| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0143/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/163 |
| Огноо | 2025-08-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | О.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дунд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дунд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох 2422001440078 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 27-ны өдөр аймгийн Хархорин суманд төрсөн,*******,*******,*******,*******,*******,,,,, /РД:/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед Дунд аймгийн сумын 2 дугаар баг, сумын төвөөс урагш 54 километр гэх газар Өмнө Дунд чиглэлийн асфальтан замд өөрийн эзэмшлийн УНМ улсын дугаартай "Sonata-7" маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэх заалтыг зөрчсөний улмаас осолдож, зорчигч эрүүл мэндэд "зүүн шаант тахилзуур ясны бяцарсан зөрөөтэй ил хугарал, зүүн шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл" бүхий хүнд хохирол, зорчигч эрүүл мэндэд "зүүн хацар, эгэм, атгаал ясны далд хугарал, баруун чамархай дэлбэн дэх тархины эдийн голомтлог няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт зүүн уушгины голомтлог няцрал, зүүн бугалгад шарх, цээжинд цус хуралт, нуруунд зулгаралт, зүүн дух, зулай, бугалгад зөөлөн эдийн няцрал гэмтэл" бүхий хүндэвтэр хохирол, зорчигч эрүүл мэндэд “зүүн хөлийн тавхайн улны 2-р шивнүүр ясны далд хугарал, зүүн гуянд цус хуралт, нүүрэнд зулгаралт, зүүн тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл" бүхий хүндэвтэр хохирол, зорчигч эрүүл мэндэд "дух, хэвлийн урд хэсэг, 2 шуу, баруун шилбэнд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл" бүхий хөнгөн хохирол, зорчигч эрүүл мэндэд "хүзүү болон хэвлийд зөөлөн эдийн няцрал гэмтэл" бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа, тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 08 дугаар сарын 15-ны орой Өмнө аймгийн сумаас хот руу явна гэж зар тавьсан. Тухайн үед нэг хүн над руу утсаар залгаад 3 хүүхэд явах ёстой юм нийт 100.000 төгрөгөөр аваад явчихаач гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд маргааш нь буюу 16-ны өдөр миний танил ажлаасаа бууж ирж таараад 12 цагийн үед би өөрийнхөө эзэмшлийн УНМ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлтэй хажуудаа суулгаад ардаа 3 жаахан хүүхэд болон найз г суулгаад хот руу хөдөлсөн. Тэгээд Дунд аймгийн сумын нутаг дэвсгэр рүү орж явахдаа би 100 орчим км/цагийн хурдтай явсан ба замын сэвээн дээгүүр гарсан чинь машин дээшээ сэвсэн. Энэ үед замын эвдрэл өөдөөс гараад ирэхээр нь тэрийг тойрч гаргах санаатай хажуу тал руугаа рулээ дарсан чинь машин тэнцвэрээ алдаж замын хажуу руу онхолдсон. Тэрнээс хойш зарим зүйлийг санахгүй байна. Нэг сэрсэн чинь машин дотроо рулээ дэрлээд хэвтэж байсан ба хойд суудал дээр сууж явсан гэх охин бид хоёроос бусад нь машинаас шидэгдсэн байсан. Тэгэхээр нь би цонхоороо гараад замаар явж байгаа машиныг зогсоогоод тусламж дуудсан. Би 2018 онд жолооны үнэмлэхээ авч байсан жолооч хүн байгаа юм. Би архи дарс уугаагүй эрүүл явж байсан. Машин банк бус дээр байсан. Гэхдээ би төлбөрийг нь дуусгаад нэрээ шилжүүлж авч амжаагүй байсан юм. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 190/
Насанд хүрээгүй хохирогч : “Намайг гэрээс ирж аваад 13 цагийн үед бид нар сумаас гарсан. Тэгээд замдаа унтаж явж байгаад сэрээд ганц хоёр юм идэж байх үед машины руль нь гэнэт баруун тийш эргээд замын гадагшаа гараад буцаад зам руугаа зүүн тийш дарах үед тухайн машин хажуу тийш өнхөрсөн. сумаас гарч байх үед жолооч ард сууж байсан ах руу хэдэн км/цагийн хурдтай явах уу? гэж асуухад ард сууж байсан ах 120 км/цагийн хурдтай явчих гэсэн чинь жолооч ах би хот сумын хооронд дөрвөн цагийн хугацаанд явдаг гэж байсан. Тухайн жолооч замдааээрээ хоол халбагдуулж идэж байсан. Тухайн осол болохын өмнөхөн хоол халбагдаж өгч байсан. Тэгээд машин өнхөрсөнөөс хойш нэг сэрээд харахад жолооч бид хоёр машинд үлдсэн бусад хүмүүс цонхоор шидэгдсэн байсан. Тэгээд машинаас буусан чинь миний амнаас цус гарахаар нь арчаад, зам руу гараад замд явж байсан хүний машин зогсоолгоод түргэн тусламж дуудаад, ээж рүүгээ залгахад 14 цаг 40 минут болж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл дотор жолооч ах,тэйгээ, жолооч ахын найз гээд ах, , гээд хоёр дүүгийн хамтаар явж байсан. Тухайн осол хурд хэтрүүлсний улмаас болсон гэж бодож байна. Хүзүү, нуруу хөшөөд хөдөлж болохгүй байсан. Хэвлийн дотор шингэн зүйл байна гэсэн. Толгой хэсэгт ганц хоёр газар хагарч, хөхөрсөн байдалтай байсан. Шөнө унтахаар цочиж сэрээд, машинд суугаад жаахан хурдтай явахаар айгаад байдаг болсон. Сэтгэл санааны хохирлоо тогтоолгоно. Тухайн явж байсан зам дээр ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Тээврийн хэрэгсэл зүгээр байх шиг байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 35-36/
Хохирогч 2025 оны 05 сарын 12-ны өдөр өгсөн: “2024 оны 08 сарын 17-ны өдөр Өмнө аймгийн сумаас хотын чиглэлд УНМ улсын дугаартай Соната-7 маркийн замын унаанд суугаад явж байсан. Хэдэн цагийн үед Дунд аймгийн сумын засмал зам дээр осолд орсныг санахгүй байна. Осол болох үед би унтаж байгаад сэрчихсэн байсан. Жолооч осол болох үед нилээн хурдтай явж байсан. Осол болсон газарт замын эвдэрхий үүсээгүй, зүгээр явж байгаад огцом дараад замын хажуу талын далан руу өнхөрчихсөн. Хамт манай ээжтэй ажилладаг эгч нь гээд эмэгтэй байсан. Дүүгийнх нь нэрийг мэдэхгүй байна. Жолоочтэйгээ, жолоочийн******* найз нь тэгээд би, ээжийн хамт ажилладаг 2 эмэгтэй хүн байсан. Жолооч хурд хэтрүүлсэн гэж бодож байна. Нилээн хурдтай явж байсан. Хүзүү хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан. Хэвлийд шингэн зүйл хурсан байсан. хотод Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр эмчилгээ хийлгэсэн. сумаас гарахдаа 140 км/цагийн хурдтай гарч байсан. Осол болох үед тэр багцааны хурдтай явсан. Замдаа найзтайгаа сумаас хот хүртэл 3 цаг явдаг гэж ярьж байсан. Найз нь гээд ах хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Жолоочийн хөдөлж чадахгүй байсан. гэх эмэгтэй гарандаа гипс тавиулсан. Хөлийн хуруу хугарсан гэж хэлж байх шиг байсан. Дүүгийнх нь шилбэ хэсгээрээ хугарчихсан байсан. Хүмүүсийн нүүр хэсгүүд нилээн шархтай байсан. Сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Осол болсон үед өөрчлөлт орсон байсан. Одоо зүгээр болсон. Замын гадаргуу эвдрэлгүй байсан. Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байгаа, эмчилгээ хийлгэсэн зардал мөнгөө нэхэмжилнэ. Баримт гаргаж өгнө. Хохирлоо барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 70-71/
Насанд хүрээгүй хохирогч : “Бид нар сумаас гараад явж байхад замдаа жолооч ах, ард сууж байсан ахтай янз бүрийн юм яриад явж байсан. Ар талын суудал дээр сууж байсан ах "та хэдэн км цагийн хурдтай явдаг юм, 120 км цагийн хурдтай явчихгүй юу даа гээд жолооч ахад ард сууж байсан нэг ах хэлсэн. Тэгээд жолооч ах замдаа зогсохгүй шүү юмаа сайн авцгаагаарай гэж байсан. Тэгээд бид нар унтаж байгаад сэрснээс хойш 10-15 орчим минутын дараа явж байтал машин гэнэт шороон зам руу замаасаа гарах үед жолооч ах засмал зам руугаа жолоогоо дараад орох үед бид нар бүгдээрээ чанга орилсон тэр үеэс хойш би юу болсон талаар санахгүй байгаа. Тухайн тээврийн хэрэгсэл дотор жолооч ах,тэйгээ, ах, эгч, , тэгээд би явж байсан. Тухайн осол ямар шалтгааны улмаас болсон талаар мэдэхгүй байна. Нүүр тэр чигээрээ зулгарсан байсан мөн зүүн хөлийн эрхий хурууны савхан яс хугарсан, зүүн хөлийн гуя хэсэгт том хөхрөлт үүссэн байсан. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Сайн харж чадаагүй, ер нь бол хурдтай явж байсан шиг санагдаж байна. Сэтгэл санааны хохирол тогтоолгох талаар сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 43-45/
Насанд хүрээгүй хохирогч 2025 оны 07 сарын 08-ны өдөр дахин өгсөн: “Би Матад сумын 6 дугаар баг гэх газар эмээ , дүү нарын хамт амьдардаг. Зуны амралт бүрээрээ аав дээр очдог юм. Манай аав суманд барилгын ажил хийдэг болохоор 2024 оны 8 дугаар сарын эхээр байх дүү хамт аав дээрээ очиж амарч байгаад буцахаар болоод 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр сумаас хот руу замын унаанд буюу Соната-7 маркийн УНМ дугаартай машинд дүү хамт суугаад явж байтал гэнэт замаасаа гараад эргэж зам руугаа орох гэж огцом дараад машин маань онхолдсон. Манай аавын ажлын газрын захирлын дүү гэх 17 настай эгч бид хоёртой хамт явж байсан. Харин 3 том хүний нэрийг мэдэхгүй. Миний бодлоор гэнэт дугуй нь хагараад түүнээс болж осол болсон гэж бодож байна. Хэний эзэмшлийн тээврийн хэрэгслийг мэдэхгүй. Тухайн ослоос болж миний зүүн хөлний тавхайн улны 2-р шивнүүр проксимал хэсгээр хугаралтай бас далд хугаралтай. Ерөнхий бие доргилттой гэж эмч үзээд хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч эрүүл байсан. Яг хэдэн км/цагийн хурдтай явж байгааг анзаараагүй. Том хүмүүс хоорондоо 100 гаруй км/ц-ийн хурдтай явж байна гэж ярилцаж байсан. Сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Би дүү хамт эмнэлгээр явж эмчилгээ хийлгэсэн ба жолооч талаас бид хоёрт 5.000.000 төгрөг өгч эмчилгээндээ зарцуулсан болохоор өөр гаргах гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 239-240/
Насанд хүрээгүй хохирогч : “Тухайн замаар явж байгаад дугуй хагарсан эсэхийг нь мэдэхгүй байна замаасаа гараад эхэлсэн. Тэгээд жолоо барьж байсан жолооч ах рулээ дараад буцаад зам руу дарсан чинь бид нарын сууж явсан машин нь өнхөрсөн. Жолооч ах,тэйгээ, нэг ах, манай аавын ажлын газрын хүний охин, манай эгч, би өөрөө хамт явж байсан. Ямар шалтгааны улмаас осол болсон талаар мэдэхгүй байна. Би дөнгөж унтаад сэрж байхад тийм зүйл болсон. Зүүн талын хөлийн шилбэний яс хугаралттай бөгөөд савхан яс нь хугарсан, эрүүний доод хэсэгт урагдалтай байсан. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Ойролцоогоор 130-140 км цагийн хурдтай явж байсан гэж манай эгч надад хэлсэн. Хойно сууж байсан ахын цээж гараараа гэмтсэн байсан. Урд сууж байсан жолооч ахын толгой нь хагарсан. Урд сууж байсан эгчийн талаар мэдэхгүй байна. Надтай хамт сууж явсан манай хоёр эгчийн нэг нь хүзүүндээ юм зүүсэн байсан, манай эгчийн нүүр нь зулгарсан, зүүн талын хөлийн гуя нь зулгарч хөхөрсөн, зүүн талын хөлийн эрхий хурууны савхан яс цууралттай, зүүн талын нэг нүд нь хөхөрсөн байсан. Сэтгэл санааны хохирол тогтоолгох талаар нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 52-54/
Насанд хүрээгүй хохирогч 2025 оны 07 сарын 08-ны өдөр дахин өгсөн: “Би Матад сумын 6 дугаар баг гэх газар эмээ , эгч А. нарын хамт амьдардаг бөгөөд зуны амралт бүрээр аав дээр очдог юм. Аав суманд барилгын ажил хийдэг болохоор 2024 оны 08 дугаар сарын эхээр эгч хамт аав дээрээ очиж амарч байгаад буцахаар болоод 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр сумаас хот руу замын унаанд буюу Соната-7 маркийн УНМ улсын дугаартай авто машинд эгч хамт суугаад явж байтал гэнэт замаасаа гараад эргэж зам руугаа орох гэж огцом дараад машин маань осолдсон юм. Манай аавын ажлын газрын захирлын дүү гэх 17 настай эгч бид хоёртой хамт явж байсан. Харин 3 том хүнийг танихгүй, жолоочийн нэрийг мэдэхгүй. Миний бодлоор гэнэт дугуй хагараад түүнээс болж осол болсон гэж бодож байна. Тухайн ослоос болж миний зүүн шаант тахилзуур ясны хөндлөн бяцарсан зөрөөтэй ил хугарал, ерөнхий бие доргилттой гэж эмч үзээд хэлсэн. Сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй. Би эгч хамт эмнэлгээр явж үзүүлж эмчилгээ хийлгэсэн жолооч талаас бид хоёрт 5.000.000 төгрөг өгч эмчилгээндээ зарцуулсан болохоор өөр гаргах гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 244-245/
Хохирогч : “Би Өмнө аймгийн сумаас өөрийн найз хамт өөрийнх нь машинтай хот руу явж байсан. Би тухайн үед өглөө нь ээлжнээс буугаад явсан болохоор замдаа унтаад явж байсан байх, надад тэр талаар санах зүйл үнэхээр алга. Замд өөрөө машинаа жолоодоод явж байсан ба нь бас танихгүй 3 охин явж байсан санагдаж байна. Би машин дотор хамт явж байсан хүмүүсийг танихгүй. Би машинд суухдаа л унтаад явсан байх, яг ямар замаар хаана, ямар нөхцөл байдалтай явсныг нь санахгүй байна. Ямар ч байсан гээс хөдлөх гээд машинд суухад жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Хэдэн км цагийн хурдтай явж байсныг нь хараагүй. Тээврийн хэрэгсэл нь ийн өөрийнх нь машин байх. жолоодож явсан. Миний зүүн чамархай гэмтсэн, зүүн талын эгэм хугарч, зүүн гарын бугалга хугарсан байна гэсэн, би бусдыг нь мэдэхгүй байна. Би бусад хүмүүсийн биед ямар гэмтэл учирсан талаар мэдэхгүй байна. Миний сэтгэл санаанд хохирол учраагүй, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол тогтоолгохгүй. Тээврийн хэрэгсэлд ямар нэг гэмтэл байхгүй байсан. Би дүгнэлттэй танилцлаа, надад дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй. Би тухайн үед гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн, одоо миний биеийн байдал тун сайн байгаа, цаашид эмчилгээ хийлгэх эсэх нь тодорхойгүй. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй. ийн зүгээс надад эмчилгээний үед үүссэн бүх төлсөн учраас надад оос дахин нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 60-61/
Гэрч : “******* манай гэр бүлийн хүн буюу 2 охины аав байгаа юм. Би нөхөр *******ийн талаар мэдүүлэг өгөхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 77-78/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 4825 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “” гэсэн дугаартай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Спиртийн агууламж илрээгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 83-84/
үнэлгээ ХХК-ний хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээнд: “ УНМ улсын дугаартай Hyundai Sonata Y20 маркийн тээврийн хэрэгслийн Шууд зардлын дүн 5.318.000 төгрөг, шууд бус зардлын дүн 350.000 төгрөг, нийт дүн 5.668.000 төгрөг” гэжээ. /1хх-ийн 90/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 11135 дугаартай: “ биед хүзүү болон хэвлийд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /1хх-ийн 95-97/
Дунд аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 сарын 21-ний өдрийн 282 дугаартай: “ биед дух, хэвлийн урд хэсэг, 2 шуу, баруун шилбэнд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үзлэг хийсэн өдрөөс 2-3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь тус тусдаа хохирлын зэрэгт хамаарахгүй, бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт, гэрэл зураг /1хх-ийн 104-106/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 11134 дугаартай: “ биед зүүн шаант, тахилзуур ясны бяцарсан зөрөөтэй ил хугарал, зүүн шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.25-т зааснаар хохирлын ХҮНД зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс шалтгаална” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 111-113/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 11136 дугаартай: “Л.н биед зүүн хацар, эгэм, атгаал ясны далд хугарал, баруун чамархай дэлбэн дэх тархины эдийн голомтлог няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн уушгины голомтлог няцрал, зүүн бугалгад шарх, цээжинд цус хуралт, нуруунд зулгаралт, зүүн дух, зулай, бугалгад зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс шалтгаална.” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 118-120/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 11135 дугаартай: “ биед зүүн хөлийн тавхайн улны 2-р шивнүүр ясны далд хугарал, зүүн гуянд цус хуралт, нүүрэнд зулгаралт, зүүн тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс шалтгаална.” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 125-128/
Насанд хүрээгүй хохирогч А., нарын хууль ёсны төлөөлөгч Дунд аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ: “...Сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох мөрдөгчийн тогтоолтой танилцсан. Манай дүү нар болох , А. нар нь энэ шинжилгээг өгөх боломжгүй, хол газар амьдардаг ослын улмаас сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй болно. Үзүүлэхээс татгалзаж байна” гэжээ. /1хх-ийн 145, 166/
Хохирогч Л. Дунд аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ: “...миний бие 2024 оны 08 сарын 17-нд Дунд аймгийн суманд зам тээврийн осолд орж гэмтэл авсан. Энэ хугацаанд эмчилгээ хийлгэж бие сайжирсан. Ослын улмаас миний сэтгэцэд хор уршиг учраагүй. Шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэх шаардлагагүй.” гэжээ. /1хх-ийн 155/
Техникийн шинжээчийн 2025 оны 02 сарын 06-ны өдрийн 08/146 дугаартай: “ УНМ улсын дугаартай Соната-7 маркийн автомашины хурдыг тогтооё. Соната-7 маркийн автомашиныг "А" цэгээс 21.7 метр зайнд хөрсөн зам дээр өнхөрсөн, 53.3 - 21.7 = 31.6 метр зайнд онхолдож, хөрвөөсөн гэж тооцлоо. Хурдыг энерги хадгалах хуулийг ашиглан олж болно.Кинетик энергийн тэгшитгэл нь:
m₁*V2 ≥m₁*g*f*S₁ + m₁*g *S2
2
Үүнд: m1 - Соната -7 маркийн автомашины масс,
f1 = 0.08 - дугуйн өнхрөлтийн эсэргүүцлийн коэффициент, хөрсөн дээр,
s₁ = 21.7 м - хөрсөн зам дээр өнхөрсөн зай,
s2 = 31.6 м - онхолдож хөрвөөсөн зай, болох бөгөөд тоон утгуудыг орлуулбал:
V = 25.56 м/с = 92.02 км/цаг, УНМ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 12.4-р заалт буюу "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км... -ээс хэтрүүлэхийг хориглоно" гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Гэм бурууг шүүх тогтооно. УНМ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 12.4-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна. Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйлс илэрсэнгүй.” гэх дүгнэлт /1хх-ийн 174-175/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/
Согтуурлыг багажаар шалгасан “2024.08.17, 18 цаг 20 минут, ******* 0.00%” гэх тэмдэглэл /1хх-ийн 10/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургууд /хх-ийн 12-21/
УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /1хх-ийн 23-24/
Хохирол төлсөн гэх дансны хуулга /хэнийх болох нь тодорхойгүй/ /1 хх-ийн 195-196/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 209/
аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 07 сарын 17-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 212-217/
Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 221, 223, 225/
Хохирогч хууль ёсны төлөөлөгч Дунд аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан “..Манай охин овогтой нь 2024 оны 08 сарын 17-нд зам тээврийн осолд орсон. Тухайн ослын улмаас сэтгэл санаанд нь хохирол хор уршиг учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлж, сэтгэл зүйд хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй.” гэх хүсэлт /1хх-ийн 226/
Гэрч “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэх хүсэлт /1хх-ийн 228/
Хохирогч бичгээр гаргасан “...ийн зүгээс миний эмчилгээний явцад гарсан төлбөрийг барагдуулсан. Надад гомдол санал байхгүй. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй.” гэх хүсэлт /1хх-ийн 231/
Насанд хүрээгүй хохирогч А., нарын хууль ёсны төлөөлөгч гийн бичгээр гаргасан: “, Халиун хоёрын ээж, эмээ, аав төлөөлөн асран хамгаалж байсан эгч Цэвэлмаа миний бие төлөөлнө. 2024 оны 08 сарын 16-нд авто осолд УНМ тээврийн хэрэгслийн жолооч *******той уулзаж 2 хүүхдийн эмчилгээ зардал болох хохирол барагдуулан 8 сая төгрөг авсан нь үнэн. Цаашид гомдол санал байхгүй.” гэх тодорхойлолт /1хх-ийн 232/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар УНМ улсын дугаартай, "Sonata-7" маркийн автомашин осолд орж зорчигч эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Л., А. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч , Б. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан үйл явдал болсон байна.
Уг ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан эрүүл мэндэд "зүүн шаант, тахилзуур ясны бяцарсан зөрөөтэй ил хугарал, зүүн шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл" бүхий хүнд хохирол, эрүүл мэндэд "зүүн хацар, эгэм, атгаал ясны далд хугарал, баруун чамархай дэлбэн дэх тархины эдийн голомтлог няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт зүүн уушгины голомтлог няцрал, зүүн бугалгад шарх, цээжинд цус хуралт, нуруунд зулгаралт, зүүн дух, зулай, бугалгад зөөлөн эдийн няцрал гэмтэл" бүхий хүндэвтэр хохирол, эрүүл мэндэд “зүүн хөлийн тавхайн улны 2-р шивнүүр ясны далд хугарал, зүүн гуянд цус хуралт, нүүрэнд зулгаралт, зүүн тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл" бүхий хүндэвтэр хохирол, эрүүл мэндэд "дух, хэвлийн урд хэсэг, 2 шуу, баруун шилбэнд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл" бүхий хөнгөн хохирол, эрүүл мэндэд "хүзүү болон хэвлийд зөөлөн эдийн няцрал гэмтэл" бүхий хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн 282, 11134, 11135, 11136 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Зам тээврийн осол гарахад “Соната” маркийн УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан *******ийн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалт буюу "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км... -ээс хэтрүүлэхийг хориглоно..." гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл шалтгаалсан болох нь Техникийн шинжээчийн 2025 оны 02 сарын 06-ны өдрийн 08/146 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийн “Соната” маркийн УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалт буюу "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км... -ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж эрүүл мэндэд хүнд, А., Л. нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Б., нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч эрүүл мэндэд “зүүн шаант, тахилзуур ясны бяцарсан зөрөөтэй ил хугарал, зүүн шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт” бүхий хүнд хохирол,
насанд хүрээгүй хохирогч эрүүл мэндэд “зүүн хөлийн тавхайн улны 2-р шивнүүр ясны далд хугарал, зүүн гуянд цус хуралт, нүүрэнд зулгаралт, зүүн тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл" бүхий хүндэвтэр хохирол,
хохирогч эрүүл мэндэд “зүүн хацар, эгэм, атгаал ясны далд хугарал, баруун чамархай дэлбэн дэх тархины эдийн голомтлог няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт зүүн уушгины голомтлог няцрал, зүүн бугалгад шарх, цээжинд цус хуралт, нуруунд зулгаралт, зүүн дух, зулай, бугалгад зөөлөн эдийн няцрал гэмтэл" бүхий хүндэвтэр хохирол,
хохирогч эрүүл мэндэд “хүзүү болон хэвлийд зөөлөн эдийн няцрал гэмтэл" бүхий хөнгөн хохирол, эрүүл мэндэд "дух, хэвлийн урд хэсэг, 2 шуу, баруун шилбэнд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл" бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна.
Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирогч нараас хохирлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч , А. нарын хууль ёсны төлөөлөгч гаас Дунд аймгийн Цагдаагийн газарт: “, Халиун хоёрын ээж, эмээ, аав төлөөлөн асран хамгаалж байсан эгч Цэвэлмаа миний бие төлөөлнө. 2024 оны 08 сарын 16-нд авто осолд УНМ тээврийн хэрэгслийн жолооч *******той уулзаж 2 хүүхдийн эмчилгээ зардал болох хохирол барагдуулан 8 сая төгрөг авсан нь үнэн. Цаашид гомдол санал байхгүй.” гэх тодорхойлолт /1хх-ийн 232/-ыг ирүүлсэн,
Хохирогч Л.Баярмангай “...ийн зүгээс миний эмчилгээний явцад гарсан төлбөрийг барагдуулсан. Надад гомдол санал байхгүй. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй.” гэх хүсэлт /1хх-ийн 231/-ийг бичгээр гаргасан байх ба шүүхээс тэдэнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирогч Б. “...хохирлоо барагдуулчихвал гомдолгүй гэж хэлсэн. Ээжид 1 сая төгрөг өгсөн. ...шүүх хуралд оролцож чадахгүй” гэж, насанд хүрээгүй хохирогч , А. нарын хууль ёсны төлөөлөгч , “гомдол саналгүй, хуралд оролцох боломжгүй” гэж, хохирогч Л.Баярмангнай “хуралд оролцохгүй, гомдол саналгүй” гэж шүүхэд тус тус мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын хэргийн оролцогчдод хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байна. Мөн хэрэг авагдсан Дунд аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 сарын 21-ний өдрийн 282 дугаартай дүгнэлтээр эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч тэрээр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Би нөхөр *******ийн талаар мэдүүлэг өгөхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ. /1хх-ийн 77-78/
Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч нарт хохирол нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг хугацаанд Өмнө аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Дунд аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хадгалагдаж байгаа УНМ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******ид буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Мөн мөрдөгч тогтоолдоо 1хх-ийн 29 тал хохирогч хууль ёсны төлөөлөгчөөр г, 1хх-ийн 37, 46 тал хохирогч А., нарын хууль ёсны төлөөлөгчөөр тус тус тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэсэн боловч уг тогтоолын тогтоох хэсэгт хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байна. Гэвч Б. /2007.03.15-нд төрсөн/-ын тухайд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх өдөр/2025.08.25/-ийн байдлаар 18 насанд хүрсэн, түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2025.05.12-ны өдөр өгсөн мэдүүлэг нь нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.
Харин хохирогч А., нарын хууль ёсны төлөөлөгчөөр г оролцуулан тус тус мэдүүлэг /1хх-ийн 43-45, 52-54/ авсан байна. Ингэхдээ мөрдөгч насанд хүрээгүй хохирогч нар болон тэдний хууль ёсны төлөөлөгчид худал мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээхийг сануулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг зөрсөн байх боловч уг зөрчлийг насанд хүрээгүй хохирогч нараас 2025 оны 07 сарын 08-ны өдөр авсан мэдүүлгээр залруулсан байна гэж дүгнэв. /1хх-ийн 239-240, 244-245 дугаар тал/
Түүнчлэн мөрдөгч насанд хүрээгүй хохирогч А., нарын хууль ёсны төлөөлөгчөөр , нарыг давхардуулан томилсон байх боловч хууль ёсны төлөөлөгч нар “гомдол саналгүй, хуралд оролцох боломжгүй” гэж шүүхэд мэдэгдсэн хохирол төлбөрийн талаар маргаан гараагүй, насанд хүрээгүй хохирогч нарын эрх зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгч *******ийн эзэмшлийн УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэхдээ мөрдөгч шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогттоол /1хх-ийн 89/-д дүгнэлт гаргахыг ХХК-д даалгасан атлаа үнэлгээ ХХК-аар үнэлгээ гаргуулсан байх хэдий боловч тээврийн хэрэгслийн эзэмшигч *******оос энэ талаар шүүхэд ямар нэгэн гомдол гаргаагүй бөгөөд уг зөрчил нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй тул шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч овогт ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 1/нэг/ жилийн хугацаанд Өмнө аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Дунд аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хадгалагдаж байгаа УНМ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******ид буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дунд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР