| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2016/0236/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/184 |
| Огноо | 2016-09-21 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2016/ШЦТ/184
| ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АнХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ тогтоол |
| 2016 оны сарын өдөр Дугаар Мөрөн сум |
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, Улсын яллагч Г.Ганхөлөг, Шүүгдэгч Ц.Э******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э******** холбогдох эрүүгийн 201622000479 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Э*****, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн ******* сумын ***** багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ******** дугаартай. Шүүгдэгч Ц.Э***** нь 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ******* сумын нутаг дэвсгэрт иргэн Ч.Э***** хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах. цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч Ц.Э***** нь 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ******* сумын нутаг дэвсгэрт иргэн Ч.Э***** хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Э*****ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ".. Гаднаас нэг хүн юу болоод хэн зодолдоод байна гээд орж ирээд эхлээд Б****** рүү, дараа нь Б*******рүү гэрлээ тусгаад хамгийн |
| сүүлд над руу тусгаснаа өө чи л ингэж яваа юмуу гэж нэг муухай намайг л илүү үзсэн байдлаар хэлэхэд нь би Э****** гуай байна гэдгийг мэдсэн. Тэгж хэлснээ миний эрүү рүү хальт өшиглөх шиг болсон. Тэгэхээр нь би уур хүрээд хоёр хөлийг нь хамж аваад цохьсон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг, Хохирогч Ч.Э*******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Б******гийнд ороход Б******, Б******,Э*******гурав нилээн амьсгаа дээрдсэн сууж байсан. Тэгэхээр нь би тэд нарлуу гэрлээ тусгасан чинь Б****** гэрэлд орж ирсэн. Хамгийн сүүлд Э******* байсан юм Би Э******* руу чи л ингэж яваа юу гээд хэлсэн чинь Э******* миний хоёр хөлийг хамаад босоод ирсэн. Тэгээд миний нүүр рүү цохиод унасан. Мөн цээж, толгой руу цохьсон. Нэг мэдэхэд манай хадам дүү эмнэлгийн машин дуудаж эмнэлэгт хүргэсэн...Одоо бид хоёр эвлэрсэн надад нэхэмжпэх зүйл байхгүй...." гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-11 дүгээр хуудас/, Гэрч Б.Б******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Манайд О*****, Б******,Э*******гурав орж ирсэн. Тэд нар 2-3 том пивотой ирж байсан. Би Э*******ад хандаж архи дарс битгий уу танай ээж надад чамайг захидаг гэж ахархах маягийн хэдэн үг хэлтэл Э******* надруу агсарсан. Тэгээд Э*******ыг Б*******салгасан. Би хэсэг унтчихсан байсан чинь манай хурдан морины хүүхэд намайг татаад Э****** гуай эмч дуудаад өг гээд байна гэхээр нь сэртэл хашааны зүүн булан руу хүн ёолох чимээ гарахаар нь очтол Э****** ах байсан. Тэгээд эмнэлгийн жолоочийнд очоод эмнэлгийн жолоочийг гэртээ дагуулж ирээд Э****** ахыг эмнэлгийн жолоочтой хамт машинд өргөж оруулаад эмнэлэгт хүргэсэн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/, % Гэрч Л.Б****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Э*******, Б******, О***** бид дөрөв пиаваа уугаад сууж байтал О***** унтаад өгсөн. Б****** Э*******ад хандаж ахын дүү архи бага уугаарай танай ээж надад захидаг юм шүү гэхэд Э******* маргалдсан. Тэгээд байж байтал гаднаас нэг асаагуурын гэрэлтэй хүн орж ирээд бид нар руу гэрлээ тусгасан. Б****** рүү гэрлээ тусгахад унтчихсан байсан. Тэгээд миний нүүррүү тусгаад хамгийн сүүлд Э*******руу тусгасан. Тэгээд Э******* Э******г хөл рүү нь давхар хамаад унагааж байсан. Э*******ыг би цээжнээс нь өргөж хашааны гадаа гаргатал Э******* орилж байгаад унтчихсан. Тэгээд Э****** ах дээр босч чадахгүй байсан. Тэгэхээр нь Б******г сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгээд айлруу очиж унаа олж ирье гэж бодоод Ганхуяг ахын руу яваад иртэл Б******, Э****** ах хоёр байхгүй байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/, Гэрч Ш.Н******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ".. .2016 оны 07 дугаар сарын 16-ны орой намайг ээлжинд гарч байхад Э****** хүнд зодуулчихлаа гээд Б******, манай жолооч Ш***** хамт авч орж ирсэн Би юу болсон талаар асуухад Э****** юм ярьж чадахгүй байсан. Би эмчийн зөвшөөрөлгүй хамаагүй тариа хийж болохгүй гэж хэлсэн. Харахад нүүр амнаас нь цус гарсан байсан. Тэгээд удалгүй Ою*****г эмч ирж үзсэн. Тэгээд хүлээн авахад хонуулаад маргааш өглөө нь аймаг руу явсан. ..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 16 дугаар хуудас/, |
| Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.Нандинцэцэгийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 389 дугаартай дүгнэлтэд:
2 Ч.Э*****ийн биед цээжний 6, 8, 10 дугаар хавирганы хугарал, хамар ясны * хугарал, хамарт зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
хуудас/, Хохирогч Ч.Э****** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Э*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зуйлийн 98.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгиин хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ХХ-ийн 43 дугаар хуудас/-аар тогтоогдож байна Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзлээ. Хохирогч Ч.Э****** нь гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ. Эрүүгийн 201622000479 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. ^ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: |
7 Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э*****ад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. |