Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/180

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг    

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын  газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2522000000175 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******, аймгийн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “” эмийн санд худалдааны зөвлөх ажилтай,*******,,,, 29-08 тоотод оршин суух хаягтай,, боржигон овогт ийн , Регистрийн дугаар:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 2025 оны 08 дугаар сарын 09-ний шөнийн 01 цагийн үед аймгийн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “CU” дэлгүүрийн ойролцоо согтуурсан(амьсгал дахь спиртийн агууламж 1,59%) үедээ улсын дугаартай, “Toyota Wish” маркийн автомашиныг жолоодсон  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                    Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар: 

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр аймгийн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би аймгийн сумын 6 дугаар багт амьдардаг. төвийн нэг давхарт "" эмийн санд Худалдааны зөвлөх хийдэг. Би хөдөө байж байгаад 2025 оны 08 дугаар сарын 7-ний орой хөдөөгөөс орж ирсэн. 2025 оны 08 дугаар сарын 8. ний өглөө 10 цагийн үед ажил орж буцаах бараа баримт бичгээ янзлаад цайны цагийн үер гараад уулзаад худалдааны төв орж өмд аваад намайг найз " аймгийн сумын 7 дугаар баг худалдааны төвийн 3 давхарт очсон. Нөхөр бид хоёр тэнд машинаа тавьчхаад нөхрийг хуучин ажлынх нь хүн ирээд авсан тэр өдөр холбоочдын баяр гээд нөхрийн хуучин ажлынхан нь Өргөөд хоолонд орж байсан үргэлжлүүлээд амралт явна гэж ярьсан. Манай болох нь би уувал ирэхгүй чи наанаа хоноорой уухгүй байвал ирнэ гээд явсан. Би хөдөөгөөс ирэхдээ айраг авчирсан байсан тэрийг ууж байгаад, буцаж гараад "" дэлгүүрээс гурван хүүхдэдээ зайрмаг аваад, Сэнгүр 2 литрийн пиво аваад найз тэй гэрт нь уусан. Орой 00 цагийн үед ор дэрээ засаад унтах гэж байтал төрсөн дүү /нэрийн мэдэхгүй/ зүс таних эрэгтэй орж ирсэн. Өмнөх өдөр нь дүүтэйгээ муудсан байсан байна лээ дүү нь орж ирээд би танд хэлсэн биз дээ найзыгаа аваад яв гээд манай найзад уурлаад байсан тэгээд би тайвшраа миний дүү уучлаарай гэсэн чинь найзыгаа аваад яв гээд хувцас хунарыг нь шидээд цаанаасаа хутга барьж гарч ирээд ална шүү та нарыг гээд тэгээд миний урдуур ороход нь би зугтаагаад гараад явсан. 01 цагийн үед гэрээс нь гараад айсандаа зогсоолд тавьсан байсан 1191 дуэ улсын дугаартай Toyoto wish маркийн тээврийн хэрэгслийг унаад Боржигон 29-8 тоот гэр рүүгээ явж байсан. Тэгээд цагдаа хараад си-ийн зогсоол руу ороод зогстол араал цагдаа хүрээд ирсэн. Тэгээд намайг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гээд согтуурал хэмжигч багажаар үлээлгэхэд 1,59 хувийн согтолттой гарсан. Би өмнө нь В ангилалтай байсан. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө аймгийн сумын төвд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан байсан. Би ял шийтгэл эдэлж байгаагүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 42-р хуудас/

Гэрч “...Би 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэгдсэн эргүүлтэй байсан. аймгийн сум уулзварт машин шалгаад зогсож байтал 01 цагийн үед улсын дугаартай “Toyota Wish” маркийн тээврийн хэрэгсэл төв зам дээрээс буугаад “CU”-ийн зогсоол руу ороод зогссон. 01 агийн үед “CU” хаалттай байсан учир очоод шалгатал овогтой нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд цагдаагийн газарт авч ирээд драгер багаж үлээлгэхэд 1,59%-ийн согтолттой байсан. Тухайн жолоочийг регистрийн дугаараар шалгахад Д. нь жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 07-р хуудас/

- 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “... овогтой драгер багаж ашиглан шалгахад 1,59% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 03-04-р тал/

 - аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар зөрчилд холбогдогчгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан талаархи лавлагаа, шийтгэврийн хуулбар, /хх-ийн 14-17-р тал/ зэрэг болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад яллагдагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар зөрчилд холбогдогчгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгуулсан ба уг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаа дуусаагүй байхад буюу 2025 оны 08 дугаар сарын 09-ний шөнийн 01 цагийн үед аймгийн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “CU” дэлгүүрийн ойролцоо согтуурсан(амьсгал дахь спиртийн агууламж 1,59%) үедээ улсын дугаартай, “Toyota Wish” маркийн автомашиныг жолооджээ.

Шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан цаг хугацаа дуусаагүй байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл болно.

Дээрх хуулийн тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг”, мөн “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг”, “Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно” гэсэнтэй тус тус нийцэж байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

                        Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Прокуророос шүүгдэгч *******г холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.

            Улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан, уг торгуулийг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогч нар энэхүү саналаа дэмжив.

            Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч боржигон овогт ийн г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулсугай.

            5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ТӨРБОЛД