| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/0101/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/148 |
| Огноо | 2025-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 12.1.4., 12.5.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/148
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхзул, шүүгч Р.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа
Иргэдийн төлөөлөгч Н.У*******
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
Шүүгдэгч Э.Э******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн Э******* Э*******од холбогдох 316/2025/0101/Э индекстэй, 2431004420067 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
-Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарны 03-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт тус тус зааснаар 03 жил 05 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 38А дугаартай шийтгэх тогтоолоор 147 дугаар зүйлийн 147.2 дугаар зүйлд зааснаар 01 жил 04 сар хорих ял шийтгүүлсэн,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 985 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 116 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгүүлэх ял шийтгүүлсэн, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б******* ургийн овогтой Э******* Э*******, Регистрийн дугаар: M*******
Гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Э.Э******* нь 2020 оны 06 дугаар сар, 2022 оны 04 дүгээр сард насанд хүрээгүй О.А******* 10 нас, 12 настай байхад Сэлэнгэ аймгийн С******* 03 дугаар багт байрлах нийтийн байранд байрлах гэртээ 14 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн,
Мөн 2024 оны 06 дугаар сарын үед Сэлэнгэ аймгийн А сумын нутаг Цөх 3 дугаар баг С хөтөл дүүжин гүүрний доод хэсэгт тээврийн хэрэгсэл дотор, 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр С******* сумын 7 дугаар багт байрлах нийтийн орон сууцанд иргэн М.Мөнхс гэрт 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй гэдгийг нь мэдсээр хүчиндэх гэмт хэргийн шинжгүйгээр харилцан бэлгийн харилцаанд орсон,
Мөн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн С******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ шалтгаангүйгээр Д.Б биед халдаж "зулай, баруун мөр, цээж, хүзүү, зүүн бугалга, нуруунд зулгаралт, баруун бугалга, баруун, зүүн нүдний дээд зовхи, ухархай, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, тархи доргилт" бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э******* мэдүүлэхдээ: Хохирогч Ариунчимэг нь надтай 2020 онд онд унтсан гэж мэдүүлж байна. 2020 онд манай 2 дох хүүхэд төрөөгүй байсан, би Ат болон Улаанбаатар хотод ажиллаж байсан, гэртээ цөөхөн ирдэг байсан. 2022 оны өвөл нийтийн байранд манайх орсон. Би 2020,2022 онд А унтаагүй, бидний дунд ямар нэг харилцаа байгаагүй. Нийтийн байранд байхад хадам эгчийн том хүүхэд цуг байдаг байсан. Харин 2024 онд А С хөтөл гарах үедээ цуг явж бэлгийн харьцаанд орсон нь үнэн,2023 онд чатаар холбогдож байсан нь үнэн. Ариунчимэг яагаад ингэж яриад байгааг ойлгохгүй байсан. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү,
Хүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ болон 2024 онд А унтсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2020 оны 11 дүгээр сарын 27-нд хохирогч О.А "... өгсөн Манай төрсөн эгч Б.Н гэж хүн байдаг. Манай эгч Э******* гэх ахтай 2017 оны үед танилцаж гэр бүл болж байсан. Тэгээд 2020 оны зун манай эгч, Э******* ах, 2 хүүхдийн хамтаар С******* сумын МСҮТ-ийн урд байдаг улаан тоосгон нийтийн байранд байр хөлсөлдөг байсан. Манай эгч тэр үед эмнэлэгт ажилладаг байсан болохоор би хүүхдийг нь харах гээд гэрт нь очдог байсан. Тэр үед том охин нь 2 настай бага охин нь 10 сартай л байсан шиг санагдаж байна. Манай эгч ээлжээр ажилладаг байсан болохоор зарим орой би 2 хүүхдийг нь хараад хонодог байсан. Тэр үед Э******* ах хамт хонодог байсан. Гэтэл нэг орой би эгчийнхээ хүүхдүүдийг хараад гэрт нь байж байтал манай эгчийн нөхөр Э******* ах шөнө гэртээ ирсэн. Би тэр үед нь эгчийнхээ 2 хүүхдийн хамтаар газар ор засаад унтаж байсан. Э******* ах ууг нь надаас зайтай цаана унтдаг байсан. Тэр шөнө болохоор "Ах нь чамтай цуг унтана" гэж хэлээд миний хажууд ирсэн. Тэгээд шууд миний хөнжил рүү орж ирээд миний өмссөн байсан унтлагын өмд болон дээгүүрээ өмссөн байсан футболкийг тайлаад, тэгээд миний дотоожийг тайлаад надтай бэлгийн харьцаанд орсон. Э******* ах бэлгийн харьцаанд орж дуусаад "Эгчдээ битгий хэлээрээ. Энэ бол нууц шүү" гэж хэлээд унтаад өгсөн. Тэрний дараагаар би эгчийнхээ гэрт нээх очдоггүй байсан болохоор Э******* ах надтай уулздаггүй байсан юмаа. Харин Э******* ах өөрийнхөө "ВooGii KeNji" нэртэй фейсбүүк чатаар над руу чат бичээд байдаг юмаа. Би бичиж байсан чатуудыг нь устгачихсан юмаа. Харин энэ чатуудын талаар манай эгч Б.Н мэдэж байгаа. Өмнө жилийн хавар 4 сарын сүүлээр манай эгч ажилдаа явахдаа намайг "Дүү нараа хараад хойно байдаг 2 давхар "нийтийн байранд байдаг байсан. Би гэрт нь очоод 2 дүүгээ хараад байж байтал Э******* ах мөн л шөнө болсон хойно гэртээ орж ирсэн. Манай эгчийн гэр оргүй болохоор би хүүхдүүдийн хамтаар газар ор засаад унтаж байсан. Э******* ах орж ирээд шууд л миний хажуугаар орж ирээд унтсан. Тэгээд бас миний хөнжил рүү орж ирсэн. Би тэр үед бас л унтлагын өмд. Дээгүүрээ футболк өмссөн байсан ба Э******* ах миний оронд орж ирээд миний өмссөн байсан хувцас, дотоож зэргийг тайлаад надтай бэлгийн харьцаанд орсон. Тэгээд бас л "Энэ талаар эгчдээ хэлж болохгүй шүү" гэж хэлж байсан. Тэр явдал болсны маргааш орой Э******* ах эгчийнхээ гэрт очно гэж хэлээд вагоноор Улаанбаатар хот руу явсан. Түүний дараагаар 2024 оны 09 дүгээр сарын эхээр манай ээж сонгуулийн ажилтай явсан байсан юмаа. Тэр үед би гэртээ аав Баярсайхан болон эгч Б.Нийн хүүхдүүд болох Ү /5 настай/, Ү /3 настай/, С сондор /11 сартай/ нарын хамт гэртээ байсан. Тэгэхэд Э******* ах манай гэрт нүдний шилээ үлдээсэн байна гэж хэлээд шилээ авахаар манай гэрт өдөр 14 цагийн үед ирсэн. Э******* ах намайг "2-уулаа цуг "С хөтөл" орчхоод ирье" гэсэн. Би "Ахаа би дүү нараа харж байна" гэтэл Э******* ах намайг "2 уулаа удахгүй ээ" гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Э******* ахын хамтаар цуг гэрээсээ гарсан. Гэрээс гартал Э******* нэг хар өнгийн жижиг машинтай явж байсан бөгөөд найз нь гээд "Б" гэдэг нэг ахтай хамт явж байсан. Тэгээд бид 3 "С хөтөл" явсан. Бид 3 "С хөтөл" ороод дүүжин гүүрээр яваад тэгээд орой 18 цагийн орчим Э******* ах намайг гэрт хүргэж ирсэн. Тэрний дараагаар би Э******* ах над руу удаа дараа "уулзъя", "Хайраа" гэх мэтээр чат бичээд байдаг юмаа..." / 1 дүгээр хх-н 16-17 хуудас /
...Би эхлээд мэдүүлэг өгөхдөө андуураад мэдүүлэг өгсөн байна. Ү 2021 оны 7 сарын 10-нд төрсөн гэхээр манай эгч МСҮТ-ийн урд байдаг улаан тоосгон нийтийн байранд байр хөлсөлдөг байх үеэр том охин Ү 10 сар орчим настай байсан юм байна. Тэр асуудал болох үеэр наадам арай болоогүй байсан үе гэхээр 2020 оны 06 сарын үе шиг санагдаж байна. Харин хэдний өдөр гэдгийг тодорхой сайн санахгүй байна. Би тухайн үеийн хугацааг сайн санахгүй байна. Эгч 2023 оны 03 сараас Улаанбаатар хотод ажиллаж байсан гэхээр дээрх үйл явдал 2022 оны хавар болсон юм байна. Харин хугацааг нь сайн санахгүй байна. Тухайн үед гадаа дулаахан болсон байсан. Э******* ах архи уугаад манай эгч тэр нийтийн байрнаас хөөгдөөд гарч байсан юмаа. Тэгэхээр тэр асуудал 2022 оны 04 сард л болсон асуудал байгаа юмаа. Э******* ах 2022 оны 04 сарын орчим надтай бэлгийн харьцаанд орсон талаараа ярьж байсан юмаа. Э******* ах надтай чаталж байсан аа гэнэт л энэ талаар яриад эхэлсэн. Би яагаад энэ талаар яриад байгааг нь ойлгоогүй...." гэсэн мэдүүлэг, / 1 дүгээр хх-н 20-21 дүгээр хуудас /
2025 оны 06 дугаар сарын 12-нд хохирогч О.А дахин өгсөн "... 2020 оны 6 дугаар сард Мэргэжил сургалтын төвийн байрны урд талын нийтийн байрны 1 давхрын 04 тоотод Н эгчийнх амьдарч байхад би хүүхдийг нь хардаг байсан юмаа, тэр үед Эр болд ах надтай бэлгийн харьцаанд орсон нь үнэн Дараа нь 2022 оны 4 дүгээр сард С******* сумын 3 дугаар баг, салхитын ам Итгэл дэлгүүрийн ард талын 2 давхар нийтийн байрны 2 давхарт тоотыг нь санахгүй байна Н эгчийн хүүхдүүдийг харж байхдаа Э******* ахтай бэлгийн харьцаанд орсон нь үнэн.Би энэ талаар өмнөх мэдүүлэгтээ хэлсэн .
2024 онд яг хэзээ гэдгийг нь тодорхой санахгүй байна сонгуулийн сурталчилгаа эхэлсэн байх үед Э******* ах намайг "Далай ээж" дэлгүүрийн урд хүрээд ир гэхээр нь яваад очиход тэрээр жижиг хар өнгийн машинтай "Б" гэх найзынхаа хамтаар ирсэн байсан. Тухайн Б гэх найз нь машинаа жолоодож явсан. Э******* ахтай уулзахад тэрээр "С Хөтөл" яваад ирэх үү? 18 цаг өнгөрөөгөөд буцаад ирнэ гэхээр нь хамт дагаад явсан. С Хөтөл рүү салхитын амны уулын замаар явсан. Машинаа С хөтлөөс дүүжин гүүрээр уруудаад буудаг хэсэгт тавьж үлдээгээд Сайхны хөтөл дээр гараад дүүжин гүүрээр бууж, уулын шатаар явж тоглосон. Тоглож дууссаны дараа Б ах дүүжин гүүрэн дээр үлдээд Э******* ах бид 2 машин руу явсан. Машин дээр очоод Э******* ахтай хэсэг юм ярьж сууж байгаад бэлгийн харьцаанд орсон бөгөөд гэхдээ Э******* ах надад хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харилцаанд орсон зүйл байхгүй. Бэлгийн харьцаанд орж дууссаны дараа "Б" ирээд машинаа жолоодоод Э*******, Б нар намайг гэрт хүргэж өгсөн. Дүүжин гүүрээр уруудаж бууж байх үеийн бичлэг, Э******* ахтай толгойгоо нийлүүлж байгаад машинд авхуулсан бичлэг миний фейсбүүк хаягийн стори дээр хадгалагдсан байгаа бөгөөд тэрийг би цагдаагийн байгууллагад гарган өгч болно. Дараа нь 2024 оны 07 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед намайг гэрт байхад Э******* ах өөрийн ээж Дэнсээ, эгч Билгүүнзаяа нарын хамт ирсэн. Тэр үед Э******* ах Дэнсээ, Билгүүнзаяа, Н нарын хамтаар Зүүнбүрэн сум руу явах гэж байгаад партизаны талбай дээр шоу тоглолт болох гэж байгаад мэдээд явахаа больсон. Тухайн үед Дэнсээ эгч надаас чи партизаны талбай явах юм уу? гэж асуухад одоо явах гэж байна аа гэж хариулсныг Э******* ах сонссон юм шиг байна лээ. Орой 22 цагийн үед намайг партизаны талбай дээр байхад Э******* ах над руу залгаж хаана байгааг минь асууж байгаад хүрээд ирсэн. Тухайн үед Э******* ах өөрөөсөө гадна нэг өндөр ахтай ирсэн. Тэр хүнийх нь нэрийг нь мэдэхгүй гэхдээ хараад таних болно. Э******* ахтай хамт шоу үзэж байгаад дуусгалгүй дундаас нь яваад тэндээсээ хамт 23 цагийн үед С******* сум 7 дугаар баг ягаан таван давхрын 2 дугаар орцны 2 давхарт байрлах Мөнхсайхан ахын гэр рүү явсан. Тухайн үед Мөнхсайхан ахын гэрт хүн байгаагүй бөгөөд Э******* ахад түлхүүр нь байсан. Мөнхс ахын гэрт Э******* ахтай хамт кино үзэж, хэсэг юм ярьж сууж байгаад бэлгийн харилцаанд орсон. Тухайн үед надад хүч хэрэглэсэн, хүчээр бэлгийн харилцаанд орсон зүйл байхгүй. Бэлгийн харилцаанд орж дуусаад Мөнхсайхан ахын гэрээс Э******* ах намайг гэрт хүргэж өгсөн. "Boldoo Boldoo" гэх хаяг нь Э******* ахын хаяг байгаа юм аа яагаад түүний хаяг гэдгийг мэдэж байна вэ? Гэхээр нь 2023 оны дундаар Э******* ах надаар тус хаягийг нээлгүүлж байсан. Нээсэн шалтгаан нь Э******* ах надаас ашигладаггүй фейсбүүк хаяг байна уу? Гэхээр нь байхгүй гэсэн. Тэгсэн миний одоо ашиглаж байгаа "Boogii kenji" гэх хаяг руу эхнэр нэвтрээд байна чи надад өөр хаяг нээгээд өгөөч гээд гуйгаад байхаар нь дээрх "Boldoo boldoo" гэх хаягийг нээж өгсөн. Тухайн хаягаараа надтай тогтмол харилцдаг байсан. Хэрэгт хавсаргаж өгсөн чатны зургуудыг би өөрөө цагдаад гаргаж өгсөн. Тус чатнуудын зургийг Дөлгөөн цагдаад гаргаж өгсний дараа чатнуудаа хэрэг болохгүй байх гэж бодоод шууд л устгасан. Цагдаад гаргаж өгсөн чатнууд нь Э******* ах бид 2-ын хоорондын харилцаж байсан чат мөн. Би тэр үед самсунг А30 загварын утастай байсан бөгөөд одоо тэр байхгүй байгаа. Одоо тус чат сэргэх боломжгүй. 2023 онд Э******* ахтай уулздаг байсан бөгөөд гэхдээ бэлгийн харилцаанд бол орж байгаагүй. Би 2021 оноос 2024 оны хооронд Э******* ахтай үерхэж эхэлсэн. Бөгөөд Э******* ах надад үерхэх санал тавиад бид 2 үерхэж эхэлсэн. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биедээ хайртай болоод байнга холбоотой, цуг байж, уулзаж байхыг хэлнэ.
2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хохирогч О.Ариунчимэгээс ...2024 оны 10 дугаар сарын сүүлээр би Шинэбаяр гэх хүнтэй чатаар танилцсан. Би тухайн хүнтэй 2 хоног чатаар харилцаад 1 л удаа уулзаж байсан. Шинэбаяр нь намайг гэрээс машинтай ирж аваад бид 2 түүний машинтай Гэрэлт Цогцолборын цаашаа яваад нүхэн гүүрээр гараад Орхон голын эрэг дээр зогсож хэсэг ярилцсан. Тэгээд удалгүй Шинэбаяр ах намайг гэрт хүргэж өгсөн. Үүнээс хойш Шинэбаяр ахтай дахиж уулзаагүй яагаад уулзаагүй гэхээр Э******* ах бид 2-ын дунд болсон асуудлыг ээж, эгч нар мэдсэн учир асуудал үүсээд түүнээс хойш би хэн нэгэнтэй ямар нэгэн дотно харилцаа үүсгээгүй. Э******* ах намайг Шинэбаяр ахтай харилцсан талаар яаж мэдсэн бэ? гэхээр Э******* ах миний утсаар оролдож байгаад миний Шинэбаяр ахтай харилцсан чатыг олоод харсан юм аа тэгээд л мэдсэн юм. Би Шинэбаяр гэх хүнтэй нэг л удаа уулзаж байсан түүнээс бол бид 2-ын дунд өөр ямар нэгэн дотно харилцаа үүсээгүй. Хэргийн материалд анх хавсаргаж өгсөн Э******* ах бид 2-ын чат нь Шинэбаяр ахтай огт хамааралгүй чат байгаа юм аа. Э******* ах яагаад ийм худал зүйл ярьсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Тухайн чат бол Э******* ах бид 2-ын хоорондын асуудлын талаарх чат байгаа юм аа..." гэх мэдүүлэг,
Гэрч Б.Нийн "... Би Сэлэнгэ аймаг С******* сум 3 дугаар баг 2 дугаар хэсэг 017 тоотод ээж, аав, дүү, 3 хүүхдийн хамт амьдардаг юмаа. Харин манай нөхөр Э.Э******* одоогоор тусдаа амьдарч байгаа . 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шиг санагдаж байна манай нөхөр Э******* өөрөө /BooGii KenJi/ гэсэн фейсбүүк хаягтай боловч /Boldoo Boldoo/ нэртэй цахим хаяг нээсэн байсан. Тухайн хаяг миний фейсбүүк хаягт найз болох уу гэсэн мэдэгдэл ирсэн байхаар нь би ороод харахад Э*******ын хуурай ах нар нь найз байхаар нь би Э*******ыг шинэ хаяг нээсэн байна гэж бодоод Э*******оос ямар шалтгаанаас шинэ хаяг нээсэн талаар асуухад Э******* надад "Хэрэг болоод нээсэн юм" гэж хэлсэн. Ингээд би фейсбүүк чатаар залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би ядраад унтсан байсан бөгөөд шөнө 01 цагийн орчим сэрээд 00 орох гээд явж байтал манай дүү өөрийн гар утсаа дэлгэцээ нээлттэй үлдээгээд унтсан байсан. Би дүүгээ "Маргааш хичээлтэй байж яагаад утсаа унтраадаггүй юм" гэж бодоод очтол манай дүү гар утсаараа хүнтэй video call хийж байгаад унтчихсан байсан. Би утсыг нь аваад хартал манай нөхөр Э.Э*******ын шинээр нээсэн "Boldoo Boldoo" нэртэй цахим хаяг байсан. Тэгэхээр нь би видео дуудлагыг нь тасдаад манай дүү Ариунчимэг болон Э.Э******* нарын чатыг уншаад дээрх асуудлын талаар мэдсэн. Тухайн чатыг уншиж үзэхэд өмнө нь уулзсан бололтой "тавиулж чаддаггүй юм уу", "хүсэж байна" гэх мэт зүйлс бичсэн байсан. Бид 2018 оноос гэр бүл болоод анх Э.Э*******ын ээжийн гэрт амьдардаг байсан. Түүний дараагаар "Итгэлийн дэлгүүр"-ийн хойно байх нийтийн байранд хэсэг хугацаанд амьдарч байгаад 2020 оны 10 сараас МСҮТ-н урд байх улаан тоосгон нийтийн байранд амьдрах болсон. Тухайн байранд 3 сар орчим амьдарсан. Түүний дараагаар би 2 дахь хүүхээ төрүүлээд аав ээжийнхээ хамтаар Сэлэнгэ аймаг С******* сум 3 дугаар баг 2 дугаар хэсэг 017 тоотод амьдардаг болсон. Өнгөрсөн жил буюу 2023 оны 02 дугаар сараас 2023 оны 09 сарыг дуустал Улаанбаатар хотод Э*******ын төрсөн эгчийн гэрт амьдарч байгаад 2023 оны 09 сарын сүүлээр Сэлэнгэ аймаг аав ээж дээрээ ирсэн. Би тухайн үед "Энэрэлт үйлс" нэртэй хувийн эмнэлэгт сувилагч хийдэг байсан,ээлжийн ажилтай байдаг байсан бөгөөд 16 цаг ажиллаад 48 цаг амардаг байсан. Ажилтай үеэрээ хүүхдээ зарим тохиолдолд өөрийн ээж, аав дээрээ үлдээгээд зарим тохиолдолд гэртээ аавыг нь хараг гэж үлдээгээд явдаг байсан. Цөөхөн хэдэн тохиолдолд л манай гэрт манай дүү О.Ариунчимэг ирж хүүхэд харж өгдөг байсан..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 26-27-р хуудас/
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О*******ийн "...Манайх Сэлэнгэ аймаг С******* сум 3 дугаар багт байдаг айл байгаа юм аа. 2020 оны 06 дугаар сард шиг санагдаж миний дундах охин Н С******* сум 4 дүгээр багт нийтийн байранд амьдарч байхдаа эмнэлэгт орой ээлжээр ажилладаг байсан юм аа. Нийг орой элжинд гарах үед хүүхдийг нь харах хүн байдаггүй байсан учир миний охин Ариунчимэг хааяадаа Нийг оройн элжинд гарсан байхад нь хүүхдийг харж өгдөг байсан. Нийн нөхөр Э******* болохоор гадуур архи уугаад дэмий тэнээд яваад өгдөг байсан бөгөөд хааяа нэг гэртээ очиж хонодог байсан юм байна лээ. Тэр үед л Э******* эрүүл архи уугаагүй байхдаа миний охин А бэлгийн харилцаанд орсон байна лээ. Ариунчимэг тухайн үедээ энэ талаар эгч, ээждээ хэлнэ гэх үед Э******* ээж, эгчдээ хэлж болохгүй шүү энэ бидний нууц гэж хэлсэн байсан. Үүний дараа 2022 оны 04 дүгээр сард Н нөхөр Э*******ын хамтаар С******* сум 3 дугаар баг Итгэл дэлгүүрийн ард талын 2 давхар байранд амьдрах болсон бөгөөд тэр үед нь бас Ариунчимэг нь Нийн гэрт очиж хүүхдийг нь хардаг байсан. Мөн тус байрын жижиг өрөөнд миний том охин Солонгын хүү Төгсжаргал амьдардаг байсан бөгөөд түүний гэрээр Ариунчимэг орж гардаг, хоол унд аваачиж өгдөг байсан юм аа. Төгсжаргал угаасаа надтай амьдардаг байсан учир манай Ариунжаргал Төгсжаргалтай их ойрхон байсан. Мөн тэр үед Ариунчимэг нь Нийн хүүхдийг харж байхад Э******* миний бага охин А бэлгийн харьцаанд орсон байсан. Миний охин Н нь дүү А******* Э*******той утсаар харилцаж байгааг олж мэдээд дүүгээс болсон асуудлын талаар асуухад Ариунчимэг бүх үнэнээ хэлсэн байсан. Тэгээд л би энэ талаар мэдсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/
Гэрч С.О "... Тиймээ тухайн 2 хүн 3 хүүхэдтэйгээ амьдардаг байсан. Нөхөр нь биеэрээ дүүрэн шивээстэй дандаа гэртээ согтуу ирдэг залуу байсан. Согтуу ирэхээрээ дандаа эхнэртэйгээ хэрүүл маргаан үүсгэж чанга чимээ гаргадаг байсан учир би энэ талаар эхнэрт нь хэлээд бид 2-ын дунд үл ойлголцол болоод манай байрнаас гарч байсан. Н, Э******* гэх хүмүүс нь манай нийтийн байрны 2 давхарт том өрөөнд байдаг байсан бөгөөд Н гэх хүнийн 12-13 насны эмэгтэй дүү нь ганцаараа 2 давхрын жижиг өрөөнд байдаг байсан. ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/
Гэрч С.Э "...2019 онд Э*******ын гэр нь шатаад түүнээс хойш тогтсон гэр оронгүй явж байгаа хүн байгаа юм. Гэр нь шатсанаас хойш дахиж байшин барих ажил хийсэн бөгөөд одоог хүртэл байшингийнх нь ажил дуусаагүй байгаа. Хамтран амьдрагч нь Н гэх хүн байдаг бөгөөд Э******* тухайн эмэгтэйгээс 4 хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгдээрээ Нийн нэр дээр байдаг юм байна лээ. Н нь жил дараалан 4 хүүхэд гаргасан бөгөөд одоогоор Э*******оос тусдаа ээж, аавынхаа хамт амьдарч байгаа. Нийн хувьд мэдлэг боловсролтой, ажил төрөл хийгээд явдаг их сайн охин байгаа юм. Э*******той суусан цагаас хойш жил дараалан хүүхэд гаргаад ажил төрөл ч хийхгүй, нөхрийнхөө хамт тусдаа гараад явсан ч юм байхгүй ээж, аавындаа амьдарч байгаа. Э*******ын хувьд тогтсон ажил төрөл байхгүй, архи дарс уугаад, зодооны хэрэгт орооцолдоод л явдаг хүн байгаа юм аа. Би мөн Э*******той уулзаад тогтсон ажил төрөл хийгээч гэж хэлж байсан удаа байгаа бөгөөд намайг тэгж хэлэх үед Э******* надад хандан "ажил төрөл хийгээд яах юм бэ? би өөрөө мөнгө олоод явдаг хүн" гэж хэлж байсан. Ажил төрөл хийгээд байшин саваа бариад сайхан амьдрах боломж бол Э*******од байгаа..." гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан 382 дугаартай "...О.А охин хальс 5 цагийн түвшинд суурь хүрсэн хуучин урагдалтай байна. Дээрх урагдал хэдий хугацааны өмнө үүссэнийг тогтоох боломжгүй. О.А цусны дээжээр хийсэн серологийн шинжилгээний хариунд бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна. О.А биед гэмтэл тогтоогдсонгүй..." гэсэн дүгнэлт, /хх-ийн 43-44-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д 2025 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр гаргасан 73 дугаартай "1.Э.Э******* нь бэлэг эрхтэн ямар нэг гэмтэлгүй байна. 2.Э.Э******* бэлгийн харьцаанд орох чадвартай байна..." гэсэн дүгнэлт, /хх-ийн 60-61-р хуудас/
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.М, Сэтгэцийн тасгийн эрхлэгч, их эмч Д.Ө, сэтгэцийн эх имч М.Г, Ч.С нарын хамтран гаргасан 31/25 дугаартай ... 1.2.3. О******* овогтой Ариунчимэг нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй Эрүүл болно. Сэтгэцийн хөгжил нь тухайн нас боловсролтой харьцуулахад буураагүй болно. О******* овогтой Ариунчимэг нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй Эрүүл учир болсон явдалт дүгнэлт хийж, үг яриагаар болон үйл хөдлөлөөр дүрслэн үзүүлэх чадвартай. О******* овогтой Ариунчимэг нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй Эрүүл түр зуурын эсхүл байнгын шинжтэй хямрал, эмгэг өөрчлөлт илрээгүй болно. О******* овогтой Ариунчимэг нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй Эрүүл учир болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай..." гэсэн магадалгаа, /хх-ийн 55-р хуудас/
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.М, Сэтгэцийн тасгийн эрхлэгч, их эмч Д.Ө, сэтгэцийн эх имч М.Г, Ч.С нарын хамтран гаргасан 40/25 дугаартай "...1.2.3.Эрдэнэбилэг овогтой Э******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй эрүүл болно. Эрдэнэбилэг овогтой Э******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй Эрүүл болно. Сэтгэцийн хөгжил нь тухайн нас боловсролтой харьцуулахад буураагүй болно. Эрдэнэбилэг овогтой Э******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй Эрүүл учир болсон явдалт дүгнэлт хийж, үг яриагаар болон үйл хөдлөлөөр дүрслэн үзүүлэх чадвартай. Эрдэнэбилэг овогтой Э******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй эрүүл түр зуурын эсхүл байнгын шинжтэй хямрал, эмгэг өөрчлөлт илрээгүй болно. Эрдэнэбилэг овогтой Э******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй Эрүүл учир болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Эрдэнэбилэг овогтой Э******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай..." гэсэн магадалгаа /хх-ийн 69-р хуудас/,
Мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар, /хх-ийн 79-80-р хуудас/
Хохирогч Д.Б "... Би 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн шөнө хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна. Бид хэд 5 уулаа нийлээд 2 шил "Хараа" нэртэй архи уусан. Би сонсголын бэрхшээлтэй юм тэгээд сонсголын аппаратаа алга болгочихно гээд далд хийсэн байсан. Тэгээд эхний 1 шил архи ууж дуусаад Жонгоо гэх залуу гэр рүүгээ харьсан. Сайнжаргал, Должинсүрэн намайг зоддог залуу бид 4 үлдэж үлдсэн нэг шил архиа ууж дуусаад Сайнжаргал, Должинсүрэн нар орондоо ороод унтаад өгсөн. Намайг зоддог залуу миний хажууд юм яриад сууж байсан би тэгээд сонсголын аппаратаа зүүгээгүй байсан болохоор "юм сонсохгүй, битгий олон юм яриад бай заал гэж би хэлсэн, тэгээд намайг барьж аваад унагаасан тэгээд унасан байхад миний дээрээс сандлаар толгой хэсэг рүү цохисон, тэгээд дээрээс хөлөөрөө нуруу, гар, хөл гэх газар өшиглөсөн, Тэгээд Сайнжаргал сэрээд босож ирээд чи миний ахыг яагаад байгаа юм боль гэхэд намайг зоддог Э******* гэх залуу "чи зүгээр дуугай бай" гэхэд орондоо ороод унтаад өгсөн, тэгээд би ноцолдож байгаад арай гэж гарч зугтаасан..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 231-р хуудас/
Гэрч Х. До "...2024 оны 11 сарын 19-ний өдөр манай гэрт Банзрагч ах манай гэрт орой ганцаараа орж ирсэн манай гэрт манай нөхөр Сайнжаргал, Гантулга, Э*******, Банзрагч нар байсан, тэгээд бид хэд 0,75 "Хараа" ууж байхад Гантулга гэр рүүгээ харьсан. Тэгээд байж байгаад манай нөхөр бид 2 орондоо ороод унтсан. Тэгээд унтаж байхад юм түжигнээд байхаар нь би нөхрийгөө босоод салгаарай гэж хэлсэн, тэгээд манай нөхөр Сайнжаргал босоод "боль" гээд Э*******ыг барьж авсан чинь Банзрагч ах гараад явсан..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 240-241-р хуудас/
Гэрч Б.Сайнжаргалын "...2024 оны 11 дүгээр сарын 18-аас 19-ний шилжих шөнө манай гэрт Банзрагч ах Э*******. Жонгоо нар архи ууж байсан. Тэгээд Жонгоо гэх залуу гэр рүүгээ харьсан. Тэгээд Должинсүрэн бид хоёр хүүхдүүдээ аваад унтах гээд орондоо орсон. Тэгээд унтаж байхад юм түжигнээд эхэлсэн. Тэгээд Должинсүрэн намайг сэрээгээд босоод харахад Банзрагч ах Э******* нар зууралдсан байдалтай байж байсан. Тэгээд би босож ирээд тэр хоёрын голоор орж салгаад Банзрагч ах гараад зугтаасан..." гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 02-р хуудас/
Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 400 дугаартай "...1.Д.Б биед зулай, баруун мөр, цээж, хүзүү, зүүн бугалга, нуруунд зулгаралт, баруун бугалга, баруун, зүүн нүдний дээд зовхи, ухархай, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй." гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 06-07-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.Дэлгэрийн "... Би дээрх хэргийн улмаас хохирогч Д.Б биед гэмтэл учирсантай холбоотойгоор 2 удаагийн үйлчилгээгээр нийт 264,585 төгрөгийн эмчилгээний төлбөрийг нэхэмжилмээр байна." гэсэн мэдүүлэг /хх-ийн 238-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 113 хуудас/
Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 101 хуудас/
Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 92 хуудас/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 109 хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 103-104 хуудас/
Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 106 хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 107, 116-201 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Э******* нь 2020 оны 06 дугаар сар, 2022 оны 04 дүгээр сард насанд хүрээгүй О.А******* 10 нас, 12 настай байхад Сэлэнгэ аймгийн С******* 03 дугаар багт байрлах нийтийн байранд байрлах гэртээ 14 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн,
Мөн 2024 оны 06 дугаар сарын үед Сэлэнгэ аймгийн А сумын нутаг Цөх 3 дугаар баг С хөтөл дүүжин гүүрний доод хэсэгт тээврийн хэрэгсэл дотор, 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр С******* сумын 7 дугаар багт байрлах нийтийн орон сууцанд иргэн М.Мөнхс гэрт гэрт 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй гэдгийг нь мэдсээр хүчиндэх гэмт хэргийн шинжгүйгээр харилцан бэлгийн харьцаанд орсон,
Мөн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн С******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ шалтгаангүйгээр Д.Б биед халдаж "зулай, баруун мөр, цээж, хүзүү, зүүн бугалга, нуруунд зулгаралт, баруун бугалга, баруун, зүүн нүдний дээд зовхи, ухархай, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, тархи доргилт" бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э*******ын өгсөн мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч О.А мэдүүлэг, /хх-ийн 16-17-р хуудас, /хх-ийн 20-22-р хуудас/ 2025 оны 06 дугаар сарын 12, 16-нд өгсөн мэдүүлгүүд,
Гэрч Б.Нийн мэдүүлэг, /хх-ийн 26-27-р хуудас/
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О*******ийн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/
Гэрч С.О мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/
Гэрч С.Э мэдүүлэг. /хх-ийн 38-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан 382 дугаартай "...О.А охин хальс 5 цагийн түвшинд суурь хүрсэн хуучин урагдалтай байна. Дээрх урагдал хэдий хугацааны өмнө үүссэнийг тогтоох боломжгүй. О.А цусны дээжээр хийсэн серологийн шинжилгээний хариунд бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна. О.А биед гэмтэл тогтоогдсонгүй..." гэсэн дүгнэлт, /хх-ийн 43-44-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д 2025 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр гаргасан 73 дугаартай "1.Э.Э******* нь бэлэг эрхтэн ямар нэг гэмтэлгүй байна. 2.Э.Э******* бэлгийн харьцаанд орох чадвартай байна..." гэсэн дүгнэлт, /хх-ийн 60-61-р хуудас/
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.М, Сэтгэцийн тасгийн эрхлэгч, их эмч Д.Ө, сэтгэцийн эх имч М.Г, Ч.С нарын хамтран гаргасан 31/25 дугаартай ... 1.2.3. О******* овогтой Ариунчимэг нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй Эрүүл болно. Сэтгэцийн хөгжил нь тухайн нас боловсролтой харьцуулахад буураагүй болно. О******* овогтой Ариунчимэг нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй Эрүүл учир болсон явдалт дүгнэлт хийж, үг яриагаар болон үйл хөдлөлөөр дүрслэн үзүүлэх чадвартай. О******* овогтой Ариунчимэг нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй Эрүүл түр зуурын эсхүл байнгын шинжтэй хямрал, эмгэг өөрчлөлт илрээгүй болно. О******* овогтой Ариунчимэг нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй Эрүүл учир болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай..." гэсэн магадлагаа, /хх-ийн 55-р хуудас/
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.М, Сэтгэцийн тасгийн эрхлэгч, их эмч Д.Ө, сэтгэцийн эх имч М.Г, Ч.С нарын хамтран гаргасан 40/25 дугаартай "...1.2.3.Эрдэнэбилэг овогтой Э******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй эрүүл болно. Эрдэнэбилэг овогтой Э******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй Эрүүл болно. Сэтгэцийн хөгжил нь тухайн нас боловсролтой харьцуулахад буураагүй болно. Эрдэнэбилэг овогтой Э******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй Эрүүл учир болсон явдалт дүгнэлт хийж, үг яриагаар болон үйл хөдлөлөөр дүрслэн үзүүлэх чадвартай. Эрдэнэбилэг овогтой Э******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй эрүүл түр зуурын эсхүл байнгын шинжтэй хямрал, эмгэг өөрчлөлт илрээгүй болно. Эрдэнэбилэг овогтой Э******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй Эрүүл учир болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Эрдэнэбилэг овогтой Э******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай..." гэсэн магадалгаа /хх-ийн 69-р хуудас/,
Мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар, /хх-ийн 79-80-р хуудас/
Хохирогч Д.Б мэдүүлэг, /хх-ийн 231-р хуудас/
Гэрч Х.До мэдүүлэг, /хх-ийн 240-241-р хуудас/
Гэрч Б.Сайнжаргалын мэдүүлэг, /2-р хх-ийн 02-р хуудас/
Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 400 дугаартай "...1.Д.Б биед зулай, баруун мөр, цээж, хүзүү, зүүн бугалга, нуруунд зулгаралт, баруун бугалга, баруун, зүүн нүдний дээд зовхи, ухархай, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй." гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 06-07-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.Дэлгэрийн мэдүүлэг /хх-ийн 238-р хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Э.Э******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Э.Э*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэл зүйд болон эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Э.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн”, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэдийн төлөөлөгчөөс ... Шүүгдэгч Э.Э*******ыг гэм буруутай гэж үзнэ гэж уншин сонсгов.
Шүүгдэгч Э.Э******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, маргаагүй болно.
Харин шүүгдэгчээс ... Хохирогч Ариунчимэг нь надтай 2020 онд онд унтсан гэж мэдүүлж байна. 2020 онд манай 2 дахь хүүхэд төрөөгүй байсан, би Ат болон Улаанбаатар хотод ажиллаж байсан, гэртээ цөөхөн ирдэг байсан. 2022 оны өвөл нийтийн байранд манайх орсон.Би 2020, 2022 онд А унтаагүй, бидний дунд ямар нэг харилцаа байгаагүй. Нийтийн байранд байхад хадам эгчийн том хүүхэд цуг байдаг байсан гэх мэдүүлэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ...Хохирогч зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг, үүнийг дахин шалгаж мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу хийж гүйцэтгэхдээ өмгөөлөгч оролцуулаагүй, мөн шүүгдэгч өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэж байхад өмгөөлөгчийг байлцуулахгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1 заалтуудыг тус тус зөрчсөн тул энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Нэгэнт энэ хэргийг нотолж чадаагүй тул хүчиндэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйл заасны дагуу яллагдагчаар татаж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж мэдүүлэг авсан учир мөн яллах боломжгүй , иймд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Э*******ын бага насны хохирогч О.А******* хүчиндсэн үйлдэл нь ... 2020 оны 11 дүгээр сарын 27-нд хохирогч О.А "... Манай эгч ээлжээр ажилладаг байсан болохоор зарим орой би 2 хүүхдийг нь хараад хонодог байсан. Тэр үед Э******* ах хамт хонодог байсан. Гэтэл нэг орой би эгчийнхээ хүүхдүүдийг хараад гэрт нь байж байтал манай эгчийн нөхөр Э******* ах шөнө гэртээ ирсэн. Би тэр үед нь эгчийнхээ 2 хүүхдийн хамтаар газар ор засаад унтаж байсан. Э******* ах ууг нь надаас зайтай цаана унтдаг байсан. Тэр шөнө болохоор "Ах нь чамтай цуг унтана" гэж хэлээд миний хажууд ирсэн. Тэгээд шууд миний хөнжил рүү орж ирээд миний өмссөн байсан унтлагын өмд болон дээгүүрээ өмссөн байсан футболкийг тайлаад, тэгээд миний дотоожийг тайлаад надтай бэлгийн харьцаанд орсон. Э******* ах бэлгийн харьцаанд орж дуусаад "Эгчдээ битгий хэлээрээ. Энэ бол нууц шүү" гэж хэлээд унтаад өгсөн.
...манай эгч ажилдаа явахдаа намайг "Дүү нараа хараад хойно байдаг 2 давхар "нийтийн байранд байдаг байсан. Би гэрт нь очоод 2 дүүгээ хараад байж байтал Э******* ах мөн л шөнө болсон хойно гэртээ орж ирсэн. Манай эгчийн гэр оргүй болохоор би хүүхдүүдийн хамтаар газар ор засаад унтаж байсан. Э******* ах орж ирээд шууд л миний хажуугаар орж ирээд унтсан. Тэгээд бас миний хөнжил рүү орж ирсэн. Би тэр үед бас л унтлагын өмд. Дээгүүрээ футболк өмссөн байсан ба Э******* ах миний оронд орж ирээд миний өмссөн байсан хувцас, дотоож зэргийг тайлаад надтай бэлгийн харьцаанд орсон. Тэгээд бас л "Энэ талаар эгчдээ хэлж болохгүй шүү" гэсэн,
... Гэрээс гартал Э******* нэг хар өнгийн жижиг машинтай явж байсан бөгөөд найз нь гээд "Б" гэдэг нэг ахтай хамт явж байсан. Тэгээд бид 3 "С хөтөл" явсан. Бид 3 "С хөтөл" ороод дүүжин гүүрээр яваад тэгээд орой 18 цагийн орчим Э******* ах намайг гэрт хүргэж ирсэн. Тэрний дараагаар би Э******* ах над руу удаа дараа "уулзъя", "Хайраа" гэх мэтээр чат бичээд байдаг юмаа..." / 1 дүгээр хх-н 16-17 хуудас /
...Би эхлээд мэдүүлэг өгөхдөө андуураад мэдүүлэг өгсөн байна. Ү 2021 оны 7 сарын 10-нд төрсөн гэхээр манай эгч МСҮТ-ийн урд байдаг улаан тоосгон нийтийн байранд байр хөлсөлдөг байх үеэр том охин Ү 10 сар орчим настай байсан юм байна. Тэр асуудал болох үеэр наадам арай болоогүй байсан үе гэхээр 2020 оны 06 сарын үе шиг санагдаж байна. Харин хэдний өдөр гэдгийг тодорхой сайн санахгүй байна. Би тухайн үеийн хугацааг сайн санахгүй байна. Эгч 2023 оны 03 сараас Улаанбаатар хотод ажиллаж байсан гэхээр дээрх үйл явдал 2022 оны хавар болсон юм байна. Харин хугацааг нь сайн санахгүй байна. Тухайн үед гадаа дулаахан болсон байсан. Э******* ах архи уугаад манай эгч тэр нийтийн байрнаас хөөгдөөд гарч байсан юмаа. Тэгэхээр тэр асуудал 2022 оны 04 сард л болсон асуудал байгаа юмаа. Э******* ах 2022 оны 04 сарын орчим надтай бэлгийн харьцаанд орсон талаараа ярьж байсан юмаа. Э******* ах надтай чаталж байсан аа гэнэт л энэ талаар яриад эхэлсэн. Би яагаад энэ талаар яриад байгааг нь ойлгоогүй...." гэсэн мэдүүлэг, / 1 дүгээр хх-н 20-21 дүгээр хуудас /
2024 онд яг хэзээ гэдгийг нь тодорхой санахгүй байна сонгуулийн сурталчилгаа эхэлсэн байх үед Э******* ах намайг "Далай ээж" дэлгүүрийн урд хүрээд ир гэхээр нь яваад очиход тэрээр жижиг хар өнгийн машинтай "Б" гэх найзынхаа хамтаар ирсэн байсан. Тухайн Б гэх найз нь машинаа жолоодож явсан. Э******* ахтай уулзахад тэрээр "С Хөтөл" яваад ирэх үү? 18 цаг өнгөрөөгөөд буцаад ирнэ гэхээр нь хамт дагаад явсан. ... Б ах дүүжин гүүрэн дээр үлдээд Э******* ах бид 2 машин руу явсан. Машин дээр очоод Э******* ахтай хэсэг юм ярьж сууж байгаад бэлгийн харьцаанд орсон бөгөөд гэхдээ Э******* ах надад хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харилцаанд орсон зүйл байхгүй.
... Дараа нь 2024 оны 07 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед намайг партизаны талбай дээр байхад Э******* ах над руу залгаж хаана байгааг минь асууж байгаад хүрээд ирсэн. Тухайн үед Э******* ах өөрөөсөө гадна нэг өндөр ахтай ирсэн. Тэр хүнийх нь нэрийг нь мэдэхгүй гэхдээ хараад таних болно. Э******* ахтай хамт шоу үзэж байгаад дуусгалгүй дундаас нь яваад тэндээсээ хамт 23 цагийн үед С******* сум 7 дугаар баг ягаан таван давхрын 2 дугаар орцны 2 давхарт байрлах Мөнхсайхан ахын гэр рүү явсан. Тухайн үед Мөнхсайхан ахын гэрт хүн байгаагүй бөгөөд Э******* ахад түлхүүр нь байсан. Мөнхс ахын гэрт Э******* ахтай хамт кино үзэж, хэсэг юм ярьж сууж байгаад бэлгийн харилцаанд орсон. Тухайн үед надад хүч хэрэглэсэн, хүчээр бэлгийн харилцаанд орсон зүйл байхгүй. Бэлгийн харилцаанд орж дуусаад Мөнхсайхан ахын гэрээс Э******* ах намайг гэрт хүргэж өгсөн.
2023 онд Э******* ахтай уулздаг байсан бөгөөд гэхдээ бэлгийн харилцаанд бол орж байгаагүй. Би 2021 оноос 2024 оны хооронд Э******* ахтай үерхэж эхэлсэн. Бөгөөд Э******* ах надад үерхэх санал тавиад бид 2 үерхэж эхэлсэн. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биедээ хайртай болоод байнга холбоотой, цуг байж, уулзаж байхыг хэлнэ гэх хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг, гэрч Н мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн.
Бага насны хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа өгсөн мэдүүлгийг худал мэдүүлсэн гэж үзэх, үгүйсгэх нотлох баримт хэрэгт тусгагдаагүй байна.
Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй байдалд халдаж, хүч хэрэглэж хурьцал үйлдэх хэлбэрээр илрэх бөгөөд шүүгдэгч Э.Э******* нь бага насны хохирогч болох О.А******* биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бусдын хүсэл зоригийг үл харгалзан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн байна.
Мөн энэ гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж хурьцал үйлдэж эхэлснээр төгсдөг бөгөөд энэ гэмт хэрэг нь зөвхөн гэмт этгээд болон хохирогч хоёрын хооронд үйлдэгддэг, өөр бусад хэн нэгэн этгээд оролцдоггүй бөгөөд тухайн цаг хугацаанд болоод өнгөрдөг онцлогтой.
Бага насны хохирогчийн тухайд насны байдал болон мэдүүлэг өгөхөд эцэг эхийн нөлөөлөл, айж ичих шалтгаан , эмзэг асуудлыг дахин дахин асууж мэдүүлэг авах, мэдүүлэг өгөх зэргээс шалтгаалж, цаг хугацааны хувьд өөр өөр мэдүүлэг өгсөн байхыг үгүйсгэхгүй ба зөрүүтэй мэдүүлэх явдлыг эргэлзээтэй мэдүүлэг гэж үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд бага насны хохирогчид үнэн зөв мэдүүлэг өгөхийн чухлыг тайлбарладаг ба худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлагын талаар сануулдаггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э******* нь 2020 он, 2022 онд хохирогч О.А******* хүчиндээгүй гэж мэдүүлж байгаа боловч гэм буруутай гэж дүгнэсэн дээрх нотлох баримт болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хавтас хэрэгт тусгагдаагүй байгааг мөн дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгчийн Э.Э******* нь 2020 он, 2022 онд хохирогч О.А******* хүчиндээгүй гэсэн мэдүүлгийг хүлээж аваагүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ... Хохирогч зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг, үүнийг дахин шалгаж мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийж гүйцэтгэхдээ өмгөөлөгч оролцуулаагүй, мөн шүүгдэгч өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэж байхад өмгөөлөгчийг байлцуулахгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1 заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн. Нэгэнт энэ хэргийг нотолж чадаагүй тул бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг болон нэмж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйл заасны дагуу яллагдагчаар татаж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж мэдүүлэг авсан учир мөн яллах боломжгүй, иймд хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан дүгнэлтийг заримыг шүүх хүлээн авах нь зүйтэй байна гэж үзсэн.
Үүнд : Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу мөрдөн шалгах ажиллах буюу мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааг хийж, тэмдэглэл үйлдэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийг оролцуулаагүй ба өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй боловч дээрх ажиллагааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн хэрэгт цугларсан бусад нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.
Харин дээрх ажиллагаанд яллагдагчаас дахин мэдүүлэг авахдаа өмгөөлөгч байлцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг зөрчиж өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар, мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Э.Э*******ыг 2025 оны 6 дугаар сард авсан мэдүүлгийг шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн нотлох баримтаар тооцохгүй байхаар шүүх шийдвэрлэсэн болно.
Иймд шүүгдэгч Э.Э*******од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12. дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцохдоо шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...2024 онд хохирогч О.А бэлгийн харьцаанд орсон гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгч гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан шүүгдэгч Э.Э*******од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох цагаатгах саналыг хүлээж аваагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг хуулиар шүүгдэгч Э.Э******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.Б эмчилгээний зардалд 264,858 төгрөг нэхэмжилсэн байх тул уг мөнгийг шүүгдэгч Э.Э*******оос гаргуулж Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд хохирогч О.Ариунчимэг, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.О******* нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, Сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг нэхэмжлэх саналыг өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Э.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн”, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Э.Э*******од эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэ гэмт хэргийн хохирол, хор уршиг болон нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”... гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын доод хэмжээг хоёр жил хүртэл, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ... гэж ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.
Иймд шүүгдэгч Э.Э*******од эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол , хор уршиг учруулсан байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, шүүгдэгч Э.Э*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах тус тус оногдуулах,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ял дээр , зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 30 хоног буюу 1 сарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялын 180 хоног буюу 6 сарын ялыг нэмж нэгтгэн, нийт 12 жил 7 сарын хорих ял,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Э*******ын нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 2 дахь хэсэгт заасан... Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсвэл тус тусад нь эдлүүлж болно гэж заасны дагуу 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж 1 сар 10 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 жил 8 сар 10 хоногоор тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Э*******ын цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Э*******ын урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б******* ургийн овогтой Э******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” ,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн”,
Мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 , мөн хуулийн 6,8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож, 30 хоногийн буюу 1 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож 180 хоног буюу 6 сарын хорих ялыг, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 сар 10 хоногийн ялыг нэмж нэгтгэн бүгд 12 жил 8 сар 10 хоногийн хугацаагаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э*******од оногдуулсан 12 жил 8 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар 264,858 төгрөгийг шүүгдэгч Э.Э*******оос гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс цаашид бага насны хохирогчид энэ гэмт хэргийн улмаас зайлшгүй эмчлэгдэхэд болон сэтгэл заслын сургалтад зарцуулсан, зардал болох сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э*******ын цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
Даргалагч,
ЕРӨНХИЙ шүүгч ч.мөнгөнцэцэг
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ Р.баярхүү