| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/0139/Э |
| Дугаар | 146/ШЦТ/142 |
| Огноо | 2025-09-18 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 146/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Шүүгдэгч:................... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................... холбогдох эрүүгийн 2527000000142 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, .................. өдөр ............ суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ................ багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ....................... /РД:.............../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ................. нь .................. Сум дундын шүүхийн ................. өдрийн .................... дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа буюу дахин 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1,36 хувийн согтолттой үедээ ............. улсын дугаартай ......................маркийн тээврийн хэрэгсэл жолоодож ............... багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Гэрч .................. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...үүрэг гүйцэтгэх хугацаанд ..........сумын ................. багийн нутаг дэвсгэр, .............. гэх газарт .......................гэгч нь ....................улсын дугаартай ...................маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд зогсоож шалгасан. Тэгтэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу 2025 оны 02 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан бөгөөд тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй буюу өөрөөс нь архи согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртээд байсан болохоор тухайн газар дээр нь согтуурал хэмжигч Аlkotest-6820 загварын багажаар үлээлгэн шалгахад 1.36% согтолт илэрсэн. Улмаар тээврийн хэрэгслийг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байрлуулан гомдол мэдээллийн бүртгэлд оруулж, холбогдох материалыг эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэн өгч ажилласан....” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
.................. мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн:
“...Надад сонсгосон зүйл анги болон прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 18 дугаар хуудас/,
Эрх бүхий албан тушаалтнаас согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зориулалтын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийг саатуулсан тухай тэмдэглэл, .................. урд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх болон зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа, хувийн мэдээллийн лавлагаанууд, ................ сум дундын шүүхийн ...................дугаартай шийтгэврийн хуулбар, ............................ дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн 2024 оны мал тооллогын баримтын хуулбар /хх-ийн 08-09, 10, 21-26, 28-32, 36-38, 41, 42-49 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч ...............нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр .......................дугаар багийн нутаг дэвсгэрт 1,36 хувийн согтолттой .............. улсын дугаартай ........................ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч..................үйлдсэн болох нь
Гэрч ................ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, эрх бүхий албан тушаалтнаас согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зориулалтын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийг саатуулсан тухай тэмдэглэл, ................ урд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх болон зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа, хувийн мэдээллийн лавлагаанууд, ................ сум дахь сум дундын шүүхийн .................. дугаартай шийтгэврийн хуулбар, .......................дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн 2024 оны мал тооллогын баримтын хуулбар /хх-ийн 08-09, 10, 21-26, 28-32, 36-38, 41, 42-49 дүгээр хуудас/ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч.............. хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
...................тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ............... дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч ................. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ................. нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх, шүүгдэгч ...............гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 07 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч .......................... тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Харин шүүгдэгч .............. нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав. Бусад асуудлын талаар.
Шүүгдэгч .................... нь бусдад төлөх төлбөргүй хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ....................тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар ...................тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 07 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар ...............тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан ................. тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар ................ нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т заасныг журамлан шүүгдэгч ................. мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч ....................нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ................................авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА