| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/03061/И |
| Дугаар | 101/ШШ2022/04614 |
| Огноо | 2022-11-02 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2022/04614
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 7-р хороо, *******,*******,******* тоот хаягт оршин суух Б.М /РД: хххххххххххх/, А.Н /РД: хххххххххххх/ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, ******* хаягт байрлах, Н газарт холбогдох
Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хад *******,******* тоот хаягт байрлах хххххххххххххххххх нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 422,22 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхтэй газар болон мөн хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай, 120 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн Б******* ХХК-ийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэнчимэд,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь,
Гэрч Б******* ХХК-ийн үнэлгээчин С.Мөнхжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М, А.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэнчимэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 23-ны өдрийн 338 дугаар бүхий шүүгчийн захирамжаар Б.М, А.Н нараас 37,853,143 төгрөг гаргуулж Хас банкинд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөрт хураагдсан, зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хад *******,******* тоот хаягт байрлах хххххххххххххххххх нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 422,22 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхтэй газар болон мөн хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай, 120 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх явцад төлбөрт хураагдсан хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулах зорилгоор битүүмжлэн, хураан авч шинжээчээр үнэлгээ тогтоолгох ажиллагаа явагдсан.
Н газар Б******* ХХК-иар үнэлгээ тогтоох ажиллагааг хийлгэсэн ба шинжээч нь амины орон сууц болон газрыг нийт 87,558,120 төгрөгөөр үнэлсэн байна.
Төлбөр төлөгч Б.М, А.Н нар үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа 180,000,000 төгрөгөөр борлуулахаар саналаа өгсөөр байтал шинжээч нь зах зээлийн үнэ ханшаас доогуур маш хямд үнэлсэн нь төлбөр төлөгч нарын эрхийг ноцтой зөрчиж байна.
Тус амины орон сууц болон газрыг анхны өмчлөгч нь уг байраа барьсаны дараагаар 2014 онд үнэлүүлэхэд М******* ХХК нь зөвхөн амины орон сууцыг нь 88,700,000 төгрөгөөр үнэлсэн.
2014 оноос хойш барилгын материалын үнийн өсөлт зэргээс хамаарч барилга, байшингийн үнэ ханш өссөн байх байтал 2014 оны үнэ ханшаас доогуур үнэлгээ тогтоосон Б******* ХХК-ийн үнэлгээ үндэслэлгүй бөгөөд хөрөнгийн үнэлгээний тайлангийн 4.1-т заасан зах зээлийн хандлагын аргаар үнэлэхдээ тухайн амины орон сууцны 1 м.кв талбайн үнэлгээг 729,651 төгрөгөөр тооцон үүнийгээ 120 м.кв амины орон сууцны талбайд үржүүлэн үнэлгээг гаргасан байна.
Гэтэл шинжээчийн тогтоосон үнэлгээнд газрын үнийг оруулаагүй, барьцааны эд хөрөнгө болох амины орон сууц болон газрын үнэлгээг шинжээч тус тусад нь гараагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасан хуулийн шаардлага хангаагүй.
Мөн уг 422,22 м.кв талбай бүхий газарт баригдсан 48 м.кв талбайтай 2 авто машины гражийг огт үнэлээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.4-т ... үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсэг, эсхүл бусдын өмчлөлд шилжээгүй уг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт байгаа хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт дуудлага худалдаагаар худалдана гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Тухайн газарт байгаа гражийг 2005 онд барьсан бөгөөд 8*6 харьцаатай, 48 м.кв талбайтай ба бетон зуурмагаар цутгаж блокоор барьсан. Уг гражид авто машин засварын үйл ажиллагаа явуулдаг.
Төлбөр төлөгч нар мэдлэг дутмагаасаа болоод шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц дахь эд хөрөнгө хураасан тогтоол болон шинжээч томилох тухай тогтоолд гомдол гаргаагүй.
Шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 04 сарын 07-ны өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцуулан, мэдэгдлийг гардуулсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.
Иймд Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хад *******,******* тоот хаягт байрлах хххххххххххххххххх нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай,422,22 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхтэй газар болон мөн хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай, 120 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн Б******* ХХК-ийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 23-ны өдрийн 388 дугаар захирамжаар Б.М, А.Н нараас 37,853,143 төгрөг гаргуулан Хас банкинд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, төлбөрт битүүмжлэгдэн, хураагдсан Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хад *******,******* тоот хаягт байрлах хххххххххххххххххх нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 422,22 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхтэй газар болон мөн хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай, 120 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 04 сарын 03-ны өдөр үүсгэн ажиллагаа эхэлсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.М, А.Н нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулан шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шийдвэрийг биелүүлээгүй, төлбөр төлөх талаар санаачлага гаргаагүй.
А.Нгийн цалингаас 2020 оны 10 сарын 28, 2020 оны 11 сарын 23-ны өдрүүдэд нийт 255,497 төгрөгийг төлбөрт авсан.
Төлбөр төлөгч Б.Мий өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хад *******,******* тоот хаягт байрлах хххххххххххххххххх нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай,422,22 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхтэй газар болон мөн хаягт байршилтай 120 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг 2022 оны 02 сарын 24-ний өдрийн 20260378/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын дагуу битүүмжлэн, шийдвэр сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулан тэмдэглэл хөтөлсөн.
Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2022 оны 02 сарын 24-ний өдөр битүүмжилсэн хөрөнгийг 2020 оны 03 сарын 09-ний өдрийн 20260378/04 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолын дагуу хураан авсан.
Ингээд талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Б.М, А.Н нар 180,000,000 төгрөгөөр үнэлэхэд төлбөр авагч Хас банк зөвшөөрөөгүй тул 2022 оны 03 сарын 30-ны өдрийн 3/76 тоот шинжээч томилох тухай тогтоолоор дээрхи үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр хөрөнгийн үнэлгээний Б******* ХХК-ийг томилсон.
Хөрөнгийн үнэлгээний Б******* ХХК 2022 оны 04 сарын 06-ны өдөр төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 87,558,120 төгрөгөөр үнэлсэн бөгөөд шинжээчээс үнэлгээг хүлээн авч 2022 оны 04 сарын 07-ны өдрийн 4-158/7340, 4-158/7338, 4-158/7339 дугаартай албан бичгүүдээр төлбөр төлөгч, төлбөр авагч, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдсэн.
Төлбөр төлөгч Б.Мий өмчлөлийн дээрхи үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 20260378/158 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 08 сарын 12-ны өдрийн 20260378/02 тоот тогтоолоор хураан авсан ба үүнээс хойш 1 сарын дотор хөрөнгийг зах зээлийн ханшаар үнэлэх ажиллагаа явагдаагүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 сарын 16-ны өдрийн 9/135 дугаартай тогтоолоор дээр дурдсан ажиллагааг хүчингүй болгосон.
Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хад *******,******* тоот хаягт байрлах хххххххххххххххххх нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 422,22 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхтэй газар болон мөн хаягт байршилтай 120 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ 87,558,120 төгрөгийн 70 хувиар тооцон*******1,290,684 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон.
Ингээд 2022 оны 05 сарын 13-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 4-158/8971, 4-158/8970 дугаар албан бичгээр тус тус биечлэн мэдэгдсэн.
Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 сарын 12-ны өдрийнм 11794 дугаар бүхий захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаанд тус үл хөдлөх хөрөнгүүдийг оруулаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Талуудын ирүүлсэн нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талын ирүүлсэн баримт:
Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т.Цэрэнчимэдэд олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00388 дугаартай Талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж,
Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хадны *******,******* тоотын 1 давхар амины орон сууцыг 2014 оны 04 сарын 08-ны өдрийн байдлаар 88,700,000 төгрөгөөр үнэлсэн гэх хөрөнгийн үнэлгээний М******* ХХК-ийн 2014 оны 04 сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан,
Гражийн гэрэл зургууд,
Төлбөр төлөгч нарт хүргүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө 87,558,120 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдсэн 2022 оны 04 сарын 07-ны өдрийн 4-158/7340 дугаар бүхий мэдэгдэл, 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаа болохыг төлбөр төлөгч талд мэдэгдсэн 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 04-158-8971 дугаартай мэдэгдэх хуудас,
Б.М, А.Н нарын үнэлгээ хүчингүй болгуулахаар 2022 оны 04 сарын 12-ны өдөр гаргасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.1.5-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн 2022 оны 04 сарын 19-ний өдрийн 9640 дугаар бүхий шүүгчийн захирамж,
Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хадны *******,******* тоотын 1 давхар амины орон сууцыг 2022 оны 09 сарын 07-ны өдрийн байдлаар 115,443,000 төгрөгөөр үнэлсэн гэх хөрөнгийн үнэлгээний Хөх Луст ХХК-ийн 2022 оны 09 сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч Н газрын ирүүлсэн баримтууд:
Хариу тайлбар, 2022 оны 06 сарын 06-ны өдрийн итгэмжлэл, шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын 2022 оны ээлжийн амралтын хуваарь,
Тус шүүхийн 2020 оны 03 сарын 09-ний өдрийн 337 дугаартай гүйцэтгэх хуудас, 2020 оны 03 сарын 09-ний өдрийн 101/ШЗ2020/04739 дугаартай шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж,
мөн тус шүүхийн 2020 оны 01 сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00388 дугаартай Талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2020 оны 04 сарын 03-ны өдрийн 20260378 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол,
Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хад *******,******* тоот хаягт байрлах хххххххххххххххххх нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 422,22 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхтэй газар болон мөн хаягт байршилтай 120 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй хувийн сууцны өмчлөгчөөр Б.М 2015 оны 05 сарын 14-ний өдөр бүртгэгдсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,
Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст 2020 оны 06 сарын 09-ний өдөр хүргүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай 4/22844 дугаар бүхий албан бичиг,
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчдод 2020 оны 04 сарын 15-ны өдөр эрх, үүрэг тайлбарласан баримт, төлбөр төлөх хугацааг 2020 оны 11 сар хүртэл хойшлуулах тухай төлбөр төлөгч Б.Мий хүсэлт,
2021 оны 03 сарын 09-ний өдрийн 20260378 дугаар бүхий шийдвэр биелүүлэх мэдэгдэл болон мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,
2021 оны 05 сарын 17-ны өдрийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 02 сарын 24-ний өдрийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл
2022 оны 02 сарын 24-ний өдрийн 20260378/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол болон мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,
2022 оны 03 сарын 09-ний өдрийн 20260378/04 дугаар бүхий эд хөрөнгө хураах тухай тогтоол болон мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,
2022 оны 03 сарын 30-ны өдрийн 3/76 дугаартай шинжээчээр Б******* ХХК-үнэлгээчин С.Мөнхжаргалыг томилсон тогтоол, шинжээчид хууль тайлбарласан тухай баримт, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээч томилох тогтоол гардуулан өгсөн баримт,
Хөрөнгийн үнэлгээний Б******* ХХК-ийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон мөн өдөр нь хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээлцсэн акт,
2022 оны 04 сарын 07-ны өдрийн 4-158/7340, 4-158/7338, 4-158/7339 дугаартай хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлүүд, үнэлгээг талуудад мэдэгдсэн тухай 2022 оны 04 сарын 07-ны өдрийн тэмдэглэл,
2022 оны 04 сарын 28-ны өдрийн 5/44 дугаартай 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоол, анхны албадан дуудлага худалдааг явуулах талаар талуудад мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 04-158/18969, 04-158/8971, 04-158/8970 дугаар бүхий мэдэгдэл болон тэмдэглэл, Хас банкны 2022 оны 10 сарын 27-ны өдрийн 73/1043 тоот тодруулга зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М, А.Н нар нь Н Газарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хад *******,******* тоот хаягт байрлах хххххххххххххххххх нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 422,22 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхтэй газар болон мөн хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай, 120 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн Б******* ХХК-ийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 23-ны өдрийн 388 дугаар бүхий Талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар:
-Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн гаргасан хариуцагч Б.М, А.Н нарт холбогдох 37,644,956.49 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
-Зохигчид дараах нөхцөлөөр эвлэрсэн болохыг үүгээр дурдан: Үүнд:
-Хариуцагч нар 37,644,956.49 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2020 оны 02 сарын 25-ны өдрөөс 2020 оны 06 сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 300,000.00 төгрөгийг төлөх, 2020 оны 07 сарын 25-ны өдрөөс 2020 оны 11 сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр*******,000,000.00 төгрөг төлөх, үлдэх*******,144,956.49 төгрөгийг 2020 оны 12 сарын 25-ны өдөр төлөх,
-Хэрэв хариуцагч нар 37,644,956.49 төгрөгийг дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хад *******,******* тоот хаягт байрлах Ү-2204016051 тоот улсын бүртгэлийн дугаартай, 120 м.кв талбайтай хувийн орон сууц, мөн тус хаягт байрлах хххххххххххх тоот улсын бүртгэлийн дугаартай 422.22 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах.
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн******* дүгээр зүйлийн*******.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416,375.00 төгрөгийн тал хувь 208,187.05 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс, үлдэх 208,187.05 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож,
-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах, хяналтын шатны журмаар болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдаж,
-Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тэдгээрт мэдэгдэн шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэр, 2020 оны 03 сарын 09-ний өдрийн 4739 дугаар бүхий шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 337 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Н газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 сарын 03-ны өдрийн 20260378 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлжээ.
/ХХ-ийн 7-8, 51-61,*******3 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.М, А.Н нарт удаа дараа шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулан өгч ажиллагааны тэмдэглэл үйлдэж байсан талаар төлбөр төлөгч нар маргаагүй.
Төлбөр төлөгч Б.Мий өмчлөлийн дээрхи үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 20260378/158 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 08 сарын 12-ны өдрийн 20260378/02 тоот тогтоолоор хураан авсан ба үүнээс хойш 1 сарын дотор хөрөнгийг зах зээлийн ханшаар үнэлэх ажиллагаа явагдаагүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 сарын 16-ны өдрийн 9/135 дугаартай тогтоолоор дээрхи ажиллагааг хүчингүй болгосон хэмээн хариуцагч Н газрын төлөөлөгч тайлбарласныг нэхэмжлэгч тал эсэргүүцээгүй.
/ХХ-ийн*******0-61 дүгээр тал/
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч А.Н 2020 оны 10 сарын 28, 2020 оны 11 сарын 23-ны өдрүүдэд нийт 255,497 төгрөгийг төлсөн ба үүнээс өөрөөр төлбөр төлөгдөөгүй хэмээн хариуцагч тал тайлбарласан болно.
Төлбөр төлөгч Б.М төлбөрийг 2020 оны 11 сард төлж дуусгах тул 2020 оны 11 сар хүртэл хугацааг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж байжээ.
/ХХ-ийн*******4 дүгээр тал/
2020 оны 02 сарын 24-ний өдрийн 20260378/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч нарын зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хад *******,******* тоот хаягт байрлах хххххххххххххххххх нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 422,22 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхтэй газар болон мөн хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай, 120 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, төлбөр төлөгчид танилцуулан тэмдэглэл үйлджээ.
/ХХ-ийн*******8-70, 73-74 дүгээр тал/
Мөн газрын Эд хөрөнгө хураах тухай 2022 оны 03 сарын 09-ний өдрийн 20260378/04 тоот тогтоолоор битүүмжилсэн хөрөнгийг хураан, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгчид мэдэгджээ.
/ХХ-ийн*******5-66, 75-78, 101 дүгээр тал/
Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарт төлбөрт хураагдсан хөрөнгийн талаарх үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэний дагуу төлбөр төлөгч 180,000,000 төгрөг хэмээн үнийн санал хүргүүлсэн талаараа нэхэмжлэгч тал тайлбарласан болно.
Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2022 оны 03 сарын 30-ны өдрийн 3/76 тоот тогтоолоор төлбөр төлөгч нарын зээлийн гэрээний үүрэгт барьцаалан төлбөрт хураагдсан төлбөр төлөгч Б.Мий өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хад *******,******* тоот хаягт байрлах хххххххххххххххххх нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 422,22 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхтэй газар болон мөн хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай, 120 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдэд зах зээлийн үнэлгээ тогтоох шинжээчээр Б******* ХХК-ийг томилжээ.
/ХХ-ийн 79-81, 102-104 дүгээр тал/
Дээрхи дурдсан ажиллагаануудын талаар төлбөр төлөгч Б.М, А.Н нар гомдол гаргаж байгаагүй тул шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хуульд нийцсэн, хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй.
Б******* ХХК-ийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 22/0010 тоот үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтэд:
-Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хад *******,******* тоот хаягт байрлах хххххххххххххххххх нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 422,22 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхтэй газар болон мөн хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай, 120 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүд нь үнэлгээний зүйл болно.
-Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хад *******,******* тоот хаяг дахь 120 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй хувийн сууц нь 1 м.кв талбай нь 729,651 төгрөг,
729,651 төгрөг*120 м.кв=үнэлэгдэж буй хувийн сууц, газрын хамт зах зээлийн үнэ 87,558,120 төгрөг байна гэжээ.
/ХХ-ийн 142-162 дугаар тал/
Б******* ХХК-ийн үнэлгээчин С.Мөнхжаргал шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:
Би шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу үнэлгээ хийсэн. 2022 оны 03 сарын 30-ны өдөр тухайн газарт очин уг газарт байсан Д.Алтантогоо гэх иргэнийг байлцуулан эд хөрөнгийг үзсэн. Би тухайн хөрөнгийг 2022 оны 04 сарын 06-ны өдрийн байдлаар үнэлсэн.
Уг газарт авто машины граж байсан ба гражийн тухай асуухад төлбөр төлөгч Б.М гражийг барьцаанд байхгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй гэж хэлсэн.
Шийдвэр гүйцэтгэгч газар болон хувийн сууцыг үнэл гэсэн байсан тул уг хөрөнгүүдийг үнэлсэн болно гэжээ.
Б******* ХХК-ийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 22/0010 тоот дүгнэлтийн газрын суурь үнийн тооцоо хэсэгт: Газрын хэмжээ 422,22 м.кв, газрын нэгжийн жишиг үнэ 24,500 төгрөг, газрын эрхийн үнэ цэнэ 10,344,390 төгрөг.
Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу газар нь Баянзүрх дүүргийн 7-р бүсчлэл бөгөөд 1 га талбайн суурь үнэлгээг нь 245,000,000 төгрөгөөр тооцож, 1 м.кв газрын жишиг үнэ 24,500 төгрөгийг 422,22 м.кв талбайд үржүүлэн газрын суурь үнийг 10,344,390 төгрөгөөр тогтоов гэжээ.
/ХХ-ийн 149 дүгээр тал/
Шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний тайланг 2022 оны 04 сарын 06-ны өдөр хүлээн авч төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2022 оны 04 сарын 07-ны өдрийн 4-158/7340, 4-158/7339, 4-158/7338 тоот мэдэгдлийг гардуулан хөрөнгийн үнэлгээг танилцуулан ажиллагааны тэмдэглэл үйлдсэн байна.
/ХХ-ийн 82-86, 105-108 дугаар тал/
Төлбөр төлөгч нар 2022 оны 04 сарын 07-ны өдөр үнэлгээний талаарх мэдэгдлийг гардан авч тус шүүхэд үнэлгээтэй холбоотой гомдлоо 2022 оны 04 сарын 12-ны өдөр гаргахад 2022 оны 04 сарын 19-ний өдрийн 9640 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.1.5-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан бөгөөд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Б.М нар захирамжид заасан зөрчлийг арилган 2022 оны 04 сарын 29-ний өдөр нэхэмжлэлээ дахин гаргажээ.
Дээрхээс дүгнэхэд төлбөр төлөгч Б.М, А.Н нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хуульд заасан хугацаанд үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргасан байна гэж үзлээ.
/ХХ-ийн 1-2, 22-24, 28 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэгч дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ 87,558,120 төгрөгийн 70 хувь*******1,290,684 төгрөгөөр 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 5/44 тоот тогтоолоор шийдвэрлэсэн талаарх 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 4-158/8969, 4-158/8970, 4-158/8971 тоот мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт гардуулсан байна.
2022 оны 05 сарын 12-ны өдрийн 11794 дугаартай шүүгчийн захирамжаар Б.М, А.Н нарын нэхэмжлэлтэй хариуцагч Н газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 23-ны өдрийн 388 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан төлбөр төлөгч Б.М, А.Н нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шархадны *******,******* тоот хаягт байрлах Ү-2204016051 тоот улсын бүртгэлийн дугаартай 120 м.кв талбайтай хувийн сууц, мөн тус хаягт байрлах хххххххххххх дугаартай, 422.22 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газартай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Н газарт даалгасан тул ажиллагаа явагдаагүй ажээ.
2022 оны 05 сарын 13-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг оруулаагүй байна.
/ХХ-ийн 31-33, 87, 109 дүгээр тал /
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны******* дугаар сарын 20-ны өдрийн 182 тоот Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолоор:
Газрын үнэлгээний тойрог-ийг 1 дүгээр хавсралт,
Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ-г 2 дугаар хавсралт,
Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ-г 3 дугаар хавсралт,
Аймгийн төвийн сум, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төв (хот, тосгон, бусад суурины газар)-ийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ-г 4 дүгээр хавсралт,
Чөлөөт бүсийн 1 га газрын суурь үнэлгээ-г 5 дугаар хавсралт,
Бусад сумын төв (хот, тосгон, бусад суурины газар)-ийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ-г******* дугаар хавсралт,
Зам, шугам сүлжээний газрын төлбөр-ийг 7 дугаар хавсралт ёсоор тус тус баталжээ.
Засгийн газрын тогтоолыг эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд /легалинфо.мн/ байршуулсан бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.
Шинжээч нь төлбөрт хураагдсан төлбөр төлөгч Б.Мий өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 9-р хороонд байршилтай, өмчлөх эрхтэй газрын үнэлгээг тогтоохдоо уг тогтоолын 3 дугаар хавсралтад заасны дагуу буюу Нийслэлийн Баянзүрх дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн 7 дугаар бүсчлэлд хамруулан газрын үнэлгээг тогтоосон шалтгаан, үндэслэл тодорхойгүй байна.
Мөн шинжээч нь газрын хэмжээ 422,22 м.кв, газрын нэгжийн жишиг үнэ 24,500 төгрөг, газрын эрхийн үнэ цэнэ 10,344,390 төгрөг гэж дүгнэлтдээ тусгасан атлаа Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хад *******,******* тоот хаяг дахь 120 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй хувийн сууц 1 м.кв талбай нь 729,651 төгрөг, 729,651 төгрөг*120 м.кв=үнэлэгдэж буй хувийн сууц газрын хамт зах зээлийн үнэ 87,558,120 төгрөг байна гэж үнэлсэн нь тодорхойгүй байна.
Дээрхээс үзэхэд 422,22 м.кв талбай бүхий газрыг үнэлэн, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд оруулан тооцсон гэж үзэхээргүй байна.
Мөн тухайн Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хад *******,******* тоот газарт очиход авто машины граж байсан талаар Б******* ХХК-ийн үнэлгээчин С.Мөнхжаргал шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлсэн ба шинжээч нь уг гражийг үнэлэх боломжтой эсэх, гражтай холбоотой мэдээллийг хөрөнгийн үнэлгээний тайландаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу тусгах байжээ.
Дээр дурьдсан байдлуудаас дүгнэж үзэхэд төлбөр төлөгч нарын төлбөрт хураагдсан хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно,
8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасантай болон мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 9.2.3-т заасан шаардлагад нийцээгүй байна.
Мөн шинжээч Б******* ХХК нь дүгнэлтдээ мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.5-д Хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт,
9.3.6-д Хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаархи мэдээлэл,
9.3.8-д Хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл,
9.3.9-д Хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, горим, тэдгээрийн нийцтэй байдал,
9.3.10-т Хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ,
9.3.11-т Хөрөнгийн үнэлгээг энэ хуульд заасан стандарт, аргачлалын дагуу хийсэн талаархи үнэлгээчний мэдэгдэл зэргийг бүрэн гүйцэд тусгаагүй гэж үзэхээр байна.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 23-ны өдрийн 388 дугаар бүхий Талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжжийн дагуу хариуцагч Б.М, А.Н нараас 37,644,956.49 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн төлбөрт барьцаалсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн, хураасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй байна.
Н газар нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн Үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүй тул төлбөр төлөгч нарын төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Б******* ХХК-ийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хадны *******,******* тоотын 1 давхар амины орон сууцыг 2014 оны 04 сарын 08-ны өдрийн байдлаар М******* ХХК 88,700,000 төгрөгөөр, мөн амины орон сууцыг 2022 оны 09 сарын 07-ны өдрийн байдлаар Хөх луст ХХК 115,443,000 төгрөгөөр үнэлсэн гэх ба энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлэгдсэн эсэх нь тодорхойгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос хойш******* сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заажээ.
Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Б******* ХХК 2022 оны 04 сарын 06-ны өдөр үнэлэн үүнээс хойш төлбөр төлөгч нар үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд 2022 оны 04 сарын 29-ний өдөр гарган 2022 оны 05 сарын 06-ны өдрийн 11284-р захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шиийдвэрлэх ажиллагаа явагдсан нь дээр дурдсан дахин үнэлгээ тогтоолгох үндэслэлд хамаарахгүй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М, А.Н нарын төлбөрт барьцаалсан Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хад *******,******* тоот хаягт байрлах хххххххххххххххххх нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 422,22 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхтэй газар болон мөн хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай, 120 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн Б******* ХХК-ийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.М, А.Н нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Тус шүүхийн 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 11794 дугаартай шүүгчийн захирамжаар Б.М, А.Н нарын нэхэмжлэлтэй хариуцагч Н газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 23-ны өдрийн 388 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан төлбөр төлөгч Б.М, А.Н нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шархадны *******,******* тоот хаягт байрлах Ү-2204016051 тоот улсын бүртгэлийн дугаартай 120 м.кв талбайтай хувийн сууц, мөн тус хаягт байрлах хххххххххххх дугаартай, 422.22 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газартай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Н газарт даалгасан бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
| 2022 оны 11 сарын 02 өдөр | Дугаар 101/ШШ2022/04614 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: -, Б.М нар-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүцэтгэх газар-Төрийн байгууллага-д холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: - нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.М нар-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүцэтгэх газар-Төрийн байгууллага-н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1.
2.
3.
ДАРГАЛАГЧ Н.САРАНГҮН