Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Дэчмаа

Улсын яллагч: Д.Цогжавхлан.

Хохирогч: *******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч, Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******./******* регистрийн дугаартай /

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн орой 20 цагийн орчим Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Цагаан цахир” уурхайгаас Баянхонгор аймаг руу автомашинаар ирж явах замдаа *******тэй маргалдаж автомашины жолоо булаацалдаж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар *******ийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Яллах нотлох баримт:

 Хохирогч *******ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

 ...2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд би ******* ахтай утсаар яриад гэртээ байна гэхээр нь тэднийд очсон. Би ******* ахын гэрт ирэхэд *******, Батбаяр нар байсан. Гэхдээ би Батбаярыг бол сайн танихгүй, зүс мэднэ. Батбаяр намайг ороход нэг шил архи дөнгөж задлаад сууж байсан. Батбаяр надад хийж өгсөн. Би ******* ахыг “Цагаан цахир ороод ирье, та унаа олоод өгөх үү, чулуу авчирч тээрмийн газар оруулаад ирье” гэтэл ******* ах “за тэгье, би хүнээс асууя” гэж хэлээд гараад явсан.

...Тэгээд Батсайхан, Батбаяр, ******* бид 4 хойшоо “Цагаан цахир”-ын уурхай руу явсан замдаа бензин аваад тал шил архи Батбаяр бид 2 машины хойно суугаад уух гэтэл аяга байхгүй байхаар нь амаар нь уусан. Тэгээд би тасарсан байсан. 2017 оны 05 дугаар сарын 04-ний өглөө гэртээ сэрэхэд манай хадам ах хөдөөнөөс ирсэн гэхээр нь босоод иртэл “наад нүүр ам чинь яасан юм бэ” гэхээр нь би толинд хартал нүүр ам хөхөрсөн хавдсан байдалтай байсан. Тэгээд би Батсайхан ах руу яриад “юу болов яав” гэтэл Батсайхан ах “чиний буруу болсон, *******ын машины жолоо булаацалдаад ******* чамайг цохисон юм” гэхээр нь би “за тэр хүнээ ирээд уулзчих” гэж хэл гэсэн. ******* тухайн өдрийн орой 17 цагийн орчимд ирсэн юм. *******, Батсайхан ах 2 манайд ирсэн. Намайг “чиний буруу, чи өөрөө жолоо булаацалдсан” гэсэн. Би эвлэрээгүй хоорондоо маргалдсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн юм ... гэсэн мэдүүлэг./хх-ийн 15-17/,

 Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 03-нд миний таньдаг хүн “Цагаан цахир” гэдэг газарт чулуу гаргасан байгаа чи очиж аваад тээрэмд оруулаадах уу гээд утсаар ярихаар нь би унаа хайгаад ******* ахынд очсон. Батсайхан ахынд очиход *******, Батбаяр хоёр байсан. Батбаяр нь шил архи задлаад ууж байсан. Тэгээд би ийм ажил байна гэхэд хүмүүс рүү ярьж байгаад би нэг унаа олоод ирье гээд гараад явсан. Тэр хооронд нь Батбаяр бид хоёр архи ууж дуусгаад. Би цалингийн зээл тушаахаар явж байгаад архи уусан болохоор эхнэр аашлах байх гэж бодоод “Дэлгэрэх” захаас 1 шил архи аваад буцаад гэрт нь ирэхэд Батсайхан ах ирээгүй байсан. Тэгээд тэднийд нөгөө архиа уугаад сууж байсан чинь ******* ах ирсэн унаа олсон явахаар боллоо архиа боль гэсэн тэгээд ******* ирсэн тэгээд бид 3 шууд гарч суугаад колонк дээр очиж бензин хийгээд “Цагаан цахир” явсан. Тэгэхэд би өглөө унд хоол уугаагүй нэлээн согтсон байдалтай байсан замдаа Батбаяртай архи ууж явахдаа зарим юм аа сайн санахгүй орж гараад яваад байсан. Тэгээд оройхон сэргэсэн чинь толгой тархи өвдөөд Диназовартай паркын тэнд сууж байсан тэгээд утас байсан тул эхнэрлүүгээ ярьж “би энд хүнд зодуулсан, явж чадахгүй байна” гэсэн тэгээд эхнэр ирж аваад 22 цагийн үед гэртээ очсон, зарим зүйлээ санахгүй байсан маргааш нь эхнэр нүүр ам чинь яасан юм бэ гэсэн тэгээд харахад нүүр тэгширсэн байсан тэгээд би Батсайхан ахтай ярьж та чинь яагаад ингээд зодсон юм бэ гэсэн чинь “би зодоогүй ******* зодсон” гэсэн тэгээд ирж уулз гэж хэлээдэх гэсэн тэгсэн нэлээн орой 17 цаг үед ******* ирээд “чамаас болж зодсон чиний хохь тийм учраас ганц шил архи уувал уугаад салъя” гэсэн тийм зүйл байхгүй гээд бид 2-ийн хооронд маргаан үүсээд явсан буцаж ирэх байх гээд 2-3 хоног харсан ба миний өөрийн бие их өвдөж босож чадахгүй байсан тул 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэгт очиж үзүүлсэн. Энэ залуу ирж уулзсан бол би бас адилхан эр хүн тохирч болох байсан ийм болтол нь зодчихоод зодоогүй гэж байгаад нь би гомдолтой байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******: хавтаст хэргийн 6, 21 хуудас дахь бичмэл нотлох баримт болон хохирол нэхэмжлэлийн талаарх 6 хуудас нотлох баримт шинээр гаргаж бичмэл нотлох баримтыг шинжлэн судлуулав.

 Гэрч *******ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

 ...2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Батбаяр, Батмөнх, ******* бид дөрөв “Цагаан цахир” алтны уурхай руу явсан. Тэгээд “Цагаан цахир”-ын урд дөрөлжөөр урагшаа даваад зүүн талын жалганд очтол Батмөнхийн яриад байсан чулуу байхгүй учраас шууд аймгийн төв рүү явсан. Замд Батмөнх, Батбаяр нар хойд суудал дээр архи уугаад явсан. “Нарийн”-ы гүүр даваад явж байтал Батмөнх, Батбаярыг 2000 төгрөг хулгайлсан гэж дайраад байсан. Хэсэг явж байснаа *******ын машины рүлиэс “Би эрүүл, чи согтуу байна. Би машин барина” гэж булаацалдсан. ******* машинаа зогсоогоод эргэж хараад Батмөнхийн нүүрэнд гараараа гурван удаа цохисон. Цохихоос өмнө Батмөнх *******ын нүүр рүү нулмисан, тэгснээ рүль булаацалдсан. *******, Батмөнхийн нүүр рүү гурван удаа цохисноос өөрөөр зодож цохисон асуудал гаргаагүй. Батмөнхийн баруун талын хөмсөгний дээд тал халцарсан байсан. Тэд хоорондоо маргалдсан зүйлгүй. Батмөнх *******ыг чи согтуу байна би эрүүл байна би машин барина гээд суудлын голоор орж ирээд байснаа *******ын нүүр рүү нулимахад ******* Батмөнхийн нүүрэнд цохисон... Тэр 2 хоорондоо огт хэрэлдэж маргалдаагүй юм. *******ын дээлний заамыг нь Батмөнх бол татаж байгаад урсан юм.Тэгээд манайд орой 19 цагийн орчим эргэж ирсэн юм. Тэгээд манайд 30 орчим болоод л гараад явсан. Би хойноос нь гарсны дараа нь Батмөнхийн утас руу залгахад “Хөх толгойд явна, гэртээ очоод залгая” гэж байсан юм. ..Тэрнээс хойш Батмөнх 22 цагийн үед ээжийнд орж ирсэн юм. Тэгэхдээ нүүр ам нь цус болсон орж ирээд намайг сурсан гэж байсан юм. гэх мэдүүлэг./хх-ийн 20-22/,

Гэрч н хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

Би *******тэй 2006 онд гэр бүл болж 11 жил хамт амьдарч байна. ******* хүнд тусархуу, цайлган сэтгэлтэй, ажилсаг, зүгээр суудаггүй, худлаа огт ярьдаггүй, шударга зантай хүн байгаа юм. 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13 цагийн үед ******* утсаар “Цагаан цахир” явж байна гэж хэлсэн. Тэр өдрийн орой 21 цаг өнгөрч байхад ******* “би хүнд зодуулсан ирээд ав” гэхээр нь түүнийг аваад гэртээ ирэхэд хувцас нь цус болсон нүүр, нүд ам хөхөрсөн байдалтай байсан. Батмөнх надад хэлэхдээ Батсайхан ахтай хамт явсан жолооч намайг зодсон гэж хэлсэн. Би *******тай утсаар ярихад “ хэлдэг газар нь хэл, наад хүн чинь машины рүль булаацалдаад өөрөө эхэлсэн, сүртэй юм би 2-3 удаа цохисон гэж байсан. *******ийн биеийн байдал зовиуртай гэртээ байгаа. Эм тарианд 300 000 төгрөг зарцуулсан. Улаанбаатар хотод тархины зураг авахуулах шаардлагатай байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24/,

 Баянхонгор аймаг дахь ШША-ны 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 214 дугаартай шинжээчийн “1.*******ийн биед тархи доргилт, дээд баруун 1-р шүдний эмтрэл, уруулд шарх, баруун, зүүн, нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. 

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.    

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.  

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.                   

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх байх боломжтой” гэх дүгнэлт. /хх-ийн 28-29/,

Шүүгдэгч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би гэртээ байж байтал Батсайхан гээд таньдаг ах миний утас руу 17 цагийн орчим залгаад “Цагаан цахир” яваад ирье, хөлс мөнгийг чинь өгнө” гээд ярихаар нь би зөвшөөрөөд Батсайхан ах, Батмөнх, Батбаяр 3 гэрээс нь гарч ирсэн. Би Батбаярыг бол огт танихгүй. Батмөнхийг бол зүс таньдаг. Миний эзэмшлийн 64-61УБӨ улсын дугаартай цагаан өнгийн “Верна аксент” маркын тээврийн хэрэгслээр явсан юм. Батсайхан ахынхаас гарч ирэхдээ л Батбаяр, Батмөнх 2 архи уусан байдалтай халамцуухан гарч ирсэн. Тэгээд Баян-Овоо сум өнгөрөөд явж байтал машины хойно Батмөнх, Батбаяр 2 нэг шил архи гаргаад ууж эхэлсэн юм. Тэгээд “цагаан цахир”-ын газар очоод олон айлуудын зүүн урд талд нэг жалганд чулуу нь байгаа гээд Батмөнх хэлэхээр нь тэр жалганд очтол чулуу нь байхгүй байсан. Тэгээд аймгийн төв рүү буцаад явж байхад Батмөнх намайг “чи согтуу байна би машин барина” гээд урд 2 суудлын дундуур биеэрээ орж ирээд байсан. Батсайхан ах түүнийг 2-3 удаа түлхсэн. ******* машины рүль булаалцалдаад замаас гаргасан. Батсайхан ах Батмөнхийг хойшоо суу гээд түлхэхэд миний дээлийн энгэрээс татаж урахаар нь би машинаа зогсоотол ******* суудлын дундуур орж ирээд машины түлхүүр татаад хугалсан. Би “яаж байгаа юм” гээд хартал ******* миний нүүр рүү нэг удаа нулимахад миний уур хүрээд *******ийн нүүрэнд 2-3 удаа цохисон.

...*******ийн эрх чөлөөнд халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэрэгт сэжиглэн шалгаж байгааг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг. /хх-ийн 36-37, 41-42/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Тэр өдөр ******* гэдэг хүн намайг “Цагаан цахир” яваад өгөөч гэж гуйсан юм. Гэрт нь яваад очсон чинь Батмөнх, Батбаяр гэж 2 хүн байсан архи уусан шинжтэй байсан тэгээд “Цагаан цахир” гараад явсан ******* ярихдаа “хүн чулуу гаргаад тавьсан байх ёстой” гээд явсан ба очиход жалганд нь чулуу нь байхгүй байсан, замдаа 1 шил архитай явсан ард уугаад яваад байсан бид “Цагаан цахир”-аас буцаад явсан. Батмөнх нь замдаа “би машин барина чи машин барьж чадахгүй байна” гээд рүль булаацалдаад тэгээд сүүлд нь замаас гаргаад хажууд суусан ******* ах боль гэж хойш нь хориод дийлээгүй суудлын гол руу орж ирж танидаг. булаацалдаад байсан тэгээд эргээд харсан чинь дээлийн энгэрээс заамдаж аваад дээлийн энгэр урсан яаж байгаа юм гээд хойш түлхсэн чинь буцаж орж ирээд нүүр лүү нулимахаар нь би машинаа зогсоосон тэгтэл машины түлхүүр татаж хугалаад тэгээд дахин нүүрлүү нулимахаар нь би 2-3 удаа дух руу нь цохисон гэв.

Шинжээч эмч ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

Шүдний хугарал гэдэг нь шүдний хүзүү их бие, ёзоор хэсгээр бүрэн хугарч унахыг хэлнэ. Харин шүдний эмтрэл гэдэг нь шүдний хазах хэсгийн гадаргуу бага зэрэг үйрч унахыг хэлнэ. *******ийн шүдийг үзэхэд дээд баруун нэгдүгээр шүд хазах хэсгээр эмтэрсэн байсан тул 1 дүгээр шүдний эмтрэл гэж дүгнэлт гаргасан. Шүдний эмтрэл, хугарал хоёр хөнгөн зэрэгт хамаарна гэх мэдүүлэг. /хх-ийн 57/,

 Цагаатгах буюу хөнгөрүүлэх талын нотлох баримт:

 Гэрч *******ы хэрэг бүртэлтийн шатанд өгсөн:

 ...2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Батбаяр, Батмөнх, ******* бид дөрөв “Цагаан цахир” алтны уурхай руу явсан. Тэгээд “Цагаан цахир”-ын урд дөрөлжөөр урагшаа даваад зүүн талын жалганд очтол Батмөнхийн яриад байсан чулуу байхгүй байсан учраас шууд аймгийн төв рүү явсан. Замд Батмөнх, Батбаяр нар хойд суудал дээр архи уугаад явсан. Нарийний гүүр даваад явж байтал Батмөнх, Батбаярыг 2000 төгрөг хулгайлсан гэж дайраад байсан. Хэсэг явж байснаа *******ын машины рүлиэс “Би эрүүл, чи согтуу байна. Би машин барина” гэж булаацалдсан. ******* машинаа зогсоогоод эргэж хараад Батмөнхийн нүүрэнд гараараа гурван удаа цохисон. Цохихоос өмнө Батмөнх, *******ын нүүр рүү нулимсан, тэгснээ рүль булаацалдсан. *******, Батмөнхийн нүүр рүү гурван удаа цохисноос өөрөөр зодож цохисон асуудал гараагүй. Батмөнхийн баруун талын хөмсөгний дээд тал халцарсан байсан. Тэд хоорондоо маргалдсан зүйлгүй. Батмөнх *******ыг “чи согтуу байна би эрүүл байна би машин барина” гээд суудлын голоор орж ирээд байснаа *******ын нүүр рүү нулимахад ******* Батмөнхийн нүүрэнд цохисон...Тэр 2 хоорондоо огт хэрэлдэж маргалдаагүй юм. *******ын дээлний заамыг нь Батмөнх бол татаж байгаад урсан юм.Тэгээд манайд орой 19 цагийн орчим эргэж ирсэн юм. Тэгээд манайд 30 орчим болоод л гараад явсан. Би хойноос нь гарсны дараа нь Батмөнхийн утас руу залгахад “Хөх толгойд явна, гэртээ очоод залгая” гэж байсан юм. ..Түүнээс хойш Батмөнх 22 цагийн үед ээжийнд орж ирсэн юм. Тэгэхдээ нүүр ам нь цус болсон орж ирээд намайг сурсан гэж байсан юм. гэх мэдүүлэг./хх-ийн 20-22/,

Гэрч ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ******* гэх хүн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бусдад зодуулсан гэсэн өгүүлэмжтэйгээр үзүүлсэн. Үзлэгээр *******ийн 2 нүдний дээд доод зовхи хөхөрсөн. Духны баруун тал хавдаж дээд уруул язарсан, үүдэн дээд нэг шүд сэтэрч хугарсан тархины доргилт дунд зэрэг үүссэн байсан. *******ийн шүдний сэтэрч хугарсан гэмтлийг шүдний эмчийн үзлэгийг үндэслэн бичсэн бөгөөд шүд ёзоороор биш хазах хэсгээр сэтэрсэн байсан. Энэ гэмтэл нь гадны нөлөөллөөс үүссэн шүдний хазах хэсгийн сэтэрсэн хугарал байсан. гэх мэдүүлэг. /хх-ийн 55-56/,

Гэрч н хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

Би *******тэй 2006 онд гэр бүл болж 11 жил хамт амьдарч байна. ******* хүнд тусархуу, цайлган сэтгэлтэй, ажилсаг, зүгээр суудаггүй, худлаа огт ярьдаггүй, шударга зантай хүн байгаа юм. 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13 цагийн үед ******* утсаар “Цагаан цахир” явж байна гэж хэлсэн. Тэр өдрийн орой 21 цаг өнгөрч байхад ******* “би хүнд зодуулсан ирээд ав” гэхээр нь түүнийг аваад гэртээ ирэхэд хувцас нь цус болсон нүүр, нүд ам хөхөрсөн байдалтай байсан. Батмөн надад хэлэхдээ Батсайхан ахтай хамт явсан жолооч намайг зодсон гэж хэлсэн. Би *******тай утсаар ярихад “ хэлдэг газар нь хэл, наад хүн чинь машины рүль булаацалдаад өөрөө эхэлсэн, сүртэй юм би 2-3 удаа цохисон гэж байсан. *******ийн биеийн байдал зовиуртай гэртээ байгаа. Эм тарианд 300 000 төгрөг зарцуулсан. Улаанбаатар хотод тархины зураг авахуулах шаардлагатай байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24/,

М. Батбаяр хэрэг бүртгэлтэнд өгсөн тайлбартаа: “2017 оны 05 сарын 03-ний өдөр би Батсайхан ахынд байж байтал Батмөнх ирээд нэг шил архи бид 2 хувааж уусан юм....Тэгээд Батсайхан ах унаа олоод ******* ирээд бид 4 “Цагаан цахир” луу явсан тэгээд тэндээс чулуу авна гээд очиход юу ч байгаагүй юм. Тэгээд наашаа аймгийн төв рүү хөдлөөд явж байтал над руу хулгайч энэ тэр гээд дайраад байсан...тэгээд би унтаад өгсөн юм. Замдаа юу болсон талаар ч мэдээгүй юм. Хэн нь хэнтэйгээ зодолдсон эсэхийг мэдээгүй аймгийн төв рүү орж ирээд би Батсайхан ахынд ороод унтаад өгсөн юм...Замдаа Батмөнх машины жолоо булаацалдсан гэж л байсан” гэх тайлбар /хх-ийн 10-11/

 Баянхонгор аймаг дахь ШША-ны 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 214 дугаартай шинжээчийн:  

“1.*******ийн биед тархи доргилт, дээд баруун 1-р шүдний эмтрэл, уруулд шарх, баруун, зүүн, нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон.                                                     

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.                       

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.              

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.                   

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх байх боломжтой” гэх дүгнэлт. /хх-ийн 28-29/,

 Дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт /хх-ийн 50/, Хүсэлтийг хангахаас татгалзах тогтоол /хх-ийн 52/, хариу мэдэгдэх тухай бичиг /хх-ийн 53/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, урьд ял шалгах хуудас /хх-ийн 44/, Баянхонгор аймгийн 9 дүгээр багийн засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 345 дугаар албан бичиг /хх-ийн 45/, Голомт банкны 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10/227 дугаар тодорхойлолт /хх-ийн 46/, Төрийн банкны 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар тодорхойлолт /хх-ийн 47/, Дорнод аймгийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 224 дүгээр тодорхойлолт /хх-ийн 48/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 49/,

Хохирогч *******ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

 ...2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд би ******* ахтай утсаар яриад гэртээ байна гэхээр нь тэднийд очсон. Би ******* ахын гэрт ирэхэд *******, Батбаяр нар байсан. Гэхдээ би Батбаярыг бол сайн танихгүй, зүс мэднэ. Батбаяр намайг ороход нэг шил архи дөнгөж задлаад сууж байсан. Батбаяр надад хийж өгсөн. Би ******* ахыг “Цагаан цахир ороод ирье, та унаа олоод өгөх үү, чулуу авчирч тээрмийн газар оруулаад ирье” гэтэл ******* ах “за тэгье, би хүнээс асууя” гэж хэлээд гараад явсан.

 ...Тэгээд Батсайхан, Батбаяр, ******* бид 4 хойшоо “Цагаан цахир”-ын уурхай руу явсан замдаа бензин аваад тал шил архи Батбаяр бид 2 машины хойно суугаад уух гэтэл аяга байхгүй байхаар нь амаар нь уусан. Тэгээд би тасарсан байсан. 2017 оны 05 дугаар сарын 04-ний өглөө гэртээ сэрэхэд манай хадам ах хөдөөнөөс ирсэн гэхээр нь босоод иртэл “наад нүүр ам чинь яасан юм бэ” гэхээр нь би толинд хартал нүүр ам хөхөрсөн хавдсан байдалтай байсан. Тэгээд би Батсайхан ах руу яриад “юу болов яав” гэтэл Батсайхан ах “чиний буруу болсон, *******ын машины жолоо булаацалдаад ******* чамайг цохисон юм” гэхээр нь би “за тэр хүнээ ирээд уулзчих” гэж хэл гэсэн. ******* тухайн өдрийн орой 17 цагийн орчимд ирсэн юм. *******, Батсайхан ах 2 манайд ирсэн. Намайг “чиний буруу, чи өөрөө жолоо булаацалдсан” гэсэн. Би эвлэрээгүй хоорондоо маргалдсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн юм ... гэсэн мэдүүлэг./хх-ийн 15-17/,

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 03-нд миний таньдаг хүн “Цагаан цахир” гэдэг газарт чулуу гаргасан байгаа чи очиж аваад тээрэмд оруулаадах гээд утсаар ярихаар нь би унаа хайгаад ******* ахынд очсон. Батсайхан ахынд очиход *******, Батбаяр хоёр байсан. Батбаяр нь шил архи задлаад ууж байсан. Тэгээд би ийм ажил байна гэхэд хүмүүс рүү ярьж байгаад би нэг унаа олоод ирье гээд гараад явсан. Тэр хооронд нь Батбаяр бид 2 тэр архийг уучихаад надад эхнэр цалингийн зээлэнд хийгээрэй гээд 400.000 төгрөг өгсөн байсан түүнийг өгчихөөд ирье гээд явж байгаад архи уусан болохоор эхнэр аашлах байх гэж бодоод “Дэлгэрэх” захаас 1 шил архи аваад буцаад гэрт нь ирэхэд Батсайхан ах ирээгүй байсан. Тэгээд тэднийд нөгөө архиа уугаад сууж байсан чинь ******* ах ирсэн унаа олсон явахаар боллоо архиа боль гэсэн тэгээд ******* ирсэн тэгээд бид 3 шууд гарч суугаад колонк дээр очиж бензин хийгээд “Цагаан цахир” явсан. Тэгэхэд би өглөө унд хоол уугаагүй нэлээн согтсон байдалтай байсан замдаа Батбаяртай архи ууж явахдаа зарим юм аа сайн санахгүй орж гараад яваад байсан. Тэгээд оройхон сэргэсэн чинь толгой тархи өвдөөд Диназовартай паркын тэнд сууж байсан тэгээд утас байсан тул эхнэрлүүгээ ярьж “би энд хүнд зодуулсан, явж чадахгүй байна” гэсэн тэгээд эхнэр ирж аваад 22 цагийн үед гэртээ очсон, зарим зүйлээ санахгүй байсан маргааш нь эхнэр “нүүр ам чинь яасан юм бэ” гэсэн тэгээд харахад нүүр тэгширсэн байсан тэгээд би Батсайхан ахтай ярьж та чинь яагаад ингээд зодсон юм бэ гэсэн чинь “би зодоогүй, ******* зодсон” гэсэн тэгээд ирж уулз гэж хэлээдэх гэсэн тэгсэн нэлээн орой 17 цаг үед ******* ирээд “чамаас болж зодсон чиний хохь тийм учраас ганц шил архи уувал уугаад салъя” гэсэн тийм зүйл байхгүй гээд бид 2-ийн хооронд маргаан үүсээд явсан буцаж ирэх байх гээд 2-3 хоног харсан ба миний өөрийн бие их өвдөж босож чадахгүй байсан тул 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэгт очиж үзүүлсэн. Энэ залуу ирж уулзсан бол би бас адилхан эр хүн тохирч болох байсан ийм болтол нь зодчихоод зодоогүй гэж байгаад нь би гомдолтой байна гэв.

Шүүгдэгч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би гэртээ байж байтал Батсайхан гээд таньдаг ах миний утас руу 17 цагийн орчим залгаад “Цагаан цахир” яваад ирье, хөлс мөнгийг чинь өгнө” гээд ярихаар нь би зөвшөөрөөд Батсайхан ах, Батмөнх, Батбаяр 3 гэрээс нь гарч ирсэн. Би Батбаярыг бол огт танихгүй. Батмөнхийг бол зүс таньдаг. Миний эзэмшлийн 64-61УБӨ улсын дугаартай цагаан өнгийн “Верна аксент” маркын тээврийн хэрэгслээр явсан юм. Батсайхан ахынхаас гарч ирэхдээ л Батбаяр, Батмөнх 2 архи уусан байдалтай халамцуухан гарч ирсэн. Тэгээд Баян-Овоо сум өнгөрөөд явж байтал машины хойно Батмөнх, Батбаяр 2 нэг шил архи гаргаад ууж эхэлсэн юм. Тэгээд “цагаан цахир”-ын газар очоод олон айлуудын зүүн урд талд нэг жалганд чулуу нь байгаа гээд Батмөнх тэгээд байхаар нь тэр жалганд очтол чулуу нь байхгүй байсан. Тэгээд аймгийн төв рүү буцаад явж байхад Батмөнх намайг “чи согтуу байна би машин барина” гээд урд 2 суудлын дундуур биеэрээ орж ирээд байсан. Батсайхан ах түүнийг 2-3 удаа түлхсэн. ******* машины рүль булаалцалдаад замаас гаргасан. Батсайхан ах Батмөнхийг хойшоо суу гээд түлхэхэд миний дээлийн энгэрээс татаж урахаар нь би машинаа зогсоотол ******* суудлын дундуур орж ирээд машины түлхүүр татаад хугалсан. Би яаж байгаа юм гээд хартал ******* миний нүүр рүү нэг удаа нулимахад миний уур хүрээд *******ийн нүүрэнд 2-3 удаа цохисон.

...*******ийн эрх чөлөөнд халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэрэгт сэжиглэн шалгаж байгааг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг. /хх-ийн 36-37, 41-42/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Тэр өдөр ******* гэдэг хүн намайг “Цагаан цахир” яваад өгөөч гэж гуйсан юм. Гэрт нь яваад очсон чинь Батмөнх, Батбаяр гэж 2 хүн байсан архи уусан шинжтэй байсан тэгээд “Цагаан цахир” гараад явсан ******* ярихдаа “хүн чулуу гаргаад тавьсан байх ёстой” гээд явсан ба очиход жалганд нь чулуу нь байхгүй байсан, замдаа 1 шил архитай явсан ард уугаад яваад байсан бид “Цагаан цахир”-аас буцаад явсан. Батмөнх нь замдаа “би машин барина чи машин барьж чадахгүй байна” гээд рүль булаацалдаад тэгээд сүүлд нь замаас гаргаад хажууд суусан ******* ах боль гэж хойш нь хориод дийлээгүй, суудлын гол руу орж ирж рүль булаацалдаад байсан тэгээд эргээд харсан чинь дээлийн энгэрээс заамдаж аваад дээлийн энгэр урсан “яаж байгаа юм” гээд хойш түлхсэн чинь буцаж орж ирээд нүүр лүү нулимахаар нь би машинаа зогсоосон тэгтэл машины түлхүүр татаж хугалаад тэгээд дахин нүүрлүү нулимахаар нь би 2-3 удаа дух руу нь цохисон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн орой 20 цагийн орчим Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Цагаан цахир” уурхайгаас Баянхонгор аймаг руу автомашинаар ирж явах замдаа *******тэй маргалдаж автомашины жолоо булаацалдаж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар *******ийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд болох хохирогч *******ийн мэдүүлэг, гэрч *******ы мэдүүлэг, гэмтлийн эмч ийн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ******* шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* гаргасан хүсэлтэдээ: Гэм буруугийн талаар ярих зүйлгүй. Эхний удаад шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтаар хохирлоо нэхэмжилж байна. Цаашид гаргах хохирлоо баримт бүрдүүлж нэхэмжилнэ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр гаргасан дүгнэлтдээ: Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч *******ийн үйлдлийг таслан зогсоох гэж ******* түүний нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Хохирогч ******* *******ын унаж явсан машины рүлийг булаацалдсан байдаг. Хэрэв түүний үйлдлийг таслан зогсоогоогүй бол осол гарч болзошгүй байсан тул эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.15-т зааснаар хохирогчийн хууль бус үйлдлээс болж тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Мөн эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлд зааснаар гарцаагүй байдал үүссэн гэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх боломжгүй байх тул шүүгдэгч *******ыг гэм буруугүй гэж үзэж байна гэв.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж гэм бурууг тооцуулахаар улсын яллагчаас гаргасан дүгнэлт нь үндэслэлгүй байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг гэм буруугүй гэж үзэж дүгнэлээ.

Учир нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3-д “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ...бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 29 дүгээр зүйлийн 2-д “Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шаардлага, нийгмийн хэв журам,...хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй” Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан “хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй” гэж тус тус заасан бөгөөд жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодож байхад нь хохирогч машины рулийг хажуугаас булаацалдсан үйлдлийн улмаас учирч болж магадгүй байсан хохирлоос бага хэмжээний хохирол учруулсан нь гэрч *******ы “...2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Батбаяр, Батмөнх, ******* бид дөрөв “Цагаан цахир” алтны уурхай руу явсан. ...Замд Батмөнх, Батбаяр нар хойд суудал дээр архи уугаад явсан. “Нарийн”-ы гүүр даваад явж байтал Батмөнх, Батбаярыг 2000 төгрөг хулгайлсан гэж дайраад байсан. Хэсэг явж байснаа *******ын машины рүлиэс “Би эрүүл, чи согтуу байна. Би машин барина” гэж булаацалдсан. ******* машинаа зогсоогоод эргэж хараад Батмөнхийн нүүрэнд гараараа гурван удаа цохисон. Цохихоос өмнө Батмөнх *******ын нүүр рүү нулимсан, тэгснээ рүль булаацалдсан.

... Батмөнхийн баруун талын хөмсөгний дээд тал халцарсан байсан. ... Батмөнх *******ыг “чи согтуу байна би эрүүл байна би машин барина” гээд суудлын голоор орж ирээд байснаа *******ын нүүр рүү нулимахад ******* Батмөнхийн нүүрэнд цохисон...Тэр 2 хоорондоо огт хэрэлдэж маргалдаагүй юм. *******ын дээлийн заамыг нь Батмөнх бол татаж байгаад урсан юм.Тэгээд манайд орой 19 цагийн орчим эргэж ирсэн юм. Тэгээд манайд 30 орчим болоод л гараад явсан. Би хойноос нь гарсны дараа нь Батмөнхийн утас руу залгахад “Хөх толгойд явна, гэртээ очоод залгая” гэж байсан юм. ..Түүнээс хойш Батмөнх 22 цагийн үед ээжийнд орж ирсэн юм. Тэгэхдээ нүүр ам нь цус болсон орж ирээд намайг сурсан гэж байсан юм.гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/ М. Батбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн тайлбарт: “2017 оны 05 сарын 03-ний өдөр би Батсайхан ахынд байж байтал Батмөнх ирээд нэг шил архи бид 2 хувааж уусан юм....Тэгээд Батсайхан ах унаа олоод ******* ирээд бид 4 “Цагаан цахир” луу явсан тэгээд тэндээс чулуу авна гээд очиход юу ч байгаагүй юм. Тэгээд наашаа аймгийн төв рүү хөдлөөд явж байтал над руу хулгайч энэ тэр гээд дайраад байсан...тэгээд би унтаад өгсөн юм. Замдаа юу болсон талаар ч мэдээгүй юм. Хэн нь хэнтэйгээ зодолдсон эсэхийг мэдээгүй аймгийн төв рүү орж ирээд би Батсайхан ахынд ороод унтаад өгсөн юм...Замдаа Батмөнх машины жолоо булаацалдсан гэж л байсан” гэх тайлбар /хх-ийн 10-11/ зэргээр нотлогдож байна. Хохирогч ******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч гэж ....тээврийн хэрэгслээр зорчигчийг хэлнэ” гэсэн нэр томьёонд багтаж байгаа бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “ Иргэн...замын хөдөлгөөнд оролцогчид хөдөлгөөний тухай хууль тогтоомж зөрчихийг аливаа хэлбэрээр албадан тулгахыг хориглоно” гэж замын хөдөлгөөний оролцогчийн үүргийг хуульчлан заасныг хохирогч нь зөрчих үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1-д “хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална” гэж заасан бөгөөд тухайн хэргийн нөхцөлд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж тээврийн хэрэгслийн рулийг булаацалдаж улмаар осол гарч бусдын амь насанд аюул тохиолдож болох байсан байж магадгүй хохирлоос бусдыг болон өөрийгөө хамгаалах, гарцаагүй байдлын улмаас гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж шүүх үзлээ.

Хавтас хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал / ....эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотлоогүй гэж шүүх үзлээ.

Прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд хохирогч *******ийн нэрийг “Баянмөнх” гэж / хх-ийн 67/ огт өөр хохироогүй, гэмт хэрэгт хамааралгүй хүний нэрийг бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-д заасан шаардлагыг хангаагүй яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд прокурор нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд байхдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4-д заасан “...үг үсэг...зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах” талаар шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргаж уг алдааг засуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина” мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 2-д “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчингүйд тооцно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасныг тус тус удирдлага болгон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгахаар шийдвэрлэлээ.

Хэргийг цагаатгахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн 5-н ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 06 сарын 05-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх 5-н ханатай гэрийг эзэмшигч *******д цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******д хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад эмчилгээний зардалд 417000 төгрөгийн баримт шинээр гаргаж өгснийг бүгдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2, мөн хуулийн 4.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ыг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн 5-н ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 06 сарын 05-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх 5-н ханатай гэрийг эзэмшигч *******д цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогч *******ийн хохирлын нэхэмжлэлийг бүгдийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дугаар зүйлийн 5, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд цагаатгах тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ