Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2023/00419

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ххххххххххх тоотод оршин суух, Шангас овогт Б.Д /рд:ххххх/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн хххххххххх оршин байрлах, НШ,ЭНТ холбогдох,

 

Захирлын тушаал хүчингүй болгуулж, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн ттогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ө, Х.Наранзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гэрч Г.У, нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н ш э н тийн даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/43 дугаартай тушаалаар тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан Б.Д намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 50 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Намайг ажлаас чөлөөлсөн дээрх тушаалд дор дурдсан хөдөлмөрийн сахилгын зөрчлүүдийг гаргасан гэж үзжээ. Үүнд: ажил олгогчийн зөвшөөрөлгүй эрхэлж байгаа үйл ажиллагаатай өрсөлдсөн, давхацсан ажил үйлчилгээ эрхэлсэн, ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлгүй хандсан, үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй. Н ш э н тийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан Б.Д миний бие нь ажлаас чөлөөлөх тушаалд заагдсан зөрчлүүдийг гаргаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ шударгаар биелүүлж ирсэн. Намайг ажлаас чөлөөлсөн шийдвэрт заасан зөрчлүүдийг дүгнэн үзвэл бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй, ажилтан хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байх тул тушаалд заасан зөрчил гэх асуудалд дараах тайлбарыг гаргаж байна.

Ажил олгогчийн зөзшөөрөлгүй эрхэлж байгаа үйл ажиллагаатай өрсөлдсөн, давхацсан ажил үйлчилгээ эрхэлсэн талаар:

Ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан тушаал гаргах ёстой. Энэхүү тушаалын 1-д дурьдсан шүд эрүү нүүрний төвтэй давхацсан, өрсөлдсөн ажил үйлчилгээ эрхэлсэн гэж үзжээ. Миний бие шүд эрүү нүүрний төвтэй давхацсан, өрсөлдсөн ажил давхар эрхэлдэггүй ба Хөдөлмөрийн тухай хууль, төвийн хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын цагт ажил үүргээ бүрэн гүйцэтгэдэг бөгөөд ажлын өдрүүдэд төвийн үйл ажиллагаатай өрсөлдөж, ижил төрлийн үйл ажиллагааг огт явуулаагүй болно. Өөрөөр хэлбэл, хаана, хэзээ, яаж, шүдний төвөөр үйлчлүүлэх байсан ямар үйлчлүүлэгчид өрсөөд үйлчилгээ үзүүлсэн нь тодорхой бус, ойлгомжгүй байна. Шүдний төвийн ажиллах цагийн хуваарьтай зэрэгцэн өөр газар ижил төстэй үйл ажиллагаа явуулж байвал давхацсан, өрсөлдсөн гэх ойлголт үүснэ. Гэтэл миний бие ажлын өдрүүдэд ажлын цагтаа ажлын байрандаа ажпаа хийж гүйцэтгэсээр байхад дээрх үндэслэлээр буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөөтэйгүүр төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.4.4-т зааснаар Захиргааны тасагт ажилладаг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмч, сувилагч нар нь ажлын бус цагаар эмчилгээ үйлчилгээ үзүүлж болно гэж заасан. Энэ зохицуулалтаар ажпын бус өдөр мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр эмчилгээ, үйлчилгээ хийж болохоор байхад огт болохгүй, хориглосон мэтээр тушаалд дурдсан нь үндэслэлгүй юм.

Ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлгүй хандсан талаар:

Миний бие ажил үүргийн хуваарийн дагуу төвийн даргын шууд удирдлага дор хариуцсан чиглэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, төвийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хяналт тавих, төвийн зорилгыг хэрэгжүүлэх чиглэлээр удирдлагын зөвлөлд багтан ажилладаг. Төвийн дүрэм болон хөдөлмөрийн дотоод журамд зааснаар хэрэв ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндэтгэлгүй хандсан гэж үзэж буй бол энэ талаар төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороогоор асуудлыг

шийдвэрлэж тогтоолгох ёстой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн удирдах ямар чиг үүрэгт нь хүндэтгэлгүй хандаж, үүний улмаас ямар үр дагавар үүсч, байгууллага, ажил олгогчид ямар хор хохирол учирсан бэ гэдгийг анхаарах шаардлагатай юм. Миний бие эмнэлгийн ажилтны ёс зүйг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэл гаргаж, ажил олгогчтой төвийн үйл ажиллагааны эсрэг ямар нэгэн ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаагүй болно. Шүд, эрүү нүүрний төвд анх резидент эмчээр ажиллаж эхэлснээс хойш 13 жил өнгөрсөн байх бэ энэ хугацаанд төвийн нэг ч ажилтан, алба хаагчтай ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан үүсгэж байгаагүй ба үүнийг байгууллагын ёс зүйн хороо нь батлана.

Үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй талаар:

2022 оны 06 сарын 03-ны өдөр ба баасан гарагт Н ш э н тийн даргын албан даалгавар бичгээр ирүүлсэн. Үүнд эмч сувилагч нарын хурлыг тогтмол хийж хурлын тэмдэглэл хөтөлсөн байдал, хурлаар тулгамдсан хичнээн асуудлыг хэлэлцсэн хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээлэл танилцуулах байсан. Уг даалгаврыг 2022 оны 06 сарын 07-ны өдөр хийж гүйцэтгэсэн буюу эмч, сувилагч нарын хурлыг зохион байгуулах хуваарийг 2022 он дуустал хугацааг товлож төвийн даргаар батлуулсан. Нөгөө даалгавар болох сувилахуйн тусламжийн шинэчлэл, сувилагч мэргэжлийн үнэ цэнэ сэдэвт ажил зохион байгуулах төлөвлөгөө боловсруулан батлуулах байсан.

 

2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр "өдрийн эмчилгээ, өдрийн мэс заслын үйлчилгээний журам, Н ш э н төөр үйлчлүүлэгчийн мөрдөх журам, Н ш э н төөр үйлчлүүлэгчдийн ёс зүйн харилцааны журам зэрэг 3 журам батлуулан үүрэг даалгавараа цаг тухайд нь биелүүлэн ажиллаж байсан. Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байх тул Нийслэлийн шүд эрүү нүүрннй төвийн даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/43 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дааггалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа:

Н ш э н тийн дарга Д.Дби 2022 оны 06 сарын 16-ны өдөр Б/43 тоот тушаал гарган тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Дыг Хөдөлмөрийн гэрээнд заагдсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иргэн Б.Д нь 2022 оны 04 сарын 01-ний өдөр тус төвийн захирлаар ажиллаж байсан П.З Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 14-р зүйлд ноцтой зөрчил хэмээн үзэхээр заасан доорхи заалтуудыг зөрчсөн гэж үзсэн.

1. Ажил олгогч нь ажилтанд энэхүү гэрээгээр амалсан үүрэг амлалтыг зөрчсөн, ажлын алдаа дутагдал гаргаснаа засахыг 3 удаа амаар болон бичгээр мэдэгдэж, мэдэгдэл бүрийн хооронд алдаа дутагдпаа засах хангалттай боломж өгсөөр байхад ажилтан энэхүү гэрээний 10-р зүйлд заагдсан амлалт үүргээ биелүүлээгүй бол гэснийг зөрчжээ гэж үзсэн. Д.Дби 2022 оны 05 сарын 04-ний өдөр тус төвийн даргаар томилогдон ирж ажил байдалтай танилцахад тодорхой нэр бүхий ажлууд огт хийгдээгүй зарим ажлууд дутуу хийгдсэн. Жишээ нь: Эрүүл мэндийн сайдын 2022.03.10-ны өдрийн А/136 тоот Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах ажлын удирдамж, хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай тушаалын дагуу байгууллагад хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулаагүй, батлуулаагүй. НШЭНТ-өөс иргэдэд эрүүл мэндийн даатгалаар үзүүлсэн тусламж үйлчилгээний цахим бүртгэлд хяналт тавьж ажиллаагүйн улмаас 2022 оны 01-04-р саруудад нэхэмжилсэн төлбөрийг бүрэн авч чадаагүй нь байгууллагад хохирол учруулсан байсан. Уг ажлууд нь эмчилгээ эрхэлсэн орлогч даргын хариуцан гүйцэтгэх ажлууд байсан тул эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үүргийг гүйцэтгэж байсан Б.Дд амаар 3 удаа хийгээгүй болон дутуу хийсэн ажлуудаа хийхийг сануулж хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч ямар ч шалтгаангүйгээр өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхгүй байсан тул түүний албан тушаалын тодорхойлолтонд заагдсан хийх ёстой тодорхой ажлуудаа хийхийг даалгасан албан даалгаварыг 2022 оны 06 сарын 03-ны өдөр 01 тоот албан даалгаварыг хүргүүлсэн. Гэтэл Б.Д нь тус албан даалгаврыг түүнд гардуулах гэсэн төвийн архив бичиг хэргийн ажилтан Улзмаад би энэ албан даалгаварыг уншиж үзнэ, гарын үсэг зурахгүй гээд 1 хувийг авч хоцорсон.

2. Ажилтан ажил олгогчийн өмчийг санхүүгийн ашиг буюу хувийн бусад ашиг хонжооны төлөө ашигласан .

Ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа харилцагч, болон түнш байгууллага, хувь этгээдээс зүй бусаар шан харамж урамшуулал авсан гэснийг тус тус зөрчсөн гэж үзсэн . Засгийн газрын иргэдийн санал хүсэлтийг хүлээн авдаг 11-11 төвд иргэн Б.Х нь 2014 оноос хойш тус төвийн эмч Б.Даас эмчилгээ үйлчилгээ авсан боловч эмчилгээ үр дүнгүй болж үйлчлүүлэгч Б.Хулан эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсоор байгаа, мөн эмч Д нь эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн болон шүдний гажиг засах аппаратны мөнгийг хувийн дансаараа авсан талаар Б.Хулангын ар гэрээс гомдол гаргасныг Нийслэлийн эрүүл мэндийн газраас манайд мэдэгдсэн. Бид гомдол гаргасан иргэнтэй холбогдож тодруулахад дээрхи нөхцөл байдал үнэн болох нь тогтоогдсон. Тухайн иргэн эмч Б.Дын хувийн дансанд 800,000 төгрөг шилжүүлсэн баримтыг ирүүлсэн. Б.Д нь удирдлагаас өгсөн үүрэг далгаварыг биелүүлээгүй үндэслэлээр тус төвийн даргын 2021 оны 05 сарын 24-ний өдрийн Б/37 тоот тушаалаар сахилгын шийтгэл хүлээж байсан болно.

Иймд иргэн Б.Дын гаргасан ажилд эргүүлэн томилуулах шаардлага бүхий чэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

3.1 Нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан бичиг, Нийслэлийн шүд, эрүү нүүрнй төвийн даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/43 дугаар тушаал, Ш э н э с т 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 92 дугаар тушаал, Нийслэлийн шүд, эрүү нүүрнй төвийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/63 дугаар тушаал, Нийслэлийн шүд, эрүү нүүрнй төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/06 дугаар хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 326 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт,

3.2 Хариуцагчаас гаргасан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл, 2022 оны 05 сарын 30-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл, Ш э н э с т 2021 оны 05 сарын 24-ний өдрийн Б/37 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын албан бичгүүд, албан даалгавар, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, төлбөрийн баримтууд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/136 дугаар тушаал, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах ажлын удирдамж, Дагийсүрэнгээс гаргасан гэх гомдол, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 15 тоот хурлын тэмдэглэл, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16 тоот хурлын тэмдэглэл,

3.3 Зохигчдын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Ёс зүйн хорооны албан бичиг, цалингийн карт, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм, Дотоод журам /2014 он/, Эрүүл мэндийн даатгал хариуцсан ажилтны албан тушаалын тодорхойлолт, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/142 дугаар тушаал, Н ш э н тийн дүрэм /2020 он/, Төвийн бүтэц, Эмч сувилагч техникч нарын хурлын хуваарь, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн албан бичиг, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн албан бичиг, орлогын мэдүүлгийн баримт, Ш э н э с т 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 92 дугаар ажилд авах тухай тушаал, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/63 дугаар албан тушаал дэвшүүлэн ажиллуулах тухай тушаал, Нийслэлийн шүд, эрүү нүүрнй төвийн даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/30 дугаар ажил түр хавсран ажилуулах тухай тушаал, Нийслэлийн шүд, эрүү нүүрнй төвийн даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/39 дүгээр түр хавсран гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай тушаал, Нийслэлийн шүд, эрүү нүүрнй төвийн даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/43 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал, эмчилгээ эрхэлсэн орлогын даргын албан тушаалын тодорхойлолт, Чанарын менежерийн албан тушаалын тодорхойлолт, өглөг авлагын дэлгэрэнгүй журнал, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын албан бичгүүд, Нийслэлийн Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын албан бичиг, санхүүжилт олгосон мэдээллийн хүснэгт, дансны хуулга, Нийслэлийн шүд, эрүү нүүрнй төвийн даргын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/134 дүгээр Д.Д*г ажилд авах тухай тушаал, төвийн даргын албан тушаалын тодорхойлолт, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/52 дугаар Д.Д-г албан тушаал хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал, Бодлого, төлөвлөлт хариуцсан орлогч даргын албан тушаалын тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/73 дугаар Д.Д-г даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай тушаал, Авлигатай тэмцэх газрын албан бичиг, Авлигатай тэмцэх газраас Д.Д-д хүргүүлсэн хариу, Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн шүд, эрүү нүүрнй төвд хүргүүлсэн албан бичиг, зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч НШ,ЭНТ холбогдуулан захирлын тушаал хүчингүй болгуулж, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн ттогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1.1 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан. Нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Б.Д нь хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж, маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч Б.Д нь Ш э н э с т 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 92 дугаар тушаалаар тус газарт их эмчийн албан тушаалд томилогдон, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарласан, уг үйл баримт нь ажилд авсан тушаал, албан тушаал дэвшүүлэн ажиллуулах тушаалаар тус тус тогтоогдсон.

 

4. Хариуцагч Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/43 тоот тушаалаар ...Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4, Төвийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.6.1, 2.6.3-т заасныг тус тус үндэслэн ажил олгогчийн зөвшөөрөлгүй эрхэлж байгаа үйл ажиллагаатай өрсөлдсөн, давхацсан ажил үйлчилгээ эрхэлсэн, ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлгүй хандсан, үүрэг даалгаврыг удаа дараалаг биелүүлээгүй тул төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Дтай байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсүгэй гэжээ. /хх-7/

 

4.1

 

4.2 Ажилтныг ажил олгогчийн зөвшөөрөлгүй эрхэлж байгаа үйл ажиллагаатай өрсөлдсөн, давхацсан ажил үйлчилгээ эрхэлсэн, ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлгүй хандсан, үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй гэх үндэслэлүүдээр ажилтныг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна. Тодруулбал,

 

5. Ажил олгогчийн зөвшөөрөлгүй эрхэлж байгаа үйл ажиллагаатай өрсөлдсөн, давхацсан ажил үйлчилгээ эрхэлсэн гэх үндэслэлийн тухайд:

 

5.1 Хариуцагч Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв нь нэхэмжлэгч Б.Дыг иргэн Б.Х-д төвөөс гадуур эмчилгээ, үйлчилгээ үзүүлж, 800,000 төгрөгийг авсан болох нь Авлигатай тэмцэх газрын албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 326 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор тус тус нотлогдоно гэж тайлбарласан.

 

5.1.1 Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 326 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор Нийслэлийн шүд эрүү, нүүрний эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Дын хувийн дансанд эмчилгээний төлбөрийг удаа дараа шилжүүлсэн, хохирсон гэх хүүхэд шүдний эмчилгээ хийлгээд сайжраагүй бөгөөд эрүүл байсан шүдийг улам гэмтээсэн гэх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэргийн талаарх мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

Уг тогтоолд Б.Д нь 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдөр буюу Н ш э н э с тих эмчээр ажиллаж байхдаа Б.Д-ээс өөрийн Төрийн банкны 102200249407 дугаарын дансанд 800,000 төгрөгийг авч Солонгос улсын Daeseung medical эмнэлгийн худалдан борлуулдаг Vertical braekets загварын аппаратыг Б.Д-гийн охин Б.Х-д суурилуулсан байна. Гэвч Б.Д нь 2011 оны 09 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл НШ,ЭНТ их эмчээр ажиллаж байхдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг Энэ хуулийн үйлчлэлд Авлигийн эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна 4.1.2 дахь заалт төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч гэх нийтийн албан тушаалтанд хамаарахгүй, мөн Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн дотоод журмын 14.2.2 дахь хэсэгт зааснаар Захиргааны тасгийн ажилтан, эмч эмнэлгийн ажилтан ажлын бус цагаар эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж болно гэж тус тус заасан байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Б.Д нь ажлын бус цагаар хувийн эмнэлгийн шүдний гажиг засах аппаратыг Б.Х-ийн шүдэнд суурилуулж, тухайн аппаратны хөлсийг өөрийн хувийн дансаар авсан болох нь тогтоогдож байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах үндэслэлгүй гэж дүгнэжээ.

 

5.2 Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хөдөлмөрийн дотоод журмын 10.4.4-т ажилтан нь захиргааны тасагт ажилладаг, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмч, сувилагч нар нь ажлын бус цагаар эмчилгээ үйлчилгээ үзүүлэх эрхтэй гэж заасан байна. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч Б.Д нь ажлын бус цагаар хувийн эмнэлгийн шүдний гажиг засах аппаратыг Б.Х-ийн шүдэнд суурилуулж, тухайн аппаратны хөлсийг өөрийн хувийн дансаар авсан байна. Ажилтан нь ажлын бус цагаар хувийн эмнэлэгт ажилласан нь ажил олгогчийн үйл ажиллагаатай өрсөлдсөн, давхацсан ажил үйлчилгээ үзүүлсэн гэх зөрчилд хамаарахгүйн дээр уг үйл явдал нь 2014 онд болсон байна.

 

6. Ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлгүй хандсан, үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй гэх үндэслэлийн тухайд:

 

6.1 Хариуцагч нь уг үндэслэлээ Эрүүл мэндийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/136 тоот Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах ажлын удирдамж, хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай тушаалын дагуу байгууллагад хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж батлуулаагүй, эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний цахим бүртгэлд хяналт тавьж ажиллаагүйгээс даатгалын төлбөрийг байгууллага бүрэн авч чадаагүй хохирол учирсан гэж тус тус тайлбарласан.

 

6.1.1 Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн албан даалгавраар Б.Дд эмч, сувилагч нарын хурлыг тогтмол хийж хурлын тэмдэглэл хөтөлсөн байдал, хурлаар тулгамдсан хичнээн асуудлыг хэлэлцэж хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээлэл танилцуулах, Сувилахуйн тусламжийн шинэчлэл, сувилагч мэргэжлийн үнэ цэнэ сэдэвт ажил зохион байгуулах төлөвлөгөө боловсруулан уг ажлын гүйцэтгэлийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ирүүлэхийг даалгасан байна.

 

6.1.2 Уг даалгаврын хүрээнд ажилтан Б.Д нь Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн даргаар 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Эмч сувилагч техникч нарын хурлын хуваарийг боловсруулж батлуулсан байна. /хх-153/

 

6.1.3 Харин Сувилахуйн тусламжийн шинэчлэл, сувилагч мэргэжлийн үнэ цэнэ сэдэвт ажил зохион байгуулах төлөвлөгөө боловсруулан ажлыг гүйцэтгэлийг ирүүлэх ажлыг ажилтан Б.Д нь Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн даргаар батлуулаагүй байна. Нэхэмжлэгч нь уг ажлын төлөвлөгөөг хийж гүйцэтгэн төвийн даргад танилцуулсан боловч төлөвлгөөнд нэмж өөрчлөлт оруулах санал гаргаж буцаагдсан үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарласан.

 

6.1.4 Үүнээс үзэхэд уг ажлын төлөвлөгөөг боловсруулах ажлыг ажилтан огт хийж гүйцэтгээгүй гэж үзэхээргүй байх ба төлөвлөгөө батлуулах ажил нь төвийн даргаас шууд хамааралтай байна. Мөн ажил олгогчоос уг ажлыг гүйцэтгэх даалгаврыг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өгч, гүйцэтгэлийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ирүүлэхийг даалгасан нь ажилтанд уг ажлыг гүйцэтгэх боломжит цаг хугацаа олгоогүй байна. Өөрөөр хэлбэл 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нь баасан гараг байх ба гүйцэтгэлийг хийж гүйцэтгэх хугацаанд амралтын 2 өдөр таарсан, үндсэндээ ажлын 2 өдрийн дотор уг ажлыг гүйцэтгэхийг даалгасан нь учир дутагдалтай байна.

 

6.2 Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Дыг эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний цахим бүртгэлд хяналт тавьж ажиллаагүйгээс даатгалын төлбөрийг байгууллага бүрэн авч чадаагүй, байгууллагад хохирол учирсан гэх тайлбараа хэргийн 195-200 дугаар талд авагдсан өглөг авлагын дэлгэрэнгүй журнал, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын албан бичгүүдээр тогтоогдоно гэж тайлбарласан.

 

6.2.1 Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн эрүүл мэндийн даатгалаар эмчилгээ үйлчилгээ авсантай холбоотой хяналтын чиг үүрэг нь зөвхөн ажилтан Б.Дд хамааралтай үүрэг биш байна. Уг үүрэг нь эмчилгээ эрхэлсэн орлогч дарга болон төвийн дарга мөн чанарын менежерийн хариуцан ажиллах үүрэг болох нь тэдгээрийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан байна. /хх-189-194, 223-228/

 

6.2.2 Иймд эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний цахим бүртгэлд хяналт тавих нь дан ганц ажилтан Б.Дын хариуцан гүйцэтгэх ажил биш байхад түүнийг уг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь учир дутагдалтай байна.

 

6.3 Нэхэмжлэгч Б.Дыг ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлгүй хандсан гэх тайлбараа хариуцагч нь баримтаар нотлоогүй. Ажил олгогчийн удирдах чиг үүрэгт ямар байдлаар хүндэтгэлгүй хандсан эсэх нь тодорхойгүйн дээр уг үндэслэл нь ажилтныг ажлаас чөлөөлөх хэмжээний зөрчил гэж үзэхээргүй байна.

 

7. Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно гэж, 80 дугаар зүйлийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж, 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж тус тус заасныг баримталсан байна.

 

7.1 Гэтэл ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болохыг ямар байдлаар тогтоосон нь тодорхойгүй. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заасныг хэрхэн хэрэгжүүлсэн талаар баримтгүй байна.

 

7.1.1 Ажилтны мэргэжил, ур чадвар нь ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссийн албан ёсны дүгнэлт гарсан байх шаардлагатай. Гэвч энэ талаар гаргасан албан ёсны дүгнэлтгүй, ажилтан нь ямар байдлаар ур чадвар нь ажилдаа тэнцэхгүй байгаа болох нь тогтоогдоогүй байхад түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг баримталсан нь буруу байна.

 

7.2 Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг хэлдэг. Гэтэл ажил олгогч нь ажилтныг дээр дурдсан ямар ноцтой зөрчил гаргасан болохыг баримтаар нотлоогүй атлаа уг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

 

7.3 Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв нь нэхэмжлэгч Б.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул Б.Дыг Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэх нь Хөдөлмөрий тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасантай нийцнэ.

 

7.3.1 Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах тухай хүсэлт нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь байна.

 

8. Ажил олгогч нь ажилтаныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөний үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажилтанд төлөх үүрэг үүснэ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д зохицуулахдаа ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохоор дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор зохицуулсан.

 

8.1 Нэхэмжлэгч Б.Дын сүүлийн 3 сарын цалинг Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа тодорхойлолтын нэгдсэн маягтаас үзэхэд 2022 оны 5 дугаар сард 1,989,746 төгрөг, 6 дугаар сард 1,245,515 төгрөг, 7 дугаар сард 2,243,455 төгрөг, нийт 5,478,716 төгрөг байна. Үүнийг 3 сард хуваахад 1 сарын дундаж цалин 1,826,238 төгрөг байна. 1,826,238 төгрөгийг 21 хоногт хуваахад 1 өдрийн цалин 86,963 төгрөг байна.

 

Нэхэмжлэгч Б.Дыг ажлаас чөлөөлсөн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл нийт ажлын 144 хоног байна. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт /86,963 төгрөг х144 хоног/ нийт 12,522,672 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасантай нийцнэ.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж зааснаар ажилтан Б.Дд олговол зохих цалин олговор болох 12,522,672 төгрөгөөс зохих шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч НШ,ЭНТ даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дыг Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12,522,672 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож, уг олговроос зохих шимтгэл тооцон нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч НШ,ЭНТ даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 285,513 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ