| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/04375/И |
| Дугаар | 101/ШШ2023/00346 |
| Огноо | 2023-01-11 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2023/00346
2023 01 11 101/ШШ2023/00346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххххххххххххххххххххх тоот хаягт оршин суух, О.Б/РД: хххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сххххххххххххххххххххх Н-т холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 02-эы өдрийн 2160 дугаартай шийдвэрээр О.Бээс 9,340,000 төгрөг гаргуулан Х ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж, 2,000,000 төгрөгийн төлбөр төлсөн, одоо 7,340,000 төгрөг байгаа болно.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 167 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч П.Наранчимэгийн 2022 оны 06 сарын 07-ны өдрийн 6/171 тоот шинжээч томилох тухай тогтоолоор О.Бий өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Булгийн 18-р гудамж, 887б тоотод байрлах, хххххххххххх улсын бүртгэлийн дугаартай, 100 м.кв талбайтай авто гражийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, ххххххххххххх улсын бүртгэлийн дугаартай, 423 м.кв талбайтай, өмчлөх эрх бүхий газрыг үнэлэх үнэлгээчнээр Виннэр Вэй ХХК-ийг томилж, хөрөнгийн үнэлгээний тайлангаар нийт 51,580,000 төгрөг гэж үнэлсэн байгаад гомдолтой байна.
Хөрөнгийн үнэлгээчин нь үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үнэлгээг эдийн засгийн эргэлт бүхий өөрөө ашиг олдог обьект гэх утгаар биш, амьдран суух зориулалт бүхий хөрөнгүүдтэй харьцуулан үнэлж байгааг оновчгүй гэж үзэж байх бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд О.Б миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Булгийн 18-р гудамж, 887б тоотод байрлах, хххххххххххх улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, ххххххххххххх улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрх бүхий газрыг 51,580,000 төгрөгөөр үнэлсэн Виннэр Вэй ХХК-ийн 2022 оны 06 сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранчимэг шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 02-ны өдрийн 2160 дугаартай шийдвэрээр хариуцагч О.Бээс 9,340,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулах хугацаатай мэдэгдлийг 2020 оны 04 сарын 13-ны өдөр гардуулсан боловч төлбөр төлөгч О.Б төлбөрөөс төлөлт хийгээгүй тул О.Бий өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хххххххххххххххххх тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн ххххххххххххх дугаар бүхий гэрчилгээтэй гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 2020 оны 10 сарын 27-ны өдрийн 20380082/4 дугаар бүхий эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн.
2022 оны 05 сарын 20-ны өдрийн 20380082/167 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч талуудаас үнийн санал авахад О.Б өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 250,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд төлбөр авагч Х ББСБ ХХК уг үнийг хэт өндөр гэж үзэн хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан.
Ингээд 2022 оны 06 сарын 07-ны өдрийн 6/171 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК-О.Бат-Эрдэнийг төлбөрт битүүмжлэгдэн хураасан, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх шинжээчээр томилсон. Шинжээч 2022 оны 06 сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 51,580,000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт ирүүлсэн ба ажиллагааны тэмдэглэл хөтлөн талуудад үнэлгээ болон дуудлага худалдааны мэдэгдлийг танилцуулсан.
2022 оны 07 сарын 08-ны өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдаагаар уг хөрөнгө худалдан борлогдоогүй, үнийн санал ирээгүй тул 2022 оны 08 сарын 05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар дуудлага худалдаа зарласан байсан боловч 2022 оны 07 сарын 27-ны өдрийн 17757 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул уг хөрөнгийн тухайд 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулаагүй.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул О.Бий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч О.Б нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 4-167/12427 тоот үнэлгээний мэдэгдэл,
Хөрөнгийн үнэлгээний Виннэр Вэй ХХК-ийн 2022 оны 06 сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 07 сарын 19-ний өдрийн 8/31 тоот тогтоол,
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 02-ны өдрийн 2160 дугаар шийдвэр зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь итгэмжлэл, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 02-ны өдрийн 53 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2020 оны 01 сарын 02-ны өдрийн 612 дугаартай шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн 2019 оны 08 сарын 02-ны өдрийн 2160 дугаартай шийдвэр,
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 сарын 01-ний өдрийн 775 дугаартай давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,
2020 оны 01 сарын 06-ны өдрийн 20380082 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд,
2020 оны 10 сарын 27-ны өдрийн 20380082/4 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 05 сарын 20-ны өдрийн 20380082/167 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол,
Төлбөр төлөгч О.Бий үнийн санал,Х инвест ББСБ ХХК-ийн шинжээч томилуулах хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2022 оны 06 сарын 06-ны өдрийн 870 тоот албан бичиг,
Шинжээч томилох тогтоол, шинжээчид хууль тайлбарласан баримт, шинжээчийн танилцуулга, хөрөнгийн үнэлгээний Виннэр Вэй ХХК-ийн 2022 оны 06 сарын 13-ны өдрийн үнэлгээ, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн баримт, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд,
Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Виннэр Вэй ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
Төлбөр авагч, төлбөр төлөгч нарт хүргүүлсэн 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 4-167/12426, 4-167/12427 тоот үнэлгээний мэдэгдлүүд, 2022 оны 06 сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/44 тоот тогтоол, дуудлага худалдааны комисст оруулах шийдвэр гүйцэтгэгчийн санал,
Анхны албадан дуудлага худалдаа явуулахыг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдсэн 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 4-167/12803, 4-167/12804 тоот мэдэгдлүүд, 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 07 сарын 19-ний өдрийн 8/31 тоот тогтоол, 2 дахь албадан дуудлага худалдаа явуулахыг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдсэн 2022 оны 07 сарын 22-ны өдрийн 4-166/13831, 4-166/13830 тоот мэдэгдлүүд зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булагийн 18-р гудамж, 887Б тоот хаягт байршилтай, 18641314552335 нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, 423 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг болон мөн хаягт байршилтай, 100 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Виннэр Вэй ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 02-ны өдрийн 2160 дугаар бүхий шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч О.Бээс 9,340,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ББСБ ХХК-д олгож,
-Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 17.1-д зааснаар хариуцагч О.Б шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булагийн 18-р гудамжны 887б тоотод орших улсын бүртгэлийн Ү-2202025802 дугаартай 100 м.кв талбай бүхий гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт орших улсын бүртгэлийн ххххххххххххх дугаартай, 423 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгогдсон, нэгж талбарын 18641314552335 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,025 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Бээс 234,590 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Х ББСБ ХХК-д олгон шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 сарын 01-ний өдрийн 775 дугаартай шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
/ХХ-ийн 21-24, 36-41 дүгээр тал/
Дээрх шийдвэр, 2020 оны 01 сарын 02-ны өдрийн 612 дугаартай шийдвэр албадан гүйцэтгэх захирамж болон мөн өдрийн 53 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 20380082 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн ажиллагаа явагдаж эхэлжээ.
/ХХ-ийн 35, 42-44 дүгээр тал/
2020 оны 04 сарын 13, 2020 оны 10 сарын 27, 2022 оны 05 сарын 20-ны өдрүүдэд төлбөр төлөгч О.Бд шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлэх мэдэгдлүүдийг гардуулан тухай бүрт нь ажиллагааны тэмдэглэл үйлдсэн байна.
/ХХ-ийн 45-47, 50-52 дугаар тал/
2020 оны 10 сарын 27-ны өдрийн 20380082/04 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булагийн 18-р гудамж, 887Б тоот хаягт байршилтай, 18641314552335 нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, 423 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг болон мөн хаягт байршилтай, 100 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд хураан албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгч О.Бд танилцуулан мэдэгдэж ажиллагааны тэмдэглэлийг үйлджээ.
/ХХ-ийн 45-52 дугаар тал/
Мөн газрын Эд хөрөнгө хураах тухай 2022 оны 05 сарын 20-ны өдрийн 20380082/167 тоот тогтоолоор битүүмжилсэн орон сууцыг хураан, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгч О.Бд танилцуулан мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн байна.
/ХХ-ийн 53-55 дугаар тал/
Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булагийн 18-р гудамж, 887Б тоот хаягт байршилтай, 18641314552335 нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, 423 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон мөн хаягт байршилтай, 100 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө төлбөр төлөгч О.Бий өмчлөлийнх болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.
423 м.кв талбай бүхий газар 2012 оны 12 сарын 20-ны өдөр, 100 м.кв талбай бүхий гараж 2017 оны 09 сарын 26-ны өдөр тус тус О.Бий өмчлөлд бүртгэгджээ.
/ХХ-ийн 59, 81-82 дугаар тал/
Дээрхи ажиллагаануудын талаар төлбөр төлөгч буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч О.Б гомдол гаргаагүй нь шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хуульд нийцсэн, хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй.
Төлбөр төлөгч О.Б өөрийн өмчлөлийн төлбөрт битүүмжлэн хураасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг 250,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Х инвест ББСБ ХХК эс зөвшөөрч хөрөнгийг үнэлүүлэх хүсэлтийг 2022 оны 05 сарын 30-ны өдөр гаргасан байна.
/ХХ-ийн 56-57 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2022 оны 06 сарын 07-ны өдрийн 6/171 тоот тогтоолоор төлбөрт хураагдсан Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булагийн 18-р гудамж, 887Б тоот хаягт байршилтай, 18641314552335 нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, 423 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг болон мөн хаягт байршилтай, 100 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр Виннэр Вэй ХХК, тус компанийн үнэлгээчин О.Бат-Эрдэнийг томилжээ.
Шийдвэр гүйцэтгэгчийн уг ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасантай нийцэж байх ба энэ ажиллагааг хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
/ХХ-ийн 60-61 дүгээр тал/
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна,
9.2-т Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж тус тус заасны дагуу уг ажиллагаануудыг шийдвэр гүйцэтгэгч хуульд заасны дагуу гүйцэтгэсэн байна.
/ХХ-ийн 61-62 дугаар тал/
Виннэр Вэй ХХК, шинжээч О.Бат-Эрдэнэ 2022 оны 06 сарын 13-ны өдрийн Ш-6/8 тоот хөрөнгийн үнэлгээний тайландаа:
-2022 оны 06 сарын 13-ны өдөр тухайн хөрөнгөтэй газар дээр нь очиж биечлэн танилцаж, биет үзлэг хийн үнэлгээг 2022 оны 06 сарын 13-ны байдлаар тогтоов.
-Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булагийн 18-р гудамж, 887Б тоот, хэмжээ 100 м.кв, гаражийн зориулалттай, 1 давхар, Уг барилга нь цутгамал бетон суурьтай, холимог бетон бус зүрхэвчтэй блокоор барьж шавраар өнгөлсөн, модон хийцлэлтэй, төмөр хучилттай 1 давхар гараж, баруун 2, зүүн 2 тал руу харсан модон рам бүхий цонхнуудтай,
Өрөөний хуваалт хийгдээгүй, нэгдсэн хашаатай, цутгамал шалтай, гаражийн хаалга дэлгэгддэг төмөр, тусдаа 2 ширхэг, төвлөрсөн цахилгаанд холбогдсон, 380 вольт, пийшин халаалттай, дотоод засал энгийн, чанар байдал дунд,
-423 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар,
-Үнэлгээ хийхдээ зах зээлийн харьцуулан жиших хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага тэдгээрт тохирох аргуудыг ашигласан.
Өртгийн хандлагын аргаар-Элэгдэл өртгийг барилгын ашиглалт, чанар байдал, түүнд хийсэн засан сайжруулалтыг харгалзан зохих коэффициентээр зохицуулалт хийн өнөөгийн үнэлгээг тодорхойлдог. Барилга зориулалтын дагуу баригдсан эсэх, барилгын одоогийн ашиглалт, байршил, орчны тохижилт зэргийг харгалзан судалсан. Тус хөрөнгийн газрын хувьд хойд болон зүүн 2 тал модон хашаатай. Хашаа нь биет элэгдэл ихтэй, бүрэн эсхүл хэсэгчлэн шинэчлэх шаардлагатай тул үнэлгээнд тусгайлан авч үзээгүй. Үнэлгээний дүн 52,015,950 төгрөг.
-Орлогын хандлагын аргаар-Ижил төстэй обьектуудын өнөөгийн зах зээл дээрх түрээсийн нэгжийн үнэ мөн тэдгээрийн татварын дараах сарын дундаж цэвэр мөнгөн урсгалыг тооцсон ба цаашид ашиглах жил, тус үл хөдлөх хөрөнгийн онцлогыг харгалзан ашиглалтын орлого нь барилгын насжилт, биет элэгдлээс шалтгаалан цаашид буурах хандлагатай гэж үзсэн.
1.0 м.кв талбайн сарын түрээсийн үнэ байршил, зэрэглэлээс хамаарч 7,500-10,000 төгрөг байна, мөн нэгж талбайн түрээсийн дундаж үнэ 8,314 төгрөг байна. Үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн нэгж талбайг дунджаар 8,300 төгрөгөөр түрээслэх боломжтой гэж үзсэн.
Түүнчлэн сарын түрээсийн дундаж орлогыг тооцоолохдоо ажлын байр, гаражийн зориулалтаар түрээслэх боломжит талбайд суурилж тооцсон. Үнэлгээний дүн 50,757,121 төгрөг.
-Зах зээлийн жишиг үнийн аргаар-Үл хөдлөх хөрөнгүүдийг судлан үнэ ханш, ерөнхий байдал, зориулалт, одоо байгаа төлөв зэрэг үзүүлэлтүүдийг үл хөдлөх хөрөнгийн борлуулагчидтай холбогдох, эзэдтэй нь уулзах, утсаар холбогдох, фото зураг харах зэргээр судалж газрын байршил, тоноглол, хүрээлэн буй орчин зэрэгт тохируулга хийж зах зээлийн хандлагаарх үнэлгээг гаргасан.
Жишиг хөрөнгүүд үнэлгээний зүйлтэй ихээхэн ойролцоо /500 метрийн радиус дотор/, Чингэлтэй дүүргийн 12-р хороонд байрлах, хөрөнгүүд болно. Үнэлгээний дүн 51,952,173 төгрөг.
Хөрөнгийн үнэлгээний нэгтгэл: Тооцоологдсон дүн, ач холбогдлын хувийг тооцсон. Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булагийн 18-р гудамж, 887Б тоот хаягт байршилтай, 423 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, 100 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 51,580,000 төгрөгөөр тогтоов гэжээ.
/ХХ-ийн 64-84 дүгээр тал/
Хөрөнгийн үнэлгээний Виннэр Вэй ХХК, үнэлгээчин О.Бат-Эрдэнэ хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй нь Сангийн сайдын 2014 оны 12 сарын 17-ны өдрийн 245 тоот тушаалын дагуу олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын burtgel.mn сайт дахь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Монгол улсын Сангийн яамны mof.gov.mn сайт дахь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий иргэдийн нэрсийн жагсаалтад тус тус тусгагдсан бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.
Мөн шинжээчид Шүүхийн шинжилгээ тухай хуулийн 9, 12, 13, 14, 15, 45 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.5 дахь заалтуудыг тус тус танилцуулсан бөгөөд шинжээчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан, уг ажиллагаанд оролцоход хувийн сонирхолгүй, шинжээчээс татгалзах үндэслэл байгаа эсэх гэх зэрэг дүгнэлт гаргахад үл харшлах байдлуудыг урьдчилан тодруулан хуульд заасан ажиллагааг явуулсан байна.
Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний тайланг 2022 оны 06 сарын 15-ны өдөр хүлээн авмагц төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 51,580,000 төгрөгөөр үнэлсэн тухай 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 4-167/12427 тоот мэдэгдэх хуудсыг 2022 оны 06 сарын 20-ны өдөр төлбөр төлөгч О.Бд гардуулан ажиллагааны тэмдэглэл үйлджээ.
/ХХ-ийн 4, 63, 86-88 дугаар тал/
Төлбөр төлөгч О.Б үл хөдлөх хөрөнгийн үнэлэхдээ эдийн засгийн эргэлт бүхий орлого олдог обьектоор биш амьдран суух зориулалт бүхий хөрөнгүүдтэй харьцуулсан гэх боловч шинжээч хөрөнгийн үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, үндэслэлийг нэг бүрчлэн арга нэг бүрээр нь тодорхойлон тайлбарласан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т Хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх заасан шаардлагыг хангасан ба хөрөнгийн үнэлгээний байгууллага, шинжээч үнэлгээ тогтоохдоо хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар төлбөр төлөгчийн битүүмжлэгдэн, хураагдсан хөрөнгийг зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлүүлдэг бөгөөд төлбөр төлөгч О.Б үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй гэх боловч уг үнэлгээний талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т /2010.01.21-ний хууль/ зааснаар холбогдох мэргэжлийн байгууллагад нь гомдол гаргаагүй.
Шинжээч Виннэр Вэйт ХХК, үнэлгээчин О.Бат-Эрдэнэ үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно, 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно, мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасантай тус тус нийцүүлж үнэлсэн нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.
Шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ 51,580,000 төгрөгийн 70 хувь 36,106,000 төгрөгөөр 2022 оны 07 сарын 08-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2022 оны 06 сарын 21-ний өдрийн 7/44 тоот тогтоолоор шийдвэрлэснийг 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 4-167/12803 тоот мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгч О.Бд мэдэгджээ.
/ХХ-ийн 88-90 дүгээр тал/
2022 оны 07 сарын 08-ны өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдаагаар төлбөр төлөгч О.Бий өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд төлбөрт битүүмжлэн, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал ирээгүй тул 2022 оны 07 сарын 19-ний өдрийн 8/31 тоот 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор 2 дахь албадан дуудлага худалдааг 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 10 цагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
/ХХ-ийн 20, 92-96 дугаар тал/
Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 07 сарын 27-ны өдрийн 17757 дугаар бүхий захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан О.Бий нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 02-ны өдрийн 2160 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй төлбөр төлөгч О.Бий өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булагийн 18-р гудамж, 887Б тоот хаягт байршилтай, 18641314552335 нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, 423 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг болон мөн хаягт байршилтай, 100 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаснаар 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаагаар уг орон сууцтай холбоотой ажиллагаа явагдаагүй байна.
Төлбөр төлөгч О.Б төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 51,580,000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар 2022 оны 06 сарын 20-ны өдөр мэдэн 2022 оны 06 сарын 21-ний өдөр үнэлгээтэй холбоотой гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааны дотор гаргажээ.
/ХХ-ийн 1, 14 дүгээр тал/
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 02-ны өдрийн 2160 дугаар шийдвэрийн дагуу хариуцагч О.Бээс 9,340,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х инвест ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн гэрээний үүрэгт барьцаалсан, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагджээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн Үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул О.Бий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч О.Б нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч О.Бий эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булагийн 18-р гудамж, 887Б тоот хаягт байршилтай, 18641314552335 нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, 423 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг болон мөн хаягт байршилтай, 100 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 51,580,000 төгрөгөөр үнэлсэн Виннэр Вэй ХХК-ийн 2022 оны 06 сарын 13-ны өдрийн Ш-6/8 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай О.Бий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч О.Бий улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Тус шүүхийн 2022 оны 07 сарын 27-ны өдрийн 17757 дугаартай шүүгчийн захирамжаар О.Бий нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 08 сарын 02-ны өдрийн 2160 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч О.Бий өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булагийн 18-р гудамжны 887б тоотод орших улсын бүртгэлийн Ү-2202025802 дугаартай 100 м.кв талбай бүхий гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт орших улсын бүртгэлийн ххххххххххххх дугаартай, 423 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгогдсон, нэгж талбарын 18641314552335 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН