Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2023/00410

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 13

101/ШШ2023/00410

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ххххххххххххххх, К б ХК /рд:хххххххх/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ххххххххххх тоотод байрлах, БХХК /рд:ххххххххх/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүргийн ххххххххххххххх тоотод оршин суух, Үүрэг овогт Ө.Д /рд:хххххх/,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн ххххххххххх тоотод оршин суух, Боржигин овогт Э.О /рд:хххххххх/,

Зээлийн гэрээний үүрэгт 675,866,763 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Илүү тооцож авсан 17,172,825 төгрөг буцаан гаргуулах, барьцаа хөрөнгүүд чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-О, Г.Э, Э.Ц, хариуцагчийн төлөөлөгч С.О, хариуцагчийн өмгөөлөгч Л.Н, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БХХК нь тус банктай 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 3002-2014/60 тоот Зээлийн гэрээ байгуулан 460,000,000 төгрөгийг Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрийн 888 төслийн зээл-ийн зориулалтаар, жилийн 7.0 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан болно. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3002-2014/60 тоот Зээлийн барьцааны гэрээ-гээр доорх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчид барьцаалсан болно. Үүнд:

- Ү-ХХХХХ улсын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ххх хороо, Эмээлт /18400/ гудамж, үйлдвэрийн зориулалттай, 648 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

- НТД: хххххххххххх улсын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ххх хороо, Үйлдвэрлэл /Эмээлт/ зориулалттай, 2 га газар,

- Сонгинохайрхан дүүрэг, ххх хороо, Эмээлт /18400/, гудамжны 86 тоот үл хөдлөх эд хөрөнгөд байрлах 10 кв цахилгааны шугам, 10/0, 4кВ-100 ква хүчин чадалтай дэд станц, Гүний худаг /90м/, Гипсэн гулдмайн тоног төхөөрөмж SKK-5. 2008 он, Гипсэн блокны хэвлэгч SKK-5-GВМ, Гипсэний нөөцийн сав шнекенд дамжуулагч SKK-5GRC, Цементийн нөөцийн үненийн сав SKK-5GRC, Усны нөөцийн сав дамжуулагч SKK-5WRC, Гипсэн хольц зуурагч SKK-5-MM, Автомат удирдлага SKK-5-EC, Гипсэн гулдмайн тоног төхөөрөмж TK-12. 2012 он /666х500х100/, Гипсэн блокны хэв ТК12-GBPM, Гипсэн хольц зуурагч зуурмагийн тогоо ТК12-ММ, Түүхий эдийн сав, өргүүр TK12-RMC, Усны нөөцийн сав дамжуулагч TK12-WRC, Гидрийн машин ТК-GМ, Автомат удирдлагын систем TK12-ACS,

- Г.О-ы өмчлөлийн Ү-ххххххххххх улсын дугаартай, Чингэлтэй дүүрэг, хххххххххххххх тоотод байрлах, 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,

- Э.О-ын өмчлөлийн Ү-хххххххххххх улсын дугаартай, Баянзүрх дүүрэг, ххххххххххххххххххх тоотод байрлах, 43 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

- Ө.Д-ий өмчлөлийн Ү-хххххх улсын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ххххххххххххххх тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

- хххх УНО улсын дугаартай, хххххххххххх60 арлын дугаартай, Dong feng үйлдвэрийн TZ5210GFL маркийн тусгай зориулалтын машин,

- ххххУНА улсын дугаартай, хххххххххххххх арлын дугаартай, Lexus RX350 маркийн суудлын автомашиныг тус тус барьцаалсан.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан тохиролцож 2014 оны 3002-2014/60 тоот Зээлийн гэрээ-д 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 3002-2014/60А тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-р нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тус гэрээгээр Зээлдэгч нь зээл, хүүний төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөн энэхүү гэрээний 1.3-т заасан хүүний алдагдлыг банк хүлээсэн бол энэхүү хүүний алдагдлыг гэрээний үүргээ зөрчсөн тал буюу зээлдэгч хариуцан төлөх бөгөөд энэ тохиолдолд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зөрчил үүссэн үндсэн зээлийн дүнгээр, зөрчил үүссэн хугацаагаар зээлийн хүүг дор дурдсан хэмжээгээр тооцож банкинд учирсан хүүний алдагдлыг тухай бүр төлүүлнэ. Үүнд: зээлийн хүү жилийн 25.2 хувь, зээлийн нэмэгдүүлсэн хүү жилийн 5.04 хувь гэсэн болон бусад нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан болно.

Хариуцагчийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 08 тоот хүсэлтийн дагуу нэхэмжлэгч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-хххххх дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, ххххххххххтоот хаягт орших 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн. Хариуцагч нь 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3002-2014/60 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний барьцаа хөрөнгө болох гипсэн гулдмай үйлдвэрлэх үйлдвэрийн 14 ширхэг тоног төхөөрөмжүүдийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 3002-2017/40 тоот Барьцааны нэмэлт гэрээ-р нэхэмжлэгчид барьцаалсан.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3002-2014/60Б тоот 3002-2014/60 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр зээлийн үлдэгдэл төлбөр болох 335,282,048 төгрөгийн эргэн төлөлтийн хуваарийг Хавсралт 1-д заасны дагуу өөрчилсөн. Хариуцагч нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 128,342,397.03 төгрөг, үндсэн хүүнд 122,379,120.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 17,172,825.12 төгрөг буюу нийт 267,894,342.15 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. Зээлийн эргэн төлөлтийн дэлгэрэнгүйг нэхэмжлэлд хавсаргасан зээл, зээлийн хүүний тооцоололд тусгав. Хариуцагчаас зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг удаа дараа нэхэмжлэгчийн зүгээс шаардаж байсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд хариуцагчтай харилцан тохиролцсоны дагуу гипсэн гулдмайн үйлдвэрийг үл хөдлөх эд хөрөнгүүдийн хамт худалдан борлуулж, зээлийн төлүүлэх зорилгоор хамтран ажилласан боловч үр дүнд хүрээгүй болно. Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч барьцаа хөрөнгийн өмчлөгч Ө.Д нь С.От олгосон 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн итгэмжлэлээ хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 101/11132021/13165 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ХХХХХХХ дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ХХХ дугаар магадлалаар тус тус Ө.Д-ий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Улсын Дээд Шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ХХХХХХ дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан.

Хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 331,657,603.00 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүүнд 300,976,663 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 43,232,497 төгрөг буюу нийт 675,866,763 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.  

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар гаргасан тайлбартаа:

К бны харилцагч болсноор дараах Төслийн болон Бизнесийн зээлүүдийг авч ажилласан

2014 онд Улсын их хурлын 2013 оны 52 дугаар тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх 888 төсөлд манай компанийн төсөл дэмжигдэж, 680,000,000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эрхтэй болсон. К б судалгааг зээл зөвшөөрсөн мэдэгдлийг 2014.07.07-нд манайхаас авсан боловч 2014.08.30-ны өдөр л Хөдөлмөрийн яамны дэргэдэх ЖДҮ-ийг хөгжүүлэх санд зээлийн хорооны шийдвэрээ хүргүүлснээр санхүүжилт нь К бинд тэр даруй орсон боловч манай компанитай 2014.09.11-ний өдөр 3002-2014/60 тоот зээлийн гэрээг байгуулсан боловч зээл олгогдолгүй удсан. Шалтгааныг тодруулахад зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болсон, нэмэлт өөрчлөлтийг хуулийн хэлтсээс ирүүлээгүй байна гэсээр 2014.10.07-ны өдөр л манайд зээлийн санхүүжилтыг олгосон. Монгол Улсын Засгийн газар БХХК-ийн хамт олонд Гипсэн блок-ны үйлдвэрийг өргөтгөх, үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж, 680,000,000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эрх олгосон боловч К б барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг харьцангуй багаар тооцож 460,000,000 төгрөг болгож бууруулсан. Бид үйлдвэрээ өргөжүүлэхийн тулд санхүүгийн эх үүсвэрийг бага хүүтэй зээлээр хангах бодлогоо амжилттай хэрэгжүүлсэн боловч К б зээлийн судалгаа хийж, шийдвэр гаргах ажиллагаагаа их удаан хугацаанд гүйцэтгэдэг. "БХХК-ийн гипсэн блокны үйлдвэр технологийн онцлогоосоо хамаарч, дулааны улиралд буюу жилд дунджаар 6 сарын хугацаанд үйл ажиллагаагаа явуулдаг. 2014 онд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах цаг хугацаа дууссан үед буюу 2014.10.07-нд манайд зээлийн санхүүжилтыг олгосон. 2014 оноос эхлэн барилгын салбарынхны болон улсын маань нийгэм, эдийн засаг, зах зээлийн тааламжгүй нөхцөл байдлуудаас шалтгаалан бэлэн мөнгөний хомсдолд орж, үйл ажиллагаагаа бартерийн нөхцлөөр явуулдаг болсон зэрэг хүчин зүйлүүдээс хамаарч манай компани 2015 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлаа багасган ажиллахаас аргагүй байдалд орсон. Барилгын салбарынхны санхүүгийн хямралтай энэ л цаг үед 2015.11.07-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлт эхэлсэн нь манай санхүүгийн нөөц бололцоог хомсдолд оруулж, бид зээлийн үндсэн төлбөрөө сар бүр төлөх боломжоор дутмаг байдалд орсоор үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоох байдалд хүргэсэн. Улс орны эдийн засгийн энэ нөхцөл байдлыг урьдчилан таамаглаж зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлтээ К бинд 2015 оны 7-р сараас эхлэн удаа дараа тавьсан боловч К бны зүгээс асуудлыг шийдэхгүй цаг хугацааг сунжруулсаар байсан тул бид 2017.02-р сараас ЖДҮДС, Хөгжлийн банкинд хандан, асуудлыг Хөгжлийн банк шийдвэрлэж, К бинд манай хүсэлтийг зөвшөөрсөн мэдэгдлээ хүргүүлснээр зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах гэрээг 2017.06.30-ны өдөр байгуулсан. 2015, 2016, 2017, 2018 онуудад үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг бууруулж ажилласан нь манай санхүүгийн нөөц бололцоог хомсдолд оруулж, бид сар бүр тогтмол төлөх үндсэн зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөх боломжоор дутмаг байдалтай байсаар байсан тул бид Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулуулахаар Хөгжлийн банкинд дахин хандахад К баар шийдүүлж болно гэсэн хариу өгснийг К б зөвшөөрөөгүй. Зээл төлөх үүргээ хугацаанд нь биелүүлэхийг эрмэлзэн, 2018 оны хавраас К бинд 1 жилийн 7 хувийн хүүтэй төслийн зээлийг бизнесийн зээлээр солиулах, Дөлгөөний орон сууц, авто машиныг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэхийг удаа дараа хүссээр 2018.11-р сарын сүүлчээр энэ хүсэлтийг шийдвэрлэсэн зээлийн хорооны шийдвэр гарсан боловч шийдэгдээгүй. Энэ хүсэлтүүдийг К б зөвшөөрсөн бол дараах ач холбогдлуудтай байсан. Үүнд: БХХК-ийн хамт олон төслийн зээлээ 2019.10.07-нд төлж дуусгах хугацаанаасаа өмнө бүрэн төлж барагдуулах, Ө.Д-ий орон сууцны гэрчилгээг суллаж өгөх үүргээ биелүүлэх боломжтой болох байсан. К б Ө.Д-ий орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийн тулд 20,000,000 төгрөг төлөх шаардлага тавьсныг Lехux RХ350 маркийн машиныг худалдсан орлогоосоо биелүүлэх байсан. БХХКомпани төслийн зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байгаа явдал нь дараах шалтгаануудтай холбоотой. Үүнд: 2011-2014 онуудын төслийн зээлүүдийг К бны ажил хэргийн хариуцлагагүй байдлаас хамааран, нэн шаардлагатай цаг үедээ авч чадаагүй. Улс орны маань 2014-2018 онуудын санхүүгийн хямралтай байдал, Барилгын компаниудын гэрээний үүргээ хугацаандаа биелүүлдэггүй байдал гэх мэт болно гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Талууд нь 2014 оны 09-р сарын 11-ний өдөр №3002-2014/60 тоот зээлийн гэрээг байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээгээр зээлийн үндсэн нөхцөлөө Зээлийн хэмжээ 460,000,000 төгрөг, зээлийн хүү жилийн 7 хувь, зээлийн нэмэгдүүлсэн хүү жилийн 1.4 хувь, зээлийн хугацаа 60 сар гэж тус тус харилцан тохиролцсон болно. Уг гэрээнд талууд нь тус өдрөө гарын үсэг зурж, тамга дарсан бөгөөд 2014 оны 09 сарын 13-ны өдөр нотариатаар батлуулсан болно. Гэтэл К б ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж, гэрээний зүйл болох 460,000,000 төгрөгийг шилжүүлэхгүй удаашруулж 2014 оны 09 сарын 25-ны өдрийг хүргэсэн бөгөөд эцэстээ Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-нд гарын үсэг зурахыг тулгасан ба бид зээлийг хүлээн авахын тулд аргагүйн эрхэнд 2014 оны 09 сарын 25-ны өдөр уг гэрээнд гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл тус зээлийн гэрээний нэг тал болох зээлдэгч БХХК-ийн гэрээний бүх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээ бол 2014 оны 09-р сарын 11-ний өдөр №3002-2014/60 тоот зээлийн гэрээ болохоос 2014 оны 09 сарын 25-ны өдөр гарын үсэг зуруулсан Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-ний агуулга биш юм. Талуудын хооронд анхнаасаа 2014 оны 09 сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-ний агуулга яригдсан бол гэрээг байгуулахгүй байх байсан юм. К б ХК нь Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ гэхийг бичгээр үйлдэж түүндээ №3002-2014/60 тоот зээлийн гэрээнд огт байхгүй ойлголт болох Зээлдэгчийн зүгээс зээлийг хугацаанд нь төлөөгүйн улмаас банкинд бий болох хүүний алдагдлыг төлүүлэх гэх ойлголтыг тусгасан байсан. Гэтэл бодит байдал дээр хүүний алдагдал гэх ойлголт нь юу болох, ямар ойлголт болох талаар аль ч гэрээнд нь тодорхойлон зааж өгөөгүй байдаг. Үндсэндээ К б ХХК нь №3002-2014/60 тоот зээлийн гэрээний зүйлийг шилжүүлэхийн тулд талуудын анхнаасаа тохиролцоогүй зүйл буюу Зөрчил үүссэн хугацаагаар зээлийн хүүний жилийн 7 хувийг 25.2 хувь болгож, нэмэгдүүлсэн хүүний жилийн 1.4 хувийг 5.04 хувь болгож нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож банкинд төлнө гэсэн шударга бус бөгөөд үндсэн гэрээний зорилго болон хуульд нийцэхгүй зээлдэгчид илтэд хохиролтой нөхцөл бүхий нэмэлт гэрээний нөхцөлүүдийг тулгасан тул энэ шахалтанд орж гэрээнд гарын үсэг зурсан ба хүүний алдагдал гэх нь өөрөө тодорхойгүй бөгөөд үндэслэлгүй зүйл юм. Зүй нь бол уг нэмэлт гэрээний 1 дүгээр зүйлийн Зээлийн гэрээний 1 дүгээр зүйл буюу нийтлэг үндэслэл гэсэн хэсгийг дор дурдсан байдлаар өөрчлөхөөр тохиролцов гэсэн хэсгийн 1.1 дэх заалтад Энэхүү гэрээний зорилго нь Монгол Улсын Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нийцүүлэн төсөл санхүужүүлэгч/Жижиг дунд уйлдвэрийг хөгжүүлэх сан)-ээс зээл хэлбэрээр олгосон эх үүсвэр буюу мөнгөн хөрөнгөөр банк зээлдэгчид дамжуулан зээл олгох... гэж заасан. 1.2 дахь заалтад Төсөл санхүүжүүлэгч нь төслийг санхүүжүүлэх эх үүсвэрийг зээл хэлбэрээр Банкинд олгох бөгөөд Банк нь төсөл санхүүжүүлэгчээс шилжүүлэн авсан эх үүсвэрээр зээлдэгчид зээл олгож, энэхүү зээлийн эргэн төлөлтөөр төсөл санхүүжүүлэгчээс шилжүүлэн авсан эх үүсвэрээ хүүгийн хамт буцаан төлөх үүргийг холбогдох гэрээгээр хүлээсэн болно. Мөн зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг хоцроосон эсэхээс үл хамааран Банк эх үүсвэрийн төлбөрийг хүүгийн хамт төлөх үүргийг Төсөл санхүүжүүлэгчийн өмнө хүлээсэн болно гэж заасан, нэмэлт гэрээний 2 дугаар зүйлээр Талуудын хооронд байгуулсан 2014 оны 09-р сарын 11-ний өдрийн №3002-2014/60 тоот зээлийн гэрээнд дараах заалтуудыг нэмж оруулахаар харилцан тохиролцов гэсэн хэсэгт 2.1.12. Төсөл санхүүжүүлэгч-жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг гэж нэмэх гэж тус тус заасан бөгөөд эдгээр өөрчлөн найруулсан болон нэмсэн зүйл, заалт, тэдгээрийн агуулгаар К б ХК-д хүүгийн алдагдал гэх ойлгомжгүй зүйлийг төлөх үндэслэл үүсэхгүй байгаа бөгөөд энэ тохиолдолд зээлийн хүүний жилийн 7 хувийг 25.2 хувь болгож, нэмэгдүүлсэн хүүний жилийн 1.4 хувийг 5.04 хувь болгож нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож банкинд төлөх нь өөрөө шударга ёсны зарчим болон хуульд огт нийцэхгүй, зээлдэгчийг илтэд хохироосон хууль зүйн үр дагаврыг шууд бий болгосон нэмэлт болсон байдаг. Түүнчлэн хүүний алдагдал гэх зүйлийг Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-нд тусгахдаа ... Банк өөрийн хөрөнгөөр Төсөл санхүүжүүлэгчид эх үүсвэрийн төлбөрийг гүйцэтгэж, хүүгийн алдагдал хүлээсэн бол энэхүү хүүгийн алдагдлыг гэрээний үүргээ зөрчсөн тал буюу зээлдэгч хариуцан арилгана гэж тодорхойлсон байх бөгөөд Хүүгийн алдагдал үүсэх үндэслэл нь өөрөө байхгүй буюу гэрээнд зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг хоцроосон эсэхээс үл хамааран Банк эх үүсвэрийн төлбөрийг хүүгийн хамт төлөх үүргийг Төсөл санхүүжүүлэгчийн өмнө хүлээсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч гэрээнд бүрэн дүүрэн тайлбарласан байгаа болно. Тиймээс хүүгийн алдагдал үүсэх үндэслэлгүй асуудлыг зориуд хүүгийн алдагдал үүсэх, бодит байдал дээр ийнхүү үүссэн мэтээр зээлийн хүүний жилийн 7 хувийг 25.2 хувь болгож, нэмэгдүүлсэн хүүний жилийн 1.4 хувийг 5.04 хувь болгож, үүний зөрүүгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих зохиомол нөхцөл байдлыг зориудаар бий болгосон байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, ийнхүү хуульд нийцэхгүй шударга бус байдлаар зээлдэгч хохирч үлдэхийг зөвшөөрөх боломжгүй байна. Зээлдэгчээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй хугацаа хожимдуулсан тохиолдолд Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-д заасан анз (торгууль, алданги)-ыг төлүүлэх талаар тохиролцоогүй бөгөөд зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийх үүргээ биелүүлээгүй бол зээлийн хүүний жилийн 7 хувийг 25.2 хувь болгож, нэмэгдүүлсэн хүүний жилийн 1.4 хувийг 5.04 хувь болгож төлүүлэхээр тусгасан нь Иргэний хуульд үүргийн гүйцэтгэлийг хангуүлах арга болгож хуульчилсан агуулгад нийцэхгүй юм. Уг гэрээний зээлдүүлэгч буюу иргэний хэргийн нэхэмжлэгч нь өнгөрсөн хугацаанд дээрх үндэслэлгүй нэмэлт гэрээний хүрээнд зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчээс авсан байдаг. Үүнийг зээлдэгчээс тооцож үзэхэд хүүний алдагдал гэх нэрээр үндэслэлгүйгээр 17,172,825.12 төгрөгийг зээлдэгчээс илүү тооцож авсан гэж үзэх үндэслэл бий болоод байна. Иймд дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн хариуцагч болох К б ХК-иас хүүний алдагдал гэх нэрээр үндэслэлгүйгээр илүү тооцож авсан 17,172,825.12 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа тул 17,172,825.12 төгрөгийг манай компанид олгуулж шийдвэрлэж өгнө үү. Талууд зээлийн гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудаас Барьцаа-ны аргыг сонгож, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан, энэ талаар гэрээнүүдийг бичгээр байгуулсан. Ийнхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор уг зээлийн гэрээг байгуулах өдрөө дараах барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Үүнд: №3002-2014/60В тоот Зээлийн барьцааны гэрээгээр Улсын бүртгэлийн Ү-хххххх дугаартай 40 мкв талбайтай 3 өрөө орон сууц, №14/08 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр хххх УНО улсын дугаартай Dong Feng TZ5210GFL маркийн тусгай зориулалтын автомашин болон ххххУНА улсын дугаартай Lexus RХ350 маркийн суудлын автомашин, №3002-2014/60 тоот Зээлийн барьцааны гэрээгээр Улсын бүртгэлийн Ү-ХХХХХ дугаартай үйлдвэрийн зориулалттай байр, нэгж талбарын ХХХХХХХХХХ дугаартай эзэмших эрхтэй газар, цахилгааны шугам, дэд станц, гүний худаг, гипсэн гулдмайн тоног төхөөрөмж SКК-5, гипсэн блокны хэвлэгч, гипсний нөөцийн сав, шнекен дамжуулагч, цемент үнсний нөөцийн сав, усны нөөцийн сав, ус дамжуулагч, гипсэн хольц зуурагч, автомат удирдлага, гипсэн гулдмайн тоног төхөөрөмж ТК-12, гипсэн блокны хэв, гипсэн хольц зуурагч зуурмагийн тогоо, түүхий эдийн сав, өргүүр, усны нөөцийн сав ус дамжуулагч, гидрийн машин, автомат удирдлагын систем, №3002-2014/60Б тоот Зээлийн барьцааны гэрээгээр Улсын бүртгэлийн Ү-ХХХХХХХХ дугаартай 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, №3002-2014/60А тоот Зээлийн барьцааны гэрээгээр Улсын бүртгэлийн Ү-хххххх дугаартай 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууц юм.

Талууд нь дээрх Зээлийн барьцааны болон Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүдэд барьцаалуулагчийн эрх хэсэгт Зээлийн гэрээний уурэг биелэгдсэн тохиолдолд барьцаалуулагч нь барьцаа хөрөнгийг барьцааны бүртгэлээс чөлөөлөхийг Банкнаас шаардах, мөн Банкны үүрэг хэсэгт Зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн нөхцөлд барьцаа хөрөнгийг барьцааны бүртгэлээс чөлөөлөх гэж тус тус зааж өгч тохиролцсон бөгөөд энэхүү тохиролцооны дагуу зээлдэгч талаас гэрээний үүргээ биелүүлж нийт төлөх ёстой төлбөрөөс 128,342,397.03 төгрөгийг төлсөн ба энэхүү төлөлтөд дүйцэх үнийн дүнгээс талуудын гэрээгээр тохиролцсоны дагуу №3002-2014/60А тоот Зээлийн барьцааны гэрээний зүйл болох Улсын буртгэлийн Ү-хххххх дугаартай 28 мкв талбайтай 2 өрөө орон сууц-ыг өмнө нь чөлөөлүүлсэн юм. Учир нь уг үл хөдлөх хөрөнгийг талууд барьцаанд тавьж, түүний үнэлгээг 66,500,000 төгрөгөөр тодорхойлсон байсан тул ийнхүү үндсэн зээлээс төлөгдсөн байгаа үнийн дүнгээс уг барьцааны зүйлийг чөлөөлж өгөхийг барьцаалуулагч хүсэж, барьцаалагч нь хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн байдаг. Одоогийн байдлаар үндсэн зээлээс төлсөн дүнгээс дээрх барьцааны зүйлийг суллуулсан дүнг хасаж үзэхэд 61,842,397.03 төгрөгийн төлөгдсөн дүн байгаа бөгөөд энэ үнийн дүнд дүйцэх барьцааны зүйлийг Банк нь чөлөөлж өгөх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн болно. Нэгэнт гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу үндсэн зээлээс төлөгдсөн дүнд дүйцэх барьцааны зүйлийг чөлөөлж өгөхийг нэг тал нь шаардах эрхтэй, нөгөө тал нь чөлөөлж өгөх үүрэгтэй учир энэ эрхийнхээ хүрээнд барьцааны зүйлийн тодорхой эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргаж байсан, үүний дагуу Банк болон түүний зээлийн хорооны шийдвэр нь бодитойгоор гарч байсан ч Банк нь гэрээгээр тохиролцсон тодорхой нөхцөлийн дагуу үүргээ шударгаар биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн ба зээлдэгч нь чөлөөлж өгсөн барьцааг эргэлтэд оруулж зээлээ төлөх боломжийг хязгаарлаж ирсэнд нэхэмжлэгч нь өөрөө тодорхой хэмжээнд буруутай ба үүгээрээ хариуцагчийн нөхцөл байдлыг удаан хугацаанд улам бүр дордуулах шалтгаан болж ирсэн. Тиймээс зээлийн гэрээний үндсэн үүргээс төлөгдсөн байгаа 61,842,397.03 төгрөгийн үнийн дүнд дүйцэх барьцааны зүйлүүд болох эд хөрөнгүүдийг чөлөөлж өгөхийг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч болох К б ХК-д даалгаж шийдвэрлэж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргаж байна.

Иймд К б ХК-иас хүүний алдагдал гэх нэрээр үндэслэлгүйгээр илүү тооцож авсан 17,172,825.12 төгрөгийг буцаан гаргуулж БХХК-д олгуулах, барьцааны гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс төлөгдсөн үнийн дүн болох 61,842,397.03 төгрөгийн үнийн дүнд дүйцэх RХ350 суудлын авто машин (20,000,000.00 төгрөг), Dong Feng тусгай зориулалтын автомашин (18,000,000.00 төгрөг), дэд станц (8,875,500.00 төгрөг), SКК-5 (12,600,000.00 төгрөг), 10 kВ-ын цахилгааны шугам (2,215,ХХХ.00 төгрөг) зэрэг барьцааны эд хөрөнгүүдийг чөлөөлж өгөхийг К б ХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Ө.Д шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

Миний бие 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн С.От өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ххххххххххх тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-хххххх дугаартай, 000056693 тоот гэрчилгээтэй 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцаа зээлийн барьцаанд тавих эрх олгосон итгэмжпэлийг 3 жилийн хугацаатай нотариатаар баталгаажуулж олгосон. Итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгч Ө.Д миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг иргэн С.О нь итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд гуравдагч этгээдтэй хийх гэрээ хэлцэлдээ барьцааны зүйл болгох зорилго агуулсан боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нь тухайн итгэмжлэлийн дагуу бусад этгээдтэй иргэний хувьд гэрээ, хэлцэл байгуулсан зүйл байхгүй. Гэтэл итгэмжлэл олгогдсоноос хойш 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр БХХК нь К бтай №3002-2014/60 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 460,000,000 төгрөгийн зээл авахдаа №3002-2014/60В дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулж нэхэмжлэгч Ө.Д миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаа болгож улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байдаг бөгөөд БХХКомпани нь К бтай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулахдаа 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ө.Дөөс иргэн С.От олгосон итгэмжлэлийг үндэслэн нэхэмжпэгч Ө.Д миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 80,500,000 төгрөгөөр үнэлэн барьцааны зүйл болгож гэрээ байгуулсан байна. Ө.Д миний зүгээс БХХКомпанид өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах болон бусад байдлаар гэрээний зүйл болгох эрх олгосон итгэмжлэл өгч байсан зүйл байхгүй бөгөөд хуульд заасан үндэслэлийн дагуу хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөл, итгэмжлэлгүйгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний зүйл болгон гэрээ, хэлцэл байгуулсан тохиолдолд тухайн гэрээ, хэлцэл нь Иргэний хуупийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан ... Хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл... гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болох хууль зүйн үр дагвар үүсгэнэ. Иймд К б болон БХХКомпаний хооронд 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан №3002-2014/60В дугаартаи Зээлийн барьцааны гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 160 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгүүдэд заасны дагуу №3002-2014/608 дугаартай Зээлийн барьцааны гэрээ-ний зүйл болох Сонгинохайрхан дүүргийн ххххххххххх тоот хаягт орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-хххххх дугаартай, ХХХХХХХХХХХ тоот гэрчилгээтэй 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 2014 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн №3002-2014/60 дугаартай Зээлийн гэрээ-ний барьцаа хөрөнгөөс чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан тайлбартаа:

Ө.Д нь 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр С.О надад өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ХХХХХХХХХХХХХ тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-хххххх дугаартай, ХХХХХХХХХ тоот гэрчилгээтэй 40 мкв талбайтай, гурван өрөө орон сууцаа зээлийн барьцаанд тавих эрх олгосон итгэмжлэлийг 3 жилийн хугацаатайгаар нотариатаар баталгаажуулж олгосон. Итгэмжлэлээр С.О надад тухайн итгэмжлэлийн дагуу бусад этгээдтэй иргэний хувьд гэрээ, хэлцэл байгуулж өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны зүйл болгох эрх олгогдсон хэдий ч итгэмжлэлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж иргэнийхээ хувьд бусад этгээдтэй барьцааны гэрээ байгуулсан зүйл байхгүй бөгөөд Ө.Дөөс хариуцагч С.О надад олгосон итгэмжлэл нь бусдад шилжүүлэх эрхгүйгээр олгосон итгэмжлэл байсан. Итгэмжлэлд нэр дурдагдаагүй буюу итгэмжлэл олгогдоогүй хуулийн этгээд болох БХХК-ийн авсан зээлийн гэрээний барьцаанд Ө.Д-ий өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа болгосон нь үнэн тул бие даасан шаардлага болон түүний үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед К бны зүгээс тус итгэмжлэлийг болно гэж ойлгуулсан.Түүнчлэн К б нь итгэмжлэл шаардлага хангахгүй байгаа талаар ямар нэгэн шаардлага тавиагүй болно. Тус итгэмжлэлээр олгогдоогүй хуулийн этгээд буюу БХХК-ийн бусдаас авсан зээлийн гэрээний барьцаанд гуравдагч этгээдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа болгосон нь үнэн тул энэ үндэслэлээр гуравдагч этгээдийн шаардлагыг зөвшөөрч байна. БХХК нь 2014 оны 09 дүгээр сард К бнаас 460,000,000 төгрөгийн зээл авахдаа Зээлийн барьцааны гэрээ байгуулж гуравдагч этгээд Ө.Д-ий өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа болгож улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь үнэн бөгөөд тухайн үед гуравдагч этгээдээс БХХК-д өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө барьцааны зүйл болгох эрх олгосон тухайлсан итгэмжлэл байхгүй байсан ба иргэн С.От олгосон итгэмжлэл болно гэж ойлгоод түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг БХХК-ийн зээлийн барьцаа болгож гуравдагч этгээдийн шаардлагаараа тодорхойлсон барьцааны гэрээг байгуулсан нь хариуцагч манай компанийн ууль, эрх зүйн мэдлэггүй байдлаас болсон байна. Нөгөө талдаа тухайн үед К бны зүгээс ч болно гэж ойлгуулсан ба тус итгэмжлэл шаардлага хангаж байгаа эсэх талаар ямар нэгэн шаардлага тавиагүй болно. Гэтэл тухайн итгэмжлэл нь БХХК-д олгогдоогүйгээс гадна иргэн С.Оээс цааш өөр гуравдагч этгээдэд дамжуулан шилжүүлэх, ашиглуулахыг хязгаарласан байсан нь гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үр дагаварт хүргээд байна гэв.

 

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан тайлбартаа:

К б ХХК болон БХХК нар 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 3002-2014/60А тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-г Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг болон талуудын хооронд 2014 оны 09 дүнгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 3002-2014/60 тоот Зээлийн гэрээ-ний 13 дугаар зүйлийн 13.5 дах хэсэгт тус тус заасныг үндэслэн байгуулсан болно. К б ХК нь дээрх Зээлийн гэрээ-ний дагуу БХХК-д 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 460,000,000.00 төгрөгийн зээлийг олгосон. БХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 3002-2014/60А тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-г хүлээн зөвшөөрч, тус компанийн бүх хувьцааг эзэмшигч этгээд буюу гүйцэтгэх удирдлага С.О гарын үсгээ зурж, компанийн тамгаа дарснаар тус гэрээний 4-д заасны дагуу хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл БХХК нь 2014 оны 09 дүнгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 3002-2014/60 тоот Зээлийн гэрээ-ний Хавсралт 1-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-н дагуу зээлийн төлбөрөө төлөөгүй буюу зээл төлөх үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, бүрэн гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн хүүг жилийн 25.2 хувь, нэмэгдүүлсэн хүүг 5.04 хувиар төлөхийг хүлээн зөвшөөрч зээлийн нэмэлт гэрээг байгуулсан. Тус нэмэлт гэрээ одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус гэрээний дагуу К б ХК нь БХХК-иас зээлийн төлбөр төлүүлж байсан тул 17,172,825.12 төгрөгийг тус компанид буцаан төлөх хууль зүйн үндэслэлгүй болно. К б ХХК болон БХХК нар 2014 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 14/08 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ болон 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 3002-2017/40 тоот Барьцааны нэмэлт гэрээ-нд БХХК нь зээлийн төлбөрөө хэсэгчлэн төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг К б ХК хэсэгчлэн чөлөөлөх үүрэг хүлээгээгүй болно. Хариуцагчийн зүгээс зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлөх үүрэг хүлээхээр гэрээнд заасныг барьцаа хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлөх үүрэг хүлээж байгаа мэтээр сөрөг нэхэмжлэлд дурдсан нь үндэслэлгүй.

н.Дөлгөөн уг шаардлагаа 2021 онд нэхэмжлэлийн шаардлага байдлаар гаргаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 115 тоот шийдвэрээр хэрэгсэхгүй болгож, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ХХХ тоот магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг заавал биечлэн хийх тухай хуулийн шаардлага байхгүй, итгэмжлэлээр хийж болдог. Итгэмжлэл хүчин төгөлдөр гэдэг нь нотлогдсон. Тиймээс энэ талд бид илүү дэлгэрэнгүй тайлбар өгөх шаардлагагүй. Зохигчийн гэм буруугийн талаар шүүхийн болон арбитрын шийдвэр зэрэг байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар бие даасан шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2014 оны 09 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүд, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, итгэмжлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2014 оны 09 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, барьцааны нэмэлт гэрээ, 2017 оны 06 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах гэрээ, БХХК-иас банкинд гаргасан хүсэлтүүд, мэдэгдэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хххххххх дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ХХХХХХХ дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ХХХ дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тогтоол, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, хамтран ажиллах гэрээ,

- хариуцагчаас гаргасан компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Барилга, хот байгуулалтын яамны мэдэгдэл, Бүтээгдэхүүний стандартын хангалт, үнэ тогтворжуулах гэрээ, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мэдэгдэл, К бинд гаргасан хүсэлтүүд, Монгол Улсын хөгжлийн банкны хариу, автомашин худалдахад зуучлах гэрээ, дансны хуулга, зээлийн хорооны хурлын шийдвэр, зээлийн тооцоолол,

- хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Монгол Улсын хөгжлийн банкны албан бичиг, УИХ-ын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоол, МУЗГ-ын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 176 дугаар тогтоол, Монгол Улсын Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаар тогтоол, зээлийн хорооны хурлын шийдвэр, Ерөнхий нөхцөл тохиролцох хамтран ажиллах гэрээ, 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Гурван талт гэрээ, 2014 оны 09 сарын 15-ны өдрийн банкны баталгааны гэрээ, Хөгжлийн банкнаас 2014 оны 09 сарын 10-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хүргүүлсэн мэдэгдэл, зээлийн гүйлгээ хийх шийдвэр, зээлийн дансны хуулга, БХХК-иас банкинд гаргасан хүсэлтүүд, санхүүгийн тайлан, аудиторын тайлан, зээлийн төслийн танилцуулга, уг танилцуулгын хүрээнд гаргасан тооцооллын баримтууд, тусгай зөвшөөрөл, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд, газрын кадастрын зураг, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, хөдлөх хөрөнгийн барьцааг шалгах хуудас, хөрөнгийн үнэлгээний тайлан, Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны бичиг, зээлийн салбар хорооны шийдвэр, зээлийн эрсдэлийн үнэлгээний тайлан, зээлийн шинжилгээний тайлан, санал дүгнэлт, зээлийн хорооны хурлын шийдвэр, зээлийн гүйлгээ хийх шийдвэр, барьцаалбар, БХХК-иас зээл авахаар хүсэлт гаргахдаа бүрдүүлсэн баримтууд, танилцуулга, зээлийн салбар хорооны шийдвэрүүд, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч К б ХК нь хариуцагч БХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 631,353,042.32 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 675,866,763 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

1.1 Хариуцагч БХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 407,519,602 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа шүүх хуралдаанд тайлбарласан. Харин хүүгийн алдагдал нэрээр илүү тооцож авсан 17,172,825 төгрөг буцаан гаргуулах, нэр бүхий хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

 

1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Ө.Дөөс барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргаж, хариуцагчаас гаргасан тайлбар, татгалзлыг дэмжиж оролцсон.

2. Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2.1 Монгол Улсын Их хурлын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай тогтоолоор Эдийн засгийн өсөлтийг хангах, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, эскпортыг дэмжих бодлогыг санхүүжүүлэх зорилгоор дунд, урт хугацааны 5 тэрбум хүртлэх ам долларын Засгийн газрын үнэт цаасыг 2012-2014 онуудад үе шаттайгаар олон улсын зах зээлд арилжаалахыг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрч, энэхүү хөрөнгийг нийгмийн халамжийн аливаа үйлчилгээ болон улсын төсвийн орлогын дутагдлыг нөхөхөөс бусад эрдэс баялаг, зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, барилга, банк санхүү, аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төслүүдэд хөрөнгө оруулахад зарцуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна. /1-р хх-100-102/

 

2.2 Монгол Улсын их хурлын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 176 дугаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолоор Экспортыг дэмжих, импортыг орлох дотоодын үйлдвэрлэл болон жижиг дунд үйлдвэрийн 2 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд байршуулан олгохоор шийдвэрлэжээ. /1-р хх-103/

 

2.3 Уг Улсын их хурлын тогтоол болон Засгийн газрын тогтоолын дагуу Экспортыг дэмжих, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийн төслийг санхүүжилтийг Хөгжлийн банкны өөрийн хөрөнгө болон Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн эс үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгож, холбогдох гэрээ байгуулахыг Хөгжлийн банканд зөвшөөрч, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан олгож байгаа эх үүсвэрийн зарцуулалтын зээлийн хүүг жилийн 7 хувиар тооцож, олгосон зээлийн хүүгийн зөрүү 2 хувийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. /1-р хх-104/

 

2.4 Дээрх тогтоол, шийдвэрийн дагуу Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд, Хөдөлмөрийн сайд, Хөгжлийн банк нар 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ерөнхий нөхцөл тохиролцох хамтран ажиллах гэрээ байгуулж, мөн Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Экспортыг дэмжих, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийн 2 тэрбум төгрөгөөс илүүгүй санхүүжилт хүссэн төслийн эс үүсвэрт шаарддагдах 100,000,000,000 төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан олгохыг зөвшөөрч, зээлдэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 100,000,000,000 төгрөгийг жилийн 5 хувийн хүүтэй, 5 жил хүртэл хугацаатай, 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг дэд зээлдэгчийн эргэн төлөлттэй уялдуулах, дэд зээлийн хүү жилийн 7 хувь, 5 жилийн хугацаатай, дэд зээлийн зориулалт нь төслийг санхүүжүүлэх зориулалтаас өөрөөр ашиглахыг хориглосон нөхцөлтэйгээр олгохоор шийдвэрлэжээ. /1-р хх-106-108/

 

2.5 Ингээд Монгол Улсын хөгжлийн банк, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, К б нар 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 3-ЖД-С-2014-112 тоот гурван талт гэрээ байгуулж, уг гэрээгээр Монгол Улсын хөгжлийн банк нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан 100,000,000,000 төгрөг хүртэл зээлийг жилийн 5 хувийн хүүтэй, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүтэй, 5 жилийн хугацаатай К банд зээлдүүлэх, К б нь уг эх үүсвэрийн зээлийн мөнгөн хөрөнгийг дэд зээлдэгчид жилийн 7 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлдэх, олгосон дэд зээл бүрийн эрсдлийг 100 хувь хариуцах нөхцөлийг тохирчээ. /1-р хх-109-118/

 

3. Нэхэмжлэгч К б ХК нь Монгол Улсын хөгжлийн банк болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай байгуулсан гурван талт гэрээг үндэслэн төслийн зээлийн эх үүсвэрийг авч, хариуцагч БХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 3002-2014/60 тоот зээлийн гэрээ байгуулан, Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрийн 888 төслийн зээлийн зориулалтаар 460,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй зээлдүүлэх, БХХК нь тохирсон хугацаанд хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-р хх-16-17/

 

3.1 Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдэгч БХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн барьцааны гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулж,

- Ү-ХХХХХ улсын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ххххххх, Эмээлт /18400/, гудамж, үйлдвэрийн зориулалттай, 648 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

- НТД: ххххххх улсын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ххххххххх, Эмээлт /18400/, гудамж, үйлдвэрлэлийн зориулалттай, 2 га газар,

- Сонгинохайрхан дүүрэг, хххххххх хороо, Эмээлт /18400/, гудамжны 86 тоот үл хөдлөх эд хөрөнгөд байрлах 10 кв цахилгааны шугам, 10/0, 4кВ-100 ква хүчин чадалтай дэд станц, Гүний худаг /90м/, Гипсэн гулдмайн тоног төхөөрөмж SKK-5. 2008 он, Гипсэн блокны хэвлэгч SKK-5-GВМ, Гипсэний нөөцийн сав шнекенд дамжуулагч SKK-5GRC, Цементийн нөөцийн сав SKK-5GRC, Усны нөөцийн сав SKK-5WRC, Гипсэн хольц зуурагч SKK-5MM, Автомат удирдлага SKK-5-EC, Гипсэн гулдмайн тоног төхөөрөмж TK-12. 2012 он /666х500х100/, Гипсэн блокны хэв ТК12-GBPM, Гипсэн хольц зуурагч зуурмагийн тогоо ТК12-ММ, Түүхий эдийн сав, өргүүр TK12-RMC, Усны нөөцийн сав дамжуулагч TK12-RMC, Гидрийн машин ТК-GМ, Автомат удирдлагын систем TK12-ACS,

- Г.О-ы өмчлөлийн Ү-хххххх улсын дугаартай, Чингэлтэй дүүрэг, ххххххххххтоотод байрлах, 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,

- Э.Оын өмчлөлийн Ү-ххххххх улсын дугаартай, Баянзүрх дүүрэг, ххххххххххххх тоотод байрлах, 43 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

- Ө.Д-ий өмчлөлийн Ү-хххххх улсын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, хххххххххххтоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

- хххх УНО улсын дугаартай, хххххххххххх60 арлын дугаартай, Dong feng үйлдвэрийн TZ5210GFL маркийн тусгай зориулалтын машин,

- ххххУНА улсын дугаартай, хххххххххххххх арлын дугаартай, Lexus RX350 маркийн суудлын автомашиныг тус тус барьцаалсан байна. /1-р хх-20-37/

 

3.2 Талууд 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, уг гэрээгээр 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №3002-2014/60 тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйл буюу зээл олгох нөхцөлд өөрчлөлт оруулжээ. Үүнд: зээлдэгч нь зээл, хүүний төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөн хүүний алдагдлыг банк хүлээсэн бол энэхүү хүүний алдагдлыг гэрээний үүргээ зөрчсөн тал буюу зээлдэгч хариуцан төлөх бөгөөд энэ тохиолдолд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зөрчил үүссэн үндсэн зээлийн дүнгээр, зөрчил үүссэн хугацаагаар зээлийг 25.2 хувиар, нэмэгдүүлсэн хүүг 5.04 хэмжээгээр тооцож банкинд учирсан хүүний алдагдлыг тухай бүр төлүүлэхээр тохиролцсон байна. /1-р хх-38-39/

 

3.2.1 Нэхэмжлэгч нь уг зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардсан ба хариуцагч уг гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан, Хөгжлийн банктай байгуулсан гурван талт гэрээний дагуу Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрийн 888 төслийн зээлийн зорилгыг алдагдуулж, хүүгийн хэмжээг үндэслэлгүйгээр ихэсгэсэн гэж маргасан.

 

3.3 Мөн талууд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3002-2014/60Б тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээгээр 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 3002-2014/60 тоот гэрээний зээлийн үлдэгдлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. /1-р хх-43-44/

 

4. Нэхэмжлэгч К б ХК нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсаны дараа 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 460,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг БХХК-д шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй, уг үйл баримт нь банкны дансны хуулгаар тогтоогдсон.

5. Зохигчдын хооронд Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрийн төслийг дэмжих зорилготой, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа, мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүсчээ.

6. Хариуцагч БХХК нь гэрээний хугацаанд нийт 267,894,342 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн үйл баримтыг зохигчдын хэн аль нь тайлбарласан, уг үйл баримт нь зээлдэгчийн дансны хуулга, зээлийн хүү тооцооллын хүснэгтээр мөн тогтоогдсон.

6.1 Энд, нэхэмжлэгч К б ХК 2019 оны 12 дугаар сард Хөгжлийн банкинд гурван талт гэрээний дагуу төслийн зээлийн үндсэн төлбөр, 5 хувийн хүүгийн хамт бүрэн төлж барагдуулсан болох нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас ирүүлсэн албан бичиг, дансны хуулгаар тус тус тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй. /1-р хх-100-101, 123-164/

7. Зээлдэгч БХХК нь зээлийн гэрээний үүрэг болох төлбөр төлөх хуваарийг 2015 оны 12 дугаар сараас эхлэн зөрчиж эхэлсэн байна.

7.1 Нэхэмжлэгч К б ХК нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр ...зээлдэгч нь зээл, хүүний төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөн хүүний алдагдлыг банк хүлээсэн бол энэхүү хүүний алдагдлыг гэрээний үүргээ зөрчсөн тал буюу зээлдэгч хариуцан төлөх бөгөөд энэ тохиолдолд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зөрчил үүссэн үндсэн зээлийн дүнгээр, зөрчил үүссэн хугацаагаар зээлийг 25.2 хувиар, нэмэгдүүлсэн хүүг 5.04 хэмжээгээр тооцож банкинд учирсан хүүний алдагдлыг тухай бүр төлүүлнэ... гэж тохирсон, хариуцагч БХХК нь гэрээний дагуу төлбөр төлөх хуваарийг зөрчсөн тул 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 11 сар хүртэл зээлийн хүүг 7 хувиар тооцож, 2015 оны 12 дугаар сараас хойш үндсэн хүүг 25.2 хувь, нэмэгдүүлсэн хүүг 5.04 хувиар тооцож нэхэмжилсэн гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай байна.

7.2 Хариуцагч БХХК нь зээлийн гэрээний үүрэг болох төлбөр төлөх хуваарийг зөрчсөнөөс нэхэмжлэгч К б ХК нь хичнээн төгрөгийн хүүгийн алдагдал хүлээж Хөгжлийн банкинд хэдэн төгрөгийг хүүгийн алдагдалд төлсөн болохоо үндэслэлтэй тайлбарлаагүй, уг үйл баримтаа бичгийн нотлох баримтаар нотлоогүйн дээр гурван талт гэрээгээр хүүгийн алдагдал төлөхтэй холбоотой тохиролцоо байхгүй байна.

7.3 Монгол Улсын хөгжлийн банк, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, К биудын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 3-ЖД-С-2014-112 тоот гурван талт гэрээгээр К б нь Монгол Улсын хөгжлийн банкаас жилийн 5 хувийн хүүтэй, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүтэй, 5 жилийн хугацаатай авч, уг эх үүсвэрийн зээлийн мөнгөн хөрөнгийг цаашаа дэд зээлдэгч/К бнаас зээл хүссэн этгээд/-д жилийн 7 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлдэх, олгосон дэд зээл бүрийн эрсдлийг К б өөрөө 100 хувь хариуцахаар тохиролцсон байхад хүүгийн алдагдал гэх байдлаар төслийн зээлийн зорилгыг алдагдуулж зээлийн хүү 7 хувийг хүүг 25.2 хувиар, нэмэгдүүлсэн хүү 1.4 хувийг 5.04 хувиар тооцож шаардаж байгаа нь Экспортыг дэмжих, импортыг орлох дотоодын үйлдвэрлэл бий болгох Улсын Их хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол, Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд, Хөдөлмөрийн сайд, Хөгжлийн банк нар 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ерөнхий нөхцөл тохиролцох хамтран ажиллах гэрээ, гурван талт гэрээнүүдийг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, К б ХК нь Экспортыг дэмжих, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийн төслийн санхүүжилтийн зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас жилийн 5 хувийн хүүтэй авч, цаашаа 7 хувийн хүүгээр зээлдүүлэх замаар банкийг 2 хувийн ашиг олох эрхийг Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд, Хөдөлмөрийн сайд, Хөгжлийн банк нар 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ерөнхий нөхцөл тохиролцох хамтран ажиллах гэрээ, Монгол Улсын хөгжлийн банк, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, К биудын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 3-ЖД-С-2014-112 тоот гурван талт гэрээнүүдээр олгосон байна.

7.3.1 Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд, Хөдөлмөрийн сайд, Хөгжлийн банк нар 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ерөнхий нөхцөл тохиролцох хамтран ажиллах гэрээний 2.9-т дэд зээлийн зориулалт нь төслийг санхүүжүүлэх зориулалтаар олгоно. Энэ зориулалтаар өөрөө ашиглахыг хориглоно гэж, Монгол Улсын хөгжлийн банк, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, К биудын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 3-ЖД-С-2014-112 тоот гурван талт гэрээний 6.1.5-д гүйцэтгэгч банк нь олгосон дэд зээл бүрийн эрсдлийг 100 хувь хариуцна гэж тус тус заасан байна.

7.3.2 Мөн Монгол Улсын хөгжлийн банк, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, К биудын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 3-ЖД-С-2014-112 тоот гурван талт гэрээний 6.2-т гүйцэтгэгч банкны эрхийг зохицуулсан байх ба үүнд 6.2.6-д дэд зээлийн эрсдэлийн улмаас баталгааны төлбөрийг төлсөн тохиолдолд дэд зээлийг өөрийн банкны энгийн нөхцөлтэй зээлд шилжүүлэх эрхтэй гэж заажээ.

Уг гэрээний зохицуулалтаас үзэхэд К б ХК нь дэд зээлийн эрсдэлийн улмаас банкны баталгааны төлбөрийг төлсөн тохиолдолд өөрийн банкны энгийн нөхцөлтэй зээлд шилжүүлэх эрхийг эдлэхээр байхад БХХК-д гэрээний зүйл болох 460,000,000 төгрөгийг шилжүүлээгүй байхдаа буюу зээлдэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, төлбөрийг төлж эхлээгүй, зөрчил үүсээгүй байхад зээлийн хүүг 25.2 хувь, нэмэгдүүлсэн хүүг 5.04 хувиар тооцож авахаар гэрээ байгуулах болсон үндэслэлээ энгийн нөхцөлтэй зээлд шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

7.3.3 Гүйцэтгэгч банк нь олгосон дэд зээл бүрийн эрсдлийг 100 хувь хариуцна гэдэг нь К б ХК нь Хөгжлийн банкнаас олгох төслийн зээлийг өөрийн банкиар дамжуулан бусдад олгохдоо 2 хувийн ашиг олж байгаатай холбоотойгоор дэд зээлдэгч буюу компани зээлийн төлбөрийг төлөх эсэхээс үл хамааран Хөгжлийн банкинд тохирсон үндсэн төлбөр, 5 хувийг хүүгийн төлбөрийг тус тус К б ХК нь зээлийн төлбөрийг төлөхөөр байна. Гэтэл К б ХК нь үндсэн төлбөрийг, 5 хувиас хэтэрсэн хэмжээний хүүг Хөгжлийн банкинд төлөөгүй атлаа эрсдэл учирсан гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна.

8. Нэхэмжлэгч К б ХК нь зээлийн гэрээний үүргийг шаардахдаа үндсэн хүү 25.2 хувиар, нэмэгдүүлсэн хүүг 5.04 хувиар тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Иймд хариуцагч БХХК-ийн гүйцэтгэвэл зохих үүргийг талуудын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 3002-2014/60 тоот гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгээр тооцох үндэслэлтэй.

8.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

8.2 Хариуцагч БХХК нь гэрээгээр тохиролцсон хугацаанд зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлж дуусгах үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагаар шаардсан хугацаа болох 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үүссэн байна.

8.3 Нэхэмжлэгч К б ХК нь хариуцагч БХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч 460,000,000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр БХХК-д шилжүүлсэн тул зээлдэгч нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт төлөх үүрэг эхэлсэн гэж үзнэ.

8.4 Хариуцагч БХХК-ийн гүйцэтгэвэл зохих үүргийг тооцож үзвэл үндсэн төлбөр 460,000,000 төгрөг.

2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 8 жил 1 сарын хугацааны хүү 260,820,000 төгрөг байна. Үүнийг задалвал 460,000,000 х 7 хувь = 32,200,000 төгрөгийг 1 жилд хүүгийн төлбөрийг төлөхөөр байна. /32,200,000 төгрөг х 8 жил 1 = 260,820,000 төгрөг/

Зээлийн гэрээний зөрчил үүссэн өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүг жилийн 1.4 хувиар тооцвол 15,937,784 төгрөг байна.

Гүйцэтгэвэл зохих үүрэг үндсэн төлбөр 460,000,000 төгрөг, хүү 260,820,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,937,784 төгрөг, нийт 736,757,784 төгрөгөөс гүйцэтгэсэн 267,894,342 төгрөгийг хасч тооцвол үлдэх 468,863,442 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч БХХК-иас 468,863,442 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К б ХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 207,003,321 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

9. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж, 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заажээ.

 

9.1 Талууд 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №3002-2014/60 тоот барьцааны гэрээг байгуулж, хариуцагч БХХК-ийн өмчлөлийн

- Ү-ХХХХХ улсын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ххх хороо, Эмээлт /18400/, гудамж, үйлдвэрийн зориулалттай, 648 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

- НТД: хххххххххххх улсын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ххх хороо, Эмээлт /18400/, гудамж, үйлдвэрлэлийн зориулалттай, 2 га газар,

- Сонгинохайрхан дүүрэг, ххх хороо, Эмээлт /18400/, гудамжны 86 тоот үл хөдлөх эд хөрөнгөд байрлах 10 кв цахилгааны шугам, 10/0, 4кВ-100 ква хүчин чадалтай дэд станц, Гүний худаг /90м/, Гипсэн гулдмайн тоног төхөөрөмж SKK-5. 2008 он, Гипсэн блокны хэвлэгч SKK-5-GВМ, Гипсэний нөөцийн сав шнекенд дамжуулагч SKK-5GRC, Цементийн нөөцийн сав SKK-5GRC, Усны нөөцийн сав SKK-5WRC, Гипсэн хольц зуурагч SKK-5MM, Автомат удирдлага SKK-5-EC, Гипсэн гулдмайн тоног төхөөрөмж TK-12. 2012 он /666х500х100/, Гипсэн блокны хэв ТК12-GBPM, Гипсэн хольц зуурагч зуурмагийн тогоо ТК12-ММ, Түүхий эдийн сав, өргүүр TK12-RMC, Усны нөөцийн сав дамжуулагч TK12-RMC, Гидрийн машин ТК-GМ, Автомат удирдлагын систем TK12-ACS эд хөрөнүүдийг барьцаалсан байна.

 

Дээрх эд хөрөнгүүд нь БХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, барьцаалбал зэргээр тогтоогдсон.

 

9.2 Талууд 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №3002-2014/60А тоот барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр БХХК нь Г.О-ы өмчлөлийн Ү-хххххх улсын дугаартай, Чингэлтэй дүүрэг, ххххххххххтоотод байрлах, 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. Хожим уг барьцаа хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлсөн байна. Иймд уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүйн дээр нэхэмжлэгч уг хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

 

9.3 Гуравдагч этгээд Э.О нь 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр К б ХК-тай №3002-2014/60Б тоот барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр өөрийн өмчлөлийн Ү-ххххххх улсын дугаартай, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол 24-р байрны 15 тоотод байрлах, 43 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна.

 

9.4 Гуравдагч этгээд Ө.Дөөс олгосон итгэмжлэлийг үндэслэн БХК нь 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №3002-2014/60В тоот барьцааны гэрээгээр Ө.Д-ий өмчлөлийн Ү-хххххх улсын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 13-р хороо, 1 -р хороолол, 8-р байрны 288 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг мөн зээлийн гэрээний үүрэгт барьцаалжээ.

 

9.4.1 Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ө.Д нь орон сууцаа зээлийн барьцаанд тавих эрхийг БХХК-ийн гүйцэтгэх захирал С.От олгосон итгэмжлэлийг тус бүр олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

 

9.4.2 Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Э.О нь өөрөө барьцааны гэрээг байгуулсан, өмчлөгч Ө.Д нь бусдад итгэмжлэл олгох замаар өөрийн хөрөнгийг бусдын зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно гэж заасантай нийцэж байна.

 

9.5 Түүнчлэн БХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №14/08 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр хххх УНО улсын дугаартай, хххххххххххх60 арлын дугаартай, Dong feng үйлдвэрийн TZ5210GFL маркийн тусгай зориулалтын машин, ххххУНА улсын дугаартай, хххххххххххххх арлын дугаартай, Lexus RX350 маркийн суудлын автомашиныг тус тус К б ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон.

 

9.5 Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй бөгөөд үл биелүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч БХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан тул дээр дурдсан барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

10. Хариуцагч БХХК нь хүүгийн алдагдал нэрээр илүү тооцож авсан 17,172,825 төгрөг буцаан гаргуулах, зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс төлөгдсөн үнийн дүн болох 61,842,397.03 төгрөгийн үнийн дүнд дүйцэх RХ350 суудлын авто машин (20,000,000 төгрөг), Dong Feng тусгай зориулалтын автомашин (18,000,000 төгрөг), дэд станц (8,875,500.00 төгрөг), SКК-5 (12,600,000 төгрөг), 10 kв-ын цахилгааны шугам (2,215,ХХХ төгрөг) зэрэг барьцааны эд хөрөнгүүдийг чөлөөлж өгөхийг К б ХК-д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлгүй байна.

 

10.1 Учир нь хариуцагч БХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох гэрээнд заасан хугацаанд мөнгөн төлбөрийг төлж барагдуулах үүргээ бүрэн гүйцэтгээгүй байгаа атлаа дээр дурдсан хөрөнгүүдийг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардаж байгаа нь учир дутагдалтай байна.

 

10.1.2 Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т барьцааны эрх ямар үндэслэлээр дуусгавар болох талаар зохицуулсан ба үүнд барьцаагаар хангагдах үүргийг хэсэгчлэн төлсөн байгаа үед уг хэсэгчлэн төлсөн хэмжээгээр барьцааны эрх дуусгавар болох талаар тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, барьцаалуулагч болох БХХК-ийн зээлийн төлбөрт төлсөн байгаа үнийн дүнд тохирох барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх эсэх нь барьцаалагч болох К б ХК-ийн эрхийн асуудал байх ба зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байгаа тохиолдолд шүүх хөндлөнгөөс оролцох замаар барьцаанаас хөрөнгө чөлөөлөх боломжгүй юм.

 

10.2 Мөн хариуцагчаас гаргасан хүүгийн алдагдал нэрээр илүү тооцож авсан 17,172,825 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

10.2.1 Хариуцагч нь хүүгийн алдагдал нэрээр илүү авсан 17,172,825 төгрөг гэх үнийн дүнг гаргахдаа нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар өгсөн зээл, зээлийн хүүний тооцоололд тусгагдсан нэмэгдүүлсэн хүүд зээлдэгчээс төлсөн үнийн дүнгээр тооцож гаргасан. /1-р хх-67-68/

 

10.2.2 Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хариуцагчийн төлбөл зохих нийт үнийн дүнгээс төлсөн 267,894,342 төгрөгийг хасч тооцсон. Уг 267,894,342 төгрөгт сөрөг нэхэмжлэлээр гаргуулахаар шаардсан 17,172,825 төгрөг багтаж байгаа болно.

 

10.2.3 Хариуцагч БХХК нь зээлийн мөнгөн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, шүүх хариуцагчийн зээлийн төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгийг төлөх ёстой мөнгөн хөрөнгөөс хасч тооцсонтой холбоотойгоор 17,172,825 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах үндэслэлгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

11. Гуравдагч этгээд Ө.Дөөс барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, ХХХХХХХХХХХХХ тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргасан.

 

11.1 Уг бие даасан шаардлагын үндэслэлээ ...өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавих эрхтэй итгэмжлэлийг иргэн С.От өгсөн. Харин хуулийн этгээдэд барьцаанд тавих эрхтэй итгэмжлэл олгоогүй байхад иргэн С.От олгосон итгэмжлэлээр хуулийн этгээд барьцааны гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн гэж тайлбарласан.

 

11.2 Гуравдагч этгээд Ө.Дөөс 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр С.От Сонгинохайрхан дүүрэг, ХХХХХХХХХХХХХХХ  тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, төлөөлөн гэрээ хийж гарын үсэг зурах, мөн барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, гэрээний үүргийг хангахтай холбогдсон бусад эрх мөн ЭХЭУБГ-аас лавлагаа авах бүрэн эрхтэй итгэмжлэлийг олгосон байна. /1-р хх-36/

 

11.3 Уг итгэмжлэлийг үндэслэн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр №3002-2014/60В тоот барьцааны гэрээг БХХК нь К б ХК-тай байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүрэг, ххххххххххх тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

11.4 БХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд тус компанийн гүйцэтгэх захирлаар С.О-ийг 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн байна. /1-р хх-72/

 

11.5 Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан. Гуравдагч этгээд Ө.Д нь БХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох С.О-т итгэмжлэл олгосон байна.

 

11.6 Гуравдагч этгээд Ө.Д нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, ххххххххххххх тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагаа хариуцагч БХХК болон С.О нарт холбогдуулан гаргасан. Уг хэргийн хариуцагч бус этгээд болох С.От холбогдуулан бие даасан шаардлагыг гаргасан нь учир дутагдалтай байна.

 

11.7 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ХХХХХХХ дугаар шийдвэр, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ХХХ дугаар магадлалаар Ө.Дөөс 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр С.От Сонгинохайрхан дүүрэг, ххххххххххх тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, төлөөлөн гэрээ хийж гарын үсэг зурах, мөн барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, гэрээний үүргийг хангахтай холбогдсон бусад эрх мөн ЭХЭУБГ-аас лавлагаа авах бүрэн эрхтэй итгэмжлэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Д-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /1-р хх-52-65/

 

11.8 Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс гаргасан компанид өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалах эрхтэй итгэмжлэл олгоогүй, компани барьцааны гэрээ байгуулахдаа миний зөвшөөрлийг аваагүй тул уг итгэмжлэлийг үндэслэн байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэх тайлбар үндэслэлгүй байна. Дээр дурдсан үндэслэлээр гуравдагч этгээд Ө.Дөөс гаргасан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, ХХХХХХХХ  тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасантай нийцнэ.

 

12. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч БХХК-иас 468,863,442 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К б ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 207,003,321 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох- Ү-ХХХХХ улсын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ххх хороо, Эмээлт /18400/, гудамж, үйлдвэрийн зориулалттай, 648 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

- НТД: 18618308210702 улсын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ххх хороо, Эмээлт /18400/, гудамж, үйлдвэрлэлийн зориулалттай, 2 га газар,

- Сонгинохайрхан дүүрэг, ххх хороо, Эмээлт /18400/, гудамжны 86 тоот үл хөдлөх эд хөрөнгөд байрлах 10 кв цахилгааны шугам, 10/0, 4кВ-100 ква хүчин чадалтай дэд станц, Гүний худаг /90м/, Гипсэн гулдмайн тоног төхөөрөмж SKK-5. 2008 он, Гипсэн блокны хэвлэгч SKK-5-GВМ, Гипсэний нөөцийн сав шнекенд дамжуулагч SKK-5GRC, Цементийн нөөцийн сав SKK-5GRC, Усны нөөцийн сав SKK-5WRC, Гипсэн хольц зуурагч SKK-5MM, Автомат удирдлага SKK-5-EC, Гипсэн гулдмайн тоног төхөөрөмж TK-12. 2012 он /666х500х100/, Гипсэн блокны хэв ТК12-GBPM, Гипсэн хольц зуурагч зуурмагийн тогоо ТК12-ММ, Түүхий эдийн сав, өргүүр TK12-RMC, Усны нөөцийн сав дамжуулагч TK12-RMC, Гидрийн машин ТК-GМ, Автомат удирдлагын систем TK12-ACS,

- Э.Оын өмчлөлийн Ү-ххххххх улсын дугаартай, Баянзүрх дүүрэг, ххххххххххххх тоотод байрлах, 43 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

- Ө.Д-ий өмчлөлийн Ү-хххххх улсын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, хххххххххххтоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

- хххх УНО улсын дугаартай, хххххххххххх60 арлын дугаартай, Dong feng үйлдвэрийн TZ5210GFL маркийн тусгай зориулалтын машин,

- ххххУНА улсын дугаартай, хххххххххххххх арлын дугаартай, Lexus RX350 маркийн суудлын автомашинаар хангуулж,

Хариуцагчаас гаргасан хүүгийн алдагдал нэрээр илүү тооцож авсан 17,172,825 төгрөг буцаан гаргуулах, зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс төлөгдсөн үнийн дүн болох 61,842,397.03 төгрөгийн үнийн дүнд дүйцэх RХ350 суудлын авто машин, Dong Feng тусгай зориулалтын автомашин, дэд станц, SКК-5, 10 kв-ын цахилгааны шугам зэрэг эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд Ө.Дөөс гаргасан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 13- р хороо, 1 дүгээр хороолол, 8-р байрны 288 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул хариуцагч БХХК-иас /2,502,267+70,200/ 2,572,467 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К б ХК-д олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл/сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага/ хэрэгсэхгүй болсон тохиолдол улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3,835,635 төгрөг, хариуцагчаас төлсөн 711,100 төгрөг, гуравдагч этгээд Ө.Дөөс төлсөн 630,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

14. Бусад:

 

2-5 дугаар хавтаст хэрэгт авагдсан баримтууд нь БХХК нь К б ХК-иас төслийн зээл авахдаа зээл авах болзол, журмыг хангасан болохоо нотлох зорилгоор бүрдүүлж өгсөн зээлийн хувийн хэргийн баримтууд болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 160 дугаар зүйлийн 160.1.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч БХХК-иас 468,863,442 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К б ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 207,003,321 төгрөгт холбогдох хэсэг болон хүүгийн алдагдал нэрээр илүү тооцож авсан 17,172,825 төгрөг буцаан гаргуулах, RХ350 суудлын авто машин, Dong Feng тусгай зориулалтын автомашин, дэд станц, SКК-5, 10 kв-ын цахилгааны шугамуудыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай хариуцагч БХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, ххххххххххххххх тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай гуравдагч этгээд Ө.Д-ий бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох

- Ү-ХХХХХ улсын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ххх хороо, Эмээлт /18400/, гудамж, үйлдвэрийн зориулалттай, 648 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

- НТД: ХХХХХХХХХХХ улсын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ххх хороо, Үйлдвэрлэл /Эмээлт/ зориулалттай, 2 га газар,

- Сонгинохайрхан дүүрэг, ххх хороо, Эмээлт /18400/, гудамжны 86 тоот үл хөдлөх эд хөрөнгөд байрлах 10 кв цахилгааны шугам, 10/0, 4кВ-100 ква хүчин чадалтай дэд станц, Гүний худаг /90м/, Гипсэн гулдмайн тоног төхөөрөмж SKK-5. 2008 он, Гипсэн блокны хэвлэгч SKK-5-GВМ, Гипсэний нөөцийн сав шнекенд дамжуулагч SKK-5GRC, Цементийн нөөцийн үненийн сав SKK-5GRC, Усны нөөцийн сав дамжуулагч SKK-5WRC, Гипсэн хольц зуурагч SKK-5-MM, Автомат удирдлага SKK-5-EC, Гипсэн гулдмайн тоног төхөөрөмж TK-12. 2012 он /666х500х100/, Гипсэн блокны хэв ТК12-GBPM, Гипсэн хольц зуурагч зуурмагийн тогоо ТК12-ММ, Түүхий эдийн сав, өргүүр TK12-RMC, Усны нөөцийн сав дамжуулагч TK12-WRC, Гидрийн машин ТК-GМ, Автомат удирдлагын систем TK12-ACS,

- Г.О-ы өмчлөлийн Ү-хххххх улсын дугаартай, Чингэлтэй дүүрэг, ххххххххххтоотод байрлах, 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,

- Э.Оын өмчлөлийн Ү-ххххххх улсын дугаартай, Баянзүрх дүүрэг, хххххххххххххх тоотод байрлах, 43 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

- Ө.Д-ий өмчлөлийн Ү-хххххх улсын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ххххххххххххххх тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

- хххх УНО улсын дугаартай, хххххххххххх60 арлын дугаартай, Dong feng үйлдвэрийн TZ5210GFL маркийн тусгай зориулалтын машин,

- ххххУНА улсын дугаартай, хххххххххххххх арлын дугаартай, Lexus RX350 маркийн суудлын автомашиныг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 3,835,635 төгрөг, хариуцагчаас төлсөн 711,100 төгрөг, гуравдагч этгээд Ө.Дөөс төлсөн 630,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,572,467 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К б ХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.БЯМБАЖАРГАЛ