| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/04658/И |
| Дугаар | 101/ШШ2022/04129 |
| Огноо | 2022-10-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2022/04129
2022 10 10 101/ШШ2022/04129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:хххххххххххххх, Х ХХК-ийн /РД: 00000000000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ххххххххххххххххххххх тоот хаягт оршин суух, Ч.М /РД: ххххххххххх/ холбогдох
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК-ийн тусгай активын газрын захирал Д.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Л.Болорцэцэг Хтай 2018 оны 11 сарын 19-ний өдөр 1840003020 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 18,6 хувийн хүүтэй зээлсэн.
Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Х болон иргэн Ч.М нар 2018 оны 11 сарын 19-ний өдөр 1840003020-03 тоот барьцааны гэрээ байгуулан Ч.М өөрийн өмчлөлийн ххххххххххххххххтоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххххдугаарт бүртгэлтэй 180 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй 297 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг хөрөнгийг барьцаалсан.
Ч.М нь 1840003020-03 дугаар бүхий барьцааны гэрээгээр өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж барьцаалуулагчаар оролцсон тул тэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа болно.
Х 2019 оны 11 сарын 18-ны өдөр зээлдэгч Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нараас зээлийн гэрээний үүрэгт 88,258,983 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Улмаар 2020 оны 01 сарын 28-ны өдөр тус шүүхээс 369 дугаар бүхий захирамж Г.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нараас 88,258,983 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа ч өнөөдрийн байдлаар Г.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нар ямар ч төлбөр төлөөгүй тул Ч.Мтай байгуулсан 2018 оны 11 сарын 19-ний өдрийн барьцааны гэрээний дагуу түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргасан.
Иймд Ч.Мтай байгуулсан барьцааны гэрээг үндэслэн 88,258,983 төгрөг гаргуулах тухай үүргийн гүйцэтгэлийг Ч.Мын өмчлөлийн ххххххххххххххххтоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххххдугаарт бүртгэлтэй 180 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй 297 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Х ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Зээлдэгч Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нарын Хтай байгуулсан 2018 оны 11 сарын 19-ний өдрийн 1840003020 дугаар бүхий зээлийн гэрээ, Ч.Мын Хтай байгуулсан 2018 оны 11 сарын 19-ний өдрийн 1840003020-03 дугаар бүхий барьцааны гэрээ,
Ч.Мын өмчлөлийн ххххххххххххххххх тоот хаягт байршилтай, 180 м.кв талбай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххххдугаарт бүртгэлтэй, хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,
мөн хаягт байршилтай нэгж талбарын хххххххххххххххххххх дугаартай, 297 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 28-ны өдрийн 369 дугаар бүхий шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2020 оны 04 сарын 15-ны өдрийн 5856 дугаартай шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 454 дугаар бүхий гүйцэтгэх хуудас зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч Ч.М нэхэмжлэлийн хувийг 2022 оны 08 сарын 05-ны өдөр гардан авсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ч.Мд холбогдуулан 2018 оны 11 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний гүйцэтгэлийг түүний өмчлөлийн ххххххххххххххххтоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххххдугаарт бүртгэлтэй 180 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй 297 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нар Хтай 2018 оны 11 сарын 19-ний өдөр 1840003020 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын 18,60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэн авчээ.
Дээрхи зээлийн гэрээний үүрэгт Ч.М өөрийн өмчлөлийн ххххххххххххххххх тоот хаягт байршилтай, 180 м.кв талбай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххххдугаарт бүртгэлтэй, хувийн сууц болон мөн хаягт байршилтай нэгж талбарын хххххххххххххххххххх дугаартай, 297 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй газар зэрэг хөрөнгийг барьцаалсан нь 2018 оны 11 сарын 19-ний өдрийн 1840003020-03 дугаар бүхий барьцааны гэрээ, зохигчийн тайлбар, хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдов.
/ХХ-ийн 9-19 дүгээр тал/
Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2018 оны 11 сарын 19-ний өдрийн 1840003020-03 дугаартай барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр нь улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.
/ХХ-ийн 12-19 дүгээр тал/
ххххххххххххххххх тоот хаягт байршилтай, 180 м.кв талбай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххххдугаарт бүртгэлтэй, хувийн сууц болон мөн хаягт байршилтай нэгж талбарын хххххххххххххххххххх дугаартай, 297 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй газар зэрэг хөрөнгө нь хариуцагч Ч.Мын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 16-18 дугаар тал /
Зээлдүүлэгч Х зээлдэгч Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нарт холбогдуулан тус банктай байгуулсан 2018 оны 11 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 88,258,983 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
Зээлдэгч Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нар зээлийн гэрээний үүрэгт 88,258,983 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2020 оны 02 сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг,
2020 оны 03 сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг,
2020 оны 04 сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг,
2020 оны 05 сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг,
2020 оны 06 сарын 20-ны өдөр 59,258,983 төгрөгийг төлөхөөр зээлдүүлэгч Хтай харилцан тохиролцсон тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 28-ны өдрийн 369 дугаар бүхий шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
/ХХ-ийн 20 дугаар тал/
Зээлдэгч Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр зээлдүүлэгч Х шүүхэд хандан зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 28-ны өдрийн 369 дугаар бүхий шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргахад мөн шүүхийн 2020 оны 04 сарын 15-ны өдрийн 5856 дугаартай шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж болон шүүхийн гүйцэтгэх хуудсыг олгожээ.
Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нарын Хтай 2018 оны 11 сарын 19-ний өдөр байгуулсан 1840003020 тоот зээлийн гэрээний үүрэгт Ч.М нь өөрийн өмчлөлийн ххххххххххххххххх тоот хаягт байршилтай, 180 м.кв талбай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххххдугаарт бүртгэлтэй, хувийн сууц болон мөн хаягт байршилтай нэгж талбарын хххххххххххххххххххх дугаартай, 297 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй газар зэрэг хөрөнгийг барьцаалсан тул нэхэмжлэгч Х ХХК-ийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Хариуцагч Ч.Мд нэхэмжлэлийн хувийг 2022 оны 08 сарын 05-ны өдөр гардуулсан ч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 26-30 дугаар тал/
2022 оны 10 сарын 10-ны өдрийн 16 цаг 30 минутанд шүүх хуралдаан болохыг хуралдаан болохоос 11 хоногийн өмнө хариуцагч Ч.Мд мэдэгдсэн ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч Ч.Мын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Л.Болорцэцэг, Д.Мөнхтуяа нар 2018 оны 11 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг 88,258,983 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Ч.Мын өмчлөлийн ххххххххххххххххх тоот хаягт байршилтай, 180 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххххдугаарт бүртгэлтэй, хувийн сууц болон мөн хаягт байршилтай нэгж талбарын хххххххххххххххххххх дугаартай, 297 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй газар зэрэг хөрөнгийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Маас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН