Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2022/0897/З |
Дугаар | 128/ШШ2023/0090 |
Огноо | 2023-01-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2023/0090
2023 01 24 128/ШШ2023/0090
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Анамын З******* аймгийн хороо
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А
Хариуцагч: С*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Н
Нэхэмжлэлийн шаардлага: З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А******* сумын дахин сонгуулийг зохион байгуулах З******* аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, З******* аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулахыг даалгах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Анамын З******* аймгийн салбар хороо нь З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А******* сумын дахин сонгуулийг зохион байгуулах З******* аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, З******* аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулахыг хариуцагчид даалгах шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтын талаар дурдвал
2.1.З******* аймгийн сонгуулийн хорооны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Дахин сонгууль явуулах тов зарлах тухай” 01 дугаартай тогтоолоор З******* аймгийн А******* сумд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийг 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ням гарагт товлон зарласан.
2.2.З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Хуралдааны тов зарлах тухай” А/01 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагт цахим болон танхимаар хуралдуулахаар товлон зарлаж, 2 дахь заалтаар Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг нэгдүгээр хавсралтаар баталсны нэг дэх хэсэгт З******* аймгийн Сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх, нөхөн сонгох гэж оруулсан байна.
2.3.З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн “Аймгийн Сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх тухай” ******* дүгээр тогтоолоор аймгийн сонгуулийн хорооны дарга Ч.Д, гишүүн Н.Ц*******, Ч.Д*******, Д.О*******, А.Д******* нарыг аймгийн сонгуулийн хорооноос чөлөөлж шийдвэрлэсэн.
Дээрх тогтоолоор З******* аймгийн сонгуулийн хорооны өргөдөл гаргасан гишүүдийг чөлөөлж шийдвэрлэсэн боловч, дараагийн гишүүдийг томилоогүйгээс тухайн сонгуулийн хороог бүрэлдэхүүнгүй болгосон үйлдлээс нэхэмжлэгчийн зүгээс С*******нд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 024 тоот “хүсэлт гаргах тухай” албан бичгээр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11, мөн тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.7-т заасны дагуу З******* аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан мөн тус хороонд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 027 тоот албан бичгээр мөн л дээрх үндэслэлээр яаралтай шинэчлэн байгуулж өгнө үү” хэмээн гомдол гаргасан.
2.4.Тус шүүх Анамын З******* аймгийн хорооны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргасан “Анамын З******* аймгийн хороо нь З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А******* сумын дахин сонгуулийг зохион байгуулах З******* аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, З******* аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр С*******нд холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
3.1.Монгол Улсын бүртгэлийн байгууллага болон Улсын дээд шүүхэд бүртгэлтэй Анам Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа ба З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А******* сумын дахин сонгуулийг З******* аймгийн сонгуулийн хорооны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолоор 2022 оны 06 сарын 19-ний өдөр товлон зарласан.
Гэтэл З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын товлон зарлах захирамж гаргаж, түүний хавсралтаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө гаргаж, уг төлөвлөгөөнд З******* аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг чөлөөлж томилох гэж оруулсан боловч З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн ******* тоот тогтоолоор зөвхөн З******* аймгийн сонгуулийн хорооны өргөдөл гаргасан гишүүдийг чөлөөлж, дараагийн гишүүдийг томилоогүй нь тухайн сонгуулийн хороог бүрэлдэхүүнгүй болгосон.
Үүнтэй холбогдуулан манай байгууллагын зүгээс С*******нд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 024 тоот “хүсэлт гаргах тухай” албан бичгээр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11, мөн тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.7-т заасны дагуу З******* аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан мөн тус хороонд 2022 оны 05 сарын 10-ны өдрийн 027 тоот албан бичгээр мөн л дээрх үндэслэлээр яаралтай шинэчлэн байгуулж өгөхийг хүссэн боловч Аймаг,нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлэлгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байна.
Үүнээс болж Монгол төрийн сонгууль хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр явагдахгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Энэ нь сонгуулийн үе шатны хуваариар өнөөдөр нэр дэвшигчид үнэмлэхээ авсан байх ёстой боловч ямар ч ажиллагаа явагдах боломжгүй болж, А******* сумын иргэдийн Монгол Улсын Үндсэн Хуулиар хамгаалагдсан үндсэн эрхийн нэг болох сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчиж байна.
С*******ноос бүрэлдэхүүнгүй болсон З******* аймгийн сонгуулийн хороог “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуул”-ийн 9 дүгээр зүйлийн 9.11, 74 дүгээр зүйлийн 74.7-д заасны дагуу шинэчлэн байгуулахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйгээс шалтгаалж З******* аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын А******* сумын дахин сонгуульд нэр дэвшигч нам, нэр дэвшигчийн бүртгэгдэхгүй, дахин сонгууль хуулийн хугацаандаа явагдахгүй боломжгүй болж байна. Манай байгууллага З******* аймгийн сонгуулийн хороонд холбогдуулж нэр дэвшигч нам, нэр дэвшигч нарыг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, материалыг хүлээн авч, бүртгэхийг даалгах нэхэмжлэл гаргахад хариуцагч нь бүрэлдэхүүнгүй болсон гэх шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж Монгол Төрийн сонгуулийг улам хойшлуулж Монгол Улсын иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрх буюу сонгох, сонгогдох эрхийг хааж боогдуулж байна. Энэ нь с*******той салшгүй холбоотой буюу З******* аймгийн сонгуулийн хороог шинэчлэн байгуулах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйтэй шууд холбоотой.
Иймд С*******г хариуцагчаар татаж З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А******* сумын дахин сонгуулийг зохион байгуулах З******* аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, З******* аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулахыг даалгуулах нэхэмжлэлийг гаргаж байна. гэв.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: С*******ны төлөөлөгч төлөөлөгчөөр томилогдоогүй байхад шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд гэж тайлбарлаж байна. Ийм ямар ч боломж байхгүй. 5 хоногийн хугацаанд төлөөлөгчөөр томилогдсон тухай тогтоол гарч З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэгдэж байгаа асуудал. 3 шатны шүүхийн шийдвэр гарах ямар ч боломжгүй. 01 дүгээр сарын 03-ны өдөр, 06 дугаар сарын 19-ний өдөр дахин сонгууль явуулна гэж аймгийн сонгуулийн хороо зарлаж, намууд бэлдэж эхэлсэн байсан. Сонгууль зохион байгуулах эрхгүй зөвхөн сонгуульд оролцох гэж байгаа нам. Манайх аймгийн сонгуулийн хорооны бүрэн эрхийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй. Аймгийн сонгуулийн хороо нь дахин сонгууль явуулж түүний дагуу нэр дэвшигч нараа бүртгэж, сонгуулийн хорооны шийдвэрээр бүрдэл хэсгийг хангаагүй, мөрийн хөтөлбөрөө дутуу ирүүлсэн байна гэдэг үндэслэлээр зарим нэр дэвшигч нарыг хассан. Мөн бүх ажиллагаа явагдсан байгаа тохиолдолд яах вэ? С*******ноос ямар ч хүн нэхэмжлэл гаргаж хүчингүй болгоно гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Гэхдээ нэгэнт сонгуулийн хорооноос дахин сонгууль явуулах хуваарь гарсан. Хуваарийн дагуу 4 дүгээр сард нэр дэвшигч бүртгэсэн, 05 дугаар сард иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж шийдвэрээ гаргаад явж байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 5 гишүүнийг хасаж шийдвэрлэсэн. Энэ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.7-д заасан тухайн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хорооны бүрэлдэхүүнгүй болсон тохиолдолд 30 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороог байгуулна гэж заасан. Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д Дахин сонгууль зохион байгуулах тухайн шатны сонгуулийн хороо нь татан буугдсан, эсхүл бүрэлдэхүүнгүй болсон бол С******* энэ хуульд нийцүүлэн тухайн шатны сонгуулийн хороог байгуулна гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Сонгуулийн хорооноос С*******г мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, сонгуулийн хорооны бүрэлдэхүүнгүй болсон гэж нөхцөл байдлаа илэрхийлэн албан бичиг явуулсан ч ямар ч хариу өгөөгүй. Тухайн үед сонгуулийн хорооны бүрэлдэхүүнгүй боллоо гэхэд аймгаас санал авсан гэж байгаа. Санал нь сонгуулийн хороонд ажиллах боломжтой, төрийн албанд ажиллаж байгаа ямар хүмүүс байна тэдний саналыг ирүүлэх гэсэн үйл явц үргэлжилсээр дууссан. Нөхөн сонгуулийн асуудал нь шүүх хуралдааны өмнө ярилцагдсан асуудал. Сонгуулийн хороонд гэрчилгээ авсан хүн нь аймагт ажиллаж байгаа үгүйг бид нар мэдэх боломжгүй байна, тийм учраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал явуулсан ч санал ирэхгүй байна байсаар нэг жил болсон. Бид маргахдаа С*******нд сонгууль зохион байгуулах сонгуулийн ажилтан бэлтгэх программ танайд байдаг, бүх мэдээлэл С*******нд байгаа, нэр заан сонгуулийн хороонд оруулахыг зааж өгсөн тохиолдолд байгууллагаас цалинтай чөлөө олгох бүрэн эрх нь Сонгуулийн тухай хуульд байна тийм учраас 1 хоногийн дотор энэ ажлыг явуулах боломжтой байсан. С******* дээрх байдлаар эс үйлдэхүй гаргасан учраас 20/20 харьцаатай ямар ч шийдвэр гаргах боломжгүй хурлыг зохион байгуулж чадахгүй явсаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 4 удаа хуралдах ёстойгоос нэг удаа оны өмнө хуралдсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 09 дүгээр зүйлийн 9.11, 74 дүгээр зүйлийн 74.6-д заасны дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус, бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна.
З******* аймгийн сонгуулийн хороо 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот тогтоол гаргасан.Тогтоолоор З******* аймгийн А******* сумын сонгуулийг дахин зарлах тухай тогтоол гаргасан. Агуулга нь 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А******* сумын дахин сонгуулийг дахин зарлах тухай тогтоол гаргасан. Уг тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Ямар нэгэн байдлаар хүчингүй болгоогүй бөгөөд хүчингүй болгох эрх нь тухайн сонгуулийн хороонд өөрт байгаа. Шаардах эрхийн үндэслэл нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд Нэр дэвшигчийг хасах гэсэн харилцааг зохицуулж өгсөн. Энэ хуулийн нэр дэвшигч нь 47 дугаар зүйлийн 47.1-д заасан зөрчил гаргасан тохиолдолд З******* аймгийн А******* сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нэр дэвшигч нь Зөрчлийн тухай хуулийн 15.1 дугаар зүйлд зааснаар 20000 нэгж буюу 20,000,000 төгрөгөөр торгуулж анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр болж 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж З******* аймгийн сонгуулийн хорооноос 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоолоор нэр дэвшигчээр тооцсон тогтоолыг хүчингүй болгосон. Энэ ямар нэг байдлаар орон тоо гарсан гэсэн ойлголт байхгүй. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар нэр дэвшигч нь шууд чөлөөлөгдсөн. Хэрвээ гэмт хэрэг үйлдсэн, өвчтэй байсан тохиолдолд заавал иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хуралдаж, хуралдааны тогтоолоор чөлөөлж огцруулсан. нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг зөрчсөн тохиолдолд тухайн этгээдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүй болгож нийтэд мэдээлнэ гэж заасан. Энэ талаарх мэдээллийг мэдээллийн цахим хуудаст байршуулж аймгийн сонгуулийн хороо үүргээ биелүүлсэн. Хэрвээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ хуулийн 74.6-д энэ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т заасны дагуу төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол дахин сонгууль явуулна гэж заасан. Энэ зохицуулалтыг хэрэгжүүлэхийн тулд мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.7-д энэ хуулийн 74.3-т заасан шийдвэрийг гаргах сонгуулийн хороо татан буугдсан, эсхүл бүрэлдэхүүнгүй болсон тохиолдолд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30 хоногийн дотор С******* тухайн шатны сонгуулийн хороог байгуулна. гэв.
4.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-т заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийг Хурлын нөхөн болон дахин сонгуулийг 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ням гаригт 15 аймгийн 40 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт 60 хэсэгт нэгдсэн журмаар зохион байгуулсан. Мөн хуульд заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулна.
З******* аймгийн сонгуулийн хороо 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 44 дүгээр тогтоолоор 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.
Дээрх сонгуулийн хороо аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 1 тойрогт явагдсан сонгуулийн маргааны улмаас татан буугдаагүй бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус Хорооны 01 дүгээр тогтоолоор тус 1 дүгээр тойргоос төлөөлөгчөөр сонгогдсон хүний нэртэй хэсгийг хүчингүй болгож Улмаар 2021 оны 01 дүгээр тогтоолоор сонгуулийг товлон зарласан байна.
Уг сонгуулийн хорооны сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж 2022 оны 6 дугаар сарын 19-ний сонгуульд оролцох намуудыг бүртгэх үйл ажиллагаа явуулсан байна. З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн өргөдөл хүсэлтийг ирүүлсэн гэсэн үндэслэлээр уг хорооны дарга болон 4 гишүүн, нийт 5 хүнийг аймгийн сонгуулийн хорооноос чөлөөлсөн.
С******* нь З******* аймгийн сонгуулийн хороонд үүсээд байсан хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгаж, сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах зорилгоор аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг хуульд нийцүүлэн нөхөн бүрдүүлэхийн тулд 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2/87 дугаар “санал авах тухай” албан бичгийг хүргүүлж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны хугацаанд нийцүүлэн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн боловч сонгуулийн хорооны бүрэлдэхүүний талаарх саналыг тус Хороонд ирүүлээгүй болно.
Иймд С******* нь эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм. гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйл нь нэр дэвшигч байх үед аль үе шатанд нэр дэвшигч байгаа фактыг тогтоохоос шалтгаалан хасах тухай зохицуулалт байгаа. Эхнээс нь үзвэл саналын хуудас хэвлэгдэхээс өмнө, дүн гарахаас өмнө, дүн гарсны дараа зэрэг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6, 74.7 дахь заалтууд нь дүн гарсны дараа өргөн барихад тодорхой хугацаа шаарддаг. Энэ хугацаанд яах вэ гэсэн бүх харилцааг зохицуулж байгаа гэсэн үг. Маргааны тухайд Д******* нь 2020 оны сонгууль, 2021 онд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэдэг нь тогтоогдож өөрөөр хэлбэл Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар эрх зүйн байдал тодорхойлогдох төлөөлөгч болсны дараа энэ асуудал үүссэн. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.8 дахь заалт нь хуулийг баталж байх хугацаанд энэ хуулийн 74 дүгээр зүйлийн үр дагаврыг илүү тодорхой болгохын тулд энэ хуулийг батлахад дагалдан гарсан хууль. Энэ хуулиар төлөөлөгчөөс өмнөх харилцааг зохицуулсан бөгөөд ямар ч үе шатанд төлөөлөгчөөр сонгогдсон тогтоолыг хүчингүй болгож дахин сонгууль явуулах эрх зүйн орчин бүрдүүлсэн. Гэтэл төлөөлөгч болсны дараа шүүхээр шийдвэрлэгдэхэд ямар ч боломж гарч ирэхгүй болсон. Тийм учраас Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.8 дахь заалт нь нэмэлт өөрчлөлт оруулсан хугацаанд оруулсан заалт. Төлөөлөгч тангараг өргөж бүрэн эрх нь хэрэгжсэн тохиолдолд орон нутгийн сонгуультай холбоотой асуудал Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.8 дахь заалтын дагуу явагдана. Энэ ч утгаараа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нөхөн сонгууль гэдгийг тодорхойлж өгсөн.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ******* дүгээр зүйлд заасан орон гарсан тохиолдолд нөхөн сонгууль явуулахаар зохицуулсан харилцан уялдаатай. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх сонгууль явагдаад дууссан, дахин сонгууль гэдгээрээ явна гэж тайлбарлаж байгаа ч энэ нь боломжгүй. Ийм сонгууль явуулах ямар ч боломж байхгүй. Аль нэг тал гомдол гаргасан тохиолдолд шууд унана яагаад гэвэл дахин сонгууль явуулах үндэслэл биш.
01 тоот тогтоол нь дахин сонгууль гэсэн буруу нэртэй гарсан тогтоол. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хүчингүй болгох эрх С*******нд байхгүй. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймгийн сонгуулийн хороо нь тухайн шатны дээд байгууллага. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхээс бичиг ирсний дагуу санал авах талаар С*******ноос ярьсан гэж тайлбарлаж байгаа нь үнэн. Яагаад гэвэл дахин сонгууль явуулах тогтоол нь хуульд нийцээгүй хэр нь хүчин төгөлдөр байсан. Хууль бус тогтоол ч гэсэн хүчин төгөлдөр байгаа учраас санал манайд ирдэг тэгэхээр хуульд нийцээгүй ч гишүүдийн бүрэлдэхүүн, судалгаа, саналыг авъя гэсэн байдлаар тухайн үед явж байсан. Дараа жилийн сонгууль явагдах гэж байгаа учраас өнгөрсөн асуудал гэж тайлбарлаж болохгүй. Энэ удаад нөхөн сонгууль явуулах ёстой гэдэг байдлаар Аймгийн сонгуулийн хороо руу оны өмнө дараа албан бичиг явуулсан. Нөхөн болон дахин сонгуулийн явуулах хуваарийг С******* хуралдаж аймгууд руу явуулсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь үүссэн нөхцөл байдалтай таарахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Аймгийн сонгуулийн хорооны дүнгээ гаргаж баталгаажуулсан шийдвэр. Уг шийдвэрээс Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Хэрвээ төлөөлөгч болсны дараа хүчингүй болгосон тохиолдолд энэ хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.8-д заасан үндэслэл хамаарна. Төлөөлөгчийн бүрэн эрх хэрэгжихээс өмнө Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосон тохиолдолд 74 дүгээр зүйлийн 74.6, 74.7 дахь хэсэгт заасан дахин сонгууль явагдана.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т хамаарна. Бүрэн эрх нь хэзээ хэрэгжиж, хэзээ дуусгавар болохыг заасан. Нэгэнт бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн бол хэзээ дуусгавар болохыг ******* дүгээр зүйлийн *******.1.8 дахь заалтаар зохицуулсан. Сонгуулийн тухай хуульд 5 зөрчлийг нэр дэвшигчээс хасах зөрчил гэж хуульчилсан. Үүний нэг нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******-д сонгогчдын саналыг татах зорилготойгоор үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн бол төлөөлөгчөөр сонгогдсон байна уу сонгогдоогүй байна уу гэдгээс үл шалтгаалан үр дагавар үүснэ гэдгийг зохицуулсан. Энэ хугацаагаар нөхөн болон дахин сонгууль гэж ялгаж байгаа.
Дахин сонгууль гэдэг нь тухайн төлөөлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхлэхээс өмнө байвал бүрэн эрх хэрэгжиж эхлэх үе шатыг мөн ангилж өгсөн. Өөрөөр хэлбэл бүртгэсний дараа хэрхэх, сонгуулийн дүн гарсны дараа, саналын хуудас хэвлэгдэхээс өмнө байвал яах вэ зэргийг хэлнэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалт нь бүрэн эрх хэрэгжиж эхлэхээс өмнө сонгуулийн хороо дүнгээ гаргана. Гэтэл бүрэн эрх нь хэрэгжиж эхлэхээс өмнө шүүхийн шийдвэр гарч зөрчил гаргасан нь тогтоогдвол дахин сонгууль явуулна гэсэн үг. Бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн тохиолдолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд хамаарах субъект буюу нэр дэвшигч биш болно. Тийм учраас энэ хуулийг дагалдуулан ******* дүгээр зүйлийн *******.1.8 дахь заалтыг оруулж өгсөн. Энэ хуулийн заалт байхгүй байхад сонгуулийн хууль хэрэгжиж эхэлж төлөөлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхлээд тангараг өргөж сонгуулийн үеэр хууль зөрчсөн ч арга хэмжээ авч чадахгүй байсан учраас ******* дүгээр зүйлийн *******.1.8 дахь заалтыг оруулж өгсөн. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг би өөрөө бичсэн. Бичихдээ нас барсан бол гар өргөдөггүй үүнтэй адилхан төлөөлөгчөөр сонгогдсон хүнийг хууль зөрчсөн байна гэж үзэж хуралд гар өргөдөггүй байсан. Автоматаар хууль зөрчсөн төлөөлөгчийг нас барсан төлөөлөгчтэй адилтгаж зохицуулалт оруулж өгсөн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д зааснаар хурал нь нөхөн сонгуулиа товлон зарлах үүрэгтэй. “ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч “З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын товлон зарлах захирамж гаргаж, түүний хавсралтаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө гаргаж, уг төлөвлөгөөнд З******* аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг чөлөөлж томилох гэж оруулсан боловч З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн ******* тоот тогтоолоор зөвхөн З******* аймгийн сонгуулийн хорооны өргөдөл гаргасан гишүүдийг чөлөөлж, дараагийн гишүүдийг томилоогүй нь тухайн сонгуулийн хороог бүрэлдэхүүнгүй болгосон. С*******ноос бүрэлдэхүүнгүй болсон З******* аймгийн сонгуулийн хороог “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуул”-ийн 9 дүгээр зүйлийн 9.11, 74 дүгээр зүйлийн 74.7-д заасны дагуу шинэчлэн байгуулахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйгээс шалтгаалж З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А******* сумын дахин сонгуульд нэр дэвшигч нам, нэр дэвшигчийн бүртгэгдэхгүй, дахин сонгууль хуулийн хугацаандаа явагдахгүй боломжгүй болж байна” гэж, хариуцагчаас “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар С******* нь орон нутгийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахад зөвхөн мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах бөгөөд сонгуулийн хороодын гаргасан шийдвэрийг хянах, хүчингүй болгох эрх хуулиар олгогдоогүй болно. С******* нь З******* аймгийн сонгуулийн хороонд үүсээд байсан хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгаж, сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах зорилгоор аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг хуульд нийцүүлэн нөхөн бүрдүүлэхийн тулд 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2/87 дугаар “санал авах тухай” албан бичгийг хүргүүлж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны хугацаанд нийцүүлэн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн боловч сонгуулийн хорооны бүрэлдэхүүний талаарх саналыг тус Хороонд ирүүлээгүй” гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А******* сумын дахин сонгуулийг зохион байгуулах З******* аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, З******* аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулахыг хариуцагчид даалгах” гэж тодорхойлсон бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
4.З******* аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 25 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 73 дугаар зүйлийн 73.2, 73.3, 73.4 дэх заалтуудыг үндэслэн тойрогтоо хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг хавсралтаар баталж, З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон байна.
5.Дээрх тогтоолын хавсралтын 1-д А******* сум, Ю Д*******, ын нам гэжээ.
6.З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “а”, 25 дугаар зүйлийн 25.1, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх заалтыг тус тус үндэслэн З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн дүнг хүчин төгөлдөр гэж үзэж, ******* нэр дэвшигчийн Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн байна.
7.Уг тогтоолын хавсралтын 1-д А******* сум, Ю Д*******, ын нам гэжээ.
8.Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд иргэн Ю.Д******* нь ын намаас А******* суманд нэр дэвшиж, тойрогтоо хамгийн олон хүний санал авч, З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдож, Төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн байна.
9.З******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Шийтгэл оногдуулах тухай” 64 дүгээр шийтгэврээр иргэн Ю.Д*******г Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16 дахь хэсгийн 16.1-д заасан сонгогчдын саналыг татах зорилгоор үнэ төлбөргүй зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлсэн зөрчлийг үйлдсэн гэж үзэж, 20000 нэгж тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгож шийтгэжээ.
10.Зөрчилд холбогдогч Ю.Д*******гаас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд З******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Ю.Д*******д холбогдох зөрчлийн хэргийн тухай” 18 дугаар магадлалаар З******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Шийтгэл оногдуулах тухай” 64 дүгээр шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
11.З******* аймгийн Сонгуулийн хорооны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Тогтоолын хавсралтын Ю.Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” 01 дүгээр тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.5, 74 дүгээр зүйлийн 74.3 дахь заалт, З******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 64 дүгээр шийтгэвэр, З******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар магадлалыг тус тус үндэслэн З******* аймгийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийг зохион байгуулах аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтад заагдсан А******* сумаас төлөөлөгчөөр сонгогдсон Ю.Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
12.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ******* дүгээр зүйл. “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох”, *******.1. “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно:”, *******.1.8.“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон.” гэж тус тус заажээ.
13.Маргаан бүхий тохиолдолд, иргэн Ю.Д*******гийн З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь дээрх хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.8-д заасан үндэслэлээр дуусгавар болсон байна.
14.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйл.“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль”, 4.6.“ “Нөхөн сонгууль” гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн *******, 42 дугаар зүйлд зааснаар Хурлын Төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг ойлгоно.” гэж зааснаас үзвэл маргаан бүхий тохиолдолд нөхөн сонгууль явагдахаар байна.
15.Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйл.“Орон нутгийн Хурлын сонгууль товлон зарлах”, 9.8.“Орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нөхцөл байдал үүссэнээс хойш 60 хоногт багтаан товлон зарлана.” гэж зааснаас үзвэл мөн маргаан бүхий нөхөн сонгуулийг З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нөхцөл байдал үүссэнээс хойш 60 хоногт багтаан товлон зарлахаар байжээ.
16.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, маргаан бүхий тохиолдолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар хариуцагч с******* нь орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг зохион байгуулах, нөхөн сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах зэрэг үүрэг хүлээгээгүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагч С*******нд холбогдуулан гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна.
17.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Анамын З******* аймгийн хорооноос С*******нд холбогдуулан гаргасан “З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А******* сумын дахин сонгуулийг зохион байгуулах З******* аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, З******* аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
18.Харин З******* аймгийн Сонгуулийн хороо нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Дахин сонгууль явуулах тов зарлах тухай” 01 дүгээр тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.5, 9 дүгээр зүйлийн 9.9, 9.10, 16 дугаар зүйлийн 16.2.14 дахь заалт, З******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 64 дүгээр шийтгэвэр, З******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар магадлалыг тус тус үндэслэн З******* аймгийн А******* суманд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийг товлон зарласан нь үндэслэлгүй болжээ.
19.Тодруулбал, маргаан бүхий тохиолдолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн байхад дээрх тогтоолоор хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д заасан дахин сонгууль зарласан нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй болсон байна.
20.Өөрөөр хэлбэл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.“ “Дахин сонгууль” гэж төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол тухайн тойрогт энэ хуульд заасны дагуу шинээр явагдах сонгуулийг ойлгоно.” гэж зааснаас үзвэл нэр дэвшигчийг аймгийн Хурлын Төлөөлөгчөөр бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөхөөс өмнө тус нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон сонгуулийн хорооны шийдвэр хүчингүй болсон тохиолдолд дахин сонгуулийг явуулахаар байна.
21.Маргаан бүхий тохиолдолд дээрх нөхцөл байдал үүсээгүй байхад аймгийн сонгуулийн хороо нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Дахин сонгууль явуулах тов зарлах тухай” 01 дүгээр тогтоолоор дахин сонгуулийг товлон зарласан үндэслэлгүй болжээ.
22.Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д заасны дагуу дахин сонгууль явагдсан тохиолдолд хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11.“Дахин сонгууль зохион байгуулах тухайн шатны сонгуулийн хороо нь татан буугдсан, эсхүл бүрэлдэхүүнгүй болсон бол С******* энэ хуульд нийцүүлэн тухайн шатны сонгуулийн хороог байгуулна.” гэж заасны дагуу С******* нь хуульд нийцүүлэн дахин сонгуулийг зохион байгуулах татан буугдсан сонгуулийн хороо эсхүл бүрэлдэхүүнгүй болсон сонгуулийн хороог байгуулж болохоор байна.
23.Маргаан бүхий тохиолдолд хуулийн дээрх заалтад заасан дахин сонгууль явагдах нөхцөл байдал үүсээгүй тул хариуцагч нь С******* нь сонгуулийн хороог байгуулах үүрэг хүлээхгүй юм.
24.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйл.“Нэр дэвшигчийг хасах”, 74.6.“Энэ хуулийн 74.3-т заасны дагуу Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол дахин сонгууль явуулна.”, 74.7.“Энэ хуулийн 74.3-т заасан шийдвэрийг гаргах сонгуулийн хороо татан буугдсан, эсхүл бүрэлдэхүүнгүй болсон тохиолдолд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30 хоногийн дотор С******* тухайн шатны сонгуулийн хороог байгуулна.” гэж тус тус заасан хуулийн зохицуулалтууд нь мөн дахин сонгуультай холбоотой Хурлын Төлөөлөгчөөр бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөхөөс өмнөх сонгуулийн харилцаатай холбоотой хуулийн зохицуулалтууд байх тул мөн маргаан бүхий тохиолдолд хамааралгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.8, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, 9 дүгээр зүйлийн 9.8-д заасныг тус тус баримтлан Анамын З******* аймгийн хорооноос С*******нд холбогдуулан гаргасан “З******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А******* сумын дахин сонгуулийг зохион байгуулах З******* аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, З******* аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ