Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                              ......

Улсын яллагч                                             ........

Шүүгдэгч                                                      .......

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... холбогдох ............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

Монгол Улсын иргэн, .......... оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн ............ сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг Завхан аймгийн .......... сумын .............багийн ......... тоотод түр оршин хаягтай, Завхан аймгийн .......... сумын ............ багт оршин суух хаягтай,

Урьд: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....... оны 0.. дугаар сарын 31-ний өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор ........ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,100,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан. ........ овогт .......... /............/

Шүүгдэгч ......... нь согтуурсан үедээ буюу 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн ....... сумын .......... багийн нутаг ......... ард байх иргэн .......... эзэмшлийн байшинд ...........тай үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүнийг цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн шанаа цээж хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт болон зөөлөн няцрал гэмтлүүд бүхий нь хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан үйлдэлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт хавсаргагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

    1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .....д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. 

Хохирогч .......... “шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, хохирол төлбөр байхгүй” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч .......... нь согтуурсан үедээ буюу 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн ........ сумын . багийн нутаг ................ард  байрлах ......... гэрт ..........тай үл ялих зүйлээс болж маргалдаж түүнийг зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

 Зодуулсан талаараа шууд тусган  мэдүүлсэн  хохирогч  ....... “... би ......... хамт  Завхан аймгийн ...........сумын ......... багийн
......... хойд талд байдаг тэдний гэрт 2 шил 0.75 литрийн хэмжээтэй архи уугаад сууж байгаад 14 цагийн үед би тасраад уначихсан юм. ...нэг мэдсэн чинь ........ сумын харьяат .... гэдэг нэртэй залуу миний дээр гарчихсан миний хоолойг боогоод нүүр, ам, нүдгүй зодож байгаад гэрээс гараад явчихсан. Тэгээд миний зүүн талын хөмсөг язраад цус нь тогтохгүй байсан болохоор эмнэлэг дээр очиж оёо тавиулчхаад өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн үед ....... бид хоёр л тэдний гэрт байсан тэгээд би архи ууж байгаад тасарчихсан, намайг хүн дээр мордоод суучихсан зодоод байхаар нь сэрсэн чинь тэдний гэрт тэр намайг зодсон ........ хоёр ирчихсэн байсан. ......... намайг ямар шалтгаанаас болж зодож цохисон талаар надад мэдэж байгаа зүйл байхгүй байна... ............ согтуу байх шиг байсан, эрүүл хүн бол тасраад уначихсан биеэ хамгаалах чадваргүй байгаа хүнийг тэгж галзуу хүн шиг зодож цохихгүй байсан гэж би бодож байна. ........ гараа атгаж байгаад миний нүүр хэсэг рүү зөндөө олон удаа цохисон, тэгээд миний хоолойг боогоод байсан... би зүгээр байж байгаад эрүүл мэндээрээ хохирсон, маш их гомдолтой байна. Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч .......ийн “...Тэнд гэрийн эзэн, ........ бид дөрөв байсан. ......... согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. ...Эхлээд тэр хоорондоо заамдалцаж барьцалдаж аваад хэсэг ноцолдсон, тэгээд ......... архины шилээр нэг удаа ...... толгой хэсэг рүү цохиод урдаас нь ........гараа атгаж шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон. ...Тухайн үед .ийн зүүн т......алын хөмсөгний хэсгээс цус гарч байсан, ..........ийн толгойн орой хэсэг бага зэрэг зулгарчихсан харагдаж байснаас өөрөөр ил харагдах бэртэл гэмтэл бол харагдаагүй...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч ........ийн “...Тухайн үед ........... бид дөрөв байсан. ......... согтууруулах ундаа бага зэрэг хэрэглэсэн байсан. Тэр хоёр бие биеийнхээ биеийн аль хэсэг рүү юугаар хэдэн удаа цохиж зодсон талаар би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг харсан чинь манай гэрийн орон дээр .......... дээр нь гараад дараад суучихсан байсан. Би .......... хоёрыг манайхаас гараад явсны дараа .......... дээр очиход хамраас нь цус гоожчихсон, хөмсөгнөөс нь цус гарчихсан харагдаж байсан...” гэсэн мэдүүлгээр,

Иргэний нэхэмжлэгч .гийн “........... нь 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас 131,600 төгрөгийн төлбөр гаргуулсан. ... Энэ хэрэгт гэм буруутай этгээдээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 131,600 төгрөгийн төлбөрийг буцааж гаргуулмаар байна...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч .........ийн үйлдлийн улмаас хохирогч ..........ы  биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн ............ 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ............. дугаартай “...1.үзүүлэгч .ны биед зүү.........н нүдний дээд зовхинд цус хуралт болон зөөлөн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. ..........ы биед гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3. .......... биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.......... биед гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.  5. .......... биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч ......... нь хохирогч ........... Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангасан байна.

Шүүгдэгч ........... нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргаж илэрхийлсэн  бөгөөд түүнд  гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд  шүүгдэгч ..............ийг  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 Шүүгдэгч ............ Эрүүл мэндийн даатгалын санд учирсан  131,600 төгрөгийг нөхөн төлсөн болох нь 2025 оны 10 дугаар сарын 01-ны өдөр шилжүүлсэн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдсон, хохирогч ........ хохирлоо нөхөн төлсөн нь хохирогч ...........йн “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээр  түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                     2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч........ холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч ............нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч .............нь прокурорын санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байна.

Иймд шүүгдэгч ............ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..............ид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар ял оногдуулж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч .............ид оногдуулсан 500  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч .............ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч ........... нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ............ овогт ..........ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  .............. 500 нэгжтэй  тэнцэх  хэмжээний  төгрөгөөр  буюу  500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ..............  оногдуулсан 500  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох  ялыг  шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..............ид  оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгж /15,000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч ............ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч .ид нь тогтоол........... гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний  үнэмлэхийн  лавлагаа  хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДЭЛГЭРМАА