Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2022/05251

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 14 101/ШШ2022/05251

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххх хаягт байрлах Х ХХК-ийн /РД: 0000000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 000000 тоот хаягт оршин суух, Ч овогт Зоригтын Ж /РД: ЦЕ83061575/,

Хариуцагч: ххххххххххххххх тоот хаягт оршин суух, Гэгээн Ламсүрэн овогт Ө.С /РД: хххххххх/ нарт холбогдох

18,632,957.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Ц.Ганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн З.Ж нь хамтран зээлдэгч З.Уын хамт Улаанбаатар хотын банктай 2018 оны 07 сарын 18-ны өдөр ЦЗГ1102/180718 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 15,500,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, сарын 1,40 хувийн хүүтэй, жилийн 16,80 хувийн хүүтэй, хувийн хэрэглээний зориулалтаар зээлэн авсан.

Зээлдэгч З.Ж, хамтран зээлдэгч З.У нар нь 2018 оны 12 сарын 14-ний өдөр ЦЗГ1107/181214 тоот цалингийн зээлийн шинэчилсэн гэрээ байгуулан өмнөх зээл 15,500,000 төгрөг дээр нэмж 2,500,000 төгрөгийг 52 сарын хугацаатай, сарын 1,40 хувийн хүүтэй, жилийн 16,80 хувийн хүүтэй, нийт 18,000,000 төгрөгийг зээлсэн.

Улмаар зээлдэгч З.Ж, гэр бүлийн хүн болох хамтран зээлдэгч Ө.Сгийн хамт 2020 оны 06 сарын 08-ны өдөр ЦЗГ1101/200608 тоот зээлийн гэрээ байгуулж үлдэгдэл зээл 18,000,000 төгрөг дээр нэмж 3,500,000 төгрөгийг жилийн 22,80 хувийн хүүтэй, сарын 1,90 хувийн хүүтэй, 52 сарын хугацаатайгаар тус тус зээлж авсан

Зээлдэгч З.Ж, хамтран зээлдэгч Ө.С нар 2020 оны 09 сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 7,002,521.23 төгрөг, хүүгийн төлбөрт 5,217,166.52 төгрөг, нийт 12,219,687.8 төгрөг төлсөн бөгөөд нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр огт төлөөгүй.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт дахь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгаа буюу үүргээ зрхих ёсоор биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу зээлийг бүхэлд нь шаардах үндэслэл болж байна

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2-т Зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

Зээлдэгч нар нь 2022 оны 04 сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 14,497,478.77 төгрөг, зээлийн хүү 4,084,951.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 38,526,66 төгрөг, нийт 18,620,957.11 төгрөгийн өр төлбөртэй байгаа.

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд 12,000 төгрөг төлсөн.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 227 дугаар зүйлийн 227.3, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэг болон талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Үндсэн зээлд 14,497,478.77 төгрөг, зээлийн хүү 4,084,951.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 38,526,66 төгрөг, нотариатын зардалд 12,000 төгрөг, нийт 18,632,957.11 төгрөгийг хариуцагч З.Ж, Ө.С нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч З.Ж шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч З.Ж нь 2020 оны 06 сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын банкнаас 3,500,000 төгрөгийн цалингийн зээлийг үндсэн зээл дээр нэмж нийт 21,500,000 төгрөгийг цалин барьцаалж авсан.

З.Ж нь 2020 оны 10 сарын 01-ний өдөр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд өнөөдрийг хүртэл тогтсон ажил эрхэлж чадаагүйн улмаас зээлээ төлж чадахгүйд хүрсэн.

Нэхэмжлэгч Х үндсэн зээлдээ 14,497,478 төгрөг, үндсэн хүүнд 4,084,951 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 38,526 төгрөг, нотариатын зардалд 12,000 төгрөг, нийт 16,632,957 төгрөг нэхэмжилсэн байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндсэн төлбөрийг хамгийн сүүлд 2020 оны 09 сарын 20-ны өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр 13,844,173 төгрөгийн үлдэгдэл зээл төлөхөөр байна.

Тиймээс үндсэн төлбөрөөс 655,305 төгрөгийг хасах, мөн үндсэн хүүнд 4,084,951 төгрөг нэхэмжилснээс Монгол улсын Засгийн газраас зээл хойшлуулсан хугацааны хүү болох 1,669,340 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,526 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 2,375,171 төгрөгийг хасч өгнө үү.

Хариуцагч З.Ж нь тогтсон ажилтай болмогц цаашид зээлээ тогтмол төлөх болно гэжээ.

 

Хариуцагч Ө.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ө.С миний бие 2020 оны 06 сард З.Жадамбын зээлийн гэрээнд банкнаас тавьсан шаардлагын дагуу хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Тухайн зээлээс миний бие огт аваагүй болно.

Би тухайн үед ямар нэгэн байдлаар цалин, орлого, эд хөрөнгө барьцаалаагүй болно. Иймд хамтран хариуцагчаас хасч зээлийн төлбөрийг үндсэн зээлдэгчээс гаргуулна уу гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Х ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, Хны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

З.Ж, З.У нарын цалингийн барьцаат зээлийн өргөдөл, З.Ж, З.У нарын Улаанбаатар хотын банктай байгуулсан 2018 оны 07 сарын 18-ны өдрийн ЦЗГ1102/180718 тоот болон 2018 оны 12 сарын 14-ний өдрийн ЦЗГ1107/181214 тоот цалингийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваариуд,

З.Ж, Ө.С нарын Улаанбаатар хотын банктай 2020 оны 06 сарын 08-ны өдөр байгуулсан ЦЗГ1101/200608 дугаар бүхий цалингийн зээлийн шинэчилсэн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Ө.Сгийн цалингийн зээл хүсэгчийн анкет,

Зээлдэгч З.Жадамбын Хтай байгуулсан 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 2611201259 тоот зээлийн нэмэлт гэрээ, зээлийн дансны хуулга, нотариатын зардал 12,000 төгрөг төлсөн баримт, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч З.Ж нь нэхэмжлэлийн шаардлага 18,632,957 төгрөгөөс 2,375,171 төгрөгийг хасч тооцуулан, үлдэх хэсгийг тогтсон ажилтай болмогц төлнө гэх тайлбарыг,

Хариуцагч Ө.С банкны шаардлагын дагуу З.Жадамбын зээлэнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, тухайн зээлээс аваагүй тул үндсэн зээлдэгчээс төлбөрийг гаргуулна уу гэх тайлбарыг тус тус ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч З.Ж, З.У нарт холбогдуулан 18,632,957.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

/2022 оны 04 сарын 25-ны өдрийн байдлаар:

Үндсэн зээлийн үлдэгдэл 14,497,478.77 төгрөг,

Зээлийн хүүгийн үлдэгдэл 4,084,951.68 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 38,526.66 төгрөг,

Нотариатын зардал 12,000 төгрөг/

 

Зээлдэгч З.Ж нь Улаанбаатар хотын банкинд 2018 оны 07 сарын 17-ний өдөр гэр бүлийн хэрэгцээнд зориулан авто машинаа томруулах шаардлагатай хэмээн 15,500,000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан ба хамтран зээлдэгч З.У нь төрсөн ах З.Жадамбын 15,500,000 төгрөгийн зээлэнд хамтран зээлдэгчээр оролцоход татгалзах зүйлгүй гэх хүсэлтийг тус тус гаргажээ.

 

Зээлдэгч З.Ж, хамтран зээлдэгч З.У нар нь Улаанбаатар хотын банктай 2018 оны 07 сарын 18-ны өдөр ЦЗГ1102/180718 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 15,500,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 16,80 хувь, сарын 1,40 хувийн хүүтэй зээлэн авсан нь уг зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, талуудын тайлбар болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн зээлдэгч З.Ж, хамтран зээлдэгч З.У нар 2018 оны 12 сарын 14-ний өдөр зээлдүүлэгч Улаанбаатар хотын банктай ЦЗГ1107/181214 тоот зээлийн гэрээ байгуулан 2018 оны 07 сарын 18-ны өдрийн гэрээний дагуу зээлсэн зээлийн үлдэгдэл 15,500,000 төгрөг дээр нэмж 2,500,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг жилийн 16,80 хувийн хүүтэй, сарын 1,40 хувийн хүүтэй, 52 сарын хугацаатай зээлсэн нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдлоо.

 

Зээлдэгч З.Ж, хамтран зээлдэгч Ө.С нар нь зээлдүүлэгч Улаанбаатар хотын банктай 2020 оны 06 сарын 08-ны өдөр ЦЗГ1101/200608 тоот цалингийн зээлийн шинэчилсэн гэрээ байгуулан 2018 оны 12 сарын 14-ний өдрийн гэрээний дагуу зээлсэн зээлийн үлдэгдэл 18,000,000 төгрөг дээр нэмж 3,500,000 төгрөг, нийт 21,500,000 төгрөгийг жилийн 22,80 хувийн хүүтэй, сарын 1,90 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийн хүү жилийн 16,80 хувь, сарын 1,40 хувийн хүүтэй, 52 сарын хугацаатай зээлэн авсан нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон болно.

 

Дээрхи зээлийн гэрээ бүрт зээлдүүлэгч Улаанбаатар хотын банк түүний төлөөлөгч, зээлдэгч З.Ж, хамтран зээлдэгч З.У, Ө.С нар хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамга даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 10-24, 79-82 дугаар тал/

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заажээ.

 

Зээлдүүлэгч Улаанбаатар хотын банк дээр дурдсан гэрээг үндэслэн зээлдэгч З.Жадамбын нэр дээр 2018 оны 07 сарын 18-ны өдөр 2611201259 тоот зээлийн данс нээн 2018 оны 07 сарын 18-ны өдөр 15,500,000 төгрөг, 2018 оны 12 сарын 14-ний өдөр 2,500,000 төгрөг, 2020 оны 06 сарын 08-ны өдөр 3,500,000 төгрөг тус тус шилжүүлсэн бөгөөд зээлдэгч З.Ж нийт 21,500,000 төгрөгийг зээлэн авсан талаараа маргахгүй байгаа болно.

/ХХ-ийн 10-24, 79-82 дугаар тал/

 

Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Улаанбаатар хотын банк болон хариуцагч буюу зээлдэгч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

 

2637545 тоот регистрийн дугаартай Улаанбаатар хотын банкийг Хтай нэгтгэснийг бүртгэлийн байгууллага 2020 оны 07 сарын 23-ны өдөр бүртгэсэн нь Х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон бөгөөд зээлдүүлэгч Х ХХК дээр дурдсан зээлийн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй.

/ХХ-ийн 6-7 дугаар тал/

 

2020 оны 06 сарын 08-ны өдрийн ЦЗГ1101/200608 дугаартай цалингийн зээлийн шинэчилсэн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7-д Энэхүү гэрээ байгуулагдсанаар 2018 оны 07 сарын 18-ны өдөр байгуулсан ЦЗГ1102/180718 дугаартай цалингийн зээлийн гэрээг хүчингүй болсонд тооцно гэж заасан.

Хамтран хариуцагч З.У нь 2020 оны 06 сарын 08-ны өдрийн цалингийн зээлийн шинэчилсэн гэрээгээр хамтран зээлдэгчээс хасагдаж, хамтран зээлдэгчээр Өлзийбаярын Сг оруулсан тул З.Уыг жинхэнэ хариуцагч Ө.Сгаар сольж өгнө үү гэх хүсэлтийг зээлдүүлэгч гаргажээ.

Ийнхүү зээлдүүлэгчийн хүсэлтийг үндэслэн 2022 оны 10 сарын 12-ны өдрийн 23648 дугаар бүхий шүүгчийн захирамжаар дээрх иргэний хэрэгт хариуцагч З.Уыг Ө.Сгаар сольж, Ө.Сг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна.

/ХХ-ийн 19-20, 64-69 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зээлдүүлэгч Х ХХК-тай зээлдэгч талын байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Зээлдэгч З.Ж нар нь 2018 оны 08 сарын 03-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 9,651.09 төгрөг, 2018 оны 08 сарын 05-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 49,900 төгрөг,

2018 оны 08 сарын 06-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 108,427.16 төгрөг, хүүгийн төлбөрт 54,596.85 төгрөг,

2018 оны 08 сарын 20-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 56,388.48 төгрөг, хүүгийн төлбөрт 120,583.51 төгрөг,

2018 оны 08 сарын 29-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 45,752.84 төгрөг,

2018 оны 09 сарын 05-ны өдөр хүүгийн төлбөрт 211.30 төгрөг,

2018 оны 09 сарын 07-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 109,977.86 төгрөг, хүүгийн төлбөрт 112,575.46 төгрөг,

2018 оны 09 сарын 20-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 117,774.49 төгрөг, хүүгийн төлбөрт 104,901.85 төгрөг,

2018 оны 10 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 118,587.61 төгрөг, хүүгийн төлбөрт 103,987.49 төгрөг,

2018 оны 10 сарын 19-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 126,284.28 төгрөг, хүүгийн төлбөрт 96,290.82 төгрөг,

2018 оны 11 сарын 05-ны өдөр зээлийн хүү 575.79 төгрөг,

2018 оны 11 сарын 06-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 106,638.66 төгрөг, хүүгийн төлбөрт 115,360.66 төгрөг,

2018 оны 11 сарын 20-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 121,014.48 төгрөг, хүүгийн төлбөрт 101,609.70 төгрөг,

2018 оны 12 сарын 05-ны өдөр зээлийн хүү 714.26 төгрөг,

2018 оны 12 сарын 07-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 121,849.98 төгрөг, хүүгийн төлбөрт 100,010.85 төгрөг,

2018 оны 12 сарын 14-ний өдөр зээлийн хүү 60,042.49 төгрөг,

2019 оны 01 сарын 04-ний өдөр зээлийн хүү 705.73 төгрөг,

2019 оны 01 сарын 10-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 79,991.66 төгрөг, хүүгийн төлбөрт 163,296.04 төгрөг,

2019 оны 01 сарын 18-ны өдөр 412.30 төгрөг,

2019 оны 01 сарын 22-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 135,174.38 төгрөг, хүүгийн төлбөрт 108,627.68 төгрөг,

2019 оны 02 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 105,203.12 төгрөг, хүүгийн төлбөрт 139,039.18 төгрөг,

2019 оны 02 сарын 20-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 129,061.17 төгрөг, хүүгийн төлбөрт 114,932.27 төгрөг,

2019 оны 03 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 145,157.72 төгрөг, хүүгийн төлбөрт 98,835.71 төгрөг,

2019 оны 03 сарын 20-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 130,954.41 төгрөг, хүүгийн төлбөрт 113,039.03 төгрөг,

2019 оны 04 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 124,382.87 төгрөг, хүүгийн төлбөрт 119,610.56 төгрөг,

2019 оны 04 сарын 19-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 140,135.70 төгрөг, хүүгийн төлбөрт 103,857.74 төгрөг,

2019 оны 05 сарын 03-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 141,038.71 төгрөг, хүүгийн төлбөрт 102,954.73 төгрөг,

2019 оны 05 сарын 20-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 120,080.56 төгрөг, хүүгийн төлбөрт 123,912.88 төгрөг,

2019 оны 06 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 128,253.87 төгрөг, хүүгийн төлбөрт 115,739.56 төгрөг,

2019 оны 06 сарын 20-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 136,373.08 төгрөг, хүүгийн төлбөрт 107,620.36 төгрөг,

2019 оны 07 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 137,314.61 төгрөг, хүүгийн төлбөрт 106,678.83 төгрөг,

2019 оны 07 сарын 19-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 145,311.36 төгрөг, хүүгийн төлбөрт 98,682.08 төгрөг,

2019 оны 08 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 125,302.22 төгрөг, хүүгийн төлбөрт 118,691.22 төгрөг,

2019 оны 08 сарын 20-ны өдөр хүүгийн төлбөрт 208,61 төгрөг,

2019 оны 08 сарын 22-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 140,130.99 төгрөг, хүүгийн төлбөрт 103,653.83 төгрөг,

2019 оны 09 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 126,876.47 төгрөг, хүүгийн төлбөрт 109,883.63 төгрөг,

2019 оны 09 сарын 20-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 149,387.60 төгрөг, хүүгийн төлбөрт 102,019 төгрөг,

2019 оны 10 сарын 04-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 149,738.34 төгрөг, хүүгийн төлбөрт 94,255.10 төгрөг,

2019 оны 10 сарын 18-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 149.66 төгрөг,

2019 оны 10 сарын 21-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 150,703.22 төгрөг, хүүгийн төлбөрт 93,140.56 төгрөг,

2019 оны 11 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 125,297.44 төгрөг, хүүгийн төлбөрт 118,904.08 төгрөг,

2019 оны 11 сарын 20-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 145,945.18 төгрөг, хүүгийн төлбөрт 98,048.27 төгрөг,

2019 оны 12 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 146,952.80 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 97,040.64 төгрөг,

2019 оны 12 сарын 20-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 147,967.37 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 96,026.06 төгрөг,

2020 оны 01 сарын 03-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 812.17 төгрөг,

2020 оны 01 сарын 07-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 87,858.67 төгрөг,

2020 оны 01 сарын 20-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 137,537.04 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 106,742.36 төгрөг,

2020 оны 02 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 144,812.06 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 99,181.38 төгрөг,

2020 оны 02 сарын 20-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 152,010.69 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 91,982.75 төгрөг,

2020 оны 03 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 159,122.41 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 84,871,03 төгрөг,

2020 оны 03 сарын 20-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 154,158.79 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 89,834.65 төгрөг,

2020 оны 04 сарын 03-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 1,005.97 төгрөг,

2020 оны 04 сарын 06-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 161,141.14 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 81,846.33 төгрөг,

2020 оны 04 сарын 20-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 144,647.95 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 99,567.99 төгрөг,

2020 оны 05 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 157,334.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 86,659.12 төгрөг,

2020 оны 05 сарын 20-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 158,420.57 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 85,572.86 төгрөг,

2020 оны 06 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 158,882.38 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 90,111.05 төгрөг,

2020 оны 06 сарын 08-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 16,683.34 төгрөг,

2020 оны 06 сарын 19-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 239,562.94 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 78,892.79 төгрөг,

2020 оны 07 сарын 03-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 1,310.27 төгрөг,

2020 оны 07 сарын 06-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 219,590.42 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 97,555.03 төгрөг,

2020 оны 07 сарын 20-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 200,123.23 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 118,635.71 төгрөг,

2020 оны 08 сарын 05-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 1,099.47 төгрөг,

2020 оны 08 сарын 06-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 208,557.74 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 108,798.51 төгрөг,

2020 оны 08 сарын 20-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 216,866.27 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 101,685.45 төгрөг,

2020 оны 09 сарыг 04-ний өдөр зээлийн хүүгийн төлбөрт 5,482.16 төгрөг,

Үндсэн зээл 7,002,521.23 төгрөг, зээлийн хүү 5,217,166.52 төгрөг, нийт 12,291,687.8 төгрөг төлсөн нь зээлийн дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдсон ба зохигч энэ талаар маргаагүй болно.

 

Зээлдэгч нар 2020 оны 09 сарын 04-ний өдрөөс хойш хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй ба зээлдэгч энэ талаар маргаагүй.

 

Зээлдэгч З.Ж нь зээлдүүлэгч Х ХХК-тай 2021 оны 12 сарын 10-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулсан ба уг гэрээгээр Коронавируст халдвар /ковид 19/ын цар тахлаас урьдчиилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9, Монгол банкны ерөнхийлөгчийн 2021 оны 04 сарын 12-ны өдрийн А-100 тоот тушаалын хавсралтаар батлагдсан банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журмыг үндэслэн зээлийн гэрээний ерөнхий хугацааг 63 сар болгон хугацааг нь сунгаж,

2020 оны 12 сарын 04-ний өдрөөс 2021 оны 07 сарын 05-ны өдрийг хүртэл үндсэн зээл болон хүүгийн төлбөрийн хугацааг хойшлуулсан нь уг гэрээний хуулбар болон зээлийн эргэн төлөлтийн хуваариар нотлогдож байна.

/ХХ-ийн 23-25 дугаар тал/

 

Хариуцагч З.Ж үндсэн хүүнд 4,084,951 төгрөг нэхэмжилснээс Монгол улсын Засгийн газраас зээл хойшлуулсан хугацааны хүү болох 1,669,340 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,526 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 2,375,171 төгрөгийг хасч өгнө үү гэх тайлбар гаргажээ.

 

Талуудын хооронд байгуулсан 2021 оны 12 сарын 10-ны өдрийн гэрээний 4-т Гэрээ нь үндсэн гэрээний салшгүй хэсэг болох бөгөөд үндсэн гэрээний бусад зүйл, хэсэг, заалтууд хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ,

5-т Банк зээлдэгчийн ирүүлсэн хүсэлтийн дагуу үндсэн зээл болон хүүгийн төлбөрийн хугацааг хойшлуулж хавсралт 1-т заасны дагуу төлбөрийн хуваарийг шинэчлэн тохиров. Хэрэв зээлдэгч зээлийн төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн урьдчилан төлөх тохиолдолд төлбөр төлөх өдрөөр хойшлуулсан үндсэн зээлийн хуримтлагдсан хүүг төлүүлсний дараа үлдэх дүнг зээлийн үндсэн төлбөрт төлүүлнэ,

6-д Гэрээ нь зээлдэгчээс зээлийн бүх төлбөрийг бүрэн гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна гэж тус тус заасан ба дээрхээс үзэхэд зээлдэгч З.Жадамбын үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх хугацааг хойшлуулснаас бус уг төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөөгүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2020 оны 06 сарын 08-ны өдрийн ЦЗГ1101/200608 тоот цалингийн зээлийн шинэчилсэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зээлдэгч талын хүлээх үүргийг заасан ба 3.2.1-т Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй. Гэрээ байгуулах үед энэ гэрээний 1.2.3-т заасан хөнгөлөлттэй хүүг мөрдөж байгаатай холбоотойгоор зээлийн эргэн төлөлтийн хуваарийг уг хүүгээр тооцон хавсралт 1-д зааснаар тогтоосон болно,

3.3-т Хамтран зээлдэгч ньүндсэн зээлдэгчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж тус тус заажээ.

Дээрхээс үзэхэд хамтран зээлдэгч Ө.Сгийн зээлийн төлбөрийг хариуцахгүй гэж маргасан нь үндэслэлгүй, тэрээр гэрээний дагуу зээлийн төлбөрийг үндсэн зээлдэгчийн хамтаар төлөх үүрэгтэй.

/ХХ-ийн 19-22 дугаар тал/

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө,

2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.

 

Дээр дурдсаны дагуу зээлдүүлэгч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан ба зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй зээлдэгчээс зээлийн төлбөр нэхэмжлэн нэхэмжлэл гаргах зорилгоор баримт материал нотариатаар баталгаажуулсан төлбөр 12,000 төгрөгийг зээлдэгч нар хариуцах үүрэгтэй.

/ХХ-ийн 5 дугаар тал/

 

Хариуцагч буюу зээлдэгч З.Ж, хамтран зээлдэгч Ө.С нар үндсэн зээлийн үлдэгдэл 14,497,478.77 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 4,084,951.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 38,526.66 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 18,632,957.11 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч З.Ж, Ө.С нараас нийт 18,632,957.11 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн 183 дугаар бүхий Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоол,

Монгол банкны ерөнхийлөгчийн 2021 оны 04 сарын 12-ны өдрийн А-100 тоот тушаалын хавсралтаар батлагдсан банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журам зэрэг тогтоол, журмыг эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www. legalnifo.mn цахим хаягт байршуулсан бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.

 

Хариуцагч талын хуульд заасан эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг нийт 5 удаа хойшлуулсан ба 2022 оны 12 сарын 14-ний өдрийн 15 цаг 30 минутанд шүүх хуралдаан болохыг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жд хүрэлцэн ирэх боломжит хугацаанд буюу хуралдаан болохоос 7 хоногийн өмнө мэдэгдэн баталгаажуулжээ.

/ХХ-ийн 101-105 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч З.Ж, Ө.С нараас нийт 18,632,957.11 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,114.79 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Ж, Ө.С нараас нийт 251,114.79 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН