Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/161

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

    2025          09            16                                       2025/ШЦТ/161

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******, Ц.******* нарт холбогдох эрүүгийн 2504000000172 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  Б.Наранжаргал

Улсын яллагч                                                Б.Халиунгоо

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                          Д.Цолмон

Шүүгдэгч                                                        Б.*******, Ц.******* нар оролцов.

******* Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч болон 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн . дугаар хороо, ******* хэсгийн . дугаар гудамжны . тоотод оршин суух хаягтай,

Урьд . дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугар сарын 07-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан,

******* ******* овгийн ын ******* (РД:*******),

******* улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ******* аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Багануур дүүргийн . дугаар хороо, ******* хэсгийн . дугаар гудамжны . тоотод оршин суух хаягтай,

Урьд . дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

******* овгийн ******* (РД:)

Шүүгдэгч Б.*******, Ц.******* нар нь хоорондоо санаатай нэгдэж 2025 оны 5 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* хэсгийн 1 дүгээр гудамжны 02 тоотод байх цоожтой амбаарын цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж, 2 ширхэг дугуй, 1 ширхэг рулийн аппарат, 1 ширхэг гагнуурын аппарат зэргийг хулгайлан авч, хохирогч Ч.т нийт 800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Архины халуундаа ийм хэрэг үйлдчихлээ. Хулгай хийж байгааг мэдсээр байж хамт хулгайн эд зүйлийг авсандаа харамсаж байна. Тухайн үед гэх айлын амбаарын цоожийг нь сүхээр цохиж эвдэлсэн. Намайг гэрийнхэн маань гэж дууддаг. Харин *******ийг гэж хочилж дууддаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгүүд (хх-ийн 42-43, 54, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

Шүүгдэгч Ц.*******ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Тухайн өдөр ******* бид хоёр архи уусан юм. *******ийг гэж, намайг гэж хочилж дууддаг. ******* бид хоёр Замчны 1-3 тоотод очиход хүнгүй байсан тэгэхээр нь хажуу талынх нь айл болох гэх залуугийн хашаанд ороод амбаарынх нь цоожийг сүхээр цохиж эвдээд 2 ширхэг дугуй, гагнуурын аппарад, машины аппарад зэргийг мөнгө олох гээд авчихсан. Бид хоёр хоорондоо ярьж байгаад хулгайлсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 58, 68-69, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

Хохирогч Ч.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тухайн өдөр ажил дээрээ байж байхад “Соронз” дэлгүүрийн ард байдаг дугуй засварын дүү над руу залгаад “таны обуд, дугуйтай адилхан, 2 дугуй зарна гээд 2 согтуу хүн явж байна” гэхээр нь яваад очтол “” гэж хочилдог ******* хэсгийн 2-7 тоотод байдаг залуу архи үнэртүүлчихсэн, миний дугуйтай адил дугуй барьчихсан зогсож байсан, энэ дугуйг хаанаас авсан талаар асуухад “ зарчихаад ир гэсэн” гэж хэлсэн, би гэртээ очоод гэрийн ард байдаг амбаарыг хартал цоожийг нь баахан цохиод цүүцийг нь гөжөөд эвдлээд онгойлгосон байсан, амбаарт байсан 2 ширхэг дугуй, дээр нь байсан “ 30” машины рулийн аппарат, гагнуурын аппарат зэрэг байхгүй байхаар нь тэр хоёроос рулийн аппарат, гагнуурын аппарат хаана байгаа талаар асуухад дуугарахгүй байсан. Алдагдсан эд зүйлсээ бүгдийг нь хүлээн авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16, 120),

Гэрч Ж.ийн “...Тухайн өдөр ажил дээрээ байж байтал 2 согтуу залуу ирээд “дугуй задлуулъя” гэсэн. Би тэр дугуйг харахад манай найз ийн дугуй байхаар нь таниад зургийг нь аваад лүү явуулахад “мөн байна” гэж хэлсэн. ирээд машиныхаа дугуйг таниад авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-23),

Иргэний нэхэмжлэгч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай найз над руу залгаад гагнуурын аппарат хямд зарна гээд хүн явж байна” гэхээр нь очтол гэгч нь гэх залуутай явж байсан, тэгээд шалгаад үзээд ажиллаж байхаар нь 90.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдолгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-20, 125)

“Онцгой үнэлгээ” хөрөнгийн үнэлгээний компанийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-25/06 дугаартай шинжээчийн “...дугуй 2 ширхэг, шинэвтэр-360.000 төгрөг, рулийн аппарат 1 ширхэг хуучин-300.000 төгрөг, гагнуурын аппарат 1 ширхэг, хуучин-200.000 төгрөг, нийт 800.000 төгрөг” гэсэн дүгнэлт (хх-ийн 31),

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлээр “Ч.ээс “. дүүргийн . дугаар хороо, ******* хэсгийн . дүгээр гудажмны . тоотод хулгайч орж эд зүйл хулгайд алдагдсан байна” гэх гомдол мэдээллийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 22 цаг 51 минутад хүлээн авав” гэжээ (хх-ийн 7),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтэд “Хэрэг учрал болсон газар нь Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* хэсгийн . дүгээр гудамжны . тоот байв, хаалга нь онгорхой амбаарнаас 2 ширхэг обудтай дугуй, тус дугуй нь дээр байсан рулийн аппарат зэрэг алдагдсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Мөн хаалганы цүүцийг эвдсэн амбаарнаас гагнуурын аппарат алдагдсан байсныг гэрийн эзэн Ч.ээс байршлыг нь асууж гэрэл зургаар бэхжүүлэн авав” гэжээ (хх-ийн 10-12),

              Шүүгдэгч Ц.*******, Б.*******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 75-78, 90-103, 106-107, 111-116)

  Шүүгдэгч Ц.******* нь“Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаагаар урьд 2 удаагийн ял шийтгэлтэй” гэх шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 79, 83-89)

Шүүгдэгч Б.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаагаар урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 80, 109-110) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.*******, Ц.******* нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.*******, Ц.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэгсийн 2.1 дэх дэх заалтад заасан гэмт  хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасныг шүүгдэгч нарын өмгөөлөгч болон шүүгдэгч нарын зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.******* нь Ц.*******той бүлэглэж 2025 оны 5 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Багануур дүүргийн . дугаар хороо, ******* хэсгийн . дүгээр гудамжны . тоот хашаанд байрлах амбаарын цоожийг сүхээр цохиж эвдэн хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг дугуй, 1 ширхэг рулийн аппарат, 1 ширхэг гагнуурын аппарат зэргийг хулгайлан авч, хохирогч Ч.т 800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол,

Шүүгдэгч Ц.******* нь Б.*******тэй  бүлэглэж 2025 оны 5 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* хэсгийн 1 дүгээр гудамжны 02 тоот хашаанд байрлах амбаарын цоожийг сүхээр цохиж эвдэн хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг дугуй, 1 ширхэг рулийн аппарат, 1 ширхэг гагнуурын аппарат хулгайлан авч, хохирогч Ч.т 800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

-шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хохирогч Ч.ийн “дугуй засвар ажиллуулдаг дүү над руу залгаад “таны машины обуд, дугуйтай адилхан 2 дугуй зарна гээд 2 согтуу хүн барьчихсан явж байна” гэхээр нь очиж үзтэл гэж хочилж дууддаг залуу бариад зогсож байсан. Би түүнээс хаанаас авсан талаар асуухад “ зарчихаад ир гэсэн” гэж хэлж байсан. Гэртээ очоод шалгаж үзэхэд амбаарын цоожийг баахан цохиод цүүцийг нь юмаар хөшиж хугалаад амбаарт байсан 2 ширхэг дугуй, дээр нь байсан 30 машины рулийн аппарат, гагнуурын аппарат зэрэг байхгүй байсан. Тухайн үед гэгч нь гэх залуутай хамт явж байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15), гэрч Ж.ийн “дугуй засварын ажил дээрээ байж байхад танихгүй хоёр халамцуу ах ирээд 2 ширхэг дугуй задлуулъя” гээд ирэхээр нь хартал манай найз ийн дугуйтай адилхан байхаар зургыг нь аваад лүү явуултал мөн байна гэсэн” гэх мэдүүлэг (хх-н 23), иргэний нэхэмжлэгч Д.гийн “гагнуурын аппарат зарна гэхээр нь очиж үзэхэд , хоёр байсан бөгөөд тухайн гагнуурын аппаратыг 90.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-20), хэргийн газрын үзлэг хийсэн, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн ТХҮ-25/06 дугаартай дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Аливаа гэмт хэргийн нийгмийн аюул нь гэмт халдлагад өртсөн объектын шинж, ач холбогдол, гэмт хэрэг үйлдсэн арга, цаг үе, газар, хэрэглэсэн зэвсэг, учруулсан хохирол, хор уршиг, сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр зэргээр тодорхойлогддог. Тиймээс дээрх нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тусгайлсан гэмт хэргийн хүндрүүлэх болон онц хүндрүүлэх шинжид хамааруулдаг билээ.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хулгайлах гэмт хэрэг үйлдсэн арга, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, халдлагын зүйл, хохирлын шинж чанар, хэр хэмжээг хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол “хууль бус нэвтрэлт” гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд нь хувийн ашиг олох, шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд гэмт этгээд нь өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.*******, Ц.******* нарыг  бүлэглэн “Хулгайлах” гэмт хэргийг бусдын орон байрны цоожийг сүхээр цохиж эвдэн нэвтрэн орж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн нэг хэсэг болох орон байрны халдашгүй байдал болон 800.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нь хулгайлж өмчлөх эрхийг тус тус зөрчсөн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд өөрч учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх эрхийг ******* Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж тусган баталгаажуулжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.т 800.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч. нь өөрийн хулгайд алдсан эд зүйлээ бүрэн хүлээн авсан (хх-ийн 120) мөн иргэний нэхэмжлэгч Д.н 90.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан (хх-ийн 125) байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хорих ял” шийтгэнэ гэж хуульчилсан.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх” гэсэн,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс: “Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол, иргэний нэхэмжлэлийг бүрэн төлж барагдуулсныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Мөн аливаа эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоос гадна нөгөө талаасаа  нийгэмшүүлэх зорилгыг хамтад нь агуулдаг.

Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатнаас эхэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хир хэмжээ, хувийн байдал (урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн эсэх) зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан Б.*******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Ц.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овгийн ын *******, ******* овгийн Дашдавадорж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “орон байранд нэвтэрч” бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* ******* овгийн ын *******эд 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ид 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******эд оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ял, шүүгдэгч Ц.*******ид оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******, Ц.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

5. Б.*******, Ц.******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.*******, Ц.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАЙГАЛМАА