| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0071/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/178 |
| Огноо | 2025-09-16 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | О.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Т.Урансайхан
Улсын яллагч О.Одончимэг
Хохирогч *******
Хохирогчийн хууль ёсны төлөөгч *******
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч*******, *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2322000030115 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Адаацаг суманд төрсөн,*******,,, мэргэжилгүй,,,,,, Регистрийн дугаар: .
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу оны 12 дугаар сарын 06-ны өдөр аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт эсрэг урсгал бүхий асфальтан замаар улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас иргэн *******ийн жолоодож явсан улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргаж, зорчигч амь нас хохирсон, жолооч *******ийн эрүүл мэндэд “баруун 8 дугаар, зүүн 6, 7 дугаар хавиргануудын далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол, зорчигч эрүүл мэндэд “дух, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол, *******ийн эзэмшлийн улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн автомашинд 3,991,000 төгрөгийн хохирол, эзэмшлийн улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн автомашинд 7,960,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
| 2 |
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон” үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “... Би хохирогч талд газраа албан ёсны үнэлгээгээр нь өгье. Хохирогч тал 1 газрыг 4.000.000 төгрөгөөр тооцож авъя гэсэн. Тэгээд 16.000.000 төгрөгөөр үнэлж 4 газрыг шилжүүлье...” гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлд/
2. Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Өвчтэй хүүхэдтэй их хохирч байна. Хохирлоо хурдан барагдуулмаар байна... Талийгаачийн нас барахаас өмнөхөн авсан тэтгэврийн зээлийг би өвдөгний хагалгаанд хэрэглэсэн ...” гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлд/
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Би өмнө нь мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйлгүй. Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлд/
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “ оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай ээж , ах, хүү нарын хамт сумын 3 дугаар баг сумын төвөөс зүүн зүгт “Булаг” гэдэг газраас гуайн Приус-11 маркийн машинтай 13 цаг 30 минутын үед гараад сумын төвд 14 цагийн үед ирсэн, суманд ирээд урьдчилан сэргийлэх үзлэгийн урилгыг сумын эмнэлгээс авсан, тухайн үзлэгийг улсаас үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа учраас түүний дагуу манай гурав шинжилгээ өгөхөөр урилгаа авсан. Манай ажил дээгүүр орж надтай уулзаад нийгмийн даатгалын бичиг аваад сум руу 15 цагийн үед , ээж , нар хөдөлсөн. Тухайн үед ах машин барьж явж байсан. Тэгээд би ажлаа тараад гэртээ хариад байж байхад ахын төрсөн дүү гэдэг хүн над руу залгаад “ ах, ээж , осолд орчихсон байна, одоо сумын эмнэлэг дээр байна, ээж чинь ухаангүй байна, дүү чинь духан дээр нь шалбараад цус гарчихсан, ах болохоор хавирга нь хугаралттай гуяны бүдүүн хэсгээр шөрмөс нь тасарсан оноштой байна” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 43-44-р хуудас/
5. Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “ оны 12 дугаар сарын 06-ны өдөр би талийгаач эхнэр хамт сумын төв орж бензин авчихаад хөдөө гэрээрээ дайраад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ аваад аймаг руу явсан. Тэгээд асфальтан зам нийлээд аймгийн төв рүү орох гээд явж байтал эсрэг урсгал руу нэг машин маш их хурдтай орж ирээд миний машиныг маш хүчтэй мөргөсөн миний машин дээшээ өргөгдөх шиг л болсон. Машин далангийн ирмэг дээр хойшоо хараад зогссон. Тэгээд би машинаасаа буугаад машиныхаа урдуур тойроод зүүн урд хаалганы завсраар хартал манай талийгаач эхнэр хамраас нь цус гарчихсан ухаан алдсан байдалтай байсан. Машины хамар хойшоо чихэгдээд талийгаач эхнэр маань хавчуулагдчихсан байсан. Тэгээд яах учраа олохгүй зогсож байтал ардаас нэг машин ирж байхаар нь гар өргөөд зогсоотол “юу болсон бэ” гэж асуухаар нь “урдаас нэг машин ирээд мөргөчихлөө та цагдаа болон түргэн тусламж дуудаж өгөөч манай эхнэр ухаан алдчихлаа” гэж хэлсэн. Тэгтэл тэр машин хөдлөөд явсан хэсэг хугацааны дараа цагдаа нар ирсэн. Жолоодож явсан улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх, 2021 онд аймгийн төвөөс хүнээс худалдаж авсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан, ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй юм. ... Осол болсны дараа миний унаж явсан машиныг мөргөсөн тэр машинаас нэг эрэгтэй хүн жолоочийн хажуу талын хаалганаас гарч ирээд “яасан юу болж байна, наад хүн чинь яаж байна” гэж асуусан. Тэр үед би “чи барьж явсан юм уу” гэтэл тэр эрэгтэй “би бариагүй өөр хүүхэн барьсан, би баръя гэсэн чинь бариулахгүй байсан” гэсэн. Тэр эрэгтэй над дээр гуйваад ирсэн тэгэхээр нь би тэр залууг үнэн ярьж байна уу худлаа ярьж байна уу гээд шалгах гээд мөргөлдсөн машин дээр очиход жолоочийн талд нэг хүн руль суудал хоёрын хооронд хавчуулагдчихсан ухаан алдчихсан, тэргээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 49-50, 3 хх-ийн 224-р хуудас/
6. Гэрч “... оны 12 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрөөгөөд найз очсон, намайг хоёр ямааны гулууз эвдээд өгөөч гэж гуйхаар нь очсон. Тэгээд гулуузыг нь эвдээд 11 цагийн үед “Хараа” нэртэй 0.5 литрийн архи авч гэрт байсан 70-80 орчим настай хөгшин хүний хамт 3-уулаа уг архийг хувааж уусан. Тэгээд тэр хөгшин бас “Хараа” нэртэй 0.5 литрийн архи аваад дахин бид гурав хувааж уусан. гэрт байж байгаад 18 цагийн үед гэрээс нь бид хоёр гараад Хулд суманд байдаг манай найз миний идэшний малыг авах гэж гарсан. Гарахдаа эзэмшлийн Старекс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон би жолоочийн хажуу талд суугаад аймгийн сумын Шунхлай колонкын баруун талд байх гэрийн гаднаас хөдөлсөн. Хөдлөөд явж байгаад аймгийн баруун талын цагдаагийн хуучин постын хажууд явж байтал өмнөөс ирж байсан Приус маркийн машинтай мөргөлдсөн би тухайн үед өөрийн гар утсаа оролдоод доошоо тонгойгоод фейсбүүк ухаад явж байсан юу болсныг анзаараагүй. Тэгтэл гэнэт тас няс гээд явчихсан би сайн хараагүй. ... Би “Хараа” архийг 0.5 литрээр 2 удаа , түүний гэрт байсан хөгшин нарын хамт хувааж уусан. надтай адил хэмжээтэй архи согтууруулах ундаа ууж хэрэглэсэн байсан. ... “ хад” орно гээд намайг замдаа машин тэрэг янз бүр болж магадгүй гээд авч явсан. ... бид хоёр явсан ямар ч согтууруулах ундааны зүйл авч яваагүй. Машинд ямар ч архи байгаагүй ээ. ... мэдүүлэг дээрээ огт архи уугаагүй гэж хэлээрэй гэсэн. Тэгээд ахлах мөрдөгч Даваадорж дээр нүүрэлдүүлж мэдүүлэхдээ “ уусныг мэдэхгүй” гэж хэлсэн. ер жаахан согтолттой байсан. Хашаанаас гарахдаа хашаагаа шүргэчихээд гараад явсан. ... Би руль булаасан асуудал огт байхгүй. ... Машинд архи авч явсан гэж хэлээд байгаа нь намайг тэгж хэлээрэй гэсэн болохоор тэгж мэдүүлсэн. Аваарт орчихоод эмнэлэг дээр ирээд байхад надад цагдаа асуувал намайг архи авч явсан, мал авах айлдаа архи авч явсныг уусан гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэрнээс хойш хотод эмчлүүлж байхдаа надтай утсаар холбогдоод цагдаа энэ тэр яривал битгий мэдүүлэг өгөөрэй, миний хэлснийг хэлээд байгаарай, чамайг бол яах ч үгүй үсрээд 200,000 төгрөгөөр торгох байх гэж ярьсан. ... Би , , гурвыг хуйвалдаад байна гэж бодож байна. гэрт яалт ч үгүй л 2 шил архи уусан. Тэр архийг аягалсан. , , бид уусан. ... Яагаад гэвэл бид 2 хоёулхнаа 2 шил архи уух юм бол аль аль нь тасарна...” гэх мэдүүлэг, / 1 хх-ийн 65, 3 хх-ийн 226-227, 4 хх-ийн 01-02-р хуудас/
7. Гэрч “Би аажуу гэрт нь очсон. Тэгэхэд талаас доогуур 0,75 литрийн архи тэр гэдэг залуу уугаад сууж байсан, надад хийж өгөхөөр нь 2 удаа татсан. ... , нар гэрээс гарахдаа архи авч гараагүй ээ...” гэх мэдүүлэг, /3 хх-ийн 229-р хуудас/
8. Гэрч “... Би тэрнээс нь 2-3 татсан. ... Би тай уугаагүй тэр үүднээсээ уугаагүй гэж мэдүүлсэн. Тэгж ойлгож хэлсэн юм. Бусдаар бол , хоёр бол 0,5 литрийн “Хараа” архи хувааж уусан...” гэх мэдүүлэг, /3 хх-ийн 231-р хуудас/
9. Гэрч У.ын “Би тэр өдөр тай бол архи, согтууруулах ундааны зүйл бол огт хэрэглээгүй, харин тай бол архи уусан. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ тай огт уугаагүй гэдгээ л хэлж байгаа тэр юм аа...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 234-235-р хуудас/
10. Гэрч “... Би оны 12 дугаар сарын 06-ны өдөр аймгийн сумын 9 дүгээр багийн асфальтан зам дээр тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн гэх дуудлагад очиж хэргийн газрын үзлэг хийсэн. Үзлэг хийх явцад улсын дугаартай Starex маркийн тээврийн хэрэгслийн ойр орчимд архины шил болон согтууруулах ундааны шил, сав байгаагүй. оны 12 дугаар сарын 06-ны өдөр хэргийн газарт очиход улсын дугаартай Starex маркийн тээврийн хэрэгсэл дотор жолооны ард руль суудал хоёрын дунд хавчуулагдсан байдалтай хөдлөх боломжгүй хүн байсан. Тухайнг аймгийн байдлын алба хаагчид тусламж үзүүлж тээврийн хэрэгслээс гаргасан, тухайн архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, согтуу байсан...” гэх мэдүүлэг, /3 хх-ийн 238-239-р хуудас/
11. Гэрч “... ******* миний төрсөн дүү, улсын дугаартай Hyundai Starex /Хьюндай Старекс/ маркийн тээврийн хэрэгсэл нь *******ын эзэмшлийнх. Би 2018 онд 13.000.000 төгрөгөөр зарсан. Нөхрийн бие өвдөөд сүүлийн 1 жил БНСУ /Бүгд найрамдах Солонгос улс/ яваад тэнд амьдраад бичиг баримтаа шилжүүлж амжихгүй яваад байсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 68-69-р хуудас/
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 70 дугаартай “... Талийгаач цогцост хийсэн шинжилгээгээр тархи, цээж, мөчний хавсарсан гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд бөгөөд учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. Талийгаач нь зүрхний архаг цус хомсрох өвчин, бахуу, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хоёр бөөрний уйланхай, ерөнхий судас хатуурал өвчтэй байжээ. Талийгаач хавсарсан хүнд гэмтлийн улмаас уушгины судасны бүлэнт бөглөөдөсөөр хүндэрч нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт, /1 хх-ийн 94-103-р хуудас/
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16606 дугаартай “*******ийн биед баруун 8-р, зүүн 6, 7-р хавиргануудын далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт, /1 хх-ийн 86-87-р хуудас/
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16607 дугаартай “ биед дух, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт, /1 хх-ийн 89-90-р хуудас/
15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6132 дугаартай “... ******* гэж хаягласан цусанд спирт илрээгүй. ******* гэж хаягласан цусанд 2,3 промилли спирт илэрсэн. Цусан дахь 2,3 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, /1хх-ийн 79-80-р хуудас/
16. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, /1 хх-ийн 10-22-р хуудас/
17. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг шалгах явцад *******, ******* нараас биологийн дээж буюу 2 хуруу шилтэй цус хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах мөрдөгчийн санал, уг ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, /1 хх-ийн 23-25-р хуудас/
18. “ ” оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12337 дугаартай “... эзэмшлийн улсын дугаартай Hyundai Starex /Хьюндай Старекс/ маркийн тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон дүн 7,960,000 төгрөг...” гэх автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, /1 хх-ийн 130-131-р хуудас/
19. “ ” оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12335 дугаартай “... *******ийн эзэмшлийн улсын дугаартай Toyota Prius-11 /Тоёота Приус-11/ маркийн тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон дүн 3,991,000 төгрөг...” гэх автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, /1 хх-ийн 134-135-р хуудас/
20. “ ” 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 23/64 дугаартай “Тоёота Приус маркийн улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Хьюндай Старекс маркийн улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь хэсэгт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх”, мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хьюндай Старекс маркийн улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт, /1 хх-ийн 184-186-р хуудас/
21. Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “... Старекс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг тус тус зөрчсөн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна. *******ын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэх магадалгаа, /4 хх-ийн 184-186 хуудас/
22. аймгийн байдлын газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 26/157 дугаартай албан бичиг, /4хх-ийн 6-7-р хуудас/
23. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1 хх-ийн 9-р хуудас/
24. Шүүгдэгч ******* урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаархи лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар, /1 хх-ийн 156, 158-163-р хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтүүдэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн.
Дээрх шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч ******* нь оны 12 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчимд аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /цусан дахь спиртийн агууламж 2.3 промилли/ асфалтан буюу хатуу хучилттай авто замд “Хьюндай Старекс” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа эсрэг урсгалд орж иргэн *******ийн жолоодож явсан улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч эрүүл мэндэд хөнгөн, жолооч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан, зорчигч амь насыг хохироож, “Тоёота Приус-11” маркийн тээврийн хэрэгсэлд 3,991,000 /гурван сая есөн зуун ерэн нэгэн мянга/ төгрөгийн эвдрэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдов.
Шүүгдэгч ******* нь осол хэрэг үйлдэгдэх үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хэрэгт авагдсан гэрч Э.ы удаа, дараагийн мэдүүлэг, түүнчлэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6132 дугаартай “... ******* гэж хаягласан цусанд 2,3 промилли спирт илэрсэн. Цусан дахь 2,3 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдов.
Шүүгдэгч нь осол болсны дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж мэдүүлж байх боловч хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр тээврийн хэрэгсэл болон хэргийн газрын ойр орчмоос архи, согтууруулах ундааны зүйл, түүний шил, сав илрээгүй ба осол болсноос хойш Цагдаагийн байгууллага дуудлагын дагуу ирэх хүртэл хугацаанд ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Харин шүүгдэгч ******* болон ******* нараас мөрдөгч хойшлуулшгүйгээр биологийн дээж буюу 2 хуруу шил цус хураан авсан ба уг мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар санал гаргаж, түүнийг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол 1 дүгээр хавтаст хэргийн 23-25 дугаар талд авагджээ.
Эрүүгийн 2322000030115 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “ ” шинжээчээр томилсон байна. Уг шинжээчээр томилсон тогтоолын 3 дахь хэсэгт “******* нь ослын дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж мэдүүлсэн. Гэмт хэргийн дуудлага мэдээлэл ирснээс хойш 2 цаг 35 минутын дараа *******ын биеэс биологийн дээж авсан нөхцөл байдлаас *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж шууд үзэх боломжтой эсэх” гэх асуулт тавьжээ.
Уг асуултад шинжээч нь “******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь хэсэгт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй гэж хариулжээ.
Жолооч тээврийн хэрэгсэл жолоодохоос өмнө аль эсхүл дараа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох атал шинжээчээс “******* нь ослын дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол аль дүрмийг зөрчсөн гэж үзэх вэ” гэж асуусны дагуу шинжээч нь “******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.д заалтыг зөрчсөн...” гэж дүгнэсэн хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжилгээ хийлгэхийг хориглоно” гэснийг зөрчсөн зөрчил болох бөгөөд уг дүгнэлтийн энэхүү хэсэг нь хуульд нийцэхгүй байх ба бусад заалт нь мөрдөгчийн магадалгаатай ижил дүгнэлт хийсэн байх тул шүүх ийнхүү нотлох баримтаар тооцов.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч буюу жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож ийнхүү эсрэг урсгалд орж улмаар 1 зорчигчийн амь нас хохирсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэргийн зүйл, хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орж, оногдуулах эрүүгийн хариуцлага хүндэрсэн байх тул түүний гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн зүйл хэсгээр буюу эрх зүйн байдлыг дээрдүүлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйд нийцнэ.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирлын талаар:
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас 1 хохирогчийн амь нас хохирсон, 1 зорчигчийн эрүүл мэндэд хөнгөн, 1 жолоочийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, *******ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 3.991.000 /гурван сая есөн зуун ерэн нэгэн мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Шүүгдэгчийн унаж явсан “Хьюндай Старекс” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл хохирол учирсан ба гэх хүний эзэмшилд байх боловч тэрээр уг тээврийн хэрэгслийг ******* нь худалдан авсан боловч нэр шилжүүлээгүй талаар мэдүүлсэн байх тул *******ыг д төлөх төлбөргүй гэж үзэв.
******* нь *******т учирсан хохиролд 4.491.000 /дөрвөн сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу амь хохирогч охин *******т 13.600.000 /арван гурван сая зургаан зуун мянга/ төгрөг төлсөн байх ба талууд уг мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүгдэгч *******аас нийт 67.174.045 /жаран долоон сая нэг зуун далан дөрвөн мянга дөчин тав/ төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримт хэрэгт хавсарган ирүүлсэн.
Шүүх хуралдаанд ******* болон түүний өмгөөлөгч *******ийн зүгээс хавтаст хэргийн дараах хуудаснуудад дугаарлагдан авагдсан нийт 14.544.086 /арван дөрвөн сая таван зуун дөчин дөрвөн мянга наян зургаа/ төгрөгийн хохирлын баримтуудыг нэхэмжлэхээс татгалзав. Үүнд:
1 дүгээр хавтаст хэргийн
- 219 дүгээр хуудсанд 78.000 төгрөгийн
2 дугаар хавтаст хэргийн
- 4 дүгээр хуудсанд 160.000 төгрөгийн,
- 6 дугаар хуудсанд 90.000 төгрөгийн,
- 8 дугаар хуудсанд 104.000 төгрөгийн,
- 9 дүгээр хуудсанд 200.000 төгрөгийн,
- 11 дүгээр хуудсанд 50.000 төгрөгийн,
- 21 дүгээр хуудсанд 10.500 төгрөгийн,
- 22 дугаар хуудсанд /үнийн дүн тодорхойгүй/
- 23 дугаар хуудсанд 34.600 төгрөгийн,
- 28, 29 дүгээр хуудсанд 150.000 төгрөгийн,
- 32 дугаар хуудсанд /үнийн дүн тодорхойгүй/
- 36 дугаар хуудсанд 8.800 төгрөгийн,
- 41 дүгээр хуудсанд 19.255 төгрөгийн,
- 42 дугаар хуудсанд 3.000 төгрөгийн,
- 43 дугаар хуудсанд 108.000 төгрөгийн,
- 44 дүгээр хуудсанд 40.000 төгрөгийн,
- 49 дүгээр хуудсанд 2.500 төгрөгийн,
- 50 дугаар хуудсанд 4.700 төгрөгийн,
- 51 дүгээр хуудсанд 74.000 төгрөгийн,
- 54 дүгээр хуудсанд 4.000 төгрөгийн,
- 55 дугаар хуудсанд 18.003 төгрөгийн,
- 56 дугаар хуудсанд 5.950 төгрөгийн,
- 57 дугаар хуудсанд 4.350 төгрөгийн,
- 58 дугаар хуудсанд 15.750 төгрөгийн,
- 59 дүгээр хуудсанд 6.000 төгрөгийн,
- 64 дүгээр хуудсанд 17.000 төгрөгийн,
- 67 дугаар хуудсанд 116.034 төгрөгийн,
- 71 дүгээр хуудсанд 80.200 төгрөгийн,
- 72 дугаар хуудсанд 12.000 төгрөгийн,
- 73 дугаар хуудсанд 25.600 төгрөгийн,
- 75 дугаар хуудсанд 17.250 төгрөгийн,
- 78 дугаар хуудсанд 17.250 төгрөгийн,
- 82 дугаар хуудсанд 50.000 төгрөгийн,
- 83 дугаар хуудсанд 20.000 төгрөгийн,
- 84 дүгээр хуудсанд /үнийн дүн тодорхойгүй/
- 87 дугаар хуудсанд 24.000 төгрөгийн,
- 88 дугаар хуудсанд 7.500 төгрөгийн,
- 89 дүгээр хуудсанд 7.650 төгрөгийн,
- 90 дүгээр хуудсанд 27.500 төгрөгийн,
- 92 дугаар хуудсанд 5.000 төгрөгийн,
- 96 дугаар хуудсанд 8.000 төгрөгийн,
- 98 дугаар хуудсанд /үнийн дүн тодорхойгүй/
- 99 дүгээр хуудсанд 6.000 төгрөгийн,
- 106 дугаар хуудсанд 39.200 төгрөгийн,
- 107 дугаар хуудсанд 39.200 төгрөгийн,
- 114 дүгээр хуудсанд 1.500 төгрөгийн,
- 115 дугаар хуудсанд 2.600 төгрөгийн,
- 118, 119 дүгээр хуудсанд /такси, морин жолооч гэх/
- 122 дугаар хуудсанд 111.454 төгрөгийн,
- 128 дугаар хуудсанд 45.000 төгрөгийн,
- 141 дүгээр хуудсанд 679.000 төгрөгийн,
- 154 дүгээр хуудсанд 60.000 төгрөгийн,
- 159 дүгээр хуудсанд 104.500 төгрөгийн,
- 161 дүгээр хуудсанд 80.000 төгрөгийн,
- 164 дүгээр хуудсанд 158.014 төгрөгийн,
- 167 дугаар хуудсанд /үнийн дүн тодорхойгүй/
- 170 дугаар хуудсанд /үнийн дүн тодорхойгүй/
- 193 дугаар хуудсанд /үнийн дүн тодорхойгүй/
- 205 дугаар хуудсанд 40.000 төгрөгийн,
- 212 дугаар хуудсанд 30.000 төгрөгийн,
- 214 дүгээр хуудсанд 50.000 төгрөгийн,
- 217 дугаар хуудсанд 80.000 төгрөгийн,
- 218 дугаар хуудсанд 80.000 төгрөгийн,
- 226 дугаар хуудсанд 100.000 төгрөгийн,
- 228 дугаар хуудсанд 26.032 төгрөгийн,
- 229 дүгээр хуудсанд 60.000 төгрөгийн,
- 241 дүгээр хуудсанд 113.500 төгрөгийн,
- 245 дугаар хуудсанд 50.000 төгрөгийн зэрэг баримтууд болно.
Шүүхээс мөн дараах хуудсанд авагдсан хохирлын баримтуудыг мөн нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж хэлэлцэхээс татгалзсан. Үүнд:
2 дугаар хавтаст хэргээс
- 152 дугаар хуудсанд дугаарлагдсан хонь, ямаа, адуу, сүү зэргийг , , нараас худалдан авсан гэх нийт 2.170.000 төгрөгийн,
- 169 дүгээр хуудсанд авагдсан , нараас хонь, ямаа худалдаж авсан гэх 1.405.000 төгрөгийн,
- 178 дугаар хуудсанд авагдсан , , нараас ямаа, айраг, сүү авсан гэх 1.320.000 төгрөгийн,
- 191 дүгээр хуудсанд 300 шампунь худалдан авсан 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/
- 206 дугаар хуудсанд авагдсан хонь, ямаа, Энхсайханаас мөн хонь ямаа худалдан авсан гэх 940.000 төгрөгийн,
- 215 дугаар хуудсанд авагдсан , , нараас хонь, ямаа худалдан авсан гэх 2.140.000 төгрөгийн,
- 219 дүгээр хуудсанд , нараас хонь, ямаа худалдан авсан гэх 710.000 төгрөгийн,
- 224 дүгээр хуудсан авагдсан хонь, ямааны мах авсан гэх 1.695.000 төгрөгийн,
- 233 дугаар хуудсанд авагдсан хонь, ямаа худалдан авсан гэх 1.060.000 төгрөгийн,
- 244 дүгээр хуудсанд авагдсан 2.696.000 төгрөгийн ямар зүйлд зарцуулагдсан нь тодорхойгүй банкны харилцах данснаас зарлага гаргасан баримт,
3 дугаар хавтаст хэргээс
- 2, 3 дугаар хуудсанд авагдсан 2.250.000 төгрөгийн ямар зүйлд зарцуулагдсан нь тодорхойгүй банкны харилцах данснаас зарлага гаргасан баримтууд,
- Мөн 30-59 дүгээр хуудсанд авагдсан 80 тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар авагдсан ба жолооч нарт бэлнээр 30.000, 50.000 нийт 3.000.000 төгрөг төлсөн гэх дансны хуулга,
- Мөн 27 дугаар хуудсанд авагдсан хохирлын тооцоонд оршуулгад оролцсон хүмүүст буюу жолооч, бусад хүмүүст тараасан гэх баримтгүй 8.200.000 төгрөгийн нэхэмжлэл зэрэг болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт хуралдаанд оролцон баримттай болон баримтгүй нэхэмжилсэн нийт 52.629.959 /тавин хоёр сая зургаан зуун хорин есөн мянга есөн зуун тавин ес/ төгрөгөөс шүүх хохирлын баримтуудыг нэг бүрчлэн хянан үзэж шүүгдэгчээс дээр дурдсанаар 36.771.550 /гучин зургаан сая долоон зуун далан нэгэн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.
Шүүхээс нотлох баримтын шаардлага хангахгүй буюу хэлэлцэхээс татгалзсан хохирлын баримтуудын хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэр бүхий иргэдээс хонь, ямаа, адуу, тэдгээрийн мах, түүхий эд худалдан авсан гэх баримтууд шаардлага хангахгүй байна.
Тухайлбал мал худалдахдаа бэлнээр, эсхүл дансаар худалдан авсан эсэх нь тодорхойгүй, түүнчлэн тухай мал зарсан гэх этгээдийн овог, нэр, регистр бүтэн мэдээлэл байхгүй, уг худалдсан гэх этгээдэд дээрх мал нь өмчлөл, эзэмшилд нь байсан талаархи хуулга /А данс/, бусад баримт байхгүй байна. /нийт 40 гаран бог мал/
Түүнчлэн хэрэгт авагдсан хэд хэдэн этгээдийн дансанд утга нь тодорхойгүй мөнгө шилжсэн, харилцах данснаас гаргасан гэх баримтууд амь хохирогчийн оршуулгад хамааралтай, оршуулгад зарцуулсан эсэх нь тодорхойгүй байна.
Мөн 2 дугаар хавтаст хэргийн 191 дүгээр талд авагдсан нэг бүр нь 15.000 /арван таван мянга/ төгрөгийн үнэ бүхий 300 ширхэг нийт 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн баримтыг талийгаачийг оршуулах зан үйлд хэрэглэсэн гэж үзэх боломжгүй, хэрэгт авагдсан амь хохирогчийн нас барахаас 10 орчим хоногийн өмнө авсан тэтгэврийн зээлийг шүүгдэгчийн гэм буруугийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэх боломжгүй юм.
Шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн 36.771.550 /гучин зургаан сая долоон зуун далан нэгэн мянга таван зуун тавь/ төгрөгөөс ******* нь 13.600.000 /арван гурван сая зургаан зуун мянга/ төгрөг төлснийг хасаж түүнээс 23.171.550 /хорин гурван сая нэг зуун далан нэгэн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохоор шийдвэрлэв.
Дээрх хохирлыг төлөхөөр шүүгдэгч ******* нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа ажлын 5 өдрийн завсарлага авсан боловч уг хугацаанд хохирол төлөөгүй ба харин тэрээр өөрийн өмчлөлд байгаа дугаартай 900 м/кв, 000634981 дугаартай 900 м/кв дугаартай газрууд, мөн өөрийн хүүхдүүд буюу өмчлөлийн , өмчлөлийн дугаартай 900 м/кв газруудыг нэг бүрийг нь 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр нийт 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгөөр үнэлж хохиролд төлөхийг илэрхийлсэн болно.
Гэвч үүнийг хохирол төлсөн гэж үзэх боломжгүй ба газрыг иргэн өөрийн сайн дундын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хуульд заасан болзол шаардлагаар худалдах, худалдан авах, бэлэглэх боломжтой ба эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар өмчлөгчийг өөрчлөн тогтоох, шилжүүлэх боломжгүй тул уг газрыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмчлөлд шилжсэн гэж үзэж хохирлоос хасаж тооцох боломжгүй болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь 4 хүүхэдтэй өрх толгойлсон болох нь хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байх ба тэрээр хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид зарим хохирлыг нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад /эмэгтэйчүүдийн/ эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, зарчимд нийцнэ гэж шүүхээс дүгнэлээ.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй ба хэрэгт хураагдсан Тоёота Приус маркийн , Хьюндай Старекс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь аймаг дахь Цагдаагийн газрын журмын хашаанд байгаа гэх тайлбарыг улсын яллагч гаргаж байх тул шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь 4 хүүхэдтэй өрх толгойлсон болох нь хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байх бөгөөд түүнд хорих ял нэгэнт оногдуулж буй тул Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт зааснаар түүний 2009 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү , 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү , 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү нарт нэн даруй асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг аймгийн сумын Засаг даргад үүрэг болгов.
Шүүгдэгч *******ын уг гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 67 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан эдлэх ялаас хасаж тооцон, түүнд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгчыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгчд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад /эмэгтэйчүүдийн/ эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч *******ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан Тоёота Приус маркийн , Хьюндай Старекс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч нарт буцаан олгохыг аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
7. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч ******* нь хохирогч *******т 4.491.000 /дөрвөн сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга/ төгрөг, хууль ёсны төлөөлөгч *******т 13.600.000 /арван гурван сая зургаан зуун мянга/ төгрөг төлсөн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 23.171.550 /хорин гурван сая нэг зуун далан нэгэн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгож, хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 15.858.409 /арван таван сая найман зуун тавин найман мянга дөрвөн зуун ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхисугай.
9. Шүүгдэгч ******* нь өөрийн өмчлөлийн дугаартай 900 м/кв, 000634981 дугаартай 900 м/кв дугаартай, мөн өөрийн хүүхдүүд буюу өмчлөлийн , өмчлөлийн дугаартай 900 м/кв газруудыг нэг бүрийг нь 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр, нийт 4 газрыг 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгөөр үнэлж хохиролд төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь хэлэлцээгүй орхисон 15.858.409 /арван таван сая найман зуун тавин найман мянга дөрвөн зуун ес/ төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
10. Шүүгдэгч *******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2009 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү /Регистрийн дугаар: /, 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү /Регистрийн дугаар: /, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү /Регистрийн дугаар: / нарт нэн даруй асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг аймгийн сумын Засаг даргад үүрэг болгосугай.
12. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД