Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/742

 

 

                 

 

                                   

 

      

 

 

 

  2025          09           01                                         2025/ШЦТ/742

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,

улсын яллагч Г.Намжил /томилолт, биечлэн/,

шүүгдэгч Э.Б /биечлэн/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-д холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505000001512 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Ховд аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар сургуулийн 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Э-ийн Б /РД:ПЖ00000000/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 000 дугаар байрны 00 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан найз охин Б.Э-ын нүүрэн хэсэгт гараараа цохих, өшиглөх зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхи, хоёр хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, эрүү, баруун нүдний алимны салст, хоёр бугалга, шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

1. Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч Э-аас уучлал гуйж, эмнэлгээр дагуулж явж эмчилгээ, үйлчилгээний зардалд нийт 420.000 төгрөг төлж өгсөн. Сайн дураараа хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж байгаа, дахин гэмт хэрэг хийхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Голден парк хотхоны 000-00 тоотод найз залуу болох Э-ийн Б-д зодуулсан, намайг өмнө нь хэд хэдэн удаа зодож байсан. Зодох үедээ шалтгаангүй зоддог байсан. ... би 2024 оны намар танилцсан, долоон cap хамт амьдарч байгаа. Намайг ерөнхийдөө зоддог уурлахаараа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үе болон эрүүлдээ зоддог.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

 

3. Хохирогч Б.Э-ын дахин өгсөн “... 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тухайн гэрт байж байгаад 15 цагийн үед Х гэх эмэгтэй гэр дотор дотуур хувцастай явж байхаар нь миний уур хүрээд Б-тай хэрүүл маргаан үүсгээд гэрээс гараад явсан юм. Тэгээд rap утсаа мартаад явсан гэдгээ мэдээд, буцаад гэр рүү ороод ирэхэд З эгч гэрт ирсэн байсан. Би орж ирээд гар утсаа хайж байгаад Б-тай дахин хэрүүл маргаан үүсэж байгаад Б намайг эхлээд миний баруун талын нүд хэсэгт цохиод авсан. ... Б гараараа алгадаад, хөлөөрөө өшиглөөд байсан юм.” гэсэн мэдүүлэг. (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),

 

 

4. Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр өглөөнөөс хойш дэлгүүрээс пиво авч А, З, Х, Э болон би хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд оройн 20 цагийн үед Э, Х 2-ын дунд хэрүүл маргаан үүсч, хоорондоо зодолдоод байхаар нь би очиж салгасан. Э-ыг нилээн согтсон байсан учир унтлагын өрөө рүү хүчээр өргөж оруулсан. Тэгтэл Э гарч ирээд над руу дайраад байсан учир миний уур хүрээд будангийн булан цохих гэж байгаад Э-ын баруун нүд хэсэгт оносон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас),

 

5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0725/9958 дугаартай шинжээчийн “... Б.Э-ын биед баруун дээд, доод зовхи, хоёр хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, эрүү, баруун нүдний алимны салст, хоёр бугалга, шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд vvccэн байх боломжтой.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

 

6. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

 

7. Хохирогч Б.Э-ын ...Миний бие шинжээчийн дүгнэлттэй танилцсан бөгөөд гомдол санал байхгүй. Б-тай холбоотой асуудлыг хялбаршуулах хүсэлтэй байна. Мөн сэтгэцэд учирсан хор уршиг хохирлыг нэхэмжлэхгүй ...гэх хүсэлт (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Э.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Э.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан  байна.

Хохирогч Б.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй,  прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоолыг мэдэгдэхэд татгалзаагүй байх тул шүүгдэгч Э.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.  

       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэгт 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт Э-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.МӨНХБАЯР