| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0154/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/181 |
| Огноо | 2025-09-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | О.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2522000000152 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,,,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 752 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж уг хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,
- Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах,
- аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,
- Мөн шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,,,,
- аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,,,, Регистрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн үед аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 305 дугаар байранд үйл ажиллагаа явуулах “ ” дэлгүүрийн хажуу өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хохирогч эзэмшлийн 1 ширхэг төмрийн хайчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 30,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн үед аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, 305 дугаар байранд үйл ажиллагаа явуулах “ ” дэлгүүрийн хажуу өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хохирогч эзэмшлийн “Kujida” маркийн 1 ширхэг цахилгаан дриллыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 450,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, 305 дугаар байранд үйл ажиллагаа явуулах “ ” дэлгүүрийн хажуу өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хохирогч эзэмшлийн 1 ширхэг цахилгаан гар дриллыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 80,000 төгрөгийн хохирол учруулсан буюу хохирогчид нийт бага хэмжээнээс дээш буюу 560,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Тухайн өдөр явж байгаад оос олон үйлдэлт дриллийг авч гарсан. Гэхдээ ямар хүнд өгснөө сайн мэдэхгүй” гэв.
2. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг байрны нэг өрөөнд сургалт явуулах зорилгоор 2025 оны 06 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд засвар хийж байсан юм. Засвар хийсэн өрөөндөө багажуудаа орхисон. Тухайн засвар хийсэн өрөөгөө цоожны гол, бариулаа солих гээд хуучин бариул цоожийг нь авчихсан онгорхой үлдээсэн юм. 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр "impact" буюу “цахилгаан дрилл” авах гээд ороход тухайн засвар хийсэн өрөөнд байхгүй алга болчихсон болохоор нь алдчихсан юм байх гэж бодоод гар дриллээ бас үзэхэд байхгүй болохоор нь камер шүүж үзэхэд ******* гэгч нь 3 удаа манай засвар хийж байсан өрөөнд нэвтэрч гар дрилл, impact, төмрийн хайч зэрэг багаж хэрэгслийг авч гарсан болох нь харагдсан тул цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн юм. ... Манай засвар хийж байсан өрөө цоожгүй байсан. Бариул, цоожны голыг нь солих гээд хуучин цоож бариулыг нь авчихсан байсан юм. Манай засвар хийж байсан өрөөнөөс ******* гэх хүн 16 цаг 50 минутад орж ирэхдээ төмрийн хайч, дараа нь 19 цаг 30 минутад орж ирэхдээ "іmраст" буюу цахилгаан дрилл, 20 цаг 30 минутад орж ирж гар дрилл авч гарсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-р хуудас/
3. “ үнэлгээ” 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №ДГА-53 дугаартай “... “Kujida” маркийн 9 ампер, 1100-ын эргэлттэй /impact/ цахилгаан дрилл 1 ширхэг 450,000 төгрөг, цахилгаан гар дрилл 1 ширхэг 80,000 төгрөг, төмрийн хайч 1 ширхэг 30,000 төгрөг, нийт 560,000 төгрөг..." гэх үнэлгээ, /хх-ийн 26-29-р хуудас/ болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдов.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар 305 дугаар байр буюу “ ” үйлчилгээний төвд хохирогч түрээслэн сургалтын үйл ажиллагаа явуулахаар засвар хийж байсан өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хохирогч эзэмшлийн эргэлттэй цахилгаан дрилл, гар дрилл, төмрийн хайч тус бүр 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт бага хэмжээнээс дээш буюу 560,000 /таван зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр өмчлөгчид мэдэгдэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хүсэж шилжүүлсэн нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байна.
Шүүгдэгч нь бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд 3 удаагийн үйлдлээр нэвтэрч эд зүйл хулгайлсан байх тул үргэлжилсэн үйлдлээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирлын талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч 560.000 /таван зуун жаран мянга/ төгрөгийн шууд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлангаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөх зорилгоор ажлын 5 өдрийн завсарлага авсан боловч энэ хугацаанд төлөөгүй тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор *******од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 24 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 8 сар 24 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 3 жил 8 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ гэмт хэрэгт холбогдохоос өмнө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,, бөгөөд уг хорих ялыг аймгийн Эрүү, Иргэний хэргийн шүүхээр зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчилсөн боловч тэрээр уг ялаас зайлсхийсэн шалтгаанаар мөн шүүхийн 2015/ХМШЗ/15 дугаартай захирамжаар хорих ялыг биечлэн эдэлж байх тул шүүхээс ийнхүү нэмж нэгтгэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогтой ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар “Хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч овогтой од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор *******од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 24 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 8 сар 24 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 3 жил 8 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 560.000 /таван зуун жаран мянга/ төгрөг гаргуулж хохирогч олгосугай.
6. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хураагдсан CD /компакт диск/ 1 ширхэгийг хэргийн хамт хадгалсугай.
7. Шүүгдэгч *******од урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД