Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 146/шцТ/144

 

 

 

 

 

 

2025      09         22                                                       2025/ШЦТ/144

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,

Шүүгдэгч: ..................... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............................. холбогдох эрүүгийн 2527000000134 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй ..................................................................

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

           

Шүүгдэгч .................. нь ......................... сум дахь Сум дундын шүүхийн ............. өдрийн ...................дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасаж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээсэн байх хугацаандаа буюу 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 4.37 хувийн согтолттой үедээ ...............................дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй ....................маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон,

Мөн 2025 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 3.62 хувийн согтолттой үедээ  ............................. багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй .............. маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

Гэрч ...............мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“.................. гэгч нь улсын дугааргүй ............маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ............... дугаар багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд зогсоогоод шалгатал ................... согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэж байсан тул өөрөөс нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь асуухад би согтууруулах ундаа хэрэглэсэн, архи уусан гэж хэлсэн бөгөөд тухайн газарт................... согтуурал хэмжигч Alkotest-6820 загварын багажаар үлээлгэн шалгахад 4.37 хувь гарсан тул тээврийн хэрэгслийг нь түр саатуулан холбогдох материалыг эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

Гэрч ................. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тус өдөр миний бие ................ багийн нутаг дэвсгэрээр хөдөлгөөнд эргүүлийн үүрэг гүйцэтгэн хяналт шалгалт хийж ажиллаж байсан бөгөөд тухайн үед ......................гэгч нь .............дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй, ногоон өнгийн .................маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд тухайн этгээд нь хамгаалалтын малгай өмсөөгүй зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцож байсан болохоор нь зогсоож шалгасан. Гэтэл ....................... гэгчээс архи согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэж согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Хужирт сумын цагдаагийн тасагт авч ирэн согтуурал хэмжигч Alkotest-6820 загварын багажаар үлээлгэн шалгахад 3.62% согтолт илэрч улмаар тээврийн хэрэгслийг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байрлуулан холбогдох материалыг эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгч ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,

 

Согтуурал хэмжигч Alkotest-6820 загварын багажаар үлээлгэн тэмдэглэлүүд, гэрэл зурагууд, Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай тэмдэглэлүүд, эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл түр хураан авсан тухай тэмдэглэл, .......................сум дахь Сум дундын шүүхийн .......................дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 6,7, 8, 9, 55-56, 25-27, 75-77 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ..............нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ..................... дугаар багийн нутаг дэвсгэрт 4.37 хувийн согтолттой улсын дугааргүй ......................... маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон,

Мөн 2025 оны 07 дугаар сарын 27-ны шөнө .....................дугаар багийн нутаг дэвсгэрт 3.62 хувийн согтолттой улсын дугааргүй .............. маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч .................. үйлдсэн болох нь

Гэрч .............нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13, 59 дүгээр хуудас/, согтуурал хэмжигч Alkotest-6820 загварын багажаар үлээлгэн тэмдэглэлүүд, гэрэл зургууд, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай тэмдэглэлүүд, эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл түр хураан авсан тухай тэмдэглэлүүд, .................... Сум дундын шүүхийн ..................-ний өдрийн .................. дугаартай шийтгэврийн хуулбар, /хх-ийн 6,7, 8, 9, 55-56, 25-27, 75-77 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ..................... хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

.........................тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас .....................дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар “....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж хуульчилсан.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч ..................нь 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр  4.37 хувийн согтолттой,  2025 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 3.62 хувийн согтолттой тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогддог. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т “... энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж хуульчилсан байх тул хуулийн уг заалтыг журамлан зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч ......................... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ...................... нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх, шүүгдэгч ............... гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч ....................... тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

            Харин шүүгдэгч ....................нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох болохыг дурдав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Гурав. Бусад асуудлын талаар.

            Шүүгдэгч ..................... нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

           

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ......................... үргэлжилсэн үйлдлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар ....................... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар ..........................тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй. 

 

4. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан ............................. тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар .......................нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т заасныг журамлан шүүгдэгч .................. мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч ...........................нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол .................... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.САРАНТУЯА