Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2023/0183

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч У.Бад*******сүрэн би, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У*******ийн  дүгнэлттэй,  З*******, тээврийн хөгжлийн я*******ны *******, *******ын З******* тээврийн хяналтын хэлтсийн шинжээч, улсын байцаагч Г.С*******д холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Дүгнэлт гаргагч, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У*******ь тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...З******* тээврийн хөгжлийн я*******ны *******, *******ын З******* тээврийн хяналтын хэлтсийн шинжээч, улсын байцаагч Г.С******* нь “Г.Б*******г төмөр з*******ын аюултай бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч 2022 оны 05 дугаар  сарын 29-ний өдөр Улаанбаатар төмөр з******* хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Сайншанд өртөөний 833 дугаар километрийн 2 дугаар зуут ачааны 2801 дугаар галт тэргийг 08 минут саатуулсан гэх зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж шалгасан байна. Холбогдогч Г.Б*******г зөрчил үйлдэх үедээ насанд хүрээгүй гэх үндэслэлээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон мөн хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийтгэлээс чөлөөлөх хуудас /маягт 5/ үйлдэн шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэжээ.

            Зөрчлийн тухай хуулийн 3.2  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн арван зургаагаас арван найман насны хүний хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан дараах үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана...” 1.3 дахь заалтад “зөрчил үйлдэх үедээ шийтгэл хүлээх насанд хүрээгүй” гэж хуульчилжээ.

            2203000086 дугаартай хэргийн хувьд насанд хүрээгүй Г.Б******* нь 10 настай, шийтгэл хүлээх насанд хүрээгүй болох нь төрсний гэрчилгээний хуулбар, түүний хууль  ёсны төлөөлөгч Б.Уранчимэгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

            Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 11 дэх хэсгийг удирдлага болгон З******* тээврийн хяналтын хэлтсийн шинжээч, улсын байцаагч “Г.С*******гийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн үйлдсэн шийтгэлээс чөлөөлөх хуудас /маягт 5/-ыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

            Хариуцагч З*******, тээврийн хөгжлийн я*******ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, *******ын З******* тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагч Г.С******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Г.Б*******д 2203000086 дугаартай зөрчлийн хэргийг нээж шалгасан ба 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн үйлдсэн шийтгэлээс чөлөөлөх хуудсыг хүчингүй болгуулах, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У*******ийн дүгнэлтийг зөвшөөрч байна.

Тухайн үед улсын байцаагчийн эрхийг дөнгөж авсан байсан, прокуророос чиглэл авч, хянуулж байхдаа дээрх процессыг зөв гэж итгэж байсан, насанд хүрээгүй хүүхдэд хариуцлага хүлээлгэе гэдэг зорилго агуулаагүй байсан болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У*******ийн зүгээс З*******, тээврийн я*******ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, *******ын З*******, тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагч Г.С*******гийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн үйлдсэн шийтгэлээс чөлөөлөх хуудас /маягт 5/-ыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт гаргажээ.

Прокурорын дүгнэлтийг эрх бүхий албан тушаалтан болох З*******, тээврийн я*******ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, *******ын З*******, тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагч Г.С*******гийн зүгээс бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд бичгээр хандсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөлийг бий болгож байна.

            Иймд хариуцагч З*******, тээврийн я*******ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, *******ын З*******, тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагч Г.С*******д холбогдуулан гаргасан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У*******ийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Энэ тохиолдолд зөрчил гаргагч Г.Б*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй гэж үзнэ. Учир нь холбогдогч Г.Б*******г шийтгэлээс чөлөөлсөн хуудас хүчингүй болсон, түүнчлэн шүүхийн зүгээс энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь өөр бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа нь холбогдох хуулийг зөрчөөгүй гэж үзсэн болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан З*******, тээврийн я*******ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, *******ын З*******, тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагч Г.С*******д холбогдуулан гаргасан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У*******ийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хариуцагч улсын байцаагч хүлээн зөвшөөрснийг баталж, 128/2023/0177/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хура*******жийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар Прокурор нь дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хура*******ж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захир*******жид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.2 дугаар зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захир*******жийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   У.БАДАМСҮРЭН