Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2022/03878

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******,******* тоот, Балжирын Бгийн /РД: 000000000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******,*******,*******,*******,******* тоот, И Сууц өмчлөгчдийн холбоонд /РД: 000000000/ холбогдох

918,484 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2019 оны*******1 сараас И СӨХ-д орцны үйлчлэгчээр хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байна. Гэвч байгууллагын удирдлага солигдсонтой холбоотой 2022 оны 02 сарын цалин 446,885 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 471,599 төгрөгийг өгөхгүй байна.

Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байсан, А.А******* миний гэрээг алга болгосон. Би энэ байгууллагад 2022 оны 03 сарыг хүртэл ажилласан ба цалин, ээлжийн амралтын мөнгөө авья гээд удирдлагад хүсэлтээ гаргахад нягтлан бодогч Н.Мас ав гэсэн.

Би давхар орц цэвэрлэж байсан учраас түүний нэмэгдэл ороод 2022 оны 01 сард 731,000 төгрөгийн цалин авсан. Би 2022 оны 01 сард амрах байсан ч хүнгүй байна, та ажиллаж бай гэсэн. Би уг нь байгууллагадаа ажиллана гэсэн боловч А.А******* захирал хуучин хүмүүсийг ажиллуулахгүй, шинэ хүмүүс ажиллуулна гэсэн. 2022 оны 02 сарын цалин болон ээлжийн амралтын мөнгөө авна. Энэ байгууллагад ажиллахгүй гэв.

Хариуцагч И Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.Бгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч И СӨХ дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн*******54 дүгээр зүйлийн*******54.1,*******56 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн гомдлыг хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, харьяа дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах хороо шийдвэрлэх бүрэн эрхтэй гэж заажээ.

Дээрх зохицуулалтад заасны дагуу ажилтан нь маргаан зохицуулах хороонд хандан дутуу олгосон цалин хөлстэй холбоотой гомдлоо шийдвэрлүүлэх, уг хорооноос гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн*******58 дугаар зүйлийн*******58.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд хандах эрх нь байсаар байхад шууд шүүхэд хандсан байна.

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шүүх нэхэмжлэлийг татгалзаж шийдвэрлэж өгнө үү.

Хэрэв шүүх урьдчилсан шийдвэрлэх журмыг хамаарахгүй гэж үзээд хэргийг шийдвэрлэнэ гэж үзвэл И СӨХ нь нэхэмжлэгч Б.Бтэй холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах шалтгаанууд байна.

Нэхэмжлэгч Б.Б нь одоо ажиллаж байгаа И СӨХ-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан, 2022 оны 01 сарын цалинг нягтлан бодогч Н.М гэх хүнээс авсан бөгөөд байгууллагын данснаас уг цалинг олгоогүй.

2022 оны 02 сард ажил хийгээгүй, цагийн бүртгэл байхгүй, урьд нь ажиллаж байсан Н.М гэгч И СӨХ-с цалин олгоогүй байтал цалинг олгосон мэтээр нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд шивсэн. Н.Мөнтулга гэгч И СӨХ-д нягтлангаар ажиллаж байгаад 2021 оны*******0 сард ажлаас ажлаас чөлөөлөгдсөн байтал 2022 оны******* болон 2 сарын тайланг өөрчилж цалин аваагүй хүмүүсийн цалинг олгосон мэт шивж, харин ажилласан хүмүүсийн нийгмийн даатгалыг хасаж байгууллага болон одоо ажиллаж байгаа ажилчдыг хохироогоод байна.

Уг хэргийн жинхэнэ хариуцагч нь И СӨХ-д урьд нь ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн Н.М байх тул нэхэмжлэгч Б.Б нар нь Н.Мас цалин хөлсөө нэхэмжлэх учиртай. Одоо ажиллаж байгаа И СӨХ нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Талуудын ирүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл, Б.Бгийн цалингийн тооцоололууд,

И СӨХ-ийн захиргаанд 2022 оны 02 сарын 28-ны өдөр Б.Бгийн гаргасан хүсэлт, Б.Бгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи лавлагаа, Төрийн банк дахь өөрийн дансны хуулга зэрэг баримтыг,

Хариуцагч И СӨХ нь итгэмжлэл, хариу тайлбар, СӨХ-ийн гэрчилгээ, төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, томилох тухай 2021 оны 02 сарын 27-ны өдрийн болон 2022 оны 05 сарын 08-ны өдрийн тогтоолууд,

И СӨХ-ийн гүйцэтгэх захирлын нягтлан бодогч Н.Мөнхтулгыг 2021 оны*******0 сарын*******0-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал,

СӨХ-ийн гүйцэтгэх захирал Б.Б*******, нягтлан бодогч Н.М нар СӨХ-ийн тамга, гэрчилгээг авч зугтсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг шалгуулах тухай гүйцэтгэх захирал А.А*******, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.С нарын Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн*******-р хэлтэст 2021 оны 05 сарын 28-ны өдөр гаргасан өргөдөл,

2021 оны*******0 сарын 27-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоол, 2021 оны*******0 сарын 22-ны өдөр Н.Мас авсан гэрчийн мэдүүлэг, 2022 оны 01 сарын*******1-ний өдөр П.Аюушаас авсан гэрчийн мэдүүлэг,

И хорооллын оршин суугчид, И хорооллын оршин суугчдын албан ёсны групп хаягуудын 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаан дахь иргэдийн санал, сэтгэгдлүүд,

И СӨХ-ийн 2022 оны 01, 02, 03 сарын цагийн бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн байна.

Шүүхийн журмаар:

2022 оны 06 сарын 06-ны өдрийн*******4142-р захирамжаар нэхэмжлэгч Б.Бгийн И СӨХ-ийн 2022 оны цагийн бүртгэлд үзлэг хийлгэх,

хариуцагч И СӨХ-ийн гүйцэтгэх захирал А.А*******гийн И хорооллын оршин суугчид, И хорооллын оршин суугчдын албан ёсны групп хаягуудын 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаан дахь иргэдийн санал, комментуудад үзлэг хийлгэх,

мөн нэхэмжлэгч Б.Бгийн Төрийн банк дахь*******04800319470 тоот дансанд 2022 оны 01 сарын 31-ний өдөр 3704-6947 дугаартай орлогын гүйлгээ хийгдсэнтэй холбоотой уг дансны эзэмшигч хэн болох талаарх лавлагааг Төрийн банкнаас гаргуулах тухай хүсэлтийг тус тус хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Бгийн И СӨХ-ийн Төрийн банк дахь тоот дансны 2022 оны 01-03 сар хүртэлх хуулгыг гаргуулах хүсэлтийг 2022 оны 08 сарын 08-ны өдрийн*******8554-р захирамжаар хангасны дагуу мөн банкнаас 2022 оны 08 сарын 23-ны өдрийн*******8/3790 дугаар бүхий лавлагааг ирүүлжээ.

И СӨХ-ийн 2022 оны цагийн бүртгэлд 2022 оны 06 сарын*******6-ны өдөр,

2022 оны 06 сарын 28-ны өдөр И Сууц өмчлөгчдийн холбооны И хорооллын оршин суугчдын албан ёсны групп фейсбүүк хаягийн 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаан дахь иргэдийн санал, комментуудад тус тус үзлэг хийсэн ба хариуцагч И СӨХ-ийн гүйцэтгэх захирал А.А******* нь И хорооллын оршин суугчид группт үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзжээ.

3704-6947 дугаартай орлогын гүйлгээтэй холбоотой Төрийн банкны 2022 07 29-ний өдрийн*******8/3459 дугаар бүхий лавлагааг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч И Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан 2022 оны 02 сарын цалин 446,885 төгрөг, ээлжийн амралтын олговор 471,599 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Б нь 2022 оны 02 сарын цалин 446,885 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 471,599 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч И СӨХ нь Б.Б урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, байгууллагын данснаас 2022 оны 01 сарын цалинг олгоогүй, уг цалинг Н.М хариуцна гэж тус тус тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Б.Б нь 2019 оны*******1 сараас И СӨХ-д орцны үйлчлэгчээр ажилласан гэж тайлбарласан ба түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаанд ажил олгогч И СӨХ нь 2021 оны 01 сараас шимтгэл төлсөн талаар тусгасан бөгөөд ийнхүү Б.Б нь И СӨХ-д үйлчлэгчээр ажиллаж эхлэснээр тэдний хооронд хөдөлмөрийн харилцаа үүсчээ.

Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэх үед*******999 оны 05 сарын*******4-ний өдөр батлан*******999 оны 07 сарын 01-ний өдрөөс даган мөрдсөн Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж байсан тул талуудын хооронд үүссэн цалин хөлсний маргааныг уг хуулийн дагуу шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/*******26 дугаар зүйлийн*******26.1-т Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ,*******26.2-т Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрмийг Засгийн газар батална гэж заажээ.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 08 сарын*******7-ны өдрийн*******2 дугаар бүхий тогтоолоор Нийслэлийн Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулсан байх ба Б.Бг цалин хөлстэй холбоотой нэхэмжлэл гаргах үед буюу 2022 оны 04 сарын*******1-ний үед тус хороо байгуулагдаагүй байсан тул түүнийг урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо, Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдсантай холбоотой эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны www.mlsp.gov.mn сайтуудад тусгагдсан тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.

Б.Б нь хариуцагч И СӨХ-ийн нягтлан бодогч н.Мд холбогдуулан 2022 оны амралтын мөнгө, 2022 оны 02 сарын цалин нийт 970.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2022 оны 03 сарын 03-ны өдөр гаргасныг тус шүүхийн 2022 оны 03 сарын*******0-ны өдрийн 9999 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байсан нь шүүхийн бүртгэлийн Иргэн 2014 нэгдсэн программд бүртгэгджээ.

Тэрээр дахин 2022 оны 04 сарын*******1-ний өдөр нэхэмжлэл гаргахад 2022 оны 04 сарын*******8-ны өдрийн 9483-р захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

/ХХ-ийн*******,*******5 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн*******29 дүгээр зүйлийн*******29.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн*******29.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор ... гомдлоо гаргах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь 2022 оны 02 сарын 28-ны өдөр ажил олгогчид хүсэлтээ гаргахад хариу өгөөгүй тул нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан ба дээр дурдсанаас үзэхэд тэрээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.

Б.Б нь 2021 оны 01 сараас тус сууц өмчлөгчдийн холбоонд үйлчлэгчээр ажилласан ба түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2022 оны 03 сарын 02-ны өдрийн лавлагаанд ажил олгогч И СӨХ нь 2021 оны 01 сараас 2021 оны*******1 сарыг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлсөн гэжээ.

Харин түүний 2021 оны*******2 сар, 2022 оны 01 сарын цалинг олгосон талаар тусгагдсан ч ажил олгогч шимтгэл төлөөгүй гэсэн байна.

/ХХ-ийн 9 дүгээр тал/

Хариуцагч И СӨХ нь Б.Бг 2021 оны 01 сараас 2021 оны*******2 сарыг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажилласан талаар маргаагүй ба тэрээр уг хугацаанд И СӨХ-оос цалин авч байсан нь түүний Төрийн банк дахь*******04800319470 дугаар бүхий дансны 2021 оны 01 сараас 2022 оны 02 сарын 20-ны өдрийг дуустал хугацааны хуулгаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн*******0-14 дүгээр тал/

И СӨХ-ийн удирдах зөвлөлийн 2021 оны 02 сарын 27-ны өдрийн УЗ2021/0227/01 дугаартай тогтоолоор гүйцэтгэх захирал П.Аюушийг үүрэгт ажлаас нь чөлөөлөн,

захирлын ажлыг түр орлон гүйцэтгэж байсан Б.Б*******тай хийсэн хөдөлмөрийн гэрээ дуусгавар үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөн, гүйцэтгэх захирлаар А.А*******г томилсон ба ийнхүү түүний томилогдсоныг 2021 оны 06 сарын 28-ны өдөр сууц өмчлөгчдийн холбооны үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтөд бүртгэсэн байна.

/ХХ-ийн 37-38 дугаар тал/

Мөн тус холбооны удирдах зөвлөлийн 2022 оны 05 сарын 08-ны өдрийн УЗ2022/0508/01 тоот тогтоолоор А.Уранчимэгийг 2022 оны 05 сарын 08-ны өдрөөс И СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ.

/ХХ-ийн 39 дүгээр тал/

Талуудын хооронд үүссэн дээр дурдсан маргаантай холбоотой тус шүүхийн 2022 оны 06 сарын 06-ны өдрийн*******4142 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.Бгийн И СӨХ-ийн 2022 оны цагийн бүртгэлд,

мөн хариуцагч И СӨХ-ийн хүсэлтийг хүлээн авч И хорооллын оршин суугчид, И хорооллын оршин суугчдын албан ёсны групп хаягуудын 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаан дахь иргэдийн санал, комментуудад тус тус үзлэг хийхээр шийдвэрлэсэн байна.

И СӨХ-ийн ажиллагсдын 2022 оны 02 сарын цагийн бүртгэлд 2022 оны 06 сарын*******6-ны өдөр үзлэг хийсэн ба цагийн бүртгэлд тусгагдсанаар Б.Б 2022 оны 02 сарын 01, 03, 08,*******0-15,*******7-22, 24-28-ны өдрүүдэд тус тус ажилласан гэж бүртгэгдсэн ба үзлэгийн тэмдэглэлд уг дэвтрийг хуулбарлан хавсаргасан болно.

/ХХ-ийн 98-100 дугаар тал/

Хариуцагч И СӨХ-ийн хүсэлтийг хүлээн авч И хорооллын оршин суугчдын албан ёсны групп фэйсбүүк хаягийн 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаан дахь иргэдийн санал, сэтгэгдлүүдэд 2022 оны 06 сарын 28-ны өдөр үзлэг хийжээ.

Үзлэг хийх явцад уг хаяг дахь зохицуулагч-буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.А******* нь******* сарын ажилчдын цалинг өөр данснаас олгуулсан, ажлаа хийж байсан хүн ажлаа хаяад явсан, хуучин ажилчид цагийн бүртгэлээ бүртгүүлэхээ байсан талаар нийт оршин суугч иргэдэд мэдээлж байсан ба Б.Б нь 904-р байрны 2, 3-р орц,*******ны 3-р орцыг цэвэрлэж байсан талаар хариуцагч тал эсэргүүцээгүй.

/ХХ-ийн*******01-141 дүгээр тал/

Тус холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Б******* байгууллагын тамга тэмдэг авч зугтсан, түүний үйлдлийг хаацайлан дэмжсэн нягтлан бодогч Н.М нарын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж өгнө үү гэх гомдлыг И СӨХ нь Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн*******-р хэлтэст 2021 оны 05 сарын 28-ны өдөр гаргасан ба уг өргөдөлд Н.Мөнхтулгыг ажлын байраа орхин явсан хэмээн тусгасан бөгөөд гүйцэтгэх захирал А.А******* нь 2021 оны*******0 сарын*******0-ны өдрийн тушаалаар Н.Мөнхтулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэжээ.

Н.М нь 2021 оны*******0 сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ тус СӨХ-д 2016 оноос ажилласан, одоо ажиллаж байгаа хэмээн мэдүүлсэн байна.

/ХХ-ийн 41-47 дугаар тал/

Хариуцагч И СӨХ нь тус холбооны 2022 оны 01, 02, 03 сарын цагийн бүртгэл гэх баримтыг ирүүлсэн боловч уг баримтыг тус СӨХ-ийн бүхий л ажилчдын цагийн бүртгэл гэж үзэх боломжгүй бөгөөд учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А******* нь 2022 оны 06 сарын 28-ны өдөр үзлэг хийхэд дотор цэвэрлэгээний 5 үйлчлэгч, гадна талбайн цэвэрлэгээний 2 үйлчлэгчтэй гэж тайлбарлан тэмдэглэлд тусгуулсан байна.

/ХХ-ийн 83-88,*******01-141 дүгээр тал/

И СӨХ-ийн гүйцэтгэх захирал А.А*******гийн 2021 оны*******0 сарын*******0-ны өдрийн тушаалаар Н.Мөнхтулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх боловч тэрээр уг хугацаанаас хойш тус СӨХ-ийн үйл ажиллагаанд оролцож байсан бөгөөд сууц өмчлөгчдийн холбооны удирдлага солигдсон, мөн тэдний хоорондын маргаан, үл ойлголцлын улмаас тухайн байгууллагад ажиллаж буй ажилтан хохирох учиргүй болно.

/ХХ-ийн*******01-141,*******42,*******48 дугаар тал/

Хариуцагч И СӨХ нь Н.М 2021 оны*******0 сард ажлаас чөлөөлөгдсөн хэмээн маргаснаас бус түүний тооцоолон гаргасан Б.Бгийн ээлжийн амралтын олговрын тооцоолол болон 2022 оны 02 сарын цалингийн тооцоололтой холбоотой маргаагүй, гагцхүү уг мөнгийг Н.Мас нэхэмжлэх нь зүйтэй гэж маргасан.

Хариуцагч И СӨХ нь нэхэмжлэгч Б.Бг тус СӨХ-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хэмээн маргасан ба хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтаны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтаны нэгэн адил байх ба энэ нь цалин хөлс олгохоос татгалзах үндэслэл болохгүй.

Мөн тухайн цаг хугацаанд ажилтаны цалинг бэлнээр олгосныг тухайн ажилтанг ажил үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэл болохгүй болно.

Нэхэмжлэгч Б.Б нь 2022 оны 02 сард 446,885 төгрөг, ээлжийн амралтын олговорт 471,599 төгрөг авах байсан нь түүний ээлжийн амралтын болон цалингийн тооцоололд тусгагдсан.

ХХ-ийн 3, 4, 6, 7, 9-14 дүгээр тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ, 49.1-т Цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно,

55 дугаар зүйлийн 55.1-т Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно, 79 дүгээр зүйлийн 79.1-т Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаашзй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно... гэж тус тус заасны дагуу цалин хөлс, ээлжийн амралтын олговрыг ажил олгогч олгох үүрэгтэй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн*******28 дугаар зүйлийн*******28.1.11-т заасныг баримтлан хариуцагч И Сууц өмчлөгчдийн холбооноос 918,484 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгох нь зүйтэй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.4-т зааснаар нэхэмжлэгчийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийх нь хариуцагч И СӨХ-ийн үүрэг болно.

2022 оны 09 сарын 26-ны өдрийн*******1 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******д шүүх хуралдаан болохоос*******0 хоногийн өмнө 2022 оны 09 сарын*******6-ны өдөр мэдэгдсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******00 дугаар зүйлийн*******00.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.1,*******15.2.1,*******16,*******18 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн*******28 дугаар зүйлийн*******28.1.11-т заасныг баримтлан хариуцагч И Сууц өмчлөгчдийн холбооноос 918,484 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 26,594 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И Сууц өмчлөгчдийн холбооноос 26,594 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******20 дугаар зүйлийн*******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш*******4 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.4,*******19.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,*******4 хоног өнгөрснөөс хойш*******4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН