Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын  яллагч О.Одончимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2522002010126 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,*******,, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо 36-650 тоотод оршин суух хаягтай,,,, Регистрийн дугаар:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн орчимд Дундговь аймгийн сумын төвд байрлах наадмын талбайн зүүн талд согтуурсан үедээ тус аймгийн Цагдаагийн газрын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч нь ажил үүргийн дагуу УБЧ улсын дугаартай “Toyota Prius-20” /Тоёота Приус-20/ маркийн тээврийн хэрэгслийн жолооч “бичиг баримтаа шалгуулах” шаардлага тавихад түүнийг ******* эсэргүүцэн зүй бус үгээр хэлж, доромжлон албаны тоног төхөөрөмж болох энгэрийн камерыг газарт шидэх, түүний өмссөн цагдаагийн албаны хувцсыг урах зэргээр хууль сахиулагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан бие махбодод нь хүч хэрэглэн эсэргүүцэж 140,000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

               Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр сумын 1 дүгээр багийн төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад манай сумын ард иргэдээс “сумын төвд саарал өнгийн Тоёота при”с-20 маркийн тээврийн хэрэгсэл хүн дайрчих гээд согтуу яваад байна” гэсэн гомдол ирсэн. Гомдлын дагуу явж сумын баруун хойно байрлах наадмын талбайн зүүн талд саарал өнгийн Тоёота приус-20 маркийн УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч болох нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай жолоодож явсан. Зогсоож бичиг баримтаа шалгуулахыг шаардахад “байхгүй хураалгачихсан” гэж хэлсэн. Тэгтэл жолоочийн хажуу талд сууж байсан зорчигч ******* гэх хүн машинаас бууж ирээд “чи зүгээр явуулчих” гээд миний хувцаснаас зуураад энгэрийн камер авч шидээд, мөрдөс хуулаад, албаны хээрийн өмд, кителийг ураад намайг тэвэрч аваад, хамт явсан хоёр хүнээ “зугтаарай” гэсэн. Тэгтэл хамт явж байсан жолооч болон зорчигч хоёр машиныхаа ард, урд номерыг аваад сумаас хойш зугтаад явсан. Тэгээд би *******ыг биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэж гарыг нь ард нь гавлаад аймгийн төв рүү 7059102 руу залгаад “нэмэлтээр хүн явуулаарай манай суманд хүмүүс шаардлага эсэргүүцээд зугтаад байна” гэж хэлсэн. ... ******* нь машинаас бууж ирээд миний хувцаснаас зуураад, энгэрийн камерыг авч шидээд, албаны хээрийн хувцасны энгэр, албаны өмдний хажуу талын халаасыг урж, мөрдөс хуу татаж хаясан. Намайг “гөлөг, ална” гэх мэт хараалын үгээр хэлж хэл амаар доромжилсон. ... Тухайн хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, их согтуу байсан. ... Албаны китель, өмдөө төлүүлчихвэл гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, энгэрийн камерт ямар нэгэн эвдрэл учраагүй ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12-р хуудас/

2. Гэрч ын “... сумаас баруун хойд зүгт гарч бид 4 дэлгүүрээс авсан 3 ширхэг 2,5 литрийн “Нийслэл” нэртэй пиво хувааж уусан. Пивоо ууж дуусгаад гэх найзыг гэрт нь буулгаж өгчихөөд буцаад ямаа санах айл руу гарах гээд явж байсан чинь сумын баруун хойд талд цагдаа тараад зогсоож миний бичиг баримтыг үзэж шалгасан. Тэгээд байж байсан чинь манай найз болох жолоочийн хажуу талаас бууж ирээд цагдаатай уулзаад би машин барьж явсан гэсэн. Тэгсэн чинь тэр цагдаа “чи согтуу байна жолооч нь энэ байна” гээд над руу заасан тэгсэн манай найз цагдаатай маргалдсан тэгснээ цагдааг тэвэрч аваад “та хоёр яв” гээд цагдаатай зууралдаад байсан. Тэгээд бид 2 явсан. ... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. их согтуу өөрийнхөө үйлдлийг хянаж чадахааргүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р хуудас/

3. Гэрч “... Цагдаа “бичиг баримт аа” гэсэн чинь жолоочийн хажуу талын суудлаас буугаад цагдаатай маргалдаад цагдааг тэвэрч аваад бид хоёрыг яв гэсэн. Тэгэхээр нь бид хоёр хөдлөөд баруун хойд зүгт машинтайгаа явсан. Тэгээд бид хоёр анх пиво ууж байсан газраа утсаа унагасан байсан болохоор очиж утсаа авчихаад буцаад сумын төв рүү явж байтал цагдаа нар ирээд бид хоёрыг зогсоогоод тэгээд Дундговь аймгийн төв рүү авч явсан. ... согтуу байсан болоод тийм үйлдэл гаргасан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/

4. “ ” 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ДГ-1/35 дугаартай “... хээрийн китель 1 ширхэг 80,000 төгрөг, хээрийн өмд 1 ширхэг 60,000 төгрөг, нийт 140,000 төгрөг...” хөрөнгийн ний дүгнэлт, тайлан, /хх-ийн 25-28-р хуудас/

5. Дундговь аймаг дахь цагдаагийн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/06 дугаартай “Цагдаагийн ахлагч ийг сумаас сум дахь хэсгийн цагдаагаар шилжүүлэн томилох тухай” тушаал, мөн аймгийн цагдаагийн газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/49 дугаартай “Алба хаагчдыг шилжүүлэн томилох тухай” тушаалд “ийг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа”-аар томилсон тушаал, албаны үнэмлэхийн хуулбар, /хх-ийн 48-67-р хуудас/

6. Мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 68-р хуудас/

7. Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, /хх-ийн 06-07-р хуудас/

8. Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “... (РД:) согтуурлын зэрэг 1,51%” гэх согтуурал шалгасан магадалгаа, /хх-ийн 05-р хуудас/ зэрэг болно.

 

Дээрх хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов.

Дундговь аймгийн сумын цагдаагийн хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “ сумын төвд саарал өнгийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хүн дайрчих гээд согтуу яваад байна” гэх гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл бүртгэгдсэн ба уг дуудлага, мэдээллийн дагуу Дундговь аймгийн сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч хүрэлцэн очсон байна.

Уг хэргийн газарт иргэн нь согтуурсан үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед Дундговь аймгийн сумын наадмын талбайн зүүн талд УБЧ улсын дугаартай “Toyota Prius-20” /Тоёота Приус-20/ маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үед хэсгийн цагдаа нь зогсоож “бичиг баримтаа шалгуулах” шаардлага тавьжээ.

Энэ үед жолоочийн хажууд сууж явсан шүүгдэгч ******* нь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч буюу хохирогч эд хандан “чи зүгээр явуулчих, гөлөг минь ална” гэх зүй бус үгээр доромжлон түүнтэй зууралдаж энгэрийн камерыг нь шидэн, түүний албаны хувцаснаас нь татан урж хууль сахиулагчийн гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан бие махбодод нь хүч хэрэглэж, албаны тоног төхөөрөмжид халдан хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь ийнхүү гэмт хэрэг, зөрчлийн талаархи дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт очсон цагдаагийн албан хаагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан тавьсан шаардлагыг хүч хэрэглэн энгэрийн камер буюу албаны тоног төхөөрөмжид халдаж эсэргүүцэж биед нь халдаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн” гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгчыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд тооцов.

Хохирлын талаар:

Хохирогч нь шүүгдэгч *******аас хохиролд “140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг авсан, гомдол саналгүй” талаараа тайлбар гаргаж ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

       Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Прокуророос шүүгдэгч *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх хохиролгүй, прокуророос 5500 нэгжээр буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгож, ул торгуулийг ялыг 1 жил 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна. 

            Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 5.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 5500  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD /компакт диск/ 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа эрүүгийн 2522002010126 дугаартай хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлээр гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ТӨРБОЛД