогсоолын үнэ 11,100,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э.д олгож шийдвэрлэв.

6. Харин нэхэмжлэгч Б.Э. нь өөрийн эрх, ашиг сонирхолоо зөрчигдсөн гэж үзэж эрхээ хамгаалуулахаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж, уг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон /хх-ийн 6/ байх тул энэхүү үйл явдалтай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгийг хариуцагч П.А. төлөх үндэслэлгүй байна.

7. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б.Э., П.А. нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр хүчингүй болгуулахыг хүссэн нь тодорхойгүй /хх-ийн 46/, тэрээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э. шүүх хуралдаанд энэхүү шаардлагыг тодруулахдаа ...худалдагч нь эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлэх ёстой байсан. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийгдсэн тул хүчин төгөлдөр бус гэрээ... гэж тайлбарлалаа. Хууль зөрчиж хийгдсэн гэрээ гэдэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах бөгөөд энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Иймд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б.Э., П.А. нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

8. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б. нь ...П.А. нь нэг үл хөдлөх эд хөрөнгө дээр хоёр иргэний нэр дээр давхацуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргагдсан асуудлаар Улсын бүртгэлийн газарт гомдол гаргасны улмаас улсын бүртгэлийн газраас цагдаагийн газарт хандсан байдаг. Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоол хэрэгт авагдсан байгаа. Сүүлд хяналтын прокурор нь хэргийг хаах тухай тогтоол гаргасныг эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргасан. Тус гомдол шийдэгдээгүй байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа учир иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж хууль зүйн дүгнэлтээ тайлбарласан.

Хариуцагч тал нь Хэнтий аймгийн ......... байрны 00 давхарын 01 тоот машины зогсоолын талбай дээр улсын бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг давхардуулж гаргасан үйлдэлд холбогдуулан эрүүгийн журмаар шалгагдаж байгааг нотлохоор 2022 оны 2 дугаар срын 25-ны өдрийн .............16 дугаартай мөрдөгчийн тогтоолын хуулбарыг /хх-ийн 147/ ирүүлсэн гэх боловч тус тогтоолоос үзэхэд Г.Ү.гаас гаргасан бүртгэлийн 1120 дугаартай 2021 оны 3 сард Ү-1817004122 дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй Хэнтий аймагт байрлах авто зогсоолыг хоёр иргэнд худалдан борлуулсан гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол байна.

Мөн хэрэгт авагдсан Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 47/1189 дугаартай ...П.А. танаа гэх албан бичигт ...Хэнтий аймгийн .......... байрны машины зогсоолын талбай дээр улсын бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг давхардуулж гаргасан гэх гомдолд ...хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, ...мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болно гэж бичигдсэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 7/737 дугаартай иргэн П.А. танд гэх албан бичигт ...эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдээллийн санд эрхийн улсын бүртгэлийн Ү-..........22 дугаартай бүртгэлийг хянаад шалгалтын ажиллагаа дуусталх хугацаагаар эрхийн улсын ...дугаартай бүртгэлүүдийг ...түдгэлзүүлж шийдвэрлэснийг мэдэгдэж байна гэж дурдагдсан, мөн хавтаст хэргийн 156-165 дугаар хуудаст П.А., М.Б., Ц.С. нараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчийн авсан мэдүүлгүүдийн хуулбар авагдсан байх боловч маргаан бүхий Хэнтий аймгийн ......... байрны машины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хоёр иргэнд давхардуулан олгогдсон нөхцөл байдлын талаар эрүүгийн журмаар шалгаж байгааг нотолсон тогтоол, эрх зүйн баримт хэрэгт авагдаагүй байна.

9. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч П.А.аас 11,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э.д олгож, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.А.аас 11,100,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 192,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э.д олгох нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч П.А.аас 11,100,000 /арван нэгэн сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э.д олгож, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,000 /гучин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,980 /хоёр зуун наян долоон мянга есөн зуун ная/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,100,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 192,550 /нэг зуун ерэн хоёр мянга таван зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагч П.А.аас гаргуулан нэхэмжлэгч Б.Э.д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА