Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/172

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын ял*******ч О.Мөнхтуяа,

шүүгдэгч Х.Х******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Х.Х*******д холбогдох эрүүгийн 2515002490169 дугаартай, 304/2025/0167/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А******* ******* овогт Х*******ын Х*******, Булган аймгийн ******* суманд 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, 29 настай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* аймгийн сумын ..................оршин бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистрийн дугаар: , урьд нь:

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 334 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар,

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Х.Х******* нь 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн сумын “ ” 2 дугаар багийн нутаг орших “У******* *******” гэх газарт нутаглах Бын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Э.Еэтэй хэрүүл маргаан үүсгэн, түүнийг цохиж, зодсон үйлдлийн улмаас түүний биед “...зүүн нүдний салст, дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Х******* нь 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн сумын “ ” 2 дугаар багийн нутаг “У******* *******” гэх газарт орших суух  н.Бын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Еэтэй маргалдан түүний нүүрэн тус газар цохих, унасан байхад нь өшиглөх, дэвсэх зэргээр зодож биед нь “зүүн нүдний салст, дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Хохирогч Э.Еийн: “...Би 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн сумын 2 дугаар баг У******* ******* гэх газарт байдаг хадам аав Бын гэрт очсон. Тэгээд эхнэр М, хадам аав Б бид байж байхад орой 20 цагийн орчимд эхнэр Мийн хамаатны ах Х******* эхнэртэйгээ хамт ирсэн. Тэгээд Х******* нь согтуу орж ирчхээд машинаасаа 1 шил архи оруулж ирээд тухайн архийг нь хадам аав Б, Х******* ах бид гурав хувааж уугаад сууж байгаад би Х******* ахад та миний эхнэр Мийг ургийн баяраар нь яагаад уйлуулсан юм гэхэд Х******* ах чи ингэж ярих болоогүй шүү гээд гэр дотор миний нүд хэсэгт 2 удаа гараараа цохиод, намайг гэрээс гаргаад миний зүүн нүдний доод хэсэгт 1 удаа гараараа цохисон.

 Тэгээд би нүүрээ дараад газарт унахад миний дээрээс өшиглөж, дэвсээд байсан. Х******* ах тухайн үед согтолт ихтэй байсан, хадам аав Б бага зэрэг согтолттой байсан. Миний хоёр нүд тухайн үед хавдаж хөхөрсөн тэгээд зүүн нүд дотор талдаа цус хурсан байсан. Х******* ахад нүд хэсэг рүүгээ цохиулснаас болж тухайн гэмтэл миний биед учирсан. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгохгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, эмнэлэгт хандаж тусламж үйлчилгээ аваагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20, 21-22 дахь тал/,

-Гэрч О.Мийн: “...Би 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн сумын 2 дугаар баг У******* *******ны өвөр гэх газарт байрлах хойд аав Бын гэрт нөхөр Еэ, аав Б бид хэд байж байхад миний ээжийн төрсөн ах Х*******ын хүү Х******* ах, эхнэр О*******гийн хамт ирсэн.

Тэгээд Х******* ах гэрт ирчхээд машинаасаа 1 шил архи оруулж ирээд аав Бд өгч тухайн архийг нөхөр Еэ, аав Б, хамаатны ах Х******* гурав тухайн архийг хувааж уугаад байж байтал нөхөр Еэ 07 дугаар сарын 12-ны өдөр болсон ургийн баяраар миний эхнэрийг та яагаад уйлуулсан юм гээд Х******* ахаас асуухад Х******* ах чи ямар том дуутай юм гээд нөхөр Еийн нүүр хэсэгт нь цохиж зодсон тэгэхээр би Х******* ахыг болиоч гэхэд намайг тоохгүй нөхөр Еийг зодоод байсан тэгэхээр нь би цагдаа дуудах гээд гараад явсан.

Нөхөр Еийг газраас босгож гэрт оруулахад хоёр нүд нь хавдаад тагларчихсан, биеийн зарим хэсэгтээ маажуулж, улайсан байсан. Х******* ах манайд ирэхдээ архи уусан байдалтай согтуу орж ирсэн согтолттой байсан. Нүүр хэсэгт нь  хөлөөрөө өшиглөж, хэд хэдэн удаа гараараа цохиод гэрээс Еийг чирч гаргаад нүүр болон биеийн хэсгүүд рүү нь өшиглөж, цохиод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

-Гэрч Б.О*******гийн: “...манай нөхөр Есөн-эрдэнийг баруун гараараа 2 удаа алгадаад чирээд гэрээс аваад гарсан. Тухайн үед би дүү Мийн хамт гэрийн баруун орон дээр сууж байгаад гадаа чанга, чанга дуу гараад байхаар нь гарсан. Тэгсэн манай нөхөр Еийг газар унагаачихсан, цохиж байхаар нь би нөхрийгөө салгаж аваад гэрт нь ороогүй гэрийн гадаа машиныхаа тэнд суугаад байж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн БУЛ0725/239 дугаартай:

1.Э.Еийн биед зүүн нүдний салст, дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

2.Хэрэг болсон гэх 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үүссэн байх боломжтой.

3.Дээрх цус хуралт гэмтэл нь нийлээд болон тус тусдаа хүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4.Э.Еийн биед хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт/ хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

-Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10/99 дугаартай “...Э.Еэ нь эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ аваагүй...” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 57 дахь тал/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х*******: “...2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн ******* сумаас гараад замаар ******* сумын айрагны баяр болж байсан газарт очсон. Баяраар ороод хүргэн дүү Бынд очоод маргаан болсон...” гэв.

зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажил*******аагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаа*******дсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Х.Х******* нь тусгай дунд боловсролтой байх бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ илэрхийлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

Улсын ял*******ч: “...Шүүгдэгч Х.Х*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай. Хохирогч Э.Еэ нь мөрдөн шалгах ажил*******ааны явцад гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн байна. Иймээс шүүгдэгч Х.Х******* бусдад төлөх төлбөргүй байна....” гэв.

Шүүгдэгч: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч Х.Х*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн БУЛ0725/239 дугаартай дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Х.Х*******гийн хохирогч Э.Еийг зодсон үйлдэл нь хохирогчийн бие махбодод учирсан “зүүн нүдний салст, дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Энхбатын “...Э.Еийн биед учирсан гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж ял*******дагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Х*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч Э.Еийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Х.Х*******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Эрүүгийн хариуц*******ын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын ял*******ч: “...Шүүгдэгч Х.Х*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ******* аймгийн Баян-өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...Мөнгөн торгууль оногдуулж өгнө үү...” гэв.

2.2.Эрүүгийн хариуц*******а

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн суд*******дсан иргэний үнэмлэхийн лав*******аа /хавтаст хэргийн 67 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лав*******аа /хавтаст хэргийн 68 дахь тал/, жолоочийн лав*******аа, мэдээлэл /хавтаст хэргийн 69 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лав*******аа /хавтаст хэргийн 70 дахь тал/, эрүүгийн хариуц*******а хүлээж байсан болон хүлээж байгаа эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71 дэх тал/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 74-77 дахь тал/, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 334 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 80-82 дахь тал/, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 83-85 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Х.Х*******гийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн суд*******дсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.Х*******д эрүүгийн хариуц*******а хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Х******* урд нь энэ төрлийн гэмт хэрэг 3 удаа үйлдэж “торгох” “зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгүүлж байсан бөгөөд дахин гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн тогтсон орлоготой эсэх талаар нотлох баримт хэрэгт байхгүй, өөрөө хувиараа засварын ажил эрхэлдэг, татвар, нийгмийн даатгал төлдөггүй талаар мэдүүлсэн зэрэг байдлыг харгалзан түүнд өөрийн нь санал болгож буй “торгох” ял оногдуулах боломжгүй гэж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуц*******ын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг

Шүүгдэгч Х.Х******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрх зүйн үр дагавартайг шүүгдэгчид сануулав.

Шүүгдэгч нь  гэр бүлийн байдал, ажил эрхлэлт, санхүүгийн чадавх  болон хуульд заасан бусад шалтгаанаар шүүхээс тогтоосон газарт ял эдлэх боломжгүй болсон тохиолдолд  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан журмын дагуу зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчлөх, өөрчлөх тухай хүсэлтээ эрх бүхий байгуул*******ад гарган шийдвэрлүүлэх хууль зүйн боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

2.2.Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Х.Х******* нь баривч*******дсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажил*******ааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирд*******а болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А******* ******* овогт Х*******ын Х*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х*******д 3 /гурав/ сарын сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Х.Х*******г ******* аймгийн Баян-өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг тус тус хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгуул*******ын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг  хүлээлгэсүгэй.

4.Шүүгдэгч Х.Х*******  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Х.Х******* нь баривч*******дсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажил*******ааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын ял*******ч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын ял*******ч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ЁНДОНСАМБУУ